Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 2019/ДШМ/53

 

2019 оны 06 сарын 18 өдөр                        

 2019/ДШМ/53                                                 Зуунмод

О.С, С.М, С.Т, Т.О, Д.Д, Э.Ө, Ц.Б нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Ц.Өрнөндэлгэр, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Х.Оюунцэцэг,

Нарийн бичгийн дарга Б.Ууганцэцэг нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж шийдвэрлэсэн, 2019 оны 04 сарын 23-ны өдрийн 135 дугаар шийтгэх тогтоолтой О.С, С.М, С.Т, Т.О, Д.Д, Э.Ө, Ц.Б нарт холбогдох 1734004080116 дугаартай 3 хавтас бүхий эрүүгийн хэргийг прокурор Х.Оюунцэцэгийн эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 06 сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Гал шар овгийн О-ын С, 2003 оны 01 сарын 06-ны өдөр төрсөн, эрэгтэй, бага боловсролтой, 15 настай, мэргэжилгүй, Төв аймгийн Зуунмод сумын Хүмүүн цогцолбор сургуулийн 9б ангид сурдаг, ам бүл 6, эцэг, эх, 2 эгч, ах нарын хамт Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг 18-1-12 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, регистрийн дугаар:,

2. Боржигон овогт С-гийн М, 2003 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Төв аймагт төрсөн. 15 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Төв аймгийн Зуунмод сумын Хүмүүн цогцолбор сургуулийн 9б ангид сурдаг, ам бүл 2, эхийн хамт Төв аймгийн Зуунмод сумын 4 дүгээр баг, А16-03 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, регистрийн дугаар:,

3. Боржигон овогт Е-ийн Т, 2001 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Төв аймагт төрсөн. 17 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, сургуульд сурдаггүй, ам бүл 4, эх, 2 дүүгийн хамт Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар баг, 10-07 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, регистрийн дугаар:/,

4. Боржигон овогт Т-ийн О, 2001 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Төв аймагт төрсөн, 16 настай, эрэгтэй, бага боловсролтой, Ражив Гандангийн нэрэмжит үйлдвэрлэл Урлалын Политехникийн коллежийн автомашин засварын 2а ангид сурдаг, ам бүл 4, ах, эх, дүүгийн хамт Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар баг, 8в-8 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, регистрийн дугаар:/,

 5. Сүхбаатар овгийн Д-йн Д, 2002 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 15 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Төв аймгийн Зуунмод сумын Хүмүүн цогцолбор сургуулийн 9д ангид сурдаг, ам бүл 3, эцэг, эхийн хамт Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг Энхжин 15-2 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, регистрийн дугаар:/,

  6. Боржигон овогт Ц-ийн Б, 2000 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Төв аймагт төрсөн. 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Төв аймгийн Зуунмод сумын Хүмүүн цогцолбор ахлах сургуулийн 12а ангид сурдаг, ам бүл 8, эцэг, эх, ах, дүү нарын хамт Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар баг, 3-11 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, регистрийн дугаар:,

7. Боржигон овогт Э-ийн Ө, 2003 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Төв аймагт төрсөн. 15 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эмээ, өвөөгийн хамт Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг 12-4 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, регистрийн дугаар:Н.

 Өсвөр насны шүүгдэгч О.С, С.М, С.Т, Т.О, Д.Д, Э.Ө, Ц.Б нар нь бүлэглэн 2017 оны 08 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах автобусны буудлын замын урд талд үйл ажиллагаа явуулдаг иргэн М.Мөнгөнцэцэгийн өмчлөлийн "Цагаан идээний" ТҮЦ-ний хаалганы цоожийг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл буюу арматурын төмөр хэрэглэн эвдэлж, хууль бусаар нэвтэрч, эд зүйл хулгайлан, бусдад 243.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн өсвөр яасны яллагдагч Е.Т, О.С, С.М нар нь бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах автобусны буудлын замын урд талд үйл ажиллагаа явуулдаг иргэн М.Мөнгөнцэцэгийн өмчлөлийн "Цагаан идээний" ТҮЦ-ний хаалганы цоожийг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл буюу төмөр алх хэрэглэн эвдэлж, хууль бусаар нэвтэрч, бэлэн гоймон 20 ширхэг, хрустек печень 20 ширхэг, том ундаа 6 ширхэг, жижиг ундаа 10 ширхэг, наран цэцгийн тос 2 щирхэг, асаагуур 20 ширхэг зэрэг эд зүйлийг хулгайлан, бусдад 116.620 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

              Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч О.С, С.М, С.Т, Т.О, Д.Д, Э.Ө, Ц.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны 2019 оны 04 сарын 23-ны өдрийн 135 дугаар шийтгэх тогтоолоор:

Өсвөр насны шүүгдэгч Боржигон овгийн С-ийн Т-г үргэлжилсэн үйлдлээр,

өсвөр насны шүүгдэгч Сүхбаатар овгийн Д.Д, Боржигон овгийн Э.Өр, Боржигон овгийн Т.О, Гал шар овгийн О.С, Боржигон овгийн С.М, шүүгдэгч Боржигон овгийн Ц.Б нарыг бүлэглэн, хүч хэрэглэхгүйгээр, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн нууцаар, хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Боржигон овгийн С-Т-д 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, эдлэх ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар,

өсвөр насны шүүгдэгч Сүхбаатар овгийн Д.Д, Боржигон овгийн Э.Ө, Боржигон овгийн Т.О, Гал шар овгийн О.С, Боржигон овгийн С.М нарыг тус бүрийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, эдлэх ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Боржигон овгийн Цэрэндоржийн Баярцэнгэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Боржигон овгийн Сарантуяагийн Төгөлдөрт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад,  

өсвөр насны шүүгдэгч Сүхбаатар овгийн Дэлгэрцогтын Дөлгөөн, Боржигон овгийн Эрдэнэбатын Өсөхбаяр, Боржигон овгийн Тонжийн Отгонбат, Гал шар овгийн Отгонбаатарын Сундуйжав, Боржигон овгийн Сугаррагчаагийн Мөнх-Эрдэнэ нарт тус бүр оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Боржигон овгийн Цэрэндоржийн Баярцэнгэлд оногдуулсан 3 /гурав/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч Боржигон овгийн Сарантуяагийн Төгөлдөрийн 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг, мөн хугацаагаар,

өсвөр насны шүүгдэгч Сүхбаатар овгийн Дэлгэрцогтын Дөлгөөн, Боржигон овгийн Эрдэнэбатын Өсөхбаяр, Боржигон овгийн Тонжийн Отгонбат, Гал шар овгийн Отгонбаатарын Сундуйжав, Боржигон овгийн Сугаррагчаагийн Мөнх-Эрдэнэ нарын тус бүрийн 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг, мөн хугацаагаар тус тус хойшлуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Боржигон овгийн Цэрэндоржийн Баярцэнгэлд оногдуулсан 3 /гурав/ жилийн хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жил 8 /найм/ сарын хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг баримтлан шүүгдэгч Боржигон овгийн Цэрэндоржийн Баярцэнгэлд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч Боржигон овгийн Сарантуяагийн Төгөлдөр, Сүхбаатар овгийн Дэлгэрцогтын Дөлгөөн, Боржигон овгийн Эрдэнэбатын Өсөхбаяр, Боржигон овгийн Тонжийн Отгонбат, Гал шар овгийн Отгонбаатарын Сундуйжав, Боржигон овгийн Сугаррагчаагийн Мөнх-Эрдэнэ нар нь хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх тэдэнд энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулахыг,

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Боржигон овгийн Цэрэндоржийн Баярцэнгэл нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг,

мөн үүрэг хүлээлгэх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус мэдэгдэж,

Өсвөр насны шүүгдэгч Боржигон овгийн Сугаррагчаагийн Мөнх-Эрдэнэ нь 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл 1 /нэг/ хоног цагдан хоригдсоныг, өсвөр насны шүүгдэгч Боржигон овгийн Сарантуяагийн Төгөлдөр, Сүхбаатар овгийн Дэлгэрцогтын Дөлгөөн, Боржигон овгийн Эрдэнэбатын Өсөхбаяр, Боржигон овгийн Тонжийн Отгонбат, Гал шар овгийн Отгонбаатарын Сундуйжав, шүүгдэгч Боржигон овгийн Цэрэндоржийн Баярцэнгэл нар цагдан хоригдсон хоноггүйг, өсвөр насны шүүгдэгч Боржигон овгийн Сарантуяагийн Төгөлдөр, Сүхбаатар овгийн Дэлгэрцогтын Дөлгөөн, Боржигон овгийн Эрдэнэбатын Өсөхбаяр, Боржигон овгийн Тонжийн Отгонбат, Гал шар овгийн Отгонбаатарын Сундуйжав, Боржигон овгийн Сугаррагчаагийн Мөнх-Эрдэнэ, шүүгдэгч Боржигон овгийн Цэрэндоржийн Баярцэнгэл нар нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хэрэгт бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор эсэргүүцэлдээ: ...Прокуророос уг шийтгэх тогтоолын 6 дахь заалтыг хууль буруу хэрэглэж, үндэслэлгүйгээр шүүгдэгч Ц.Баярцэнгэлд ял оногдуулан, тэнсэж, хүмүүжпийн чанартай арга хэмжээ хэрэглэсэн гэж үзэж байна.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт "шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж хүмүүжпийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно" гэж заасан заалтыг шүүхээс буруу ойлгож, улмаар шүүгдэгч Ц.Баярцэнгэлд хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, мөн хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт заасан үндэслэл, журмыг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.

Иймд өсвөр насны шүүгдэгч С.Төгөлдөр, О.Сундуйжав, С.Мөнх-Эрдэнэ, Д.Дөлгөөн, Э.Өсөхбаяр, Т.Отгонбат, шүүгдэгч Ц.Баярцэнгэл нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 135 дугаартай шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг хангахгүй байх тул уг тогтоолын 6, 7 дахь заалтад өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичиж, хүргүүлэв гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Х.Оюунцэцэг гаргасан тайлбар, дүгнэлтэндээ: Шүүхээс Баярцэнгэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хорих ял оногдуулж тэнсээд, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан. Анхан шатны шүүхийн эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нөхцөл байдлыг зөвтгүүлэхээр эсэргүүцэл гаргасан гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх өсвөр насны шүүгдэгч Гал шар овгийн Отгонбаатарын Сундуйжав, Боржигон овгийн Сугаррагчаагийн Мөнх-Эрдэнэ, Боржигон овгийн Сарантуяагийн Төгөлдөр, Боржигон овгийн Тонжийн Отгонбат, Сүхбаатар овгийн Дэлгэрцогтын Дөлгөөн, Боржигон овгийн Эрдэнэбатын Өсөхбаяр, шүүгдэгч Боржигон овгийн Цэрэндоржийн Баярцэнгэл нарт холбогдох эрүүгийн 1734004080116 дугаартай хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын гаргасан эсэргүүцлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Өсвөр насны шүүгдэгч С.Төгөлдөр нь үргэлжилсэн үйлдлээр, өсвөр насны шүүгдэгч Д.Дөлгөөн, Э.Өсөхбаяр, Т.Отгонбат, шүүгдэгч Ц.Баярцэнгэл нартай бүлэглэн, 2017 оны 08 дугаар сарын 27-ноос 2017 оны 08 дугаар сарын 28-нд шилжих шөнө Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах автобусны буудлын замын урд талд үйл ажиллагаа явуулдаг иргэн М.Мөнгөнцэцэгийн өмчлөлийн “Цагаан идээний” ТҮЦ-ний хаалганы цоожийг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл буюу арматурын төмөр хэрэглэн эвдэлж, нууцаар, хууль бусаар нэвтэрч, эд зүйл хулгайлан бусдад 243.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн өвсөр насны яллагдагч О.Сундуйжав, С.Мөнх-Эрдэнэ нартай бүлэглэн, 2017 оны 10 дугаар сарын 19-нөөс 2017 оны 10 дугаар сарын 20-нд шилжих шөнө Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах автобусны буудлын замын урд талд үйл ажиллагаа явуулдаг иргэн М.Мөнгөнцэцэгийн өмчлөлийн “Цагаан идээний” ТҮЦ-ний хаалганы цоожийг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл буюу төмөр алх хэрэглэн эвдэлж, нууцаар, хууль бусаар нэвтэрч, эд зүйл хулгайлан, бусдад 116.620 төгрөгийн хохирол учруулсан,

өсвөр насны шүүгдэгч Д.Дөлгөөн, Э.Өсөхбаяр, Т.Отгонбат, шүүгдэгч Ц.Баярцэнгэл нар нь өсвөр насны шүүгдэгч С.Төгөлдөртэй бүлэглэн, 2017 оны 08 дугаар сарын 27-ноос 2017 оны 08 дугаар сарын 28-нд шилжих шөнө Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах автобусны буудлын замын урд талд үйл ажиллагаа явуулдаг иргэн М.Мөнгөнцэцэгийн өмчлөлийн “Цагаан идээний” ТҮЦ-ний хаалганы цоожийг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл буюу арматурын төмөр хэрэглэн эвдэлж, нууцаар, хууль бусаар нэвтэрч, эд зүйл хулгайлан бусдад 243.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн өсвөр насны яллагдагч О.Сундуйжав, С.Мөнх-Эрдэнэ нар нь өсвөр насны шүүгдэгч С.Төгөлдөртэй бүлэглэн, 2017 оны 10 дугаар сарын 19-нөөс 2017 оны 10 дугаар сарын 20-нд шилжих шөнө Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах автобусны буудлын замын урд талд үйл ажиллагаа явуулдаг иргэн М.Мөнгөнцэцэгийн өмчлөлийн “Цагаан идээний” ТҮЦ-ний хаалганы цоожийг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл буюу төмөр алх хэрэглэн эвдэлж, нууцаар, хууль бусаар нэвтэрч, эд зүйл хулгайлан, бусдад 116.620 төгрөгийн хохирол учруулсан нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн хохирогч М.Мөнгөнцэцэгийн /хх-ийн 11, 12, 13, 151-152 дугаар хуудас/, насанд хүрээгүй гэрч Г.Тэнгисийн /хх-ийн 15, 16, 17, 60-61 дүгээр хуудас/,  насанд хүрээгүй гэрч С.Сүх-Эрдэнийн /хх-ийн 31 дүгээр хуудас/, насанд хүрээгүй гэрч М.Түшигбаярын /хх-ийн 32 дугаар хуудас/, насанд хүрээгүй гэрч Э.Анарын /хх-ийн 33 дугаар хуудас/, өсвөр насны яллагдагч О.Сундуйжавын /хх-ийн 54-55 дугаар хуудас/, өсвөр насны яллагдагч С.Мөнх-Эрдэнийн /хх-ийн 66-67 дугаар хуудас/, өсвөр насны яллагдагч С.Төгөлдөрийн /2-р хх-ийн 30-31, 72-73 дугаар хуудас/, өсвөр насны Т.Отгонбатын /хх-ийн 199-200 дугаар хуудас/, өсвөр насны яллагдагч Д.Дөлгөөний /хх-ийн 228-229 дүгээр хуудас/, яллагдагч Ц.Баярцэнгэлийн /хх-ийн 243-244 дүгээр хуудас/, өсвөр насны яллагдагч Э.Өсөхбаярын /2-р хх-ийн 18-19 дүгээр хуудас/ гэсэн мэдүүлгүүд, “Хан-Үнэлэмж” ХХК-ийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 17/10-08 дугаартай ...хохирогч М.Мөнгөнцэцэгийн эд зүйлийг нийт 116.620 төгрөгөөр үнэлсэн... үнэлгээний тайлан /хх-ийн 36-39 дүгээр хуудас/, “Уваа Уул Аудит” ХХК-ийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 02/12 дугаартай ... хохирогч М.Мөнгөнцэцэгийн эд зүйлийг нийт 243.000 төгрөгөөр үнэлсэн... үнэлгээний тайлан /хх-ийн 156-159 дүгээр хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, хохирогч М.Мөнгөнцэцэгийн Төв аймгийн цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 3 дугаар хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-7, 153 дугаар хуудас/, хохирогч М.Мөнгөнцэцэгийн цахим иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн дугаар хуудас/, хохирогч М.Мөнгөнцэцэгийн гомдол саналгүй тухай өргөдөл, хохирол нөхөн төлсөн баримт /хх-ийн 139-140 дугаар хуудас, 2-р хх-ийн 43 дугаар хуудас/, өсвөр насны шүүгдэгч нарын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд болох өсвөр насны шүүгдэгч С.Төгөлдөрийн нас тоолсон тухай тэмдэглэл, ял шалгах хуудас, төрсний бүртгэлийн гэрчилгээ, сурагчийн хувийн хэргийн хуулбар, ургийн овог, эцэг, эхийн нэр, өөрчилсөн тухай лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 74-79 дүгээр хуудас, 2-р хх-ийн 21-25 дугаар хуудас, 3-р хх-ийн 11-12, 49-50 дугаар хуудас/, өсвөр насны шүүгдэгч О.Сундуйжавын нас тоолсон тэмдэглэл, төрсний бүртгэлийн гэрчилгээ, ял шалгах хуудас, 9б ангид суралцдаг нь үнэн болохыг тодрхойлсон баримт /хх-ийн 80-86 дугаар хуудас/, өсвөр насны шүүгдэгч С.Мөнх-Эрдэнийн сурагчийн хувийн хэрэг, төрсний бүртгэлийн гэрчилгээ, ял шалгах хуудас, тодорхойлолт, ангийн багшийн тодорхойлолт /хх-ийн 87-93 дугаар хуудас, 2-р хх-ийн 203 дугаар хуудас/, өсвөр насны шүүгдэгч Г.Тэнгисийн нас тоолсон тэмдэглэл, сурагчийн хувийн хэрэг, тодорхойлолт, багийн  засаг даргын тодорхойлолт, төрсний бүртгэлийн гэрчилгээ, ял шалгах хуудас /хх-ийн 94-102 дугаар хуудас/, өсвөр насны шүүгдэгч Т.Отгонбатын нас тоолсон тэмдэглэл, төрсний бүртгэлийн гэрчилгээ, ял шалгах хуудас, өргөмжлөлийн хуулбарууд, сурлагын дэвтрийн хуулбарууд, сурдаг нь үнэн болохыг тодорхойлсон баримт /хх-ийн 103-106, 169-194 дүгээр хуудас/, өсвөр насны шүүгдэгч Д.Дөлгөөний нас тоолсон тэмдэглэл, төрсний бүртгэлийн гэрчилгээ, ял шалгах хуудас, өргөмжлөлийн хуулбарууд, сурагчийн хувийн хэргийн хуулбар, сурдаг нь үнэн болохыг тодорхойлсон баримт, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 107-110, 205-223 дугаар хуудас, 2-р хх-ийн 210 дугаар хуудас/, шүүгдэгч Ц.Баярцэнгэлийн нас тоолсон тэмдэглэл, төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ял шалгах хуудас, сурдаг нь үнэн болохыг тодорхойлсон баримт, сурагчийн хувийн хэргийн хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 111-113, 231-238, 245 дугаар хуудас/, шүүгдэгч Э.Өсөхбаярын нас тоолсон тэмдэглэл, төрсний гэрчилгээний хуулбар, сурдаг нь үнэн болох тодорхойлолт, сурагчийн хувийн хэргийн хуулбар, ял шалгах хуудас, гэрэл зураг, өргөмжлөлүүд /хх-ийн 114-122 дугаар хуудас, 2-р хх-ийн 01-13 дугаар хуудас/ зэрэг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэж байна.

Өсвөр насны шүүгдэгч О.С, С.М, С.Т, Т.О, Д.Д, Э.Ө, Ц.Б нарт холбогдох хэргийг мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон, мөн шүүгдэгчид холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүхээс өсвөр насны шүүгдэгч С. Т-ийг үргэлжилсэн үйлдлээр,О.С, С.М, С.Т, Т.О, Д.Д, Э.Ө, Ц.Б нарыг бүлэглэн, хүч хэрэглэхгүйгээр, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн нууцаар, хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь үндэслэлтэй байна.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Боржигон овгийн Сарантуяагийн Төгөлдөрт 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар тогтоосон нь С.Төгөлдөрийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохироогүй байна.

Мөн шүүгдэгч С.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан оногдуулсан 3 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жил 8 сарын хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ. Энэ талаар прокурорын гаргасан “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт "шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж хүмүүжпийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно" гэж заасан заалтыг шүүхээс буруу ойлгож, улмаар шүүгдэгч Ц.Баярцэнгэлд хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, мөн хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт заасан үндэслэл, журмыг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна. “ гэсэн эсэргүүцэл нь үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн наймдугаар бүлэгт заасан журмаар хорих ялыг тэнсэж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжтой байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн наймдугаар бүлэгт өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага  хүлээлгэх журмыг зохицуулсан. Өсвөр насны хүн гэж арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй хүнийг хэлнэ. Шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч Ц.Б-нь 18 нас хүрсэн байсан тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн наймдугаар бүлэгт заасан журмаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 сарын 23-ны өдрийн 2019/ШЦТ/135 дугаар шийтгэх тогтоолын Тогтоох хэсэгт:

- 2 дугаар заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Боржигон овгийн С-Т-д 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, эдлэх ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар,” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Боржигон овгийн С-Т-д 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, эдлэх ялыг 1 жил 1 сарын хугацаагаар,” гэж,

- 3 дугаар заалтыг “3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Боржигон овгийн Ц-Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.” гэж,

- 4 дүгээр заалтын “ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Боржигон овгийн С-Т-д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад,” гэснийг “ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Боржигон овгийн С-Т-д оногдуулсан 1 жил 1 сарын хорих ялыг сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад” гэж өөрчлөн

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Боржигон овгийн Ц.Б-д оногдуулсан 3 /гурав/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад “ гэснийг хүчингүй болгож,

-  5 дугаар заалтын  “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч Боржигон овгийн С-Т-ийн 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг, мөн хугацаагаар,” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч Боржигон овгийн С-Т-ийн 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг, мөн хугацаагаар,” гэж,

- 6 дугаар заалтыг хүчингүй болгож,

- 7 дугаар заалтын “7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг баримтлан шүүгдэгч Боржигон овгийн Ц-ийн Б-д зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай. “ гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг баримтлан шүүгдэгч Боржигон овгийн Ц-ийн Б-д зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай. “ гэж,

            - 8 дугаар заалтын “Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Боржигон овгийн Ц-ийн Б нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг,

мөн үүрэг хүлээлгэх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг” гэснийг “мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Боржигон овгийн Ц.Б нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг” гэж тус тус өөрчлөлт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Прокурорын эсэргүүцлийг хангаж авч шийдвэрлэсэн болохыг дурдсугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Г.БОЛОРМАА

      ШҮҮГЧИД                                                                   Ц.ӨРНӨНДЭЛГЭР

        Р.МӨНХ-ЭРДЭНЭ