Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 183/ШШ2017/02312

 

 

2017 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 183/ШШ2017/02312

Улаанбаатар хот

 

                                         

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: З.Т.Н ОНӨААТҮГ-ын Автобус 1-р бааз ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Б овогт Н.Т /РД: . . . .  ./

Хариуцагч:  . . . . . . . . .байрлах З.Т.Н ОНӨААТҮГ-т холбогдох

3 780 557 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярцэнгэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 5-р зүйлийн 1.6-т гишүүд ажилчны зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоолгохоор шүүхэд төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхтэй гэж заасныг үндэслэн З.Т.Н ОНӨААТҮГ-ын Автобус нэгдүгээр баазын үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга нь доорх нэр бүхий хүнийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн зардал, шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах гэрээний дагуу төлсөн урамшуулал зэргийг төлж хохирсон хохирлыг нэхэмжилж энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Түүнчлэн төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхийг давхар нотлосон итгэмжлэлийг хавсаргасан болно.

1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 сарын 28-ны өдрийн 183/ШШ2016/00861 тоот шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 сарын 5-ны өдрийн 1987 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 2 сарын 14-ний өдрийн тогтоолоор З.Т.Н ОНӨААТҮГ-ын Автобус 1-р бааз ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороонд 27 553 849 төгрөг олгуулахаар шийдвэрлэсэн боловч З.Т.НОНӨААҮН-н захиргаа нь шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйгээс үйлдвэрчний эвлэлийн хороо нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд ажиллагааны зардалд 80 000 төлж мөн урамшууллын зардал 1 817 984 төгрөгийг төлж, нийт 1 897 984 төгрөгөөр хохирсон.

2. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 00457 дугаар шийдвэрээр З.Т.Н ОНӨААТҮГ-аас Р.Ц-д 7 259 924 төгрөгийг гаргуулж олгохоор шийдвэрлэсэн. З.Т.Н ОНӨААТҮГ-аас шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйгээс Р.Ц нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал 80 000 төгрөг шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулалд 544 494 төгрөг, нийт 624 494 төлж хохирсон.

3. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 04398 дугаар шийдвэр Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 9 сарын 11-ны өдрийн дугаар 1244 магадлал, Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоол 2015 оны 11 сарын 26-ны өдрийн 857 761 төгрөгийг гаргуулж олгохоор шийдвэрлэсэн. З.Т.Н ОНӨААТҮГ-аас шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйгээс Ц нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны зардал 60 000 төгрөг шийдвэр гүйцэтгэлийн урамшуулал 242 909 төгрөг төлж хохирсон.

4.Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.10.17-ны өдрийн 183/ШШ2016/00961 тоот, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх магадлалын 2017.2.2-ны өдрийн 327 дугаар магадлалаар З.Т.Н ОНӨААТҮГ-н кондуктор ажилтай Оршихийн Минсэлд 5 250 000 төгрөг олгохоор шийдвэрлэсэн боловч шийдвэрийг биелүүлээгүйгээс Минсэл нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд ажиллагааны зардалд 60 000 төгрөг мөн урамшууллын зардалд 393 750 төгрөгийг төлж гэрээ байгуулж 638 031 төгрөгөөр хохирсон.

5.Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 00079 дугаар шийдвэрээр З.Т.Н ОНӨААТҮГ-аас Ж.Б-өд 3 731 140 төгрөг гаргуулж олгохоор шийдвэрлэсэн З.Т.НОНӨООТҮГ нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйгээс Баяртөгс нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас зардалд 60 000 төгрөг, шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулалд 317 146 төгрөг, нийт 377 146 төгрөг төлж хохирсон.

З.Т.Н ОНӨААТҮГ-ын Автобус нэг дүгээр баазын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороонд ногдох 1 897 984 төгрөг Ц-д ногдох 624 494 төгрөг, М.Ц-д ногдох 332 359 төгрөг, О.М-д ногдох 638 031 төгрөг, Б-д ногдох 377 146 төгрөг, нийт 3 780 557 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Тус дүүргийн шүүхэд иргэн Ц нь 624 494 төгрөг, Ц нь 242 909 төгрөг, Минсэл 638 031 төгрөг, Б нь 377 146 төгрөг, Автобус нэг баазын үйлдвэрчний эвлэлийн хороо нь 1 897 984 төгрөг, нийт 3 780 557 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасныг хүлээн аваад бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Иргэн Р.Ц нь тус үйлдвэрийн газрын 3 дугаар баазад мөнгө хураагчаар ажилд орж тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн.

Иргэн О.М нь тус үйлдвэрийн газрын даргын 1-р баазад 2000 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн Б/614 тоот тушаалаар ажилд орж 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Б/5025 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн.

Иргэн Ж.Б нь тус үйлдвэрийн газрын 1-р баазад 2006 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн Б/15 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн.

...нэхэмжлэгч нар нь шүүхийн шийдвэрийг гардан аваад цаг хугацааны хувьд хариуцагч байгууллага шийдвэрийг биелүүлэх боломж олголгүйгээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хандсан бөгөөд энэ нь нэхэмжлэгч өөрийн хүсэл зоригийг илэрхийлэн шийдвэр гүйцэтгэгчтэй байгуулсан шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах гэрээгээр нотлогдоно.

Хариуцагч болох З.Т.Н ОНӨААТҮГ нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрт олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллаж бие даан иргэний гүйлгээнд ордог аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар бөгөөд байгууллагын санхүү, бэлэн мөнгө нь шугамын орлогоос хамааралтай тул зардлаа сар сараар төлөвлөн дотоод ажлаа зохион байгуулан ажилладаг. Шүүхийн шийдвэрийн биелэлтийг ирэх сарын зардалд тусган биелүүлэх боломжийг нэхэмжлэгч нар байгууллагад олголгүйгээр шийдвэр гүйцэтгэлд хандсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч З.Т.Н ОНӨААТҮГ-н автобус нэгдүгээр баазын ажилтны үйлвэрчний эвлэлийн хороон дарга Н.Т нь З.Т.Н ОНӨААТҮГ-н автобус нэгдүгээр баазын ажилтны үйлвэрчний эвлэлийн хороо болон Р.Цэрэнлхам, М.Цээсүрэн, О.Минсэл, Ж.Б нарыг төлөөлөн нийт 3 780 557 төгрөгийг гаргуулахыг хүсэж хариуцагч З.Т.Н ОНӨААТҮГ шаардлагыг эс зөвшөөрчээ.

Дараах нөхцөл байдал тогтоогдлоо:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 сарын 28-ны өдрийн 183/ШШ2016/00816 дугаартай шийдвэрийг хянасан 2016 оны 12 сарын 5-ны өдрийн 1987 дугаартай Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулсан Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 001/ХТ2017/00172 дугаартай тогтоолоор З.Т.Н ОНӨААТҮГ-аас 27 553 849 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч З.Т.Н ОНӨААТҮГ-ын Автобус нэгдүгээр баазын Үйлдвэрчний эвлэлийн хороонд олгохоор заасан байна. Энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй үндэслэлээр шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамжийн дагуу 2017 оны 3 сарын 20-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсчээ. /7-19-р хуудас/

Төлбөр авагч З.Т.Н ОНӨААТҮГ-ын Автобус нэгдүгээр баазын Үйлдвэрчний эвлэлийн хороотой шийдвэр гүйцэтгэх албанаас ажиллагааны зардал гаргуулах гэрээ болон төлбөрийн үнийн дүнгээс 6.5 хувиар тооцон шийдвэр гүйцэтгэлийн урамшуулах тухай гэрээг тус тус байгуулж, нийт 1 817 984 төгрөгийг төлж, 2017 оны 4 сарын 12-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон байна. /20-23-р хуудас/

2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 сарын 10-ны өдрийн 183/ШШ2016/00457 дугаартай шийдвэрээр Нийслэлийн З.Т.Н ОНӨААТҮГазраас 7 259 924 төгрөг гаргуулан Р.Ц-д олгохоор шийдвэрлэснийг хариуцагч шийдвэрийг эс биелүүлсэн үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2016 оны 10 сарын 17-ны өдөр үүссэн байна. /24-31-р хуудас/

төлбөр авагч Р.Ц-тай Шийдвэр гүйцэтгэх алба төлбөрийн үнийн дүнгийн 7.5 хувийн урамшууллын гэрээ, ажиллагааны задрал гаргуулах гэрээг тус тус байгуулж, нийт 624 494 төгрөгийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дансанд шилжүүлжсэн бөгөөд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон байна./32-36-р хуудас/

3. Баянгол, Хан-уул, Сонгинхайрхан дүүргийн Иргэнй хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 7 сарын 7-ны өдрийн шийдвэрээр 2 857 761 төгрөгийг З.Т.Н ОНӨААТҮГ-аас цалин хөлстэй тэнцэх олговорт 2 857 761 төгрөг гаргуулахан М.Ц-долгохоор шийдвэрлэснийг Нийслэлийн иргэний хэргийн анхан шатны шүүх болон улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн анхан шатны шүүхээс тус тус хэвээр үлдээсэн бөгөөд 2016 оны 3 сарын 1-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүссэн байна. /39-51-р хуудас/

Дээрх мөнгөн төлбөрийн 8.5 хувиар урамшууллын гэрээ болон зардлын гэрээг Шийдвэргүйцэтгэх албанаас байгуулсны даргуу төлбөр авагч М.Ц нийт 332 359 төгрөгийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дансанд тушаасан бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан байна. /52-56-р хуудас/

 

4. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 сарын 17-ны дөрийн шийдвэрээр 5 250 000 төгрөгийг З.Т.Н ОНӨААТҮГ-аас гаргуулан нэхэмжлэгч О.М олгохоор шийдвэрлэж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2017 оны 5 сарын 10-ны өдөр үүсч, мөн оны 5 сарын 18-ны өдөр дуусчээ./59-66-р хуудас/

Дээрх мөнгөн төлбөрийн 7.5 хувиар урамшууллын гэрэ болон зардлын гэрээг Шийдвэр гүйцэтгэх албатай байгуулсны дагуу төлбөр авагч О.М нийт 393 750 төгрөгийг шилжүүлсэн байна. /67-71-р хуудас/

 

5. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 00079 дугаар шийдвэрээр Зорчиг тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-аас Ж.Б 3 731 140 төгрөг гаргуулж олгохоор шийдвэрлэсэн бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2017 оны 3 сарын 15-ны өдөр үүсэн бөгөөд мөн оны 3 сарын 17-ны өдөр дуусчээ. /74-76-р хуудас/

Дээрх мөнгөн төлбөрийн 8.5 хувиар урамшууллын гэрээ болон зардлын гэрээг Нийслэлийн шийвэр гүйцэтгэх албатай байгуулсны дагуу төлбөр авагч Баяртөгс 317 146 төгрөгийг шилжүүлсэн байна. /77-80-р хуудас/

Нэхэмжлэгчид нь дээр үйлдвэрчний эвлэлийн хорооны гишүүд бөгөөд уг хорооны дарга Н.Т-ад нэхэмжлэгчийн бүх эрхийг олгож итгэмжлэлийг хуулийн шаардлага хангуулан хэрэгт хавсаргажээ. /5-6, 37-38, 57-58, 72-73/

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэсэн болно. Үүнд:

Хариуцагч З.Т.Н ОНӨААТҮГ нь хүчин төгөлдөр болсон төлбөр төлөх үүргийг гүйцэтгүүлэх дээрх шийдвэрүүдийг сайн дураар биелүүлээгүйгээс төлбөр төлөгч З.Т.Н ОНӨААТҮГ-ын Автобус нэгдүгээр баазын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороо, Р.Цэрэнлхам, М.Цээсүрэн, О.Минсэл болон Ж.Б нарт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны зардал төлж хохирол учирсан байх тул Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасны дагуу төлбөрийг хариуцагчаас шаардах эрх үүссэн байна.

Хариуцагч байгууллага дээрх шийдвэрүүдийг биелүүлэх хугацаа олгоогүй гэж тайлбарлаж байх боловч шийдвэрүүд хүчин төгөлдөр болох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасан хугацаа өнгөрсөн тул дээрх хохирлыг хариуцах үндэслэл болж байна.

Иймд З.Т.Н ОНӨААТҮГ-ын Автобус нэгдүгээр баазын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороонд 1 897 984 төгрөг, Р.Ц-д 624 494 төгрөг, М.Ц-д332 359 төгрөг, О.М-д638 031 төгрөг, Ж.Б 377 146 төгрөгийг хариуцагчаас гаргуулан тус тус олгох нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эзгүйгээр шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгч нарыг төлөөлж З.Т.Н ОНӨААТҮГ-н нэхэмжлэгч Автобус нэгдүгээр баазын ажилтаны Үйлдвэрчний эвлэлийн хороон дарга Н.Т нь нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод оруулж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олговол зохино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар Зорчигч тэвэрийн нэгтгэл ОНӨААТҮГ-аас 1 897 984 төгрөгийг гаргуулан З.Т.Н ОНӨААТҮГ-ын Автобус нэгдүгээр баазын ажилтны Үйлдвэрчний эвлэлийн хороонд, 624 494 төгрөгийг гаргуулан Р.Ц-д, 332 359 төгрөгийг гаргуулан М.Ц-д, 638 031 төгрөгийг гаргуулан О.М-д, 377 146 төгрөгийг гаргуулан Ж.Бөд тус тус олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75 439 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.Т.Н ОНААТҮГ-аас 75 439 төгрөгийг гаргуулан З.Т.Н ОНААТҮГ-н нэхэмжлэгч Автобус нэгдүгээр баазын ажилтаны Үйлдвэрчний эвлэлийн хороон дарга Н.Т-ад олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

ШҮҮГЧ                           Ц.УРАНГУА