Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 2020/ШЦТ/254

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,

 Нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ,

Улсын яллагч Ц.Мөнхжаргал,

Шүүгдэгч Э.Б*********н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрдэнэбилэгийн Б*********нд холбогдох эрүүгийн *********дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Э.Б*********н нь согтуугаар 2020 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 33-05 тоотод хамтран амьдарч байсан иргэн Г.П*********г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.Б*********н нь согтуугаар 2020 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 33-05 тоотод хамтран амьдарч байсан иргэн Г.П*********г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн *********дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 -Шүүгдэгч Э.Б*********нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн үед хүүхэдтэйгээ уулзах зорилгоор хамтран амьдрагч П*********гийн гэрт очсон юм. Намайг очих үед хамтран амьдрагч П********* нь гэртээ байгаагүй. Би тухайн үед П*********гийн гэрт очихдоо согтуу очсон. Намайг хүүхэдтэйгээ уулзаад байж байхад хамтран амьдрагч П********* нь ирсэн. П********* ирчихээд намайг хөөгөөд байсан учир би түүнд уурлаж, ууралсан уурандаа гар хүрэх болсон. Миний хувьд гэм буруугийн асуудалтай холбогдуулан маргах зүйл байхгүй. Гаргасан үйлдэлдээ маш их гэмшиж байгаа...” гэх мэдүүлэг /хх-27-28х/,

-Шүүгдэгч Э.Б*********н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:... “Би гаргасан үйлдэлдээ гэмшиж байна, гэм буруу дээр маргах зүйл байхгүй. Хохирогчийн нэхэмжилсэн мөнгийг төлж барагдуулсан”... гэв.

-Хохирогч Г.П*********гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ... “Би гадуур явж байтал манай дүү Б*********н ах ирсэн байна гэж утсаар ярьсан. Тэгэхээр нь би гэртээ очтол урдаас мод барьсан гарч ирсэн. Тэгэхээр нь чи юу хийж яваа юм, яах гэж ирсэн юм гэж асуутал чам шиг янханыг алчихъя гэж хэлсэн. Тэгээд намайг барьсан модоороо цохих гэхээр нь доошоо тонгойтол дээгүүр хий цохиж таарсан. Тэгээд дээшээ өндийтөл гар дээр цохиж таарсан. Тэгэхээр нь гэртээ шууд орсон. Тэгтэл араас орж ирээд үгийн зөрөөгүй баруун талын шанаа руу цохиж унагаасан. ... Би Э.Б*********нтэй 2014 оноос 2017 оны хугацаанд хамтран амьдарч байсан. Э.Б*********н бид хоёр дундаасаа нэг хүүхэдтэй, хүүхдийг маань Тэмүүжин гэдэг одоо 3 настай. Э.Б*********н бид хоёр хамтдаа амьдраад таарч тохирохгүй байсан учраас салсан. Би гомдолтой байна. Би одоогийн байдлаар эмчилгээндээ 162.000 төгрөг зарцуулсан байгаа. Тийм болохоор эмчилгээнийхээ зардлыг нэхэмжилнэ”...гэх мэдүүлэг /хх-8-12х/,

-Гэрч Г.Мягмарбаярын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 6 дугаар сарын 05-ны өдөр би гэртээ дүү нараа хараад байж байхад миний төрсөн эгч Г.П*********гийн хамтран амьдрагч болох Э.Б*********н ах согтуу байдалтайгаар ирсэн. Э.Б*********н ах ирээд өөрийнхөө хүүхэд болох Тэмүүжинтэйгээ уулзсан. Би Э.Б*********н ахыг ирснийг Г.П********* эгч рүү залгаж хэлсэн. Удалгүй Г.П********* эгч гэртээ ирсэн. Г.П********* эгчийг ирэхэд Э.Б*********н ах Г.П********* эгчтэй маргалдаж байгаад гар болон толгой руу нь гараараа 2-оос 3 удаа цохисон. Тухайн үед Г.П********* эгч цагдаа дуудаарай гэж хэлэхээр нь би цагдаад дуудлага өгсөн. Удалгүй цагдаа нар ирээд Э.Б*********н ахыг аваад явсан. Тухайн үед ийм л зүйл болсон” ... гэх мэдүүлэг, /хх-16-17х/,

-Шүүхийн шинжилгээний албаны шинжээч М.Батмөнхийн 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 323 дугаартай дүгнэлт: 1. Г.П*********гийн биед баруун шуунд цус хуралт, тархины доргилт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаандаа үүсгэгдсэн байна. 3. Г.П*********гийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-20х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд байна.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:

-2020 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Хөвсгөл аймгийн Их Уул сумын Сэлэнгэ багийн Засаг даргын тодорхойлолт /хх-33х/, -2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-34х/, -2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх[1]35х/, -2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн тээврийн хэрэгслийн лавлагаа /хх[1]36х/, -2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-37х/, -2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-38х/, -2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-39х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 Эрүүгийн *********дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Э.Б*********н нь согтуугаар 2020 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 33-05 тоотод хамтран амьдарч байсан иргэн Г.П*********г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

 -Шүүгдэгч Э.Б*********нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-28х/, -Хохирогч Г.П*********гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /хх-8-12х/,

-Гэрч Г.Мягмарбаярын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, /хх-16-17х/, -Шүүхийн шинжилгээний албаны шинжээч М.Батмөнхийн 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 323 дугаартай дүгнэлт /хх-20х/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Э.Б*********нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв. Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч Э.Б*********н нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч Э.Б*********н нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Шүүгдэгч Э.Б*********н нь хохирогч Г.П*********гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогчийн нэхэмжилсэн мөнгийг төлж барагдуулсан байх тул шүүгдэгч Э.Б*********нг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Э.Б*********нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Э.Б*********н нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-39х/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Э.Б*********н нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчийн нэхэмжилсэн мөнгийг төлж барагдуулж хохирол төлбөргүй болгосныг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

 Шүүгдэгч Э.Б*********н нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлөх эрхээр хангав.

Улсын яллагч гаргасан гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ шүүгдэгч Э.Б*********нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул түүнд 280 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч нь гэмт хэргээс учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцох, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно гэв.

Шүүх улсын яллагчаас гаргасан гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын дүгнэлтэнд шүүх дүгнэлт хийн, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, “мөн улирлын чанартай барилгын засварын ажил эрхлэдэг, 4 хүнтэй хамт цемент цутгах ажил авсан хийх гэж байгаа” гэж шүүхэд мэдүүлсэн зэргийг харгалзан үзэж түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Онход овогт Эрдэнэбилэгийн Б*********нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Эрдэнэбилэгийн Б*********нг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э.Б*********нд тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Э.Б*********нгийн торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Хөвсгөл аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь тани лцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б*********нд шүүхэд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЭЭЖИН