Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 2019/ШЦТ/363

 

 

 

 

 

 

 

 

 

 

  2019              12             06                                               2019/ШЦТ/301                               

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Б.Алтанчимэг,

улсын яллагч Б.Сувд-Эрдэнэ,

шүүгдэгч Т.М, түүний өмгөөлөгч П.Ганбаатар,

амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Чимэдцэрэнгийн өмгөөлөгч О.Анхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х овгийн Т.Мт холбогдох эрүүгийн 1834009730055 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.    

   

                                 Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Дархан-Уул аймагт 1990 оны 02 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 29 настай, эмэгтэй, дээд боловсролтой, гадаад худалдаа гааль эрх зүйн мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүгийн хамт, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, дугаарын регистртэй, Х овгийн Т.М

 

                                 Холбогдсон хэргийн талаар

                                  /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Т.М нь 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Төв аймгийн Баянцагаан сумын нутагт “Toyota prius”-1 маркийн 80-96 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөний оролцож явахдаа захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13 дугаар бүлгийн 13.1 “Жолооч гүйцэт төрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино” гэх заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж зорчигч Ч.Үнэнбатын амь насыг хохироон, Э.Шинэхүү, Э.Оюунчулуун нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Батсуурийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.М:

...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй байх тул дахин мэдүүлэг өгөхгүй... гэж мэдүүлжээ. 

  

Эрүүгийн 1934005020340 дугаартай хэрэгт хохирогч Э.Шинэхүү /хх-ийн 21-22, 23 дугаар хуудас/, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Чимэдцэрэн /хх-ийн 27-28  дугаар хуудас/, /хх-ийн 29 дүгээр хуудас/, иргэний нэхэмжлэгч, хохирогч Б.Батсуурь /хх-ийн 33-34 дүгээр хуудас/, /2-р хх-ийн 77 дугаар хуудас/, иргэний нэхэмжлэгч /хх-ийн 36-37 дугаар хуудас/, хохирогч Э.Оюунчулуун /хх-ийн 40-41, 42 дугаар хуудас/, гэрч Д.Энхтогтох /хх-ийн 44-45 дугаар хуудас/, насанд хүрээгүй гэрч Т.Гантөгс /хх-ийн 49-50 дугаар хуудас/, гэрч Т.Басар /хх-ийн 105 дугаар хуудас/, гэрч Г.Гантуяа /хх-ийн 113 дугаар хуудас/, яллагдагч Т.М /хх-ийн 92-93 дугаар хуудас/ нарын мэдүүлгүүд, 

шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 4 дугаартай дүгнэлт /хх-ийн 54-55 дугаар хуудас/,

шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 8 дугаартай дүгнэлт /хх-ийн 57-58 дугаар хуудас/,

шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 431 дугаартай дүгнэлт /хх-ийн 60 дугаар хуудас/,

шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 433 дугаартай дүгнэлт /хх-ийн 66 дугаар хуудас/,

шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 6 дугаартай дүгнэлт /хх-ийн 69 дугаар хуудас/,

шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 190200038 дугаартай дүгнэлт /хх-ийн 72 дугаар хуудас/,

шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 190200037 дугаартай дүгнэлт /хх-ийн 74 дүгээр хуудас/,

шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 190200036 дугаартай дүгнэлт /хх-ийн 76 дугаар хуудас/,

“АШИД БИЛГҮҮН” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2595 дугаартай техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ /хх-ийн 81 дүгээр хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-5 дугаар хуудас/, зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-11 дүгээр хуудас/, цогцсонд гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 12-17 дугаар хуудас/, “SUBARU LEGACY” маркийн 60-40 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл хохирлын гэрэл зураг /хх-ийн 82 дугаар хуудас/, иргэний нэхэмжлэгч Б.Батсуурийн хохирлын баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 97-101 дүгээр хуудас/, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Чимэдцэрэнгийн хохирлын баримт /хх-ийн 115-160, 2-р хх-ийн 12-13 дугаар хуудас/, хохирогч Э.Шинэхүү, Э.Оюунчулуун, иргэний нэхэмжлэгч Д.Энхтогтох нарын хохирлын баримт болон бусад баримтууд /хх-ийн 162-182 дугаар хуудас/, “ИЭсБиБиӨү” ХХК-ийн баримтууд /2-р хх-ийн 14-24 дүгээр хуудас/, бусад баримтууд /2-р хх-ийн 82-89 дүгээр хуудас/, “Ашид Билгүүн” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээ /хх-ийн 96-101 дүгээр хуудас/, үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм /хх-ийн 102-104 дүгээр хуудас/, шүүгдэгч Т.Мийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 94, 104-113, 183-192, 2-р хх-ийн 2-11 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудыг хэрэгт цуглуулж, бэхжүүлж авсан байна.

 

Шүүгдэгч Т.М нь 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Төв аймгийн Баянцагаан сумын нутагт “Toyota prius”-1 маркийн 80-96 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөний оролцож явахдаа захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13 дугаар бүлгийн 13.1 “Жолооч гүйцэт төрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино” гэх заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж зорчигч Ч.Үнэнбатын амь насыг хохироон, Э.Шинэхүү, Э.Оюунчулуун нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Батсуурийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах хохирогч Э.Шинэхүүгийн ...тухайн үед 23 цаг 00 минут өнгөрч байсан ба урдаас эсрэг урсгалд зөрчих эгнээгээрээ том оврын 2 ширхэг машин зөрж байх явцад миний эгнээнд урдаас жижиг машин огцом орж ирсэн. Тэгээд яах ийх зуургүй мөргөлдсөн... /хх-ийн 21-22 дугаар хуудас/,

...хохирол төлбөрөө өгчих юм болно. Ер нь ослоос болж гүйж чадахаа больсон. Сар гаран босож чадахгүй байж бослоо... ...би эмчилгээнд 400.000 төгрөг зарцуулсан байгаа. Баримт нь 161.730 төгрөгийн баримт байна... /хх-ийн 23 дугаар хуудас/,

амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Чимэдцэрэны ...Өмнөговь аймгийн Цагаанхад гэх газарт ажил хийлээ одоо хотоос явна гэж 19 цаг 00 цагийн үед утсаар ярьсан. Түүнээс хойш холбоо барьсан зүйл байхгүй. Үнэнбаттай хамт ажиллаж байсан манай нутгийн залуу болох Алтансүхэд ажлынх нь газрын хүн хэлсэн байсан... ...манай нөхөр Баянмөнх шөнө хагаслаад Төв аймгийн Нэгдсэн эмнэлэг дээр очиж нас барсныг нь мэдсэн байсан... /хх-ийн 27-28  дугаар хуудас/,

...би талийгаачийн ажил явдалд 10.379.700 төгрөг зарцуулсан. Манай охин Ичинноров япон улсаас ажил явдалд нь ирж буцах үед замын зардалд онгоц 2.360.000 төгрөг, цаанаас явах зардалд 393.500 төгрөг зарцуулсан байгаа... /хх-ийн 29 дүгээр хуудас/,

иргэний нэхэмжлэгч, хохирогч Б.Батсуурын ...нэг зүүрмэглээд унтчихсан, нэг мэдэхэд тас хийх дуу чимээ гарсан. Гаднаас хаалга балбаад хүүхэд гайгүй юу гээд байсан. Би дуугарч чадахгүй, мэдэхгүй гэж хэлсэн. Тэгээд хүүхдийг нь өгөөд хэсэг байж байгаад гайгүй болоод босоход зүүн хөл янгинаад явахад хэцүү байсан. Тухайн үед осол хаана ямар байдалтай болсон талаар анзаарч хараагүй. Ямар ч байсан урд талд нэг машинтай мөргөлдсөн байсан... /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,

...миний биед ослын улмаас зөөлөн эдийн гэмтэл учирсан. Надад өөр нямж ярих зүйл байхгүй... ...Надад гомдол санал байхгүй... /2-р хх-ийн 77 дугаар хуудас/,

иргэний нэхэмжлэгч Д.Энхтогтохын ...замдаа самбартын гуанз өнгөрөөд явж байхад 2 том ачааы машин хажуугаар өнгөртөл миний сууж явсан машины урсгалд өөдөөс машин гарч ирээд мөргөсөн тэрнээс болоод миний эзэмшлийн 60-40 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд хэсэг тэр чигтээ эвдэрсэн... ...би машинд учирсан хохирлыг бүрэн барагдуулж авмаар байна... /хх-ийн 36-37 дугаар хуудас/,

хохирогч Э.Оюунчулууны ...Довын гуанз руу дөхөж явахад том ачааны машин зөрсөн юм. Тэгээд түчигнээд явчихсан. Тэгээд ухаан алдаад нэг мэдэхэд Төв аймгийн эмнэлэгт ирсэн байсан... /хх-ийн 40-41 дүгээр хуудас/,

...би эмчилгээнд 3 сар ажилгүй байсан, эмчилгээний 2 сая төгөргийн зардал нэхэмжилж байна. Одоо байгаа баримтаа гаргаж өгнө... /хх-ийн 42 дугаар хуудас/,

гэрч Д.Энхтогтохын ...самбарын гуанз өнгөрөөд засмал замаар явж байхад 2 том ачааны машин хажуугаар өнгөрч байна уу гэтэл манай машины явж байсан урсгалд өөдөөс машин гарч ирээд мөргөсөн юм. Тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна. Төв аймгийн эмнэлэг дээр очсон байсан... ...миний хүзүү хөшиж байгаа бусдаар гайгүй... /хх-ийн 44-45 дугаар хуудас/,

насанд хүрээгүй гэрч Т.Гантөгсийн ...би төв аймаг өнгөрөөд унтаад өгсөн. Би талийгаачтай замдаа танилцаад юм ярьж байгаад унтаад өгсөн. Би ослын үед зүүн талын хойд суудал дээр суудлын бүс зүүгээгүй сууж явсан. Осол болохыг мэдээгүй. Нэг сэрэхэд осол болчихсон байсан. Миний биед ил харагдах гэмтэл байгаагүй, хүзүү, толгой хоёр өвдөж байсан... /хх-ийн 49-50 дугаар хуудас/,

гэрч Т.Басарын ...Үнэнбат нь манай компаний үндсэн ажилтан биш болохоор түүнийг сайн таньдаггүй байсан. Үнэнбат нь Өмнөговь аймагт байрлах гаалийн хяналтын талбай дээр тухайн үед ажилтай байсан. Тааралдсан компани газрууд  дээр очиж ажил хийдэг, “гар ковшчин” гэдэг нэртэй хувиараа ажил хийгээд явдаг хүн гэж ойлгож байна. Ер нь хувиараа ийм ажил хийдэг олон машины тэвш ачаан дээрх үлдсэн булангийн нүүрсийг буулгах цэвэрлэх ажил хийдэг байсан. Энэ ажлыг хийдэг хүмүүс ямар нэгэн компани дээр харьяалал байхгүй. Хийсэн ажлаараа хөлсөө тооцож аваад явдаг юм. Манай компанийн ажилтан биш учир, манайхаар нийгмийн даатгалыг нь төлдөггүй байсан. Харин тохиолдлын байдлаар 2018 оны 04 дүгээр сард 2 өдөр ажиллаад 100.000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сард 2 өдөр ажиллаад 600.000 төгрөгийн ажлын хөлс авсан байсан. Ийм байдлаар гурван удаа ажлын хөлс гарсан нь санхүүгийн баримтаар харагдаж байсан. Манай компани ажил хөлс гарсан нь санхүүгийн баримтаар харагдаж байсан. Манай компани ажил олгогч биш, манай компанийн ажилтан биш байгаа юм.... /2-р хх-ийн 105 дугаар хуудас/,

гэрч Г.Гантуяагийн ...Тухайн компани үйлдвэрлэлийн ослын актын баримтыг Мэргэжлийн хяналтын байгууллагт ирүүлээгүй учраас үйлдвэрлэлийн осол мөн эвсэл биш гэдгийг нь тогтоох боломжгүй... ...үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 6.2 дугаар зүйлд зааснаар уг осол гарснаас хойш 6 сар өнгөрсөн тохиолдолд үйлдвэрлэлийн ослын актыг нөхөн тогтоохгүй гэж заасан байдаг. Тухайн зам тээврийн осол үйлдэгдээд 11  сар болсон байх тул нөхөн тогтоох боломжгүй... /2-р хх-ийн 113 дугаар хуудас/,

яллагдагч Т.М ...би араас нь явж байгаад хамгийн сүүлийн том машиныг зүүн талаар нь эсрэг урсгалд орж гүйцэт түрүүлэх гээд хажуу талд зэргэцээд явж байх үед урдаас гэнэт автомашин гараад ирсэн. Тэгээд би буцаад эгнээ рүүгээ орох гэхээр том машин хажууд явж байгаа мөргүүлчих гээд байсан. Тэгээд эсрэг тал руугаа зүүн тийш шороон хөвөө рүү гарах гээд дарсан боловч маш хурдан осол болсон. Хэсэг хугацааны дараа ухаан ороод машиныхаа цонхоор татуулж гарсан. Дараа нь машинд суугаад эмнэлэг дээр очсон. Тухайн үед Улаанбаатар хотоос гарахдаа 2 хүн авсан бөгөөд Батсуурь гэх хүн зүүн талын суудалд суугаад манай хүү Эрдэнэболорыг тэврээд суусан. Баруун хойд талд талийгаач Үнэнбат, зүүн хойд талын суудалд манай аавын дүүгийн хүүхэд болох Гантөгс сууж явсан... /хх-ийн 92-93 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд, 

шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 4 дугаартай ...талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр эрүүний хууларсан шарх, гүрээний судасны бүрэн биш тасрал, жолоо булчинд цус хуралт зүсэгдсэн шарх, ховч яс, эрүү ясны хугарал, нүүрэнд олон тооны шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо... ...талийгаач нь эрүүний том хэмжээни йшарх, гүрээний судасны тасралын улмаас цочмог цус алдаж нас баржээ... дүгнэлт /хх-ийн 54-55 дугаар хуудас/,

шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 8 дугаартай ...Б.Батсуурийн биед баруун дал, суганы зөөлөн эдэд няцрал, баруун гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан... талаарх дүгнэлт /хх-ийн 57-58 дугаар хуудас/,

шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 431 дугаартай ...Т.Мийн биед хоёр өвдөгт зулгаралт бүхий эрүүл мэндийг сарниулахгүй гэмтэл тогоогдсон... талаарх дүгнэлт /хх-ийн 60 дугаар хуудас/,

шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 433 дугаартай ...М.Эрдэнэболорын биед гэмтэл тогтоогдоогүй... талаарх дүгнэлт /хх-ийн 66 дугаар хуудас/,

шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 6 дугаартай ...“TOYOTA PRIUS-10” маркийн 80-96 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Т.М нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 13-р бүлгийн 13.1-т заасан заалтыг зөрчсөн... талаарх дүгнэлт /хх-ийн 69 дугаар хуудас/,

шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 190200038 дугаартай ...Э.Оюунчулууны биед дунд чөмөг ясны хугарал, гуянд сорви бүхий хүндэвтэр хохирол учирсан... талаарх дүгнэлт /хх-ийн 72 дугаар хуудас/,

шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 190200037 дугаартай ...Д.Энхтогтохын биед гэмтэл тогтоогдоогүй... талаарх дүгнэлт /хх-ийн 74 дүгээр хуудас/,

шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 190200036 дугаартай дүгнэлт /хх-ийн 76 дугаар хуудас/,

“АШИД БИЛГҮҮН” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2595 дугаартай ...SUBARU LEGACY” маркийн 60-40 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгслийг 3.520.000 /гурван сая таван зуун хорин мянга/ төгрөгөөр үнэлсэн... техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ /хх-ийн 81 дүгээр хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-5 дугаар хуудас/, зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-11 дүгээр хуудас/, цогцсонд гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 12-17 дугаар хуудас/, “SUBARU LEGACY” маркийн 60-40 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл хохирлын гэрэл зураг /хх-ийн 82 дугаар хуудас/, иргэний нэхэмжлэгч Б.Батсуурийн хохирлын баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 97-101 дүгээр хуудас/, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Чимэдцэрэнгийн хохирлын баримт /хх-ийн 115-160, 2-р хх-ийн 12-13 дугаар хуудас/, хохирогч Э.Шинэхүү, Э.Оюунчулуун, иргэний нэхэмжлэгч Д.Энхтогтох нарын хохирлын баримт болон бусад баримтууд /хх-ийн 162-182 дугаар хуудас/, “ИЭсБиБиӨү” ХХК-ийн баримтууд /2-р хх-ийн 14-24 дүгээр хуудас/, бусад баримтууд /2-р хх-ийн 82-89 дүгээр хуудас/, “Ашид Билгүүн” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээ /хх-ийн 96-101 дүгээр хуудас/, үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм /хх-ийн 102-104 дүгээр хуудас/, шүүгдэгч Т.Мийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 94, 104-113, 183-192, 2-р хх-ийн 2-11 дүгээр хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдсон байна.     

 

Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт болон гэм буруугийн талаар:  

Шүүгдэгч Т.Мийн “Toyota prius-10” маркийн 80-96 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөний оролцож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 13 дугаар бүлгийн 13.1 “Жолооч гүйцэт төрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино” гэх заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж зорчигч Ч.Үнэнбатын амь насыг хохирч, зорчигч Э.Шинэхүү, Э.Оюунчулуун нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, зорчигч Б.Батсуурийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, иргэний нэхэмжлэгч Д.Энхтогтохын эд хөрөнгөд хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй нь хууль бус шинжтэй гэдгээ мэдсээр байж гаргахгүй байж чадна гэж тооцсон, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдэж, хүний амь нас, эрүүл мэндэд, эд хөрөнгөд хохирсон гэм буруугийн болгоомжгүй хэлбэр гэж үзсэн ба дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.  

 

Түүнчлэн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн асуудлаар шүүгдэгч Т.М болон түүний өмгөөлөгч П.Ганбаатар нар мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт маргаагүйг болно.

Мөн шүүгдэгч Т.Мийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь дангаараа яллах үндэслэл болохгүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг давхар хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, гэрч нарын мэдүүлгүүдээр,

мөн шинжээчийн 4, 8, 431, 433, 6, 190200038, 90200037, 90200036 дугаартай дүгнэлт, “АШИД БИЛГҮҮН” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2595 дугаартай техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд, цогцсонд гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, “SUBARU LEGACY” маркийн 60-40 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл хохирлын гэрэл зураг, иргэний нэхэмжлэгч Б.Батсуурийн хохирлын баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Чимэдцэрэнгийн хохирлын баримт, хохирогч Э.Шинэхүү, Э.Оюунчулуун, иргэний нэхэмжлэгч Д.Энхтогтох нарын хохирлын баримт болон бусад баримтууд, “ИЭсБиБиӨү” ХХК-ийн баримтууд, “Ашид Билгүүн” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм, шүүгдэгч Т.Мийн хохирол төлсөн баримтууд зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болж байна.   

 

Иймд шүүгдэгч Т.Мийг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний амь нас хохирсон, 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Т.Мийн болгоомжгүй гэм буруутай үйлдлийн улмаас иргэн Ч.Үнэнбатын амь нас хохирч, хохирогч Э.Шинэхүү, Э.Оюунчулуун нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, иргэний нэхэмжлэгч, хохирогч Б.Батсуурийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан байна.

 

Шүүгдэгч Т.М нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршигт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Чимэдцэрэнд 13.733.200 /арван гурван сая долоон зуун гучин гурван мянга хоёр зуу/ төгрөг, хохирогч Э.Оюунчулуунд 2.000.000 /хоёр сая/ төгрөг, хохирогч Б.Батсуурьт 200.000 /хоёр зуун мянга/ төгрөг, хохирогч Э.Шинэхүүд 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Энхтогтоход 3.500.000 /гурван сая таван зуу/ төгрөг тус тус төлсөн нь шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн “ХААН” банкины Депозит дансны дэлгэрэнгүй хуулгууд болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байна.

 

Иймд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Т.Мээс гаргуулах хохирол, төлбөргүй гэж үзлээ.

 

Харин хохирогч Б.Батсуурийн нэхэмжилсэн ажилгүй байсан хугацааны цалин 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг, мөн иргэний нэхэмжлэгч Д.Энхтогтохын нэхэмжилсэн эд хөрөнгөд учирсан хохирол 3.500.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгийн үлдэгдэл 1.000.000 /нэг сая/ төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Чимэдцэрэнгийн өмгөөлөгч О.Анхбаярын үйлдвэрлэлийн осолтой холбоотой маргааныг энэ талаарх баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Т.Мт хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч нарт учруулсан хохирлоо төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, амь хохирогчийн хууль төлөөлөгч болон хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын зүгээс гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэсэн хүсэлт зэргийг тус тус харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж,

мөн шүүгдэгчийн үйлдсэн хэрэгтээ анхнаасаа гэмшиж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байгаа байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй гэж тус тус дүгнэлээ.

 

Харин шүүх ...энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна... гэсний дагуу тухайн зүйл, хэсэгт ...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж... гэж зохицуулагдсан учраас шүүгдэгч Т.Мийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нь хуульд нийцэж байх бөгөөд энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулах ба эрх хасах ялыг хорих ялыг оногдуулахгүйгээр тэнссэн тул тэнсэж албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолохыг дурдаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Т.М нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Чимэдцэрэнд 13.733200 /арван гурван сая долоон зуун гучин гурван мянга хоёр зуу/ төгрөг, хохирогч Э.Оюунчулуунд 2.000.000 /хоёр сая/ төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Батсуурьт 200.000 /хоёр зуу мянга/ төгрөг, хохирогч Э.Шинэхүүд 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Энхтогтоход 3.500.000 /гурван сая таван зуу/ төгрөг тус тус төлснийг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг,  

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Х овгийн Т.Мийн жолоочийн 1142020 дугаарын үнэмлэхийг зохих байгууллагад хүргүүлэхийг тус тус дурдах нь зүйтэй байна. 

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг

          хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2., 36.4 дүгээр зүйлийн 2.,

    36.6., 36.7., 36.8., 36.10., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2.,

             38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл,

заалтуудыг тус тус удирдлага болгон

                                                         ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овгийн Т.Мийг замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, 1 хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасныг баримтлан шүүгдэгч Х овгийн Т.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х овгийн Т.Мт шүүхээс тэнссэн 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х овгийн Т.Мийн тээврийн хэрэгсэл жолоодохыг эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл эрх хасах ялыг тэнссэн үеэс эхлэн хугацааг тоолсугай. 

 

5. Шүүгдэгч Х овгийн Т.Мт нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Чимэдцэрэнд 13.733200 /арван гурван сая долоон зуун гучин гурван мянга хоёр зуу/ төгрөг, хохирогч Э.Оюунчулуунд 2.000.000 /хоёр сая/ төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Батсуурьт 200.000 /хоёр зуу мянга/ төгрөг, хохирогч Э.Шинэхүүд 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Энхтогтоход 3.500.000 /гурван сая таван зуу/ төгрөг тус тус төлснийг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг,  

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Х овгийн Т.Мийн жолоочийн 1142020 дугаарын үнэмлэхийг зохих байгууллагад хүргүүлэхийг тус тус дурдсугай. 

 

6. Хохирогч, иргэний нэхэмжлэгч дугаарын регистртэй, О овгийн Б.Б цалингийн зээлийн эргэн төлөлттэй холбоотой 500.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Д.Энхтогтохын нэхэмжилсэн 1.000.000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож,

амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч О.Анхбаяр нь үйлдвэрийн осолтой холбоотой маргаанаа холбогдох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Х овгийн Т.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.    

 

8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Х овгийн Т.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ш.ГАНДАНСҮРЭН