Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 2017/ ШЦТ/560

 

 

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан зүйл заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

  1. Шүүгдэгч А.Дийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг,

мөн бүлэглэн хүний байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлан авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд,

- шүүгдэгч Б.А Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Г.М Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан бүлэглэн хүний байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлан авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Н.Б Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан бүлэглэн хүний байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлан авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч М.Б, Э_Ө, Т.О нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан бүлэглэн, давтан үйлдлээр машин механизм хэрэглэж орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

 

шүүгдэгч Г.Б, Э.Э нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан бүлэглэн машин механизм хэрэглэж орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн

  1. дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  1.  Шүүгдэгч А.Дйг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жил хорих ялаар,

мөн шүүгдэгч А.Дийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сар хорих ялаар,

шүүгдэгч Б.Аг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/жил хорих ялаар,

шүүгдэгч Г.Мийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 /хоёр/ жил хорих ялаар,

шүүгдэгч Н.Б Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн

  1. 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 /хоёр/ жил хорих ялаар,

шүүгдэгч М.Б, Э.Ө, Т.О нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлаж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил тус тус хорих ялаар,

шүүгдэгч Г.Б, Э.Э нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлаж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

  1.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч А.Дд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил хорих ялыг, мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жил, 6 сар хорих ялд нэмж нэгтгэн түүний нийт биечлэн эдлэх хорих ялыг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоосугай.
  2.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д Б.А, Г.М, Н.Б, М.Б,
 

Э.Ө, Т.О, Г.Б, Э.Э нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

  1.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Дий цагдан хоригдсон нийт 648 хоногийг, шүүгдэгч Б.Аийн цагдан хоригдсон нийт 343 хоногийг, шүүгдэгч Г.Мийн цагдан хоригдсон нийт 648 хоногийг, шүүгдэгч Н.Бийн цагдан хоригдсон нийт 648 хоногийг биечлэн эдлэх хорих ялын хугацаанд оруулан тоолж, шүүгдэгч М.Бийн цагдан хоригдсон нийт 318 хоног, Э.Өийн цагдан хоригдсон нийт 30 хоног, Т.Оын цагдан хоригдсон нийт 30 хоног, Г.Бийн цагдан хоригдсон нийт 70 хоног, Э.ын цагдан хоригдсон нийт 152 хоног болохыг тус тус эдлэх хорих ялд нь оруулан тооцсугай.
  2.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д нийт 778.925 төгрөгийг гаргуулж, хохирогч Н.Ганболд /РД:ЧМ71112075/-Д                 37.725 төгрөгийг, хохирогч Ч.Цэрмаа /РД:ДЕ73062808/-д 253.500 төгрөгийг, хохирогч Э.Бямбажаргал /РД:М392070443/-д 65.200 төгрөгийг, хохирогч М.Батдорж /РД:ДЮ78081113/-д 115.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Б.Бат-Эрдэнэ /РД:ЧВ85101571/-д 40.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Л.Хосбилэг /РД:РС92091611/-д 42.500 төгрөгийг, иргэний нэхэмжпэгч О.Эрдэнэбулган /РД:ФН89072970/-д 155.000 төгрөгийг, иргэний нэхэмжпэгч Ө.Болдбаатар /РД:ФБ85082039/-д 70.000 төгрөгийг тус тус олгосугай.
  3.  Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.А, Г.М Н.Б, М.Б, Э.Ө, Т.О, Г.Б, Э.Э нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  4.  2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ө, Т.О, Э.Э, Г.Б нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн
  1. дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, тус бүрийг 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, шүүгдэгч Э.Ө, Г.Б нарт хяналт тавих үүргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст, шүүгдэгч Т.От хяналт тавих үүргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст, шүүгдэгч Э.Эд хяналт тавих үүргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст тус тус даалгасугай.

9.2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, түүнд хяналт тавих үүргийн Дархан-Уул аймгийн цагдаагийн хэлтэст даалгасугай.

Ю.Энэ хэрэгт Э.Ө нэр дээр бүртгэлтэй /Г-2202011054/ гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Хаан банкны өмчлөлийн 03-43УБД улсын дугаартай “Тоёота приус-30” маркийн тээврийн хэрэгсэл, Д.Заяабаярын өмчлөлийн 41-43УБС улсын дугаартай “Ниссан Теана” маркийн тээврийн хэрэгсэл зэргийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолуудыг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэрэгт хураагдан ирсэн 3 хос бээлий, иш нь
 

хугарсан алх 2 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тухай шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.

  1.  Шүүгдэгч Г.Б, Э.Э нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
  2.  Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Д, Б.А, Г.М, Н.Б нарт урьд авсан цагдан хорих, шүүгдэгч Э.Ө, Т.О, М.Б, Г.Б, Э.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ              С.БАТГЭРЭЛ