Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 08

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  Л.Б, Ц.Ц, Ч.П, Б.Д нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 

       Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Б, шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

            Прокурор                                            Н.Цогтбаяр

            Шүүгдэгчийн өмгөөлөгч                   Н.Энхжаргал, М.Алтанчимэг, Д.Насанжаргал

            Шүүгдэгч                                           Л.Б, Б.Д, Ц.Ц

            Хохирогчийн өмгөөлөгч                   Ц.Бат-Эрдэнэ

            Нарийн бичгийн дарга                      Б.Мөнх-Өлзий нарыг оролцуулан

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэний гаргасан давж заалдах гомдол, прокурор Н.Цогтбаярын бичсэн эсэргүүцэл зэргийг үндэслэн, Л.Б, Ц.Ц, Ч.П, Б.Д нарт холбогдох 1712002630028 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Т.Даваасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1987 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, 31 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, З овогт Лгийн Б

 

Монгол Улсын иргэн, 1986 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд төрсөн, 33 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Х овогт Цийн Ц

 

Монгол Улсын иргэн, 1988 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, 30 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, М овогт Ч П

 

Монгол Улсын иргэн, 1985 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Ш овогт Бгийн Д

 

Л.Б, Ц.Ц, Ч.П нар нь бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг Хуучин хүнсний үйлдвэрийн Өлөнгийн цехийн хашаанд оршин суух иргэн Ч.Оийг гэртээ унтаж байхад нь онц харгис хэрцгийгээр, иргэн Л.Д, Б.Д, Л.Г, Н.С нарын амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар бензин цацан шатааж, иргэн Ч.Оийн бие махбодид зовиур үүсгэж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

Б.Д нь 2017 оны 11 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг Хуучин хүнсний үйлдвэрийн Өлөнгийн цехийн хашаанд иргэн Л.Б, Ч.П нарыг гал тавьж, хүн шатаалаа гэх хувийн таарамжгүй харилцааны улмаас бие махбодид нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Архангай аймгийн Прокурорын газраас Б.Дт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Л.Б, Ц.Ц, Ч.Пт нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор:

“Шүүгдэгч З овогт Лгийн Б, шүүгдэгч Х овогт Цийн Ц, шүүгдэгч М овогт Ч П нарыг бүлэглэн онц харгис хэрцгийгээр бусдын амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар хохирогчийн бие махбодид шаналал зовиур үүсгэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Жав овогт Бгийн Дийг 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож; Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1, 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Дт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Цг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт шүүгдэгч Ч.Пыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж; Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б, Ч.П, Ц.Ц нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж; Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар, шүүгдэгч Ц.Цд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар, шүүгдэгч Ч.Пт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус хойшлуулж, шүүгдэгч Л.Б, Ц.Ц, Ч.П нарт шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж; Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б, Ц.Ц, Ч.П нар нь шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулах болохыг мэдэгдэж; Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цахилгаан хөрөөг эзэмшигч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 07 дугаар багийн 51-5109 тоотод оршин суух З овогт Лгийн Доржгочоод буцаан олгож, хохирогч Ч.Оийн өмсөж байсан шатсан цамц 1 ширхэг, хөхөвч 1 ширхэг, подволк 1 ширхэг, мөн шатсан ундааны сав 1 ширхэг зэргийг устгаж; Шүүгдэгч Л.Б, Ц.Ц, Ч.П, Б.Д нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ шийтгэх тогтоолоор гаргах хохирол төлбөргүй болохыг тус тус дурдаж, хохирогч Ч.Оийн нэхэмжилсэн 20.000.000 /хорин сая/ төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч Ч.О нь нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар хохирлыг нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж; Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Б, Ц.Ц, Ч.П, Б.Д нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэж; Шийтгэх тогтоолыг шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч нар, хохирогч, түүний өмгөөлөгч эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.”

 

Хохирогчийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэний гаргасан давж заалдах гомдолд:

“Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01-р сарын 25 өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх шүүгдэгч Л.Б, Б.Д,Ц.Ц,Ч.П нарт холбогдох хэргийг шийдвэрлэхдээ хохирогч Ч.Оийн хуль ёсны эрх ашгийг ^ бүрэн гүйцэт хамгаалж чадсангүй. Тухайлбал хохирогч Ч.О нь арьс нөхүүлэх эмчилгээний зардал 15 сая төгрөгийг нотлох баримтаар нэхэмжлээд байхад шүүх гэм буруутай этгээдүүдээс гаргуулж шийдвэрлэсэнгүй нь буруу болсон.Гэм буруутай этгээдүүдийн үйлдэлээс болж биеийн нийт гадаргуугийн 23% ийн талбайг хамарсан П-ША зэргийн түлэгдсэн шархтай, энэ гэмтэл түлэглэлтийг сэргээн засах нөхөн эмчилгээ хийхэд дээрхий төлбөр шаардлагатай нь хэнд ч тодорхой. Мөн гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол болох түлэгдэж шатсан эд зүйлс,хохирогчийн өмсөж явсан хувцасны үнэ 265000 төгрийг төлөгдсөн гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу явагдсан байна.Хохирогч шүүх хуралдаан дээр зарим шатсан хувцас эд зүйлийн үнэлгээг одоо г хүртэл үнэлээгүй, зарим шатсан эд зүйлс хэрэг явдал болоод дууссаны дараа гарч ирсэн талаар мэдүүлж байсан. Иймд Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01-р сарын 25 өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж хохирол төлбөрийг бүрэн гүйцэд гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Прокурор Н.Цогтбаярын бичсэн эсэргүүцэлд:

“Архангай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Цогтбаяр би, тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолыг 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч ХЯНАВАЛ: Шүүгдэгч Л.Б, Ц.Ц, Ч.П нар нь бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 21-ээс 22-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг, Хуучин хүнсний үйлдвэрийн Өлөнгийн цехийн хашаанд оршин суух иргэн Ч.Оийг гэртээ унтаж байхад нь онц харгис хэрцгийгээр, иргэн Л.Д, Б.Д, Л.Г, Н.С нарын амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар бензин цацан шатааж, иргэн Ч.Оийн бие махбодид зовуурь үүсгэж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Шүүгдэгч Б.Д нь 2017 оны 11 дүгээр сарын 21-ээс 22-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг, Хуучин хүнсний үйлдвэрийн Өлөнгийн цехийн хашаанд иргэн Л.Б, Ч.П нарыг гал тавьж, хүн шатаалаа гэх хувийн таарамжгүй харилцааны улмаас бие махбодид нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Архангай аймгийн прокурорын газраас яллагдагч Л.Б, Ц.Ц, Ч.П нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт заасан, яллагдагч Б.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Дийг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1,2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна.

Эруүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг баримтална гэж заасан бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгч Б.Дт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тогтоосон хуулийн ерөнхий зохицуулалтыг бари^талсан нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй, ямар үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож байгаа нь тодорхойгүй, ойлгомжгүй шийдвэр болжээ.

Иймд Л.Б, Ц.Ц, Ч.П, Б.Д нарт холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолын ТОГТООХ хэсгийн 2 дахь заалтад өөрчлөлт оруулуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив. Шүүх хуралдаанд прокурор оролцуулж өгнө үү.” гэжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ:

“Хохирогчийн өмгөөлөгчөөс гаргасан гомдлын зарим хэсэгтэй санал нэг байна. Арьс нөхөх эмчилгээний зардлыг гаргаалъя гэж байгаа нь зөв. Үүнийг гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт тооцно. Биеийн гадаргуугын 23 хувь нь түлэгдсэн, зайлшгүй арьс нөхөх хагалгаа хийлгэх шаардлагатай. Анхан шатны шүүх хурал дээр нөхөн сэргээх эмчилгээний зардлыг гаргуулъя гэж улсын яллагчийн зүгээс санал гаргаж байсан. Иймд Б.Дт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийг барьж шийдвэрлэсэн нь хууль зөрчиж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрэглэж ёстой. Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

“Анхан шатны шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоныг зөв гэж үзэж байна. Хэрэв дээрх гэмт хэрэгт аль нэг нь буруугүй гэж үзэж байгаа бол шүүгдэгч Л.Б давхар зүйл ангиар татагдах ёстой. Учир нь Л.Бгийн мэдүүлэгт шатаах талаар бид 3 ярилцсан гэсэн байгаа. Шүүхээс шүүгдэгч нарт оногдуулсан ял хариуцлагын талаар бидний зүгээс маргаагүй. Харин хохирол төлбөртэй холбоотой тайлбар хэлэхэд шүүгдэгч нараас эмчилгээний зардлаас гадна 4.413.000 төгрөгийг өгсөн. Шүүгдэгч нараас Мөнгөн гүүр эмнэлэгийн нөхөн сэргээх эмчилгээний зардлыг төлчихөөч, хэрэг Солонгос явж эмчилгээ хийлгэвэл үүнээс их зардал гарна шүү гэж хохирогч анхан шатны шүүх хуралд тайлбар гаргаж байсан. Хохирогч нь түлэгдэлтээс болоод зүүн талынх нь хөх нь өвчтэй болсон. Хавдар байж магадгүй гээд холбогдох эмнэлгийн байгууллагад үзүүлж, харуулаад явсан. Харин үзүүлж, харуулаад явсны эцэст хавдар биш гэдэг нь тогтоогдоод, түлэгдсэнээс болж үүссэн буглаа байна гэсэн. Нөхөн сэргээх эмчилгээгээ яаралтай хийлгэхгүй хавдар болж магадгүй гэсэн. Хохирогч шүүх хуралдаанд оролцох гээд ирэх гэтэл зардал байхгүй гээд ирж чадаагүй, намайг оролцчих гээд би шүүх хуралдаанд нь оролцож байгаа. Тийм учраас хүн чанар гаргаад хохирогчийн нөхөн сэргээх эмчилгээний зардал, шатсан хувцасны зардал 265.000 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргал шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

“Хохирогчийн өмгөөлөгчийн гаргаж байгаа 265.000 төгрөгтэй холбоотой тайлбар хэлэхэд хэргийн газрын үзлэг хийгдэж хавтаст хэрэгт нотлох баримт нь авагдсан байгаа. Тэмдэглэлд нэмж эд зүйлс шатсан талаар тусгагдаагүй байгаа. Дараа нь шатсан эд зүйлс гарч ирж байгаа нь нотлогдохгүй байна. Энэ нь хэргийг дахин шалгуулах үндэслэл болохгүй гэж үзэж байна. Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Алтанчимэг шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

“Энэ хэргийг анхан шүүхэд шилжүүлсний дараа хүлээж авсан шүүгч нь шүүгдэгч нарын оролцоог шалгах үүднээс хэргийг прокурорт буцаасан. Гэтэл прокуророос шүүгдэгч нар нь үйлдлээрээ нэгдсэн, бүлгийн шинжтэй байна гээд эсэргүүцэл бичиж хэрэг анхан шатны шүүхээр хэлэлцэгдээд ял хариуцлагыг оногдуулсан. Гэтэл энэ хэрэгт Ц.Ц оролцоогүй, Л.Бгийн мэдүүлгээр хэргийг шийдвэрлэчихсэн юм шиг яриад байх юм. Өдөр нь очиж маргалдаад орой нь очиход Ц.Ц Л.Бг гал тавихад болиулахгүй яасан юм бэ. Такси хөлслөөд очиж байгаа нь яах ч аргагүй үйлдлээрээ нэгдсэн гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

 

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Насанжаргал шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

“Хэрэг гарах үед Ц.Ц гэр дотор байгаагүй, гадаа байсан, хэрвээ Л.Б гал тавиагүй байсан бол өнөөдөр энэ хэд энд сууж байхгүй байсан байх. Машинд сууж явсан хүмүүсээс нэг ч хүн Л.Бг бензин аваад явж байгаа гэж мэдүүлээгүй. Ц.Цгийн хувьд гэмт хэрэг үйлдэх санаа, зорилгогүй байгаа учраас гэм буруугүйд тооцох үндэслэлтэй байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

            Давж заалдах шатны шүүх прокурорын бичсэн эсэргүүцэл, хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

 

Анхан шатны шүүх  тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаар  хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийн, шүүгдэгч Л.Б, Ц.Ц, Ч.П нарыг Л.Б, Ц.Ц, Ч.П нар нь бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг Хуучин хүнсний үйлдвэрийн Өлөнгийн цехийн хашаанд оршин суух иргэн Ч.Оийг гэртээ унтаж байхад нь онц харгис хэрцгийгээр, иргэн Л.Д, Б.Д, Л.Г, Н.С нарын амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар бензин цацан шатааж, иргэн Ч.Оийн бие махбодид зовиур үүсгэж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар тус бүр 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хуулийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг тус бүр 1 жилийн хугацаагаар хойшлуулж, шүүгдэгч Б.Дийг 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.1, 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа гүйцэд хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийсний үндсэн дээр шүүгдэгч Л.Б, Ц.Ц, Ч.П, Б.Д нарыг гэм буруутайд тооцож, шүүгдэгч Л.Б, Ц.Ц, Ч.П нарт тохирох ял шийтгэлийг оногдуулжээ.

 

Харин шүүгдэгч Б.Дт холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

  Шүүгдэгч Б.Дийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах ба уг гэмт хэрэг үйлдсэнээс хойш Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.1-т заасан 1 жил өнгөрсөн  байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч хэргийг хэрэгсэхгүй болгохдоо Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.1, 2 дахь заалтыг баримталсан нь буруу юм. 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн тооцохыг зохицуулсан  бөгөөд тухайн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тохиолдолд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан. 

 

Шүүгдэгч Б.Дийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, тэрээр гэм буруутайд тооцогдож байгаа хэдий ч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдол үүссэн тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зохих заалтыг баримтлан хэргийг шийдвэрлэх нь зүйтэй бөгөөд энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна.

 

            Анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирол болох 265.000 төгрөгийг хохирогч Ч.О нэхэмжлээгүй, шүүгдэгч нар эмчилгээ, сувилгаа, байрны бүх зардлыг гаргаж, мөн бэлнээр төлсөн 3.100.000 төгрөг өгсөн талаар хохирогч маргаагүй тул шатсан эд зүйл, хувцасны үнэ болох 265.000 төгрөгийг төлөгдсөн гэж  дүгнэсэн нь зөв байна.

 

            Харин хохирогч Ч.Оийн нэхэмжилсэн арьс нөхүүлэх эмчилгээний зардал 15 сая төгрөгийг хохирогч арьс нөхүүлэх эмчилгээ, хагалгаа хийлгээгүй байгаа гэсэн үндэслэлээр хэлэлцэхгүй орхисон нь үндэслэлгүй болжээ.

 

            Шүүгдэгч Л.Б, Ц.Ц, Ч.П нарын үйлдлийн улмаас хохирогч Ч.Оийн биед ар нуруу, зүүн өгзөг, зүүн гуяны ар дээд, хажуу хэсэг, зүүн суганы урд хэсэг, зүүн бугалганы дотор хэсэг, баруун бугалганы ар дээд , баруун шууны гадна хаууг хамарсан биеийн нийт гадаргуугийн 23%-ийн талбайг хамарсан II-IIIА зэргийн түлэгдсэн шарх гэмтэл учирсан болох нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 131/, гэрэл зургууд /2-р хх-ийн 37,38/ болон хэрэгт цугларсан мэдүүлгийн нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд шүүгдэгч нар учирсан гэмтэл дээр маргаагүй болно.

 

            Хохирогч Ч.О яаралтай эмчилгээ хийлгэж, арьс нөхөх хагалгаанд орох шаардлагатай боловч өөрөө төлбөрийн чадваргүйн улмаас хагалгаанд орж чадахгүй байгаа учир эмчилгээний зардлыг урьдчилан төлүүлэхээр нэхэмжилсэн байна.

 

            Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-т зааснаар гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдал сэргээх үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 228 дугаар зүйлийн 228.4-т зааснаар хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй.

 

            Дээрх хуулийн зохицуулалтын дагуу хохирогч Ч.О нь эмчилгээний зардлаа урьдчилан төлүүлэхээр нэхэмжлэх эрхтэй бөгөөд Мөнгөн гүүр эмнэлэгийн нэхэмжлэхийн /2-р хх-ийн 35/  дагуу арьс нөхөх хагалгаа, эмчилгээний төлбөр 13.680.000 төгрөгийг шүүгдэгч нараар урьдчилан төлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

            Хохирогч арьс нөхөх хагалгаанд ороход шаардлагатай замын зардал болон бусад зардалд 1.320.000 төгрөг нэхэмжилсэн боловч энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй тул энэ зардлыг шүүгдэгч нараар урьдчилан төлүүлөх боломжгүй юм.

 

            Мөн шүүх сэтгэл санааны хохирол 5 сая төгрөгийг нотлох баримтыг бүрдүүлж, жич шийдвэрлүүлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн нь зөв боловч сэтгэл санааны хохирлыг тооцож гаргуулах эрх зүйн зохицуулалтгүй гэж дүгнэсэн нь буруу байна.

 

            Иймд прокурорын эсэргүүцэл болон хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулахаар шийдвэрлэв.

           

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.4-т заасныг тус тус удирдлага болгон

                                                          ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолын

а/ 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1, 2 дахь хэсэгт” гэснийг  “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт” гэж,

б/ 8 дахь заалтын “Хохирогч Ч.Оийн нэхэмжилсэн 20.000.000 /хорин сая/ төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч Ч.О нь нотлох баримтаа бүрдүүлж” гэснийг “Хохирогч Ч.О нь 6.320.000 /зургаан сая гурван зуун хорин мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг нотлох баримтын бүрдүүлбэрийг хангасны эцэст” гэж тус тус өөрчилж,

в/ шийтгэх тогтоолд 81. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 228 дугаар зүйлийн 228.4-т зааснаар шүүгдэгч Л.Б, Ц.Ц, Ч.П нараас тус бүр 4.560.000 /дөрвөн сая таван зуун жаран мянга/ төгрөг гаргуулж, хохирогч Ч.От олгосугай гэсэн заалт нэмж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3-т тус тус зааснаар гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Т.ДАВААСҮРЭН

               ШҮҮГЧИД                                              Д.БЯМБАСҮРЭН

                                                                              В.ЦЭЦЭНБИЛЭГ