Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 184/ШШ2017/01090

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч “Хотхон 8” СӨХ-ны  316 800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Л.П нь 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн дотор 105 600 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн дотор 105 600 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн дотор үлдэх 105 600 төгрөгийг тус тус төлөхөөр тохирсон, зохигч талуудын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 11 154 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Паас улсын тэмдэгтийн хураамжид 11 154 төгрөгийг нэхэмжлэгч “Хотхон 8” СӨХ-д олгосугай.

 

3.Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4.Шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Н.БАТЧИМЭГ