| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шараагийн Эрдэнэцэцэг |
| Хэргийн индекс | 171/2017/0046/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/40 |
| Огноо | 2017-02-25 |
| Зүйл хэсэг | 098.1., |
| Улсын яллагч | С.Батмөнх-Очир |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 2017/ШЦТ/40
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж
Улсын яллагч Т.Ганзориг
Хохирогч Б.М
Хохирогчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд
Шүүгдэгч Р.Э
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батмөнх-Очир
Нарийн бичгийн дарга М.Бүжин нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р.Эад холбогдох 201614000*** дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Р.Э
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Р.Э нь 2016 оны 12 дугаар сарын 16-нд Орхон аймаг Баян-Өндөр сумын Оюут багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Ч төвд шинэ жилээ тэмдэглэж байгаад тэмцээнээс болж Б.Мэй маргалдан зодож биед нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Р.Эын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2016 оны 12 дугаар сарын 16-ны орой “Ч” төвд манай байгууллагын шинэ жилийн арга хэмжээ болж энэ арга хэмжээнд ширээ бүрээс нэг нэг эмэгтэй гарган тэмцээн зохиосон юм. Энэ тэмцээнд би шүүгчээр ажилласан ба манай албанд ажилладаг Д төгс эмэгтэйгээр шалгарсан. Гэтэл хохирогч М чи өөрийнхөө албаны хүнийг ямар учраас тэргүүн байр эзлүүлж байгаа юм гэж янз бүрээр, хэлээд байсан. Ингээд хохирогчийг шатан дээр зогсож байхад нь цээжин хэсэг рүү нь цохиход газар
2.
унасан. Очооод өшиглөх гэтэл манай ажлын 2 хүн салгасан. Хохиролд 5.9 сая орчим төгрөг төлсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг
-Хохирогч Б.Мийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Тухайн өдөр хагас сайн өдөр байсан учир 1 дэх өдөр эмнэлэгт очиход эрүүний сэртэнг яс хугарсан байна Улаанбаатар хот яв гэсэн учир явж Сонгдо эмнэлэгт очиж эрүүний сэртэнг ясаа авахуулсан. Хадаж болохгүй гэсэн. Цаашид эмчлүүлэх шаардлагатай гэсэн. Эрүү рүү нэг удаа цохиод газарт унахад ташаа руу бас өшиглөсөн. Эмчилгээний зардал 5.900.000 төгрөг төлсөн. Одоо нэхэмжлэх зүйлгүй. Цаашид гарах эмчилгээний зардлаа жич нэхэмжилнэ. Одоо гомдол саналгүй гэх мэдүүлэг
-Гэрч Н.Г-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: ...Би яг хэн хэнийгээ цохисон талаар хараагүй гэхдээ намайг гадаа гарах үед Б.М машины хажууд толгойгоо барьчихсан хэвтэж байсан. Би буцаад заал руу орох үед Мянганбаатар ах Р.Э ахад хандаж хүүхэд яаж байгаа юм бэ гээд байсан. Би бодохдоо тэр тэмцээнээс болж тэр хоёр маргалдаж Р.Э Б.Мийг зодсон юм байна гэж бодсон гэх мэдүүлэг /хх 26 ху/
-Гэрч Б.М-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: ...Би тэр хоёрыг зодолдож байхыг хараагүй гэхдээ 22 цагийн үед ганцаараа тамхи татах гэж байхад Р.Э зөрөөд заал руу орж байсан. Тэр үед Б.М шалны хажууд хэвтэж байсан. Би Р.Эыг дуудаад яагаад хүүхэд зодсон юм гэхэд энэ намайг пизда, чи гэх мэтээр хэлээд байхаар нь нэг удаа өшиглөсөн гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх 37-38 ху/
-Гэрч Б.Сийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: ...Р.Э ах Б.М хоёрыг зодолдсон талаар би нүдээрээ хараагүй. ...Удалгүй Б.Мийг гарч явахыг хараад араас нь гарсан чинь шатны хажууд Б.М уначихсан, Р.Э ах шатан дээр зогсож байсан. Тэр үед Р.Эад та яагаад Б.Мийг зодсон юм бэ гэхэд ахыг чинь пизда гээд байхаар нь нэг удаа өшиглөсөн гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх30 ху/
-Гэрч А.Оын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: ...яасан гээд яваад очиход Б.М ах би цагдаа дуудсан юм гээд зогсож байсан. Б.М ах Р.Эад зодуулсан гэж байсан тэгээд тэр хоёрыг зодолдсоныг мэдсэн гэх мэдүүлэг /хх 31 ху/
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 29 дугаартай дүгнэлтэнд:
1. Б.Мийн биед доод эрүүний ясны хугарал, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал үүсчээ.
2. Дээрх гэмтэл нь хатуу зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
3. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна.
4. Гэмтлийн зэргийн зааврын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана.
5. Хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх 15 ху/
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 38 ху/
-Р.Эыг сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх 50-54 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгч Р.Э нь 2016 оны 12 дугаар сарын 16-нд Орхон аймаг Баян-Өндөр сумын Оюут багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Ч төвд шинэ жилээ тэмдэглэж байгаад тэмцээнээс болж Б.Мэй маргалдан зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Р.Эын “...хохирогч М чи өөрийнхөө албаны хүнийг ямар учраас тэргүүн байр эзлүүлж байгаа юм гэж янз бүрээр, хэлээд байсан.
3.
Ингээд хохирогчийг шатан дээр зогсож байхад нь цээжин хэсэг рүү нь цохиход газар унасан. Очоод өшиглөх гэтэл манай ажлын 2 хүн салгасан гэх мэдүүлэг, хохирогч Б.Мийн “...эмнэлэгт очиход эрүүний сэртэнг яс хугарсан байна Улаанбаатар хот яв гэсэн учир явж Сонгдо эмнэлэгт очиж эрүүний сэртэнг ясаа авахуулсан. Хадаж болохгүй гэсэн. Одоо нэхэмжлэх зүйлгүй. Цаашид гара зардлаа жич нэхэмжилнэ. Одоо гомдол саналгүй гэх мэдүүлэг, гэрч Н.Г /хх 26 ху/, гэрч Б.М /хх 37-38 ху/, гэрч Б.С /хх30 ху/, гэрч А.О /хх 31 ху/, хохирогчийн бие махбодид доод эрүүний ясны хугарал, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр гэмтэл учирсныг тогтоосон шинжээчийн 29 дугаар дүгнэлт /хх 15 ху/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Р.Эад холбогдох хэргийн зүйлчлэл зөв, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч Р.Эыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч Р.Эад ял шийтгэл оногдуулахдаа хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болон түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нь нийгмийн аюулийн шинж чанар, хэр хэмжээг харгалзан үзэж түүнийг заавал нийгмээс тусгаарлах шаардлагагүй гэж үзлээ.
Хохирогч Б.М нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна.
Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг дурьдав.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294 дүгээр зүйлийн 294.2, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Р.Эыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар шүүгдэгч Р.Эыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Р.Эад оногдуулсан 1 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.
5. Хохирогч Б.М нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Р.Эад оногдуулсан 1 жилийн хорих ял тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Эад урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ