Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 2020/ШЦТ/16

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүхуралдааныг шүүгч Эрэнмаш овогт Намжилцэрэнгийн Дэлгэрмаа даргалж, нарийн бичгийн дарга Мянган дархан овогт Чулуунбаатарын Алтанзул, улсын яллагч ******* овогт *******ын *******, шүүгдэгч овогт *******гийн *******, шүүгдэгчийн өмгөөлөгч ******* овогт *******ийн /цахим/, хохирогчийн өмгөөлөгч овогт ын нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.*******т холбогдох 1823000080019 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1973 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Завхан аймгийн суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Завхан аймаг сумын Загастай багийн тоотод оршин суух хаягтай, ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, овогт *******гийн *******, /Регистрийн дугаар: *******/ Шүүгдэгч Ч.******* нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан буюу авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсний улмаас хүний амь нас хохироосон болон 2 хүний эрүүл мэндэд хүнд, 9 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлобаримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ч.******* нь 2018 оны 01 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Завхан аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт “” гэх газрын орчимд өөрийн эзэмшлийн улсын дугаартай “Мазда Бонго” маркийн тээврийн хэрэгсэлд 13 зорчигч тээвэрлэн замын хөдөлгөөнд оролцож явахдаа зам тээврийн осол гаргасан хэргийн үйл баримт нь энэ хэргийн талаар мэдүүлсэн хохирогч Л.*******ын “2018 оны 01 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнийн 03-04 цагийн хооронд манай дүү Л. утсаар яриад ын явсан машин осолдсон бие нь муу байна гэнэ явах шаардлага гарлаа юм аа бэлдэж бай очиж авъя” гэсэн мэдүүлэг, Зам тээврийн ослыг харсан, осол гарах үед байсан талаараа мэдүүлсэн хохирогч Г.ын “...2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр ******* жолоочийн машинд суугаад аймгийн төвөөс сум руу явсан юм. Даваа уруудаад явж байтал жаран нэгийн гармын гүүрний тэнд ээггуанзтай ойрхон зам салах гэж байгаад гэнэт машин баруун тийшээгээ саваад уначихсан юм...” гэсэн мэдүүлэг, Хохирогч Б.гийн “...2018 оны 01 дүгээр сарын 09-ний орой 20 цагийн хооронд баазын цэргийн ангийн урдаас *******ын машинд эхнэр гийн хамт суугаад сум руу явсан юм. Явж байгаад давааны орой дээр зогсож бие зассан тэгээд цаашаа явж байгаад унтчихсан байсан. Тэгээд нэг мэдсэн машин уначихсан байсан, унасан машинаас яаж гарсанаа ч санахгүй байна...” гэсэн мэдүүлэг, Насанд хүрээгүй хохирогч Ө.ийн “...Тэр өдрийг сайн санахгүй бааймгаас сум руу цагаан өнгийн машинд суугаад явсан юм. Тэгээд би замдаа нойр унтчихсан байсан. Нэг мэдсэн машин уначихсан байсан...” гэсэн мэдүүлэг, Хохирогч Б.ийн “...2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 20 өнгөрч байхад баазад айлд байхад ******* очиж аваад, цэргийн ангийн урдаас хүмүүсээ суулгаад аймгаас сум руу явсан юм. Загастайн давааны орой дээр машин зогсож хүмүүс тамхи татаад удалгүй явсан. Тэгээд хүн орилох шиг болоод тэгээд машин унасан байсан...” гэсэн мэдүүлэг, Хохирогч Б.ы “ ...орой аймгийн төвөөс *******ын машинд суугаад сумруу явсан юм. Тэгээд би замдаа унтаж байсан чинь гэнэт хүмүүс орилолдоод байсан тэгээд би машинаас хамгийн сүүлд гарахад машин унасан байсан...” гэсэн мэдүүлэг, Хохирогч Ч.ийн “...20 цаг өнгөрч байсан байх, талийгаач явъя гэхээр нь би таксидаж талийгаачийг гэрээс нь очиж аваад цэргийн ангийн тэнд *******ын машинд суугаад сум руу явсан юм. Тэгээд замдаа давааны орой дээр зогсож гэж хүүхэд дахиад нэмж суусан. Тэгээд би нэг мэдсэн чинь унтчихсан намайг хүмүүс босоорой, босоорой гээд дуудаад байсан. Тэгээд сэрсэн чинь машин уначихсан байсан...” гэсэн мэдүүлэг, Хохирогч Д.гийн “ ...*******ын машинд нөхөр гийн хамт суугаад сум руу явсан юм. Тэгээд замдаа давааны орой дээр нэг зогсоод цаашаа явж байсан чинь нэг мэдсэн машин уначихсан байсан...” гэсэн мэдүүлэг, Хохирогч Д.ий “ ... Аймгаас гараад Загастайн даваа дээр зогсож засчихаад буцаж суугаад Би машинд ороод унтаад өгсөн. Нэг мэдсэн чинь их чимээ гараад машин онхолдож байсан...” гэсэн мэдүүлэг, Ослыг харсан талаараа мэдүүлсэн гэрч А.ын “...Би таарсан намаймгаас гарах гээд явж байхад бааз руу гардаг постны наана газан колонкийн наана зогсож байсан. Бас 22, 23 цагийн орчимд байх Загастайн даваа даваад цаана нь байдаг зам ангийн зимлак дээр аймгаас хамт гарсан машинаа хүлээж байсан чинь дээрх машин их хурдтай хажуугаар гараад явсан гараад даваа уруудаад явсан юм. Жолоочийг нь танихгүй, дүрэм зөрчсөн эсэхийг нь мэдэхгүй байна. Хүлээж байсан машин араас ирээд бид цаашаа хөдлөөд явж байтал урдаас , хоёр машинтайгаа ирээд доор нэг машин уначихсан байна. Та хэд олуулаа явж байгаад машин тэргийг нь босгоод өгчихгүй гэж байсан. Бид нар , , , , гээд олуулаа явж байсан юм. Тэгээд бид нарыг очиход 61- ийн гарамны зам салдаг хэсэг дээр баруун гар тийшээ хажуугаараа унасан байсан. Жолооч нь дотроо хурдан гаргаад өгөөч гээд гарч чадахаа байчихсан гацчихсан байдалтай байсан. Бүгдээрээ нийлээд өргөөд босгох гэтэл дийлээгүй тэгээд ын машинаар чирч босгоод, ын машин бас цасанд суугаад бид нар тэрийг гаргах хойгуур лоомбо багаж аваад байсан. Тэгээд удалгүй авсан багажнуудаа авч ирж өгөөд бид нар цаашаа явцгаасан юм. Зам нь гайгүй бага зэрэг гөлөөнтэй байсан ” гэсэн мэдүүлэг, Гэрч Э.ийн “2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр би жижүүр байсан юм, 23 цаг 50 минутын над руу сувилагч яриад 61 гүүрний тэнд осол гарсан байна гэсэн тэгээд байж байтал эрхлэгч эмч яриад осол гарсан байна 10-аад хүн гэмтсэн байна гэсэн юм. Эмнэлэг дээр очиж юмаа бэлдээд ослын газар луу яваад очиход машин нь босоо байдалтай байсан, машин дээр эмч бид 2 очиход талийгаач машины арын хэсэгт байсан, үзэхэд гүрээний судас тэмтрэгдэхгүй, хүүхэн хараа өргөссөн, гар нь хөшсөн, хөрсөн, нас барсан байдалтай байсан юм...4-н дугуйн дээрээ босчихсон, их эвдрэлтэй, цонх шил хагарчихсан байсан. Машин дотор хэдэн хүн сууж явсаныг би мэдэхгүй. Манай эмнэлэгт нийт 11 хүн үзүүлж анхан шатны тусламж авсан юм. , гэж 2 хүний биеийн байдал хүндэвтэр байсан. Бусад хүмүүсийн биеийн байдал дунд зэрэг байсан...” гэсэн мэдүүлэг, Гэрч Л.ын “...2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 20 цаг өнгбайхад манай нөхөр , хадам ах , бэргэн эгч , манай хүү , дүү бид 6 цэргийн ангийн урдаас *******ын машинд суугаад сум руу явсан юм. Тэгээд замдаа давааны орой дээр машин зогсоод эрэгтэйчүүд нь гарч тамхиа татацгаасан, эмэгтэйчүүд нь даваан дээр бие засч болдоггүй бас даараад машинаас гараагүй, тэнд удалгүй цаашаа хөдөлсөн юм. Тэгээд би нэг хэсэг унтчихсан байсан нэг мэдсэн чинь чимээ гараад машин унаж байсан. Тэгээд арын хаалганы хэсгээр хүмүүс нь гарцгаасан юм. Гарахад талийгаач арын хаалганы хэсэг дээр тээгдсэн юм шиг цээжин хэсэг нь машинаас гарсан бүсэлхийнээс доош хэсэг нь машин дотор ямар ч хөдөлгөөнгүй харагдаж байсан. Тэр үед ах би үхэх гээд байна орилоод байхаар нь машинд суулгаж сумын эмнэлэг рүү явуулсан. Эмэгтэйчүүд ойролцоох байшинд очиж байж байгаад машин ирж сум руу авч явсан. Урд хэсэгт жолооч *******, жолоочийн хажууд , хажууд нь хамгийн захад нар байсан, жолоочийн арын хэсгийн суудал дээр баруун захад , тэгээд , тэгээд би, гийн эхнэр, нар сууж явсан, арын суудалгүй хэсэгт , , 2 багш хүүхэн, манай 2 хүүхэд сууж явсан юм. 13 хүн сууж явсан байх гэж бодож байсан чинь давааны орой дээрээс нэг охин суусан гэж байсан тухайн үед би мэдээгүй” гэсэн мэдүүлгүүдээр тус тус тогтоогджээ. Зам тээврийн ослын улмаас иргэн Э.ын амь нас хохирсон болох нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ний өдрийн 201830002 дугаартай “Талийгаач Э.ын цогцост суурь ясны шугаман хугарал, баруун зүүн чамархай болон зулай ясны няцрал, хуйхны ил шарх, хамрын нуруунд шарх, духны зүүн тал, зүүн эрүүний доор зулгаралт, баруун шилбэний дотор талд цус хуралт гэмтэл учирсан байна. Дээрх гэмтлүүд нь шинээр үүссэн гэмтлүүд байна. Талийгаач Э.ын цогцост суурь ясны шугаман хугарал, баруун зүүн чамархай болон зулай ясны няцрал, хуйхны ил шарх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1, 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Хамрын нуруунд шарх, духны зүүн тал, дүүн эрүүний доор зулгаралт, баруун шилбэний дотор талд цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Талийгаач Э.д шууд үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач Э. гавал тархины хүнд гэмтлийн улмаас нас барсан байна. Талийгаач Э.ын тархины хүнд гэмтэл нь ямар нэгэн хатуу мохоо зүйлд дарагдах цохигдох үед үүссэн байх боломжтой” гэсэн дүгнэлтээр, Мөн хохирогч Г., Д. нарын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 201820030 дугаартай “Г.ын биед хүзүүний 5-р нугалмын хугарал, их биеийн урд нум 2 талдаа, ард нум зүүн талдаа, хүзүүний 6-р нугалмын transverse process зүүн талдаа хугарал, хүзүүний 5-р нугалмын түвшинд гулсалт гэмтлүүд гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэсэн, мөн шинжээчийн 201820027 дугаартай “Д.ийн биед баруун эгэм, баруун дал яс, баруун талын 1,2- р хавирга далны дунд шугамаар, 2-10 дугаар хавирга суганы арын болон суганы дунд шугамаар зөрүүтэй хугарал, баруун талын цээжний хөндийд сул шингэн болон хий хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэсэн” гэсэн дүгнэлтүүдээр нотлогдож байна. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч Б., Д.Б., Б., Д., Ч., Л., Ө., Ц. нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан болох нь Завхан аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 20182033 дугаартай “Ч.ийн биед тархи доргилт, духны баруун талд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт, 201820025 дугаартай “Л.ын биед тархи доргилт, духны баруун урд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт, 201820026 дугаартай “Б.ы биед тархи доргилт, баруун нүдэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт, 201820028 дугаартай “Б.ийн биед тархи доргилт, дээд эрүүний зүүн 1-р шүд булгаралт, зүүн нүд, хацар, дээд уруул, зүүн өгзөгний ард цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт, 201820029 дугаартай “Б.гийн биед тархи доргилт, баруун чих, баруун эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт, 201820032 дугаартай “Д.гийн биед тархи доргилт, зүүн хөлийн өвдөг, шилбэний дотор, зүүн мөр, зүүн бугалга, зүүн шуу, зүүн сарвуу, баруун ташаан толгой, зүүн өгзөг, баруун бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт, 201820035 дугаартай “Ц.ийн биед тархи доргилт, баруун нүдний доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт, 201820034 дугаартай “Ө.ийн биед тархи доргилт, баруун хөлийн шагайнд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт, 201820025 дугаартай “Д.ий биед тархи доргилт, духны баруун тал болон баруун чихний омогт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлтээр тус тус тогтоогдож байна. Шүүх эмнэлгийн болон бусад шинжээчийн дүгнэлтүүд зэргийг хэрэгт хувийн сонирхолгүй зохих мэдлэг туршлагатай хуулийн хүрээнд гаргасан, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно. Шүүгдэгч болон хохирогч нар гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаангүй байна. Хохирогч болон гэрчүүдээс хуульд заасан үндэслэл, журмаар мэдүүлэг авсан, тэдний мэдүүлгүүд өөр хоорондоо зөрүүгүй, шүүгдэгчийн үйлдлийг нотолж байх тул шүүх үнэн зөв нотлох баримтууд гэж үнэлэн шийдвэрийн үндэслэл болголоо. Шүүгдэгч Ч.******* нь “Мазда Бонго” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 21.8 дугаар зүйлд заасан “...тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон хүн ... тээвэрлэхийг хориглоно...” гэсэн заалтыг зөрчиж ...хүн тээвэрлэсэн, мөн дүрмийн 21.1 дүгээр зүйлд заасан “зорчигчдыг хүн тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ” гэсэн заалтыг, Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дүгээр зүйлийн “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчиж байгалийн гэгээ тасарсан үед даваа болон уулын уруу халтиргаа, гулгаатай, салхи шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал, зам засварын ажил бүрэн дуусаагүйн улмаас зорчих хэсгийг хааж шороо овоолсон, стандартын шаардлага хангасан, замын түр тэмдэггүй замын нөхцөлд байдалд жолоодож яваа тээврийн хэрэгслийн хурдыг тохируулаагүй болох нь Тээврийн Цагдаагийн албаны 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн шинжээчийн 757/24 дугаартай дүгнэлтүүдээр тогтоогджээ. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн дээрх заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гаргаж уг ослын улмаас Э.ын амь нас хохирч, хохирогч Г., Д. нарын эрүүл мэндэд хүнд хохирол, хохирогч Б., Д., Б., Б., Д., Ч., Л., Ө., Ц. нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон” гэмт хэргийн шинжтэй байна. Иймд шүүгдэгч Ч.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй. Шүүгдэгч Ч.******* нь хохирогч Л.*******ад 41130389 төгрөг, хохирогч Д.д 7300000 төгрөг, Г. 3250000 төгрөг төлсөн түүнээс хохирол, төлбөр нэхэмжлээгүй, хохирогч Б., Д., Б., Б., Д., Ч., Л., Ө., Ц. нар нь шүүгдэгчээс хохирол, төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй. Хохирогч Б., Д., Б., Б., Д., Ч., Л., Ө., Ц., Г. нар цаашид гарах эмчилгээ сувилгаатай холбогдон гарах зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй. Шүүх шүүгдэгч Ч.*******ыг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир түүнд Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. Шүүгдэгч Ч.*******ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна. Шүүгдэгч Ч.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Монгол Улсын Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал эрүүгийн хариуцлага хүлээлгэх хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэх нь зүйтэй. Шүүгдэгч Ч.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд зааснаар хохирлоо нөхөн төлсөн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ. Харин түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Ч.******* гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийг нөхөн төлсөн, хохирогч нар нь шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан, мөн шүүгдэгч Ч.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцлийг бүрэн хангаж байх тул түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй байна. Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай этгээдэд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялыг заавал ногдуулахаар заажээ. Иймд шүүгдэгч Ч.*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугзүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жил 6 сарын хугацаагаар хасах ял ногдуулж, эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолох нь зүйтэй. Ч.*******ын хувьд ногдох хөрөнгөнөөс Завхан аймгийн сумын Загастай багийн төвийн хэсэг 2-27 тоотод байрлах 8х8 метрийн харьцаатай палкаар барьж шавраар өнгөлсөн байшин 500 метр квадрат газрын хамт нас бие гүйцсэн сарлагийн үнээ 6 ширхэг, сарлагийн шүдлэн эм үхэр 6 ширхэг, сарлагийн эр бяруу 3 ширхэг, сарлагийн эм бяруу 3 ширхэг, эм хонь 1 ширхэг, төлөг 1 ширхэг, хурга 1 ширхэг, эм ямаа 12 ширхэг, борлон 12 ширхэг, эр ямаа 3 ширхэгийг тус тус битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, иргэн Р.ийн өмчлөлийн улсын дугаартай “Маздо бонго” маркийн машины 01494638 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг буцаан олгож, 209852 дугаартай жолоочийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй. Шүүгдэгч Ч.******* нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хяшийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цагаан шаргал өнгийн даавуун зүйл, хар өнгөтэй речакны толгой, улсын дугаар, хар өнгийн рулийн хүрдний бүрээс, машины гуперний хагархай болох саарал зүйлүүдийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзээд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугзүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4, 1.7, 1.8 болон 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч овогт *******гийн *******ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон болон 2 хүний эрүүл мэндэд хүнд хохирол, 9 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2.Шүүгдэгч Ч.*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 3 жил 6 сарын хугацаагаар тэнссүгэй. 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жил 6 сарын хугацаагаар хасах ялаар шийтгэсүгэй. 4.Шүүгдэгч Ч.******* нь хохирогч Л.*******ад 41130389 төгрөг, хохирогч Д.д 7300000 төгрөг, Г. 3250000 төгрөг төлсөн бөгөөд түүнээс хохирол, төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдсугай. 5.Хохирогч Б., Д., Б., Б., Д., Ч., Л., Ө., Ц., Г. нар шүүгдэгчээс цаашид гарах эмчилгээ сувилгаатай холбогдон гарах зардал болон бусад зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай. 6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ч.*******т оногдуулсан эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай. 7.Шүүгдэгч Ч.******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шүүгдэгчийн иргэний үнэмлэх шүүхэд ирүүлээгүй болохыг дурдсугай. 8.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хураагдсан иргэн Р.өмчлөлийн улсын дугаартай “Маздо бонго” маркийн машины 01494638 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгчид буцаан олгож, цагаан шаргал өнгийн даавуун зүйл, хар өнгөтэй речакны толгой, улсын дугаар, хар өнгийн рулийн хүрдний бүрээс, машины гуперны хагархай болох саарал зүйлүүдийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай. 9.Шүүгдэгч Ч.*******ын хувьд ногдох хөрөнгөнөөс Завхан аймгийн Исумын Загастай багийн төвийн хэсэг 2-27 тоотод байрлах 8х8 метрийн харьцаатай палкаар барьж шавраар өнгөлсөн байшин 500 метр квадрат газрын хамт нас бие гүйцсэн сарлагийн үнээ 6 ширхэг, сарлагийн шүдлэн эм үхэр 6 ширхэг, сарлагийн эр бяруу 3 ширхэг, сарлагийн эм бяруу 3 ширхэг, эм хонь 1 ширхэг, төлөг 1 ширхэг, хурга 1 ширхэг, эм ямаа 12 ширхэг, борлон 12 ширхэг, эр ямаа 3 ширхгийг тус тус битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, Ч.*******ын В,С ангиллын 209852 дугаартай жолоочийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй. 10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах талсан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 11.Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Н.ДЭЛГЭРМАА