Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганбатын Мөнхтулга |
Хэргийн индекс | 128/2020/0219/З |
Дугаар | 128/ШШ2020/0473 |
Огноо | 2020-07-20 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 128/ШШ2020/0473
2020 оны 7 сарын 20 өдөр | Дугаар 128/ШШ2020/0473 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.М даргалж,
Гомдол гаргагч: ДК ББСБ ХХК
Х
Хариуцагч: Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын улсын байцаагч Б.Н.
Гомдлын шаардлага: Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын улсын байцаагч Б.Н-ы 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 00******* тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч Б.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гомдол гаргагч ДК ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тус шүүхэд гаргасан гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...ДК ББСБ нь Санхүүгийн зохицуулах хорооноос 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн ******* дугаар тогтоолоор буюу 1/560 тоот тусгай зөвшөөрлийн гэрчилгээ олгогдож Чингэлтэй дүүрэг, **-р хороо Энхтайваны өргөн чөлөө *** байр, *** тоотод бүртгэлтэйгээр үйл ажиллагаа явуулсан бөгөөд байршлын онцлог, хүртээмж зэрэг хүчин зүйлээс шалтгаалан үйл ажиллагааны цар хүрээг нэмэгдүүлэх зорилгоор дээрх хаяг дээрх үйл ажиллагааг 2016 оны 11 дүгээр сарын 01-нээс эхлэн Чингэлтэй дүүрэг, ***-р хороо, Төмөрчний *** тоот байр, 00, 00 тоот павилон руу шилжүүлэн байршуулж ажилласан.
Дээрх үйл ажиллагааг шилжүүлэх асуудлыг Д КББСБ ХХК-иас гүйцэтгэх захирал Б.А хаягын өөрчлөлт, бүртгэлийг холбогдох байгууллагад бүртгүүлэх ажлыг хариуцаж хийж 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдөр өгөх гэсэн боловч мэдээлэл, лавлагааны ажилтан Санхүүгийн зохицуулах хорооны дотоод дүрэм журмыг шинээр батлагдсан хууль тогтоомжтойгоор шинэчлэгдэж байгаа тул дараа өгөөрэй гэж хариулсан тул тухайн үед өгч чадаагүй юм.
Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын Улсын байцаагч Б.Н 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хяналт шалгалтыг хийж 00******* тоот шийтгэлийн хуудсаар шинээр салбар нээсэн гэх үндэслэлээр 40,000,000 /дөчин сая/ төгрөгөөр торгосон.
Шийтгэврийг ногдуулахдаа Зөрчлийн тухай хуулийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг Банк бус санхүүгийн байгууллагын салбарыг зөвшөөрөлгүй нээсэн, эсхүл банк бус санхүүгийн байгууллагаас бусад этгээд банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа эрхэлсэн бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно-т заасныг баримтлан торгожээ.
Зөрчлийн тухай хуулийн 1.5 Хөөн хэлэлцэх хугацаа 1.2.энэ хуульд хүнд таван зуугаас дээш арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойщ нэг жил өнгөрсөн, 4.Энэ хуулийн тусгай ангид зөвхөн хуулийн этгээдэд шийтгэл оногдуулахаар заасан бол торгох шийтгэлийн хэмжээг арав дахин багасгаж энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох шийтгэлийн хэмжээтэй дүйцүүлэн хөөн хэлэлцэх хугацааг тогтооно, 6.Хөөн хэлэлцэх хугацааг зөрчил үйлдсэн өдрөөс эхлэн зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаа эхлүүлэх өдрийг хүртэл тоолно гэж заажээ.
Үүнээс үзвэл нэхэмжлэгч нь Банк бус санхүүгийн байгууллагын салбарыг 2016 оны 11 дүгээр сард дээрх хаягт түрээсийн гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн тул Зөрчлийн тухай хуульд зааснаар зөрчлийг гаргасан буюу салбарын үйл ажиллагааг нээсэн цаг хугацаа нь 2016 оны 11 дүгээр сар тул зөрчлийг гарсан үеэс зөрчлийн хөөн хэлэлцэх хугацааг тоолохоор хуульд зохицуулсан тул Улсын байцаагч Б.Ны 00******* тоот шийтгэвэрийн хуудас нь Зөрчлийн хэрэг нээхгүй тохиолдол тул Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зохицуулалтад нийцээгүй шийдвэр байна.
Өөрөөр хэлбэл Зөрчлийн тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг Зөрчлийн үр дагавар хэзээ илэрснээс үл хамааран тухайн зөрчил үйлдэгдсэн үеийг зөрчил үйлдсэн хугацаанд тооцно-т зааснаар Зөрчлийг Санхүүгийн зохицуулах хороо хэзээ мэдсэнээс бус зөрчил үйлдэгдсэн үеэс хөөн хэлэлцэх хугацааг тоолох, хариуцлага тооцох тул салбарын үйл ажиллагааг нээсэн үйлдэл нь хугацааны хувьд зөрчлийн хариуцлага тооцох хугацаа дууссан юм.
Түүнчлэн Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3 дахь .хэсэг Зөрчилд тооцох, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг тухай зөрчил үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийн дагуу шийдвэрлэнэ, 4 дэх хэсэг Зөрчилд тооцохгүй болсон, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг хөнгөрүүлсэн, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ-т гэж хуульчилсан тул 2016, 2017 онд захиргааны хариуцлагын болон Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасан зөрчлийн болон захиргааны хариуцлага хүлээж шийтгэлийн хэмжээ одоо мөрдөгдөж байгаа хэмжээтэй байхгүй байсан.
Төрийн хяналт шалгалтын тухай хуулиар төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг зохицуулсан байдаг. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.6-д заасны дагуу хянан шалгагчид ...удирдамжийн хүрээнд шалгах ёстой гэж заасан. Шинэ нотлох баримтад байгаагаар 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Санхүүгийн зохицуулах хорооны даргын удирдамжид байгаа шалгалтын зорилго, шалгалт хийх тушаал зэрэг нь хянан шалгагчийн хийсэн шалгалтаас өөр байна. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 3 дугаар зүйлд шалгалтын цар хүрээ гэж зааснаас өөр байна. Мөн удирдамжид байгаа хяналт шалгалт нь 11 дүгээр сарын 04-нөөс таван өдрийн хугацаатай байна. Гэтэл манай байгууллагад хийсэн шалгалт 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хийсэн нь хугацаандаа хийгээгүй байна. Иймд хяналт шалгалтыг хууль тогтоомжийн дагуу хийгээгүй гэж үзэж байна. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6, 5.7 дахь хэсэгт ...хэрэв шалгалтыг зохион байгуулж байгаа удирдамж хууль зөрчвөл гэж заасан. Хяналтын хуудсыг шалгуулагч этгээдэд урьдчилан өгч танилцуулж энэ үйл ажиллагаанд оролцох боломж эрхийг нь хангах ёстой. Хавтаст хэрэгт хяналтын хуудас байхгүй удирдамж хяналтын хуудсыг нь өгөлгүйгээр шалгалтыг зохион байгуулсан байна. Иймд хууль тогтоомжийг зөрчсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын Улсын байцаагч Б.Ны 00******* тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...ДК ББСБ ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооноос салбарын зөвшөөрөл авахаар хандаагүй ба Хорооны даргын 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 528 дугаар тушаалаар баталсан удирдамжийн дагуу газар дээрх шалгалт хийн, тайлан бичих явцад салбар, төлөөлөгчийн газраар дамжуулан үйл ажиллагаа эрхэлж байж болзошгүй зөрчил илэрсэн. Энэ нь Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-т Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь өөрийн салбар, төлөөлөгчийн газар, нэгжийг Санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрөлтэйгөөр нээнэ" гэж заасныг хэрэгжүүлээгүй гэх үндэслэлээр 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ******* дугаартай зөрчлийн хэрэг нээн хянан шалгах ажиллагаа хийгдсэн.
Зөрчлийн хэрэг нээн шалгах хугацаанд тус Банк бус санхүүгийн байгууллага нь Хорооноос салбар байгуулах зөвшөөрөл аваагүй болон авахаар албан ёсоор хандаж байгаагүй гэдэг нь Хорооны нэгдсэн бүртгэл, холбогдогчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтаар нотлогдсон.
Холбогдогч ДК ББСБ ХХК /РД:00000/-д холбогдох ******* дугаартай зөрчлийн хэрэгт тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ааас 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр мэдүүлэг авсан. Тус мэдүүлгээр холбогдогч ДК ББСБ" ХХК нь Хорооноос салбарын зөвшөөрөл авахаар хандаагүй ба 2017 оны Хороонд холбогдох материал хүргүүлэхээр бэлдэж байсан ч албан ёсоор хүргүүлж байгаагүй бөгөөд зөрчлийн хэрэг нээх үед салбарын үйл ажиллагаа явуулж байсан газар болох нэрлэж заншсанаар ******* төв буюу Чингэлтэй дүүрэг, ***-р хороо, ***0 мянгат Төмөрчний гудамж *** тоот байрын *** дүгээр павилоныг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс, *** дүгээр павилоныг 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс түрээсийн гэрээ байгуулсны үндсэн дээр түрээслэн үйл ажиллагаа явуулж байсан. Мөн тухайн 2 павилон нь мөнгөн гуйвуулга хийдэг бөгөөд өдөр бүр кассаа нийлүүлэн төв буюу бүртгэлтэй хаяг байршил дахь байранд тулгалт хийн тушаадаг гэдгийг мэдүүлгээр хүлээсэн.
Түүнчлэн мэдүүлгээр тухайн павилонд үйл ажиллагаа явуулахад ямар байхаас шалтгаалж салбарын зөвшөөрөл авахаар төлөвлөсөн бөгөөд тогтвортой үйл ажиллагаа явуулах бололцоотой тул өнөөг хүртэл ажиллаж байсан гэдгээс үндэслэн Банк бус санхүүгийн байгууллагын салбарын үйл ажиллагаа эрхэлж байсан нь нотлогдсон.
Холбогдогч ДК ББСБ ХХК /РД:0000/-ийн /Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 2-р хороо, 33/2, 5/ холбогдох ******* дугаартай зөрчлийн хэрэгт тус компанийн хувьцаа эзэмшигч Д.Т Улсын Прокурорын Ерөнхий газарт хүргүүлж, Хороонд шилжин ирсэн өргөдлийн дагуу холбогдох мэдүүлгийг 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр авсан.
Хувьцаа эзэмшигчийн зүгээс ДК ББСБ ХХК-ийн салбарын зөвшөөрөл авах, холбогдох баримт бичгийг бүрдүүлэн Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлэх ажлыг тус банк бус санхүүгийн байгууллагын гүйцэтгэх захирал Б.Ат даалгасан ба өөрөө өдөр тутмын үйл ажиллагаанд оролцдоггүй тул салбарын зөвшөөрөл аваагүй гэдгийг мэдээгүй байсан гэж мэдүүлсэн. Мөн ДК ББСБ" ХХК-ийн хувьцаа эзэмшигчээс өөр алба хашиж байгаагүй гэж мэдүүлсэн боловч нотлох баримтаар авсан 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар бөглөсөн анкетад 2016 онд тус банк бус санхүүгийн байгууллагын захирал байсан гэсэн мэдээлэл байсан. Харин Чингэлтэй дүүрэг, ***-р хороо, *** мянгат Төмөрчний гудамж *** тоот байрын *** дүгээр павилонд 2017 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа гэдгийг мэдүүлгээр нотолсон.
ДК ББСБ ХХК нь ******* дугаартай зөрчлийн хэрэг нээн шалган шийдвэрлэх ажиллагаагаар тус банк бус санхүүгийн байгууллагын ******* төв буюу Чингэлтэй дүүрэг, ***- р хороо, *** мянгат Төмөрчний гудамж *** тоот байрын *** дүгээр павилоныг түрээслэхээр 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр, 00 дүгээр павилоныг түрээслэхээр 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хийгдсэн тамга, гарын үсэг нотариатаар баталгаажсан гэрээнүүдийн хуулбар /гэрээний сунгалттай/, ДК ББСБ" ХХК-ийн 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын Хавсралт 4-өөр баталсан ДК ББСБ ХХК-ийн Салбар нэгжийн үйл ажиллагааны журам-ын хуулбар /журмын 1.2.3-т Нэгж гэж Санхүүгийн зохицуулах хорооноос авсан зөвшөөрлийг үндэслэн, тухайн банк бус санхүүгийн байгууллагаас өөр газар байрлаж, цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ эрхэлж буй ДК ББСБ ХХК-ийн салбар нэгжийг ойлгоно гэж заасан/, тус ББСБ-ын хувьцаа эзэмшигч Д.Т 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Улсын Прокурорын Ерөнхий газарт хүргүүлсэн гомдол, хамтад нь хүргүүлсэн хавсралт баримт материал нийт 17 хуудас баримт материал /2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Санхүүгийн зохицуулах хороонд шилжүүлсэн/, Хороонд бүртгэлтэй үндсэн хаяг болон Чингэлтэй дүүрэг, ***-р хороо, *** мянгат Төмөрчний гудамж* тоот байрын 00 дугаар павилоны мөнгөн гуйвуулгын баримт, 2020 оны 02 дугаар сарын 12-ны 5/20 тоот албан бичгээр ирүүлсэн тайлбар /Зөрчлийн тухай хуулийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил илэрснээс хойш ******* буюу ******* давхрын 00, 00 тоот павилоныг хааж, ажиллахгүй байгаа/, салбарын үйл ажиллагаа явуулж буй байршил, хаяг самбарын зураг болон бусад нотлох баримтыг цуглуулсан ба холбогдогчоос авсан мэдүүлэг, нотлох баримтаар холбогдогч ДК ББСБ ХХК нь Чингэлтэй дүүрэг,**-р хороо, ** мянгат Төмөрчний гудамж *** тоот байрын 00, 00 дүгээр павилонд түрээсийн гэрээ байгуулан салбарын үйл ажиллагааг эрхэлж байсныг нотлов.
ДК ББСБ ХХК нь ******* дугаартай зөрчлийн хэрэг нээн шалган шийдвэрлэх ажиллагаагаар тус банк бус санхүүгийн байгууллагын гүйцэтгэх захирал Б.Аг, хувьцаа эзэмшигч Д.Т нараас мэдүүлэг авсан. Гүйцэтгэх захирал Б.А нь өөрийн мэдүүлэгт ... Миний биеийн байдлаас шалтгаалж салбарын зөвшөөрөл авах ажил нь саатсан. Миний хариуцлагагүй байдлаас зөвшөөрөл аваагүй." гэж мэдүүлсэн, хувьцаа эзэмшигч Д.Т нь өөрийн мэдүүлэгт салбарын зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлж байсан талаар ...2019 оны 11 дүгээр сард хийгдсэн шалгалт хүртэл мэдээгүй байсан. Тус шалгалтаар мэдсэн гэж мэдүүлсэн.
2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Санхүүгийн зохицуулах хороонд шилжүүлсэн тус банк бус санхүүгийн байгууллагын хувьцаа эзэмшигч Д.Т 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Улсын Прокурорын Ерөнхий газарт хүргүүлсэн гомдол, түүний хавсралт нийт 17 хуудас баримт материалтай танилцахад Д.Т нь салбарын үйл ажиллагаа явуулж байсныг илэрхийлсэн утгатай тайлбар бичсэнээс гадна салбартай холбоотой бүртгэлийг хийлгэх ажлыг Б.А бүрэн хариуцуулсан бөгөөд тухайн үед холбогдох баримт бичигт гарын үсэг зурсан, асуудал дууссан гэж бодсон гэжээ. Тус гомдолд хавсралт болгон ирүүлсэн 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн ДК ББСБ" ХХК-ийн салбар нэгж үүсгэн байгуулах тухай Хувьцаа эзэмшигчийн хурлын тогтоолын 8 дахь заалтад Компанийн салбар нэгж шинээр үүсгэн байгуулах зөвшөөрөл авахад шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэх, бүрдүүлсэн баримт бичгийг Санхүүгийн зохицуулах хороонд хүргэж, зөвшөөрөл авах, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ гарсны дараа салбар нэгжийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлэх ажлыг Б-ын А-т үүрэг болгосугай гэсэн.
Мөн ДК ББСБ" ХХК //РД://-Д холбогдох ******* дугаартай хэрэгт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах явцад ДК ББСБ ХХК- аас 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 5/20 тоот албан бичгээр Зөрчлийн тухай хуулийн 11.5 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан зөрчил илэрснээс хойш ...Чингэлтэй дүүргийн, ***-р хороо *** мянгат Төмөрчний гудамж ******* буюу *** давхрын 00, 00 тоот павилоныг хааж, ажиллахгүй байгаа болно" гэсний дагуу 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 14 цаг 40 минутад тус хаяг байршилд очиход дээр дурдсан байршлын 00 дүгээр павилон хаалттай 00 дүгээр павилон нээлттэй үйл ажиллагаа явуулж байсныг зургаар баталгаажуулсан.
Холбогдогч ДК ББСБ ХХК /РД:/-ын Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, ***-р хороо ***-т бүртгэлтэй хаяг байршилд үйл ажиллагаа явуулахаар Хорооноос тусгай зөвшөөрөл авсан бөгөөд Хорооноос салбар байгуулах зөвшөөрөл аваагүй боловч Чингэлтэй дүүрэг,**-р хороо, *** мянгат Төмөрчний гудамж** тоот байрын 00, 00 дүгээрпавилоны салбарын үйл ажиллагаа эрхэлж байсан нь Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-т Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь өөрийн салбар, төлөөлөгчийн газар, нэгжийг Санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрөлтэйгөөр нээнэ" гэж заасныг зөрчсөн болох нь Хорооны нэгдсэн бүртгэлийн сангийн мэдээлэл, тус банк бус санхүүгийн байгууллагын гүйцэтгэх захирал Б.А, хувьцаа эзэмшигч Д.Тгээс авсан мэдүүлэг, тайлбар болон бусад холбогдох нотлох баримт /зөрчлийн хэрэгт авагдсан/-аар тогтоогдож, Зөрчлийн тухай хуулийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Банк бус санхүүгийн байгууллагын салбарыг зөвшөөрөлгүй нээсэн, эсхүл банк бус санхүүгийн байгууллагаас бусад этгээд банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа эрхэлсэн бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж заасны дагуу Санхүүгийн зохицуулах хорооны хянан шалгагч, улсын байцаагч Б.Н би 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 00******* дугаартай шийтгэлийн хуудсаар зөрчлийн шийтгэл оногдуулсан.
Мөн ДК ББСБ ХХК нь холбогдох зөрчлийн хэрэгт тус банк бус санхүүгийн байгууллагын хувьцаа эзэмшигч Д.Т, гүйцэтгэх захирал Б.А нар нь тогтоогдсон зөрчлийг хүлээн зөвшөөрч мэдүүлэг, холбогдох тайлбар, дүгнэлт үнэн зөв болохыг баталгаажуулж гарын үсэг зурсан. Тус банк бус санхүүгийн байгууллагын гүйцэтгэх захирал Б.А нь ногдуулсан торгуулийг хэсэгчлэн төлөхөө Шийтгэлийн хуудас"-аар баталгаажуулсан бөгөөд 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр шийтгэл оногдуулсан торгуулийн төлбөрийг 12 сарын дотор хуваан төлөх хуваарийг гарган харилцан баталгаажуулсан нь дээр дурдсан зөрчлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.
Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ" гэж заасны дагуу тухайн банк бус санхүүгийн байгууллагын гаргасан үйлдэл нь зөрчил бөгөөд мөн хуулийн 1.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт Хөөн хэлэлцэх хугацааг зөрчил үйлдсэн өдрөөс эхлэн зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаа эхлүүлэх өдрийг хүртэл тоолно., 2.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Зөрчил тодорхой хугацаанд үргэлжилсэн бол үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоосон үеийг зөрчил үйлдсэн хугацаанд тооцно." гэж заасны дагуу тус банк бус санхүүгийн байгууллагад хамаарах ******* дугаартай зөрчлийн хэрэг нээж,зөрчлийн хэрэг шалгах явцад зөрчил үйлдэгдэж байсан бөгөөд бусад холбогдох мэдүүлэг, нотлох баримтаар зөрчил тодорхой хугацаанд үргэлжилж, Санхүүгийн зохицуулах хорооны хуваарийн дагуу хяналт шалгалт хийх үед илэрч, зөрчил таслан зогсоогдсон тул нэхэмжлэлд дурдсан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх боломжгүй юм.
Мөн энэ зөрчил тодорхой хугацаанд үргэлжилж, хяналт шалгалтын явцад илрэн, таслан зогсоогдсон буюу зөрчлийн хэрэг үйлдэж байх үед Зөрчлийн тухай хууль хэрэгжиж байсан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан хууль буцаан хэрэглэхтэй холбоотой дурдсан асуудал нь хэрэгт огт хамааралгүй бөгөөд хүлээн зөвшөөрөх боломжгүй зүйл юм.
Шалгалт хийх явцад мөнгө угаах болон терроризмтой тэмцэх тухай хуульд заасан Банк бус санхүүгийн байгууллагын тухай хуулийг зөрчсөн зөрчил илэрсэн учир бүрэн эрхийнхээ дагуу зөрчлийн хэрэг нээж авч хэлэлцүүлсэн. Хяналт шалгалт хийсэн хугацаа нь удирдамжид заасан хугацаанд явагдсан. Удирдамжийг хяналт шалгалт хийхээс өмнө ДКХХК-д хүргүүлсэн.
Иймд ДК ББСБ" ХХК-ийн 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр гаргасан Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагч Б.Нд холбогдох шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ....Зөрчил гарсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Гэрээгээр нь зөрчил хэзээ гаргасан гэдгийг тогтоосон. Хэзээ таслан зогсоогдсон гэдэг нь гэрээ дууссан гээдгээр тогтоохгүй. Улсын байцаагч өөрийн хуулиар олгосны эрх ашиг буюу удирдамжийн дагуу хяналт шалгалт хийж байхдаа тогтоосон зүйл юм. Төлөвлөгөөт хяналт шалгалт хийж байна гээд зөрчил үйлдэгдсэн байгаа зүйлийг зүгээр орхино гэсэн үг биш. Энэ нь Зөрчлийн хуулиар хориотой зүйл юм. Зөрчлийн торгуул оногдуулсан хуулийн зүйл заалтын хувьд Зөрчлийн тухай хуулийн 11.6 дугаар зүйл нь санхүүгийн үйл ажиллагаа мөн гэхдээ уг хуулийн 11.5 дугаар зүйлд Банк бус санхүүгийн үйл ажиллагаа гэж заасан. Гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Гомдол гаргагч ДК ББСБ ХХК-иас тус шүүхэд хандан Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын улсын байцаагч Б.Ны 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 00******* тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдлыг гаргажээ.
ДК ББСБ ХХК-ийн зүгээс 00******* дүгээр шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч тус шүүхэд гаргасан гомдлын шаардлагын хууль зүйн үндэслэлээ ...2016 оны 11 дүгээр сард дээрх хаягт түрээсийн гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн ... зөрчлийн гаргасан үеэс зөрчлийн хөөн хэлэлцэх хугацааг тоолохоор хуульд зохицуулсан, ... зөрчлийг Санхүүгийн зохицуулах хороо хэзээ мэдсэнээс бус зөрчил үйлдэгдсэн үеэс хөөн хэлэлцэх хугацааг тоолох, хариуцлага тооцох тул салбарын үйл ажиллагааг нээсэн үйлдэл нь хугацааны хувьд зөрчлийн хариуцлага тооцох хугацаа дууссан, ...2016, 2017 онд захиргааны хариуцлагын болон Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасан зөрчлийн болон захиргааны хариуцлага хүлээх шийтгэлийн хэмжээ одоо мөрдөгдөж байгаа хэмжээтэй байхгүй байсан, ...хяналт шалгалтын зорилгоосоо хазайсан хэмээн тус тус тайлбарлан маргаж байна.
Шүүх гомдлын шаардлагын хүрээнд гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтад үнэлэлт өгч дараах үндэслэлээр хариуцагч захиргааны байгууллагаас шийтгэлийн хуудсыг дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.
1. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1-т заасанчлан хяналт шалгалт гэж иргэн, хуулийн этгээдийн явуулж байгаа үйл ажиллагаа /үйлдэл, эс үйлдэхүй/, түүнчлэн үйлдвэрлэж байгаа болон борлуулж байгаа бараа, бүтээгдэхүүн, үзүүлж байгаа ажил, үйлчилгээ хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг дүгнэхэд чиглэсэн хянан шалгах арга хэмжээний цогцолборыг ойлгох бөгөөд
Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-т тус тус заасанчлан Хороо нь ...хууль тогтоомж, тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм, журам, Хорооны шийдвэрийг тусгай зөвшөөрөл эзэмшигч хэрхэн биелүүлж байгаа байдалд хяналт тавьж, шалгалт хийх бүрэн эрхтэй.
Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 528 дугаар тушаалаар баталсан удирдамжийн дагуу Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагч нар 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ДКББСБ ХХК-ны үйл ажиллагаанд газар дээрх хяналт шалгалтыг хийжээ.
Хяналт шалгалтын явцад холбогдогч ДК ББСБ ХХК-иас Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-т заагдсан зөрчлийн шинжтэй үйлдэл илэрсэнтэй холбоотойгоор эрх бүхий албан тушаалтнаас 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ДК ББСБ ХХК-д холбогдуулан ******* зөрчлийн хэрэг нээж, Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг явуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1.1-д хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад энэ хуулиар шалган шийдвэрлэхээр харьяалуулсан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн гэж заасантай нийцсэн байна.
2. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, ДК ББСБ ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авалгүйгээр 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс ******* төв буюу Чингэлтэй дүүрэг, *** дугаар хороо, *** мянгат, Төмөрчний гудамж, *** тоот байранд салбар нээж, салбарын үйл ажиллагаа эрхэлж Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-т Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь өөрийн салбар, төлөөлөгчийн газар, нэгжийг Санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрөлтэйгөөр нээх зөрчил үйлдсэн болох нь ДК ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.А-ын 2020 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн мэдүүлэг, ДК ББСБ ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч Д.Тг-ийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн мэдүүлэг, ******* дугаар зөрчлийн хэрэгт авагдсан холбогдох бусад баримтаар тогтоогдож байх бөгөөд энэхүү нөхцөл байдлыг шалган тогтоох хүрээнд хариуцагчаас 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтны 01 дүгээр тогтоолоор хэрэг бүртгэлт явуулах хугацааг 14 хоногоор, 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Улсын ерөнхий прокурорын газрын прокурорын 3/05 дугаар тогтоолоор хэрэг бүртгэлтийн хугацааг 30 хоногоор тус тус сунгуулан, холбогдох нотлох баримтуудыг цуглуулан, хэргийн материалыг холбогдогчид танилцуулсан үйл ажиллагаа нь хуульд нийцсэн байна.
3. Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.4.5-д Шинээр зөрчилд тооцсон, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг хүндрүүлсэн, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй гэж заасан.
Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааны хүрээнд эрх бүхий албан тушаалтан болох улсын байцаагч Б.Наас ДК ББСБ ХХК-ийн 2016 оны 11 дүгээр сард үйлдэгдсэн зөрчилд 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 00******* дүгээр шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.5 дугаар зүйлийн 1-д Банк бус санхүүгийн байгууллагын салбарыг зөвшөөрөлгүй нээсэн, эсхүл банк бус санхүүгийн байгууллагаас бусад этгээд банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа эрхэлсэн бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж зааснаар торгуулийн шийтгэл оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна гэж шүүх үзлээ.
Тодруулбал хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн оролцогч нарын тайлбараас үзэхэд ДК ББСБ ХХК нь 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрөлгүйгээр ******* төв буюу Чингэлтэй дүүрэг, ** дугаар хороо, * мянгат, Төмөрчний гудамж, *** тоот байранд салбар нээж, үйл ажиллагаа явуулсан зөрчлийг Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын улсын байцаагч 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр илрүүлсэн.
Үүнтэй холбогдуулан ДК ББСБ ХХК-ийг зөрчил үйлдэх үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуульд зааснаар тухайн зөрчилд 10 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар байхад хариуцагчийн зүгээс 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр батлагдаж хүчин төгөлдөр болсон Зөрчлийн тухай хуулийн 11.5 дугаар зүйлийн 11.5.1-д заасныг үндэслэж хуулийн этгээдийг дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгосон нь Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.4.5-д Шинээр зөрчилд тооцсон, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг хүндрүүлсэн, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй гэж заасантай нийцэхгүй, гомдол гаргагчийн эрх зүйн байдлыг дордуулсан шинжтэй байна.
Иймд хариуцагчаас хууль журамд нийцүүлэн дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий захиргааны актыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4, Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.4.3-т заасныг тус тус үндэслэн Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын улсын байцаагч Б.Ны 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 00******* шийтгэлийн хуудсыг дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг үндэслэн шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага дахин шинэ акт гаргаагүй бол Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын улсын байцаагч Б.Ны 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 00******* шийтгэлийн хуудсыг хүчингүй болсонд тооцсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.М