Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 2017/ШЦТ/630

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Нарийн бичгийн дарга О.Бадмаараг,

Улсын яллагч Б.Байгалмаа,

Шүүгдэгч Я.Б, Б.Б,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Тамир,

Хохирогч С.Бат-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Э.Зоригоо нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цэнд овогт ЯБ, Халиугчин овогт ББ нарт холбогдох эрүүгийн 1711003070102 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Цэнд овогт ЯБ, Монгол Улсын иргэн, 1969 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 11 дүгээр хороо Баруун ард аюушийн 3 дугаар гудамж 40 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:............................,

Шүүгдэгч Халиугчин овогт Б.Б, Монгол улсын иргэн, 1989 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, нягтлан мэргэжилтэй, ам бүл 3, нөхөр, 0-6 сартай хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 11 дүгээр хороо Баруун ард аюушийн 3 дугаар гудамж 40 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:...........................................................................

Шүүгдэгч Я.Б, Б.Б нар нь бүлэглэн /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр “АНУ явах гээд банкны дансанд мөнгө байршуулах хэрэгтэй байна” гэж иргэн С.Бат-Эрдэнийг хуурч Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны 5133057959 тоот дансанд 40.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Я.Бгаас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: “..Миний охин Бадамгарав Америк улсын визэнд орох гээд виз хөөцөлдөж байсан юм. Тэгээд манай охин дансанд мөнгө байршуулж банкны баталгаа гаргадаг хүмүүстэй уулзаад 2017 оны 06 сарын 12-нд өөрийнхөө дансанд 40 сая төгрөг байршуулаад авчихсан байсан ба 2017 оны 06 сарын 13-нд надад яаралтай мөнгөний хэрэг гараад би охины данснаас 20 сая төгрөгийг нь өөрийнхөө данс руу шилжүүлсэн ба манай охин Бадамгарав эхлээд нөхрийнхөө данс руу шилжүүлчихсэн байсан юм. Тэгээд уг 40 сая төгрөгийг нь би авчихсан юм. Мөнгөө үрчихсэн юм. Яг юунд зарцуулсан талаараа хэлмээргүй байна. Хохирлоо бүрэн барагдуулна, Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /хх 50х/,

Шүүгдэгч Я.Бгаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй” гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч Б.Баас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: “Би Америк улс руу явах гээд бичиг баримт цуглуулжхөөцөлдөж байсан юм. Тэгээд дансандаа мөнгө байршуулах хэрэгтэй гээд тэгэхээр нь интернетээс банкны баталгаа гаргана гэсэн зарын дагуу 80666655 дугаарын утсаар өөрийн 88977909 дугаараас залгаж яриад Америк явах гэж байгаа юм. Дансандаа мөнгө байршуулах хэрэгтэй байна та дансанд мөнгө байршуулж өгдөг юм уу гэж асуусан чинь байршуулж өгнө байршуулж байгаа мөнгөн дүнгийнхээ 0.8 хувийг урьдчилж авдаг гээд тэгээд ирээд уулзчих гэж байсан. Тэгээд 2017 оны 06 сарын 12-нд баруун дөрвөн замын тэнд байх Барудо төв дотор очиж Бат-Эрдэнэтэй уулзаад 40 сая төгрөг байршуулах хэрэгтэй байна гэсэн чинь 0,8 хувийн хүү авдаг хүүгээ эхлээд өгдөг одоо өгөх мөнгө чинь бэлэн байна уу гэхээр нь мөнгө бэлэн байгаа гэсэн чинь би 40.000.000 төгрөгийн 0.8 хувь нь 320.000 төгрөг болж байсан болохоор би уг мөнгийг тэнд нь тушаагаад нэг анкетыг өөрийн гараар бөглөж өгсөн. Анкетаа бөглөчихөөд Бат-Эрдэнэтэй хамт Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Нарантуул зочид буудлын хажуу талын Хаан банк руу ороод миний дансанд 40.000.000 төгрөг хийсэн. Тэгээд миний дансанд уг Бат-Эрдэнээс авсан 40 сая төгрөгнөөс гадна 20.000 төгрөг байсан учир маргааш нь буюу 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр данснаасаа унааны мөнгө авах гээд дансаа үзсэн чинь 40 сая төгрөг нь байсан ба ээжтэй хамт явж байсан болохоор ээжид мөнгөний хэрэг болоод байсан учир эндээс нь аваад хэрэглэчихье гэж бодоод ээж Я.Бгийн данс руу 20 сая төгрөгийг нь шилжүүлсэн. Уг нь ээж рүү 40 сая төгрөг шилжүүлэх ёстой байсан чинь 20 саяас дээшээ шилжүүлж болохгүй байхаар нь нөхөр Эрдэнэ-Очирын данс руу 20 сая төгрөгийг шилжүүлж авсан. Эрдэнэ- Очирыг дуудаад данснаас нь 20 сая төгрөгөө аваад ээжид өгсөн. Манай ээж уг 40 сая төгрөгийг яасныг нь тодорхой сайн мэдэхгүй байна. Манай нөхөр Эрдэнэ-Очир бол Америкт үсчний ажил хийдэггүй юм” гэсэн мэдүүлэг /хх-52х/,

Шүүгдэгч Б.Баас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй” гэсэн мэдүүлэг,

Хохирогч С.Бат-Эрдэнээс мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: “Би тухайн үед буюу 2017 оны 06 дугаар сард хүний дансанд нь мөнгө байршуулаад банкны баталгаа гаргаж өгдөг ажил хийж үзэхээр хэдэн төгрөг цуглуулаад зар тавьсан байсан юм. Тэгтэл Бадамгарав гэх эмэгтэй утсаар яриад “манай нөхөр АНУ-д байгаа тэнд ажилладаг юм, би араас нь явах гэхээр банкинд түр мөнгө байршуулах хэрэгтэй болоод байна” гэж эхлээд утсаар ярьсан юм. Өглөө нь утсаар яриад өдөр нь Бадамгарав нь надтай Баруун 4 зам дээр байх “Баруто” төв дээр ирж уулзсан юм. Бадамгарав тухайн үед “түр хугацаанд 1 хоног байршуулъя, маргааш аваад өгье” гээд би маргааш нь мөнгөө авахаар болоод хоногийн 0.8%-н хүүтэйгээр мөнгө дансанд нь байршуулсан юм. Тэр үед хүүний мөнгө гэж Бадамгарав надад 320.000 төгрөгийг өгсөн. Би тухайн үедээ мөнгөө шилжүүлэх үедээ Мөнхцолмон гэж найзынхаа нэрээр Бадамгаравын данснаас 1 удаагийн итгэмжлэлээр гүйлгээ хийх итгэмжлэх хийлгэсэн байсан боловч маргааш өглөө нь мөнгөө авах гэтэл Бадамгарав данснаасаа аль хэдийн мөнгийг шилжүүлээд авсан байсан. Тэгэхээр нь Бадамгарав луу утсаар яриад асуух гэсэн чинь утсаа авахгүй байсан. Утсаа авахгүй байж “танай мөнгийг удахгүй өгч хохирлыг барагдуулна, хэд хоног хүлээчих” гэсэн утгатай мессеж бичээд байсан. Тэгснээ мөнгө авснаас хойш 3 хоногийн дараа Бадамгарав ээжтэйгээ ирж уулзахаар нь “миний мөнгийг яасан бэ” гэж асуухаар юу ч дуугарахгүй нэг бол охиныхоо цалингийн зээлийг дарсан, эсвэл өрөндөө өгчихсөн, эсвэл хужаад газар зарах гээд урьдчилгаанд өгөх гээд өгчихсөн гээд худлаа яриад байсан. Яахаараа нэг 1 хоног гэж авчихаад ямар учраас аваад үрчихэж байгаа юм бэ” гэхээр нь ээж нь би үрчихсээн гээд байдаг. Тухайн үед би 40.000.000 төгрөгийг 1 хоногийн л хугацаатай хийсэн. Өнөөдөр хийлээ гэхэд маргааш өглөө нь банк онгойгоод барилттавигдангуут нь өглөө авна гэж бодожөгсөн юм. Тэрнээсхойшхэд хоног хүлээгээч гэж явсаар байгаад өнөөдрийг хүрсэн. Сүүлдээ залгахаар утсаа авахаа болиод зугтаагаад байсан. Аргаа бараад гэрийнх нь гадаа 10 гаруй хоног сахиж байж барьж авсан юм. Тэгтэл миний мөнгөний оронд хаа байсан Төв аймгийн Баянчандмань суманд байгаа газрыг авчих гээд сонин сонин юм яриад байхаар нь би мөнгөнийхөө барьцаа болгоод уг газрыг нь худалдах худалдан авах гэрээ хийсэн юм. Би тэр газрыг ядаж барьцтай болъё гэж бодож авсан болохоос биш өгсөн мөнгөнөөсөө хасуулах гэж аваагүй, түр барьцаа болгож авсан юм” гэсэн мэдүүлэг /хх 35-36х/ болон ..Бадамгаравын хувьд Америк улсад нөхөр дээрээ очих гэж байгаа гэж хэлж 1 хоногийн хугацаатай 0.8 хувийн хүүтэй 40 сая төгрөг авсан юм. Нөхөр нь Америкт үсчин хийдэг гэж хэлж байсан. Тэгсэн чинь сүүлдээ нөхөр нь Америкт байдаггүй юм байна лээ. Худлаа ярьсан юм байна лээ” гэсэн мэдүүлэг /хх-37х/,

Хохирогч С.Бат-Эрдэнээс шүүхийн хэлэлцүүлэг мэдүүлсэн: “2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр банкны баталгаа хийлгэнэ гээд 40.000.000 төгрөг дансанд байршуулаад 0,8% -тай 320.000 төгрөгний хүү бодож авсан. Үүнийг 1 удаа хийгээд маргааш бодож авна гэсэн журмаар өгсөн. Маргааш өглөө нь өөрөө хөдөө явах ажилтай байсан болохоор найз Мөнхцолмонг дуудсан. Мөнхцолмон гэдэг найзаараа нотариат орж итгэмжлэх хийлгээд, данснаас зарлага хийлгэсэн. Маргааш мөнгөө авах гэсэнд мөнгө байхгүй байсан. Араас нь хөөцөлдөөд яваад уулзаж чадалгүй мессеж бичээд арван хэд хоносон. 2-3 хоног Дүнжингаравын байрных нь гадаа унталгүй сахиж байжуулзсан. Тэгээд Чингэлтэй дүүргийн цагдаад мэдэгдсэн гэв.

Гэрч Г.Мөнхцолмонгоос мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “Би Бадамгарав гэх хүнийг урд өмнө таньдаггүй байсан. Манай найз Бат-Эрдэнэ 2017 оны 06 дугаар сарын 12-ны өглөө над руу яриад “ирээд ажилд жаахан туслалцаад өгөөч” гэж ярьсан юм. Би тухайн үед ажлаасаа гарчихсан хийх зүйлгүй байсан болохоор Бат- Эрдэнийн ажил дээр очсон юм. Намайг Бат-Эрдэнийн ажил дээр байх үед энэ Бадамгарав гэх эмэгтэй утсаар ярьж байгаад ирсэн. Бадамгарав орж ирээд Бат- Эрдэнэд “би АНУ-ын визэнд орох гэж байгаа юм, манай нөхөр АНУ-д байдаг, урилга ирээд би явах гэж байгаа юм, та банкны баталгаа хийлгэж байгаа юу, би банкны баталгаа хийлгэх гэсэн юм” гэж уулзаж байсан. Тэр үед Бат-Эрдэнэ, Бадамгарав нар хоорондоо л яриад байсан би нарийн учрыг нь ойлгохгүй болохоор хажууд нь хараад л байж байсан юм. Тэгтэл манай найз Бат-Эрдэнэ тэр эмэгтэйд мөнгө зээлүүлж дансанд нь мөнгө байршуулахаар болоод холбогдох бичиг баримтыг нь асуухад нөгөө эмэгтэй нь гадаад паспорт, иргэний үнэмлэх хоёроо өгөөд байсан. Бат-Эрдэнэ тэр үед надад “маргааш хөдөө явах ажилтай болохоор чиний бичиг баримт байвал итгэмжпэх хийлгээд авчих, тэгээд өглөө найздаа мөнгө буцаагаад аваад өгчих" гэхээр нь би тэгье гэж зөвшөөрөөд тэр хүнтэй нь итгэмжлэх хийсэн юм. Тэр зүгээр л Бадамгарав гэх хүний дансанд хийгээд өглөө нь авах байсан юм билээ. Олон хоногоор биш 1 хоногоор л тэгэж байршуулаад өглөө нь ажил нь цуглаж банк дээр очоод мөнгө авах гэтэл “банкинд чинь мөнгө байхгүй байна ш дээ” гэхээр нь гайхаад асуухад 20.000.000 төгрөгөөр нь хуваагаад 2 данс руу шилжүүлээд авчихсан байна ш дээ гэж хэлсэн. Тэрийг нь Бат-Эрдэнэд хэлсэн юм. Бат-Эрдэнэ тухайн үед мөнгөө алдчихаад Бадамгаравыг хэд хоног хайсан. Бадамгарав утсаа салгачихаад залгахаар утсаа авахгүй байгаад байсан юм. Би тэр үед Бат-Эрдэнэтэй Бадамгарав гэх эмэгтэйг цуг хайлцсан юм. Тэгтэл 3 хоногийн дараа Болормаа гээд Бадамгаравын ээж ирж Бат-Эрдэнэтэй уулзсан. Бат-Эрдэнэ “яагаад ингээд алга болчихвоо мөнгө төгрөг яасан бэ” гэж асуухад ээж нь “газар чөлөөлөөд авчихсан гэсэн. Бат-Эрдэнэ юун газар юу яриад байгаа юм бэ гэхэд “энэ газрыг хятадуудад зарах гээд байгаа юм, манай энэ газар бараг 50 орчим сая төгрөгөөр авах гээд байгаа” гэсэн зүйл ярыдгаагаад байсан, өөр ч олон зүйл ярьсан, яг юу ярьсан гэдгийг нь сайн мэдэхгүй байна. Тэгтэл манай найз Бат-Эрдэнэ мөнгөний барьцаанд ямар нэг зүйл өг гэхэд энэ газраас өөр юм байхгүй гээд байсан. Тэгтэл Бат-Эрдэнэ “ядаж энэ газрыг нь гэрээ хийгээд барьцаа болгож түр зуур ч гэсэн авъя. Аягүй бол юу ч үгүй үлдэх юм байна” гээд тэр худалдах худалдан авах гэрээг хийсэн юм. Түүнээс Бат-Эрдэнэ тэр газрыг 20.000.000 төгрөгөнд бодожаваагүй, барьцаа болгожл авсан юм” гэсэн мэдүүлэг /хх-43х/,

Гэрч З.Эрдэнэ-Очироос мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “Би 2017 оны 06 дугаар сарын 12-ны орой 22-23 цагийн үед Дундговь аймгаас гэртээ ирсэн юм. Маргааш нь буюу 2017 оны 06 дугаар сарын 13-ны өглөө 06 цагийн үед Баянзүрх дүүргийн автовокзал орчихоод хүнээс юм авчихаад буцаад 7 цагийн үед гэртээ ирсэн юм. Тэгсэн чинь манай эхнэр Бадамгарав “дансанд чинь хүн мөнгө шилжүүлнэ, би иргэний үнэмлэхээ хаячихсан байгаа, чи аваад өгөөч” гэсэн. Тэгэхээр нь би “тэгье” гээд зөвшөөрсөн. Тэгээд өглөө нь 9 цагийн үед Баянмонгол хорооллын урд байдаг “Хаан” банкинд очоод миний дансанд орсон байсан

20.0.   000 төгрөгийг аваад хадам ээж Болормаад болон эхнэр Бадамгарав нарт өгөөд “юун мөнгө юм бэ” гэж асуухад “хүнээс зээлсэн юм аа” гэж хэлсэн. Тэгээд намайг тэр хоёр Яармагт хүргэж өгчихөөд явцгаасан. Тэр өдөр би Өвөрхангай аймаг руу явах ажилтай байсан болохоор хөдөө явчихсан юм. Ямар учиртай мөнгө төгрөг болох талаар нь би сүүлд улсын баяр наадмын үеэр л хадам ааваас мэдсэн юм. АНУ-д манай эгч байдаг юм. Бид хоёр АНУ явж болох эсэх талаар 2017 оны 05 сарын эхээр ярьж байсан юм. Тухайн үед би өөрөө ажил ихтэй байсан болохоор тоогоогүй, харин эхнэр л хөөцөлдөөд байсан юм шиг байсан. Учир нь төрөх дөхчихсөн байсан болохоор хүүхэд гадаадад төрчих юм бол тэр улсынхаа иргэн болоод тэндээ амьдарчихаж болох байх гэж олзуурхаад байсан. Яг бичиг баримт бүрдүүлээд өгсөн эсэхийг би мэдэхгүй байна. Ямар учиртай 20.000.000 төгрөг болохыг хэлээгүй, хадам ээж Болормааг хүнээс зээлж байгаа л гэж байсан. Бадамгарав хүнээс 40.000.000 төгрөгийг авсан талаараа надад огт хэлээгүй, сүүлд л хэрүүл уруул болж байж мэдсэн юм” гэсэн мэдүүлэг /хх-44-45х/,

Я.Б, З.Эрдэнэ-Очир, Б.Б нарын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-56-57х/,

Шүүгдэгч Я.Б, Б.Б нарын иргэний үнэмлэхний лавлагаа/хх 53-54/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 58-59/, Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 70-71/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүх хуралдаанаар шинжпэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч С.Бат-Эрдэнээс мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: Тэгтэл Бадамгарав гэх эмэгтэй утсаар яриад “манай нөхөр АНУ-д байгаа тэнд ажилладаг юм, би араас нь явах гэхээр банкинд түр мөнгө байршуулах хэрэгтэй болоод байна” гэж эхлээд утсаар ярьсан юм. Өглөө нь утсаар яриад өдөр нь Бадамгарав нь надтай Баруун 4 зам дээр байх “Баруто" төв дээр ирж уулзсан юм. Бадамгарав тухайн үед “түр хугацаанд 1 хоног байршуулъя, маргааш аваад өгье” гээд би маргааш нь мөнгөө авахаар болоод хоногийн 0.8%-н хүүтэйгээр мөнгө дансанд нь байршуулсан юм. Тэр үед хүүний мөнгө гэж Бадамгарав надад 320.000 төгрөгийг өгсөн. Би тухайн үедэз мөнгөө шилжүүлэх үедээ Мөнхцолмон гэж найзынхаа нэрээр Бадамгаравын данснаас 1 удаагийн итгэмжпэлээр гүйлгээ хийх итгэмжлэх хийлгэсэн байсан боловч маргааш өглөө нь мөнгөө авах гэтэл Бадамгарав данснаасаа аль хэдийн мөнгийг шилжүүлээд авсан байсан. Тэгэхээр нь Бадамгарав луу утсаар яриад асуух гэсэн чинь утсаа авахгүй байсан. Утсаа авахгүй байж “танай мөнгийг удахгүй өгч хохирлыг барагдуулна, хэд хоног хүлээчих” гэсэн утгатай мессеж бичээд байсан гэсэн мэдүүлэг /хх-37х/ болон түүний шүүхийн хэлэлцүүлэг мэдүүлсэн: “2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр банкны баталгаа хийлгэнэ гээд 40.000.000 төгрөг дансанд байршуулаад 0,8% -тай 320.000 төгрөгний хүү бодож авсан. Үүнийг 1 удаа хийгээд маргааш бодож авна гэсэн журмаар өгсөн. Маргааш өглөө нь өөрөө хөдөө явах ажилтай байсан болохоор найз Мөнхцолмонг дуудсан. Мөнхцолмон гэдэг найзаараа нотариат орж итгэмжлэх хийлгээд, данснаас зарлага хийлгэсэн. Маргааш мөнгөө авах гэсэнд мөнгө байхгүй байсан. Араас нь хөөцөлдөөд яваад уулзаж чадалгүй мессеж бичээд арван хэд хоносон. 2-3 хоног Дүнжингаравын байрных нь гадаа унталгүй сахиж байж уулзсан. Тэгээд Чингэлтэй дүүргийн цагдаад мэдэгдсэн гэх мэдүүлэг,

шүүгдэгч Я.Бгаас мэдүүлсэн: “..Миний охин Бадамгарав Америк улсын визэнд орох гээд виз хөөцөлдөж байсан юм. Тэгээд манай охин дансанд мөнгө байршуулж банкны баталгаа гаргадаг хүмүүстэй уулзаад 2017 оны 06 сарын 12-нд өөрийнхөө дансанд 40 сая төгрөг байршуулаад авчихсан байсан ба 2017 оны 06 сарын 13-нд надад яаралтай мөнгөний хэрэг гараад би охины данснаас 20 сая төгрөгийг нь өөрийнхөө данс руу шилжүүлсэн ба манай охин Бадамгарав эхлээд нөхрийнхөө данс руу шилжүүлчихсэн байсан юм. Тэгээд уг 40 сая төгрөгийг нь би авчихсан юм. Мөнгөө үрчихсэн юм. Яг юунд зарцуулсан талаараа хэлмээргүй байна.

Хохирлоо бүрэн барагдуулна, Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /хх 50х/ болон түүний шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй” гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч Б.Баас мэдүүлсэн:Тэгээд 2017 оны 06 сарын 12-нд баруун дөрвөн замын тэнд байх Барудо төв дотор очиж Бат-Эрдэнэтэй уулзаад 40 сая төгрөг байршуулах хэрэгтэй байна гэсэн чинь 0,8 хувийн хүү авдаг хүүгээ эхлээд өгдөг одоо өгөх мөнгө чинь бэлэн байна уу гэхээр нь мөнгө бэлэн байгаа гэсэн чинь би 40.000.000 төгрөгийн 0.8 хувь нь 320.000 төгрөг болж байсан болохоор би уг мөнгийг тэнд нь тушаагаад нэг анкетыг өөрийн гараар бөглөж өгсөн. Анкетаа бөглөчихөөд Бат-Эрдэнэтэй хамт Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Нарантуул зочид буудлын хажуу талын Хаан банк руу ороод миний дансанд 40.000.000 төгрөг хийсэн. Тэгээд миний дансанд уг Бат-Эрдэнээс авсан 40 сая төгрөгнөөс гадна 20.000 төгрөг байсан учир маргааш нь буюу 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр данснаасаа унааны мөнгө авах гээд дансаа үзсэн чинь 40 сая төгрөг нь байсан ба ээжтэй хамт явж байсан болохоор ээжид мөнгөний хэрэг болоод байсан учир эндээс нь аваад хэрэглэчихье гэж бодоод ээж Я.Бгийн данс руу 20 сая төгрөгийг нь шилжүүлсэн. Уг нь ээж рүү 40 сая төгрөг шилжүүлэх ёстой байсан чинь 20 саяас дээшээ шилжүүлж болохгүй байхаар нь нөхөр Эрдэнэ- Очирын данс руу 20 сая төгрөгийг шилжүүлж авсан. Эрдэнэ-Очирыг дуудаад данснаас нь 20 сая төгрөгөө аваад ээжид өгсөн. Манай ээж уг 40 сая төгрөгийг яасныг нь тодорхой сайн мэдэхгүй байна. Манай нөхөр Эрдэнэ-Очир бол Америкт үсчний ажил хийдэггүй юм” гэсэн мэдүүлэг /хх-52х/ болон түүний шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй” гэсэн мэдүүлэг,

Гэрч Г.Мөнхцолмонгоос мэдүүлсэн: “..Манай найз Бат-Эрдэнэ 2017 оны 06 дугаар сарын 12-ны өглөө над руу яриад “ирээд ажилд жаахан туслалцаад өгөөч” гэж ярьсан юм. Би тухайн үед ажлаасаа гарчихсан хийх зүйлгүй байсан болохоор Бат-Эрдэнийн ажил дээр очсон юм. Намайг Бат-Эрдэнийн ажил дээр байх үед энэ Бадамгарав гэх эмэгтэй утсаар ярьж байгаад ирсэн. Бадамгарав орж ирээд Бат- Эрдэнэд “би АНУ-ын визэнд орох гэж байгаа юм, манай нөхөр АНУ-д байдаг, урилга ирээд би явах гэж байгаа юм, та банкны баталгаа хийлгэж байгаа юу, би банкны баталгаа хийлгэх гэсэн юм” гэж уулзаж байсан. Тэр үед Бат-Эрдэнэ, Бадамгарав нар хоорондоо л яриад байсан би нарийн учрыг нь ойлгохгүй болохоор хажууд нь хараад л байж байсан юм. Тэгтэл манай найз Бат-Эрдэнэ тэр эмэгтэйд мөнгө зээлүүлж дансанд нь мөнгө байршуулахаар болоод холбогдох бичиг баримтыг нь асуухад нөгөө эмэгтэй нь гадаад паспорт, иргэний үнэмлэх хоёроо өгөөд байсан. Бат-Эрдэнэ тэр үед надад “маргааш хөдөө явах ажилтай болохоор чиний бичиг баримт байвал итгэмжпэх хийлгээд авчих, тэгээд өглөө найздаа мөнгө буцаагаад аваад өгчих” гэхээр нь би тэгье гэж зөвшөөрөөд тэр хүнтэй нь итгэмжпэх хийсэн юм. Тэр зүгээр л Бадамгарав гэх хүний дансанд хийгээд өглөө нь авах байсан юм билээ. Олон хоногоор биш 1 хоногоор л тэгэж байршуулаад өглөө нь ажил нь цуглаж банк дээр очоод мөнгө авах гэтэл “банкинд чинь мөнгө байхгүй байна ш дээ” гэхээр нь гайхаад асуухад 20.000.000 төгрөгөөр нь хуваагаад 2 данс руу шилжүүлээд авчихсан байна ш дээ гэж хэлсэн. Тэрийг нь Бат-Эрдэнэд хэлсэн юм. Бат-Эрдэнэ тухайн үед мөнгөө алдчихаад Бадамгаравыг хэд хоног хайсан ..” гэсэн мэдүүлэг /хх- 43х/,

Гэрч З.Эрдэнэ-Очироос мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “Би 2017 оны 06 дугаар сарын 12-ны орой 22-23 цагийн үед Дундговь аймгаас гэртээ ирсэн юм. Маргааш нь буюу 2017 оны 06 дугаар сарын 13-ны өглөө 06 цагийн үед Баянзүрх дүүргийн автовокзал орчихоод хүнээс юм авчихаад буцаад 7 цагийн үед гэртээ ирсэн юм. Тэгсэн чинь манай эхнэр Бадамгарав “дансанд чинь хүн мөнгө шилжүүлнэ, би иргэний үнэмлэхээ хаячихсан байгаа, чи аваад өгөөч” гэсэн. Тэгэхээр нь би “тэгье” гээд зөвшөөрсөн. Тэгээд өглөө нь 9 цагийн үед Баянмонгол хорооллын урд байдаг “Хаан” банкинд очоод миний дансанд орсон байсан

20.0.   000 төгрөгийг аваад хадам ээж Болормаад болон эхнэр Бадамгарав нарт өгөөд “юун мөнгө юм бэ” гэж асуухад “хүнээс зээлсэн юм аа” гэж хэлсэн ..” гэсэн мэдүүлэг /хх-44-45х/, Я.Б, З.Эрдэнэ-Очир, Б.Б нарын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-56-57х/-аар шүүгдэгч Я.Б, Б.Б нар нь бүлэглэн 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр “АНУ явах гээд банкны дансанд мөнгө байршуулах хэрэгтэй байна” гэж иргэн С.Бат-Эрдэнийг хуурч Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны 5133057959 тоот дансанд 40.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсзн болох нь нотлогдож байна.

Хэрэгт нотлолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Я.Б, Б.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэн бусдын эд хөрөнгийг хуурч залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгч Я.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинжчанар, түүний хувийн байдал зэргийг харгалзсан бөгөөд оногдуулсан хорих ялыг нээлттэй байгууллагад тусгаарлаж эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Харин шүүгдэгч Б.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү Э.Цолмон нь 5 сартай болох нь хавтаст хэрэгт авагдсан төрсний гэрчилгээний хуулбараар нотлогдож байх тул түүнд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Мөн шүүгдзгч Я.Б, Б.Б нараас хохирлын 33.500.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулан хохирогч С.Бат-Эрдэнэд олгож шийдвэрлэсэн болно.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нарт нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.         Шүүгдэгч Цэнд овогт Я.Б, Халиугчин овогт Б.Б нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хуурч залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Бг 8 (найм) сарын хорих ялаар, шүүгдэгч Б.Быг 6 (зургаа) сарын хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3.         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Я.Бд оногдуулсан 8 сарын хорих ялыг, Б.Бт оногдуулсан 6 сарын хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4.         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт 6 сарын хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хойшлуулж, түүнд хяналттавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

5.         Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Б, Б Бадамгарав нараас хохирлын 33.500.000 (гучин гурван сая таван зуун мянга) төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулан хохирогч С.Бат-Эрдэнэд олгосугай.

6.         Шүүгдэгч Я.Бг цагдан хорьж, эдлэх ялыг 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн тоолсугай.

7.         Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Я.Б, Б.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, болохыг тус тус дурдсугай.

8.         Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Я.Бд цагдан хорих, Б.Бт хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

9.         Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ё.ЦОГТЗАНДАН