Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 361/ШЦТ/2018

 

 

 

 

 

 

 

 

 

2019             09              05                                            2019/ШЦТ/262

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанчимэг

Улсын яллагчаар Х.Оюунцэцэг

Хохирогч П.А

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ганбаатар

Шүүгдэгч Ч.А нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн ЧАд холбогдох эрүүгийн 1834004610294 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Ч.А нь “согтуугаар 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 18 цагийн үед Төв аймгийн Заамар сумын Төмстэй 2 дугаар багийн нутаг “Бор булан” гэх газар байрлах өөрийн гэртээ “мах идэж байхдаа дагавар хүү П.Атай маргалдаж улмаар П.А нь түүнийг гартаа хутгатай байхад нь унтуулахаар тэвэрч, дарж унаснаас цээжин тус газраа хутгалагдсны улмаас эрүүл мэндэд нь болгоомжгүйгээр хүнд хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Ч.А мэдүүлэхдээ: “2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр манайд Улаанбаатар хотоос хоёр хүн ирсэн байсан. Тэгээд архи уусан. Тэгээд тэр хоёр хүн явсан. Би 0.75 шилтэй архи уугаад эхнэртэйгээ маргалдсан байсан. Тэгээд манай хүү унтуулах санаатай аав унт гэж байсан. Тэгээд намайг унтуулах гээд дарахад миний мах идэхдээ барьж сууж байсан хутган дээр дарснаас болж энэ хэрэг болсон. Би архи уусан нь үнэн” гэв.

  • Хохирогч П.А мэдүүлэхдээ: “.Эхнэр бид хоёр хөдөө малд явж байгаад үдээс хойш гэртээ ирсэн. Тэгсэн аав жоохон согтуу байсан. Аав төмпөнтэй махны хажууд сууж байсан. Аавыг унтуулах гээд тэвэрч аваад  матрасан дээр унасан гартаа хутгатай байсныг мэдээгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Үүнд:

            Гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл хүлээж авсан тэмдэглэл /хх-ийн 2/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-13/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-11/, хохирогч П.Аын мэдүүлэг /хх-ийн 15-17/, гэрч Ц.Мөнхтуяагийн мэдүүлэг /хх-ийн 18-19/, гэрч Д.Оюун-Эрдэний мэдүүлэг /хх-ийн 20/, Ч.Аийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 21-22/, эмчийн тодорхойлолт /хх-ийн 23-26/, шинжээчийн 410 дугаартай дүгнэлт /хх-ийн 28/, эд мөрийн баримтаар хутга хураан авсан тогтоол /хх-ийн 31-32/, хохирогч П.Ааас дахин мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 43-44/, гэрч Д.Оюун-Эрдэнийг дахин байцаасан мэдүүлэг /хх-ийн 45, 63/, гэрч Ц.Мөнхтуяаг дахин байцаасан мэдүүлэг /хх-ийн 61-62/, шүүгдэгч Ч.Аийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 51-53/, гэрч Н.Бямба-Очирын мэдүүлэг /хх-ийн 56/, гэрч Б.Ганчимэгийн мэдүүлэг /хх-ийн 57/, гэрч Н.Янжмаагийн мэдүүлэг /хх-ийн 58/, П.Аын өвчтөний түүхийн хуулбар /хх-ийн 75-106/, яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулсан прокурорын 62 дугаартай тогтоол /хх-ийн 107-109/, Ч.Аийн ял шалгах хуудас /хх-ийн 38/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Ч.А нь “согтуугаар 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 18 цагийн үед Төв аймгийн Заамар сумын Төмстэй 2 дугаар багийн нутаг “Бор булан” гэх газар байрлах өөрийн гэртээ “мах идэж байхдаа дагавар хүү П.Атай маргалдаж улмаар П.А нь түүнийг гартаа хутгатай байхад нь унтуулахаар тэвэрч, дарж унаснаас цээжин тус газраа хутгалагдсны улмаас эрүүл мэндэд нь болгоомжгүйгээр хүнд хохирол учруулсан болох нь:

- Хохирогч П.Аын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр эхнэр Оюун-Эрдэний хамт гэрээс гараад Борбулан гэх газраар мал хайж яваад 16 цагийн үед аав Аийнд ирэхэд аав, ээж Мөнхтуяа хоёр 0,75 граммын ерөөл нэртэй архи хувааж уугаад дуусаж байсан ба хоорондоо маргалдаад хэрэлдээд байхаар нь би эхнэр Оюун-Эрдэнэд ээжийг аваад том гэрт оруулаад унтуул гэхэд манай эхнэр Оюун-Эрдэнэ ээжийг аваад том гэрт орсон. Жижиг гэрт би аавтай үлдээд аавд хандаж 50, 60 нас хүрч байж хэрүүл хийхээс хажуу талын айлаас ичээч гэхэд чи надтай олон юм ярих болоогүй шүү гээд түмпэнтэй мах идээд орны өмнө сууж байснаа гэнэт босож ирэхээр нь шууд тэврээд авах гэтэл хутгаар өөдөөс чичих шиг болсон. Би хоёр гарыг нь баглаж тэврээд орон дээр буюу матрассан дээр унагаад шууд гэрээс гарсан. Аав ард хашиграад үлдсэн. Гэтэл миний цээжээр хүйтэн оргиод хорсоод байхаар нь харсан чинь өмссөн мак зүсэгдээд цус нэвтрээд урсаж байхаар нь сөхөөд хартал зүсэгдсэн юм шиг цус гарч байхаар нь ээжээ намайг аав хутгалчихлаа гэж орилход ээж, эхнэр хоёр том гэрээс гарч ирээд миний шархийг хараад аавтай дахин муудалцахад аав би хүүгээ яачихав аа гээд орилоод хоёр гэрийн голооор гүйгээд байсан...манай аав А нь түмпэнтэй мах идэж байхад нь гарт нь хар иштэй хутга байсан. Босоод ирэхэд нь хутга байсныг анзаараагүй...жижиг гэрт бид хоёроос өөр хүн байгаагүй...намайг загнасан болохоор согтуудаа хутгаар хатгасан байх...бид хоёр хорин жил хамт амьдрахдаа хэрүүл маргаан хийж муудалцаж байсан зүйл огт байхгүй, өр авлага өс хонзонгийн зүйл огт байхгүй...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, би гомдолгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 тал/,...Миний цээж хэсэгт хутгалсан. Гэхдээ ямар нэгэн шалтгаан байхгүй санаандгүй тийм зүйл болсон. Тухайн үед аав, ээж 2 маргалдсан болохоор би аавыг жижиг гэрт оруулаад матрасс дээр дарж унтуулах гээд дээрээс нь дараад хэвтэж байгаад л цээжиндээ хутгалуулсан юм. Би тэр үед гарт нь хутга байсныг анзаараагүй, түүнээс биш аавд намайг хутгалах ямар нэгэн шалтгаан байхгүй. Ч.А нь миний хойд аав боловч намайг хүүхэд байхаас хойш ямар нэгэн байдлаар гадуурхаж дарамталж, зодож байгаагүй. Манай аав зан аашийнхаа хувьд хүнтэй маргаад зодоон хийгээд байх хүн биш. Дуу цөөтэй, даруухан зан ааштай, дөлгөөн, тайван хүн байгаа юм...тухайн асуудал бол аав бид 2-ын аль альных нь санамсаргүй байдлаас болсон. Түүнээс биш бид хоёрт нэгнийгээ хутгалж гэмтээх ямар нэгэн санаа зорилго байгаагүй...надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...энэ асуудлаас болж гарсан зардлыг аав, ээж хоёр өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 тал/

- Гэрч Д.Оюун-Эрдэний мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр нөхөр Аын хамт малд яваад 17 цагийн үед ирэхэд хадам аав А, хадам ээж Мөнхтуяа нар нь том гэртээ нэг шил 0,75 литрийн Хараа нэртэй архи хуваагаад уугаад дуусаж байсан ба хоорондоо хадам аавын эрэгтэй дүүгийн талаар ярьж байгаад хэрэлдээд хадам ээж орилж чарлаад байхаар нь би нөхрийн хамт том гэрт ороод та хоёр одоо болиоч наад хэрүүл маргаанаа өглөө бол гэж хэлээд би хадам ээжийг том гэрт аваад үлдсэн. Манай нөхөр хадам аав Аийг хажуу талд байдаг жижиг гэр рүү аваад орсон. Удалгүй манай нөхөр А нь аав намайг хутгалчихлаа гээд орилсон. Тэгээд хадам ээж бид хоёр гүйгээд гартал жижиг гэрийн үүдэнд манай нөхөр цээжин дээрээ дараад сууж байхаар нь цамцыг нь сөхөөд үзтэл цус гараад ангаачихсан байсан...манай нөхөр хадам аавыг та архи дарс уусан юм бол аятайхан амраач гэж хэлэхэд мах идэж байсан хутгаа бариад дайрсан гэж манай нөхөр хэлсэн...Хар иштэй хар өнгийн лентээр иш хэсгийг ороосон дунд зэргийн урттай хутга байсан, тэр хутга нь жижиг гэрийн хутганы саванд байдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 20 тал/,...манай нөхөр А нь хадам аав Ч.Аийг унтуулах гээд жижиг гэрт байсан. Гэтэл гадна манай нөхөр ээж гээд дуудах шиг болсон тэгээд хадам ээж бид 2 гараад харахад манай нөхөр цээжиндээ хутгалуулсан байсан. Тэгээд юу болсон юм бэ гэхэд аавыг унтуулах гэж дарж байгаад гарт нь хутга байсныг нь анзааралгүй хутгалуулчихлаа гэж хэлж байсан... тухайн үед манай нөхөр надад хэлэхдээ санаандгүй аавын хутган дээр уначихлаа гэж хэлсэн. Юун хутга бэ гэж асуухад унтуулах гэж дарахдаа мах идэж байсан хутга нь гарт нь байсан юм байна, тэгээд ноцолдож байгаад хутган дээр нь унасан гэж хэлсэн. 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлэг дээрээ юу гэж мэдүүлэг өгсөнөө сайн санахгүй байна. Учир нь тэр өдөр хэрэг болоод манай нөхөр П.А Заамар сумын эмнэлэг дээр байсан, сэтгэл санаа үймэрчихсэн байсан болохоор яг юу гэж хэлсэнээ заримыг нь сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 45 тал/...гадаа манай нөхөр ээж гэж дуудах шиг болсон тэгээд хадам ээж бид 2 гараад харахад манай нөхөр цээжиндээ хутгалуулсан байсан. Тэгээд юу болсон юм бэ гэхэд аавыг унтуулах гэж дарж байгаад гарт нь хутга байсныг нь анзааралгүй хутгалуулчихлаа гэж хэлж байсан. Би тэр үедээ сандарсандаа буруу зөрүү ярьсан байж магадгүй ээ. Би их айж байсан болохоор цагдаа эмч нарт яг юу гэж хэлснээ нарийн сайн мэдэхгүй байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 63 тал/

- Гэрч Ц.Мөнхтуяагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...би үхэр малаа саачихаад ямааны гэдэс чанаад байж байгаад жижиг гэртээ ороод ирсэн чинь 0,75 литрийн Ерөөл архи задлаад ганцаараа уугаад сууж байсан. Тэгэхээр нь би орк ирээд наад архиа боль ганцаараа уухаар чи даахгүй гэхэд намайг чи хамт жаахан уугаач гэхэд би 3-н хундага архи уугаад нэлээн согтсон. Тэгээд би том гэрт ороод унтах гээд байж байтал манай хүү А нь эхнэр Оюун-Эрдэний хамт гол дээр очиж хонь эргүүлээд ирсэн. Тэгээд би том гэрт бэр Оюун-Эрдэний хамт байж байтал миний хүү А нь жижиг гэрт аав Аийг унтуулах гээд аргадаж байсан. А нь жижиг гэрт матрасс дээр суугаад ямааны гэдэс идэж байсан ба хүү А нь аавыгаа унт гээд дарахад гарт нь хутга байсан түүнийг хараагүй дээр дараад унасан гэж надад сүүлд хэлсэн...манай хүү А нь ээжээ аав намайг хутгалчихлаа гээд орилоод гараад ирсэн. Тэгээд би хүүгээ хартал өрцөн хавьцаа хутганы ором байсан, бага зэргийн цус шүүрч байхаар нь том гэрт оруулаад эмнэлэг дуудсан. А миний хоол идэж байсан хутган дээр наад хүүхэд чинь өөрөө уначихлаа гээд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 тал/,...Би тухайн асуудал болоход яг хажууд нь байгаагүй. Би бэр Оюун- Эрдэнэтэй хамт том гэрт бага зэргийн халамцуу унтах гээд байж байсан. Гэтэл гэрийн гадна манай хүү А ээжээ гэх шиг болохоор нь би яваад очсон. Тэгтэл манай хүү гэдсээ барьчихсан байсан. Юу болсон талаар тодрууж асуухад аавыг унтуулах гэж байгаад мах идэж байсан хутгыг нь анзааралгүй матрас дээр дарсан чинь тухайн хутга нь миний цээжрүү орчихлоо гэж хэлж байсан…тухайн үед болсон асуудал санамсаргүй л болчихлоо гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 46 тал/,...гэрийн гадна манай хүү А ээжээ гэх шиг болохоор нь би яваад очсон. Тэгтэл манай хүү гэдсээ барьчихсан байсан ба юу болсон талаар тодрууж асуухад аавыг унтуулах гэж байгаад мах идэж байсан хутгыг нь анзааралгүй матрас дээр дарсан чинь тухайн хутга нь миний цээжрүү орчихлоо гэж хэлж байсан...Би тэр үед хүүгээ хутгалуулчихлаа гэж бодоод л дуудлага өгөхдөө Аыг хутгалуулчихлаа гэж дуудлага өгсөн юм. Гэтэл энэ явдалын дараа П.Аыг том гэрлүү оруулаад эмнэлэг ирэх хооронд цусыг нь тогтоогоод боож байхдаа юу болсон юм бэ аав чинь чамайг хутгалчих уу, та 2 маргалдсан юм уу гэж асуухад үгүй ээ би аавыг унтуулах гэж матрасс руу өргөхдөө гарт нь хутга байсныг анзааралгүй хутган дээр нь дараад унчихсан гэж хэлж байсан. Энэ байдлаа ч гэсэн тухайн үед эмнэлэг цагдаагийнхан ирэхэд хэлж байсан...Манай нөхөр А болон хүү А нар хоорондоо зодолдож маргалдаж байгаагүй тиймдээ ч би тэр 2-ыг үлдээчихээд Аыг ааваа унтуулчих байх гэж бодоод өөрөө том гэрт ороод унтах гэж байсан. Аыг 10 настай байхад нь би Атэй гэр бүл болоод одоог хүртэл 20 жил болж байгаа боловч Аыг А нь нэг ч удаа зодож, гар хүрч гадуурхаж байгаагүй...П.А нь хэрэг гарсаны дараагаар Улаанбаатар хотод ирж цэргийн төв госпитапд хагалгаанд орсон. Тэндээ сар гарны хугацаанд хэвтэж эмчлүүлсэн. Одоо биеийн байдал зүгээр эрүүл болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 61-62 тал/

-Гэрч Н.Бямба-Очирын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр манай сумын эмнэлэгээс их эмч Ганчимэг надруу яриад Бор буланд хүн хутгалуулсан байна гэж хэлээд их эмч Ганчимэг, багийн эмч Янжмаа болон манай хэсгийн цагдаа Цогтгэрэл бид 4 манай апбаны машинтай очсон. Очоод уулзахад П.А нь хутгалуулсан байдалтай гэртээ хэвтэж байсан бөгөөд юу болсон талаар их эмч бид нар асуухад маланд яваад ирэхэд ээж, аав 2 архи уусан, хоорондоо маргалдсан бололтой байсан. Тэгээд би уурлаад ээжийг том гэрлүү эхнэртэй оруулаад унт гээд оруулсан. Тэгээд аавыг жижиг гэрт унтуулах санаатай мах идэж байхад нь очоод тэврээд өргөөд хэвтүүлэх гэж байгаад гарт нь байсан хутгыг нь анзааралгүй хутган дээр нь унасан гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 56 тал/,

-Гэрч Б.Ганчимэгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...үзлэг хийхэд А нь гэрийнхээ зүүн талынхаа орон дээр дээшээ хараад хэвтчихсэн, цээжин хэсэгтээ бинтээр ороогоод цусыг тогтоогоод шархыг боосон байсан, юу болсон талаар асуухад аав согтуу жижиг гэрт гэдэс идэж байхад нь унтуулах санаатай өргөх гэж байгаад хутган дээр нь уначихлаа гэж хэлсэн ...” гэх мэдүүлэг

-Гэрч Н.Янжмаагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Пүрэвдоржийн А гэрийнхээ зүүн талийнхаа орон дээр дээшээ хараад хэвтчихсэн цээжин хэсэгтээ бинтээр ороогоод цусыг тогтоогоод шархыг нь боосон байсан. Юу болсон талаар асуухад аав согтуу жижиг гэрт гэдэс идэж байхад нь унтуулах санаатай өргөх гэж байгаад хутган дээр нь уначихлаа гэж хэлсэн. Үзлэг хийхэд артерын даралт 110\70, зүрхний цохилт 78 буюу амин үзүүлэлтүүд хэвийн байсан ба бага зэргийн өвдөлттэй байна гэж байсан. Тэндээ нарийн үзлэг хийх боломжгүй байсан тул сумынхаа эмнэлэгрүү авч явсан. Явах замдаа гэнэт дотуур цус алдаж байгаа бололтой шинж тэмдэг илрээд царай нь цонхийгоод байхаар нь Улаанбаатар хотруу гэмтлийн эмнэлэг рүү мэдэгдэж дуудлага өгсөн. Улмаар сумынхаа эмнэлэгт ирээд цус тогтоох тариа, шингэн сэлбэх, үрэвслийн эсрэг эмчилгээ, өвчин намдаах тариа зэргийг хийгээд улмаар дахиж хүнээ аваад сумынхаа засаг даргын машинтай Төв аймгийн Баянхангай сумруу оруулж өгсөн. Баянхангай сум дээрээс цааш нь гэмтлийн эмч Жамъяангарав аваад явсан...надад хэлэхдээ аавыгаа унтуулах гэж байгаад гарт нь байсан хутган дээр унасан гэдгээс өөр тодорхой юм яриагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 57 тал/

-Гэрч Ч.Баяндалайгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “П.А Ч.А хоёрыг хоорондоо муудалцаж зодолдож байгааг хараагүй...тэр 2 хоорондоо янз бүрийн хэрүүл маргаан гаргаж зодолдож байгаагүй. Тэр 2 аав хүүгийн л харилцаатай байдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 60 тал/

-Шүүгдэгч Ч.Аийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...Намайг 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 18 цагийн үед Төв аймгийн Заамар сумын Төмстэй 2 дугаар багийн нутаг “Бор Булан” гэх газарт зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэж Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллагдагчаар мэдүүлэг авч байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би өөрийнхөө хүү П.Аыг санаатайгаар хутгалаагүй, архи уусан үедээ өөрөө мэдэхгүй болгоомжгүйгээр гэмтэл учруулсан. Хүү бид хоёрын хооронд өш хонзон өс авлагын асуудал огт байхгүй болохоор би хүүгээ санаатайгаар хутгалах ямар нэгэн шалтгаангүй. Би 1998 онд П.Аын ээжтэй гэр бүл болоход 10 настай дагавар хүү ирсэн. Тэрнээс хойш би төрсөн хүүхдээсээ ялгаагүй хайрлаж өсгөж хүмүүжүүлсэн. Одоо ч А нь манай хажууд мал маллаад амьдарч байна. Хэрэг болсны дараа би малаа зарж байгаад 5.000.000 төгрөгөөр хүүгээ эмчлүүлсэн. Одоо биеийн байдал зүгээр болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 53 тал/

  • Шүүгдэгч Ч.Аийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Би 0.75 шилтэй архи уугаад эхнэртэйгээ маргалдсан байсан. Тэгээд манай хүү унтуулах санаатай аав унт гэж байсан. Тэгээд намайг унтуулах гээд дарахад миний мах идэхдээ барьж сууж байсан хутган дээр дарснаас болж энэ хэрэг болсон. Би архи уусан нь үнэн” гэх мэдүүлэг,
  • Хохирогч П.Аын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...аав жоохон согтуу байсан. Аав төмпөнтэй махны хажууд сууж байсан. Аавыг унтуулах гээд тэвэрч аваад  матрасан дээр унасан гартаа хутгатай байсны мэдээгүй” гэх мэдүүлэг,
  • 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн шинжээчийн №410 дугаартай: “П.Аын биед хэвлийн хөндийн нэвтэрсэн шарх, ходоодны их махиа, сэмжинд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир бүхий зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх 2018 оны 06 сарын 26-ны өдөр нэг цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 3.1.11 -д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс шалтгаана” гэх дүгнэлт /хх-ийн 28 тал/
  • Хохирогч П.Аын Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн №8848 дугаарын өвчний түүх /хх-ийн 75 тал/
  • Хэргийн газар үзлэг хийсэн “...гэрээс гарч зүүн зүгт явж үзэхэд зүүн талын гэрийн хойд талд 4 метрт хар иштэй 24 см урттай хутга байхыг гэрэл зургийн аргаар бэхжүүлж хураан авав...” гэх тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-13 тал/
  • Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 48 тал/
  • Заамар сумын эрүүл мэндийн төвийн мэсийн эмчийн тодорхойлолт /хх-ийн 23-26 тал/
  • Хутганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 31 тал/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.

 

                Шүүгдэгч Ч.Аийн ял шийтгэлийн тэмдэглэл, иргэний үнэмлэхийн лавлагаа болон бусад хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт судласан болно.

            Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийн яллагдагчаар хохирогч гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Нотлох баримтуудыг нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч Ч.А нь согтуугаар 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 18 цагийн үед Төв аймгийн Заамар сумын Төмстэй 2 дугаар багийн нутаг “Бор булан” гэх газар байрлах өөрийн гэртээ “мах идэж байхдаа дагавар хүү П.Атай маргалдаж улмаар П.А нь түүнийг гартаа хутгатай байхад нь унтуулахаар тэвэрч, дарж унаснаас цээжин тус газраа хутгалагдсны улмаас эрүүл мэндэд нь болгоомжгүйгээр хүнд хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ч.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Ч.Аийг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүхээс дүгнэв.

Хохирогч П.А нь шүүхийн хэлэлцүүлэгт “...хохирол төлбөр барагдуулсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэж, шүүгдэгч Ч.А нь шүүхийн хэлэлцүүлэгт “..эмчилгээний зардалд 6.000.000 төгрөг зарцуулсан...” гэж тус тус мэдүүлж байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын хохирлын асуудал байхгүй бөгөөд шүүгдэгч Ч.А нь бусдад төлөх төлбөргүй байна.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч П.Ат хүнд гэмтэл учирсан байх тул цаашид гарах эмчилгээний зардалаа жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас: “Шүүгдэгч Ч.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ад оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” ялын дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “Шүүгдэгч Ч.Аийн холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэрэгт хамаарч байгаа. Мөн хуулийн 6.5 дугаар зүйлд эрүүгийн хариуцлагаас хөнгөрүүлэх нөхцөл байдал буюу анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчтой эвлэрсэн, эмчилгээний зардалыг нөхөн төлсөн, хохирол төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлд зааснаар тэнсэн харгалзаж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан байна.

 

            Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Ч.Аийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөнг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ганбаатарын гаргасан “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлд зааснаар тэнсэн харгалзаж өгнө үү..” гэх хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна гэж шүүх үзлээ.

 

            Учир нь шүүгдэгч Ч.А нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугийн талаар маргаагүй хэдий ч тухай гэмт хэргийг согтуугаар үйлдэн, зэвсэг буюу хутга хэрэглэж бусдын биед хүнд гэмтэл учруулсан байх тул шүүгдэгч Ч.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 1 \нэг\ сарын хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзэв.  

 

            Бусад асуудлаар:

            Хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.А нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга 1 ширхэгийг устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгах нь зүйтэй байна.

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31 дүгээр зүйлийн 3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Боржигон овогт ЧАийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тоооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Боржигон овогт ЧАийг 1 \нэг\ жил 1 \нэг\ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.  

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ч.Ад оногдуулсан 1 \нэг\ жил 1 \нэг\ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

  1. Хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ч.А нь хохирогч П.Ат хохирлын 6.000.000 төгрөг төлсөн болохыг дурдаж, хохирогч П.Аын цаашид гарах эмлчилгээний зардалаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутгыг /1 ширхэг/ устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгасугай.  

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ч.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ял эдлэх хугацааг 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар
    зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн
    өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгч Ч.Ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                              Ю.ЭНХМАА