Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Самандаабазарын Өлзий-Отгон |
Хэргийн индекс | 144/2017/00045/И |
Дугаар | 137 |
Огноо | 2017-11-28 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 137
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт зааснаар Зурхайч овогт Самбуугийн Отгонсүрэн Их өлзийт овогт Долгорсүрэнгийн Ууганбаяр нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.7 дахь хэсэгт зааснаар 2007 оны 07 дугаар сарын 14-ний өдөр төрсөн охин Ууганбаярын Мичидмааг эх С.Огийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2007 оны 07 дугаар сарын 14-ний өдөр охин Ууганбаярын Мичидмааг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Д.Уаас тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн дундын хөрөнгөтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагаас Өмнөговь аймгийн Манлай сумын төв Могойт хороолол, 8-6 тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний газраас ногдох хувь гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 129 дүгээр зүйлийн 129.2, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар Гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болох Өмнөговь аймгийн Манлай сумын төв Могойт хороолол, 8-6 тоот хаягт байрлах 40 тоннын контейнэр, дугуй засварын иж бүрэн тоног төхөөрөмж, 10x8 метрийн хэмжээтэй байшинг Д.Уын өмчлөлд үлдээж, дээрх хөрөнгөөс С.О, охин У.Мичидмаа, дагавар хүү О.Лхагвадорж, охин У.Маралмаа нарт ногдох 32,065,086 төгрөгийг хариуцагч Д.Уаас гаргуулж нэхэмжлэгч С.Од олгосугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт заасныг журамлан шийдвэрийн нэг хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор зохигчдын гэрлэлтийг бүртгэсэн байгууллага болох Өмнөговь аймгийн Манлай сумын иргэний бүртгэлд хүргүүлэхийг шүүгчийн туслах Н.Нарантуяад даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Огээс 447,090 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч Д.Уаас 388,475 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгуулж, мөн хүүхдийн тэтгэлэг тогтоолгосонтой холбогдуулан хариуцагч Д.Уаас 28,483 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ӨЛЗИЙ-ОТГОН