Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 2020/ШЦТ/376

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2020/0026/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Наранзаяа,

Улсын яллагчаар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга,

Хохирогч Н.Н, түүний өмгөөлөгч Р.Лхамсүрэн,

Шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар,

Шүүгдэгч М.Г, түүний өмгөөлөгч Б.Чинбаатар нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заас  ан гэмт хэрэгт Б овогт Б-Ө-ийн  Н,                      

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт О  овогт М-ын Г  нарт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1918000000559 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 6ы өдөр хүлээн авч, 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Б овогт Б-ийн Н  /регистрийн дугаар: ........./, ........ оны ... дугаар сарын .-ний өдөр ....  аймгийн ..... суманд төрсөн, эрэгтэй, .....  настай, бүрэн бус дунд боловсролтой, бетон арматурчин мэргэжилтэй, ам бүл . , .... ийн хамт ....  аймгийн ..  сумын ... дугаар баг ... дугаар хороолол ... дугаар байрны ... тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй. Үүнд:

- .... аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн шүүхийн 2000 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн .... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 239 дүгээр зүйлийн 239.3-д зааснаар 6 жилийн хорих ялаар,

-....... аймаг дахь Сум дундын шүүхийн 2003 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн ..... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан.

 

Монгол Улсын иргэн, О овогт М Г /регистрийн дугаар: .........../, ... оны ..дугаар сарын ...-ны өдөр ... аймгийн.... суманд төрсөн, эрэгтэй,.... настай, бүрэн дунд боловсролтой, ......... мэргэжилтэй, ам бүл ....., -ийн хамт ....... аймгийн .... сумын ...баг ......тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй. Үүнд:

-....... аймаг дахь Сум дундын шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн .... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жил 6 сар хорих ял шийтгүүлж 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан.  

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч Б.Н нь согтуурсан үедээ 2019 оны 10 дугаар сарын 21-ний шөнө ..... аймгийн .......сумын ...... багт байрлах ...... банкны хойд хэсэгт байрлах автобусны буудал дээр иргэн М.Г тай харилцан зодолдож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамарт шарх, зүүн нүдний зовхи, зүүн хацар, хамар, доод эрүүнд цус хуралт зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан,

 

мөн согтуурсан үедээ 2019 оны 11 дүгээр сарын 21ээс 22-нд шилжих шөнө ....... аймгийн ...... сумын ..... дугаар баг ..... дугаар байрны ....... тоот гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч Н.Н-ийг зодож эрүүл мэндэд нь доод эрүүний хоёрлосон хугарал, нүүрний шарх, нүүр, зүүн гуя, ташаа, хонго, баруун гуя, нурууны баруун тал, зүүн бугуй, сарвуу, баруун гарын шууны зөөлөн эдийн цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан.

 

Шүүгдэгч М.Г нь  согтуурсан үедээ 2019 оны 10 дугаар сарын 21-ний шөнө ..... аймгийн ....... сумын ...... багт байрлах ..........банкны хойд хэсэгт байрлах автобусны буудал дээр иргэн Б.Н-тай харилцан зодолдож эрүүл мэндэд нь дух, дээд уруулд шарх, дагзны хуйх, баруун хөмсөг, баруун нүдний зовхи, хамар, баруун гуяны зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Н мэдүүлэхдээ “...2019 оны 10 дугаар сарын 19-ний шөнө гэртээ байж байхад манай эхнэрийн найз хоёр хүүхэдтэйгээ ирсэн. Бид гурав манайд нэг шил архи хувааж уучхаад хүүхдүүдийг нь хүргэж өгөх гээд гараад явах замдаа төмөр замд байрлах ..........гэдэг баарнаас 0,5 литртэй нэг шил архи аваад тэднийд очиж уусан. Авч очсон архиа ууж дуусаад харих замдаа төмөр замын 16 дугаар байрны урд байрлах Төрийн банкны гадаа ирэхэд манай эхнэр нэг залуутай ярилцаад зогсож байхаар нь эхнэрээ хардаж ярилцаж байсан залууг нь дуудаж зодоон хийсэн. Надтай зодолдсон залуу М.Г байсан.

Мөн 2019 оны 11 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө ажлаасаа оройтож ирээд бие өвдөөд байхаар нь эхнэрээсээ 100 грамм уумаар байна. Яах вэ? гэхэд эхнэр архи уух хэрэггүй гэхээр нь за яахав гэж бодоод хэвтэж байтал 11 цагийн үед эхнэр дэлгүүр яваад нэг шил архи, нэг хайрцаг тамхи аваад ир гэж хэлсэн. Тэгэхээр нь дэлгүүр явж ирээд авчирсан архиа ууж дуусгаад орой 11 цаг 30 минутаас 11 цаг 40 минутын үед дахиад үйлчилгээний төв орж 0.33 граммтай архи авчирч уусан. Тэгээд эхнэртэйгээ хэрэлдээд эхнэрээ зодсон. Хардалт болон архи согтууруулах ундаа хэрэглэсний улмаас бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн нэхэмжилсэн хохирлын мөнгийг төлж барагдуулна.” гэв. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Г мэдүүлэхдээ ...Б.Н ...... банкны урд зогсож байснаа намайг хажуугаар нь өнгөрөхөд нааш ир гэж дуудсан. Тэгэхээр нь согтуу хүн байна гэж бодоод тоохгүй цааш алхтал дахин дуудахаар нь яасан ах гэж хэлээд очсон чинь хаа хүрч яваа юм бэ гэж асуухаар нь би гэрлүүгээ явж байна гэж хэлчхээд зам гараад таксинд суух гэтэл миний араас татаж намайг цохиж унагасан. Би босоод Б.Н-ыг хавирч унагасан чинь Б.Н-ын найз Б.Э гэх хүн намайг өшиглөхөөр нь бариад авсан чинь хөгшин хүн байхаар нь хөгшин хүмүүстэй зодоон хийгээд яахав гэж бодоод тэндээс зугтааж таскинд суух гэтэл араас хөөе гээд дуудсан. Эргээд харахад Б.Н гартаа чулуу барьчихсан ирээд миний нүүр лүү цохисон. Тухайн үед миний хамар, амнаас цус их гоожоод тогтохгүй байсан. Тэр үед Б.Э Б.Нт наад хүн чинь үхлээ зугтаая гэж хэлэхээр нь Б.Н-ыг зугтаалгахгүйн тулд бариад тэнд явж байсан хоёр хүүхдээр цагдаа дуудуулсан. Шүүгдэгч Б.Н-аас 110.000 төгрөг нэхэмжилж байна.гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Н мэдүүлэхдээ “...2019 оны 11 дүгээр сарын 22-нд 2 цаг 30 минут намайг зодсон. Тухайн өдөр манайд манай зээ, миний 7 дугаар ангийн хүүхэд бид 3 байж байхад Б.Н ажлаасаа эрүүл орж ирсэн. Өмнөх өдөр нь нүхэн дотор ажиллаад цусаар шээгээд байсан юм аа. Тэгээд би эм авж өгөх гээд эмийн сангаас эмчийн бичиггүй бол эм олгохгүй гээд эм өгөөгүй. Тэгтэл Б.Н надад архи аваад өг гэсэн би архийг нь авч өгсөн. Намайг 20 минут зодоогүй намайг зодож байхад цагдаа нар ирээд хаалга тогшоод нээж өгөхгүй болохоор цагдаа нар тагтаар орж ирсэн. Б.Н намайг өсгийдөж зодсон, миний биед хүнд гэмтэл учирсан, би 36 оёдол тавиулсан, цаашид бас хагалгаа хийлгүүлэх шаардлагатай байгаа. Хэрүүл гарах үндэслэл нь архины хамаарлаас болдоггүй, бид хоёр нийлж байр авахад гаргасан 8.500.000 төгрөгөөс болж л энэ бүх хэрүүл зодоон гардаг. Манай байр банкны 2.300.000 төгрөгийн барьцаанд байгаа зээлийн төлбөрийг би сар болгон төлөөд явж байгаа. Б.Н ажил хийдэггүй учраас төлөлцдөггүй. Би Б.Н-аас зээл төлөх мөнгө нэхэхээр өгдөггүй. Б.Н ажил хийж олсон мөнгийг нь дүү нь авчихдаг. Тэгээд энэ талаар дурсахаар уурладаг намайг буруутгадаг, миний 7 настай хүүхдийг янз бүрээр хэлдэг, хэрүүл маргаан үүсгэж цохиж зоддог. Би энэ хүнээс салъя гэхэд 7.800.000 төгрөгөө нэхдэг. Банкны барьцаанд байгаа тохиолдолд байраа зарах боломжгүй энэ хүний нэхээд байгаа мөнгийг төлөх боломжгүй учраас л хамт байдаг Б.Н бид хоёр нийлж орон сууц авсан. Орон сууц маань банкны барьцаанд байдаг бөгөөд зээлийн төлбөрийг би төлдөг. Одоогоор эмчилгээний зардал 1.337.922 төгрөг нэхэмжилж байна. Мөн цаашид хийлгэх эмчилгээний зардлаа нэхэмжилнэ. Гомдолтой байна.” гэв. 

 

Эрүүгийн 1918000000559 дугаартай хэргээс:

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[1],

 

Аюулын зэргийн “эрсдэлийн түвшин дунд” гэх үнэлгээ[2],

 

Хохирогч Н.Н-ийн мөрдөн байцаалтад 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр мэдүүлсэн “...Би Н-тай 2013 онд танилцаад 2014 онд нэг гэрт орсон бөгөөд одоог хүртэл хамт амьдарч байна. 2019 оны 11 дүгээр сарын 21-нд би гэрээсээ гараагүй, зээгээ харж байсан чинь Н ажлаасаа 19 цаг өнгөрч байхад эрүүл ирсэн. Тэгээд хоол цайгаа идэж уучхаад намайг архи, тамхи аваад өг гээд зүгээр суулгахгүй байгаад байхаар нь хүү А-ын хамт дэлгүүр явсан. Тэгээд гэртээ орж ирээд бид хоёр хамт уусан, гэхдээ би хүүхэд харж байсан учраас айхтар их уугаагүй. Тэгсэн Н өндөг шарж иднэ гээд өндөг хагалаад аяганд хийхээр нь хүү маргааш өглөө эрт явна, өглөө хүү идээд яваг гэсэн чинь над руу уурлаад “амттай шимтэй нь энэ муу дөрвөдийн шээс идэх ёстой юм уу” гээд гараараа толгой нүүр рүү хэд хэдэн удаа цохиод авсан. Тэгснээ үснээс зулгаагаад газар чирээд өшиглөөд хэд хэдэн удаа дэвссэн. Тэгэхээр нь би 00 руу зугтаагаад орсон чинь хүүг маань зодоод алгадаад эхэлсэн. Тэгэхээр нь би араас нь очоод тогооны таг аваад Н руу цохиод авсан чинь надаас тэр тагийг аваад толгой руу цохисон. Би хүүг маань зодож байхаар намайг зод гэж хэлсэн. Тэгсэн чинь та хоёр яасан овоо юм бэ? дуу гаргах юм бол ална шүү гээд 00 руу хүү бид хоёрыг оруулаад зөндөө өшиглөсөн. 00 руу оруулахаас өмнө бас хутга аваад хүү А-ыг ална гээд байхаар нь би булааж аваад шидсэн. Хажуугийн айл цагдаа дуудсан юм шиг байна лээ. Тэгээд удалгүй цагдаа ирсэн.” гэх мэдүүлэг[3],

 

Насанд хүрээгүй гэрч А.А-ын мөрдөн байцаалтад 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр мэдүүлсэн “...2019 оны 11 дүгээр сарын 21-ний орой би гэртээ ээж Н.Н-г дүү нарынхаа хамт гэртээ байсан. Тэгэхэд аав Н гэртээ 19 цаг өнгөрч байхад ирсэн, ирэхдээ эрүүл ирсэн. Тэгээд гэртээ хоолоо идчихээд ээжээс архи аваад өг гээд байсан, тэгээд ээж аавыг архи аваад өг  гээд байхаар нь надад утсаа өгөөд аав бид хоёр дэлгүүр рүү яваад 0.5 литрийн хараа архи авсан. Аав ээж хоёр архиа хуваагаад  ууж дуусаад дахиад 0.33 литрийн жижиг шилтэй архи авсан. Тэгээд ээжийг ширээний ард сууж байхад нь нүүр рүү цохисон. Тэгээд би босоод аавыг боль гэсэн чинь болихгүй ээжийг үснээс нь зулгаадаад, чирээд, өшиглөөд байсан. Тэгснээ намайг дөрвөдийн шээс чамайг ална гээд над руу дайраад миний нүүр толгой хэсэг рүү цохиод, хацар рүү алгадаад гэдэс рүү жийгээд өшиглөсөн.” гэх мэдүүлэг[4],

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1000 дугаартай “...Н.Н-гийн биед доод эрүүний хоёрлосон хугарал, нүүрний шарх, нүүр, зүүн гуя, ташаа, хонго, баруун гуя, нурууны баруун тал, зүүн бугуй, сарвуу, баруун гарын шууны зөөлөн эдийн цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх  боломжтой. Уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно. Н.Н-ийн биед учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.гэх шинжээчийн дүгнэлт[5],

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[6],

 

Хохирогч М.Г-ын мөрдөн байцаалтад 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр мэдүүлсэн: “...2019 оны 12 дугаар сарын 20-ны орой хуучин Дарханаас шинэ Дархан явдаг автобусны буудлын хажууд Н хүрч ирээд миний куртикнаас татахаар нь эргээд харсан чинь тэр ах шууд миний нүүр хэсэг лүү нэг удаа цохисон. Тэгэхээр нь би түүнийг хавирч унагаасан чинь түүний найз нь гэх хүн миний баруун талын бөөр рүү өшиглөхөөр нь босч очоод тухайн хүнийг бас хавирч унагасан. Тэгээд зугтаад явж байхад Н миний араас хөөе гээд дуудахаар нь эргээд харахад чулуугаар миний нүүр рүү цохиход би унаад босч ирээд түүнийг тэврээд хэвтчихсэн.” гэх мэдүүлэг[7],

           

Хохирогч Б.Н-ын мөрдөн байцаалтад 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр мэдүүлсэн: “...тухайн залуу чи одоо юу вэ гэхээр нь энэ эмэгтэйгийн нөхөр нь байна гэхэд миний нүүр рүү гараараа нэг удаа цохиод хавсраад унагачихсан. Тэгээд миний дээр гараад нүүр рүү хоёр гараараа цохиод байсан. Тэгэхээр нь би хажууд гарт баригдсан чулуу байсан уу, хавтан байсан уу хатуу зүйлээр түүний нүүр рүү цохисон. Тэр үед Э  хүрч ирээд миний дээр гарчихсан байсан залааг татаад босгосон.” гэх мэдүүлэг[8],

 

      Гэрч Б.Э-ийн мөрдөн байцаалтад 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр мэдүүлсэн: “...Н нэг жижиг биетэй залуутай маргаад зогсож байсан. Тэгсэн нөгөө залуу нь Н-ыг хавсраад унагаачихсан. Тэгээд тэр хоёр барьцалдаад заамдсан чигээрээ дээр доороо ороод нэг нэгийнхээ нүүр рүү нь гараараа цохиод байсан. Н түүний доор орчихсон байхдаа явган хүний зам засаж байсан чулуунаас аваад нүүр рүү нь цохисон. Тэгсэн нөгөө залуу нь бас чулуу аваад цохих гэхэд нь би арайхийж дундуур нь орж салгасан юм. Би Г гэж залууг огт цохиж зодсон асуудал байхгүй.” гэх мэдүүлэг[9],

     

      Гэрч М.Г-ийн мөрдөн байцаалтад 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр мэдүүлсэн: “...2019 оны 10 дугаар сарын 21-ний шөнө 04 цагийн орчим миний ихэр Г-г над руу залгаад хуучин .. .......... буудал дээр хүрээд ир гээд очиход 45-50 орчим насны эрэгтэйгийн куртикнаас зуурчихсан байдалтай зогсож байсан. Г-ын хамарнаас цус гарсан байсан. Хамт зодолдсон гэх хүнийх нь баруун талын хөмсөг нь сэтэрчихсэн цус гарсан байдалтай байсан.” гэх мэдүүлэг[10],

 

      Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 10 дугаар  сарын 24ий өдрийн 895 дугаартай: “...Б.Н-ын биед дух, дээд уруулд шарх, дагзны хуйх, баруун хөмсөг, баруун нүдний зовхи, хамар, баруун гуяны зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх  боломжтой. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлт[11],

 

      Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 10 дугаар  сарын 23ы өдрийн 890 дугаартай “...М.Г-ын биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамарт шарх, зүүн нүдний зовхи, зүүн хацар, хамар, доод эрүүнд цус хуралт зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх  боломжтой. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлт[12],

 

      Шүүгдэгч  Б.Н, М.Г нарын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, хувийн байдлын талаарх бусад бичиг баримтууд[13] зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

      Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь  хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

 

Шүүгдэгч Б.Н, М.Г нарын холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.Н нь согтуурсан үедээ 2019 оны 10 дугаар сарын 21-ний шөнө ......... аймгийн .......... сумын ......... багт байрлах .......... банкны хойд хэсэгт байрлах автобусны буудал дээр иргэн М.Г-тай харилцан зодолдож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамарт шарх, зүүн нүдний зовхи, зүүн хацар, хамар, доод эрүүнд цус хуралт зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан,

 

мөн согтуурсан үедээ 2019 оны 11 дүгээр сарын 21ээс 22-нд шилжих шөнө ....... аймгийн ..... сумын .... дугаар баг........ дугаар байрны........ тоот гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч Н.Н-гийг зодож эрүүл мэндэд нь доод эрүүний хоёрлосон хугарал, нүүрний шарх, нүүр, зүүн гуя, ташаа, хонго, баруун гуя, нурууны баруун тал, зүүн бугуй, сарвуу, баруун гарын шууны зөөлөн эдийн цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

 

Шүүгдэгч М.Г нь  согтуурсан үедээ 2019 оны 10 дугаар сарын 21-ний шөнө ...... аймгийн ...... сумын ......... багт байрлах .......... банкны хойд хэсэгт байрлах автобусны буудал дээр иргэн Б.Н-тай харилцан зодолдож эрүүл мэндэд нь дух, дээд уруулд шарх, дагзны хуйх, баруун хөмсөг, баруун нүдний зовхи, хамар, баруун гуяны зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.Н нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн,

Шүүгдэгч М.Г нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Б.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан,

Шүүгдэгч М.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Ж.Э, шүүгдэгч М.Г, түүний өмгөөлөгч Б.Чинбаатар нар нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн  3.1.1 дэх хэсэгт зааснаарэхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээдийг тус хуулийн үйлчлэлд хамааруулахаар,

мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг,

5.1.2.“гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие махбод, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон хүнийг гэж тус тус тодорхойлжээ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг шүүгдэгч Б.Н, М.Г нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас,

гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг шүүгдэгч Б.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэж, хохирогчдын сэтгэл санаанд дарамт учруулсан, бие махбодод халдсан гэр бүлийн хүчирхийллийн улмаас тус тус үйлдэгдсэн байна гэж дүгнэлээ.

Гэмтлийн “хүндэвтэр” зэрэгт амь насанд аюултай шинж агуулаагүй гэмтэл, “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл тус тус хамаарах ба хохирогч Н.Н-гийн эрүүл мэндэд учирсан доод эрүүний хоёрлосон хугарал бүхий гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасан эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан хүндэвтэр гэмтлийн, 

Б.Н, М.Г нарын харилцан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд учруулсан хөнгөн хохирол нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан хөнгөн гэмтлийн шалгуур шинжийг тус тус хангаж байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.Н, М.Г нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй байх тул шүүгдэгч Б.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн,

Шүүгдэгч М.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах тухай улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Н нь гэм буруугийн шүүх хуралдаанаас хохирол төлөхөөр завсарлага авсан хугацаандаа хохирогч Н.Н-т учруулсан 1.337.922 төгрөгийн, хохирогч М.Г-т учруулсан 110.000 төгрөгийн хохирлыг, шүүгдэгч М.Г нь хохирогч Б.Нт учруулсан 95.700 төгрөгийн хохирлыг тус тус төлж барагдуулсан, хохирогч Н.Н-г нь шүүгдэгч Б.Нт гомдол саналгүй, цаашид түүнээс нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

Харин хохирогч М.Г нь энэ тогтоолоор тогтоогдсон гэмтэлтэй холбоотой гэм хорын нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй.

 

2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас гэмт хэргийн гарсан нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Н 2 жилийн хорих ял оногдуулах,

Мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ялыг тус тусад нь эдлүүлэх,

Шүүгдэгч М.Г-т  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах саналтай байна гэв.

 

Шүүгдэгч Б.Н-ын өмгөөлөгч Ж.Э Шүүгдэгч Б.Н нь 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр М.Г-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол, мөн 2019 оны 11 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө хамтран амьдрагч Н.Н-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогчид учруулсан гэм хорын төлбөрөө төлж барагдуулсан. Иймд шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй гэх зэрэг байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Б.Нт оногдуулсан 1 жилийн хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлйн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг нэмж нэгтгэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зааснаар тэнсэж өгнө үү. гэв.

Шүүгдэгч М.Гийн өмгөөлөгч Б.Чинбааатар Шүүгдэгч М.Г нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул ял оногдуулахдаа хувийн байдлыг харгалзан торгох ялын доод хэмжээгээр торгох ял оногдуулж өгнө үү.” гэв.

Хохирогч Н.Нарантунгалагийн өмгөөлөгч Д.Лхамсүрэн Шүүгдэгч Б.Н нь үл ялих зүйлээр шалтгаалан хамтран амьдрагч Н.Нарантунгалагийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хэдий ч хохирогчид учруулсан гэм хорын төлбөрөө төлж барагдуулаагүй. Тиймээс хохирогчид учирсан хохирлыг төлүүлэх, цаашид гаргах эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх санал гаргаж байна гэв.

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Б.Н, М.Г нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

 

Шүүгдэгч Б.Нын гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн байдлыг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тооцлоо.

Шүүгдэгч М.Гын гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Ял шалгасан хуудас, шийтгэх тогтоолын хуулбар зэргээр шүүгдэгч Б.Н нь урьд хоёр удаа, шүүгдэгч М.Г нь нэг удаа тус тус ял шийтгэгдсэн хувийн байдалтай боловч эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь тэдний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй юм.

Шүүхээс шүүгдэгч Б.Н, М.Г нарт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Б.Н-ыг хоёр жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, үүргийн биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н, М.Г нарт тус бүр таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулж, ялыг 5 сарын хугацаанд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Н, М.Г нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн тогооны тагны төмөр хүрээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр тус тус шийдвэрлэв.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                        ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Б-Ө-ийн  Н-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан,

Мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 

Шүүгдэгч О овогт М.Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Б.Н-ыг хоёр жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Б.Н, М.Г нарт тус бүр таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.3, 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-т тэнссэн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, үүргийн биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н, М.Г нарт оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялыг таван сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр нэг зуун мянган төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н, М.Г нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу арван таван мянган төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

8. Хохирогч М.Г нь энэ тогтоолоор тогтоогдсон гэмтэлтэй холбоотой гэм хорын нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Н, М.Г нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн тогооны тагны төмөр хүрээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Н, М.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.ИДЭР

 

 

 

[1] Хавтаст хэргийн 5-7 тал

[2] Хавтаст хэргийн 15-16 тал

[3] Хавтаст хэргийн 20-21 тал

[4] Хавтаст хэргийн 31-32 тал

[5] Хавтаст хэргийн 34-35 тал

[6] Хавтаст хэргийн 64-65 тал

[7] Хавтаст хэргийн 71-72 тал

[8] Хавтаст хэргийн 75-76 тал

[9] Хавтаст хэргийн 79-80 тал

[10] Хавтаст хэргийн 82 тал

[11] Хавтаст хэргийн 89-90 тал

[12] Хавтаст хэргийн 96-97 тал

[13] Хавтаст хэргийн 116-153, 156-163 тал