Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 128/ШШ2020/0555

 

2020 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 128/ШШ2020/0555

Улаанбаатар хот

                           

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж,

Нэхэмжлэгч: “Ст” ХХК /РД:000000/,

Хариуцагч: Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын алба,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс,

Гуравдагч этгээд: “ЧхБ” ХХК /РД:00000/,

Гуравдагч этгээд: “М” ХХК /РД:00000/,

Нэхэмжлэлийн шаардлага: “...Ст ХХК-ийн Ү-220**** тоот улсын бүртгэлийн дугаартай, Сүхбаатар дүүргийн *******, ******* ******* гудамжны ******* тоотод байрлах *******, үйлчилгээний зориулалт бүхий үл хөдлөх эл хөрөнгө болон 000*******1**** дугаарын гэрчилгээтэй,  Сүхбаатар дүүргийн *******нд байрлалтай, үйлчилгээний зориулалттай газар эзэмших эрхийг “М” ХХК болон “ЧхБ” ХХК нарын хооронд 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан *******996/01/СС-2016 тоот гэрээний барьцааны зүйлд бүртгэсэн бүртгэлүүдийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Ш.Б, хариуцагч Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А, гуравдагч этгээд “ЧхБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Ст” ХХК-иас шүүхэд бичгээр ирүүлсэн болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...”Ст” ХХК нь Ү-220*** тоот улсын бүртгэлийн дугаартай, Сүхбаатар дүүрэг, *******, ******* ******* гудамж  тоотод байрлалтай ******* үйлчилгээний зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгө болон 000*******1*** дугаарын гэрчилгээтэй, Сүхбаатар дүүргийн *******нд байрлалтай, үйлчилгээний зориулалттай газар эзэмших эрхийн өмчлөгч, эзэмшигч юм.

Бид манай компанийн өмчлөл, эзэмшлийн дээрх үл хөдлөх эд хөрөнгө, газар эзэмших эрхийг 2006 оны 7 дугаар сарын 07-ны өдөр “М” ХХК болон “ЧхБ” ХХК нарын хооронд байгуулсан *******996/01/СС-2016 тоот зээлийн гэрээний барьцаанд бүртгэсэн болохыг 2019 оны ******* дугаар сарын 01-ний өдрийн бүртгэлийн байгууллагын, 2019 оны ******* дугаар сард газрын албаны лавлагаанаас олж мэдээд эдгээр төрийн эрх бүхий байгууллагуудад гомдол гаргасан бөгөөд уг гомдлын хариуг хүлээн зөвшөөрөхгүй байх тул хуульд заасан хугацаанд нэхэмжлэл гаргаж байна.

“М” ХХК болон “ЧхБ” ХХК нарын хооронд 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр *******996\01СС-2016 тоот зээлийн гэрээ байгуулагдсан байна. Мөн 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр *******996\01СС-2016 “М” ХХК, “ЧхБ” ХХК, “Ст” ХХК нарын хооронд байгуулсан тоот барьцааны гэрээний 2.1 дэх хэсэгт “Ү-220*** тоот улсын бүртгэлийн дугаартай, Сүхбаатар дүүрэг, *******, ******* ******* гудамж, ******* тоотод байрлалтай ******* үйлчилгээний зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгө, 000********** дугаарын гэрчилгээтэй, Сүхбаатар дүүргийн *******нд байрлалтай, үйлчилгээний зориулалттай газар эзэмших эрх гэж бичигдсэн байна.

Нэхэмжлэгч нь дээр дурдсан /үл хөдлөх эд хөрөнгө болон/ газар эзэмших эрхээ “ЧхБ” ХХК-ний барьцаанд бүртгэж өгөх тухай хүсэлт өргөдөл буюу зөвшөөрлийг нийслэл, дүүргийн газрын албанд хандан гаргаж байгаагүй, гэтэл хариуцагч нар нь нэхэмжлэгчийн зөвшөөрөлгүйгээр газар эзэмших эрхийг барьцаанд бүртгэсэн байгаа нь холбогдох хууль тогтоомжийг зөрчиж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж байна.

Газрын тухай хуулийн *******8.5-д ”газар эзэмшигч нь газар эзэмших эрхээ Иргэний хуульд нийцүүлэн барьцаалж болох бөгөөд энэ тохиолдолд сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлж, эрхийн гэрчилгээнд барьцаалсан тухай тэмдэглэл хийлгэнэ”, мөн Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын даргын 2008 оны 8******* дугаарын тушаалын хавсралтаар батлагдсан “ Газар, эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын *******.1-д “Иргэн, хуулийн этгээд нь газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас батлагдсан загварын дагуу дараах тохиолдолд өргөдөл гаргана. Үүнд: гээд *******.1.*******. Газар эзэмших эрхийн гэрчилгээгээ барьцаалах, мөн журмын *******.2-т” Энэ журмын *******.1.1-*******.1.7-д заасан тохиолдолд өргөдлийг харьяаллын дагуу /аймаг, нийслэл, дүүргийн Газрын алба, сумын Газрын даамалд/ гаргана, мөн журмын *******.4. Өргөдлийн агуулгаас хамаарч өргөдөлд дараах баримт бичгийг хавсаргана. Үүнд гээд *******.4.*******. Газар эзэмших эрхийн гэрчилгээг барьцаалах, эзэмшил газраа бусдад ашиглуулах тохиолдолд:

*******.4.*******.1.           газар эзэмших эрхийн гэрчилгээ /эх хувиар/;

*******.4.*******.2.           талуудын иргэний үнэмлэх /улсын бүртгэлийн гэрчилгээ/-ийн хуулбар;

*******.4.*******.*******.           газрын төлбөр төлсөн тухай баримт;

*******.4.*******.4.           хэрэв тухайн нэгж талбарыг хамтран эзэмшдэг бол хамтран эзэмшигчдийн зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна, мөн журмын 8.7-д “Эрхийн гэрчилгээ барьцаалах хүсэлтийг тухайн шатны Засаг дарга зөвшөөрсөн тохиолдолд албан бичгийг үндэслэн Газрын албаны холбогдох мэргэжилтэн, сумын Газрын даамал эрхийн гэрчилгээний арын нүүрэнд холбогдох тэмдэглэгээ /барьцаалагчийн нэр, эхлэх хугацааг бичиж/-г хийж өргөдөл гаргагчид мэдэгдэнэ, мөн журмын 10.10-д Эрхийн гэрчилгээ барьцаалсан тухай тэмдэглэгээг Газрын албаны холбогдох мэргэжилтэн, сумын Газрын даамал нь эрхийн гэрчилгээний арын нүүрэнд барьцаалагчийн нэр, барьцаалж эхлэх хугацааг бичиж эрхийн гэрчилгээ, албан бичиг, бусад материалын хамт өргөдөл гаргагчид буцаан өгнө” гэж тус тус заасан. Гэтэл хариуцагч нар нь дээрх газрыг “МК ББСБ” ХХК болон “ЧхБ” ХХК нарын хооронд 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан *******996/01/СС-2016 тоот гэрээний дагуу барьцаалан барьцаанд бүртгэж, газрын албаны бүртгэл болон мэдээллийн санд оруулсан боловч газар эзэмших эрхийн гэрчилгээнд барьцаалсан тухай тэмдэглэл хийгээгүй байна.

1.1.Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /200******* он/-ийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Энэ хуулийн 26.1-д заасан гэрээ нь хууль тогтоомжийн шаардлагыг хангаж байвал улсын бүртгэгч тухайн гэрээнд хувийн дугаар бүхий “бүртгэв” тэмдгийг дарж, гарын үсэг зурна” гэж заасан. Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 45 дугаар тогтоолын 12 дахь хэсэгт “Хуулийн 26.1-д заасан эрхийн бүртгэлд шаардлагатай мэдээлэл тухайн гэрээнд бүрэн тусгагдсан эсэх нь мөн зүйлийн 26.2-т заасан “хууль тогтоомжийн шаардлагыг хангаж байвал” гэсэн ойлголтод хамаарна гэж албан ёсоор тайлбарласан.

Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2, 156.*******, 166.2 дахь хэсэг, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан барьцааны гэрээнд “... барьцаагаар хангагдах шаардлага, түүний хүү, хэмжээ, үүргийг хангах хугацаа”-г заана, энэ шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна," гэж, мөн уг барьцааны гэрээнд Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4-11.4.9-т заасан барьцааны гэрээнд заавал тусгахаар хууль тогтоомжоор шаардсан шаардлагыг тусгасан буюу хангасан эсэхийг шалгахгүйгээр хүчин төгөлдөр бус барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгэсэн байна.

 Гэтэл Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /200******* он/-ийн 11.1.1, 12.4.1, 28.1 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь үл хөдлөх эд хөрөнгийн барьцааг бүртгүүлэх тухай мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгийг хүлээн авч хууль тогтоомжийн шаардлага хангасан эсэхийг хянан шалгах, хэрэв шаардлага хангаагүй байвал гэрээг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах эсхүл мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах шийдвэр гаргах үүрэгтэй байх ба уг үүргээ биелүүлээгүй байна.

Хууль тогтоомж зөрчиж нэхэмжлэгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг “ЧхБ” ХХК-ний барьцаанд бүртгэсэн хариуцагчийн энэ хууль бус үйлдэл нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дах хэсгийг буюу “...Энэ хуулийн 11 дүгээр зүйлийг зөрчсөн гэрээг улсын бүртгэлд бүртгэхийг хориглоно...” гэснийг зөрчсөн, улмаар мөн хуулийн 12,*******-д зааснаар бүртгэлд бүртгүүлэх журмыг зөрчиж бүртгүүлсэн гэрээ хүчин төгөлдөр бус байна. Мөн *******996/01/СС-2016 тоот барьцааны гэрээний 14.2 дахь хэсэгт “Гэрээ нь талууд гарын үсэг зурж, нотариатаар гэрчлүүлэн улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлснээр хүчин төгөлдөр болно” гэж гэрээг хүчин төгөлдөр болох нөхцөлөө талууд харилцан тохиролцсон байх боловч нотариатаар гэрчлүүлээгүй байх тул уг гэрээ хүчин төгөлдөр бус гэрээ болохыг дахин нотолж байна.

Өөрөөр хэлбэл дээр дурдсан *******996/01/СС-2016 тоот барьцааны гэрээний “тохиролцоо” хэсэгт ийнхүү талууд доор дурдсаныг хэлэлцэн тохиролцов гэсэн агуулгатай 1-14.6 дахь хэсэг байх ба дээр дурдсан нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгө, газар эзэмших эрхээр баталгааны гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон байна. Гэтэл нэхэмжлэгч нь “МК ББСБ” ХХК болон “ЧхБ” ХХК-ийн аль алинтай нь баталгааны гэрээ байгуулаагүй, мөн хуульд зааснаар баталгаа нь үндсэн үүргийг хангах нэмэгдэл үүрэг буюу шаардлага биш тул *******996/01/СС-2016 тоот барьцааны гэрээнд дээр дурдсан хууль тогтоомжийн дагуу барьцааны гэрээнд заавал тусгах шаардлагыг тусгаагүй гэж үзнэ, улмаар барьцааны гэрээнд заавал тусгах шаардлагуудын хувьд нэхэмжлэгчийн зөвшөөрлийг аваагүй нь тогтоогдож байх тул уг гэрээ хүчин төгөлдөр бус юм.

            Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь өөрийн газар эзэмших эрхээ “МК ББСБ” ХХК болон “ЧхБ” ХХК нарын хооронд 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан *******996/01/СС-2016 тоот гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хариуцагч нарт хандан хүсэлт, өргөдөл гаргаагүй байхад барьцаанд бүртгэж дээр дурдсан хууль тогтоомжийг зөрчин барьцаанд бүртгэж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахад хүрсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой хөндсөн хууль бус үйлдэл болж байна.

“Ст” ХХК нь газар эзэмших эрхийг “МК ББСБ” ХХК болон “ЧхБ” ХХК нарын хооронд 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан *******996/01/СС-2016 тоот гэрээний барьцааны зүйлд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах, барьцаанаас чөлөөлүүлэх тухай гомдол, хүсэлтийг Нийслэлийн газрын албанд хандан 2019 оны ******* дугаар сарын 04-ний өдөр гаргасан бөгөөд уг гомдлын хариуг 2019 оны ******* дугаар 12-ны өдрийн Нийслэлийн газрыг албаны 02-06\827 дугаар албан бичгээр барьцаанаас чөлөөлүүлэх хүсэлтээ холбогдох материалын хамт бүрдүүлэн Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд хандана уу гэсний дагуу 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 27 дугаар барьцаа чөлөөлүүлэх тухай албан хүсэлтийг “Ст” ХХК-иас Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд хүргүүлсэн боловч, огт хариу өгөөгүй тул 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр, 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр, 2019 оны 8 дугаар 26-ны өдрүүдэд удаа дараа Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны дарга А.Э-д хандан гомдол гаргасан. Гэтэл 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Газар зохион байгуулалтын албанаас “...гэрээг бүртгэсэн нь хууль бус гэж үзэж байгаа бол энэ тухай нотлох баримтыг бүрдүүлж тус албанд ирүүлнэ үү” гэсэн хариу албан бичиг өгсөн. Ингээд бидний зүгээс 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр холбогдох баримтыг бүрдүүлэн Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд өгсөн боловч яаралтай шийдвэрлэж өгөөгүй бөгөөд очиж уулзахаар удахгүй хариу өгнө, “ЧхБ” ХХК-иас хариу албан бичиг ирэхээр шийдвэрлэнэ гэсээр 2019 оны 12 дугаар сарын 1*******-ны өдрийн 02-06/6210 тоот албан бичгээр хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу өгсөн болно.

Нэхэмжлэгчийн зүгээс  “МкББСБ” ХХК болон “ЧхБ” ХХК нарын хооронд байгуулсан зээлийн гэрээнд нэхэмжлэгч талаас оролцоогүй учраас гэрээний нөхцөлийн талаар тухайн үед мэдээгүй. Барьцааны зүйлээ барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцон тусгасан байхад үүнийг улсын бүртгэлийн байгууллагаас хянаж, шалгаж, тодруулахгүйгээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар улсын бүртгэлд бүртгэсэн байгаа нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 281 дүгээр зүйлийн 281.2.2-т заасан заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

Газрын албаны тухайд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж өгсөн газар эзэмших гэрчилгээний арын хуудсанд 2018 онд нотариатаар батлуулсан бүртгэл байдаг. Түүнд барьцааны бүртгэл бичигдээгүй, тэмдэглэл хийгдээгүй байж байгаад Захиргааны хэргийн шүүхэд газрын албанаас гаргаж өгсөн баримтад сүүлд 2016 онд хийсэн бүртгэл тэмдэглэгдсэн байдаг. Тэгэхээр 2018 онд Иргэний шүүхэд гаргаж өгсөн баримтад бүртгэл хийгдээгүй байж байгаад сүүлд Захиргааны хэргийн шүүхэд өгсөн баримтад бүртгэл хийсэн байгаа нь энэ бүртгэлийг нөхөж хийсэн нь хэрэгт авагдсан баримтаас харагдаж байгаа. Гэрчилгээний арын нүүрэнд бүртгэл хийгээд түүнийгээ өргөдөл гаргагчид буцааж хүлээлгэн өгсөн талаар баримт болон бүртгэлийн дэвтрийг шаардсан боловч хариуцагч талаас гаргаж өгөөгүй. Энэ талаар ямар нэгэн тодруулга хийхгүй байгаа нь бүртгэлийг сүүлд нөхөж хийсэн байна гэдэг нь тодорхой харагдаж байна. Мөн мэдээллийн санд үзлэг хийхэд хэзээ бүртгэл хийсэн нь тодорхойгүй байсан.

 Иймд “Ст” ХХК-ийн Нийслэлийн газрын албаны 000*******1**** дугаарын гэрчилгээтэй, Сүхбаатар дүүргийн *******нд байрлалтай, үйлчилгээний зориулалттай газар эзэмших эрхийг “МК ББСБ” ХХК болон “ЧхБ” ХХК нарын хооронд 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан *******996/01/СС-2016 тоот гэрээний дагуу барьцаалан барьцааны зүйлд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“Ст” ХХК-иас Сүхбаатар дүүргийн *******нд байрлах газар болон үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийг хууль зөрчиж хийсэн гэж үзэж байгаа. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “энэ хуулийн 26.1-д заасан гэрээ хууль тогтоомжийн шаардлагыг хангаж байвал улсын бүртгэгч тухайн гэрээнд хувийн дугаар бүхий бүртгэв тэмдгийг дарж, гарын үсэг зурна” гэж заасныг Улсын Дээд шүүхийн 2008 оны 45 дугаар тогтоолын 12 дахь хэсэгт хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан бүртгэл шаардлагатай мэдээллийг тухайн гэрээнд бүрэн тусгагдсан эсэх мөн хуулийн 26.2-т заасан хууль тогтоомжийн шаардлагыг хангасан байвал гэсэн ойлголт хамаарна гэсэн байдаг. Барьцааны гэрээнд зээлийн гэрээний талаар тусгайлан тусган зээлдэгч зээл авахдаа хэдэн төгрөгийн ямар үнийн дүнд барьцааны зүйлээ барьцаалж байгаа талаарх зүйл байхгүй байхад улсын бүртгэгч бүртгэл хийсэн байна.

Монгол Улсын Иргэний хуулийн 166 дугаар зүйлийн 166.2, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан барьцааны гэрээ нь барьцаагаар хангагдах түүний хүү, хэмжээ, үүрэг хангах хугацааг заана гэснийг зөрчсөн. Энэ шаардлагыг хангаагүй гэрээ нь хүчин төгөлдөр бус байна. Уг гэрээ нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4, 11.4.9-д заасан барьцааны гэрээнд заавал тусгахаар хууль тогтоомжийн шаардлагыг тусгасан буюу хангасан эсэхийг шалгахгүйгээр хүчин төгөлдөр бус барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгэхгүй. Гэтэл улсын бүртгэлийн байгууллага нь үүнийг зөрчсөн.

Мөн мэдүүлэг гаргахад “Ст” ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд буюу итгэмжлэгдсэн төлөөлөгч нь энэ хүсэлтийг гаргаагүй. Улсын бүртгэлд үл хөдлөх хөрөнгийг бүртгүүлэх барьцааны бүртгэлийн мэдүүлгийн ард талд хэн өгсөн нь тодорхойгүй. Урд нь бичсэн бичиг Ц.Б гээд захирлын гарын үсэг гэдэг нь тогтоогдсон. Тэгэхээр энэ нь Улсын бүртгэлийн тухай хууль болон Улсын Дээд шүүхийн тогтоолуудыг зөрчсөн.

2008 оны 8******* дугаар Газар эзэмших, ашиглах гэрчилгээг олгох тухай журамд газрын гэрчилгээ барьцаалах тухай хүсэлтийг тухайн шатны Засаг дарга зөвшөөрсөн тохиолдолд албан бичгийг үндэслэн газрын алба, холбогдох мэргэжилтэн, газрын даамал гэрчилгээний арын нүүрэнд холбогдох тэмдэглэгээг хийж, өргөдөл гаргагчид мэдэгдэнэ гэж заасан. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас хийсэн тайлбараар тухайн шатны Засаг даргаас зөвшөөрөл аваагүй гэдгийг мэдэгдсэн байна.

Мөн журамд зааснаар газрыг барьцаалахдаа бүртгэлд оруулах, мэдээллийн санд оруулах гэсэн 2 зохицуулалт байгаа. Бид нарыг үзлэг хийхэд мэдээллийн санд байсан. Гэтэл давхар бүртгэл хяналтын картад байгаагүй. Цахим мэдээллийн сан болон архивын бичгэн мэдээллийн сан гэж явагддаг. Бичгэн мэдээллийн санд байхгүй байгаа нь зохих журмаа зөрсөн байна. Тэгэхээр газрын албаны барьцаалсан бүртгэл, улсын бүртгэлийн үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан бүртгэлүүд нь хууль зөрчсөн байна. Иймд хүчингүй болгож өгнө үү” гэв.

 Хариуцагч Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас шүүхэд бичгээр ирүүлсэн болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “...Нийслэлийн Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 519 дүгээр захирамжаар “Ст” ХХК-д Сүхбаатар дүүргийн *******ны нутаг дэвсгэрт *******649 м.кв үйлчилгээний зориулалттай газрыг 5 жилийн хугацаагаар эзэмшүүлж шийдвэрлэсэн байдаг.

“Ст” ХХК нь 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр нийслэлийн үйлчилгээний нэгдсэн “Мишээл” салбарт “МкББСБ” ХХК болон “ЧхБ” ХХК-аас авч буй 1.050.000.000 төгрөгийн зээлийн барьцаанд Сүхбаатар дүүргийн *******нд байрлах өөрийн эзэмшлийн *******649 м.кв газрыг барьцаалахыг зөвшөөрч буй барьцааны зөвшөөрөл хийлгэхийг хүссэн 68 тоот албан бичгийг тус газарт ирүүлсэн. Уг албан тоотод ирүүлсэн баримт нь “ЧхБ” ХХК-ийн 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн ЗД/609 тоот албан бичиг, “ЧхБ” ХХК-ийн болон “МкББСБ” ХХК-ийн нарын хооронд 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан *******996/01/СС-2016 тоот барьцааны гэрээ, газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээг ирүүлсэн байдаг. Тухайн өдөр эрхийн гэрчилгээ барьцаалсан тухай бүртгэл хийж, газар эзэмших эрхийн гэрчилгээний арын нүүрэнд тэмдэглэл үйлдсэн. Үүний хууль зүйн үндэслэл нь Газрын тухай хуулийн *******8 дугаар зүйлийн *******8.5-д “газар эзэмшигч нь газар эзэмших эрхээ Иргэний хуульд нийцүүлэн барьцаалж болох бөгөөд энэ тохиолдолд сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлж, эрхийн гэрчилгээнд барьцаалсан тухай тэмдэглэл хийлгэнэ” зааснаар тэмдэглээ хийсэн. Мөн Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 8******* тоот тушаалаар батлагдсан Газрын эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмын *******.1.*******-т заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг барьцаалах тохиолдолд өргөдөл гаргах талаар зохицуулсан.

“Ст” ХХК нь газар эзэмших эрхээ “МкББСБ” ХХК-иас авсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан. Зээлийн гэрээ болон барьцааны гэрээг хавсарган өөрийн хүсэл зоригийн дагуу одоогийн газар зохион байгуулалтын албанд бүртгэл хийсэн нь нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн зүйл байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 Хариуцагч Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“Ст” ХХК нь Сүхбаатар дүүргийн *******нд байрлах үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөө “МкББСБ” ХХК, “ЧхБ” ХХК  хоёрын хооронд байгуулсан 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн зээлийн гэрээний барьцааны зүйл болгон уг үл хөдлөх хөрөнгөө барьцаалуулж, 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр мэдүүлэг гарган улсын бүртгэлийн ерөнхий газрын “Мишээл” салбарт бүртгүүлсэн. Мөн 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр “ЧхБ” ХХК-ийн 428 тоот албан бичиг болон мэдүүлэг гарган барьцаандаа нэмэлт өөрчлөлтийг нэмж бүртгүүлсэн.

 Нэхэмжлэлийн 1 дүгээр шаардлагын хүрээнд Иргэний хуульд зааснаар гэрээг бичгээр үйлдэж байгуулахаар тохиролцсон бол талууд баримт, бичиг үйлдэж, гарын үсэг зурж, бүртгэлийн байгууллагад бүртгүүлж, баталгаажуулснаар гэрээг хүчин төгөлдөр болсонд тооцдог. Тухайн маргаан бүхий гэрээнд өмчлөгч өөрөө гарын үсэг зурсан нь өмчлөх эрхээ зээлийн үүрэг гүйцэтгэхэд барьцаалахыг зөвшөөрч байна гэсэн тодорхой үйлдэл болж байна.

Нэхэмжлэлийн 2 дугаар шаардлагын хүрээнд Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4-11.1.9 болон Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2, 156.*******, 166 дугаар зүйлийн 166.2 зүйл, Барьцааны тухай хуулийн 11.1.4-11,19-т заасан хэсгийг *******996/01/СС-2016 тоот гэрээнд нэг бүрчлэн зааж өгсөн байгаа бөгөөд барьцааны гэрээг 2016 оны 7 дугаар 07-ны өдрийн 172 хувийн дугаартай П.Х нотариат гэрчилсэн нь улсын бүртгэлийн Ү220*******028922 дугаартай хувийн хэргийн архивын материалд авагдсан байна.

Нэхэмжлэгчийн гуравдугаар шаардлагын хувьд бүртгэлийн байгууллагад мэдүүлэг гаргах нь эд хөрөнгийн эрхээ улсын бүртгэлд бүртгүүлэхээр иргэн хуулийн этгээдээс хуульд заасан хэлбэрээр гаргасан хүсэлт юм. Үүнийг “Улсын бүртгэлийн ерөнхий хууль”-ийн *******.1.6-д хуульчилж өгсөн байдаг Нэхэмжлэгч тал 2016 оны 7 дугаар сарын 8-ны өдөр мэдүүлэг бөглөж үйлчилгээний хураамж тушааж бүртгэлийн байгууллагад хандсан үйлдэл нь хуульд заасны дагуу улсын бүртгэлийн байгууллагаар үйлчлүүлэх хүсэлтээ илэрхийлсэн гэж ойлгож болно.

Иймд тус үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ нь ямар нэг хууль тогтоомж зөрчиж хийгдээгүй байх тул нэхэмжлэгчийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү

 Хариуцагч Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “... Нийслэлийн Засаг даргын захирамжаар тус дүүргийн *******ны нутаг дэвсгэрт байрлах “Ст” ХХК-ний эзэмшиж буй газарт газар эзэмших эрх үүссэн бөгөөд, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.*******-т “...нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ” гэж заасан байна. Иймд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас шийдвэрлэж гаргасан газар эзэмших эрхийн гэрчилгээг, дүүргийн Газар зохион байгуулалтын алба барьцаанд бүртгэх боломжгүй юм” гэжээ.

Гуравдагч этгээд “ЧхБ” ХХК-иас шүүхэд бичгээр ирүүлсэн болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр “МК ББСБ” ХХК нь манай банктай *******996/01/СС-2016 дугаар зээлийн гэрээ байгуулан 1.050.000.000.00 төгрөгийн зээлийг авсан.

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож, *******996/01/СС- 2016 дугаар барьцааны гэрээ байгуулан Сүхбаатар дүүрэг, *******, ******* ******* гудамж, ******* тоотод байрлах *******, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн Сүхбаатар дүүрэг, *******нд байрлалтай, гэрчилгээний 000*******18659, нэгж талбарын 148**** дугаартай, *******649 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай газар болон Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Их монгол улс гудамж, *** дугаар байр, *** тоот 88.9 м.кв, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө зэргийг барьцаалж, гэрээнд “МК ББСБ” ХХК-ны Гүйцэтгэх захирал Б.Б, “Ст” ХХК-ны захирал Ц.Б нар гарын үсгээ зурж, тамга тэмдгээ дарж баталгаажуулж, барьцаалагч нар зээлийн болон барьцааны гэрээнүүдийг нотариатаар батлуулан, улсын бүртгэлд бүртгүүлсний дараа зээл олгогдсон.

Гэтэл “Ст” ХХК-ны захирал Ц.Б нь 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Сүхбаатар дүүрэг, *******, нарны ******* гудамж, *** тоотод байрлах *******, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн Сүхбаатар дүүрэг, *******нд байрлалтай, гэрчилгээний 000***********, нэгж талбарын 148**** дугаартай, *******649 м кв талбайтай, үйлчилгээний зориулалттай газар эзэмших эрхийг "МК ББСБ" ХХК болон "ЧхБ" ХХК нарын хооронд 2016 оны 7 сарын 07-ны өдөр байгуулсан *******996/01/СС-2016 дугаар гэрээний барьцааны зүйлд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

"Ст" ХХК-ны барьцаа хөрөнгөнүүд 1.098.897.571.00 төгрөгийн үнэлгээтэй байсан ба захирал Ц.Бөөрийн биеэр хүрэлцэн ирж, барьцаагаар хүлээсэн үүргээ зөвшөөрч, баталгаажуулсан учраас бид харилцан итгэлцэж, "МК ББСБ" ХХК-нд 1.050.000.000.00 төгрөгийн зээлийг олгосон.

 "Ст" ХХК болон захирал Ц.Б-ийнхийж байгаа үйлдэл хөдөлгөөн, хэлж бичиж байгаагаас нь үзэхэд дээрх үл хөдлөх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг банканд барьцаалж байгаа дүр эсгээд улсын бүртгэлд бүртгүүлэлгүй зугтсан гэдгээ Нийслэл дэх Захиргааны хэргийн Анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...нэхэмжлэгч нь дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгө, газар эзэмших эрхээ ЧхБны барьцаанд бүртгэж өгөх хүсэлт /мэдүүлэг/ буюу зөвшөөрлийг хариуцагч нарт хандан гаргаж байгаагүй” гэж өөрөө нотолж байна.

Аливаа барьцаалагч этгээдүүд Иргэний хуулийн 166.2 т үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болон үүрэг гүйцэтгүүлэгч хуульд заасан журмын дагуу ипотекийг бүртгүүлнэ, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12.1 дэх хэсэгт "гэрээг улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасны дагуу бүртгүүлнэ” гэж заасны дагуу өөрсдөө зээлийн болон барьцааны гэрээгээ эрх бүхий байгууллагад бүртгүүлэх үүрэгтэй.

"Ст" ХХК болон захирал Ц.Б хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэхээс санаатай зайлсхийснээрээ Эрүүгийн хуульд заасан “залилах” гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй байна. Барьцааны зүйлийн бүртгэлийг хүчингүй болгуулснаараа эдгээр эд хөрөнгийн анхны үнэлгээгээр нь бодоход л "ЧхБ" ХХК-нд 1.098.897.571.00 төгрөгийн хохирол учруулж, залилсан болж таарна.

"Ст" ХХК болон захирал Ц.Б энэхүү хууль бус үйлдэл нь 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэлгүй орхисон санаатай эс үйлдэхгүйгээр эхэлж, 2019 оны 10 сарын 09-ний өдөр шинжээч томилуулах хүсэлт /хх-177 дахь тал/-ийг Нийслэл дэх Захиргааны хэргийн Анхан шатны шүүхэд гаргаснаар бүрдэл төгсч байгаагийн зэрэгцээ ШШҮХ-ийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гаргасан, 5487 дугаар дүгнэлтээр “...Ц.Б гэх бичгийн хэвийн загваруудтай тохирохгүй байна” гэж тогтоогдсоноор бүрэн нотлогдож байна гэж үзэж байгаа тул гэмт хэргийн шинжтэй энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу.

Газрын тухайд 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 68 тоот албан бичгээр “Ст” ХХК уг газар эзэмших эрхээ “МкББСБ” ХХК болон “ЧхБ” ХХК нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалахыг хүлээн зөвшөөрч байгаа учраас барьцаанд бүртгэж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж өгсөн. Эдгээр үйл баримтаас харахад нэхэмжлэгч өөрөө хүссэн хүсэл зоригийн дагуу эдгээр барьцааны бүртгэлүүдийг хийлгэсэн. Гэтэл одоо эдгээр бүртгэлүүдийг хүчингүй болгож өгнө үү, би хууль зөрчсөн, өөр хэн нэгэн этгээд хууль зөрчсөн гэх гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй байна гэж үзэж байна.

Мөн “ЧхБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй “МкББСБ” ХХК, “Ст” ХХК, Б.Б нарт холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэгдэж байгаа. Энэ иргэний хэрэгт маргааны зүйл болоод байгаа барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдалтай маргасан зүйл байхгүй. Тэгэхээр талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээ хүчин төгөлдөр байна. Түүний дагуу хийгдсэн барьцааны бүртгэл хариуцагч нарын гаргаж байгаа тайлбараар өөрсдийнх нь хүсэл зоригийн дагуу хийгдсэн байгаа учраас хууль зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Гуравдагч этгээд “МК ББСБ” ХХК-иас шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “...Манай компани нь “ЧхБ” ХХК-тай 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр *******996/01/CC-2016 дугаартай “Зээлийн гэрээ”-г байгуулан 1.050.000.000 /нэг тэрбум тавин сая/ төгрөгийг 12 сарын хугацаатай, жилийн 24 хувийн хүүтэй зээлсэн нь үнэн бөгөөд энэхүү зээлийг авахдаа “Х” ХХК-ийн хүсэлтийн дагуу анх авах болсон.

“Х” ХХК нь 2 үүсгэн байгуулагчтай бөгөөд нэг үүсгэн байгуулагч нь нэхэмжлэгч “Ст” ХХК-ний ерөнхий захирал Ц.Б төрсөн Ц.А гэж хүн байдаг бөгөөд Ц.А нь “Х” ХХК-ний гүйцэтгэх захирлын ажил үүргийг хийж гүйцэтгэдэг.

Тухайн үед “Х” ХХК-ний захирал Ц.А “ЧхБ” ХХК-аас зээл авахаар хөөцөлдөж байсан бөгөөд авсан зээлээрээ “…буу, сумны төв байгуулах...” зорилготой байсан ба Ц.А нь манай банк бус санхүүгийн байгууллагад санал тавьж уг саналыг бид хүлээн зөвшөөрч хамтран зээл хөөцөлдөх болсон.

Ингээд 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр ЧхБтай *******996/01/CC-2016 дугаартай зээлийн гэрээг бичгээр байгуулан 1.050.000.000 /нэг тэрбум тавин сая/ төгрөгийн зээлийг авсан.

Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор мөн өдөр  *******996/01/CC-2016 дугаартай “Барьцааны гэрээ”-г байгуулсан бөгөөд “Х” ХХК-ийн захирлын төрсөн ахын компани болох “Ст” ХХК-ийн хөрөнгө болох гэрчилгээний 0002**** дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Ү-220***** дугаартай 1260 м.кв талбай бүхий ******* үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, гэрчилгээний 000*******1*** дугаартай нэгж талбарын 148**** дугаартай үйлчилгээний зориулалттай газрын эзэмших эрхийг болон тухайн үед “МкББСБ” ХХК-ний гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Б нэр дээрх гэрчилгээний 000508121 дугаартай эрхийн улсын бүртгэлийн Ү-220**** дугаартай 88.9 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай ******* өрөө орон сууцыг барьцаалсан бөгөөд эдгээр хөрөнгүүдийг барьцаалахад тухайн хөрөнгүүдийн хууль ёсны өмчлөгч нар нь өөрсдөө зөвшөөрч барьцааны гэрээнд өөрийн хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсэг зурж тамга тэмдэг дарсан болно.

Нэхэмжлэгч “Ст” ХХК-ний үл хөдлөх хөрөнгө болон газрыг барьцаалахыг Ц.А санал болгосон бөгөөд тухайн үед Ц.Бзахирал өөрөө зөвшөөрч “Барьцааны гэрээ”-нд гарын үсэг зурсан байдаг.

Уг зээлийг авсны дараа “Х” ХХК нь манай банк бус санхүүгийн байгууллагаас зээл хүссэн бөгөөд бидний зүгээс хүсэлтийг нь хүлээн авч 2016 оны 7 дугаар сарын 8-ны өдөр 002/7/cc-2016 дугаартай “Зээлийн гэрээ”-г байгуулан ЧхБнаас авсан зээлийн төлбөрөөс 650.000.000 /зургаан зуун тавин сая/ төгрөгөөс бодож зээл, зээлийн хүүг ЧхБанд төлөх, манай банк бус санхүүгийн байгууллага үлдсэн 400.000.000 /дөрвөн зуун сая/ төгрөгт оногдох зээл, зээлийн хүүг ЧхБанд төлөхөөр хоорондоо тохиролцсон.

Гэвч “Х” ХХК нь 2017 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр А/0******* дугаартай албан бичгээр зээл эргэн төлөхөд хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн тул зээлийн төлөлт хийх хугацааг ******* сараар сунгуулах хүсэлт гаргаж байсан, мөн 2017 оны ******* дугаар сарын 28-ны өдөр A/25 дугаартай албан бичгээр зээлийн хугацаанд төлөх боломжгүй нөхцөл байдал үүссэн тул зээл эргэн төлөх хугацааг хойшлуулж өгөр хүсэлтийг гаргаж байсан бөгөөд зээлдүүлэгчийн зүгээс өнөөдрийг хүртэл зээлдэгчид хугацаа олгон зээл төлөх боломжийг олгож байсан боловч сайн дураараа зээлийн төлбөрийг эргэн төлөхгүй хүндрэлтэй нөхцөл байдлыг үүсгэж байсан зэргээс шалтгаалан зээлийн үлдэгдлийг өнөөдрийг хүртэл төлж чадаагүй байна.

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт: “...гэрээг улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасны дагуу бүртгүүлнэ...”, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэг: “...Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааг бүртгүүлэх тухай мэдүүлгийг өмчлөгч гаргах ба улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага мэдүүлгийг хүлээн авснаас хойш ажлын ******* өдрийн дотор улсын бүртгэлд бүртгэх эсэхийг шийдвэрлэнэ...”, мөн хуулийн 28.2 дэх хэсэгт: “...Гэрээгээр үүссэн барьцаа барьцаалагч, барьцаалуулагчийн хамтарсан мэдүүлгээр бүртгэх ба уг мэдүүлэгт дараах баримт бичгийг хавсаргана...” гэж заасан байх ба барьцааг бүртгүүлэх талаар мэдүүлэг хэн гаргасан нь одоогоор тодорхойгүй байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тодорхой болох байх гэж ойлгож байна.

Түүнчлэн эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн *******1 дүгээр зүйлийн *******1.1.6 дэх хэсэгт:  “...улсын бүртгэлийн байгууллагын хуульд нийцээгүй бусад үйлдлийн талаар...” зохицуулсан байх ба Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2 дэх хэсэгт: “...бүртгэл үнэн зөв байх...”, мөн 5.2 дэх хэсэгт: “...бүртгэл нэгдсэн байх...” гэсэн бүртгэлийн үйл ажиллагааны үндсэн зарчим зөрчигдсөн гэж үзэж нэхэмжлэл гаргасан байна.

Түүнчлэн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын ******* дугаар зүйлийн *******.1 дэх хэсэгт “...Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 1******* дугаар зүйлийн дагуу иргэн, хуулийн этгээдийн гаргасан мэдүүлгийг өмчлөгч, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс улсын бүртгэгч хүлээн авч, мэдүүлэгт хүлээн авсан тэмдэг дарж, хуудсыг дугаарлан, огноо, цаг, минутыг бичиж мэдээллийг улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд оруулна...” гэж заасныг зөрчиж бүртгэл хийсэн эсэхийг шүүх тогтооно.

Мөн журмыг 7 дугаар зүйлийн 7.8 дэх хэсэгт: “...Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-д заасны дагуу барьцааны гэрээг бүртгүүлэх мэдүүлэг гаргахдаа “мэдүүлэг гаргагч” гэсэн хэсэгт өмчлөгчийн тухай мэдээллийг бичиж, “мэдүүлэг гаргасан” гэсэн хэсэгт барьцаалагч, барьцаалуулагч нар гарын үсгээ зурна, хэрэв хуулийн этгээдийн хувьд төлөөлөгч нь гарын үсгээ зурсан байна...” гэсэн заалтууд зөрчигдсөн эсэх талаар шүүхээс дүгнэлт хийх ёстой.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад гуравдагч этгээдээр оролцож буй “МкББСБ” ХХК-ний зүгээс дээрх байдлаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий тайлбарыг гаргаж байна” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Ст” ХХК-аас Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын алба, Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст тус тус холбогдуулан “Ст” ХХК-ийн Ү-220**** тоот улсын бүртгэлийн дугаартай, Сүхбаатар дүүргийн *******, ******* ******* гудамжны *** тоотод байрлах *******, үйлчилгээний зориулалт бүхий үл хөдлөх эл хөрөнгө болон 000*******1**** дугаарын гэрчилгээтэй,  Сүхбаатар дүүргийн *******нд байрлалтай, үйлчилгээний зориулалттай газар эзэмших эрхийг “МК ББСБ” ХХК болон “ЧхБ” ХХК нарын хооронд 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан *******996/01/СС-2016 тоот гэрээний барьцааны зүйлд бүртгэсэн бүртгэлүүдийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримт болон нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлэг болон шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл зэрэгт үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

           

            1. Гуравдагч этгээд “МК ББСБ” ХХК-ийн захирал Б.Б нь 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр гуравдагч этгээд “ЧхБ” ХХК-тай *******996/01/СС-2016 дугаар зээлийн гэрээ байгуулан, 1.050.000.000 /нэг тэрбум тавин сая/ төгрөгийг 12 сарын хугацаатай зээлэн авчээ.

            Улмаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор “ЧхБ” ХХК, “МК ББСБ” ХХК-ийн захирал Б.Б болон нэхэмжлэгч “Ст” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Бнар нь 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр харилцан тохиролцон *******996/01/СС-2016 дугаар Барьцааны гэрээг байгуулж, “Ст” ХХК-ийн улсын бүртгэлийн Ү-220*** дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүргийн *******, ******* ******* гудамжны ** тоотод байрлах *******, үйлчилгээний зориулалт бүхий 1260.6 м.кв үл хөдлөх эл хөрөнгө,  нэгж талбарын 148*** дугаартай, “Ст” ХХК-ийн газар эзэмших эрхийн 000**********тоот гэрчилгээ бүхий Сүхбаатар дүүргийн *******нд байрлалтай, үйлчилгээний зориулалт бүхий *******649 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээ болон “МК ББСБ” ХХК-ийн захирал асан Б.Бгийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-220*** дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн **-р хороо Их Монгол улсын гудамж, ***-р байрны *** тоот 88.9 м.кв ******* өрөө орон сууцыг тус тус барьцаалжээ.

            2. Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын Сүхбаатар дүүрэг дэх бүртгэлийн хэлтэс нь 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 11-728806 дугаар Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийг үндэслэн “ЧхБ” ХХК, “МК ББСБ” ХХК-ийн захирал Б.Б болон нэхэмжлэгч “Ст” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Б нарын хооронд байгуулсан 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн огноо бүхий *******996/01/СС-2016 дугаар Барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгэж, 

            улмаар, 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр “ЧхБ” ХХК-ний 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн ЗГ/428 дугаар албан бичиг, Б.Бгаас 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эд хөрөнгийн бүртгэлийн газарт хандан гаргасан 11-75555******* дугаар Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг болон “Ст” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Б-ийн гарын үсэг бүхий 11-75555******* дугаар барьцаалбар, холбогдох бусад баримтыг үндэслэн “*******996/01/СС-2016 тоот барьцааны гэрээний хавсралт барьцаалбарын дугаар *******996/01/PA/01-2016 тоот байсныг *******996/01/СС-2016/ болгон” өөрчилсөн бүртгэлийг;

            хариуцагч Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба нь “Ст” ХХК-ийн захирал Ц.Б-ээс2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 68 дугаар албан бичгээр Нийслэлийн өмч газрын харилцааны алба /хуучин нэрээр/-нд хандан гаргасан “МК ББСБ” ХХК -ийн ЧхБнаас авч буй 1,050,000,000 /нэг тэрбум тавин сая/ төгрөгийн зээлийн барьцаанд Сүхбаатар дүүрэг, *******нд байрлах “Ст” ХХК-ийн эзэмшлийн *******,649 м.кв газрыг зээлийн барьцаанд бүртгүүлэхийг зөвшөөрч байгаа тул хүсэлтийг хүлээн авна уу” гэх хүсэлт болон 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр “Ст” ХХК-ийн захирал Ц.Б-ээс Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн /Мишээл/ төвд Үйлчилгээний бүртгэлийн хуудас /Газар эзэмших эрхээ барьцаанд бүртгүүлэх / болон хавсралт 2******* хуудас материалыг  бүрдүүлэн өгснийг үндэслэн  “Ст” ХХК-ийн газар эзэмших эрхийн 000*******1**** дугаар гэрчилгээний эрхийн гэрчилгээ барьцаалсан тухай тэмдэглэл хэсэгт “ЧхБ 2016.07.08  Г.Н” гэсэн тэмдэглэгээг тус тус хийжээ.

            *******. Нэхэмжлэгч “Ст” ХХК-иас дээрх бүртгэлүүдийг эс зөвшөөрч тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “нэхэмжлэгч өөрийн эзэмшил, өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө болон газраа ЧхБны барьцаанд бүртгүүлэх хүсэлт, мэдүүлгийг хариуцагч нарт хандаж гаргаж байгаагүй”, “барьцааны гэрээ хуульд заасан шаардлагыг хангаагүй хүчин төгөлдөр бус гэрээ тул хариуцагч нар бүртгэхээс татгалзаж, буцаах ёстой байсан”, “газар эзэмших эрхийг барьцаалсан бүртгэлийг хийхдээ тухайн шатны Засаг даргын зөвшөөрлийг аваагүй” зэрэг үндэслэлээр,

            хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “Ст” ХХК-ийн захирал Ц.Б-ийнхарилцан зөвшөөрч гарын үсэг зурж, нотариатаар гэрчлүүлсэн хүчин төгөлдөр гэрээ, бүртгэлийн байгууллагуудад хандаж гаргасан албан бичиг, хүсэлт, болон барьцаалбар зэрэг хууль, журамд заасан баримтыг үндэслэн бүртгэлийг хийсэн” хэмээн,

             гуравдагч этгээд “МК ББСБ” ХХК болон “ЧхБ” ХХК-ийн зүгээс “гэрээ, бүртгэлүүд хууль тогтоомжийн дагуу хийгдсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн тус тус тайлбарлан маргаж байна.

            4. Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-т “Барьцааны гэрээг бичгээр байгуулна”, 156.2-т “Үл хөдлөх эд хөрөнгийн Барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана”, 156.*******-т “Энэ хуулийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна”, 156.4-т “Хуульд өөрөөр заагаагүй бол талуудын аль нэг нь хүсвэл үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлэх, барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлж болно” хэмээн,

            Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /200******* оны/ 28 дугаар зүйлийн 28.2-т “Гэрээгээр үүссэн барьцааг барьцаалагч, барьцаалуулагчийн хамтарсан мэдүүлгээр бүртгэнэ”, 28.5-д “Энэ хуулийн 28.2-т заасан эрхийг барьцаалбараар гэрчлэн нотолж болно” хэмээн,

            Газрын тухай хуулийн *******8 дугаар зүйлийн *******8.1-т “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана”, *******8.5-д “газар эзэмшигч нь газар эзэмших эрхээ Иргэний хуульд нийцүүлэн барьцаалж болох бөгөөд энэ тохиолдолд сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлж, эрхийн гэрчилгээнд барьцаалсан тухай тэмдэглэл хийлгэнэ” хэмээн тус тус заажээ.

            5. Хэргийн оролцогчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг, маргаан бүхий акттай холбогдуулан шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэлүүд болон хэрэгт цугларсан холбогдох нотлох баримтаар,

            2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр “МК ББСБ” ХХК болон “ЧхБ” ХХК-ны хооронд байгуулагдсан *******996/01/СС-2016 дугаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор “ЧхБ” ХХК, “МК ББСБ” ХХК-ийн захирал Б.Б болон нэхэмжлэгч “Ст” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Бнар нь 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр харилцан тохиролцон *******996/01/СС-2016 дугаар Барьцааны гэрээг байгуулж, нотариатаар гэрчлүүлэн, “Ст” ХХК-ийн улсын бүртгэлийн Ү-220*** дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүргийн 1-р хороо, ******* ******* гудамжны ******* тоотод байрлах *******, үйлчилгээний зориулалт бүхий 1260.6 м.кв үл хөдлөх эл хөрөнгө, нэгж талбарын 148*** дугаартай, “Ст” ХХК-ийн газар эзэмших эрхийн 000********** тоот гэрчилгээ бүхий Сүхбаатар дүүргийн *******нд байрлалтай, үйлчилгээний зориулалт бүхий *******649 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээ болон “МК ББСБ” ХХК-ийн захирал асан Б.Бгийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-220*** дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн **-р хороо Их Монгол улсын гудамж, ***-р байрны *** тоот 88.9 м.кв ******* өрөө орон сууцыг тус тус барьцаалсан болох нь хэргийн оролцогчдын тайлбар, гэрч нотариатч П.Х мэдүүлэг, хэрэгт нотлох баримтаар авагдсан 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн огноо бүхий *******996/01/СС-2016 дугаар барьцааны гэрээ,  11-728822 дугаар барьцаалбар, нотариатч П.Х-ийн 2016 оны гэрээний бүртгэлийн дэвтэрт хийсэн үзлэгийн тэмдэглэлээр;

            хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын Сүхбаатар дүүрэг дэх бүртгэлийн хэлтэс нь 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 11-728806 дугаар Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, иргэн Номин-Эрдэнийн үйлчилгээний хураамж төлсөн баримт, “Ст” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Б-ийн гарын үсэг бүхий 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн огноо бүхий 11-728822 дугаар барьцаалбар, холбогдох бусад баримтыг үндэслэн “ЧхБ” ХХК, “МК ББСБ” ХХК-ийн захирал Б.Б болон нэхэмжлэгч “Ст” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Б нарын хооронд байгуулсан 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн огноо бүхий *******996/01/СС-2016 дугаар Барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгэж, 

            улмаар, 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр “ЧхБ” ХХК-ний 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн ЗГ/428 дугаар албан бичиг, Б.Бгаас 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эд хөрөнгийн бүртгэлийн газарт хандан гаргасан 11-75555******* дугаар Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг болон “Ст” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Б-ийн гарын үсэг бүхий 11-75555******* дугаар барьцаалбар, холбогдох бусад баримтыг үндэслэн “*******996/01/СС-2016 тоот барьцааны гэрээний хавсралт барьцаалбарын дугаар *******996/01/PA/01-2016 тоот байсныг *******996/01/СС-2016/ болгон” өөрчилсөн бүртгэлийг барьцаалбарт тус тус оруулсан болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн огноо бүхий 11-728806 дугаар Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, үйлчилгээний хураамж төлсөн баримт, “Ст” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Б-ийн гарын үсэг бүхий 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн огноо бүхий 11-728822 дугаар барьцаалбар, “ЧхБ” ХХК, “МК ББСБ” ХХК-ийн захирал Б.Б, “Ст” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Б нарын хооронд байгуулсан 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн огноо бүхий *******996/01/СС-2016 дугаар Барьцааны гэрээ, “ЧхБ” ХХК-ний 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн ЗГ/428 дугаар албан бичиг, Б.Бгаас 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эд хөрөнгийн бүртгэлийн газарт хандан гаргасан 11-75555******* дугаар Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг болон “Ст” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Б-ийн гарын үсэг бүхий 11-75555******* дугаар барьцаалбар холбогдох бусад баримтаар;

            хариуцагч Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба нь “Ст” ХХК-ийн захирал Ц.Б-ээс2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 68 дугаар албан бичгээр Нийслэлийн өмч газрын харилцааны алба /хуучин нэрээр/-нд хандан гаргасан “МК ББСБ” ХХК -ийн ЧхБнаас авч буй 1.050.000.000 /нэг тэрбум тавин сая/ төгрөгийн зээлийн барьцаанд Сүхбаатар дүүрэг, *******нд байрлах “Ст” ХХК-ийн эзэмшлийн *******,649 м.кв газрыг зээлийн барьцаанд бүртгүүлэхийг зөвшөөрч байгаа тул хүсэлтийг хүлээн авна уу” гэх хүсэлт болон 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр “Ст” ХХК-ийн захирал Ц.Б-ээс Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн /Мишээл/ төвд Үйлчилгээний бүртгэлийн хуудас /Газар эзэмших эрхээ барьцаанд бүртгүүлэх / болон хавсралт 2******* хуудас материалыг  бүрдүүлэн өгснийг үндэслэн  “Ст” ХХК-ийн газар эзэмших эрхийн 000*******18659 дугаар гэрчилгээний эрхийн гэрчилгээ барьцаалсан тухай тэмдэглэл хэсэгт “ЧхБ 2016.07.08  Г.Н” гэсэн тэмдэглэгээг хийсэн болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан “Ст” ХХК-ийн 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 68 дугаар албан бичиг, “Ст” ХХК-ийн захирал Ц.Б-ээс2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн /Мишээл/ төвд Үйлчилгээний бүртгэлийн хуудас /Газар эзэмших эрхээ барьцаанд бүртгүүлэх/-ээр гаргасан мэдүүлэг болон Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны архив, бичиг хэрэгт болон гуравдагч этгээд “ЧхБ” ХХК-нд хадгалагдаж буй  “Ст” ХХК-ийн газар эзэмших эрхийн 000*******18659 дугаар гэрчилгээний эх хувьд хийсэн шүүхийн үзлэг, холбогдох бусад баримтаар тус тус тогтоогдож байна.

            6. Хэдийгээр нэхэмжлэгч “Ст” ХХК-ийн төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс “нэхэмжлэгч өөрийн эзэмшил, өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө болон газраа ЧхБны барьцаанд бүртгүүлэх хүсэлт, мэдүүлгийг хариуцагч нарт хандаж гаргаж байгаагүй” “барьцааны гэрээ хуульд заасан шаардлагыг хангаагүй хүчин төгөлдөр бус гэрээ тул хариуцагч нар бүртгэхээс татгалзаж, буцаах ёстой байсан” зэрэг үндэслэлээр маргаан бүхий актуудыг эс зөвшөөрч маргаж байх боловч хэргийн оролцогчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг болон холбогдох бусад баримтаар нэхэмжлэгч “Ст” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Бнь “Ст” ХХК-ийн эзэмших, өмчлөх эрх бүхий *******, үйлчилгээний зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгө болон газрыг “МК ББСБ” ХХК болон “ЧхБ” ХХК-ны хооронд байгуулагдсан *******996/01/СС-2016 дугаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор барьцаалсан болох нь 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн огноо бүхий *******996/01/СС-2016 дугаар барьцааны гэрээ,  нотариатч П.Х 2016 оны гэрээний бүртгэлийн дэвтэрт хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрч П.Х мэдүүлэг, “Ст” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Б-ийн гарын үсэг бүхий 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн огноо бүхий 11-728822 дугаар болон 11-75555******* дугаар барьцаалбарууд, “Ст” ХХК-ийн захирал Ц.Б-ийнгарын үсэг бүхий Нийслэлийн өмч газрын харилцааны алба /хуучин нэрээр/-нд хандан гаргасан 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 68 дугаар албан бичиг болон хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан холбогдох бусад баримтаар тогтоогдож байх тул барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх зорилгоор нэхэмжлэгчээс олгосон 11-728822 болон 11-75555******* дугаар барьцаалбаруудыг үндэслэн 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн огноо бүхий *******996/01/СС-2016 дугаар барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгэсэн хариуцагчийн үйлдлийг шүүх Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 болон Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /200******* оны/ 28 дугаар зүйлийн 28.5-д заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий захиргааны үйл ажиллагаа хэмээн үзлээ.

            7. Нэхэмжлэгчээс Нийслэлийн болон Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албадад холбогдуулан гаргасан газар эзэмших эрхийн гэрчилгээнд хийсэн барьцаалсан тухай бүртгэлийг хүчингүй болгох шаардлагын тухайд,

            хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүхийн үзлэгийн тэмдэглэлээр 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн огноо бүхий *******996/01/СС-2016 дугаар барьцааны гэрээний барьцааны зүйл болох Сүхбаатар дүүргийн *******ны нутаг дэвсгэрт байрлах, нэгж талбарын 148**** дугаар бүхий *******649 м.кв газрыг Нийслэлийн Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн А/519 дүгээр захирамжаар “Ст” ХХК-нд 5 жилийн хугацаатай эзэмшүүлж, газар эзэмших эрхийн 000********** тоот гэрчилгээг олгожээ.

            Үүнтэй холбогдуулан Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.*******-т заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Нийслэлийн Засаг даргаас олгосон газар эзэмших эрхийг барьцаалахтай холбоотой бүртгэлийг Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын алба бүртгэх боломжгүй, үүнтэй холбоотой ямар нэгэн бүртгэл хийгээгүй болох нь хариуцагч  Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны ******* дугаар сарын 10-ны өдрийн 14/1090 дугаар албан бичгээр тус тус тогтоогдож байна

            Түүнчлэн, нэхэмжлэгчийн зүгээс “газар эзэмших эрхийг барьцаалсан бүртгэлийг хийхдээ тухайн шатны Засаг даргын зөвшөөрлийг аваагүй” хэмээн тайлбарлан маргаж байх боловч Газрын тухай хуулийн *******8 дугаар зүйлийн *******8.5 болон Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 8******* дугаар тушаалаар батлагдсан “Газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох журам”[1]-ын *******.1.*******-т заасан дагуу Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн /Мишээл/ төвөөр дамжуулан “Ст” ХХК-ийн захирал Ц.Б 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 68 дугаар албан бичгээр Нийслэлийн өмч газрын харилцааны алба /хуучин нэрээр/-нд хандан гаргасан Нийслэлийн Засаг даргын захирамжаар эзэмшүүлсэн газар эзэмших эрхийг барьцаанд бүртгүүлэх тухай хүсэлтийг шийдвэрлэхтэй холбогдуулан хариуцагч Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба нь дүүргийн Засаг даргын саналыг авах үүрэггүй бөгөөд хууль, журамд заасан шаардлагыг хангасан хүсэлтийг үндэслэн “Ст” ХХК-ийн газар эзэмших эрхийн 000********** дугаар гэрчилгээнд тэмдэглэл хийсэн хариуцагч Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны үйлдэл хуульд нийцсэн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.*******.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /200******* оны/ 28 дугаар зүйлийн 28.5, Газрын тухай хуулийн *******8 дугаар зүйлийн *******8.5-д заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч “Ст” ХХК”-иас Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын алба, Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст тус тус холбогдуулан гаргасан “Ст ХХК-ийн Ү-22*** тоот улсын бүртгэлийн дугаартай, Сүхбаатар дүүргийн *******, ******* ******* гудамжны ******* тоотод байрлах *******, үйлчилгээний зориулалт бүхий үл хөдлөх эл хөрөнгө болон 000*******1*** дугаарын гэрчилгээтэй,  Сүхбаатар дүүргийн *******нд байрлалтай, үйлчилгээний зориулалттай газар эзэмших эрхийг “МК ББСБ” ХХК болон “ЧхБ” ХХК нарын хооронд 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан *******996/01/СС-2016 тоот гэрээний барьцааны зүйлд бүртгэсэн бүртгэлүүдийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.М

 

 


[1] https://www.legalinfo.mn/annex/details/*******02?lawid=1**************2