Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 329/ШЦТ/2017

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ю.Энхмаа даргалж, нарийн бичгийн даргад Б.Цагаанцоож, улсын яллагч Т.Нансалмаа, хохирогч Х.Б, шүүгдэгч У.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар, Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У.Энд холбогдох эрүүгийн 1734001810065 дугаартай хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:/Яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар/ Яллагдагч У.Э нь 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутаг “Бор хужирын гол” гэх газар хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Х.Бат-Эрдэнийн шанаан тус газар цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүхийн хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч У.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдөр миний бие гэр бүлийнхэнтэйгээ хадмуудын хамт салхинд гарсан. Тухайн үед манай том хүүхэд дүүгийнхээ гарыг машины хаалганд хавчихсан. Би эхнэр рүүгээ хүүхдээ харж байхгүй яасан бэ гэж уурласан. Хадам ээж Бурмаа намайг цохиод авсан. Би та нар намайг ажилгүй болохоор дээрэлхээд байгаа юм уу, би явлаа гээд явсан. Манай хадмууд мөрдөн байцаалтын шатанд намайг эхнэрээ зодсон гэж худал мэдүүлсэн. Ижил сонирхолтой 4 хүн үгсэн тохирч худал мэдүүлэг өгч байхад мөрдөн байцаагч энэ талаар шалгаагүй. Миний бие шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хэргийг мөрдөн байцаалтад буцааж, эдгээр хүмүүсийг худал мэдүүлэг өгсөн эсэхийг тогтоолгохыг хүссэн боловч хүсэлтийг хүлээж аваагүй. Би тухайн үед баздаа ухаан алдалтаа зодуулсан. Ухаан алдчихаад Бат-Эрдэнэ ахыг цохисон байж магадгүй, энэ талаар сайн санахгүй байна. Бат-Эрдэнэ ах намайг цохиж зодоогүй гэв. Хохирогч Х.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн үед хадам аав, ээж, Баасанноров, У.Э бид нар байсан У.Э намайг ямар ч шалтаг шалтгаангүйгээр цохисон, түүнийг цохихыг харсан гэрч нар байгаа. Тухайн үед бид нар 1 шил архи уусан. У.Э, Баасанноровтой зодолдсон. Намайг хадам ээжийн хамт зогсож байхад У.Э хүрч ирээд ингэж цохидог юм гээд шанаадсан. Би ямар ч эсэргүүлцэл үзүүлж чадаагүй. Би 13-нд эмнэлэгт үзүүлэхэд миний эрүү 2 хугарчихсан байсан. Би У.Эгаас эм тарианы төлбөр 360200 төгрөг, 8 хадаасны төлбөр, томографикийн зураг авахуулсан төлбөр, ажилгүй байсан хугацааны цалингийн тал хувь зэрэг нийт 3014000 төгрөг нэхэмжилж байна гэв. Хохирогч Х.Б мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Төв аймаг Баянчандмань сумын хойно хөдөө гол дээр очсон. Тэнд бид нар гэр бүлээрээ наадмаа тэмдэглээд жаахан ууж идээд байж байтал манай баз хүргэн У.Э хүүхдийнхээ гарыг машины хаалганд хавчуулчихлаа том хүүхэддээ машинаас авч шидээд эхнэр хүүхэд рүүгээ агсам тавьж эхнэрийнхээ гарыг хазаж цохиж авсан. Манай нэг баз хүргэн Баасанноров У.Эг тайвшруулах гээд цааш аваад явсан. Тэр үед би хадам аавтай майханы дэргэд байж байгаад У.Энх[1]Амгаланг орилж хашгираад байхаар нь би очиход “Зүгээ аятайхан байгаач орилж хашгираад аятайхан зугаалаач” гээд хэлтэд У.Э “Ингэж цохидог юм” гээд баруун гараараа миний зүүн шанааруу цохиод би нүүрээ дараад суусан. Өөр зүйл болоогүй. 2017 оны 7 сарын 11-ний өдөр хотод ирээд эмнэлэгт үзүүлээд эрүүгээ хугарсанг мэдсэн. Бид дөрвүүлээ 0.5 литрийн архи, 1 литрийн архины талд нь ортол уусан. У.Э нь согтолт гайгүй байсан. Эрүүний ясны урд хэсэг хугарсан, зүүн талдаа цуурсан гэмтэлтэй. Өнөөдөр хагалгаанд орох гэж байна гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-10/ Гэрч Ө.Бурмаа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2017 оны 07 дугаар сарын 10- ны өдөр манай хүүхдүүд гэр бүлээрээ салхинд гарахаар болоод бид нар Төв аймгийн Баянчандмань сумын нутагт байрлах гол дээр очижсалхинд гарч амарсан. Бид нар хоол унд идээд сууж байгаад 1-2 шил архи уусан байх. Тэгээд сууж байсан чинь У.Энх[1]Амгалангийн хоёр хүүхэд нь машин дотроо тоглож сууж байгаад гараа машины хаалганд хавчаад уйлсан чинь У.Э машин дээрээ очоод урд суудал дээр сууж байсан том хүүгээ аваад газар руу шидсэн. Тэгэхээр нь би гүйж очоод яагаад хүүхэд шидэж байгаа юм гээд У.Эд хэлсэн. Эхнэр Ц.Солонго ирсэн чинь У.Э эхнэрээ цохиод утсыг нь аваад шидсэн. Тэгэхээр нь манай баз хүргэн Л.Баасанноров, У.Эг дагуулаад чи ингэж болохгүй гэж хэлээд У.Энх[1]Амгаланг дагуулаад бид нарын байсан газраас холдуулсан. Удалгүй Л.Баасанноров цаадах чинь гайгүй тайвширчихлаа гээд ирж явтал араас нь У.Э Л.Баасанноровыг боож унагаасан. Тэгээд Л.Баасанноров У.Этай маргалдсан. Тэгтэл эхнэр Ц.Солонго манай нөхөр миний үгэнд орох байх гээд тайвшруулах гэтэл эхнэрийнхээ гарыг хазаад уйлуулсан. Тэгээд би өөрийнхөө хүргэн Х.Бат-Эрдэнийг дагуулаад У.Э дээр очоод манай хүргэн Х.Б нь чи эхнэр хүүхдээ зовоохоо боль гэж хэлсэн чинь У.Э нь цохино гэж энийг хэлдэг юм гээд манай хүргэний эрүүн тус газарт нь цохиж унагаасан гэх мэдүүлэг /хх[1]ийн 15/ Гэрч Л.Баасанноров мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдөр гэр бүлээрээ салхинд гарсан. ... У.Э дээр хадам ээж Ө.Бурмаа, том хүргэн Х.Б нар очиход нь У.Э ингэж цохидог юм гээд Х.Бат[1]Эрдэний эрүү рүү нь цохиод унагаасан. Тэгээд удалгүй Х.Б эрүүгээ дараад нар руу ирээд У.Э миний эрүү рүү цохичихлоо гэж хэлсэн ... гэх мэдүүлэг /хх[1]ийн 18/ Гэрч Цэцэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдөр манай гэр бүлийнхэн болон хадам аав, ээж дүү нар нийлээд салхинд гарсан. ... орой дөнгөж харанхуй болж байхад У.Эгийн 2 хүүхэд машиндаа тоглож байгаад том хүү нь бага дүүгийнхээ гарыг машиныхаа хаалганд хавчихсан. Тэгтэл У.Э гүйж очоод машиныхаа урд талын хаалгыг онгойлгоод том хүүгээ авч шидээд бага хүүгээ хаалга онгойлгоод авсан. Тэгтэл манай дүү Ц.Солонго болон ээж 2 хамт хүүхэд дээрээ очтол У.Э чи хүүхдээ харсангүй гээд эхнэрээ нэг удаа алгадсан. Тэгсэн манай ээжтэй маргалдсан. Ээжээс У.Эг салгах гээд Х.Бат[1]Эрдэнэ, манай нөхөр Л.Баасанноров хоёр ирээд У.Эг цаашаа аваад явсан. ... манай дүү нөхөр дээрээ очсон чинь У.Э манай дүүгийн булчингаас нь хазсан байсан. Манай том хүргэн чи яахаараа эхнэрээ зодоод байгаа юм гэсэн чинь У.Э цохино гэж энийг хэлдэг юм гээд Эрдэнээ ахын эрүү рүү цохьсон гэх мэдүүлэг /хх-ийн 20/ Гэрч Ц.Солонго мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2017 оны 07 сарын 10-ны өдөр манай гэр бүлийнхэн бөөнөөрөө салхинд гарах гэж байна гээд манай эгч Ц.Цэцэг утсаар ярьж хэлсэн. Ингээд нөхөр хүүхдийнхээ хамтаар Төв аймгийн Баянчандмань сумын голын эрэг дээр очсон. Бид нар голын эрэг дээр очоод хоол унд хийж идээд сууж байтал манай бага хүү машины хаалганд гараа хавчаад уйлсан. Тэгтэл манай нөхөр У.Э очиж бага хүүгээ авсан. Харин том хүүгээ машинаас авч шидсэн. ... Би Х.Б ахыг манай нөхөр цохиж байхыг нь хараагүй. Харин намайг хүүхдүүдийн хамт байж байхад юм идэж хазаж болохгүй байна нэг л сонин болчихлоо гээд байж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 21/ 2017 оны 07 сарын 18-ны өдрийн шинжээчийн 9190 дугаартай дүгнэлтэд: 1. Х.Бат-Эрдэний биед эрүү ясны зүүн булан, ооч хэсгийн хоёрлосон далд хугарал, хагалгаа хийгдсэн байдал, хүзүүний цус хуралт, эрүүний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой. /хх-ийн 25/ 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр яллагдагчаар У.Э мөрдөн байцаалтад мэдүүл мэдүүлэг /хх-ийн 32/ Хохирогч Х.Бат-Эрдэний гаргасан хохирлын баримтууд /хх-ийн 43-48/ 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн “У.Эгийн хар өнгийын МI-6 маркийн ухаалаг гар утас” /хх-ийн 56-58/ тус тус байцаасан тэмдэглэлүүд зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талууд сонгох замаар шинжлэн судлав. Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ. Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар У.Э нь 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутаг “Бор хужирын гол” гэх газар хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Х.Бат-Эрдэнийн шанаан тус газар цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Х.Бат-Эрдэний мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 9-10, гэрч Ө.Бурмаа, Л.Баасанноров, Ц.Цэцэг, Ц.Солонго нарын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг /хх[1]ийн 15-21/, шинжээчийн 9190 дүгнэлт /хх-ийн 25/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх[1]ийн 57-58/, хохирогч Х.Б, шүүгдэгч У.Э нарын шүүхийн хэлэлцүүлэгт холбогдсон хэргийнхээ талаар өгсөн мэдүүлгүүд мөн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч У.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.Э нь “...тухайн үед би ухаан алдсан байсан..., гэр бүлээрээ нийлж миний эсрэг худал мэдүүлэг өгч байна..” гэдэг боловч хэрэг бүртгэлтэд хохирогч, гэрч нарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 “хохирогчийн эрх, үүрэг”, 9.6 “гэрчийн эрх, үүрэг” мөн Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 болон 2 дахь хэсэгт тус тус зааснаар эрх үүрэг, хууль сануулан мэдүүлэг авсан байх тул хохирогч Х.Б, гэрч Ө.Бурмаа, Л.Баасанноров, Ц.Цэцэг, Ц.Солонго нарын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд шүүх үнэлсэн болно. Шүүгдэгч У.Эд ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Хохирлын талаар: Хохирогч Х.Бат-Эрдэний нэхэмжлэлийн шаардлага болох эм тариа, ажилгүй байсан хугацааны цалин 3.014.000 төгрөг нэхэмжилснийг шинжлээд судлаад 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн эмчлэгч эмч Ж.Ганхуягийн тодорхойлолт /хх-ийн 44/, компьютерт томографийн шинжилгээ /хх-ийн 45/, шинжээчийн 9190 дугаартай дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байх тул нотлох баримтын шаардлага хангасан 1.360.200 төгрөгийг шүүгдэгч У.Эгаас гаргуулан хохирогчид олгох нь зүйтэй байна. Харин хохирогчын ажилгүй байсан хугацааны цалин болон бусад зардал нь нотлох баримтын шаардага хангахгүй байх бөгөөд эмнэлгийн 0971180 дугаартай хуудсыг үндэслэн хохирогч ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжилж байгаа боловч хохирогчийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, цалингийн тодорхойлолт зэрэг нь хавтаст хэрэгт авагдаагүй байна. Иймд нотлох баримтын шаардлага хангаагүй 1.653.800 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэй болно. Эд хөрөнгийн битүүмжлэлийн талаар: Мөрдөгчийн 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн У.Эгийн хар өнгийн МI-6 маркийн ухаалаг гар утасны битүүмжлэлийг хүчингүй болгох нь зүйтэй байна. Энэ хэрэгт У.Э нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт болон эд мөрийн баримт ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна. Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар дүйлийн 1 дэх хэсэгт заасан заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Шүүгдэгч У.Энг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Шүүгдэгч У.Энг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 /гурван зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч У.Энд нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 4. Шүүгдэгч У.Энг цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бичгийн баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай. 5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар мөрдөгчийн 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн У.Эгийн хар өнгийн МI-6 маркийн ухаалаг гар утасны битүүмжлэлийг хүчингүй болгосугай. 6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар 1360200 төгрөгийг шүүгдэгч У.Эгаас гаргуулж хохирогч Х.Бд олгож, хохирогч Х.Б нь 1653800 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй. 7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус тайлбарласугай. 8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй. 9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч У.Эд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Ю.ЭНХМА