Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 23

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж, шүүгч С.Пүрэвсүрэн, шүүгч Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга  О.Болормаа,

улсын яллагч Э.Оюунтунгалаг,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ганбадрах ҮД:07-64,

           шүүгдэгч Х.Төмөрхуяг,

иргэдийн төлөөлөгч   Г.Батням нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас:

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Төв аймгийн Эрдэнэ суманд 1983 оны 06 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, дөрвөд , дээд боловсролтой, маркетингийн мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхлэх , ам бүл-3, эхнэр  06 настай хүүхдийн хамт   Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дэнжийн  2 /а/  гудамжны 42 тоотод оршин суух оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй,  бие эрүүл, ухаан санаа бүрэн, Боржигон овогт Хүгдээгийн Төмөрхуягт /РД:НУ83062919/

 

 Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201625010383 дугаартай 105/2016/0583/Э индекстэй хэргийг 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Х.Төмөрхуяг нь согтуугаар 2015 оны 11 дүгээр  сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 02 цагийн орчим Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Скай” /sky/ бааранд төмөр сандлыг зэвсгийн чанартай хэрэглэн  хохирогч Г.Хүрэлбаатарын биед хүндэвтэр гэмтэл учруулан догшин авирлаж, олон нийтийг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж   танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

  

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Төмөрхуяг мэдүүлэхдээ: Би 2015 оны 11 дүгээр сарын 11-ний орой манай найз Наранбаатар төрсөн өдрөө тэмдэглэж байна гэхээр  нь  явж очсон. Бид нар “Скай” нэртэй бааранд шөнийн 12 цаг өнгөрч байхад ороод төрсөн өдөр тэмдэглэж байгаад би 00 орчихоод гарч явахад бүжгийн талбайн тэнд халзан толгойтой залуу намайг  мөрлөж мөргөсөн. Халзан залуу хамгаалагч нь байсан юм билээ. Тэр хамгаалагч нь надтай маргалдаад би сандал дээрээ очоод суусан. Тэгээд эргээд харсан чинь манай найз Цэрэнжаргал дээр  хоёр,  гурван  хамгаалагч нь оччихсон маргалдаад барилцаж аваад байж байсан. Би найзыгаа өмөөрөх санаатай очтол нэг залуу нь үгийн зөрөөгүй хамар луу хүчтэй цохисон. Тэгтэл миний хамраас цус гараад, дээрээс нь намайг өшиглөхөөр  би сандарсан. Би тэр сандлыг олон залуучуудыг айлгах санаатай л өргөсөн. Сандал өргөхөд тэр Хүрэлбаатар гэдэг залуу  сандлын ёрдгор, сэрдгэрт нь л гар нь  зүссэгдсэн  байх. Би тухайн үед нь мэдээгүй, хэд хоногийн дараа цагдаа сэргийлэх намайг  дуудахаар  нь  мэдсэн. Би эхнээсээ Хүрэлбаатартай маргалдаагүй зодолдоогүй, урд нь таньдаггүй байсан. Ямар нэгэн сандал өргөөд хүн цохиод гэмтэл учруулна гэсэн бодол байгаагүй. Өөртөө дүгнэлт хийхэд би хүүхдийнхээ өвчний оношийг сонсоод удаагүй байсан “Ауютизм” гэдэг өвчин. Энэ нь эдгэрэх боломжгүй бааж шээхээ ч хэлж мэддэггүй, нэг ч үг хэлж чаддаггүй юм. Энэ бүх ар гэрийн асуудлаа сэтгэлдээ тээж яваад тухайн нөхцөлд бодьтой дүгнэлт хийж чадалгүй, зүгээр л тэр баарнаас гараад явчихын хооронд хүнтэй маргалдсандаа маш гэмшиж байна. Хохирогчийн төлбөрийг бүрэн барагдуулсан гэв.

Талуудын хүсэлтээр  хавтаст хэргээс:

Мөрдөн байцаалтанд хохирогч Г.Хүрэлбаатарын:...2015 оны 11 дүгээр сарын 12-ны 02 цагийн үед “Скай” бааранд ажлаа хийгээд байж байхад уянгын дуу тавьсан чинь Төмөрхуяг гэх үл таних залуу тайзны гол гарч ирээд намайг барах баагий байна уу гэж орилсон. Тэгэхээр нь манай баарны хамгаалагч Палдий гэх залуу Төмөрхуяг дээр очоод та тайван бай гээд суулгасан. Төд удалгүй ахиж гарч ирээд тайзны урдаас харсан саран хэлбэртэй буйдан дээр сууж байсан 2 хүүхэн дээр Төмөрхуяг очоод сууж байснаа гэнэт сууж байсан 2 хүүхэн рүү салаавч өгөөд нулимсан. Тэгээд тэр 2 хүүхэн хамгаалагчаа энэ 2 залууг аваачээ гэхээр нь би хамгаалагч Хүрэлбаатар,, Цэнгэл, Палдий бид нар очоод Төмөрхуяг гэх залуу Цэнгэл ахыг чи зүгээр бай гэсэн чинь Цэнгэл ахыг зуурч аваад текрүү түлхсэн…тэгэхээр нь Төмөрхуягийг Палдий тэвэрч аваад цаашаа текний баруун тал руу явсан. Тэгсэн Төмөрхуягийн найз Цэрэнжаргал гэх залуу “Чи манай найзыг цохидог хэн бэ гээд дайрахаар нь Цэрэнжаргалыг араас нь би барьж аваад холдуулсан чинь Төмөрхуяг текний баруун талын хөргөгчнөөс шилтэй пиво аваад Цэнгэл ахыг цохих гээд дайрахаар нь Палдий гарнаас нь пивыг салгаж авсан. Би Цэрэнжаргалыг орхиод Төмөрхуяг дээр очоод Палдий пивыг нь гараас нь салгаж байх хооронд Төмөрхуягийг би түлхсэн….Төмөрхуяг текний сандал аваад надруу дээрээс далайж байгаад цохьсон. Тэгэхээр нь би толгой руу цохих гэж байна гэж бодоод 2 гараа дээш өргөсөн чинь сандалны ирмэг миний баруун гарыг цохисон. Тэгэхээр нь гарлуугаа харсан чинь баруун гарын алганы хэсэгт хонхойж орсон байсан..гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-р тал /

          Мөрдөн байцаалтанд гэрч Г.Эрхэмбаярын:…би босож бүжиглэж байгаад дуусаад ширээн дээрээ сууж байсан чинь сууж Төмөрхуяг, Цэрэнжаргал 2 нэг хамгаалагчтай юм яриад зогсож байгаа харагдсан….намайг очиход хамгаалагчтай маргалдаж байсан. Тэгэхээр нь би Төмөрхуягийг татаж холдуулаад Цэрэнжаргалыг холдуулах гээд очих хооронд цагаан мактай хамгаалагч залуу холоос Төмрөөтэй маргалдаад байсан. Тэгэхээр нь би цагаан мактай залууд чи согтуу хүмүүстэй битгий маргалд гэж хэлэхэд миний үгийг тоогоогүй. Би Цэрэнжаргалыг холдуулах хооронд цагаан мактай залуу Төмөрхуягтай зууралдаад авсан. Тэгээд би ахиад Төмөрхуягийг салгаж аваад тэр чигээр нь түрээд гаргах замдаа Төмөрхуягийн хамраас нь цус гойжчихсон байхыг мэдээд миний хамраас цус гарсан байна гээд уурлаад ойр хавиар сандал нураагаад өшиглөөд байсан. Тэгээд би баарнаас аваад гарсан…гэх мэдүүлэг  /хх-ийн 25-р тал/

          Мөрдөн байцаалтанд гэрч Д.Цэнгэлийн:..2015 оны 11 дүгээр сарын 11-ний орой “Скай” бааранд хамгаалагчийн ажлаа хийгээд байж байсан чинь 2 хүүхэн дээр нэг залуу оччихсон хэл амаар доромжлоод байна гээд намайг дуудсан. Тэгэхээр нь би яваад очсон чинь Төмөрхуяг гэх залуу сууж байсан 2 хүүхнийг доромжлоод зогсож байхаар нь “Чи ширээн дээрээ очиод суучих” гэж хэлсэн. чинь “Чи зайл, чамд хамаагүй” гэж хэлэхээр нь би бүснээс нь бариад холдуулсан чинь тэр залуу ширээ рүүгээ явсан… гэх мэдүүлэг /хх-н 26-р тал/

        

          Мөрдөн байцаалтанд гэрч Д.Баасанцэрэнгийн:…би зодолдож байсан хүмүүсийг салгах гээд очсон чинь Төмөрхуяг гэх залуу текний хажууд байсан төмөр хөлтэй сандлыг дээш өргөөд савсан. Тэгсэн чинь Хүрлээ савсан сандлыг нь гараараа хаагаад гарнаас цус гарч байсан. Би Төмөрхуяг гэх залуу цаашаа яваад хөргөгчнөөс 1 пиво аваад дахиад Хүрэлбаатарыг цохих гээд дайрахаар нь би Төмөрхуягийн гартай нь ноцолдож байгаад пивыг нь булаагаад авсан… гэх мэдүүлэг /хх-ийн 27-р тал/

        

          Мөрдөн байцаалтанд гэрч Ч.Одгэрэлийн:..Тэдгээр залуучуудын бандгар шар залуу нь хамгаалагчтай маргалдаж, өмнөөс нь зодолдож баарны текен дээр байсан паднусыг шидээд хөргөгчин дотроос шилтэй пиво аваад хамгаалагч руу шидсэн.Тэгэхдээ шилтэй пиво хамгаалагчийг оноогүй, газар унаад хагарсан….хажууд байсан сандлыг аваад хамгаалагч Хүрлээ рүү шидсэн тэгтэл Хүрлээ сандлыг нь бариад авсан тэр үед Хүрлээгийн баруун гарнаас нь цус гараад байсан….гэх мэдүүлэг /хх-ийн 28-р тал/

 

 -Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 238 тоот шүүх эмнэлгийн үзлэг хийсэн актанд:

 

1.Г.Хүрэлбаатарын биед баруун гарын 2-р хурууны нугалах шөрмөс тасарсан, зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдпоо.

 

2.Дээрх гэмтэл нь ир бүхий зүйлийн үйлчлэлээр үүснэ.

 

3.Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрлээс хамаарна.

 

4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

 

Шинжээч эмч М.Энхбаяр гэх дүгнэлт /хх-н 94-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.         

 

Дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

 

Танхайн хэргийн объект нь нийгмийн хэв журам байна. Хүний нэр төр, эрх чөлөө, эрүүл мэнд нийтийн болон хувийн өмчийн эрх зэрэг нь энэ хэргийн давхар объект байж болно.

 

Объектив тал нь бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэсэн буюу хэрэглэхээр заналхийлсэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн үйлдэл байдаг.

 

Субъектив тал нь гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй байх бөгөөд бусдыг үл хүндэтгэсэн танхайн сэдэлттэй байдаг.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч  Х.Төмөрхуяг  нь  “Скай” /sky/ бааранд буюу олон  нийтийн газар  үйлчлүүлэхдээ  тэнд байсан  хүмүүсийн  хэвийн үйл ажиллагааг алдагдуулж   бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтойгоор зөрчин төмөр сандлыг  зэвсгийн чанартай хэрэглэн  түүний  хууль бус  үйлдлийг  таслан зогсоох гэсэн иргэн  Г.Хүрэлбаатарын  биед нь хүндэвтэр  гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т заасан гэмт хэргийн  бүрэлдэхүүнтэй байна..  

 

Иймд шүүгдэгч Х.Төмөрхуяг нь согтуугаар 2015 оны 11 дүгээр  сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 02 цагийн орчим Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Скай” /sky/ бааранд төмөр сандлыг зэвсгийн чанартай хэрэглэн  хохирогч Г.Хүрэлбаатарын биед хүндэвтэр гэмтэл учруулан догшин авирлаж, олон нийтийг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж   танхайрсан гэмт  хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан  хохирогч, гэрчүүдийн  мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх  тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т заасан  гэмт хэрэгт гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Прокуророос Х.Төмөрхуягийн  гэм буруугийн үйлдлийг  зүйлчлэн  ирүүлсэн хуулийн зүйл ангийг  тохирсон гэж үзэв.

 

Шүүгдэгч Х.Төмөрхуяг нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна. /хх-н  45-р тал/

 

Хохирогч  Г.Хүрэлбаатар нь   өөрт учирсан хохирлын  талаархи  1.356.000 төгрөгийн  баримтыг ирүүлсэн байх ба  шүүгдэгч  Х.Төмөрхуяг   4.000.000 төгрөгийг  өгсөн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тодрхойлолтыг  шүүхэд  ирүүлсэн байна. / хх-н 202-р тал/

 

Иймд  шүүгдэгч  Х.Төмөрхуягийг  бусдад учруулсан  хохирлоо  сайн дураараа нөхөн  төлжээ  гэж үзэх үндэстэй байна.

Шүүгдэгч  Х.Төмөрхуяг нь  гэмт хэрэг  анх удаа үйлдсэн, гэмт хэргийн улмаас  бусдад  учруулсан хохирлоо сайн дураараа  нөхөн төлсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа  болон  шүүгдэгчийн  хувийн байдлуудыг харгалзан  түүнд оногдуулах ялыг хөнгөрүүлэн   Эрүүгийн хуулийн тусгай  ангид заасан  хорих ялын доод  хэмжээнээс доогуур  оногдуулж  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан түүнийг эдлэх ялыг жирийн  дэглэмтэй хорих ангид эдлүүлэх нь  боломжтой  гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Боржигон овогт Хүгдээгийн Төмөрхуягийг төмөр сандлыг зэвсгийн чанартай хэрэглэн бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дах хэсэгт зааснаар Хүгдээгийн Төмөрхуягийг 3 /гурван / жил 06 /зургаан/ сарын хорих ялаар  шийтгэсүгэй.                       

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дах хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 52.5 дах хэсэгт зааснаар Х.Төмөрхуягт оногдуулсан 3 /гурван/ жил 06 /зургаан/ сарын хорих  ялыг жирийн дэглэмтэй  эрэгтэйчүүдийн хорих ангид эдэлүүлсүгэй. 

 

4.Х.Төмөрхуяг нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  88 дугаар зүйлийн  88.1.7-т  зааснаар  эд мөрийн баримтаар хураагдаж  1 ширхэг СД-ийг  уг хэргийг хадгалах хугацаа  дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

          6.Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Х.Төмөрхуягт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг 2016 оны 06 дугаар сарын 14-ны өдрөөс эхлэн тоолсугай.

7.Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурьдсугай.

8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Төмөрхуягт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ч.АЛТАНЦЭЦЭГ

 

                                     ШҮҮГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН

 

                                                                                     Д.МӨНХТУЯА.