Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 2017/ШЦТ/171

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2017/0034/Э/

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Дөлгөөн,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Б-,

Шүүгдэгч Ц.Ц.У- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн дугаар зүйлийн 145 дугаар зүйлийн 145.2, 148 дугаар зүйлийн 148.1, 261 дүгээр зүйлийн 261.1-т заасан гэмт хэрэгтЦ.У-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201509000814 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1995 оны 04 дүгээр сарын 14-нд Булган аймгийн Хишиг-Өндөр суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, өвөө, эмээгийн хамтаар

 

2

 

, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1208 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2, 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзах ялаар шийтгүүлж байсан, ухаан мэдрэл бүрэн, Ц.У-

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Ц.У- нь давтан үйлдлээр, орон байранд нэвтрэн бусдын эд хөрөнгийг хулгайлан авч иргэдэд нийт 3,160,000 /гурван сая нэг зуун жаран мянга/ төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авч 210,000 /хоёр зуун арван мянга/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1-т заасан гэмт хэрэгт, дээрх гэмт хэргүүдэд шалгагдаж байхдаа өөрт нь авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж, прокурорын хяналт, шүүн таслах ажиллагаанаас зориуд зайлсхийсэн үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 -т заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.Үүнд:

Шүүгдэгч Ц.Ц.У-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: "...2015 оны 11 дүгээр сард зурагт хулгай хийсэн нь үнэн. Мөн Орхон аймгийн Баян-Өндөр суманд хамтран амьдарч байсан У-ийн нөүтбүүкийг авч ломбарданд тавьсан нь үнэн. Улаанбаатар хотын хүмүүнлэгийн ухааны их сургуулийн дотуур байранд хамт амьдарч байсан найзынхаа утсыг залилж авсан нь үнэн. Мөн Багануур дүүрэгт зочид буудлын зурагт хулгай хийсэн нь үнэн. Мөн Архангай аймгийн Өгий нуур сумаас мотоцикл хулгай хийсэн нь үнэн. ” гэв.

 

Шүүгдэгч Ц.Ц.У-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...Би 2015 оны 10 дугаар сарын 20 ны өдөр би Дархан-Уул аймагт ирээд вокзалын хажуугийн зочид буудалд хоноод 2015 оны 10 дугаар сарын 21 ний өдөр Дарханаар явж байгаад /би Дарханыг сайн мэдэхгүй/ "Эрдэнэт” нэртэй угаалгын газар ороод угаагч авах уу гэж асуухад угаалгын газрын хүн нь надаас чи машин угааж чадах юм уу гэж асуухаар нь би чадна гэсэн юм. Ингээд би тэр угаалгын газар хоёр өдөр машин угаагаад хоёр дахь өдрийнхөө шөнө нь буюу 2015 оны 10 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө нь угаалгын газрын гадна хаалгаар нь ороод амралтын өрөөнийх нь 40 инчийн зурагтыг аваад тэр тэр шөнөдөө вагоноор Орхон аймгийн Баян-Өндөр сум руу явсан юм.  ломбарданд 180.000 төгрөгний барьцаанд тавьсан юм...” "...Би 2016 оны 02 дугаар сарын сүүлээр өдрийг нь санахгүй байна. Багануур дүүрэгт дэн буудалд өрөө аваад орсон өрөөнийхөө зурагтыг хажуу талын

 

3

 

өрөөнийхөө зурагттай хамт хулгайлаад Улаанбаатар хотод орж ирээд хороололд 200.000 төгргөгний барьцаанд ломбарданд тавьсан юм. 2015 оны 10 дугаар сарын сүүлээр би Улаанбаатар хот ХУД-т байранд ажил хийж байгаад хамт ажил хийж байсан залуугийн 3-4 маркийн гар утсыг гэрэл гаргаад өгье гэж хэлж аваад Улаанбаатар хотын баруун 4 замын ломбарданд 80.000 төгрөгний барьцаанд тавьсан юм. 2016 оны 02 дугаар сүүлээр Улаанбаатар хот хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Сүхбаатар дүүрэгт байх хамт амьдардаг байсан А-гийн дэлгэц нь эвдэрсэн гар утас, болон А-гийн гурван найзын 3-4, 3-2, 2700 маркийн нокиа гар утаснуудыг хулгайлаад Тедигийн гар утас зардаг хүмүүст зарсан. 2016 оны 02 дугаар сүүлээр би Архангай аймгийн Өгийнуур саманд найз Б-тай уулзаад хамт архи ууж байгаад Б-гийн найзых нь мотоциклыг ойрхон машин хараад ирье гэж хэлж аваад тэр чигээрээ Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд очоод, Захын баруун хойд талын бензин колонкын хүнд 300.000 төгрөгийн барьцаанд үлдээгээд явсан юм. 2016 оны 03 дугаар сарын эхээр Говьсүмбэр аймгийн Чойр суманд явж байгаад Петровис ШТС-н хүнд бичиг баримтаа барьцаалж байгаад 384.000 төгрөг авсан. 2016 оны 03 дугаар сарын эхээр би өдрийг санахгүй байна. Төв аймгийн Лүн суманд Б- болон хоёр найзтай нь архи ууж байгаад Б-ын мотоциклоор архинд яваад ирье гэж хэлээд авч яваад Дорноговь аймгийн Айраг суманд явж байгаад цагдаад журамлуулсан. 2016 оны 03 дугаар сарын дундуур би өдрийг нь санахгүй байна. Сайншандад явж байгаад найз Э-ийн ЬС маркийн гар утас болон Э-ийн найзын Нөт-1 маркийн гар утсыг үзчээд өгье гэж хэлээд авч яваад Нөт-1 гар утсыг Сайншанд сумын захиргааны байрны ломбарданд 50.000 төгрөгний барьцаанд тавьсан юм. ЬС маркийн гар утасыг нь Улаанбаатар хотод тедигийн гадна, гар дээрээс гар утас зардаг хүнд 25.000 төгрөгөөр зарсан юм...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 99/,

 

Хохирогч Х.Х.Х-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...2015 оны 10 дугаар сарын 22-ны орой 20 цагийн орчим манай дүү охин Х-, С-, У- гурав угаалгын газраа хаагаад явсан юм. Би тухайн үед хааж байхад нь байгаагүй. Ингээд маргааш нь буюу 2015 оны 10 дугаар сарын 23-ний өдрийн өглөө манай дүү охин Х- миний гар утас руу залгаад угаалгын газрын том хаалга онгорхой байна, амралтын өрөөнд байсан зурагт байхгүй байна гэж хэлсэн юм. Ингээд би яваад очиход хаалга нь онгорхой зурагт хулгайд алдагдсан байсан тэгээд цагдаад дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 55/,

Хохирогч Б.Б.У-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...БиЦ.У-тэй 2015 оны 12 дугаар сарын 20-ны үед танилцсан. 2016 оны 2 дугаар сарын 12-ний өдөр би 4-16-р байранд айлд байхад Ц.У- яриад Б- эрүүлжүүлэхэд орсон байна зураг авах шаардлагатай байна чи гар утсаа өгчих гэж хэлээд миний Самсунг галакси Эс 3 маркийн хуучин гар утсыг аваад явсан. Тэгээд орой нь намайг харихад Ц.У- гэрт байхгүй байсан. Тэгтэл эгч нь над руу залгаад Ц.У- түлхүүрээ манайд үлдээсэн гэхээр нь би очиж түлхүүрээ авсан. Гэртээ ороод зөөврийн компьютераа асаах гэхэд байхгүй байсан. Сүүлд Ц.У- манай өрөөнөөс НР загварын нөүтбүүкийг хулгайлж Сонор хайрхан төвийн дэргэд ломбарданд тавьсан байсныг дэслэгч Б-э авч өгсөн...” гэх мэдүүлэг, /1 -р хавтаст хэргийн 217/,

 

4

 

Хохирогч Д.Д.Н-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...Миний бие зочид буудлыг ажиллуулдаг юм. 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдөр өглөө 07 цагийн үед гэртээ амарч байтал манай буудлын зочин хүлээн авагч ажилтай Золзаяа над руу утсаар яриад "зочид буудалд хулгай орж зочний өрөөнөөс 2 ширхэг зурагт хулгайд алдагдсан. Таныг цагдаа нар хүрээд ирээч гэж байна " гэж хэлсэн. Ингээд би тэр даруй зочид буудал дээрээ яваад очиход манай зочид буудлын 6 тоот өрөөний А, Б тоот өрөөнд байсан Елко маркийн хавтгай дэлгэцтэй зурагт хулгайд алдагдсан байсан. Манайх хулгайд алдагдсан 2 ширхэг зурагтаа 2015 оны 11 дүгээр сард тус бүрийг 410,000 төгрөгөөр худалдаж авч байсан юм. Буудлын хяналтын камерийг шүүж үзэхэд уг өрөөнд 25 орчим насны зүүн талын хацар дээрээ босоо хэлбэртэй Монгол бичгээр шивээс хийлгэсэн залуу орсон байсан. Хулгайч буудлын Б өрөөнд ороод өрөөнд байсан зурагтыг цонхоор зөөж гаргаад, Б өрөөний түлхүүрээр А өрөөний хаалганы цоожийг тааруулж онгойлгоод уг өрөөний зурагтыг авч зөөгөөд Б өрөөний цонхоор мөн гаргасан байна лээ.” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 47/,

Хохирогч Б.Б.О-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2016 оны 03-р сарын 04-08-ны үед манайд улаан өнгийн 90 жил гэсэн бичигтэй мотоцикл унасан нэг залуу ирсэн юм. Би хаа хүрч яваа юм гэж асуухад нэг морь гүйлгээд Цэнхэр сум орох гэж яваа гэсэн. Манайд нэг хоноод Цэнхэр сум руу явсан. 2016 оны 03-р сарын 07-ны өдөр тэр залуу Архангай аймгийн төвөөс хөлсний мотоциклтой ирсэн бөгөөд тэр мотоцикл нь буцаад явсан. Тэр залуугаас морь мотоциклоо яасан гэж асуутал нутгийн машин таараад ачуулчихсан гэж байсан. Манай хажуу талын Ө- гэх айлд нэг хоноод маргааш нь нөгөө хүмүүс нь Өгийн нуур сумын захиргааны урд ирнэ, ирээд утсаар ярина гэсэн. Нөгөө хүмүүс нь яриагүй байхад надтай цуг төв орж ирсэн. Би яндангаа гагнуулчхаад төвийн гэрийнхээ хашаанд мотоциклоо тавьчхаад гараад иртэл мотоцикл унаад явчихсан байсан.” гэх мэдүүлэг /1 -р хавтаст хэргийн 172/,

Иргэний нэхэмжлэгч Х.Х.О-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...2016 оны 02 дугаар сарын 21-ний өдөр намайг ломбард дээрээ ажиллаж байхад Ц.У- гэдэг залуу иргэний үнэмлэхтэйгээ ирээд би өөрийнхөө компьютерийг 280.000 төгрөгт яаралтай тавимаар байна. Яаралтай мөнгөний хэрэг гараад байна гээд гуйхаар нь би бичиг баримттай юм чинь өөрийнх нь компьютер байх гэж бодоод шалгахад кодоо мэдэж байсан. Тэгээд 280.000 төгрөг өгөөд компьютерийг нь барьцаанд аваад үлдсэн. Ц.У-гийн авсан 280.000 төгрөг нь өнөөдрийн байдлаар хүү, алдангийн хамт 352.504 төгрөг болсон ба дээрх хохирлыг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /1 -р хавтаст хэргийн 220/,

Хохирогч Ж.Ж.Э-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...Би 2016 оны 2 дугаар сарын 29 -ны өдөр оюутны дотуур байрандаа байх үед ойролцоогоор 19 цагийн үед Ц.У- манай өрөөнд орж ирээд "утаснаас чинь зураг татаж авах гэсэн юм аа” гэсэн. Урд өдөр нь миний утсаар интернетээс өөрийнхөө зургийг татаж авсан байсан юм. Тэгээд өөрийнхөө гар утсаа өгсөн. Миний утсыг цэнэглэгчтэй нь аваад "өрөөнийхөө Сумъябазарын утас руу зургаа хуулаад буцаагаад аваад ирье” гэсэн. Би зөвшөөрөөд утсаа өгсөн боловч ирэхгүй болохоор нь өрөөнд нь очсон чинь Ц.У- байхгүй байсан. Өрөөнийх нь С- гэдэг хүүхэд "2, 3

 

5

 

хүүхдийн гар утсыг аваад гараад явсан байна” гэж хэлсэн. Тэгээд өөрийнхөө утас руу залгаад үзсэн чинь холбогдох боломжгүй болсон байсан. Тэгээд маргааш нь байрны багш Хуваад хэлсэн.” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 144/,

 

Иргэний нэхэмжлэгч Я.С- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...Би 2016 оны 2 дугаар сарын 29-ны өдөр 17 цагийн үед 1 дүгээр дотуур байрны 110 тоот өрөөнд өөрийн Самсунг Галакси гар утсаа цэнэглэж орхиод гарсан юм. Өрөөгөө онгорхой орхисон байсан. Байранд дотроо өөр өрөөгөөр ороод буцаад 10 минутын дараа орж ирэхэд миний утас алга болсон байсан. Тэгээд дотуур байрныхаа жижүүрт хэлээд камерийн бичлэг шүүж үзэхэд манай өрөөнд Ц.У- ороод гарч байгаа нь харагдсан” гэх мэдүүлэг 2-р хавтаст хэргийн 142/,

Иргэний нэхэмжлэгч М.А-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...Би 2016 оны 2 дугаар сарын 29-ны өдөр 17 цагийн үед 1-р дотуур байрны 408 тоот өрөөнд өөрийн I гар утсаа орхиод гарсан юм. "гэтэл зүс таних Ц.У- манай өрөөнд орж ирээд надтай хамт тэр өрөөнд хамт амьдардаг Э- "А- намайг утсыг нь авчих гэсэн, сая өөрт нь хэлсэн” гээд миний гар утсыг аваад гарсан байсан. Тэгээд Ц.У-гийн өрөөнд орсон чинь байхгүй байсан. Тэрнээс хойш Ц.У- алга болсон” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 140/,

Гэрч С.З- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...Би тухайн үед зочид буудалд зочин хүлээн авагчийн ажил хийдэг байсан юм. 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 12 цаг 30 минутын үед буудалд гаднаас үл таних зүүн нүднийхээ доос Уйгаржин үсгээр Монгол гэсэн шивээстэй 160-165 см орчих өндөр нуруутай туранхай шар царайтай 25-аас 26 орчим насны эрэгтэй хүн ганцаараа орж ирээд " өрөө байьа уу” гэж асуусан. Тэгэхээр нь би тэр эрэгтэйд " өрөө байгаа ш дээ” гэж хэлсэн бөгөөд тэр эрэгтэй өрөөг үзээд иргэж текэн дээр ирээд 1 ортой 30,000 төгрөгийн үнэтэй өрөөнд орохоор болсон. Ингээд тэр эрэгтэйд бичиг баримтаа үзүүлээрэй гэхэд хэлэхэд тэр эрэгтэй "замын цагдаад бичиг баримтаа хураалгаад, машинаа журмын хашаанд хийлгэсэн, танай эндхийн цагдаа нар чанга юмаа” гэж хэлсэн. Тэгээд би тэр залуугаас нэрийг асуухад Б- гэж хэлсэн. Ингээд би бүртгэл дээрээ залуугийн өөрийнх нь хэлсэн нэр болох Б- нэрээр нь бүртгэж аваад 6 тоот өрөөний Б тоот өрөөнд оруулсан. Тэгж байтал нөгөө залуу "яг өлсөж үхлээ идэх юм байна уу” гэж асуухаар нь энд гуанз байгаа гэж хэлсэн. Тэгтэл нөгөө залуу гуанз руу орж хоол аваад өрөөндөө ороод буцаж 13 цаг өнгөрч байхад надаас ойр орчимд дэлгүүр байгаа юу гэж асуухаар нь ойр орчмын дэлгүүрийг зааж өгсөн бөгөөд тэр залуу, буудлаас гараад буцаж цагаан тортой эд зүйл авч өрөөндөө буцаж орсон. Тэр залуу дэлгүүр гарч ирснээс хойш 2-оос 3 удаа ч буудлаас гарч, орсон. Би 16 цагийн үед гуанзны өрөөнд ороод гараад ирэхэд 6 тоот өрөөний Б тоотод орсон залуу усанд орж байгаа бололтой душнээс ус гоожиж байгаа дуу гарч байсан. Би орой 16 цаг 30 минутын үед угаасан цагаан хэрэглэлээ индүүдэж байтал нөгөө залуу өрөөнөөсөө усанд орсон бололтой гарч ирээд цамц индүүдээд өгөөч гэхээр нь би цамцыг нь аваад индүүдсэн. Тэгсэн тэр залуу нүцгэн цээжин дээрээ куртикээ өмссөн улавч

 

6

 

өмсөөд би дэлгүүр гарчихаад ирье” гэж хэлж буудлаас гараад 10 минут орчим болоод буцаад орж ирсэн. Ингээд тэр залуу өрөөндөө байж байгаад багцаагаар 17 цагийн үед надаас индүүдүүлсэн цамцаа авчхаад намайг 20 цаг 30 минутын үед сэрээгээрэй гэж хэлчхээд буцаж өрөөндөө орчхоод удаагүй шууд буудлаас гараад явчихсан. Би өрөөнүүдээр цагаан хэрэглэлээ тараасан. Би тэр залууг гадагшаа гараад буцаад өрөөндөө орж ирээд унтсан байх л гэж бодсон. Ингээд би 20 цаг өнгөрч байхад нөгөө залууг сэрээх гээд 6 тоот өрөөний хаалгыг нүдэхэд дотор талаасаа цоожилсон байсан. Тухайн үед өрөөнд хүний дуу гарахгүй байсан. Тухайн үед би тэр залууг унтаж байгаа юм байх гэж бодсон. Ингээд би ажлаа хийж байгаад 20 цаг 30 минутын үед нөгөө залууг сэрээх гээд дахиад 6 тоот өрөөний хаалгыг нүдэхэд мөн хаалга нь цоожтой байсан. Ингээд мөн л ажлаа хийж байгаад 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 03-ны өдрийг шилжих шөнө 01 цагийн үед 6 тоот өрөөний А тоот өрөөнд эд зүйл оруулж тавих гээд 6 тоот өрөөний хаалгыг гаднаас нь түлхүүрээр онгойлготол А, Б тоот өрөөний хаалга хаалттай урдаас салхи сийгээд байсан. Тэгэхээр нь би Б өрөөний хаалгыг тогшиход хаалга цоожтой тайлахгүй байсан. Би Б өрөөний хаалгыг гаднаас түлхүүрээр онгойлгоод дотогш ороход гэрэл нь унтраастай байсан. Би гэрлийг нь асаагаад хартал хананд байсан зурагт алга болсон, цонхны порчик нь онгорхой, цонхны хөшиг нь алга болсон байсан. Тухайн үед манай дүү Амарзаяа зааланд тоглож байгаад манай ажил дээр ирсэн байсан бөгөөд дүүдээ энэ талаар хэлээд цагдаад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг 2-р хавтаст хэргийн 43/,

Гэрч О.Б.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...Н- буюу Ө-гийнд 2 дугаар сард Б.Б- гэх хүн ирээд нэг хоноод буцсан. Анх ирэхдээ адуу хайж ирээд Б- гэх хүний дүү Б.О-аар төв рүү хүргүүлсэн. Тэгээд мотоциклыг нь унаад явсан гэсэн. Тэр Б.Б- гэх залуу 170 см өндөр, зүүн нүднийхээ хажууд монгол гэсэн шивээстэй байсан” гэх мэдүүлэг /1 -р хавтаст хэргийн 173/,

Мөрдөн байцаагч П.Ү- "...яллагдагч Ц.У-г эрэн сурвалжлах ажиллагаа хийлгэхээр буцаасан хэрэгт сэжигтэн Ц.У—Ө- ээжийн 99****** гэсэн дугаар луу залгаж холбогдох гэсэн боловч утас нь холбогдох боломжгүй байв. Яллагдагч Ц.Ц.У-гийн хамгийн сүүлд холбогдож байсан 942********** дугаар луу залгахад холбогдох боломжгүй байв” гэх тэмдэглэл /2-р хавтаст хэргийн 190/,

Яллагдагч Ц.Ц.У-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...Би Дархан Уул аймгийн Цагдаагийн газарт эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаад хэргийг прокурорын хяналтанд байх хугацаанд батлан даалтанд байх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үедээ буюу 2016 оны 09-р сарын 19-ны өдөр Орхон аймаг руу гэр лүүгээ харих гэж явсан юм.Би явахаасаа өмнө өмгөөлөгч Н.Б- утсаар яриж хяналтын прокурор О- утасны дугаарыг аваад прокурор О- ярьсан юм. Би прокурорт "Дарханд байх газар байхгүй байнаа. Орхон аймаг Эрдэнэт хотод гэртээ байж байя” гэж ярьсан юм. Би хэргийг прокурорын хяналтанд байх хугацаанд Дархан-Уул аймаг Дархан сум 9-р багийн нутаг дэвсгэрт байх Нүүдэлчин эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаад 2016.09.18-ны өдөр эмнэлгээс эмчилгээ дуусаад гарсан юм. Тэгээд Дарханд байх газар байхгүй болоод прокурор О- утсаар ярьж гэр лүүгээ явах зөвшөөрөл авсан юм. Тэгсэн О- прокурор надад " Явж болно оо. Холбоотой байгаарай " гэж хэлсэн юм. Тэгээд би

 

7

 

Эрдэнэт рүү гэрлүүгээ хариад тэгээд эргэж Дарханд ирээгүй юм...” "...2016 оны 10-р сарын эхээр Барс зах дээр явж байгаад хөдөө самарт явах 4-н хүмүүстэй таарч Хөвсгөл аймаг руу самарт явахаар болсон. Надтай цуг самарт явсан хүмүүс нь М-, Б-/ бүтэн нэрийг нь мэдэхгүй байна/, Б-, Г- гэсэн хүмүүстэй цуг явсан. Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд 4-5 хоног, Ренчинлхүмбэ суманд 3-4 хоног ууланд самар түүж байгаад цаашаа Улаан-Уул суманд ууланд самар түүж 8-9 хоноод, цаашаа Завхан аймаг Их-Уул суманд очоод бас ууланд самарт 4-5 хоносон юм.Тэгээд Их-Уул сумаас Тосонцэнгэл сум ороод тэнд хонолгүй дайрч яваад Увс аймгийн Наранбулаг сумаар дайраад Цагаан хайрхан гэдэг сум руу явсан. Цагаанхайрхан суманд ууланд самар түүх гэж 3 хоносон. Тэгээд Цагаанхайрхан сумаас Завхан аймгийн Их-Уул суманд ирээд, Увс аймгийн Улаангом суманд очсон юм. Улаангомоос Бөхмөрөн сум руу хамт явж байгаа хүний эхнэрийнх нь хүмүүс байдаг гээд тийшээ явсан юм. Бөхмөрөн суманд тэр айлыг нь хайгаад олоогүй юм. Тэгээд буцаад Улгаангом руу очиж тэндээс цуг явж байсан хүмүүс зарим нь буцахаар болоод тэндээс би тэд нараас салахаар болсон юм. Би Увс аймаг Улаангом суманд байж байхдаа самарт цуг явсан хүмүүстэйгээ цуг архи уугаад салж явж байгаад орцонд ганцаараа архи уугаад сууж байгаад цагдаад баригдаж эрүүлжүүлэхэд орсон юм. Эрүүлжүүлэхээс гараад захиргааны арга хэмжээ авагдаж, 5000 төгрөгөөр торгуулсан. Тэгээд Улаангом сумаас Улаанбаатар хот руу буцаж ирсэн юм. Би хотод ирээд 3-4 хонож байгаад Булган аймгийн Хишиг- Өндөр сум руу явсан. Би Хишиг-Өндөр сум руу ах Х- очиж тэнд байж байгаад 2016 оны 12-р сарын 04-ны өдөр манай ээж Т- хөдөө гэр лүү над руу хүн явуулж Дарханаас дуудаад байна гэж хэл өгүүлсэн юм. Тэгээд би Эрдэнэт орж ээжтэй уулзаад Дархан луу явахаар болсон юм.”гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 215-216/,

-Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /1 -р хавтаст хэргийн/,

-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 -р хавтаст хэргийн 4-5/,

-Капитал зууч ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн жагсаалт /9-10/,

-Зураг таньж олуулах ажиллагаа хийсэн талаарх тэмдэглэл /1 -р хавтаст хэргийн 23-24/,

-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 -р хавтаст хэргийн 25-27/,

-Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /1 -р хавтаст хэргийн 29, 32/,

-Найдвар Од аудит ХХК-ийн 66 дугаартай эд хөрөнгө үнэлсэн шинжээчийн дүгнэлт /1 -р хавтаст хэргийн 213/,

-Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хавтаст хэргийн 30/,

-Капитал зууч ХХК-ийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /2-р хавтаст хэргийн 219- 220/,

-Цагдаагийн байгууллагын АСАП сангийн бүртгэл, оргодол эрэн сурвалжлах тухай бүртгэл /2-р хавтаст хэргийн 194/,

 

8

 

-Яллагдагчийг эрэн сурвалжлах ажлыг гүйцэтгүүлэх тухай прокурорын тогтоол /2-р хавтаст хэргийн 200/,

-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 -р хавтаст хэргийн 206, 207, 2-р хавтаст хэргийн 141/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч Ц.Ц.У- нь 2015 оны 10 сарын 22-ны 23 цагийн орчим авто угаалгын газарт нэвтрэн орж 39 инчийн БСБ загварын өнгөт зурагтийг хулгайлж 800 000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг, 2016 оны 2 сарын 21 -ны өдөр буюу давтан үйлдлээр хамт амьдарч байсан Б.Б.У-ийн өмчлөлийн ЭйчПи загварын зөөврийн комвютрийг хулгайлж 360 000 төгрөгийн буюу баг бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг, 2016 оны 2 сарын 29-ны өдөр сургуулийн оюутан Ж.Ж.Э-ын Самсунг Галаски загварын гар утсыг "зураг татаад эргүүлээд өгье " хэмээн хуурч мэхлэх аргаар залилан мэхэлж авч 210 000 төгөрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг, 2016 оны 3 сарын 3-ны өдөр зочид буудалд хонохоор өөрөө авч тус буудлын 6а, 6б өрөөнүүдээс тус бүр нь 400 000 төгөрөгийн үнэ бүхий 32 инчиын Элко загдарын 2 ширхэг өнөгт зурагт хулгайлан авч 800 000 төгөргийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг, 2016 оны 3 сарын 8-ны өдөр оршин суух иргэн Б.Б- хашаанаас Б.Б.О-ын өмчлөлийн хятад улсад үйлдюэрлэсэн Даюун маркийн ногоон өнгийн улсын дугааргүй мотоциклийн хулгайлж 1 200 000 төгөрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг, мөн дээрхи гэмт хэргүүдэд яллагдагчаар татагдан шалгагдаж байхдаа 2016 оны 09 сарын 1-ны өлөр авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж 2016 оны 9 сарын 18-ны өдрөөс 2016 12 сарын 5-ныг хүртэлх хугацаанд крокурорын хяналтаас зориуд зайлсхийсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хохирогч Х.Х.Х-ын "...Ингээд маргааш нь буюу 2015 оны 10 дугаар сарын 23-ний өдрийн өглөө манай дүү охин Х- миний гар утас руу залгаад угаалгын газрын том хаалга онгорхой байна, амралтын өрөөнд байсан зурагт байхгүй байна гэж хэлсэн юм.” гэх, хохирогч Б.Б.У-ийн "...миний Самсунг галакси Эс 3 маркийн хуучин гар утсыг аваад явсан. Тэгээд орой нь намайг харихад Ц.У- гэрт байхгүй байсан. Тэгтэл эгч нь над руу залгаад Ц.У- түлхүүрээ манайд үлдээсэн гэхээр нь би очиж түлхүүрээ авсан. Гэртээ ороод зөөврийн компьютераа асаах гэхэд байхгүй байсан.” гэх, хохирогч Д.Д.Н-ын "...зочид буудалд хулгай орж зочны өрөөнөөс 2 ширхэг зурагт хулгайд алдагдсан. Таныг цагдаа нар хүрээд ирээч гэж байна " гэж хэлсэн. Ингээд би тэр даруй зочид буудал дээрээ яваад очиход манай зочид буудлын 6 тоот өрөөний А, Б тоот өрөөнд байсан Елко маркийн хавтгай дэлгэцтэй зурагт хулгайд алдагдсан байсан. Манайх хулгайд алдагдсан 2 ширхэг зурагтаа 2015 оны 11 дүгээр сард тус бүрийг 410,000 төгрөгөөр худалдаж авч байсан юм. Буудлын хяналтын камерийг шүүж үзэхэд уг өрөөнд 25 орчим насны зүүн талын хацар дээрээ босоо хэлбэртэй Монгол бичгээр шивээс хийлгэсэн залуу орсон байсан. Хулгайч буудлын Б өрөөнд ороод өрөөнд байсан зурагтыг цонхоор зөөж гаргаад, Б

 

9

 

өрөөний түлхүүрээр А өрөөний хаалганы цоожийг тааруулж онгойлгоод уг өрөөний зурагтыг авч зөөгөөд Б өрөөний цонхоор мөн гаргасан байна лээ” гэх , хохирогч Б.Б.О-ын "...Манай хажуу талын Ө- гэх айлд нэг хоноод маргааш нь нөгөө хүмүүс нь Өгий нуур сумын захиргааны урд ирнэ, ирээд утсаар ярина гэсэн. Нөгөө хүмүүс нь яриагүй байхад надтай цуг төв орж ирсэн. Би яндангаа гагнуулчхаад төвийн гэрийнхээ хашаанд мотоциклоо тавьчхаад гараад иртэл мотоцикл унаад явчихсан байсан” гэх , хохирогч Ж.Ж.Э-ын "...утаснаас чинь зураг татаж авах гэсэн юм аа” гэсэн. Урд өдөр нь миний утсаар интернетээс өөрийнхөө зургийг татаж авсан байсан юм. Тэгээд өөрийнхөө гар утсаа өгсөн. Миний утсыг цэнэглэгчтэй нь аваад "өрөөнийхөө С- утас руу зургаа хуулаад буцаагаад аваад ирье” гэсэн. Би зөвшөөрөөд утсаа өгсөн боловч ирэхгүй болохоор нь өрөөнд нь очсон чинь Ц.У- байхгүй байсан. Өрөөнийх нь С- гэдэг хүүхэд "2, 3 хүүхдийн гар утсыг аваад гараад явсан байна” гэж хэлсэн.” гэх , гэрч С.З- "...6 тоот өрөөний хаалгыг гаднаас нь түлхүүрээр онгойлготол А,

Б тоот өрөөний хаалга хаалттай урдаас салхи сийгээд байсан. Тэгэхээр нь би Б өрөөний хаалгыг тогшиход хаалга цоожтой тайлахгүй байсан. Би Б өрөөний хаалгыг гаднаас түлхүүрээр онгойлгоод дотогш ороход гэрэл нь унтраастай байсан. Би гэрлийг нь асаагаад хартал хананд байсан зурагт алга болсон, цонхны порчик нь онгорхой, цонхны хөшиг нь алга болсон байсан.” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 43/, шүүгдэгч Ц.Ц.У-гийн "...2016 оны 10-р сарын эхээр Барс зах дээр явж байгаад хөдөө самарт явах 4-н хүмүүстэй таарч Хөвсгөл аймаг руу самарт явахаар болсон. Надтай цуг самарт явсан хүмүүс нь М-, Б-/ бүтэн нэрийг нь мэдэхгүй байна/, Б-, Г- гэсэн хүмүүстэй цуг явсан. Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд 4-5 хоног, Ренчинлхүмбэ суманд 3-4 хоног ууланд самар түүж байгаад цаашаа Улаан-Уул суманд ууланд самар түүж 8-9 хоноод, цаашаа Завхан аймаг Их-Уул суманд очоод бас ууланд самарт 4-5 хоносон юм.Тэгээд Их-Уул сумаас Тосонцэнгэл сум ороод тэнд хонолгүй дайрч яваад Увс аймгийн Наранбулаг сумаар дайраад Цагаан хайрхан гэдэг сум руу явсан. Цагаанхайрхан суманд ууланд самар түүх гэж 3 хоносон. Тэгээд Цагаанхайрхан сумаас Завхан аймгийн Их-Уул суманд ирээд, Увс аймгийн Улаангом суманд очсон юм. Улаангомоос Бөхмөрөн сум руу хамт явж байгаа хүний эхнэрийнх нь хүмүүс байдаг гээд тийшээ явсан юм. Бөхмөрөн суманд тэр айлыг нь хайгаад олоогүй юм. Тэгээд буцаад Улгаангом руу очиж тэндээс цуг явж байсан хүмүүс зарим нь буцахаар болоод тэндээс би тэд нараас салахаар болсон юм. Би Увс аймаг Улаангом суманд байж байхдаа самарт цуг явсан хүмүүстэйгээ цуг архи уугаад салж явж байгаад орцонд ганцаараа архи уугаад сууж байгаад цагдаад баригдаж эрүүлжүүлэхэд орсон юм. Эрүүлжүүлэхээс гараад захиргааны арга хэмжээ авагдаж, 5000 төгрөгөөр торгуулсан. Тэгээд Улаангом сумаас Улаанбаатар хот руу буцаж ирсэн юм. Би хотод ирээд 3-4 хонож байгаад Булган аймгийн Хишиг-Өндөр сум руу явсан. Би Хишиг-Өндөр сум руу ах Халтарынд очиж тэнд байж байгаад 2016 оны 12-р сарын 04-ны өдөр манай ээж Туул хөдөө гэр лүү над руу хүн явуулж Дарханаас дуудаад байна гэж хэл өгүүлсэн юм. Тэгээд би Эрдэнэт орж ээжтэй уулзаад Дархан луу явахаар болсон юм.”гэх мэдүүлгүүд болон бусад баримтаар нотлогдож байна.

Шүүгдэгч Ц.Ц.У- нь шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.1-т зааснаар яллагдагчаар татагдсан байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлд заасан хугацаа өнгөрсөн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2, 208 дугаар зүйлийн 208.1.1-д заасан үндэслэлээр түүнийг Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.1-т заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, шүүгдэгч Ц.Ц.У-гөөс гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 210.000 төгрөгийг гаргуулж,

 

10

 

Ж.Э-т олгох нь зүйтэй байна.

 

Иймд шүүгдэгч Ц.Ц.У-г удаа дараагийн давтан үйлдлээр, орон байранд нэвтрэн бусдын эд хөрөнгийг хулгайлан авч иргэдэд нийт 3,160,000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг, мөрдөн байцаалт, прокурорын хяналтаас зориуд зайлсхийсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж барагдуулаагүй байх ба иргэний хуулийн 497-р зүйлд зааснаар бусдын эд хөрөнгөд хууль бус үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй тул шүүгдэгч Ц.У—Ө- гэмт хэргийн улмаас учруулсан хохирол нийт 3.160.000 төгрөгийг гаргуулж, тус тус олгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ц.Ц.У- нь энэ хэрэгт нийт 283 хоног цагдан хоригдсон бөгөөд уг цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Ц.Ц.У-д холбогдох хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаад

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 298, 299 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2, 208 дугаар зүйлийн 208.1.2-т зааснаар шүүгдэгч Ц.У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1-т заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
 

11

 
  1. Шүүгдэгч Ц.У-г давтан үйлдлээр, орон байранд нэвтрэн бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг, прокурорын хяналтаас зориуд зайлсхийсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
 
  1. Шүүгдэгч Ц.У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил /хоёр/-ийн хугацаагаар хорих, 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар 1 жил /нэг/-ийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялд багтаан, нийт биечлэн эдлэх ялыг 2 жил /хоёр/-ийн хугацаагаар тогтоосугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Ц.Ц.У-д оногдуулсан 2 жил хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц.У-гөөс нийт 3.370.000 төгрөгийг гаргуулж, тус тус олгосугай.

 

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.2-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар шүүгдэгч Ц.Ц.У-гийн урьдчилан цагдан хоригдсон 283 /хоёр зуун наян гурав/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

12

 

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Ц.У-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Ц.Ц.У-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ

 

Т.ЭНХЖАРГАЛ