Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 56

 

Ц.У-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                              Я.Туул

Шүүгчид                                            Д.Буянжаргал

Ц.Амаржаргал            

Прокурор                                          А.Оргилбаяр

Шүүгдэгч                                           Ц.У-

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 171 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч улсын яллагч А.Оргилбаярын бичсэн эсэргүүцлээр Дархан-Уул аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1, 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Ц-ийн У-д холбогдох эрүүгийн 201509000814 тоот 3 хавтас хэргийг 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь:

- Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1208 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан гэх Е овогт Ц-ийн У- /РД: **********/-д давтан үйлдлээр орон байранд нэвтрэн бусдын эд зүйлийг хулгайлан авч иргэдэд нийт 3.160.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан үйлдэлдээ 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар, шунахайн сэдэлтээр бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авч 210.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан үйлдэлдээ 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар, дээрх гэмт хэргүүдэд шалгагдаж байхдаа өөрт нь авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж прокурорын хяналт, шүүн таслах ажиллагаанаас зориуд зайлсхийсэн үйлдэлдээ 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Ц.У-д холбогдох хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд  түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2, 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял тус тус оногдуулж 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтааж түүний эдлэх хорих ялыг 2 жилийн хугацаагаар тогтоож шийдвэрлэжээ.

Улсын яллагч А.Оргилбаяр шүүхэд ирүүлсэн эсэргүүцэлдээ: “... анхан шатны шүүхийн 171 дугаартай шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтай байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул хүлээн авах үндэслэлгүй байна. Шүүгдэгч Ц.У- нь 2015 оны 10 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө “Эрдэнэ” авто угаалгын газарт нэвтэрч эд зүйл хулгайлах хүндэвтэр гэмт хэргийг үйлдэж уг гэмт хэргийг үйлдснээс хойш Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.2-д зааснаар хүндэвтэр гэмт хэрэг үйлдснээс хойш 5 жилийн хугацаа өнгөрөөгүй байхад дахин 2016 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн “Элит” хотхоны 5 дугаар байрны 16 тоотод хамтран амьдарч байсан Б.Уранцэцэгийн өмчлөлийн зөөврийн компьютер хулгайлсан, 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрлах Хүмүүнлэгийн их сургуулийн харьяа “Эрдмийн өргөө” сургуулийн оюутан Ж.Энхбаярын эзэмшлийн “Самсунг галакси С4” маркийн гар утсыг хуурч мэхлэх аргаар залилан авсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.2 –д зааснаар хүндэвтэр гэмт хэрэг үйлдснээс хойш хуульд заасан 5 жилийн хугацаа өнгөрөөгүй байхад дахин хулгайн болон залилангийн гэмт хэрэг үйлдсэн нь эхний үйлдлийн хөөн хэлэлцэх хугацаа тасарсан ба хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж үзнэ. Гэтэл анхан шатны шүүх Ц.У-гийн 2016 оны 02 дугаар сарын 21-ний өдөр бусдын гар утас залилан мэхэлж авсан үйлдлийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хууль буруу х%D