Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 181/ШШ2018/00037

 
  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар Б.Эийг “Б” ХХК-ийн оффис менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 2,445,454 төгрөгийг “Б” ХХК-иас гаргуулан Б.Эд олгож, үлдэх 845,092 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Б.Эийн Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, холбогдох бичилтийг хийхийг хариуцагч “Б” ХХК-д даалгаж, “Б” ХХК-д холбогдуулан гаргасан “Б” ХХК-ийн нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилласан хугацааны дутуу цалин болон ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 3,348,636 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох бичилтийг хийлгүүлэх тухай Б.Сгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.1, 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар Б.Эд холбогдуулан гаргасан ажил эрхлээгүй байхад нь бодож олгосон цалин 225,134 төгрөгийг буцаан гаргуулах тухай, нэхэмжлэгч Б.Сд холбогдуулан гаргасан ажил тасалсан цагийн мөнгө 181,476 төгрөг, ажлаас хоцорсон цагийн мөнгө 283,185 төгрөг, сахилгын шийтгэлийн дагуу суутгах ёстой байсан 150,000 төгрөг, нийт 614,661 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч “Б” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 54,077 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулсугай. 

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай