Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 015

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Л.Эхлэлт даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, нэхэмжлэгч Ж.П, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.С, хариуцагч байгууллагын төлөөлөгч А.Г, хариуцагч байгууллагын өмгөөлөгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Ж.П-н нэхэмжлэлтэй Завхан аймгийн Шилүүстэй сумын бүрэн дунд сургуульд холбогдох өмнө эрхэлж байсан нярвын ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх, шимтгэлийг зохих газарт төвлөрүүлэх тухай хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Завхан аймгийн Шилүүүстэй сумын Чандмань багт оршин суух Андиа гэгээн овогт Ж-ийн П нэхэмжлэлийн шаардлагадаа: Миний бие Шилүүстэй сумын бүрэн дунд сургуулийн нярваар 1984 оноос 2017 оны 09 дүгээр сарын04-нийг хүртэл 34 жил тасралтгүй ажиллаж ирсэн. Ямарваа нэгэн мөнгө төгрөгний дутагдал гаргаж байгаагүй. Гэтэл 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Б/06 тоот Шилүүстэй сумын бүрэн дунд сургуулийн захиралын тушаал гаргаж ажлаас халсан ньүндэслэлгүй гэж үзэж байна. Тушаалд заасан хуулийн заалтуудыг болон хөдөлмөрийн гэрээний заалтуудыг буруу хэрэглэж намайгажлаас үндэслэлгүй халсан гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Завхан аймгийн Шилүүстэй сумын бүрэн дунд сургуулийн захирал А.Г шүүхэдгаргасан тайлбартаа: Шилүүстэй сумын бүрэн дунд сургуулийн нярав Ж.П-г 2017 оны 09 дүгээр сарын 04-нд ажлаас чөлөөлсөн шалтгаан нь:

1.Санхүүгийн мэдлэг ур, чадвар байхгүйгээс тайлан мэдээг сар бүр гаргадаггүй. Хүмүүсээс авсан зүйлүүдийнхээ мөнгийг гаргаж өгдөггүй чирэгдэл үүсгэдэг. Жишээ нь: 2015, 2016 онд иргэн Д.У, Б.Ц нараас сургуульд нүүрс буулгасан боловч аваагүй хэмээн мөнгийг нь гаргаж өгөхгүй чирэгдүүлсээр Д.У 2016 онд нөхөн олгсон. Харин Б.Ц-ын нүүрсний үнийг одоо болтол олгоогүй. Бүхэл бүтэн хэдэн машин нүүрс хүлээлцсэн акт, бичиг баримт тэмдэглэл байхгүй байгаа ньэнэ хүний санхүүгийн мэдлэг, ур чавдар сахилга хариуцлага ямар түвшинд байгааг гэрчлэх гол үзүүлэлт юм. Иргэн Б.Ц нь БСУГ-т гомдол мэдүүлсний улмаас БСУГ-ын даргаас сургуулийн захиралд няравт хариуцлага тооцох тухай албан тоот ирсэн.

2.2014, 2015, 2016 оны санхүүгийн хяналт шалгалтаар удаа дараа зөрчилтөй татгалзсан хариутай гарч сургуулийгхохироосон нь дүгнэлтээр тогтоогдсон.

3.Сургуулийн 14 хоногийн ажлын төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг хамгийн олон удаа биелүүлээгүй бөгөөд цалингийн20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан ч үл тоомсорлон сургуулийн захиралын ажил эрчимжүүлэх албан даавлгаварыгбиелүүлэхгүй хөдөлмөрийн гэрээг дагаж мөрддөггүй нь Төрийн албан хаагчийн ёс зүй сахилга, хариуцалгад нийцэхгүй ажлаахэвийн үргэлжлүүлэн гүйцэтгэхэд хүндрэлтэй байсан учир ажлаас нь чөлөөлж оронд нь санхүүгийн мэргэжлийн албан хаагчийг авчажилуулсан болно гэжээ.

Нэхэмжлэгч Ж.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 05 сард надад сахилгын шийтгэл ногдуулсан. Энэ нь ямар үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан юм бэ? гэхээр Мэргэжлийн хяналтын газраас шалгалт ирэхэд захирлын нуугэсэн варенийг нуугаагүй гэдэг асуудал юм байна гэж ойлгож байгаа. Хэрвээ тухайн үед нуусан бол дараа нь үүсэх үр дагаварийгбодсоны үндсэн дээр би нуугаагүй юм. Гэхдээ би захирал нуу гэж хэлсэн юм би нуугаагүй юм гэж хэлж үзүүлээгүй. Би ганцханварений хугацаа дууссан байгаа гэж бодож байсан боловч зарим бүтээгдэхүүний хугацаа дууссан байсан. Маслоны хугацаа нь тэр устгах өдөр дуусч байсан юм байна лээ. Захирал Улаанбаатар хотод байхдаа миний нуу гэж хэлсний дагуу нуугаагүй гэсэнүндэслэлээр ирэнгүүтээ надад цалингийн 20 хувийн арга хэмжээ авсан. Энэ үзэм надад ямар ч хамааралгүй юм. Миний өмнө нь ажиллаж байсан нярвын авсан үзэм байх. Би сургуулийн мөнгөөр ийм үзэм аваагүй. Тогооч нараас асуухад Жаажаагийн үеийн юмгээд агуулахад байгаад байсан. Өгсөн үүрэг даалгавар биелүүлдэггүй гэж байна. Захирлын надад өгсөн үүрэг даалгарууд доторбиелэгдэх боломжтой үүрэг даалгаврыг биелүүлээд явж байсан. Жишээ нь вакум цонхнууд нь том томоороо хагарсан байсныгянзал гэсэн. Тэр ажилд мөнгө төгрөгийг нь шийдэж өгөхгүй болохоор цонхыг засаж янзлах арга надад байгаагүй. Хавар байрнызасварууд бүгд хийгдсэн. Харин ухсан жорлонг дарах гэхэд галч нар нүүрсний үнсээ хийгээд дарчихъя гэсэн учраас намар даржянзалсан. Түүнээс өөрөөр хог новшиндоо дарагдаад байсан зүйл байхгүй. Санхүүгийн тайлан тооцоотой холбоотой асуудлыгнягтлантай ярина уу гэхээс надаас ямар нэгэн тайлан тооцоо хийгдээгүй үлдсэн ажил байхгүй. Хүлээлгэж өгч дуусаагүй гэж ярьжбайна. Би ажлаа хүлээлгэж өгсөн. Хэдэн матрасны асуудал байгаа. МСҮТ-ийн багшид хэдэн ор матрас өгчихсөн юм байна лээ. Битэр талаар асуухад хавар өгнө гэж байна лээ. Надаас өмнө ажиллаж байсан нярав өгөөд буцааж аваагүй юм байна лээ. Манайсургуулийн байрны хүүхдүүд өлсөж цангаад байгаа зүйл байхгүй. Хүүхдүүдийн хоол хүнс хангалттай байгаа гэж бодож байгаа. гэв.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч А.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийг сахилгын зөрчлийг давтан гаргасан. Эд хариуцагч нь ажил олгогчийн итгэлийг эвдсэн гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Би сургуулийн захирлынажлыг 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээж авсан. Тэгээд ажлаа хүлээж аваад багш ажилчид, сурагчдаа сонсъё гээд саналасуулга авсан. Тэгэхэд манай сургуулийн дотуур байрны хүүхдүүд маш их өлсөж цангадаг гэсэн санал гаргасан. Тэгээд дараа нь 10 сард Аудитын байгууллагаас 2 хүн ирж шалгалт хийсэн. Тэгэхэд тэр 2 хүн танай сургуулийн мах яасан өмхийрчихдэггүй юм бэ,2014-2015 оны махнууд үлдэгдэлтэй байж байна шүү дээ. Нярав дээрээ хариуцлага тооцооч гэж хэлсэн. Тэгээд энэ талаар судалжүзэхэд 2014-2015 оны махны үлдэгдэл 4.5 сая төгрөг Лхагваабаатар, Мөнхбат, Золзаяа нарын нэр дээр байсан. Энэ хүмүүс ньнэхэмжлэгчийн хадам дүү нар юм. Тэгээд энэ асуудал дээр няравтайгаа хариуцлага тооц гэсэн чиглэл өгсөн. Дараа нь Боловсролсоёлын газрын дарга надтай утсаар ярьсан. Тэгж ярихдаа танай сургуулийн санхүү дээр хэл ам их гарах юм. Танай байгууллагын нярав өөрөө дэлгүүртэй, ашиг сонирхолын зөрчилтэй юм байна. Энэ асуудал дээр арга хэмжээ аваач гэж хэлсэн. Дараа нь дахин Боловсрол соёлын газрын даргаас 2016 оны 12 сарын 28-нд танай сургуулийн санхүүд мэргэжлийн бус хүн ажилладаг юм байна. Мэргэжлийн хүн ажиллуул гэсэн албан тоот ирсэн. Дараа нь 2017 оны 01 сарын 10-нд иргэн Ц гэдэг хүн буулгасан нүрснийхээ мөнгийг авч чадахгүй байна. Сургуулийн нярав нүүрс аваагүй гэсэн маргаан үүсгэсэн талаар мөн албан тоот ирсэн. Энэ хүндээ хариуцлага тооц гэсэн албан тоотууд удаа дараа ирж байсан. Би шинэ ажил авсан байсан учраас хэн нэгийг ажлаас нь халжчөлөөлөх сонирхол байхгүй байсан. Намайг анх багшийн сургууль төгсөөд ирэхэд П анх цэргээс халагдаж ирээд бид 2 энэ сургуульд хамт ажилд орж байсан. Түүнээс хойш 30 гаран жил энэ сургуульд хамт ажилласан. Тэгээд одоо тэтгэвэрт гарах наснь дөхсөн ийм хүнийг ажлаас халж чөлөөлөх бодолгүй байгаа талаараа газрын даргад хэлж байсан. Тэгээд хараад байхад П ерөөсөө миний тавьсан шаардлагыг биелүүлэхгүй. Хий гэвэл хийнэ. Хий гэж хэлэхгүй бол огт хийдгүй. Би ажлаа хүлээж аваад сургуулийн склад руу ороход хоолонд хийдэг байцаагаа шалан дээр тавьчихсан байсан. Тэгээд энэ талаар өөрт нь хэлж складыг угаалгасан. Манай сургууль 14 хоногт хийх ажлаа төлөвлөдөг. Тэгээд тухайн 14 хоногт хийж гүйцэтгэх ёстой ажлуудыг ихэнхийг нь П хийж гүйцэтгэдэггүй. Тэгээд энэ талаар өөрт нь хэлэхээр хүлээж авдаггүй. Өнгөрсөн жил сургуулийн идэш хийх ажыг цалгардуулж бараг өвөл дуусах гэж байхад 1 сард манай сургууль идшээ идсэн. Тэгээд идшэндээ явсан чинь 1 төлгийг 70.000 төгрөгөөр авч ирсэн. Тухайн үед манай сумд төлөг 50.000, эм хонь 70.000 төгрөгийн ханштай байсан. Тэгээд 50.000 төгрөгийнханштай байгаа төлгийг 70.000 төгрөгөөр худалдаж авахгүй. Наад төлөгнүүдээ буцаа гэж хэлсэн. Тэгэхэд нэгэнтээ аваад ирсэн юмчинь яадаг юм гээд гаргасан. Манай сургуулийн дотуур байр цөөхөн хүүхэдтэй. 2 тогооч ажилладаг. Гэтэл сургуулийн дотуурбайрны хүүхдүүдэд талхыг нь өөрсдөө хийж өг гэхээр хийж өгдөггүй. Манай сумд талхны цех ажилладаг тэр цехээс бэлэн талх гурлин юм авч хэрэглэх сонирхолтой. Тэр цех рүүгээ өөрөө ч явахаа больсон. Сүүлдээ мөнгөний баримт дээр гарын үсэг зурдаг лажил хийдэг болсон. 2016 оны 12 сард хоолны мөнгөнөөс 6.000.000 төгрөг үлдсэн. Тэр мөнгө буцаад татагдах гээд байсан учраастэр мөнгийг татуулж байхаар тэр мөнгөнд нь хүүхдүүдийн хоолны нэр төрлийг нь сайжруулах зорилгоор масло, варень, далайнбайцаа, шар, бор будаа гэгчлэн дандаа Оросын хүнсний бүтээгдэхүүн авч ирсэн. 3 дугаар улирлын амралт удаан хугацаагаар үргэлжилсэн учраас тэр хугацаанд зарим бүтээгдэхүүний хугацаа нь дууссан учраас тэр хугацаа нь дууссан бүтээгдэхүүнүүдээ ялгаад тавьчихсан байсан. Би 2017 оны 06 сард Улаанбаатар хот руу сургалтанд явсан. Намайг Улаанбаатар хотод байхад над руу Мэргэжлийн хяналтын газраас шалгалт ирэх гэж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би нярав руугаа яриад хугацаа нь дууссан хүүхдүүдэд өгөхгүй байгаа бүтээгдэхүүнүүдээ нуугаарай гэж хэлсэн. Тэгээд тэр өдөр нилээд асуудал үүссэн. Яасан талаар асууж тодруулахад захирал нуугаарай гэж хэлсэн гээд хугацаа нь дууссан бүтээгдэхүүнүүдээ Мэргэжлийн хяналтын байцаагч нарт хураалгасан байсан. Түүний дараа 2017 оны 05 сард бүсийн багш нар манай сургууль дээр цуглаж сургалт хийсэн. Тэгэхэд тухайнбагш нарын хоолыг манай сургууль хийж өгөх ёстой байсан. Тэгэхэд мөн нилээдгүй асуудал үүссэн. Бүсийн багш нар хоолондооцадаагүй. Зарим сумын багш нар хоолны мөнгөө өгсөн хэрнээ өөрсдөө хоол худалдаж авч идсэн гэсэн асуудал үүссэн. Бүсийнсургуулиадын захирлууд надад хэлсэн. Танай сургуулийн хоол унд болохгүй байна. Боловсрол соёлын газраас очсон мэргэжилтэнхүртэл надад хэлсэн. Боловсрол соёлын газрын мэргэжилтнүүд манай сургуулийн хоолонд цадахгүй байсан учраас цэцэрлэг дээрочиж хоол идсэн байсан. Тийм байдалтай байсан учраас би энэ хүнд цалинг 20 хувиар хасах арга хэмжээ авсан. Энэ байдлаанэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрсөн. Дараа нь 2017 оны 05 сарын 09-нд хурааж авсан устгал хийх ёстой байсан бараабүтээгдэхүүнүүдийг 2017 оны 05 сарын 22-нд устгахад манай сургуулиас хурааж авсан 4 боодол 74 кг масло нь 2017 оны 05 сарын 09-нд хурааж авахад хугацаа нь дуусаагүй. Тухайн устгал хийх өдөр хугацаа нь дуусахаар байсан. Энэ нь нярав хүн ажилдаа хэрхариуцлагагүй, сэтгэлгүй хандаж байгаагийн илэрхийлэл юм. 2017 оны 05 сарын 30-нд Аудитын шалгалт ирээд 7.000.000 гаран төгрөгийн акт тавигдсан. Нэхэмжлэгчийн нэр дээр 4.24.2.117 төгрөгийн акт тавигдсан. Хавар ажилчдын ажлыг эрчимжүүлэхүүднээс албан даалгавар өгсөн. Энэ албан даалгаврын хүрээнд кассын тайлан гарга гэсэн албан даалгавар өгсний дагуу тайлан гаргаж үзүүлсэн. Түүнээс өөрөөр надад тайлан гаргаж үзүүлдэггүй. Мөн манай сургуулийн агуулах үнэхээр асуудалтай. Сургуулийн хойно байдаг ашигладаггүй байр үнэхээр бохир заваан байдаг учраас ажил эрчимжүүлэх албан даалгаварын үүднээс тэр байрыгцэвэрлэх талаар даалгавар өгсөн боловч энэ ажлыг огт хийгээгүй. Сургуулийн нярав аж ахуйн ажлыг удирдана гэж хөдөлмөрийнгэрээ байгуулсан байгаа. Манай сургуульд ашигладаггүй ухсан жорлон байдаг юм. Тэр жорлонг дар гэсэн даалгаврыг хавар өгсөнболовч тэр ажлыг хийхгүй байсаар байгаад зун өнгөрсөн. Тэр жорлон руу ойр хавьд байдаг айлууд хогоо авч ирж хийгээд тэр хавьмаш их хогтой бохир байсан. Тэгээд хавар албан даалгаварын хэрэгжилтийг шалгахад нярав хамгийн муу хийж биелүүлсэн байсан. Намар хичээлийн шинэ жил эхлэх гэж байхад хавар дар гэсэн жорлонг дараагүйн улмаас маш их хог төвлөрсөн байсан учраасажилчдаар тэр жорлонг даруулсан. Би няравтаа итгээд хугацаа нь дууссан хүүхдүүдэд өгөөгүй бараагаа нуугаарай гэж хэлсэн. Гэтэл нярав захирал нуугаарай гэж хэлсэн гээд тэр бараагаа үзүүлж байгаа нь өөрөө бол туйлын үнэнч шудрага хүн юм байна гэждүгнэж болохоор байгаа боловч нөгөө талдаа би ийм хүнд итгэж ажиллах чадах уу. 2015 онд Аудитын шалгалтаар манайсургуулийн санхүү зөрчилтэй гэсэн дүгнэлт гарсан. 2016 онд татгалзсан гэсэн үнэлгээтэй гарсан байна лээ. Боловсрол Соёлынгазар дээр сургуулийн захирлуудын уулзалт сургалт хийхээр дандаа манай сургуулийн талаар ярьдаг. Манай сургууль ганцаараа Аудитын шалгалтаар татгалзсан хариутай байгаа. Одоог хүртэл ажлаа хүлээлцэж дуусаагүй. Энэ хүн удирдах удирдуулах ёсыгмэддэггүй. Би өнөөдрийн шүүх хуралдаанд хайрцагтай үзэм авчирсан учир нь энэ хэзээний үзэм юм мэдэхгүй. Мэдээж үүнийгтөсвийн мөнгөнөөс л авсан байгаа байх. Би П-д өөрт нь хэлж байсан. Би чамтай ажиллах гэж их үзлээ. Үнэндээ надад хүнийг ажлаас халж чөлөөлөх сонирхол байхгүй. Бид 2 сайнаар ярьвал садан төрлийн хүмүүс. Би үнэхээр болохгүй байна гэж хэлж байсангэв

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Завхан аймгийн Шилүүстэй сумын бүрэн дунд сургуулийн захирлын 2017 оны 09-р сарын 04-ний өдрийн Б/06 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.1.4, 40.1.5, 135 дугаар зүйлийн 135.1.2, Хөдөлмөрийн гэрээний 2.2.2, 2.2.13, 4.2.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нярав Ж.П-г үүрэгт ажлаас чөлөөлсөн байна.

Ж.П уг тушаалыг үндэслэлгүй гэж үзээд өмнө эрхэлж байсан нярвын ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүйбайсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх, шимтгэлийг зохих газарт төвлөрүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд ирүүлжээ.

Ж.П-г ажлаас нь чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.2-т заасан ажилтан мэргэжил ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон, 40.1.4-т заасан хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан, 40.1.5-д заасан мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан, ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон, 135.1.2-т заасан хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад хохирол учруулсан ажилтан эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэхээр хууль тогтоомжид заасан гэсэн үндэслэлүүдийг тушаалдаа заажээ.

Дээр дурдсан үндэслэлүүдийг тус бүрд нь авч үзвэл:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2-т заасан ажилтан мэргэжил ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комиссын албан ёсны дүгнэлтээр тогтоогдсон байх шаардлагатай байдаг. Гэтэл хариуцагч байгууллагын төлөөлөгч нь үүнийг нотолсон ямар нэгэн нотлох баримт гаргаж өгөөгүй бөгөөд албан ёсны дүгнэлт байхгүй байна. Түүнчлэн шүүх хуралдаанд хариуцагийн төлөөлөгч энэ зүйлийг тайлбарлахдаа тушаал дээр алдаа гаргасан гэснээс харахад баримтлах ёсгүй зүйл заалт баримталсан гэж ойлгож болохоор байна.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.4-т хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлийн тухайд хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан болон хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан байдал тогтоогдохгүй байна. Мөн хөдөлмөрийн дотоод журамдаа ноцтой зөрчилд юуг тооцох талаар журамлаагүй байна.

Ажилтанд тус сургуулийн захирлын 2017 оны 05-р сарын 21-ний өдрийн Б/05 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн гэрээний 2.1.5 дахь хэсэгт зааснаар үндсэн цалинг 1 сарын хугацаатай 20%-иар бууруулах арга хэмжээ авсан байна. Хөдөлмөрийн гэрээний 2.1.5-д ажлын байрны зорилго чиг үүргээ биелүүлээгүй, хариуцлагагүй хандсан, сургуулийн захиргаанаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй, ёс зүйн зөрчил гаргасан гэж үзжээ.

Мөн ажил олгогч нь ажилтанг ажлаас чөлөөлөх болсон нэг үндэслэлээ тайлбарлахдаа өгсөн үүрэг даалгавар биелүүлдэггүй, ажилдаа хариуцлаггүй, сэтгэлгүй ханддаг 2017 оны 05 сарын 30-нд Аудитын шалгалт ирээд 7.000.000 гаран төгрөгийн акттавигдсан, нэхэмжлэгчийн нэр дээр 4.24.2.117 төгрөгийн акт тавигдсан гэх боловч Аудитийн шалгалт нь сахилгын шийтгэл оногдуулахаас өмнөх үеийн баримтанд хийсэн шалгалтаар тогтоогдсон акт байдаг. Иймд ажилтны нэг зөрчилд нь 2 арга хэмжээ давхардуулж авсан гэж үзэх үндэстэй байна.

Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан эсэх тухай ажил олгогч тайлбарлахдаа ... би нярав руугаа яриад хугацаа нь дууссан хүүхдүүдэд өгөхгүй байгаа бүтээгдэхүүнүүдээ нуугаарай гэж хэлсэн. Тэгээд тэр өдөр нилээд асуудал үүссэн. Яасан талаар асууж тодруулахад захирал нуугаарай гэж хэлсэн гээд хугацаа нь дууссан бүтээгдэхүүнүүдээ Мэргэжлийн хяналтынбайцаагч нарт хураалгасан байсан... гэжээ. Үүнийг хөдөлмөрийн гэрээнд заасан ажил олгогчийн бизнесийн болон ажил хэргийн нэр хүндийг гутааж нууцыг алдагдуулж худал мэдэээлэл тараасан гэж үзэх боломжгүй. Захирлын тавьсан энхүү шаардлага нь өөрөө хууль бус шаардлага бөгөөд энэхүү шаардлагыг биелүүлээгүйнхээ төлөө хариуцлага хүлээх нь Үндсэн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцэхгүй гэж үзэх үндэстэй байна.

3. Хөдөлмөрийн хуулийн 40-р зүйлийн 40.1.5-д заасан үндэслэлийн тухайд ажил олгогчийн итгэлийг алдсан ажилтаны гаргасан буруутай үйлдэл эс үйлдэхүй нь хууль, санхүүгийн болон хяналтын зэрэг эрх бүхий байгууллагын шалгалт мөн ажил олгогчийн дотоодын хяналт шалгалтаар тогтоогдсон байхыг шаарддаг бөгөөд П-н буруутай үйлдэл эс үйлдэхүйн талаар гаргасан акт байхгүй, хариуцагч ямар нэгэн нотлох баримт гаргаж ирүүлээгүй үүнийг нотлох баримтаар нотлоогүй гэж үзлээ. Хариуцагч тал Аудитийн акт, мэргэжлийн хяналтын байгууллагын шалгалтаар тогтоогдож байгаа гэх боловч энэ баримтуудыг нярав ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл эс үйлдэхүйг тогтоосон акт баримт гэж үзэх боломжгүй. Тухайн байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд байгаа зөрчлийн талаархи баримт юм.

Иймд Шилүүстэй сумын бүрэн дунд сургуулийн нярваар ажиллаж байсан Ж.П-г өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоох үндэстэй байна.

Нэхэмжлэгч Ж.П шүүх хуралдааны үед унааны зардал 100000 төгрөг гаргуулмаар байна гэсэн хэдий ч энэ шаардлагаа дэмжээгүй дахин энэ талаар дугдаагүй тул нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн гэж үзэхээргүй байна.

Хөдөлмөрийн хуулийн 69-р зүйлийн 69.1-д ажилтаныг ажил албан тушаалд эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсанхугацаанд нь урд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгохоор заасан тул Ж.П-г ажилгүй байсанхугацааны цалин хөлстэй тэнцэх олговорыг олгох нь зүйтэй байна.

Ажилтанд олгох олговорыг тооцоолохдоо нэхэмжлэгчийн А 0327992 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр дэххөдөлмөрийн хөлсний бичилтийг үндэслэн, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2005 оны 5-р сарын 05-ны өдрийн 55-ртушаалаар батлагдсан дундаж цалин хөлс тодорхойлох журмын дагуу тооцооллоо.

Нэхэмжлэгч Ж.П нь 2017 оны 09-р сарын 04-ний өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн тул түүний дундаж цалинхөлсийг бодохдоо 2016 оны 6, 7, 8-р сарын дундаж цалингаас тооцож нэг өдрийн цалинг гаргахад 20.931 төгрөг болж байна. 2017 оны 09-р сарын 04-ний өдрөөс 2018 оны 01-р сарын 05-ны өдөр хүртэл ажлын нийт 87 өдрийн цалинтай тэнцэх олговор 1820997 төгрөгийг ажил олгогчоос гаргуулах үндэслэлтэй.

Хөдөлмөрийн хуулийн 46-р зүйлд зааснаар ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр шимтгэл төлөх, ажил олгогч нь дэвтэртсар тутам шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэйг зааж өгсөн тул Ж.П-гийн ажилгүй байсан хугацаанынийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг ажил олгогчид даалгах нь зүйтэй.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулиар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг бөгөөд нэхэмжлэгчид олгохолговорын хэмжээнээс тооцож хариуцагч байгууллгаас тэмдэгтийн хураамж 44085 төгрөг гаргуулж улсын орлого болгох үндэстэйгэж үзлээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч хэрэгт эд мөрийн баримтаар тооцуулахаар хайрцагтай үзэм авч ирсэн боловч хэрэгт ач холбогдолгүй, данс бүртгэлд тусгагдаагүй нэхэмжлэгчид хүлээлгэж өгсөн тухай баримт байхгүй болох нь нэхэмжлэгч, хариуцагч байгууллагын төлөөлөгч нарын тайлбараар тогтоогдож байх тул түүнийг шүүх албан ёсоор эд мөрийн баримтаар тооцож хурааж авах боломжгүй байна. Эд мөрийн баримтыг хэрхэх талаар шийдвэрлэх боломжгүй.

Хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн гэрэл зургууд нь он сар өдөр байхгүй, хэзээ хаана яаж авсан, ямар зүйлийг нотолж байгаа, аль байгууллагын юуны зураг гэдэг нь тодорхойгүй тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН

ТОГТООХ НЬ:

1. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дүгээр зүйлийн 128.1.2 хэсэгт заасныг баримтлан Ж-ын П-г Завхан аймгийн Шилүүстэй сумын бүрэн дунд сургуулийн нярвын ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69-р зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Завхан аймгийн Шилүүстэй сумын бүрэн дунд сургуулиас 1820997 төгрөг гаргуулж Ж.П-д олгосугай.

3. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 46-р зүйлийн 46.1, 46.2 дахь

хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд даатгуулж, дэвтрүүдэд зохих бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгасугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, ИХШХШ тухай хуулийн 56-р зүйлийн 56.1, 60-р зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч байгууллгаас тэмдэгтийн хураамжид 44085 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.

5. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

6. Шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ Л.ЭХЛЭЛТ