| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 148/2017/00128/И |
| Дугаар | 651 |
| Огноо | 2017-12-15 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 651
Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, хурлын танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар ******* нэхэмжлэлтэй, *******, хамтран хариуцагч ******* холбогдох “Худалдах, худалдан авах гэрээний дагуу автомашины үлдэгдэл төлбөр 16.900.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: ******* аймагт 1985 онд төрсөн, дээд боловсролтой, мэдээлэл системийн удирдлагын мэргэжилтэй, Улаанбаатар хот, ******* дүүрэг, 5 дугаар хороо, ******* тоотод оршин суух, хувиараа худалдаа эрхлэдэг
******* овгийн ******* *******
регистрийн дугаар:ЙЙ –
Хамтран хариуцагч Б.ы итгэмжлэгдсэн төлөөлөгч: аймагт 1967 онд төрсөн, дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй, -Уул аймаг, сум, 4 дүгээр баг, 2 дугаар хороолол, тоотод оршин суух, МӨХ-ийн гишүүн, өмгөөлөгч ажилтай
Гучид овгийн
регистрийн дугаар:СЮ –
Гэрч:
Хариуцагч М.Соёл-Эрдэний өмгөөлөгч:Л.Доржпүрэв
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Энхтайван нар оролцов.
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч: Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Нэхэмжлэлийн шаардлага: Соёл-Эрдэнээс 16.900.000 төгрөг гаргуулах тухай
Нэхэмжлэлийн агуулга: Монгол Улсын иргэн Д.******* миний бие 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр БНСУ-аас 2011 онд үйлдвэрлэгдсэн, цагаан өнгийн, KNAGN415AA099961 арлын дугаартай,KIA-5 маркын суудлын авто машиныг Монгол Улсад оруулж ирэн худалдан борлуулах гэж байтал миний танил ын найз болох ******* нь уг автомашиныг 22 сая төгрөгөөр зээлээр худалдан авахаар болоод 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр надаас авч явсан.
Ингээд ******* нь 2015 оны 6 дугаар сарын 06-ны өдөр над руу утсаар яриад “иргэн машиныхаа нэрийг шилжүүлээд өгөөрөй, би мөнгийг нь өөрөө гаргаад чамд өгнө” гэсний дагуу шилжүүлэн өгсөн. Үүнээс хойш ******* нь 2015 оны 11 дүгээр сард 5.100.000 төгрөгийг танил аар дамжуулан надад төлсөн.
Өөр мөнгийг надад дахин төлөөгүй ба ******* машин дамжуулан худалдан авсан гэх хүнээсээ -Уул аймгийн шүүхэд хандаж авах гэж байна гэсээр өнөөдрийг хүрээд байна.
Иймд *******эс машины үлдэгдэл төлбөр болох 16.900.000 төгрөгийг гаргуулан авахаар нэхэмжилж байгаа тул шийдвэрлэж өгнө үү! ... гэжээ.
Нэхэмжлэгч: Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
... Би 2015 онд “надад К5 маркын автомашин байна зараад өгөх боломж байна уу” гэхэд найз нь “******* гээд миний найз Сэлэнгэд байдаг бид хоёр олон удаа наймаа хийж байсан” гэж хэлж байсан. 2015 оны 04 дүгээр сарын 15-нд ******* Улаанбаатар хотод ирсэн. над руу залгаад “******* Улаанбаатар хотод ирсэн байна. Чиний машины талаар хэлэхэд тэгье, аваад явъя, борлуулаад өгье” гэж байна гэж хэлсэн. Тэгээд бид хоёр миний машиныг аваад 19 дүгээр хороололд очоод *******тэй уулзсан. ******* миний машиныг унаж үзээд аваад явсан. Миний бие болон ******* нар хоорондоо ярилцаад миний машин борлогдсон ч борлогдоогүй ч 2015 оны 06 дугаар сарын 20-ны өдөр гэхэд 22 сая төгрөгийг надад өгөхөөр амаар тохиролцсон. Над руу залгаад “чиний машин чинь зарагдсан байна одоо чам руу нэг хүн залгана чи очоод шилжүүлээд өгчих” гэж хэлсэн. Би найдвартай юм уу гэхэд найдвартай, гэнэ лээ 6 дугаар сарын 20-ны өдөр гэхэд ******* мөнгөө шилжүүлчихнэ” гэхээр нь би очоод шилжүүлж өгсөн. Тэгээд 6 дугаар сарын 20-ны өдөр болоход ******* над руу яриагүй. Тэгэхээр нь би 6 дугаар сарын 22-ны руу залгаад “нөгөө мөнгө маань юу болсон бэ? гэхэд “Соёлоо одоохондоо яриагүй байна 7 дугаар сарын сүүлээр өгнө гэж хэлсэн Соёлоо найдвартай” гэсээр байгаад 6 дугаар сарын 28 өнгөрч би Солонгос улс руу явсан. Би 7 дугаар сарын дундуур Солонгос улсаас ирээд ахиад маш олон удаа залгасан. Ингэсээр байгаад 8 сар өнгөрсөн. Тэгэхээр нь би ад хандан “энэ чинь луйвар юм биш үү? гэж уурлахад ******* 9 дүгээр сарын 10-ны үеэр Улаанбаатарт ирэх юм байна ирэхээр нь очиж уулзъя гэж хэлсэн. Очиж уулзахдаа , ******* нар миний мөнгийг 9 дүгээр сарын сүүлээр өгнө гэж хэлсэн. Хүлээсээр байгаад 10 сар гарсан. Сүүлдээ *******эс мөнгөө нэхэхэд хэн нь ч мэдэгдэхгүй олон хүмүүсийн нэр хэлээд байдаг болсон. Одоо миний машин хаана хэнд байгаа нь ч мэдэгдэхгүй байна. Тийм болохоор анх “зараад өгье” гэж хэлснээр нь *******эс л мөнгөө гаргуулж авмаар байна... гэв.
Хариуцагч: Сэлэнгэ аймаг, сум, 6 дугаар баг, 5 дугаар байр, 9 тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, овгийн Соёл-Эрдэнэ /регистрийн дугаар МЬ-/ шүүхэд 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр гаргасан тайлбартаа:
...Нэхэмжлэгч Д.******* нь ******* надаас машины үлдэгдэл мөнгө гэж 16.900.000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй юм. ******* танил нь надад хандаж тус “машиныг зараад өгөөч” гэсэн юм. Тэгэхээр нь би ад тус болох зорилгоор зуучлан өгч -Уул аймгийн Ц. гэдэг хүнд уг машиныг 22 сая төгрөгөөр зээлээр худалдсан. Ингэж худалдахдаа би дур мэдэн зараагүй, ад хандаж “Ц. гэдэг хүн 22 сая төгрөгөөр авъя” гэж байна... гэдгийг хэлсэн. Дараа нь мөнгийг нь өгөхгүй болохоор би Ц.д холбогдуулан -Уул аймгийн шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлсэн боловч анхан шат, давж заалдах шат, хяналтын шатны шүүхээс “уг машин нь 2016 оны 6 дугаар сарын 6-нд Д.******* нь “худалдах худалдан авах гэрээгээр Г.Сүх-Очир гэдэг хүнд 9000.000 төгрөгөөр зарсан байна” гээд миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон юм... Намайг шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа нь “би машиныг аваагүй, Б. авсан тэр хүн 16.900.000 төгрөгийг төлөх ёстой гэсэн тайлбар өгсөн байсан. Тэр Б. нь өөрөө шүүхэд хүсэлт гаргаж “Би 22 сая төгргөөөр уг машиныг авсан нь үнэн, би төлбөрийг төлж өгнө” гэж бичиж өгсөн байсан...Д.*******, нар надад машины бичиг баримтыг өгөөгүй. Би ыг надад хандаад “зараад өгөөч” гэхээр нь өөрөөс нь зөвшөөрөл авч байж зуучилж өгсөн...******* машиныхаа үлдэгдэлийг нэхэж байгаа нь зөв боловч машиныг авсан Ц., Б. нараас нэхэмжлэх нь зүйтэй байх... гэжээ.
Хариуцагч: ******* 2017 оны 12 дугаар сарын 14-ний шүүхэд өдөр гаргасан хүсэлтдээ:
...Миний бие ******* нь шүүх хуралд оролцох гэсэн боловч боломжгүй болсон тул намайг байлцуулахгүйгээр шүүх хурлыг хийж өгнө үү!. Миний өмгөөлөгчөөр Л.Доржпүрэв шүүх хуралд оролцох болно.
Би *******гээс хууль журмын дагуу машиныг албан ёсоор шилжүүлж авсан зүйл байхгүй. *******гийн найз нь намайг “энэ машиныг зараад өгөөч” гэхээр нь би тус болох үүднээс зуучилж өгсөн. Би гэдэг хүнд өгөхдөө *******, нараас зөвшөөрөл авч асууж байж өгсөн юм. Үүний дараа ******* тус машиныг албан ёсоор өөр хүнд шилжүүлж өгсөн байсан. Би нэг ч төгрөг аваагүй, ямар ч ашиг хонжоо хайгаагүй. болохоор “ уг машиныг авсан” гэдэг юм. нь “Би авсан нь үнэн” гэж шүүхэд тайлбар өгсөн байсан. Энэ бүх баримт хэргийн материалд байгаа. Машиныг аваад мөнгийг нь хэрэглэсэн хүн нь байсаар байхад надаас машины мөнгийг нэхэмжилж байгаад би гомдолтой байна. Иймээс машиныг авсан хүн *******д мөнгийг нь өгөх ёстой гэж үзэж байна. Би *******д машины мөнгийг нь олж өгөх гэж Улсын дээд шүүх хүртэл явж, үнэн зөвийг нь олуулахаар хөөцөлдсөн. -Уул аймгийн шүүхийн өмнө “Би машиныг мөнгийг аваад хэрэглэсэн” гэж хэлж байсан Б. нь төлбөрийг нь төлөх нь шудрага болно. нь шүүхэд тайлбар өгөхдөө “Би *******эс авлагатай” гэж хэлсэн байсан. Энэ бол худлаа ярьж намайг гүтгэж байгаа явдал юм. Би гэдэг хүнд ямар ч өр байхгүй. Энэ нөхцөл байдлыг харгалзан үзэж намайг энэ хэргийн хариуцагчаас чөлөөлж өгөхийг хүсч байна... гэжээ.
Хамтран хариуцагч: -Уул аймаг, сум, 9 дүгээр баг, 4-6 дугаар байрны 77 тоотод оршин суух, Тайшир овгийн Баасанжавын ы /регистийн дугаар ХН-74020311/ итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж. 2017 оны 11 дүгээр сарын 14-ний шүүхэд өдөр гаргасан тайлбар, болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Тус шүүхэд хандаж ******* гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. ******* нь 2015 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Д.******* рүү утсаар ярьж, машиныхаа нэрийг шилжүүлээд өгөөрэй. Би мөнгийг нь өөрөө чамд өгнө” гэж хэлээд машиныг Г.Сүх-Очирын нэр дээр шилжүүлсэн байдаг. ******* энэ асуудлаа өөрөө шийднэ биз. Бидний хооронд авлага, өглөг бий. Иймд бид хоорондоо ярилцана. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж хамтран хариуцагчаар татагдсан Б. өөрийн байр сууриа илэрхийлсэнийг итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд уламжилж байна...
...Хавтаст хэрэгт авагдсан баримт болон гэрчийн мэдүүлэг талуудын шүүх хуралдаанд гаргаж буй тайлбар зэргээс харахад анхнаасаа л Д.******* *******, нар уулзаад ******* нь ******* машиныг авч яваад 2 сарын дотор “зарсан ч бай зарагдаагүй ч бай мөнгийг өгнө” гэж тохирсон байдал харагдаж байна. Тэгэхээр тухайн машины мөнгийг Б.аас нэхэмжлэх нь тохиромжгүй гэж үзэж байна. Хэдийгээр бичгийн гэрээ байгуулаагүй ч бие биедээ маш их итгэсэн байсан тул аман хэлцэл хийсэн. Өөрөөр хэлбэл уг машины мөнгийг *******эс гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна... гэв.
Гэрч: Архангай аймгийн Өлзийт 1979 онд суманд төрсөн, дээд боловсролтой, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, 1706-111 тоотод оршин суух, хувиараа худалдаа эрхэлдэг, Сандуй овгийн Лхагважавын /регистрийн дугаар АИ-79062374/ шүүхэд мэдүүлсэн мэдүүлэгтээ:
... ******* бид хоёр найз нөхдийн холбоотой. Д.*******тэй ч гэсэн миний бие найз нөхдийн холбоотой. Д.******* бид хоёр адилхан машины бизнес эрхэлдэг. Найздаа туслах зорилгоор зуучилсан нь үнэн. ******* Д.******* бид гурав 2015 оны 04 дүгээр сарын 15-нд Улаанбаатар хот Хан-Уул дүүрэгт уулзсан. Уулзаад Д.******* нь өөрийн машинаа *******д өгч явуулсан. ******* 2015 оны 06 дугаар сарын 20-ны дотор мөнгийг өгнө гэж хэлээд аваад явсан. 6 дугаар сарын 20 болохоос өмнө ******* над руу яриад “чам руу 9911 тэй дугаартай хүн очих байх машиныг шилжүүлээд өгөөч” гэж хэлсэн. Түүний дагуу би Д.******* рүү залгаад “машинаа шилжүүлээд өгчих” гэж хэлсэн. Ингээд Д.******* шилжүүлж өгсөн. Би уг машины мөнгийг *******, Д.*******д өгнө гэсэн ойлголттой явж байсан. Тийм ч учраас *******д хандан ******* мөнгийг нь ”хурдан өгөөрэй” гэж олон удаа хэлж байсан. Гэтэл энэ асуудал даамжирсаар дундуур нь янз янзын хүмүүсийн нэр яригдаж эхэлсэн. Бид 3 бие биедээ харилцан итгэсний үндсэн дээр л амаар тохиролцоо хийсэн. Хамгийн сүүлд уг машиныг Ц. гэдэг хүн авсан гэсэн сураг сонсогдсон. ******* намайг д “хүрээд ирээч” гэж дуудсан. Би ч яваад очсон. Тэгтэл ******* машиныг Ц. гэдэг хүн авсан мөнгийг нь тэр хүн өгөх ёстой гэж хэлсэн. Тэгэхээр нь би “******* мөнгийг нь л өгч байвал хэн нь өгөх нь яах вэ? хурдан л мөнгийг нь өг” гэж хэлсэн.
Анх Д.******* ******* болон миний бие Улаанбаатар хотод уулзаад ******* ******* машиныг зарсан ч зараагүй ч 2015 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дотор мөнгийг нь өгөхөөр тохиролцсон... гэв.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
Үндэслэх нь:
Д.******* нь *******д холбогдуулан “Худалдах-худалдан авах гэрээний дагуу автомашины үлдэгдэл төлбөр 16.900.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч ******* нь “...******* танил нь надад хандаж тус машиныг зараад өгөөч гэсэн юм. Тэгэхээр нь би ад тус болох зорилгоор зуучлан өгсөн...” гэснээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй...”, хамтран хариуцагч Б. “....******* нь 2015-06 дугаар сарын 06-ны өдөр Д.******* рүү утсаар ярьж, машиныхаа нэрийг шилжүүлээд өгөөрэй. Би мөнгийг нь өөрөө чамд өгнө” гэж хэлээд машиныг Г.Сүх-Очирын нэр дээр шилжүүлсэн байдаг. ******* энэ асуудлаа өөрөө шийднэ биз...” гэж тус тус маргажээ.
Д.******* нь 2014 оны 01 дүгээр сард БНСУлаас цагаан өнгийн, KNAGN415AA099961 арлын дугаартай, KIA-5 маркын суудлын автомашиныг Монгол Улсад оруулж ирээд шүүх хуралдаанд гэрчээр оролцож байгаа ын найз болох *******д 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өгсөн байх бөгөөд М.Соёл-эрдэнэ уг машиныг 22 сая төгрөгөөр худалдахаар үнийг тохирч авч явсан байна.
Нэхэмжлэгч Д.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...******* нь уг автомашиныг 22 сая төгрөгөөр зээлээр худалдан авахаар болоод...” гэснээр...“ “худалдах, худалдан авах гэрээний дагуу автомашины үлдэгдэл төлбөр...” нэхэмжилж байгаа боловч *******, Д.******* нарын хооронд машин худалдсан, худалдан авсан болохыг нотлох баримт байхгүй, нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугар зүйлийн 25.2.2-т зааснаар “ ... нэхэмжлэлийн шаардлага, ...үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг гаргаж...” өгөөгүй “худалдан авсан” гэх нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй байна.
Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан тайлбартаа “...******* танил нь надад хандаж тус машиныг зараад өгөөч гэсэн юм. Тэгэхээр нь би ад тус болох зорилгоор зуучлан өгсөн...” гэх тайлбар нь гэрч ын шүүх хуралдаанд гаргасан “...Уулзаад Д.******* нь өөрийн машинаа *******д өгч явуулсан. ******* 2015 оны 06 дугаар сарын 20-ны дотор мөнгийг өгнө гэж хэлээд аваад явсан. 6 дугаар сарын 20 болохоос өмнө ******* над руу яриад “чам руу 9911 тэй дугаартай хүн очих байх машиныг шилжүүлээд өгөөч” гэж хэлсэн. Түүний дагуу би Д.******* рүү залгаад “машинаа шилжүүлээд өгчих” гэж хэлсэн. Ингээд Д.******* шилжүүлж өгсөн. Би уг машины мөнгийг *******, Д.*******д өгнө гэсэн ойлголттой явж байсан...” гэх мэдүүлгээр нотлогдож байх тул ******* нь маргаж буй машиныг бусдад зарж борлуулахад зуучлах үүрэгтэй оролцож, энэ нь Иргэний хуулинд заасны дагуу зуучлах гэрээ хэлцэл хийгээгүй ч гэсэн машиныг худалдан авах этгээдтэй холбож өгснөөр зуучлалын үлй ажиллагаа дуусгавар болж, Д.******* нь өөрийн эзэмшлийн машиныг бусдад “худалдах, худалдан авах” гэрээг байгуулан шилжүүлсэн болох нь нотлогдож байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаж буй машиныг Б. худалдан авсан болох талаар М.Соёл-Эрдэний шүүхэд гаргасан тайлбар, мөн энэ талаар баримтыг татан авах тухай гаргасан хүсэлтийн хангаж Уул аймгийн Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээс Б., Ц. нарын -Уул аймгийн Сум дундын Иргэний иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан тайлбар, гэрчээр асуугдаж өгсөн мэдүүлэг зэрэг баримтуудыг татан авснаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т зааснаар “...Шаардлагатай гэж үзэж...” Б.ыг шүүгчийн захирамжаар хамтран хариуцагчаар татан оролцуулж, хамтран хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулсан болно.
Хамтран хариуцагч нь нэхэмжлэлд “...******* нь 2015 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Д.******* рүү утсаар ярьж, машиныхаа нэрийг шилжүүлээд өгөөрэй. Би мөнгийг нь өөрөө чамд өгнө” гэж хэлээд машиныг Г.Сүх-Очирын нэр дээр шилжүүлсэн байдаг. ******* энэ асуудлаа өөрөө шийднэ биз. ...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй...” гэсэн тайлбар гаргасан байна.
Харин уг маргаж буй машиныг Б. худалдан авсан талаар 2016 оны 02 дугаар сарын 22-нд -Уул аймгийн Иргэний хэргийн шүүхэд “...КИА-5 маркын машиныг би анх *******эс худалдан авахаар тохиролцож авсан. Машин анх ирэхдээ жаахан эвдрэлтэй ирсэн. Үнэ ханшаа 22 сая төгрөг гэж тохиролцоогүй. Тухайн үед машины ханш 18.000.000 төгрөг байсан. Уг машиныг хүнээр янзлуулаад унах гэсэн болохгүй байсан. Би Гантулгад өглөгтэй байсан. Тэгээд уг машиныг 16.000.000 төгрөгөнд бодож өгсөн...Тухайн үед дүү болох Мөнх-Эрдэнийг, Соёл-Эрдэнээс машин аваад ир гэж явуулсан. Мөнх-Эрдэнэ 2015 оны 4 дүгээр сард Сэлэнгэ аймгаас авчирсан... “ гэх мэдүүлэг, мөн өдрөө тус шүүхэд гаргасан “...М.Соёл-эрдэнэ КИА-5 маркын машиныг 22 сая төгрөгөөр авсан тухайн машины үлдэгдэл 16.9000.000 төгрөг Ц.гаас нэхэмжилсэн байна. Тус машиныг би *******эс өөрөө очиж авсан... Тухайн КИА-5 маркын машиныг би авсан учир *******д машины үнийг бүрэн төлж барагдуулах болно...” гэсэн тайлбар зэрэг баримтуудаас үзэхэд М.Соёл-Эрдэний зуучилсны дагуу тухайн үед Б. нь “КИА-5” маркын машиныг худалдан авсан болох нь нотлогдож байна.
Хамтран хариуцагч Б. нь нь “КИА-5” маркын машиныг мөнгийг төлөхгүй гэж маргаж байгаа боловч өөрийн татгалзлыг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, харин “******* бид хоёрын авлага, өглөг бий. Иймд бид хоорондоо ярилцана...” гэсэн тайлбар ирүүлсэн нь ******* машиныг *******эс авсан гэх асуудалтай хамааралгүй юм..
Д.******* нь *******д холбогдуулан “Худалдах, худалдан авах гэрээний дагуу автомашины үлдэгдэл төлбөр 16.900.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан боловч уг машиныг ******* худалдан авсан болох нь нотлогдоогүй тул ******* нэхэмжлэлтэй *******д холбогдох “Автомашины үлдэгдэл төлбөр 16.900.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож, хамтран хариуцагч Б.аас автомашины үлдэгдэл төлбөр 16.900.000 төгрөг гаргуулан Д.*******д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 242.450 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хамтран хариуцагч Б.аас 240.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 117, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д зааснаар ******* нэхэмжлэлтэй, *******ээс “худалдах- худалдан авах гэрээний дагуу автомашины төлбөр 16.900.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Б.аас 16.900.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгосугай.
2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 242.450 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хамтран хариуцагч Б.аас улсын тэмдэгтийн хураамжинд 242.450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг аваагүй бол шүүх хугацаа өнгөрснөөс 7 хоногийн дотор баталгаат шуудангаар хүргүүлэн, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.6-д зааснаар шийдвэрийг гардан авсанд тооцсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар энэ хуулийн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ