Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 00065

 

2018 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 155/ШШ2018/00065

Хөвсгөл аймаг

     

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд онлайнаар нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Л.М-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Банкинд холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, 155/2017/00885/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золжаргал, нэхэмжлэгч Л.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Отгонцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А, О.Т, хариуцагчийн өмгөөлөгч Н.Баасанжав нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

   Нэхэмжлэгч Л.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л.М би 2011 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Банкны захирлын тушаалаар эдийн засагчаар ажилд орж, хөдөлмөрийн гэрээг 3 сарын хугацаатайгаар байгуулж, туршилтын хугацаа дууссан тул тухайн салбарын захирлын тушаалаар жинхэнэ ажилтан болсон. Би ажлаа хийж байх хугацаандаа өгсөн үүрэг даалгавар хөдөлмөрийн гэрээнд тусгагдсан үүргээ биелүүлж ажиллаж байсан. 2017 оны дотоод аудитын шалгалтаар эдийн засагчаар ажиллаж байсан Л.М намайг ажлын байрны давуу талаа ашиглан өөрт үүссэн санхүүгийн хэрэгцээг хангах зорилгоор харилцагчаараа зээл авахуулсан, харилцагчтай санхүүгийн харилцаа үүсгэсэн зөрчил гаргасан, уг зөрчлийг тогтоосон хэмээн үзэж уг аудитын төлбөр зөрчлийн акт тогтоож улмаар  Банкны захирлын 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 5890/244 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн хуулийн 40.1.4 дэх заалтыг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь буруу байна. Учир нь би Н.А гэгч хүнээр зээл авахуулаагүй, мөн тэр зээлийг би өөртөө ашиглаагүй, санхүүгийн хэрэгцээнд хэрэглээгүй, миний данс руу мөнгө нь шилжиж ороогүй, би зээлийг нь төлж байгаагүй байхад хүчээр дарамталж 3-5 цаг суулгаж, чи хүнээр зээл авахуулснаа ямар учиртайг нь бич чамд ямарч асуудал байхгүй, өөр харилцагч нар тухайн өдөр зээл авсан байхад энэ харилцагч 500.000 төгрөгийн зээл аваад та 200.000 төгрөгийг нь авсан байна гэх мэтээр айлган сүрдүүлж байж намайг харилцагч Н.Аийн нэр дээр зээл авсан болгож хүчээр бичүүлсэн бөгөөд ямар нэг байдлаар өөрсдөө шалгаж тогтоосон зүйлгүй болно. Мөн хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэх тушаалдаа үндэслэл болгосон хөдөлмөрийн гэрээг ажил олгогч огт байгуулаагүй байж ажилтан миний хөдөлмөрийн гэрээг цуцалсан хэмээн тушаал гаргаж байгаа нь буруу байна. Иймд Хөвсгөл  эдийн засагчийн ажилд Л.М намайг эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.  

Нэхэмжлэгч Л.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2011 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Банкны захирлын тушаалаар ийн эдийн засагчаар ажилд орж, ажил үүргээ банкны дотоод журам, хөдөлмөрийн гэрээ болон бусад журмын дагуу үнэнч шударгаар гүйцэтгэж ирсэн. Ажиллаж байх хугацаандаа зээлийн багцыг тогтмол өсгөж амжилттай ажиллаж байсан. 2017 оны 08 дугаар сард аудитын шалгалтаар ирсэн аудиторууд намайг оройн 19 цаг өнгөрч байхад манай байгууллагын эрхлэгчийн өрөөнд оруулж суулгасан. Энэ өрөөнд шалгалтаар ирсэн 2 аудитор болон миний бие гээд 3 хүн байсан. Ингээд миний дансанд ямар нэгэн орлого орсон болон зарлага гарсан байхад ямар нэгэн харилцагч тухайн өдөр зээл авсан нөхцөл үүсэхэд тухайн өдрийн баримтуудыг надаар олуулаад наанаас чинь юу харагдаж байна. Харилцагч зээл авсан байхад чи үүнээс мөнгө авсан байна гэх мэтчилэн гүтгэж, шахаж, О.Тж байсан. Яг энэ байдал 19 цаг өнгөрч байхад эхлээд 23 цаг хүртэл үргэлжилсэн. Харилцагч А гэх хүн 500.000 төгрөгийн зээл авсан байхад тухайн өдөр миний дансанд орлого орсон байвал чи энэ зээлээс 200.000 төгрөгийг нь авсан байна гэж намайг гүтгэсэн. Харин би аваагүй. Надтай ямар ч хамааралгүй гэж хэлэхэд “ аудитор О.Т 23 цаг болж байхад харилцагч Алтанцэцэг рүү утсаар залгаж тодруулсан. Үүний дараа мөн харилцагч Батцэнгэл гэх малчин хүн рүү залгасан. Энэ харилцагчийн эхнэр нь бие муутай, өөрөө хөл муутай учраас манайхаас зээл аваад эмчилгээнд явдаг харилцагч байсан. Мөн энэ хүний зээл авсан өдөр миний дансанд 400.000 төгрөгийн орлого орсон байсан. Тэгээд уг баримтуудыг гаргаж ирээд чи мөн адил энэ хүнээс 400.000 төгрөг авсан байна гэж хэлэхэд нь би аваагүй гэдгээ хэлсэн. Ингээд 23 цагийн үед аудитор О.Т  Б гэх хүн рүү утсаар залгаж тодруулахад “харилцагч Батцэнгэл надад мөнгө өгөөгүй” гэх тайлбарыг хэлсэн. Ингээд оройн 19 цагаас 23 цаг хүртэл суусан миний бие шахалт дарамтанд орсон. Үүнээс хурдан гарахыг хүсч байсан. Ингээд эцэст нь Н.А гэх иргэний 2015 онд авсан 5.000.000 төгрөгийн зээлийг чи хувьдаа аваад хэрэглэсэн юм биш үү гэж асуусан. Би аваагүй гэдгээ хэлэхэд аудитор О.Т  Н.Аийн утас руу залгахад энэ хүний утас холбогдохгүй байсан. Тэгэхэд аудитор О.Т хэлэхдээ “Л.Маа чи энэ зээлийг авчихсан юм биш үү, чи ямар нэгэн тайлбар бичээд өгчих, эргээд чамд сөрөг асуудал гарахгүй. Чи бид хоёрын ажлыг ойлгох хэрэгтэй шүү дээ” гэж надад хэлсэн. Ингэж хэлэхээр нь би энэ мөнгийг авсан гээд худлаа тайлбар бичээд өглөө гэхэд би ажилгүй болно шүү дээ” гэж хэлэхэд аудитор О.Т “ямар нэгэн асуудал гарахгүй. Чи зүгээр л тайлбар бичээд өгчих, бидний ажлыг ойлгох хэрэгтэй шүү дээ” гэх тайлбарыг өгсөн. Тэгээд би тайлбар бичиж өгсөн. Надад энэ зээлийг авах шаардлага байгаагүй. Учир нь тухайн үед буюу 2015 онд өрхийн зээлийг жилийн 30 хувийн хүүтэй өгдөг байсан. Банкны ажилчдын цалингийн зээл жилийн 15.6 хувийн хүүтэй байдаг байсан. Үүнээс үзэхэд 2 дахин илүү хүү харагдаж байгаа юм. Тиймээс тухайн үед надад харилцагчаар өндөр хүүтэй зээл авахуулах ямар ч шаардлага байхгүй байсан. Харин би тухайн үед бага хүүтэй цалингийн зээл аваад явах бүрэн боломж надад байсан. Үүнээс болоод надад аудитаас төлбөрийн акт тавигдсан байсан. Энэ төлбөрийн актыг үндэслээд намайг ажлаас халсан байгаа. Тухайн үед би өрөөнөөс гарч ирэхэд манай ажилчид ямар удаан суудаг юм бэ гээд юу болсон талаар надаас асуусан. Харин би намайг гүтгэсэн, энэ байдлаас хурдан гарахын тулд худлаа тайлбар бичээд өгчихлөө гэж хэлсэн. Би энэ 5.000.000 төгрөгийн зээлийг авч ашиглаагүй. Үүнтэй холбоотой ямар нэгэн баримт байхгүй байхад намайг ажлаас чөлөөлсөн. Энэ явдлыг хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа учир намайг Банкны Хөвсгөл салбарын  харилцааны менежерийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэв.

Хариуцагч Банкны Хөвсгөл салбарын захирал Д.Ц шүүхэд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч Л.М нь Банкны Хөвсгөл салбарын эдийн засагч, харилцааны менежерээр ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа Банкны дотоод үйл ажиллагаандаа мөрдөн ажиллах дүрэм, журмуудыг зөрчиж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх заалтыг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Иймд салбарын захирал Д.Цгийн 2017 оны 08 сарын 28-ны өдрийн 5890/244 тоот “Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаал нь хуульд нийцэж байна. Тэрээр ажлын байрны давуу талаа ашиглан өөрт үүссэн санхүүгийн хэрэгцээг хангах зорилгоор харилцагчаар зээл авахуулсан, харилцагчтай санхүүгийн харилцаа үүсгэсэн уг үйлдлээ нуун дарагдуулсан Банкны ёс зүйн дүрмийн 5.2.1, 5.2.4, 5.4.2, 5.4.4, 5.5.3, 5.8.4, Зээлийн бодлогын 2.2.5.1, 2.2.5.3, 2.2.5.6, Зээлийн үйл ажиллагааны журмын 2.4, ажлын байрны тодорхойлолтын 2.1, 2.2, ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 3.2.5, 3.2.9, дэх заалтуудыг тус тус зөрчиж 5.7.2, 5.7.3, 5.7.12, 5.7.16-д заасан ноцтой зөрчлийг гаргасан юм. Л.Мын гаргасан дээрх зөрчлийг 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 5890/244 тоот тушаал нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн тул Л.Мын гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхийг хүсч байна... гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Банкны Хөвсгөл салбарын захирал Д.Цгийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 5890/244 тоот “Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаал нь үндэслэл бүхий гарсан. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь өөрөө ямар ч үндэслэлгүй, нотлох баримтаар тогтоогдоогүй тайлбар хэлж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Л.М нь Банкны Хөвсгөл салбарын  эдийн засагч, харилцааны менежерээр ажиллаж байсан. Энэ хүн харилцагч нартай байнга харилцаж, ажиллаж, харилцагч нарт зээл олгодог бую тухайн харилцагчийн талаарх бүх мэдээллийг мэддэг давуу талтай ажил үүргийг гүйцэтгэдэг байсан. Л.М нь харилцааны менежерээр ажиллаж байхдаа Н.А гэх харилцагчид 5.000.000 төгрөгийн зээл олгосон баримт байгаа. Уг зээлийг Л.М нь хувьдаа авч ашигласан. Харилцагчтай санхүүгийн харилцаа үүсгэсэн гэх зөрчил гаргасан юм. Л.Мын гаргасан энэ үйлдэл нь харилцагчид зээл олгоод тухайн зээлийг хувьдаа авч ашигласан. Зээлийн сар бүрийн төлөлтийг Л.М нь өөрийн данснаас гаргаад Н.Аийн зээлийг төлдөг байсан нь гүйлгээний баримтуудаар нотлогдож байгаа юм. Мөн уг үйлдэл нь аудитын шалгалтаар илэрсэн учраас Л.Мын хөдөлмөрийн гэрээг цуцалсан байгаа. Тэгэхээр 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 5.000.000 төгрөгийн зээлийг Н.Ат олгосон. Тухайн зээлийг хувьдаа авч ашигласан үйлдлээ би өөрөө хүчээр худлаа тайлбар бичиж өгсөн гэх тайлбарыг хэлж байгаа боловч үүнийгээ нотолж чаддаггүй. Мөн ямар ч нотлох баримтгүй тайлбар хэлж байна гэж үзэж байна. Иймд А.Л.М нь харилцагчтай санхүүгийн харилцаа үүсгэсэн гэх зөрчил нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.7.2, 5.7.3, 5.7.12, 5.7.16-д заасан ноцтой зөрчил гаргасныг аудитын шалгалтаар илрүүлсэн юм. Иймд “Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаал нь үндэслэлтэй байгаа учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бидний зүгээс Банкны Хөвсгөл салбарын д дотоод аудит хийхдээ тухайн тооцооны төвийн теллерийн данс, хуулга, зээлийн дансны хуулгууд болон зээлийн төлөлтийн харилцах дансны хуулгуудад аудит хийдэг. Ингэж аудит хийхэд Л.Мтай холбоотой нэг зээл гарч ирсэн. Энэ зээл нь Н.Ат холбогдох зээл байсан. Үүнтэй холбоотой баримтуудыг хавтаст хэрэгт хавсаргасан байгаа. Л.М нь өөрийнхөө данснаас зарлага гаргаад 5 минутын дараа хажуу талынхаа теллерээс гүйлгээ хийгээд дараа эргээгээд орлого хийх байдлаар нуун дарагдуулж зээлээ төлдөг байсан. Тухайн үед бид Л.Мтай ярилцахад гүйлгээний баримт дээр зурагдсан гарын үсгийг өөрийнхөөгөө мөн гэдгийг зөвшөөрсөн. Үүний дагуу бид тайлбараа бичиж өг гэж хэлсний дагуу тайлбар бичиж өгсөн. Бидний зүгээс тухайн үед ямар нэгэн байдлаар дарамт шахалт үзүүлэх шаардлага байгаагүй. Бид хүний ажил, амьдралыг шийддэг учраас харилцагчаас болон ажилтнаас тодруулга авч хоёр талын гаргасан тайлбарыг харж дүгнэлт гаргадаг. Үүний дагуу л бид ажилласан. Бид Л.Мтай тухайн үед ярилцахдаа олон цагаар ярилцаагүй. ... Мөн Л.Мтай уулзаж ярилцахдаа бид Н.А гэх харилцагчийн утас болох 91249980 гэсэн дугаар руу залгасан боловч утас нь холбогдохгүй байсан. Тэгээд Л.М уг зээлийг би дүүдээ авч өгсөн. Манай дүүд мөнгө хэрэгтэй байсан юм. Тэгээд дүү маань уг зээлийг тогтмол төлөөд явдаг байсан. Манай дүү Улаанбаатар хотод Драгон төв дээр утас зардаг байж байгаад бие нь өвдөөд ажил нь зогсонги байдалд орсны улмаас төлбөрийг хийж чадахгүй болсон учраас ээжээр тэтгэврийн зээлийг нь авахуулж зээлийн сар бүрийн эргэн төлөлтийг нь төлөөд явдаг байсан. Иймд цаашид алдаагаа дахин давтан гаргахгүй, гэмээ ухаарч байна. Манай дүү сард 288.500 төгрөг төлдөг. Одоо зээлийн үлдэгдэлд 644.000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа гэх тайлбарыг өгсөн. Үүний дагуу маргааш нь харилцагч Н.Аийн 91249980 дугаар руу залгаж холбогдоход “Би уг зээлийг Л.Мд авч өгсөн. Энэ зээлийг би төлөх ёсгүй” гэх тайлбарыг өгсөн байгаа. Үүний дагуу дотоод аудитын газраас төлбөрийн акт тавьж хугацаа өгч төлбөрийг барагдуулуулахаар Банкны Хөвсгөл салбарын захиралд хариуцуулж өгсөн. Тухайн үед бид Л.Маас тайлбар бичээд өгчих дараа нь ямар ч асуудал гарахгүй гэх мэтээр гуйгаагүй. Энэ хүн байгууллагадаа 6 жил гаруй хугацаанд ажилласан байгаа шүү дээ. Тэгэхээр тухайн үед шахалтанд ороод тайлбар бичиж өгсөн гэж ярьж байгаа нь үндэслэл байхгүй байна гэж үзэж байна. Харин тухайн үед Л.М нь цалингийн зээл авах боломжтой байсан эсэх талаар бид сайн мэдэхгүй байна. Мөн төлбөр зөрчлийн акт тавигдсаныг Л.Мд танилцуулаад гарын үсэг зуруулсан байгаа. Үнэхээр энэ хүн гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрөхгүй байсан юм бол гарын үсгээ зурахгүй байсан байх гэж бодож байна. Л.Мын шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн дансны хуулгууд нь ямар ч байдлаар төөрөгдүүлсэн байж болно. Харин гол нь зээлийг төлөхдөө зээлийг салгах байдлаар төлсөн байдаг юм. Үнэхээр дээрх зээлийг дүүдээ авч өгсөн юм бол дүү нь өөрийнхөө данснаас яагаад уг зээлийг төлөөд явж болоогүй юм бэ. Заавал гүйлгээг төөрөгдүүлж, зарлага гаргаад хэдэн гүйлгээний дараа орлого хийгээд, хажуу талынхаа теллерээр зээлийг төлүүлэх үйлдлүүдийг хийх шаардлага байсан уу гэдгийг анхаарч үзнэ үү. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.М нь хариуцагч Банкны Хөвсгөл салбарт холбогдох, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэлээ гарган, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна.

Нэхэмжлэгч Л.М нь Банкны Хөвсгөл салбарын д харилцааны менежерээр ажиллаж байгаад тус салбарын захирлын 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 5890/244 дугаартай “Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалаар Хөвсгөл салбарын  харилцааны менежерийн үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн болох нь зохигчийн тайлбар, ажлаас халсан тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хөдөлмөрийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 2, 78, 30-33-р тал/

Банкны Хөвсгөл салбарын захирлын 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 5890/244 дугаартай “Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалаар Л.Мыг ажлын байрны давуу талаа ашиглан өөрт үүссэн санхүүгийн хэрэгцээг хангах зорилгоор харилцагчаар зээл авахуулсан, харилцагчтай санхүүгийн харилцаа үүсгэсэн үйлдлээр Банкны ёс зүйн дүрмийн 5.2.1, 5.2.4, 5.4.2, 5.4.4, 5.5.3, 5.8.4, Зээлийн бодлогын 2.2.5.1, 2.2.5.3, 2.2.5.6, Зээлийн үйл ажиллагааны журмын 2.4, ажлын байрны тодорхойлолтын 2.1, 2.2, ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 3.2.5, 3.2.9 дэх заалтуудыг тус тус зөрчиж 5.7.2, 5.7.3, 5.7.12, 5.7.16-д заасан ноцтой зөрчлийг гаргасан гэх үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Хөдөлмөрийн дотоод журмын 9.2.3, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.7 дахь заалтуудыг тус тус баримтлан ажлаас чөлөөлжээ. /хх-ийн 2, 78-р тал/

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан зөрчлийг гаргаагүй тул дээрх үндэслэлээр ажлаас чөлөөлснийг зөвшөөрөхгүй, ...Н.А гэж хүнээр 5.000.000 төгрөгийн зээл авахуулсан гэдгийг шалгаж тогтоосон зүйл байхгүй, тухайн зээлийг би санхүүгийн хэрэгцээнд хэрэглээгүй, миний данс руу мөнгө нь шилжиж ороогүй, би зээлийг нь төлж байгаагүй байхад хүчээр дарамталж 3-5 цаг суулгаж, айлган сүрдүүлж Н.Аийн нэр дээр зээл авахуулсан болгож хүчээр бичүүлсэн. 2015 онд Банкны ажилчдын зээл жилийн 15 хувийн хүүтэй, харилцагчийн зээлийн жилийн хүү 30 хувь байсан. Надад санхүүгийн хэрэгцээ шаардлага гарсан байсан бол би заавал ийм өндөр хүүтэй зээлийг харилцагчаар авахуулахгүй, өөрийн нэр дээр зээл авах боломжтой. Дээрх зөрчлийг би гаргаагүй тул намайг эрхэлж байсан ажилд минь эгүүлэн тогтоож өгнө үү гэж, 

Хариуцагч тал нэхэмжлэгч Л.Мын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг татгалзаж буй үндэслэл болон ажлаас чөлөөлөх болсон шалтгаанаа ... харилцааны менежер Л.М нь ажлын байрны давуу байдлаа ашиглан харилцагч Н.Аийн нэр дээр 5.000.000 төгрөгийн зээл гаргуулан авч ашигласан, уг зээлийг Л.М өөрөө төлдөг болох нь баримтаар тогтоогдсон,  мөн зээлийг өөрөө судлан олгож ашиг сонирхлын зөрчил гаргаж, ажлын байр болон албан тушаалын давуу байдлаа ашигласан ноцтой зөрчил гаргасан нь дотоод аудитын тайлан, Л.Мын өөрийн бичгээр гаргасан тайлбар, төлбөр зөрчлийн акт зэргээр тогтоогдсон, хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.7-д заасан ноцтой зөрчлийг гаргасан тул хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаал хуульд нийцсэн гэж тайлбарлаж, энэхүү тайлбартайгаа холбогдуулан Л.Мтай 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ажлын байрны тодорхойлолт, Банкны Хөдөлмөрийн дотоод журам, Ёс зүйн дүрэм, Зээлийн бодлого, Зээлийн үйл ажиллагааны журам зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд, Банкны Хөвсгөл салбарын захирлын 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 5890/244 дугаартай “Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай” тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2015 оны 10 сарын 15-ны өдөр харилцагч Н.Атэй байгуулсан 201542398731 тоот зээлийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Л.Мын Дотоод аудитын газрын шалгагч нарт бичгээр гаргасан тайлбар,д ажиллахгүй болсон ажилчдын нэрсийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Банкны гүйлгээний баримтуудын нотариатаар гэрчлүүлсэн хуулбаруудыг тус тус нотлох баримтаар ирүүлсэн байна. /хх-ийн 30-112, 141, 146-156-р тал/

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан “хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил” гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт харш үйлдэл, эс үйлдлийг ойлгох ба ажил олгогч, ажилтан нь ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байхыг шаарддаг.

Банкны Хөвсгөл салбарын захирал нь Л.Мыг ажлын байрны давуу талаа ашиглан өөрт үүссэн санхүүгийн хэрэгцээг хангах зорилгоор харилцагч Н.Аөөр зээл авахуулсан, харилцагчтай санхүүгийн харилцаа үүсгэсэн үйлдэл нь түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.7.2-т заасан “Банкны ажилтны ёс зүйн дүрэм”-д хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилтэй адилтган тооцно,

5.7.3-т заасан ажил олгогчоос олгосон итгэл, хангамж, эрхэлсэн ажлын давуу тал, ажлын байр, албан тушаалын эрх мэдэл, ажлын байрны тодорхойлолтоор олгосон эрхийг хувийн ашиг сонирхолд ашиглах, бусдад ашиглуулсан, /шан харамж авсан, хувьдаа үйлчилгээ хийлгэсэн, банкны өмч хөрөнгийг хувьдаа завшсан, хэрэглэсэн буюу бусдад зориуд завшуулсан, хэрэглүүлсэн, банкны өмч хөрөнгийг хувийн хэрэгцээнд зарцуулсан, хувийн сонирхлоор бусдын бизнесийг дэмжсэн гэх мэт үүгээр хязгаарлагдахгүй/ аливаа үйлдэл, эс үйлдэхүй гаргасан эсхүл гэмт хэргийн шинж чанартай үйлдэл, эс үйлдэхүй гаргах,

5.7.12-т заасан харилцагчид аливаа байдлаар нөлөөлөх, гуйх, дарамт, шахалт үзүүлэх, харилцагчийг хууран мэхлэх, харилцагчтай санхүүгийн харилцаа үүсгэх, орох,

5.7.16-д заасан харилцагчийн нэр дээр зээл авах, авахуулах, эсхүл удирдлага дахь ажилтан хамт ажилладаг ажилтнаар зээл авахуулж хувьдаа эсхүл ашиг сонирхлын зөрчилтэй нэгдмэл сонирхолтой этгээдэд ашиглуулах зэрэг хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан гэж үзэж ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна. 

Учир нь нэхэмжлэгч Л.М нь харилцагч Н.А зээлийг өөрөө судлан олгосон гэх зөрчил нь хавтаст хэрэгт авагдсан Банкны эдийн засагчийн ажлын байрны тодорхойлолтын 2.4-т Харилцагчийн зээл хүссэн өргөдөл болон хүлээж болзошгүй үүргийн санал хүсэлтийг хүлээн авч ... зээлийн хувийн хэргийг бүрдүүлэн холбогдох шатны зээлийн хорооны хурлаар оруулж шийдвэрлүүлэх, 2.5-д олгохоор зөвшөөрөгдсөн зээлд холбогдох гэрээнүүдийг байгуулах... гэж дурдсанаас болон 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр харилцагч Н.Атэй байгуулсан №201542398731 дугаар Барьцаат зээлийн гэрээнд банкыг төлөөлж салбар, тооцооны төвийн захирал Ш.Н, зээлийн эдийн засагч Л.М нар гарын үсэг зурсан үйл баримт зэргээс дүгнэхэд Л.Мыг дээрх харилцагч Н.Ат зээлийг өөрөө судлан олгосон гэх зөрчлийг гаргасан байна гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Мөн харилцагч Н.Ат 2015 оны 10 сарын 15-ны өдөр олгосон 5.000.000 төгрөгийн өрхийн зээлийг нэхэмжлэгч Л.М өөртөө авч ашигласан гэх зөрчил нь гэрч Н.Аийн ...Би Банкнаас 2015 онд 5.000.000 төгрөгийн зээл авч байсан, уг зээлээс Л.Мд өгөөгүй гэх мэдүүлгээр үгүйсгэгдэж байхаас гадна хариуцагч энэ талаар нотолсон баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй байна.

Ажил олгогч нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцлах эрхтэй боловч ажилтны гаргасан зөрчил баримтаар тогтоогдсон байх шаардлагатай юм.

Иймд Банкны Хөвсгөл салбарын захирлын 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 5890/244 дугаартай “Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалаар Л.Мыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг зөрчсөн байх тул нэхэмжлэгч Л.Мыг Банкны Хөвсгөл салбарын  харилцааны менежерийн ажилд эгүүлэн тогтоох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан тухай ажилтны гомдол нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл болон гомдлоор авч хэлэлцэх хэрэгт хамаарах бөгөөд зөвхөн нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг ба хариуцагчаас тус гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Л.Мыг Банкны Хөвсгөл салбарын харилцааны менежерийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч Банкны Хөвсгөл салбараас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд  шийдвэрийг гардуулснаар  гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.БЯМБАСҮРЭН