Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Бүүвэйбаатарын Мөнхбаяр |
Хэргийн индекс | 150/2016/0043/э |
Дугаар | 0036 |
Огноо | 2016-08-26 |
Зүйл хэсэг | 138.2., |
Улсын яллагч | Т.Дэлгэрсайхан |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 08 сарын 26 өдөр
Дугаар 0036
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж,
нарийн бичгийн дарга Б.Соронзонболд,
улсын яллагч Т.Дэлгэрсайхан,
дэг сахиулагч П.Отгонбаяр,
шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч П.Буманзаяа нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 201618010063 дугаар нэг хавтас эрүүгийн хэргийг 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Монгол улсын иргэн, 0000 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто инженер мэргэжилтэй, “” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 39-22 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн ЧГ- дугаартай, ******* овгийн**************
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
“” ХХК-ийн захирал ******* нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журмыг сахин хангуулах үүргээ биелүүлээгүйгээс 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн орой Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын 2-р багийн нутаг Хужиртын хөндий гэх газарт байрлах тус ХХК-ны ашиглалтын газарт ажил гүйцэтгэж байсан түр ажилчин******* нь экскаваторын шанаганд цохиулж нас барсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:
Шүүгдэгч ******* нь 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр “” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэж байхдаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хяналт тавих үүргээ биелүүлээгүй, аюулгүй ажиллагааны зааварчилгааг бичгээр өгөлгүй ажил гүйцэтгүүлсэний улмаас Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын 2 дугаар багийн нутаг Хужиртын хөндий гэх газарт байрлах тус компанийн ашиглалтын газарт ажиллаж байсан түр ажилчин******* нь экскаваторын шанаганд цохиулж амь нас нь хохирсон гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн
хохирогчийн хууль ёсны төлөөлөгчгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 05 дугаар сарын 16-ны өглөө гэртээ байж байтал манай хажуу талын айлын хүн орж ирээд надтай “” ХХК-ны ажилчин Жорж гэдэг хүн утсаар ярина гээд байна гэж хэлсэн. Тэгээд би гэрт ороод утсаар ярьсан чинь Жорж гэдэг монгол хүн би бүтэн нэрийг сайн мэдэхгүй байна. Утсаар яриад үйлдвэрлэлийн ослоос болоод******* нас барчихлаа, бид нар одоо та нар дээр очиж авах гээд явж байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-17/,
гэрчийн мөрдөн байцаалтад өгсөн “...2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр сумын жижүүрийн эмчээр ажиллаж байтал жижүүр сувилагч яаралтай эмнэлэг дээр ир гэсэн. Би шууд гараад 01 цаг 04 минутанд эмнэлэг дээр иртэл амьсгал, зүрх судас, пүлс үгүй нас барчихсан хамраас нь их хэмжээний цус гарчихсан толгойн орой хэсэгт 4-5 см зүсэгдсэн язарсан шархтай 25 насны орчим эрэгтэй хүн байсан. Тухайн хүнийг үзэхэд анхан шатны тусламж үзүүлэх боломжгүй оройтсон нас барчихсан байсан учраас сумын цагдаад мэдэгдээд талийгаачийн биеийг засаж байгаа чигээр нь байлгаж байгаад 2 цагийн дараа морог буюу цогцос хадгалах өрөөнд оруулсан. Намайг гэрээсээ гараад явж байх замд сувилагч энэ хүний пүлс, амьсгаа мэдэгдэхгүй байна гэж надад хэлэхээр нь би зүрх судасны үйл ажиллагаа дэмжих Адерналин 0,5-р булчинд хий гэж хэлээд л эмнэлэгт орж ирэхэд сувилагч тухайн тариаг хийсэн байсан. Талийгаачийг авчирсан хүн нь юм гагнаж байгаад экскаваторын шанага унаад юманд цохиулчихсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-19-20/,
гэрч*******гийн мөрдөн байцаалтад өгсөн “...2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр манай “” ХХК нь худаг ухаж нацосыг суулгаад тагийг нь гагнуураар гагнаад 3 метртай турба залгах гээд гагнуурын ажил хийгээд гагнуурчин , бид гурав байж байсан юм. Тэгээд гагнасан 3 метртай турбагаа экскаваторын сумны үзүүрийн дэгээ хэсэгт торосоор уяад дүүжилсэн юм. Тухайн үед , бид гурвыг ажил хийж байхад талийгаач******* гэдэг залуу бид нарын хажууд байгаагүй юм. Худгийн ус дамжих хоолойггэдэг залуутай тараагаад явж байсан юм. Тэгээд , бид гурвыг 3 метртай турбагаа экскаваторын суманд торосоор уяхад бид нар дээр ирээд цуг уяалцаад байж байсан юм. Тэгээд би машин асааж гэрэл тусгах гээд холдчихсон байсан. Тэгээд би машин асааж ирээд хартал ээ, талийгаач залуу нар экскаваторын суманд торосоор уячихсан байсан зүйлийг өлгөчихсөн байсан. Тэгэхээр нь би машинаас гараад шанаган доор байж болохгүй шанага унана гэж хэлээд байж байтал шанага унасан. Тэгээд би шанага уналаа холд гэж хэлсэн. Тэгтэл тэнд байсан хүмүүс үсрээд холдож байх шиг харагдсан. Би талийгаачийг цохиулсныг хараагүй өмнөөс экскаваторын гэрэл тусаад, бас өдөржин гагнуур хийчихсэн байсан болохоор юу болсон талаар сайн харж амжаагүй. Миний өмнүүр нэг хүн гүйгээд гарах шиг харагдсан. Тэгээд би тэрнээс хойш юу болсон талаар санахгүй байна ухаан санаа орж гараад байсан. Нэг харсан чинь талийгаач залууг өвөр дээрээ тэвэрчихсэн сууж байсан. Тэгээд манай захирал хүрч ирээд гарыг нь барьж үзээд судас нь цохилж байна гэж хэлээд Төв аймгийн Цээл сум руу аваад явсан..., ...Бид нарт хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилгаа бол өгдөг, Би тухайн үед зураагүй байсан. Учир нь тэр өдөр ажил багатай байсан болохоор зураагүй юм...” гэсэн мэдүүлэг /хх-21-22/,
гэрчийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр "" ХХК-нд ажилтанаар орсон юм. Тэгээд орой 21 цаг болж байхад хоолонд орчихоод худаг дээр Ганзориг, , , талийгаач******* бид хэд ажиллаж байсан юм. Худаг дээр болохоор , , бид гурав гагнуурын ажил хийгээд байж байсан юм. Харин Ганзориг, талийгаач******* хоёр болохоор складнаас усны хоолой авчирч задалж тавих гээд явчихсан байсан юм. Тэгээд талийгаач*******,хоёр хоолойгоо задалж дуусаад ирчихсэн байсан. Тэр хооронд , бид гурав турбагаа гагнаж дуусаад торосоор уяад экскаваторт өлгөх гээд бэлтгэж тавьчихаад байж байсан юм. Тэгээдэкскаваторт ороод ажиллуулж эхэлсэн. Харин болохоор орой болчихсон байсан болохоор машин ойртуулж гэрэл тусгах гээд машин луу явчихсан байсан юм. Харин гагнуураа хийгээд сууж байсан. Талийгаач******* бид хоёр болохоор торосоор уясан төмөрийг экскаваторын суманд өлгөчихөөд экскаватораар өргүүлээд зогсож байсан чинь бид хоёрыг хараад та хоёр шанаган доороос холд гэж хэлсэн. Тэгээд удаагүй байж байтал шанага унасан. Би хажуу тийш үсэрсэн, харин талийгаачийг би хашаа үсэрсэнийг хараагүй. Тэгээд шанага унасан. Би холдоод хартал талийгаач шанаганы хажууд хамараас нь цус гарчихсан хэвтэж байсан. Тэгээд Ганзориг, , нар хүрч ирээдахыг анги руу явуулсан. Тэгээдах манай захирлыг дагуулж ирсэн. Тэгээд захирал ирж үзээд талийгаачийн гарыг нь барьж үзээд зүрх нь цохилж байна гэж хэлээд өөрийнхөө машинаар талийгаачийг аваад шууд Төв аймгийн Цээл сум руу явсан..., ...Аюулгүй ажиллагааны зааварчлага өгөөгүй...” гэсэн мэдүүлэг /хх-23/,
Гэрч ы мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр манай “” ХХК нь ажлын талбай дээрээ худаг ухчихсан тэрний хоолой, турба зэрэг ажлыг худгийн гүнд нь тавиад орой нар жаргаж байхад дууссан юм. Тэгээд орой нь хоолондоо орж ирээд, , Ганзориг, талийгаач******* бид нарыг худгийнхаа тагийг тавиад дээр бэлтгэсэн бэлдэцийг экскаватораар өргөж байгаад гагнуур хийж хаах гэж байсан. Тухайн үед нь бэлдэцийн дээрээс торосоор уяад байж байсан. Би цаашаа явж гагнуурын аппаратаа худгийн гагнуур хийх газарт тавьчихаад электрод авах гээд явчихсан байсан. Тэр хооронд талийгаач*******, хоёр торосыг экскаваторын суманд хийгээд өргөж байгаа харагдсан. Тэгээд байж байтал экскаваторын шанага унаж байгаа харагдсан. Ер нь бол маш хурдан болоод өнгөрсөн. Тэгээд бид нар гүйгээд очтол шанаганы хажууд талийгаач доошоо харчихсан хэвтэж байхаар нь би тусламж үзүүлэх санаатай эргүүлж харуулсан чинь хамраас цус гарчихсан ухаан алдчихсан байсан. Тэгээдах машин олж ирэх гээд ажлын байр луу явсан. Тэгээд удаагүй байж байтал захирал******* хүрч ирээд гарыг нь барьж үзээд зүрх цохилж байна. Энэ хүнийг эмнэлэгт хүргэж үзүүлэх ёстой гээд Төв аймгийн Цээл сум руу авч явсан. Хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгдөг юм. Харин тэр өдөр бол өгөөгүй гарын үсэг зуруулаагүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-24/,
Гэрчийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 05 дугаар сарын 15-ны өглөө манай хамт олон худгын ажилдаа ороод орой болж байхад худаг дотроо турба шугамаа тавьж дуусгасан юм. Тэгээд орой болчихсон байсан болохоор манай хамт олон хоолондоо орчихоод худаг дээр үлдсэн ажлаа дуусгах гэж , ,, талийгаач******* бид нар очиж ажилласан юм. Тухайн үед ажиллаж байхдаа бид нар хоёр хуваагдаад би талийгаачтай склад орж ус тавих хоолой авч ирээд задалж цувуулж худаг хүртэл тавьсан. Тэр хооронд , , нар гагнуурын ажилаа хийж дуусгаад ганцхан босоо гагнуур хийх л үйлдэл дутуу байсан юм. Тэрийгээ хийгээд торосоор оосорлож уяад би экскаватор дотор орчихсон байсан. Харин гэрэл тавих гээд машин дээр оччихсон байсан. Тэр хооронд, талийгаач******* хоёр үлдээд экскаваторын суманд турбайгаа өлгөж өгсөн. Тухайн үед тэр хоёрт болгоомжтой байгаарай гэж хэлж байсан. Бас цаанаас шанаган доор байж болохгүй гээд байсан. Тэгээд турбагаа дээш өргөөд газраас хөндийрөөгүй байж байтал экскаваторын шанага нь унасан. Тэгээд харсан чинь******* шанаганы хажууд хэвтэж байсан. Би тухайн үед юу болсон талаар мэдэхгүй ухаан санаа балартаад******* дээр очоод эргүүлээд харсан чинь хамраас нь цус гарч байсан. Тэгээд би ажлын байр луу гүйсэн дарга дээр ороод осол гарчихлаа гэж хэлсэн. Тэгээд би тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна ямар ч байсан би байран дээр үлдсэн. Дарга талбай руу явсан. Бид нарыг ажилд гарахад хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй...” гэсэн мэдүүлэг /хх-25/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн №33 дугаартай “Онош: Гавал тархины ил гэмтэл. Гавлын орой, дух, чамархай, дагз ясны цөмөрсөн хугарал. Дагз, суурь ясны дунд хэсэг, зүүн чамархай хүрсэн шугаман хугарал. Тархины баруун, зүүн тал бөмбөлөг, уртавтар тархи, гүүрэн хэсэг, бага тархины баруун талын няцрал, дарагдал. Хүзүүний 1,2-р үений түвшинд хөндлөн хугарал, баруун 1-4-р хавирганы хөндлөн сэлтэхийт хугарал. Баруун бугалганы үений мултрал, бяцарсан хугарал. Баруун дунд чөмөгт ясны зөрсөн сэлтэрхийт бяцарсан хугарал. САК. Тархины хаван ШОК. Хурц цус алдалт. Цусны эргэлтийн хямрал Дүгнэлт: 1. Талийгаачид дээрхи гэмтэлүүд тогтоогдлоо. Дээрх зүйл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, гэмтлийн зэрэг журмын 3.1.2, 3.1.3 болон 3.1.5-д зааснаар амь насанд аюултай хүнд гэмтэл болно. 2. Талийгаачийн цус нь B /III/ бүлгийн харьяалалтай байна. 3. Талийгаачийн цусанд 0,8 промилли спиртийн агууламж илэрсэн нь хөнгөн зэргийн согтолттой байжээ. 4. Талийгаачид ямар нэгэн архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 5. Талийгаач нь эмнэлэгийн яаралтай тусламж авах боломж үгүй, түргэн хугацаанд газар дээрээ нас баржээ. 6. Талийгаач нь гавал тархины хүнд гэмтэлийн улмаас хурц цус алдалт, Шок амьсгалын дутагдалаар нас баржээ.” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-33/,
Мэргэжлийн хяналтын улсын байцаагч ын 2016 оны 07 дугаар сарын 01-ний №18-06-018/20 дугаартай “ 1. Ажилтан******* нь ажиллаж байсан компанийхаа худгийг ухаж байснаас үзэхэд тэрээр ажил үүргээ гүйцэтгэж байсан. 2. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна гэж заасан байна. Гэвч энэ үүргээ захирал хангалтгүй гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. 3. 3.1 Ажилчдад хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн талаарх сургалтанд хамруулалгүй ажиллуулсан нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 17-р зүйлийн 17.4 дэхь, 3.2 Бэлтгэсэн төмөр бэлдэцийг өргөх хэрэгслэлээр өргөлгүй экскаватороор өргөсөн нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2 дахь, 3.3 "" ХХК нь ажилчиддаа 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр аюулгүй ажиллагааны зааварчилгааг бичгээр өгөлгүй ажиллуулсан нь "Сургалт зохион байгуулалт. Үндсэн дүрэм MNS 4969:2000 стандартын 3.16-д заасан "Аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга өгнө. Ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга нь товч тодорхой байх ба ажил эхлэхийн өмнө бичгээр өгөгдөнө..." гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. 4. Асуулт 2-т тодорхой хариулсан болно. 5. Шинжилгээний явцад хэрэгт ач холбогдол бүхий бусад нөхцөл байдал илэрсэнгүй”... гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-37/,
шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн “...2016 оны 05 дугаар сарын 15-ны орой 23 цагийн үед Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын 2 дугаар багийн нутаг Хужиртын хөндий гэх газарт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг өөрийн эзэмшлийн болох “” ХХК-ны үйлдвэрлэлийн газар дээр байж байтал манай компаний ажилчингэх залуу миний өрөөнд орж ирээд талбай дээр үйлдвэрлэлийн осол гарчихлаа гэж хэлээд ороод ирсэн. Тэгэхээр би зөрж гараад осол болсон газарт очиж үзэхэд худаг янзалж байсан 5 ажилчдын нэг болох******* гэх залуу экскаваторын шанаганы хажууд хамраас цус гарсан байдалтай хэвтэж байхаар нь анхны тусламж үзүүлэх санаатай очоод талийгаачийн гарыг барьж үзсэн чинь зүрх цохилж байхаар нь ажлын залуучуудтай нийлж машинд оруулаад Төв аймгийн Цээл сумын эмнэлэг руу явсан юм. Тэгээд Төв аймгийн Цээл сумын эмнэлэг ороод үзүүлсэн чинь нас барчихсан байна гэж хэлсэн. Тэгээд тухайн орон нутгийн цагдаад мэдэгдсэн..., ...Талийгаачтай хөдөлмөрийн болон ажлын байрны тодорхойлолт хийгээгүй байсан юм. Учир нь манай байгууллага ажлаа эхлээд удаагүй байсан болохоор хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолт хийгээгүй байсан юм. Ер нь бол Орхонтуул сумын нутагт очоод ажлаа эхлэхдээ тус нутгаас хүмүүс ажилд авсан юм. Тэр хүмүүстэйгээ хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолт хийгээгүй байсан юм..., ... Талийгаач******* нь манай байгууллагын үндсэн ажилчин биш байгаа юм. Учир нь******* нь ажилдаа тогтвор суурьшилтай ажилдаггүй. Нэг ажлаа хаяж явчихаад эргээд ирчихдэг болохоор хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолт хийгээгүй юм. ...Тэр үед компанид болон ойр орчимд кран олдохгүй байсан тул надад экскаватороор кран хийж өргүүлэх санаа төрсөн. Би Ганзоригоос экскаватор хөдөлгөж чадах уу гэтэл чадна гэхээр нь ганц турба дээш өргөхөд жолоочийн шаардлагагүй гэж бодоодоор экскаватор жолоодуулан худгийн турбаг өргөж байгаад гагначих гэж хэлсэн.намайг эксковатор жолоод гэж хэлээгүй бол экскаватор жолоодохгүй байх байсан. Намайг хэлсэн учраас л эксковатор жолоодон турбаг өргөсөн юм. Би ийм айхтар зүйл болно гэж бодоогүй учраас нарийн зааварчилгаа зөвөлгөө өгөөгүй...” гэсэн мэдүүлэг /хх- 43, 44, 46, 99/,
шүүгдэгч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр орой 23.00 цагийн орчим Орхонтуул сумын Хужиртын хөндий гэх газар манай тусгай зөвшөөрөл бүхий газар бэлтгэл ажил хийж байсан. Худгийн турба суулгаж дуусаад нэг турба үлдсэн байсан. Би тэгээд үлдсэн нэг турбагаа суулгачаарай гээд явсан. Талийгаач тэр үед байгаагүй. Ганзориг, ,, гэх дөрвөн хүн турба холбоод үлдсэн. Би энэ хүмүүсийг орхиод байрлуугаа явсан. Гэтэл осол гарлаа гээд араас утасдсан. Намайг очиход шанаганы хажууд талийгаач хэвтэж байсан. Очоод судсыг нь барьсан чинь цохилж байсан. Тэгээд би машинд суулгаад эмнэлэг аваад явсан. Тэгээд жижүүр сувилагч нь тариа хийгээд байж байхад нас барсан. Эмчийг нь ирэхэд нас барчихсан байсан. Тэгээд цагдаад хэлээд цагдаа хэргийн газарт очиж үзлэг хийсэн гэсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.
Иймд шүүгдэгч *******г хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журмыг сахин хангуулах үүргээ биелүүлээгүйгээс хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 138 дугаар зүйлийн 138.2-д зааснаар ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “...Энэ компаний зүгээс оршуулга болон бусад зардалыг гаргаж бүх зүйлээр бүрэн тусалж ар гэр, үр хүүхэд нь 7.000.000 төгрөгийн тусламж өгөн бидний уй гашууг хуваалцаж хүнлэгээр хандаж буй учир талархаж байна. Иймээс бид гомдолгүй гэдэгээ баталгаа болгон үзүлж байна. Компаний дарга******* болон экскавторчиннарт гомдолгүй...” гэсэн хүсэлт /хх-ийн-82/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М. “...М. би тухайн хэрэгт нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй мөн нялх хүүхэдтэй хол газар явах боломжгүй тул шүүх хурлыг надыг оролцуулахгүйгээр хийж шийдэж өгнө...” гэсэн хүсэлт /хх-ийн 123/ тус тус ирүүлсэн байх тул хохирлыг бүрэн төлж барагдуулсан, шүүгдэгчээс гаргуулан шийдвэрлэх гэм хорын хохирол байхгүй, гэм хорыг арилгасан байна гэж үзэв.
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар шүүгдэгч ******* нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь тогтоогдож байна. /хх-49/
Шүүгдэгч *******д ял шийтгэл оногдуулахдаа ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1-д зааснаар тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, 55.1.3-д зааснаар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан, 55.1.9 дэх хэсэгт зааснаар үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг байдлуудыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн тул тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж, уг ялыг тэнсэж хянан харгалзахаар тогтоож цагдаагийн байгууллагын хяналтанд шилжүүлэхээр шийдвэрлэв.
Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “” ХХК-ны хөдөлмөр, хамгаалал аюулгүй ажиллагааны дэвтрийг “” ХХК-д буцаан олгохоор шийдвэрлэж, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдав.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1, 298 дугаар зүйлийн 298.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овгийн**************г хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журмыг сахин хангуулах үүргээ биелүүлээгүйгээс хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 138 дугаар зүйлийн 138.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******г тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй, эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч ******* нь урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дэвтрийг “” ХХК-д буцаан олгосугай.
6. Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, шүүгдэгч *******д хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст даалгасугай.
7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл уг тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР