Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 312

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Оюунтөгс

Улсын яллагч: С.Болорзул

Шүүгдэгч*******, түүний өмгөөлөгч Л.Золжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч*******д холбогдох эрүүгийн 1914006590417 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, ээж, 2 дүүгийн хамт оршин суудаг, ******* овогт*******гийн*******, // Үйлдсэн хэргийн талаар Шүүгдэгч******* нь 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Баянхонгор аймгийн Шинэжинст сумын 1 дүгээр багийн нутаг Шинэ худаг гэх газарт*******ыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Үүнд:

Шүүгдэгч Г.Баттулгын мөрдөн байцаалтад өгсөн ... Би 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өглөө 09 цагийн үед малаа усалчихаад В.Амартүвшингийн гэрт очоод 0,5 лиртрийн архи хувааж уучихаад, мотоциклиор С.Баатарцогтын гэрт нь очсон. С.Баатарцогт нь шинэ хүүхдийн найр хийж байсан ба бид хоёрт цай хоол болон архи хийж өгөхөөр нь уугаад дуулаад сууж байхад******* гаднаас орж ирсэн. В.Амартүвшин*******той маргалдаад байхаар нь нялх хүүхэдтэй 2 айлд боль гэж хэлээд дагуулаад гэрээс гарсан.******* мотоциклио асаагаад араар суучих гэж хэлэхээр нь би В.Амартүвшин бид хоёр суухад хөдлөөд явсан. Гэрээс холгүй явж байхад миний малгай унахаар нь би малгайгаа авъя зогс гэж хэлэхэд зогсохгүй байхаар нь би*******ыг араас нь татаад хөлөө газар чичирч зогсоогоод буугаад би*******ын өмссөн байсан цамцны захаар нь боогоод В.Амартүвшин боль гэж хэлээд бид хоёрыг салгасан. Би*******ыг нүүрэн тус газарт нь гараараа 2 удаа цохьсон. Тухайн үед архи уучихсан байсан болохоор*******ыг хаана нь хэдэн удаа өшиглөснөө санахгүй байна.... гэх мэдүүлэг /хх-ийн 112-115/

Хохирогч*******ын мөрдөн байцаалтад өгсөн ... Намайг мотоцикль жолоодож явахад******* араас боосноос болж би муужирч газарт уначихаад хэсэг хугацааны дараа сэрэхэд******* миний ар талд гарчихсан зүүн шанаа, эрүү, толгой, нуруу руу хөлөөрөө 4-5 удаа өшиглөсөн. В.Амартүвшин миний урд талд гарчихсан хэвлий, хөл рүү 3-4 удаа өшиглөсөн. Би ухаан алдаад сэрэхэд В.Амартүвшин,******* нар нийлж миний толгой болон нуруу руу өшиглөөд байсан. Тухайн үед миний зүүн хацар, зүүн нүд, баруун хөлийн шуу хавдсан хүзүү улайсан байснаас өөр мэдэгдэх зүйл байгаагүй. Миний толгой эргэж зүүн талын нүд бүрэлзэж байгаа, зүүн талын чих юм сонсох нь муу байгаа. Би 2019 оны 10 дугаар сарын 17-ноос 10 дугаар сарын 25-ны өдрийн хооронд Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэдрэлийн тасагт хэвтэж эмчилгээ хийлгэсэн ... ... гэх мэдүүлэг /хх-ийн 5-8, 38-40, 106- 107/

Гэрч В.Амартүвшингийн мөрдөн байцаалтад өгсөн ...******* ахын малгай салхинд хийсээд газарт унасан чинь малгайгаа авъя гэж хэлэхэд******* чиний малгай газарт унах ямар хамаатай юм гэж хэлээд салаавч өгөөд зогссон. Мотоциклиос буугаад тэр хоёр хоорондоо маргалдаж байгаад******* ах*******ыг боогоод газарт унахаар нь би Г.Баттулгыг боль гэж хэлээд салгахад С.Баатарцогт танихгүй хүнтэй ирээд та хоёр болиоч гадны хүн нийлээд зодоод байхдаа юм гэж хэлэхээр нь би гадны хүн зодоогүй, салгаж байна гэж хэлээд Баатарцогт руу уурлаад маргалдсан.******* ах*******ыг боож унагаасан ...*******ын нүүр рүү 2- 3 удаа цохисон.*******ыг мотоцикль жолоодож явж байхад ах******* боосон.******* эрүүл байсан,******* ах бид хоёр архи уучихсан байсан ... гэх мэдүүлэг /ххийн 16-19/

Гэрч С.Баатарцогтын мөрдөн байцаалтад өгсөн ... 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр манайх шинэ хүүхдийнхээ найр хийж байгаад гаднаас*******, В.Амартүвшин нар согтуу гэрт ирсэн. Араас нь манай малчин******* малаа усалчихаад ирээд, цайгаа ууж байхад В.Амартүвшин Ц.Эн-Одыг чи хаанаас ирсэн юм гэж хэлэхэд бид гадаадынхан гэж хэлсэн чинь В.Амартүвшин гадаадынхан юм бол гэрээс гарч зайл гэж хэлээд*******ыг цай уугаад сууж байхад В.Амартүвшин малгайгаараа*******ын толгойр уу цохиод аягатай цайг нь малгайгаараа цохиход цай нь цалгаж нүүр рүү нь цагцагдахаар нь би*******ыг миний хажууд суу гэхэд******* миний хажууд суусан чинь В.Амартүвшин гэрээс гараад ир гэж хэлээд******* гэрээс гараад явсан. Удалгүй мотоциклийн чимээ гарахаар нь би гэрээс гарч ирэхэд гэрээс холгүй*******, В.Амартүвшин,******* нар гуравлаж яваад онхолдчихсан ах*******,*******ыг өшиглөж цохиод байхаар нь би Санжаагүнжийн хамтаар мотоциклиор очсон. Тухайн үед******* газарт хэвтэж байхад******* өшиглөөд байхад хажууд нь В.Амартүвшин хараад зогсож байсан.**************ын цээж рүү өшиглөж байсан. Миний харсанаар*******ын нүүр нь хадвсан, зүүн талын нүд нь хөхөрчихсөн, хамар, амаас нь цус гарч байснаас гадна хүзүү хэсэгт нь улайсан байдалтай байсан.******* архи уугаагүй эрүүл байсан,*******, В.Амартүвшин нар архи уучихсан халамцуу байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 24-26/ Гэрч Б.Санжаагүнжийн мөрдөн байцаалтад өгсөн ... бид нар гарч байхад С.Баатарцогт гарч харчихаад Гүнжээ ахаа цуг тэр гурав дээр очий Одыг зодоод байх шиг байна гэж хэлээд С.Баатарцогтын хамт очсон. С.Баатарцогт бид хоёрыг очих үед Энх-Од ухаангүй мотоцикль баруун тийш харсан 3 байдалтай газар хэвтэж байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 47-48/

Шинжээч эмч Б.Баяртогтохын мөрдөн байцаалтад өгсөн ... би 2019 оны 09 дүгээр сарынд 27-нд*******ын биед үзлэг хийж, дүгнэлт гаргасан. Уг дүгнэлтэнд гаргасан гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.*******ын биед учирсан шилбэний зөөлөн эдийн няцралт нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй ... гэх мэдүүлэг /хх-ийн 89-70/ Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2019 оны 09 дүгээр сарын 30- ны өдрийн 574 дугаар шинжээчийн 1.*******ын биед зүүн нүдний дээд, доод зовхи болон алимны салст, зүүн хацар, доод эрүү, хүзүүнд цус хуралт, зулгаралт, хацар, доод эрүү, шилбэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 3. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй ... гэх дүгнэлт /ххийн 29/

Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 640 дугаар шинжээчийн 1.*******ын нэмэлтээр ирүүлсэн эмнэлгийн бичиг баримтаас харахад өмнөх №574 тоот дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүдээс нэмэлт өөр гэмтэл тогтоогдсонгүй ... гэх дүгнэлт /хх-ийн 68/, зэрэг нотлох баримтууд тус тус болно. -Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 103-104/, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 117- 120/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол /хх-ийн 155/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 61- 64/, шүүүгдэгч Г.Баттулгын хувийн байдлын талаарх Баянхонгор аймгийн Шинэжинст сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 100 дугаартай тодорхойлолт, депозит дансны хуулгууд /хх-ийн 124-128/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 133/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа / хх-ийн 132/ эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 134/, хохирлын талаах баримтууд /хх-ийн 137-149/, эвлэрлийн гэрээ /хх-ийн 156/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Шүүгдэгч******* нь 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Баянхонгор аймгийн Шинэжинст сумын 1 дүгээр багийн нутаг Шинэ худаг гэх газарт*******ыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь Шүүгдэгч Г.Баттулгын ...би*******ыг араас нь татаад, хөлөө газар чичирч зогсоогоод буугаад би*******ын өмссөн байсан цамцны захаар нь боосон,...*******ыг нүүрэн тус газарт нь гараараа 2 удаа цохьсон,...хаана нь хэдэн удаа өшиглөснөө санахгүй байна ... гэх мэдүүлэг /хх-ийн 112-115/

Хохирогч*******ын ... Намайг мотоцикль жолоодож явахад******* араас боосноос болж би муужирч газарт уначихаад хэсэг хугацааны дараа сэрэхэд******* 4 миний ар талд гарчихсан зүүн шанаа, эрүү, толгой, нуруу руу хөлөөрөө 4-5 удаа өшиглөсөн,...тухайн үед миний зүүн хацар, зүүн нүд, баруун хөлийн шуу хавдсан хүзүү улайсан байснаас өөр мэдэгдэх зүйл байгаагүй ... гэх мэдүүлэг /хх-ийн 5-8, 38-40, 106-107/

Гэрч В.Амартүвшингийн ...******* ах*******ыг боож унагаасан ...*******ын нүүр рүү 2-3 удаа цохьсон... гэх мэдүүлэг /хх-ийн 16-19/ Гэрч С.Баатарцогтын ....******* нь*******ын цээж рүү өшиглөж байсан,...*******ын нүүр нь хавдсан, зүүн талын нүд нь хөхөрчихсөн, хамар, амаас нь цус гарч байснаас гадна хүзүү хэсэгт нь улайсан байдалтай байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 24-26/

Гэрч Б.Санжаагүнжийн ... С.Баатарцогт бид хоёрыг очих үед******* ухаангүй мотоцикль нь баруун тийш харсан байдалтай газар хэвтэж байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 47-48/

Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2019 оны 09 дүгээр сарын 30- ны өдрийн 574 дугаар шинжээчийн ...*******ын биед зүүн нүдний дээд, доод зовхи болон алимны салст, зүүн хацар, доод эрүү, хүзүүнд цус хуралт, зулгаралт, хацар, доод эрүү, шилбэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо ... гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэх дүгнэлт /хх-ийн 29/, зэрэг болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Г.Баттулгыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно. Шүүгдэгч Г.Баттулгыг эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв. Шүүгдэгч******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Г.Баттулгын үйлдлийн улмаас хохирогч учирсан гэмтэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 1,200,000 төгрөг төлсөн, хохирогч******* нь нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгч******* бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Шүүгдэгч******* нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй. 5 Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогч******* ... нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй /ххийн 156, 107/, түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Г.Баттулгыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, шийдвэрлэх нь зохимжтой гэж үзлээ. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Г.Баттулгын эзэмшлийн “...гар утас...”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу*******д буцаан олгож, шүүгдэгч******* нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйл,36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт*******гийн Баттулгыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Г.Баттулгыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч******* нь таван зуун /500/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу /500000/ төгрөгөөр торгох ялыг хэсэгчлэн буюу 2 сарын хугацаанд сар бүр 250,000 төгрөг төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч*******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8-д зааснаар шүүгдэгч******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар шүүгдэгч Г.Баттулгын эзэмшлийн “...гар утас...”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу*******д буцаан олгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурорт эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч*******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА