| Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Туяа |
| Хэргийн индекс | 153/2016/00464/И |
| Дугаар | 44 |
| Огноо | 2017-11-14 |
| Маргааны төрөл | Эдийн бус гэм хорын арилгах /нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 44
******* ******* ХХК-ний нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,
******* аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 154/ШШ2017/0061 дугаар *******тэй, ******* ******* ХХК-ний нэхэмжлэлтэй, ******* аймгийн ******* ******* ******* ******* холбогдох, иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, нарийн бичгийн даргаар Ц.Энхтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: ******* ******* гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах тухай.
Нэхэмжлэлийн агуулга: “ Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 156, 157 дугаар зүйлд заасан үндэслэл журмын дагуу ******* аймаг дахь ******* ******* ******* ахлах ******* гүйцэтгэгчийн 2006 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн ******* ******* ажиллагааг үүсгэх тухай 100/52 дугаар тогтоолоор үүсч, 2006 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дууссан тухай 41 дүгээр тогтоол дуусгавар болсон шүүхийн ******* ******* ажиллагааг бүхэлд нь хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулахыг хүсэж гомдол гаргалаа. Энэхүү шүүхийн ******* ******* ажиллагаа нь хууль бус ******* баримт бичгийн үндсэн дээр явагдсан байдаг. Хууль бус гэхийн учир нь ******* аймгийн давж заалдах шатны шүүхээс хууль бусаар ******* хуудас, албадан гүйцэтгүүлэх шүүгчийн захирамж олгосонд оршино.
Иргэний хэрэг хянан *******лэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1.2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан бөгөөд давж заалдах шатны шүүх гомдлыг хянаад энэ хуулийн 167.1.1-167.1.3-т заасны дагуу гаргасан магадлалд хяналтын журмаар гомдол гаргаагүй тохиолдолд шүүхийн ******* хүчин төгөлдөр болно.
Уг хэрэг Улсын дээд шүүхийн хяналтын шатны 2006 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн иргэний хэргийн шүүх хуралдаанаар 501 дүгээр тогтоолоор ******* аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2006 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 86 дугаар *******, ******* аймгийн шүүхийн 2006 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 15 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ.
Гэтэл ******* аймгийн шүүхийн шүүгч Б.Батзориг нь шүүхийн *******ийг албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлтийг 2006 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр ирүүлсэн нэрийдлээр ******* аймгийн шүүхийн 2006 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 15 дугаар магадлалыг албадан гүйцэтгүүлэхээр 2006 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 15 дугаар захирамжийг хууль бусаар гаргажээ. Шүүгчийн захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1.2-т заасантай нийцэхгүй байна. Албадан гүйцэтгүүлэх тухай захирамжид ******* аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн шүүгч Б.Батзориг би гэж дурджээ.
Гэтэл тухайн үед шүүгч Б.Батзориг нь ******* аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн шүүгч бус ******* аймгийн шүүхийн шүүгч байсан. ******* *******ийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, ******* хуудсыг ******* аймаг дахь ******* ******* ******* албаны ахлах ******* гүйцэтгэгч С.Алтан-Од 2006 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, мөн өдрөө 100/52 дугаар тогтоолоор ******* ******* ажиллагаа үүсгэж, ******* гүйцэтгэгч *******д хуваарилаж, ******* ******* ажиллагаа явуулжээ. Уг ******* ******* ажиллагаа үүсгэсэн тогтоол нь ******* ******* ******* тухай хуулиар тодорхойлсон үндэслэл, журамд нийцээгүй байдаг. Энэ тохиолдолд ахлах ******* гүйцэтгэгчээс ******* ******* ******* тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т заасныг баримтлан гүйцэтгэгч тогтоол гарган ******* баримт бичгийг ирүүлсэн шүүхэд буцаах байжээ“ гэжээ.
Хариуцагчийн хариу тайлбар: ******* аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн шүүгч Б.Дима даргалж хийсэн шүүх хуралдаанаас гаргасан 2006 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 86 дугаар *******ийг эс зөвшөөрч бичсэн “******* *******” ХХК-д холбогдох тоосгоны үнэ, алданги, хохиролд 33516312 төгрөг гаргуулах тухай хэргийн материалыг ******* аймгийн шүүх 2006 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хэлэлцээд 25108950 төгрөг болгож өөрчлөн 84707362 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон ******* хуудас манай ******* 2006 оны 06 дугаар сарын 07-гы өдөр ирснийг хүлээн авч ******* ******* ажиллагааг үүсгэх тогтоолыг 2006 оны 06 дугаар сарын 08-ны өдөр ахлах гүйцэтгэгч, тойрог хариуцсан ******* гүйцэтгэгч *******д олгосон байна.
******* ******* хуудас албадан ******* захирамж нь шүүхийн ******* ******* тухай хууль болон бусад хуулийн заалтыг зөрчөөгүй байсан. Шийдвэр гүйцэтгэгч ******* нь ******* хуудас материалыг хүлээн авч ******* ******* ажиллагааг хуулинд заасан үндэслэл, журмын дагуу явуулах явцад ******* ******* ХХК-ны захирал Н.Гомбодорж 2006 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 24 дугаартай албан тоот, тамга тэмдэг, гарын үсэгтэй баримт үйлдэж, ******* аймгийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газрын дарга, н.Дашцэрэнд өөрийн барьж байсан барилгын 24 айлын орон сууцнаас 17, 22, 24 тоот байрыг 25108950 төгрөгийн төлбөрт тооцон өгөхийг зөвшөөрсөн байдаг. Төлбөр авагч байгууллага ******* “*******” ХХК нь 2006 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 16 дугаартай албан бичгээр 25200000 төгрөгийн өр төлбөрт шинэ 24 айлын орон сууцны 17, 24 тоот байруудыг тооцон авахыг зөвшөөрсөн.
Хоёр байгууллага харилцан тохирч эвлэрсэн тул шүүхийн ******* ******* тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3-т зааснаар ******* гүйцэтгэгч ******* ******* ******* ажиллагаа дууссан тогтоолыг 2006 оны 07 дугаар сарын 07-ны өдөр үйлдэж, материал хаасан нь шүүхийн ******* ******* тухай хууль, журам зөрчөөгүй байна. Энэ үндэслэлээр материал хаасан бол гомдол гаргах эрхгүй гэжээ.
******* аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 154/ШШ2017/00061 дугаар *******ээр:” 1.Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, ******* ******* гүйцэтгэлийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-д заасныг баримтлан 2006 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 2006 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх хугацаанд ******* аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт байрлах шинэ 24 айлын орон сууцны 17, 24 тоот байруудыг төлбөрт тооцон бусдын өмчлөлд шилжүүлсэн ******* аймгийн ******* ******* ******* албаны ******* гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар уг нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар ******* нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн *******ийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай гэж *******лэжээ.
Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: ******* байгууллагаас нэгэнт олгогдсон ******* хуудсыг ******* ******* байгууллага хүлээн авч ******* ******* ажиллагаа явуулсан хууль зөрчөөгүй, нэхэмжлэгч байгууллага болох ******* ХХК нь ******* хуудсаа авч ирж албадан гүйцэтгүүлэх санал хүсэлтээ гаргаж, урамшуулал зардлын гэрээ байгуулсан байхад энэ талаар нэхэмжлэгч байгууллагыг хариуцагчаар татаж оролцуулаагүй.
Анхан шатны шүүхээр ******* ******* ХХК , ******* ******* ХХК –ны өр төлбөрийн талаар дахин авч хэлэлцэхгүйгээр ******* гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч хэлэлцсэн нь буруу байна.
Учир нь тоосгоны үнэ нэхэмжилсэн хэргийг хэлэлцэхгүйгээр дан ганц ******* гүйцэтгэлийн ажиллагааг буруутгаж гаргасан ******* нь нэхэмжлэлгүй хэргийг хэлэлцсэн мэтээр ойлгогдож байна. Хоёр байгууллага мөнгөн дүнгийн талаар хоорондоо ойлголцож бичиг баримтаа бүрдүүлэн өгсөөр байтал шүүх энэ талаар авч хэлэлцсэнгүй орхигдууллаа.
Мөн тухайн үед төлбөрт тооцон өгөх хүсэлтээ илэрхийлсэн Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсгийг зөрчөөгүй баримт бичгийг үйлдэж өгсөн тухайн ******* ******* ХХК буюу хариуцагч байгууллагын захирал Н.Гомбодорж, нэхэмжлэгч байгууллага ******* ХХК-ны захирал Ц.Цэцэгмаа, ******* гүйцэтгэгч ******* нарыг оролцуулалгүй Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 41, 43 дугаар зүйл заалтыг хэрэгжүүлээгүй ******* гаргасан нь буруу гэж үзэж байна.
******* аймгийн сум дундын нэгдүгээр шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 194 дугаартай шүүхийн тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.10-т зааснаар ******* ******* ХХК-ны нэхэмжлэлтэй ******* Одцэ ХХК болон ******* аймгийн ******* ******* ******* ******* холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж *******лэсэн хэрэг хүчинтэй байхад энэ талаар хэрэг үүсгэж *******лэсэн нь буруу байна. Иймд анхан шатны шүүхийн *******ийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Анхан шатны шүүх эрх зүйн маргааныг хянан *******лэхдээ шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул ******* хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч *******-******* ХХК-нь ******* гүйцэтгэлийн ажиллагааг хууль бусаар явагдсан болохыг тогтоон хүчингүй болгуулах тухай шаардлагыг хариуцагч ******* аймаг дахь ******* ******* ******* ******* холбогдуулан гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж *******лэснийг хариуцагч эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан байна.
Хэрэгт авагдсан баримтаар ******* аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүх “******* Одцэ” ХХК-нь “******* *******” ХХК-иас худалдан авсан тоосгоны үнийг хугацаандаа төлөөгүй тухайн нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хүлээн авч, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргийг тодорхойлон, ******* аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2006 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 86 дугаар *******ээр “******* *******” ХХК-ниас 32.560.411 төгрөг гаргуулан, “******* Одцэ” ХХК-д олгохоор *******лэснийг ******* аймгийн давж заалдах шатны шүүх 2006 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 15 дугаар магадлалаар “******* *******” ХХК-иас 25108950 төгрөг гаргуулахаар өөрчилжээ.
2006 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 15 дугаар шүүгчийн захирамжаар давж заалдах шатны шүүхийн магадлалыг албадан гүйцэтгүүлэхээр ******* аймгийн шүүхийн ******* гүйцэтгэлийн ******* шүүхээс ******* хуудас хүргүүлснийг ******* гүйцэтгэгч 2006 оны 06 дугаар сарын 08-нд хүлээн авч ******* гүйцэтгэлийн ажиллагаа хийж улмаар 2006 оны 06 дугаар сарын 12-нд “******* *******” ХХК-ний эд хөрөнгийг битүүмжилсэн байна./хх- 40,41 дүгээр тал/
Гэтэл Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2006 оны 9 дүгээр сарын 14-ний 501 дүгээр тогтоолоор дээрх шүүхийн ******* магадлалыг хүчингүй болгож,хэргийг дахин *******лүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ./хх-ийн 21,22 дугаар тал/ Хяналтын шатны шүүхэд хэрэг хянагдаж, шүүхийн ******* хүчин төгөлдөр болоогүй байх хугацаанд ******* ******* алба нь дээрх ******* гүйцэтгэлийн ажиллагааг явуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д заасан “Давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол тэдгээрийг хянан *******лэх хүртэл ******* ******* ажиллагаа явагдахгүй” гэх шаардлагад нийцээгүй байна. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтаас үзэхэд дээрх шүүхийн ******* магадлалыг хүчин төгөлдөр болоогүй байхад явагдсан ******* гүйцэтгэлийн ажиллагаа хууль бус болох нь тогтоогдсон байна./хх-ийн 38-67 дугаар тал/
Төлбөр төлөгч “******* *******” ХХК-иас 25108950 төгрөгийн төлбөрт ******* гүйцэтгэлийн ажиллагаагаар 2006 оны 6 дугаар сарын 12-ны өдөр эд хөрөнгийг битүүмжилж актаар тус компаний 24 айлын орон сууцны 17,24 тоот байрыг битүүмжилж, улмаар төлбөр төлөгчөөс хураан авсан эд хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлсэн тухай актаар “******* Одцэ” ХХК-д 2006 оны 6 дугаар сарын 21-ний өдөр шилжүүлсэн байна./хх-ийн 40,47 дугаар тал/
2002 оны ******* ******* ******* тухай хуулийн 34 дугаар зүйлийн 34.3-т “Төлбөр авагч, төлбөр төлөгч нь ******* гүйцэтгэгчийн дээрх үйл ажиллагаа, түүний гаргасан *******ийг зөвшөөрөхгүй бол ажиллагаа явагдсан өдрөөс, уг ажиллагааг хэдээ хаана явагдсаныг мэдээгүй бол өөрт мэдэгдсэн өдрөөс хойш гомдлоо долоо хоногийн дотор ахлах ******* гүйцэтгэгчид гаргана.
Ахлах ******* гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор *******лэж тогтоол гаргах бөгөөд энэ тогтоолыг эс зөвшөөрвөл долоо хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно” гэж зохицуулжээ.Төлбөр төлөгч нь дээрх хуульд зааснаар ******* гүйцэтгэлийн дээрх ажиллагаатай холбогдуулан гомдлоо гаргаагүй байна. Өөрөөр хэлбэл төлбөр төлөгчийн шүүхэд гомдол гаргах хуулийн хугацаа хэтэрсэн байна.
Анхан шатны шүүх ******* ******* ******* тухай хуулийн 34 дугаар зүйлийн 34.4-дэх заасан “ Энэ хуулийн 34.3 дахь хэсэг нь гуравдагч этгээдийн эрх хөндөгдсөн асуудлаарх гомдлыг шүүхээр хянан *******лэхэд хамаарахгүй” гэх заалтыг буруу тайлбарлаж хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж *******лэсэн хууль зүйн үндэслэлгүй байна. Төлбөр төлөгч “******* *******” ХХК-нь хэргийн оролцогч бөгөөд түүнийг гуравдагч этгээд гэж үзэн дээрх хуульд зааснаар эрх нь хөндөгдсөн гэж үзэх боломжгүй байна. Иймд анхан шатны шүүхийн *******ийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгох зүйтэй байна.
Давж заалдах шатны шүүх давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд хянасан бөгөөд хариуцагчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, түүний гомдлын үндэслэлийг хүлээн аваагүй болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх байтал улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг төлснийг түүнд буцаан олговол зохино.
Хуульд зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:
1. ******* аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 154/ШШ2017/00061 дугаар *******ийг хүчингүй болгож, 2002 оны ******* ******* гүйцэтгэлийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч “******* *******” ХХК-ний захирал *******ийн хариуцагч ******* аймгийн ******* ******* ******* ******* холбогдуулан гаргасан “******* гүйцэтгэлийн ажиллагааг хууль бусаар явагдсан болохыг тогтоон хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн аваагүй болохыг дурдсугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “******* *******” ХХК-ний захирал *******ийн нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн данснаас /Голомт банкны 5605100585 тоот/ гаргуулж *******т олгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 4.1.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч ******* аймгийн ******* ******* ******* алба нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан *******лэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК
ШҮҮГЧИД Д.КӨБЕШ
Н.ТУЯА