Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 3291

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д.Ц

Нэхэмжлэгч: Ч.Б

Нэхэмжлэгч: Б.Я

Хариуцагч: Т.Б

Хариуцагч: Л.Г

Д.Ц, Ч.Б, Б.Я, Г.Снарыг Багануур дүүрэг 3 дугаар хороо 33 дугаар байр 8 тоот 2 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоож, хамтран өмчлөгчөөр бүртгэхийг Багануур дүүргийн бүртгэлийн хэлтэст даалгах тухай нэхэмжлэлийг 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагч Т.Б, түүний өмгөөлөгч Ч.Ням, хариуцагч Л.Г-нөмгөөлөгч  Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон  шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Л.Гнь иргэн Д.Цтай 1996 оны 08 дугаар сарын 27-ны өдөр гэр бүл болж, 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр иргэний бүртгэлийн байгууллагад гэрлэлтээ бүртгүүлсэн. Л.Г, Д.Ц нар 1996 онд гэр бүл болсноос хойш Л.Г-нөмчлөлийн Багануур дүүрэг 3 дугаар хороо 33 дугаар байр 8 тоот хаягт байрлах орон сууцанд дагавар охин Ч.Б, Б.Я, зээ хүү Г.Снарын хамт өнөөдрийг хүртэл амьдарч байна. Тус орон сууцны өмчлөгчөөр Л.Гганцаар 2010 оныг хүртэл явсан бөгөөд 2010 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр иргэн Т.Б гэх эмэгтэй гадаад явах нэрээр хөрөнгийн баталгаа хэрэгтэй байна хамтран өмчлөгчөөр бүртгүүлээд өгөөч гэсэн тул түүнийг тухайн орон сууцны хамтран өмчлөгчөөр оруулсан байдаг. Улмаар Л.Г, Д.Ц нарыг гэр бүл болсноос хойш бий болсон гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын орон сууцанд нэхэмжлэгч нар хамтран өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлэх гэсэн боловч хамтран өмчлөгч Г.Бат-Эрдэний зөвшөөрөл хэрэгтэй гээд хамтран өмчлөгчөөр бүртгүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Д.Ц нь Л.Г-тойгэр бүл болсноос хойш буюу 1996 оноос эхлэн дагавар охин Ч.Б, өөрийн дүү Б.Я, зээ хүү Г.Снарын хамт Багануур дүүргийн 33 дугаар байрны 8 тоотод хамтдаа оршин сууж байгаа нь засаг даргын тодорхойлолтоор нотлогдож байгаа. Г.Снасанд хүрээгүй бага насны хүүхэд ба эх Ч.Бгийн асрамжид байдаг. Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т гэр бүл гэж гэрлэлтийн үр дүнд буй болсон эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх үүргээр хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг хэлнэ, 3.1.4-т гэр бүлийн гишүүн гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг хэлнэ гэж заасан. Гэр бүлийн гишүүн гэдэг утгаар гэр бүлийн дундын хөрөнгө гэж үзэн нэхэмжлэл гаргасан. Иймд Д.Ц, Ч.Б, Б.Я, Г.Снарыг Багануур дүүрэг 3 дугаар хороо 33 дугаар байр 8 тоот 2 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоож, хамтран өмчлөгчөөр бүртгэхийг Багануур дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж өгнө үү гэв.

Хариуцагч Л.Гшүүхэд гаргасан хариу тайлбартаа: Л.Гминий бие Д.Ц нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Энэ байр ганц миний мэдлийнх биш. Эхнэр Д.Ц болон бид бүгдийн болон эцэг эхийн дэм тусаар бий болсон бидний дундын өмч. Д.Цтай 1996 онд танилцаж хамтран амьдарч хөгшидийн мөнгө санхүүгийн чамгүй буянаар 33 дугаар байрны 8 тоотод орох оронтой болсон. Эхнэр Д.Ц бид хоёр 6 хүүхэдтэй нийлсэн. Бид энэ байранд ам бүл 5-уул амьдардаг. 1972-1975 он хүртэл Л.Лхамтай амьдарч байх хугацаанд Бтөрсөн. Миний үр биш мөн дээр маргаагүй. 1996 онд би ганцаараа амьдардаг байсан. Тэр үеэс Д.Ц 9 настай Баянтогоогийн хамт манайд ирсэн. Д.Ц бид хоёр 1996-2017 оны хооронд үргэлж хамтдаа байгаагүй нь үнэн. Баянтогоо төрөөд Д.Ц 2011 оноос хотод охины хамт байсан. Тэр үед н.Огадаадад сурч байгаа хүүхдээ төгсөж иртэл манай жижиг өрөөнд тодорхой хугацаагаар байж хөгшнийг гэртээ ирэхийн өмнөхөн 2015 оны хавар явсан. Д.Ц бид хоёр 2017 оны 04 дүгээр сард гэрлэлтээ батлуулсан. Байрныхаа гэрчилгээнд Бат-Эрдэний нэрийг оруулахыг зөвшөөрч өөрөө явалгүй гэрчилгээгээ өгч явуулсан. 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр байрны гэрчилгээ барьцаалж мөнгө авахаар Бат-Эрдэнийд очиход миний гуйлтыг ойлгоогүй. Б2010 онд гадагшаа гарахад хөрөнгийн баталгаа хэрэгтэй гэхээр нь гэрчилгээнд нэрээ оруулахыг зөвшөөрсөн нь хожим гай болж байна. Иймд хамтран өмчлөгчөөр Д.Ц, охин Ч.Б, ач хүү, зээ охин нарыг хамтран өмчлөгчөөр орох ёстой гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч Т.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон өмгөөлөгч Ч.Ням шүүх хуралдаанд тайлбарлахдаа:  Багануур дүүрэг 3 дугаар хороо 33 дугаар байрны 8 тоот орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгож, улсын бүртгэлд бүртгэхийг даалгах нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Л.Гнь миний төрсөн эцэг. Намайг 1 ой гарантай байхад эцэг эх маань салж тусдаа амьдарч би ээж дээрээ өссөн. Л.Гтэр үед намайг эргэж тойрч эцгийн үүргээ биелүүлдэг байсан бөгөөд дээрх байранд миний төрсөн эгч н.Батжаргалын хамт 1995-1997 онд амьдарч байсан. Миний эцэг Л.Гминий мэдэхийн 2 эмэгтэйтэй гэр бүл болж салж байсан. 2016 онд н.Оюунчимэгтэй амьдарч байсанг нь Д.Ц янз бүрийн юм ярьж салгасан гэж надад ярьж байсан. Түүнээс Д.Цтай 1996 оноос эхэлж хамт амьдарсан гэдэг нь үндэслэлгүй. 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Д.Цтай гэрлэлтээ батлуулсан нь байнгын хамт амьдарч байсныг илэрхийлэхгүй. 2010 онд эцэг маань намайг нас барвал энэ орон сууц чиний өв хөрөнгө болох хэрэгтэй гэж хэлээд хамтран өмчлөгч нэмэх хэлцлийг  хийсэн. Үүнээс хойш 2016 онд ч энэ байр чиний өмч хөрөнгө чиний л байр гэж хэлдэг байсан. 2016 оны 08 дугаар сард Д.Цгийн том охин Уранхолбоо манай гэрт ирж уулзаад 33-8 тоот орон сууцын өмчлөгч өөрт ногдох хэсгээ бусдад бэлэглэх гэрээнд бэлэглэгч намайг төлөөлөн гарын үсэг зурах эрхийн итгэмжлэл олгож байна гэсэн агуулгатай итгэмжлэлд надаар гарын үсэг зуруулахаар уулзаж би татгалзсан. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд өмч мөн. Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т “гэрлэгчид нь гэр бүлээ төлөвлөх, оршин суух газар, эрхлэх ажил, мэргэжлээ чөлөөтэй сонгох, хуваарьт эд хөрөнгөтэй байх, дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах, материалын болон сэтгэл санааны хохирлоо буруутай этгээдээс гаргуулах тэгш эрхтэй гэж тус тус зааснаас үзэхэд Л.Г, Д.Ц нарын гэрлэлт батлуулахаас өмнөх Л.Г, Т.Б нарын хуваарьт хөрөнгө байсан тул нэр бүхий 4 хүнийг хамтран өмчлөгчөөр бүртгүүлэхээс татгалзаж байна. Л.Г, Д.Ц нар 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр гэрлэлтээ батлуулсан нь Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.12-т заасан “гэр бүл” гэж гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг хэлнэ” гэж заасан тул гэр бүлийн гишүүдэд Д.Ц, түүний дагавар охин Ч.Б нар хамаарахаар байна. Харин Б.Я, зээ хүү Г.Санхүү нар нь гэр бүлийн гишүүдэд огт хамааралгүй болох нь нотлогдож байна гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад              

ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч Д.Ц, Ч.Б, Б.Я нар нь хариуцагч Л.Г, Т.Б нарт холбогдуулан Д.Ц, Ч.Б, Б.Я, Г.Снарыг Багануур дүүрэг 3 дугаар хороо 33 дугаар байр 8 тоот 2 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоож, хамтран өмчлөгчөөр бүртгэхийг Багануур дүүргийн бүртгэлийн хэлтэст даалгах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Багануур дүүрэг 3 дугаар хороо 33 дугаар байр 8 тоот 29 мкв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгч нь Т.Б, Л.Гнар болох нь Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч “Д.Ц, Л.Гнар 1996 оноос хойш хамтран амьдарч, 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр гэр бүл болсон. Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар гэр бүл болж гэрлэлтээ батлуулсан. Ч.Б, Б.Я, Г.Снар 3.1.4-т зааснаар гэр бүлийн гишүүн тул 33 дугаар байрны 8 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоож, улсын бүртгэлд бүртгэхийг”

Хариуцагч Л.Г“эхнэр Д.Цтай 1996-2017 он хүртэл хамт амьдарч гэрлэлтээ батуулсан. Хөгшидийн хэдэн малын ач буян, бидний хөдөлмөрийн хөлс хүч санхүүгийн дэм тусаар бий болсон бидний дундын хөрөнгө тул хамтран өмчлөгчөөр орох ёстой”

Хариуцагч Т.Б “Л.Гминий төрсөн эцэг. 2010 онд энэ байр чиний өмч хөрөнгө гээд улсын бүртгэлийн газарт хамтран өмчлөгч нэмэх хэлцлийг хийсэн. Д.Ц нь Л.Г-той2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр гэрлэлтээ батлуулсан нь байнгын хамт амьдарч байсныг илэрхийлэхгүй. Гэр бүлийн тухай хуульд зааснаар гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон эд хөрөнгө дундын өмч. Л.Г, Д.Ц нарыг гэрлэлтээ батлуулахаас өмнө Л.Г, Т.Б нарын хуваарьт хөрөнгө байсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэж тайлбарлан тус тус маргажээ.

Хариуцагч Л.Гнь Т.Бат-Эрдэний төрсөн эцэг бөгөөд, улсын бүртгэлийн газарт хамтран өмчлөгч нэмэх хэлцлээр охин Т.Бат-Эрдэнийг Багануур дүүрэг 3 дугаар хороо 33 дугаар байрны 8 тоот орон сууцны хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн хоёр хүний хувиарт өмч болох талаар зохигч маргаагүй байна.

Нэхэмжлэгч нь Гэр бүлийн тухай хуульд зааснаар гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн, хүүхдүүд гэр бүлийн гишүүн тул Иргэний хуулийн 126.1, 126.3-д зааснаар орон сууц нь хамтран өмчлөх дундын  өмч, хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болгон тогтоолгохыг шаардсан боловч Гэр бүлийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 “гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн” 126.3 “гэр бүлийн гишүүний хуваарьт эд хөрөнгийг гэр бүлийн бусад гишүүд их засвар хийсэн, шинэчилсэн, өөрчлөн тоноглосны улмаас үнэ нь үлэмж нэмэгдсэн, эсхүл анх гэр бүл болоход нь зориулагдсан /орон сууц, гэр хашаа, байшин зэрэг/ бол хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болгон тогтоож болно” гэж заажээ.

Багануур дүүргийн 3 дугаар хороо 33 дугаар байр 8 тоот орон сууц нь Л.Г, Т.Б нарын хувиарт хөрөнгө бөгөөд Д.Ц нь Л.Г-той2017 оны 04 дүгээр сарын 27-ны  өдөр төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлж, иргэний гэрлэсний бүртгэлийн 1101000054 дугаарт бүртгэгдэн гэр бүл болсон тул орон сууцыг энэ хугацаанаас хойш бий болсон хамтран өмчлөх дундын өмч гэж үзэхгүй, орон сууцыг бий болгоход гэрлэгч Д.Ц болон гэр бүлийн бусад гишүүд Ч.Б, Б.Я нарын хамтын хөдөлмөр, аж ахуйн үйл ажиллагаанаас олсон бусад орлого, мөнгөн хуримтлал бусад хөрөнгө болон тэдний дундын хөрөнгийн орлогоор авсан үл хөдлөх эд хөрөнгө гэх баримтыг хэрэгт ирүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

             Нэхэмжлэгч нар нь 1999 оноос хойш маргаан бүхий орон сууцанд оршин суух бүртгэлтэй байсан нь уг эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг тодорхойлсон баримт биш юм.

              Иймд  Д.Ц, Ч.Б, Б.Я нарын нэхэмжлэлтэй хариуцагч Т.Б, Л.Гнарт холбогдох Д.Ц, Ч.Б, Б.Я, Г.Снарыг Багануур дүүрэг 3 дугаар хороо 33 дугаар байр 8 тоот 2 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоож, хамтран өмчлөгчөөр бүртгэхийг Багануур дүүргийн бүртгэлийн хэлтэст даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрөөс 140.400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, илүү төлөгдсөн 97.600 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн данснаас гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэлээ.