Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 3477

 

  

 

   

т

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ж.П

           Хариуцагч: УБ

            Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж,  нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Н.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Пшүүхэд гаргасан нэхэмжлэл болон  шүүх хуралдаанд  түүний төлөөлөгч тайлбарлахдаа: Төмөр замын даргын 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Б-1-253 тоот тушаалаар тус нийгэмлэгийн Дотоод аудит хяналтын албаны даргаар томилогдсон. Ажил олгогч байгууллагын хувьд боловсон хүчин сонгох, томилоход баримталдаг нийтлэг журмын дагуу судалж, эзэмшсэн мэргэжил, ажлын дадлага туршлагын хувьд ажлын байрны шаардлагыг бүрэн хангаж, тухайн албан тушаалд бүрэн тэнцэнэ гэж үзэн дээрх ажил албан тушаалд томилсон. Ажилд орсон цагаас хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж, ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргүүдийг тавигдсан шаардлагын хэмжээнд хэрэгжүүлэн, албан хаагч, хувь хүнийхээ хувьд ёс зүйн ямар нэг зөрчил дутагдал гаргалгүй, хуулиар олгогдсон ээлжийн амралтаа ч эдлэлгүй ажиллаж ирсэн. Гэтэл хөндлөнгийн зүй бус шаардлага, нөлөөгөөр тухайн ажил үүргээ гүйцэтгэхэд хүндрэлтэй болж, улмаар нийгэмлэгийн даргын 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн тушаалаар хөдөлмөрийн  гэрээг цуцалсан. Мөн албан тушаал бууруулах үндэслэл байхгүй байхад 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс Дотоод аудит хяналтын албаны Дотоод хяналтын хэлтсийн даргаар томилсон. Уг ажилд томилогдон ажиллаж байтал нийгэмлэгийн даргын Б-1-449 тоот тушаалаар ямар ч үндэслэлгүйгээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Энэ мэт байдлаар миний бие нэг жил хүрэхгүй хугацаанд ямар ч үндэслэл шалтгаангүйгээр удаа дараа ажил албан тушаал буурч, ажлаас халагдаж ажил амьдрал, бие сэтгэлийн хувьд хохирч, хүнд дарамтанд орсон. 2017 оны 03 дугаар сарын 23, 07 дугаар сарын 31-ний өдөр Авлигатай тэмцэх  газраас ирсэн албан тоотыг үндэслэж тушаал бууруулан хэлтсийн дарга болгосон юм. Дараа нь энэ албан тоотыг үндэслэн хэлтсийн даргын хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Тухайн албан тоотуудад хөрөнгө орлогын мэдүүлгийг хугацаанд нь ирүүлээгүй буюу ажил олгогч хуульд зааснаар хүлээсэн үүргээ зөрчсөн үйлдэл байгаа. Ж.Пнь төрийн тусгай албанд 14 гаруй жил ажилласан, Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд зааснаар ялтай байх хугацаа дуусаагүй гэдгийг ажил олгогч үндэслэсэн боловч ажлын байрны тодорхойлолтод ялтай байдлын талаар ямар ч зүйл байхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8-ийг ажил олгогч үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалсан боловч ажил олгогч, ажилтан нар хоорондоо тохирсон зүйлгүй. Харин ч ажил олгогч өөрийн санаачлагаар Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн албан тоотыг үндэслэн ажлаас чөлөөлсөн. Гэтэл дээрх албан тоотууд нь хэлтсийн даргын үүрэгт ажилд ямарч  хамааралгүй. Хариуцагч Авлигатай тэмцэх газар 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүргүүлсэн албан бичигтээ 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн албан тоотыг үндэслэн Ж.П-гтохирох албан тушаалд нь томилсон гэсэн хариу хүргүүлсэн. Ж.П-нхэлтсийн даргын албан тушаал нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан заалтад хамаарахгүй. Түүний ялтай байдал шинэ Эрүүгийн хуулиар ялгүйд тооцогдсон. Хэлтсийн даргын албан тушаал нь бие даан шийдвэр гаргадаггүй, ажлаа Дотоод аудит хяналтын албаны даргад тайлагнадаг. Иймд Ж.П-гДотоод аудит хяналтын албаны Дотоод аудит хяналтын хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулж, энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.

Хариуцагч Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын 2016 оны 10 дугаар сарын 20-ний өдрийн Б-1-253 тоот тушаалаар Ж.Пнь 2016 оны 10 дугаар сарын 24-нөөс Дотоод аудит, хяналтын албаны даргаар, 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн тушаалаар Дотоод аудит, хяналтын албаны дотоод хяналтын хэлтсийн даргаар тус тус томилогдон ажиллаж байсан. Ж.Пнь Улаанбаатар төмөр замын Дотоод аудит, хяналтын албаны даргын болон хэлстийн даргын ажилд томилогдон ажиллах болсонтой холбоотойгоор Авлигатай тэмцэх газраас 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Зөрчил арилгуулах, хуулийн хэрэгжилт хангуулах тухай, 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Хуулийн хэрэгжилт хангах тухай албан тоот ирүүлж, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-т заасан Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээд тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсч болох нь тогтоогдсон бол түүнийг тухайн албанд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан томилохоос татгалзах үүрэгтэй гэж заасныг хэрэгжүүлэх, дээрх албан бичгүүдийн дагуу зөрчил арилгах, хуулийн хэрэгжилт хангаж ажиллах талаар удирдлага зохион байгуулалтын ямар нэг арга хэмжээ авч хэрэгжүүлсэн талаар хариу ирүүлэхийг мэдэгдсэн. Дээрх албан тоотуудад Авлигатай тэмцэх газар нь Авлигын эсрэг хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2-т заасны дагуу шалгалт явуулахад Ж.П-гбайгууллагын дотоод аудит хяналтын албаны даргаар томилсоны дараа 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн албан бичгээр хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулахаар ирүүлсэн нь нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д заасныг, мөн хээл хахууль авах гэмт хэрэг үйлдэж ял шийтгэгдсэн, ялгүйд тооцох хугацаа дуусаагүй, ажлын байрны тодорхойлолтын шаардлага хангаагүй Ж.П-гтомилсон байгаа нь хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т заасан нөхцөл байдал бий болохоор байгааг дурьдсан. Авлигатай тэмцэх газраас ирүүлж байсан удаа дараагын албан тоот, мэдэгдэл, зөвлөмжийг үндэслэн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4-т зааснаар буюу эрх бүхий байгууллагын шаардсанаар Ж.Пунцагтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад              

ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч Ж.Пнь хариуцагч Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Б-I-449 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4, 43 дугаар зүйлийн 43.1, Монгол Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн дүрмийн 22 дугаар зүйлийн а, з заалтуудыг тус тус үндэслэн Дотоод аудит, хяналтын албаны Дотоод аудит хяналтын хэлтсийн дарга Ж.Пунцагтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөр дуусгавар болгожээ.

Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дугаар Б-1-253 тушаалаар Ж.П-гДотоод аудит, хяналтын албаны даргаар томилон, түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулсан боловч Авлигатай тэмцэх газрын 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 05/2768, 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 03/5861 албан бичгээр “Ж.П-гДотоод аудит, хяналтын албаны даргаар томилсоны дараа 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулахаар ирүүлсэн нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь хэсэгт Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн  хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүлээн авч Авлигатай тэмцэх газарт хүргүүлнэ” гэснийг зөрчсөн. Иймд зөрчлийг арилгах талаар арга хэмжээ авч хариу ирүүлэх тухай” албан бичгийг хариуцагч байгууллагад ирүүлсэн тул Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 09/1407 хариу албан бичгээр Дотоод аудит, хяналтын албаны дарга Ж.П-гудирдах албан тушаалаас нь өөрчлөн тохирох ажилд нь томилохоор шийдвэрлэсэн тухай албан тоот хүргүүлж, 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б-1-416 дугаартай тушаалаар Дотоод аудит, хяналтын албаны дарга Ж.Пунцагтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс цуцалж мөн өдрийн даргын Б-1-418 тушаалаар Дотоод аудит, хяналтын албаны дотоод хяналтын хэлтсийн даргаар томилон, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулж, Авлигтай тэмцэх газарт Ж.П-тзохих арга хэмжээ авч шийдвэрлэсэн болохыг мэдэгдэж 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 18/1863 албан бичиг хүргүүлсэн байна.

Хариуцагч нь Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн албан бичгийг үндэслэн зөрчлийг арилгаж Ж.П-гДотоод аудит, хяналтын албаны Дотоод аудит хяналтын хэлтсийн даргын албан тушаалд томилсон боловч түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн дээрх албан бичгийг үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4-т заасан хууль тогтоомжид заасан эрх бүхий байгууллага шаардсан гэсэн үндэслэлээр цуцалсан гэсэн тайлбар нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл Ж.П-гхууль зөрчиж томилсон Дотоод аудит, хяналтын албаны даргын албан тушаалыг өөрчлөн хэлтсийн даргын албан тушаалд томилж Авлигын эсрэг хуулийн заалтууд зөрчигдсөн талаар өгсөн зөвлөмжийн дагуу тодорхой арга хэмжээг хэрэгжүүлэн ажилласан атлаа дахин энэ үндэслэлээр Дотоод аудит, хяналтын албаны Дотоод аудит хяналтын хэлтсийн даргын албан тушаалд түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаал нь хуульд нийцээгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Ж.П-гДотоод аудит, хяналтын албаны Дотоод аудит хяналтын хэлтсийн даргын  ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны 2017 оны 10 дугаар сарын 03-наас 12 дугаар сарын 22-ныг хүртэлх 58 хоногийн олговорт 7.545.974 төгрөг гаргуулж, түүний эрүүл мэнд нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч  Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд даалгаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч  нь улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнг дурьдаж, хариуцагч Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас 135.685 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэв.