Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 3416

 

 

 

 

                                                                                                              

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: А.Г

           Хариуцагч: Ц.Б

            10.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, хариуцагч Ц.Б, түүний өмгөөлөгч П.Б, гэрч Б.Н, С.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч Ц.Б нь нэхэмжлэгч А.Г-г гадагшаа сургуульд явуулж өгөхөөр 2013 оны 04 дүгээр сарын 22-нд бэлнээр 4.000.000 төгрөг, 2013 оны 04 дүгээр сарын 25-нд дансаар 6.000.000 төгрөгийг тус тус шилжүүлж авсан. Ингээд сургуульд явуулж өгөөгүй. Энэ мөнгийг эргүүлж төлөөгүй. Нэхэхээр өгнө гэсээр сүүлдээ утсаа авахаа больсон. Хариуцагч Ц.Б мөнгийг цааш нь С.Эт өгсөн, түүнээс ав, надад хамаагүй гэсэн хариу хэлсэн байсан. Ер нь Ц.Б хүмүүсийг гадагшаа сургуульд явуулж өгнө гэж мөнгө авдаг, энэ байдлаараа цагдаад шалгагдан зарим хүмүүс нь мөнгөө авсан байдаг. А.Г-н хувьд цагдаад хандаагүй. Ц.Б нь А.Г-н ээжийн дансанд гал унтраа гэж 2.000.000 төгрөг шилжүүлсэн. Энэ мөнгө нэхэмжлэлийн шаардлагаас хасагдана. Иймд хариуцагч Ц.Баас 8.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

            Хариуцагч Ц.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. 2013 оны 04 дүгээр сарын 22, 25-ны өдрүүдэд нийт 10.000.000 төгрөгийг авсан нь үнэн. А.Г гадагшаа сургалтанд явмаар байна гэхээр нь С.Э-т хэлж түүнд мөнгийг өгсөн. Энэ ажил бүтээгүй тул 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр ээж Б.Нгийнх нь дансанд 2.000.000 төгрөг шилжүүлсэн. Манай гэр Ханбүргэдэй дэлгүүрийн хажууд байдаг. 2014 оны 05 дугаар сарын 07-ны өдөр С.Э-с 5.000.000 төгрөг авч 17 цагийн үед Ханбүргэдэй супермаркет дэлгүүрийн өмнө А.Г, түүний ээж Б.Н, дүү охины хамт ирээд 5.000.000 төгрөг тоолж авсан. Дараа нь 05 дугаар сарын 28-ны өдөр С.Э3.000.000 төгрөг бэлнээр авч Сүхбаатарын талбайн баруун талд уулзаж А.Г, түүний ээж хоёрт 3.000.000 төгрөг өгсөн. Энэ явдлаас хойш бүтэн 4 жилийн дараа ийм асуудал гаргаж байгааг зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад    

         

ҮНДЭСЛЭХ нь:

 

          Нэхэмжлэгч А.Г нь шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлдээ хариуцагч Ц.Баас 10.000.000 төгрөг гаргуулахыг шаардсан боловч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн үнийн дүнг багасгаж 8.000.000 төгрөг нэхэмжилжээ.

            А.Г нь гадаад улс руу сургуульд явах зорилгоор 2013 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр бэлнээр 4.000.000 төгрөг, 2013 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр дансаар 6.000.000 төгрөг, нийт 10.000.000 төгрөгийг хариуцагч Ц.Бд шилжүүлж өгсөн болох нь зохигчийн тайлбар, мөнгө хүлээлцсэн баримт, Хаан банкны орлогын мэдүүлэг гэсэн баримтаар тогтоогдож, зохигч энэ үйл баримтад маргаагүй байна.

            Хариуцагч Ц.Б нь 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр А.Гын ээж Б.Нгийн дансанд 2.000.000 төгрөг шилжүүлсэн, энэ үеэс хойш нэхэмжлэгч нь хариуцагчаас шилжүүлсэн мөнгийг нэхэж байсан гэж тайлбарладаг боловч тайлбар нь баримтаар тогтоогдоогүй. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах 3 жилийн хугацааны дотор хариуцагчаас шаардаж байгаагүй тул Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дах хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэхээс татгалзах эрхтэй байна.

            Мөн хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан гэх хуульд заасан үндэслэлүүд хэргийн баримтаар тогтоогдоогүй болно.

Иймд хариуцагч Ц.Бд холбогдох 8.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч А.Гын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 175.000 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчийн эд хөрөнгө, мөнгийг битүүмжилсэн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь баримтаар А.Г, А.Ган нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, гэрээний сунгалт, гэрээний үүрэгт мөнгө төлсөн баримт, орон сууц хөлслөх гэрээ, Зохигчийн эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжийг тус тус нотлох баримтаар ирүүлсэн нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, нэхэмжлэлийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон тул шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Б.Н, С.Э нарын мэдүүлэгт дүгнэлт өгөх шаардлагагүй байна.