Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 3448

 

1.Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 72 дугаар зүйлийн 72.1, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэхь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч З.Ганчимэгийг төлөөлж гаргасан итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г нэхэмжлэлтэй НнШ,Г холбогдох 2017 оны 09 сарын 13-ны өдрийн 09/13 дугаар албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах, 20.000.000 төгрөг гаргуулан Ариг банкинд олгохыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

       

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.