Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
Хэргийн индекс | 137/2016/0069/Э |
Дугаар | 77А |
Огноо | 2016-10-04 |
Зүйл хэсэг | 150.2., |
Улсын яллагч | Н.Амаржаргал |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 77А
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Э.Болормаа даргалж
Нарийн бичгийн дарга Б.Алтансүх
Улсын яллагч Н.Амаржаргал
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан
Хохирогчийн төлөөлөгч Ц.Өнөрмөнх
Шүүгдэгч А.Батчулуун нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Замын-Үүд дэх Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чорос овогт Авирмэдийн Батчулуунд холбогдох эрүүгийн 201610010049 тоот хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Архангай аймгийн Цэцэрлэг сумын харьяат, 1985 оны 10 сарын 11-ний өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, эхийн хамт амьдрах, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг, 136 дугаар байрны 07 тоотод оршин сууж байсан, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 28-р хороо Ногоон чулуутын 9-45 тоотод оршин суух, энэ хэрэгт татагдахдаа АНЗО трейд ХХК-нд худалдааны төлөөлөгч ажилтай байсан, урьд ял шийтгэл эдлэж байгаагүй, Чорос овогт Авирмэдийн Батчулуунд /РД: АЕ85101197/
Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд авагдсанаар/
Шүүгдэгч А.Батчулуун нь “М-Си-Эс” дистрибюшин ХХК-ний Замын-Үүд дэх гэрээт борлуулагч “Анзо Трейд” ХХК-ний худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байхдаа давтан үйлдлээр 2015 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр “Элсэн далай” дэлгүүрээс өөрийн дансаар 645.895 төгрөгийг, 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр “Ихэр овоо” дэлгүүрээс өөрийн дансаар 2.352.800 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр “Наран” дэлгүүрээс 10.571.620 төгрөгийг Хаан банкны өөрийн дансаар, 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр “Арвай хутаг” дэлгүүрээс бэлнээр 70.300 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр “Талст” дэлгүүрээс бэлнээр 483.570 төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр “Эс Эс” дэлгүүрээс бэлнээр 500.000 төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр “Бөмбөөлэй” дэлгүүрт 692.400 төгрөгний бараа өгсөн гэж барааг өөрөө авч борлуулсан, 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр “Сайхан хүнс” дэлгүүрээс дансаар 301.740 төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр “Э-Транс” дэлгүүрээс бэлнээр 257.385 төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр “Ашиг Эрдэнэ” дэлгүүрээс бэлнээр 138.340 төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр “Овоот” дэлгүүрээс бэлнээр 152.200 төгрөгийг тус тус авч нийт 16.166.250 төгрөгийг завшиж бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
-Шүүгдэгч А.Батчулууны шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2014 оны 08 сард Замын-Үүд дэх М-Си-Эс ХХК-ийн гэрээт борлуулагч АНЗО ТРЕЙД ХХК-нд худалдааны төлөөлөгчөөр ажилд орохоор шалгалт өгч тэнцсэн. Үүнээс хойш тус компанид худалдааны төлөөгөчөөр 2016 оны 03 сарын 01-ний өдрийг хүртэл тасралтгүй ажилласан. Худалдааны төлөөлөгч нь зөвхөн Замын-Үүд дэх харилцагч дэлгүүрүүдэд барааны захиалгын тоог авч өрөлт хураалт хийх үндсэн чиг үүрэгтэй бөгөөд ажилд орсон цагаасаа хойш Замын-Үүд суманд үйл ажиллагаа явуулдаг нийт 126 харилцагч байгууллагуудтай хамтран ажилладаг байсан. Эдгээрээс зарим нь орлогын мөнгийг бэлэн болон бэлэн бусаар төлдөг байсан ба АНЗО ТРЕЙД ХХК-ний захирал Д.Зоригтой ярьж тохирсоны үндсэн дээр харилцагч дэлгүүрүүдэд зээл олгодог болсон. Бэлнээр төлсөн тохиолдолд зарсан барааны орлогыг түгээгч хүлээн авч агуулахын няравт өгөн захирлын дансаар шилжүүлдэг байсан. Харин зээлээр авсан дэлгүүрүүдийн орлогын мөнгийг би өөрөө хариуцан бэлнээр болон дансаар авдаг байсан. АНЗО ТРЕЙД ХХК-ний орлогоос захирлын дансанд шилжүүлэлгүй нийт 16.452.520 төгрөгийг хувьдаа ашигласан нь үнэн. Цаг хугацааны хувьд 2015 оны 11 сараас 2016 оны 02 сар хүртэл нийт 12 харилцагч байгууллагаас олсон орлогын мөнгөнөөс бага багаар авсаар байгаад өнөөдрийн байдалд хүрлээ. Дээрхи мөнгөний 10 сая төгрөгийг өрөндөө өгөөд үлдсэн мөнгийг хувийн хэрэгцээндээ ашигласан. Гэр бүл болон ах дүү хамаатан садан найз нөхөддөө энэ талаар огт хэлээгүй. Зөвхөн өөртөө ашигласан. Зарим мөнгийг машин тэрэг янзлуулахад хэрэглэсэн. Намайг мөнгө авсныг захирал маань өмнө мэдэж байсан бөгөөд бид хоёр хоорондоо ярилцаж тохиролцоод ойрын хугацаанд төлнө гэж хэлээд төлж чадаагүй юм. Тэгээд захирал ажил дээр ирээд Наран дэлгүүрээс авсан 10.569.220 төгрөгийг мэдээд Цагдаагийн байгууллагад энэ талаар хэлсэн байсан. Би Наран дэлгүүрээс авсан 10.569.220 төгрөг авсан гэдгээ захиралд хэлээгүй байсан юм. Зарим дэлгүүрээс бэлнээр аваад захирлын дансанд бүрэн шилжүүлэлгүй дутуу шилжүүлсэн байдаг. Наран, Ихэр Овоо, Сайхан хүнс зэрэг дэлгүүрүүдээс өөрийнхөө ХААН банкны 5013053757 дугаарын дансанд шилжүүлж авсан. Бусдыг нь зээлээр олгоод дараа нь бэлнээр авсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хохирлыг төлж барагдуулна. 800.000 төгрөгийг төлсөн, өөрийн машинаа захиралдаа өгсөн. Нийт 8.480.000 төгрөгийг төлсөн үлдэх 7.686.250 төгрөгийг график гарган төлж барагдуулахаар захиралтай гэрээ байгуулсан” гэв.
-Хохирогч Ц.Өнөрмөнхийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би М-Си-Эс ХХК-ний Замын-Үүд дэх гэрээт борлуулагч “АНЗО TРЕЙД"-д ХХК-нд няравын ажил хийгээд 1 жил 5 сар болж байна. Манай компани нь нийт 3 үндсэн ажилтантай ба худалдааны 2 төлөөлөгч байдаг. Худалдааны төлөөлөгч А.Батчулуун нь Замын-Үүд суманд үйл ажиллагаа явуулдаг дэлгүүрээс барааны захиалга авах, борлуулалт өсгөх, сурталчилах үндсэн чиг үүрэгтэй ажиллаж байсан. Зарим дэлгүүр барааг зээлээр авдаг байсан учир худалдааны төлөөлөгч нарыг зээл цуглуулж дансанд мөнгө байршуулах шаардлагатай болсон. Үүнийг далимдуулж худалдааны борлуулагч А.Батчулуун нь дэлгүүрүүдэд зээлээр бараа олгож байна гэж надад итгүүлэн 2015 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр “Элсэн далай” дэлгүүрээс өөрийн дансаар 648.595 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр "Ихэр-Овоо” дэлгүүрээс өөрийн дансаар 2.352.800 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр “Наран” дэлгүүрээс 10.571.620 төгрөгийг ХААН банкны өөрийн дансаар, 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр “Арвай хутаг” дэлгүүрээс бэлнээр 70300 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр “Талст” дэлгүүрээс бэлнээр 483.570 төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр “Эс Эс” дэлгүүрээс бэлнээр 500.000 төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр “Бөмбөөлэй” дэлгүүрээс бэлнээр 692.400 төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр “Сайхан хүнс” дэлгүүрээс дансаар 301.740 төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр “Э-Транс” дэлгүүрээс бэлнээр 257.385 төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр “Ашиг-Эрдэнэ” дэлгүүрээс бэлнээр 138.400 төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр “Овоот” дэлгүүрээс бэлнээр 152.200 төгрөг нийт 16.166.250 төгрөгийг өөртөө зарцуулсан болохыг 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр мэдсэн. Ингээд Цагдаагийн байгууллагад хандсан юм. А.Батчулуун нь дээрхи мөнгийг юунд ашигласан талаар хэлээгүй. А.Батчулууны ажиллагаанд захирал хяналт тавих ёстой ба зээлээр авсан мөнгө өгөхгүй, худлаа ярьсаар байгаад ийм байдалд хүрсэн. Хохирлоос нэг ч төгрөг төлөөгүй байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 9-11/
-Хохирогч байгууллагын төлөөлөгч Ц.Өнөрмөнх шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Манай компанид нийт 16.166.250 төгрөгийн хохирол учирсан байсан. А.Батчулуун нь бэлэн болон бэлэн бусаар нийт 8.480.000 төгрөгийг төлж барагдуулсан. Үлдэх 7.686.250 төгрөгийг график гарган манай компаний захиралтай тохиролцон төлж барагдуулахаар гэрээ байгуулсан байгаа. Иймд манай компаниас одоо шүүгдэгч А.Батчулуунаас нэхэмжлэх зүйл байхгүй, санал гомдолгүй тул ял шийтгэлгүй гаргаж өгнө үү гэв.
- Гэрч Д.Зоригийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 01 дүгээр сард тайлан гаргахад зээлийн мөнгөнөөс дутсан. Батчулуун манай компанид өнөөдрийн байдлаар 16.452.520 төгрөгний хохирол учруулсан гэх мэдүүлэг, /хx-ийн 22-24/
- Гэрч У.Алтаннамарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр “АНЗО TРЕЙД” ХХК-иас нийт 1.417.270 төгрөгний бараа зээлээр худалдан авсан. Ингээд сарын сүүл болохооос өмнө 500.000 төгрөгийг худалдааны төлөөлөгч А.Батчулуунд бэлнээр тушаагаад үлдсэн мөнгийг нь тус компаний захирлын дансаар шилжүүлсэн. Ер нь Батчулуунд зээлээр авсан мөнгөний үлдэгдлийг бэлнээр өгдөг байсан. Цагдаагийн байгууллага намайг дуудаад асуухаар нь Батчулууныг өөртөө мөнгө ашигласан болохыг мэдсэн” гэх мэдүүлэг/ хx-ийн 28-29/
-Гэрч А.Наранчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Батчулууны Хаан банкны дансанд 301.740 төгрөгийг мобайл банкаар шилжүүлсэн. Манай дэлгүүрээс тус компанид ямар нэг өр авлага байхгүй. Батчулууныг өөрийн дансандаа шилжүүлж авдагийг мэдээгүй цаашаа тушаадаг гэж бодсон” гэх мэдүүлэг. / хx-ийн 31-32/
-Гэрч Э.Ариунтуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 333.600 төгрөгний бараа зээлээр авсан. Дараа нь худалдааны төлөөлөгч Батчулуунд бэлнээр 333.600 төгрөгийг тушаасан. Тухайн барааг худалдан авахад худалдагч Нямсүрэн гэх хүн ажиллаж байсан ба манай компаний нягтлан Баяраа гэж хүн тушаасан” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34/
-Гэрч Б.Сувд-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “2016 оны 02 дугаар сарын 25-ны өдер “АНЗО Трейд ХХК-иас. 1.417.470 төгрөгний барааг зээлээр авсан. Сарын сүүлд дахин бараа захиалахдаа өмнөх захиалгын мөнгө болох дээрхи мөнгийг худалдааны төлөөлөгч Батчулуунд бэлнээр өгсөн. Ихэвчлэн зээлээр худалдан авалт хийсэн тохиолдолд Батчулуунд бэлнээр мөнгийг өгдөг байсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 37/
-Гэрч Ц.Оюунцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2015 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр “АН3O TРЕЙД” ХХК-иас нийт 11.597.840 төгрөгний барааг зээлээр худалдан авч сарын сүүлээр тооцоо хийсэн. Тухайн үед компаний төлөөлөгч А.Батчулуун болон Марлаа нарт мөнгийг хэсэгчлэн өгсөн. Одоо ямар нэг өр авлага байхгүй. Батчулуун барааны захиалгыг эхэлж аваад зээлээр олгосон барааны тооцоог сүүлд нь ирж авдаг байсан” гэх мэдүүлэг /хx-ийн 41/
-Гэрч Н.Сэлэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр “АН3O TРЕЙД” ХХК-иас нийт 898.530 төгрөгний барааг зээлээр худалдан авсан. Зээлээр авсан барааны мөнгийг сарын сүүлд Батчулуунд бэлнээр өгсөн” гэх мэдүүлэг /хx-ийн 47/
-Гэрч Ч.Янжиндуламийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр “АН3O TРЕЙД” ХХК-иас нийт 472.140 төгрөгний бараа авсан. Тухайн үед манай дэлгүүрээс ямар нэг санхүүгийн баримт бичиг үйлдээгүй бөгөөд тус компаний зарлагын падаан дээр бичигдсэн байгаа. 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн худалдан авалтыг зээлээр аваад дараа нь мөнгийг Батчулуунд бэлнээр өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 50/
-Гэрч Б.Нарантуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Батчулуунд нийт 3.484.800 төгрөгний бараа захиалаад 12 дугаар сарын 02-ны өдөр бараагаа хүлээн аваад 132.000 төгрөгний бараа дутсан. Ингээд дүнгийг хасч тооцон 3.352.800 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Батчулууны 5013053757 дугаарын Хаан банкны данс руу шилжүүлсэн” гэх мэдүүлэг /хx-ийн 51/
-Гэрч П.Бямбасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр АнзоТрейд ХХК-ний худалдааны төлөөлөгч Марлаад 494.520 төгрөгний бараа захиалж тоо ёсоор хүлээн авсан. Уг худалдан авалтыг зээлээр авсан бөгөөд 2-3 хоногийн дараа тус компаний худалдааны төлөөлөгч А.Батчулуунд бэлнээр өгсөн. Одоо ямар нэгэн өр авлага байхгүй” гэx мэдүүлэг /хx-ийн 59/
-Гэрч Т.Хөгжилмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн өдөр “Анзо Трейд” ХХК-иас худалдан авалт огт хийгээгүй. Надад үзүүлж байгаа зарлагын падааныг анх удаа харж байна. Мөн барааг хүлээн авсан хүний гарын үсэг байхгүй байгаа тул худалдан авалт хийгээгүй” гэx мэдүүлэг. /хx-ийн 44/
-Гэрч Н.Амгалантуулын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Тухайн үед тус компаний худалдааны төлөөлөгч А.Батчулууны хэлсэн дансаар мөнгийг бэлнээр шилжүүлсэн. Төлбөр тооцооны асуудлыг ихэвчлэн А.Батчулуунтай хийдэг байсан. Одоо тус компанитай холбоотой өр авлагын асуудал байхгүй “Анзо Трейд” ХХК-тай хамтран үйл ажиллагаа явуулаад 1-2 жил болж байна. Энэ хугацаанд төлбөр тооцоотой холбоотой ямар нэг маргаан огт үүсч байгаагүй. Харин сүүлийн үед тус компаний худалдааны төлөөлөгч А.Батчулууныг хувьдаа мөнгө ашигласан гэж захирлаас нь дуулсан. Одоо тус компанитай хэвийн үйл ажиллагаагаа явуулж байна” гэх мэдүүлэг. /хх-ийн 60/
-Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/
-Шүүгдэгчийн ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 76/
-Шүүгдэгчийн өмчлөлийн эд хөрөнгөтэй эсэхийг шалгасан баримтууд /хх-ийн 77-89/
-Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний хуулбар, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 90-91/
-Шүүгдэгч А.Батчулууны ХААН банк дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 115-135/
-АНЗО ТРЕЙД ХХК-ний захирал Д.Зоригийн 2015 оны 11 сарын 01-ний өдрөөс 2016 оны 03 сар хүртэл ХААН банкны депозит дансны хуулга /хх-ийн 137-199/
- АНЗО ТРЕЙД ХХК-ний 2015 оны 11 сараас 2016 оны 02 сар хүртлэх санхүүгийн тайлан /хх-ийн 202-212/
-Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 220-221/
-Хохирол төлсөн баримтууд /2-р хх-ийн 80/ зэргийг шүүхийн хэлэлцүүлэгт судалсан болно. Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.
Шүүгдэгч А.Батчулуун нь “М-Си-Эс” дистрибюшин ХХК-ний Замын-Үүд дэх гэрээт борлуулагч “Анзо Трейд” ХХК-ний худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байхдаа давтан үйлдлээр 2015 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр “Элсэн далай” дэлгүүрээс өөрийн дансаар 645.895 төгрөгийг, 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр “Ихэр овоо” дэлгүүрээс өөрийн дансаар 2.352.800 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр “Наран” дэлгүүрээс 10.571.620 төгрөгийг Хаан банкны өөрийн дансаар, 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр “Арвай хутаг” дэлгүүрээс бэлнээр 70.300 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр “Талст” дэлгүүрээс бэлнээр 483.570 төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр “Эс Эс” дэлгүүрээс бэлнээр 500.000 төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр “Бөмбөөлэй” дэлгүүрт 692.400 төгрөгний бараа өгсөн гэж барааг өөрөө авч борлуулсан, 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр “Сайхан хүнс” дэлгүүрээс дансаар 301.740 төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр “Э-Транс” дэлгүүрээс бэлнээр 257.385 төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр “Ашиг Эрдэнэ” дэлгүүрээс бэлнээр 138.340 төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр “Овоот” дэлгүүрээс бэлнээр 152.200 төгрөгийг тус тус авч нийт 16.166.250 төгрөгийг завшиж бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаан дээр шинэчлэн судлагдсан шүүгдэгч А.Батчулууны мэдүүлэг, нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Ц.Өнөрмөнхийн “...А.Батчулуун нь бэлэн болон бэлэн бусаар нийт 8.480.000 төгрөгийг төлж барагдуулсан. Үлдэх 7.686.250 төгрөгийг график гарган манай компаний захиралтай тохиролцон төлж барагдуулахаар гэрээ байгуулсан байгаа. Иймд манай компаниас одоо шүүгдэгч А.Батчулуунаас нэхэмжлэх зүйл байхгүй, санал гомдолгүй тул ял шийтгэлгүй гаргаж өгнө үү” гэх мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч У.Алтаннамар, А.Наранчимэг, Э.Ариунтуяа, Б.Сувд-Эрдэнэ, Ц.Оюунцэцэг, Н.Сэлэнгэ, Ч.Янжиндулам, Б.Нарантуяа, П.Бямбасүрэн, Т.Хөгжилмаа, Н.Амгалантуул нарын мэдүүлэг, шүүгдэгч А.Батчулууны /хх-ийн 115-135/ ХААН банк дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга, АНЗО ТРЕЙД ХХК-ний захирал Д.Зоригийн 2015 оны 11 сарын 01-ний өдрөөс 2016 оны 03 сар хүртэл ХААН банкны депозит дансны хуулга /хх-ийн 137-199/, АНЗО ТРЕЙД ХХК-ний 2015 оны 11 сараас 2016 оны 02 сар хүртлэх санхүүгийн тайлан /хх-ийн 202-212/, хохирол төлсөн баримтууд /2-р хх 80/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгчийн үйлдсэн хэрэгт Сум дундын Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн зүйл анги тохирсон тул ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлсөн, анх удаа хүндэвтэр хэрэг үйлдсэн, нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан авч үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284-286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-299 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Чорос овогт Авирмэдийн Батчулууныг бусдын эд хөрөнгийг давтан үйлдлээр завшиж бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Авирмэдийн Батчулууны тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасахгүйгээр, 2 /хоёр/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Батчулуунд оногдуулсан 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч А.Батчулуун нь 43 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, шүүхэд иргэний бичиг баримт болон эд мөрийн баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Батчулуунд оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст үүрэг болгосугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Батчулуунд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Энэ шийтгэх тогтоолыг ялтан, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Э.БОЛОРМАА