Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 2018/шцт/310

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж, 

Улсын яллагч: Э.Гантулга,

Нарийн бичгийн дарга: В.Ундрах-Оргил,

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Д.Мэндээ нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1- дэх, мөн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт тус тус зааснаар *******ид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1814004070265 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 13-ныөдөрт шилжих шөнийн 02 цагийн орчимд Баянхонгор аймгийн Жинст сумын “Хүйс” 2 дугаар багийн нутаг дэвсгэрт тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл буюу унины модоор иргэн *******ийн баруун нүдэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан,

мөн 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багт үйл ажиллагаа явуулах 3 дугаар халуун усны гадаа тавьсан байсан иргэн *******ийн Мустанг 5 маркийн мотоцикпийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан бусдад 1800 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: ... 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 23 цагийн үед би Баянхонгор аймгийн Жинст сумын 2 дугаар багийн нутаг Хүйс гэх газар аймаг явах унаа байна гэхээр Банзрагч, Адъябат нарын хамт ******* гэдэг айлд очиод тэднийд бүгдээрээ 3 шил архи хувааж уусан, тэгээд нөгөө архиа ууж дуусаад шөнө 2 цагийн үед бид нар аймаг явах болоод өөрсдийн унаж явсан машинд ачсан ноосоо Очирхуягын машинд шилжүүлж ачих гээд гартал Банзрагч гэрээс гар чийдэн аваад ир гэсэн. Тэгээд би Очирхуягын гэрт ороод гэрэл байна уу гэхэд Очирхуяг би чиний гэрлийг авсан юм уу? гээд байсан, харин би түүнд гэрлээ өгчих гэсэнд тэр уурлаад бид хоёр барилцаж авсанд Банзрагч, Адъяабат хоёр орж ирээд салгасан, Очирхуяг гэрийн үүдэнд суучихаад надруу унь шидсэн. Харин би нөгөө унийг зөрүүлээд өөрлүү нь шидсэнд Очирхуяг нүд сохолчихлоо гээд байсан. Би нүүр лүү нь гэрийн унь 1 удаа шидсэн байсан одоо яг хаана нь цохиж зодсон талаар санахгүй байна, би их бухимдаж уурласан байсан, Би гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна *******ыг хохиролд 400,000 төгрөг өгсөн. Бодит зардлыг харж байж болно гэх мэдүүлэг /хх-ийн 69-71/

2. Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.

3. Хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: ... 2018 оны 06 дугаар сарын 11-ний шөнө 22 цагийн үед сумын Төвөөс машинтай Банзаа, Хүнбиш, АдъяабаТ нар манайд ирээд гурван шил архи гаргаж ирээд бид нар хувааж уусан. Нөгөө архиа ууж дуусаад гаднаас Хүнбиш буцаад орж ирээд надаас хэрүүл нэхээд орон дээр байсан асаагуур хаана байна чи авсан уу? гэсэн харин би түүнд би аваагүй гэтэл чамаас өөр хэн авдаг юм бэ? гээд бид хоёр маргаж хоёул барилцаад авсанд гаднаас Адъяабат гэдэг хүн орж ирээд бид хоёрыг салгах гээд ноцолдсонд гэрийн үүдний унь унасан. Тэгээд бид хоёр салах үед би орны толгойнд зүүлттэй байсан эмэгтэй хүний мөнгөн бүсийг авч хий шавхардсан. Тухайн үед Банзрагч намайг араас тэврээд авсан байсан бөгөөд гэрээс гарцгаа гээд гарсан. Гэтэл нөгөө гурав гэрээс гарч ирэхгүй байсан. Тэгээд би гадаа сууж байгаад буцаад гэр лүү ортол миний урдаас буюу нүүрэн тус газар Хүнбиш гэдэг хүн гэрийн униар хатгасан. Миний хувьд Улаанбаатар хот руу нийт 5 удаа явж Улсын 1 дүгээр эмнэлэг мөн хувийн "Сонгодо" зэрэг эмнэлэгээр хэвтэн эмчилгээ хийлгэж нийт эмчилгээ болон унаа тэрэг, замын зардал, хоол унд гээд 12,800,000 төгрөгний хохирол учирсан. Миний хувьд хэрэв дахиад эмчилгээ хийлгэх шаардлагатай буюу хагалгаанд орох боломжтой бол эмчилгээ хийлгүүлэх, хараагүй болсон нүдээ хараатай болгох зэрэг санал хүсэлт байна. Миний ярьсан зүйл бүгд үнэн зөв гэх мэдүүлэг. /хх-ийн 19-24/

4. Хохирогч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: ... 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Баянхонгор сумын 3 дугаар халуун усны үүдэн дээр өөрийн эзэмшлийн Мустанг-5 маркийн мотоциклоо тавьчихаад ЕсөнЭрдэнэ зах руу орчихоод 10-20 минут болоод гарч ирэхэд миний мотоцикп байхгүй байсан тэгээд эгч Цэнгэлмаа руу утасдаж хэлээд цагдаа ирсэн, цагдаатай хамт ойр хавиар хайгаад мөрийг нь дагаж яваад алдсан, тэгээд байж байтал эгч над руу залгаад хүрээд ирээ мотоцикпийг чинь олчихлоо гэсэн, тэгээд мотоцикпоо хүлээж авсан, *******ийг зүс танина. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 105-106/

5. Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: 6. Гэрч Б.Билэгмаа мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: ... Манайх ганц гэр Жинст сумьн 2-р багийн нутагт Сайр гэдэг газар зусаж байсан юм, хэдний өдрийг сайн мэдэхгүй байна тэгсэн оройхон харанхуй болох гэж байсан манайд Банзай, Хүнбиш, танихгүй 1 залуутай орж ирсэн, тэгээд цай унд уугаад юм ярьцгааж байгаад гаднаас Банзай 3 шил 0,5- 1-тэй Улаанбаатар гэсэн архи авч орж ирээд ууцгаасан, тухайн үед нөхөр бид хоёр машинаараа аймаг явах гэж байсан юм, тэгээд тэд нар архи уучхаар нь би гэрээсээ яваад саахалт байдаг айлын хүн Нацаг гэх хүнийг авчрахаар явсан юм тэгээд буцаад гэртээ ирсэн чинь зодоон болчихсон, Очирхуяг баруун нүдээ бариад Хүнбиш намайг унь барьж байгаад нүд, амруу цохичихлоо гээд байж байсан юм. Намайг гэрт орход гэрийн үүдэн хэсгийн 2-3 унь уначихсан, манай нөхөр уйлаад гэрийн гадаа нүд нүд гээд сууж байсан, нөгөө хэд нь гэрийн гадаа зогсож байсан. Би архи уугаагүй эрүүл байсан. гэх мэдүүлэг. / хх-ийн 31-32 /, 7. Гэрч Ж.Банзрагчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: ... Би 2018 оны 06 сарын 10-ныөдөр Баянхонгор аймгийн Жинст сум руу ноос ноолуур авах ажилтай *******. ******* нарын хамт өөрийн машинаар явсан юм. Тэгээд бид нар замдаа саатаад маргааш өглөө нь 09 цагийн үед сум ороод цаашаа Жинст сумын 2 дугаар баг болох Хүйс гэх газар руу явсан. Тэгээд 2-р баг дээр очоод Ловон гэдэг айлд байж байтал Баянхонгор аймгаас тэдний гар утас руу дуудлага орж ирээд Банзаа гэдэг хүнтэй хамт яваа хоёр хүнийг яаралтай нааш нь явуул гэж байна гэсэн. Тэгээд би буцаад сум ороод унаа хайгаад унаа олдоогүй юм. Тэгээд сумын хойд тал буюу гудамжинд явж байтал тус сумын 2 дугаар багийн иргэн болох *******тай таарсан, тэр би шөнө 03 цагийн үед аймаг явах ажилтай хүнээ явуулахгүй юу гэсэн. Тэгээд суманд унаа байхгүй болохоор нь бид нар буцаад 21 цагийн үед 2 дугаар баг руу Очирхуягын гэрт очих гээд явах замдаа Богд сумын иргэн болох С.Банди болон Бүлтүүш гэх хоёр хүнтэй таараад бид нар Очирхуягын гэрт нь очиход тэдний гэрт СэрОд, Нацагаа, Очирхуяг нар пиво уугаад байж байсан. Тэгээд нөгөө хүмүүс пивоо хувааж ууж дуусаад тараад явсан. Харин бид нар ноосоо Очирхуягын машинд шилжүүлэн ачих гээд гарсан, тухайн үед Очирхуягын эхнэр айл руу явчихсан байсан. Тэгээд бид ноосоо ачих гээд харанхуй оргиод байхаар нь би Хүнбишийг гар чийдэн аваад ир гэсэнд тэр гэр лүү ороод Очирхуягтай зодоо хийсэн. Хүнбиш Очирхуяг нар нь хоорондоо барилцаж аваад зодоон хийж байсан Очирхуяг Хүнбишийг эмэгтэй хүний мөнгөн бүсээр ороолгож нүдээд байсан. Тэгээд Очирхуяг Хүнбишээс салаад гадаа гарахдаа гэрийн унинаасаа нэг унь сугалж аваад Хүнбишийг гэрээс гарах гэхээр нь урдаас нь униар цохиод байсан. Гэтэл Хүнбиш гэрээс гараад гүйсэн. Тэгээд Очирхуяг орилоод байсан бид нар очоод хартал Очирхуягын нүүр нь цус болчихсон нүд рүү хатгаад хаячихпаа гээд байсан. Надад өөр нэмж хэлэх зүйл алга байна.гэх мэдүүлэг / хх-ийн 43-44/ 8. Гэрч Ш.Эрдэнэ-Очирын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: ... Намайг ажил дээр байхад буюу 17 цаг өнгөрч байхад манай эхнэр ирээд дүү чинь мотоциклоо алдчихлаа гээд ирэхээр нь за яадгийн болоо гэж хэлчхээд би чамайг гэрт хүргээд өгье гэж хэлээд ажлынхаа хүний мотоциклыг түр аваад эхнэрээ гэртээ хүргэх гээд явж байтал мотоциклтой хүн жижиг хөх толгойн цаад руу хамар дээгүүр дамжаад явж байхаар нь ардаас нь явтал би алдсан, тэгээд хөх толгойн шил дээр байх морин тэрэгтэй айлын хажуу талаас гэнэт гарч ирээд миний хажуугаар гараад явсан, тэгэхээр нь араас нь дагаад явтал жижиг хөх толгойн урд руу хашаагүй задгай хоёр гэрийн гадаа очоод зогссон, тэгтэл тэр нь гэр нь байсан, тэгэхэд нь хаа хүрч яваа юм гэхэд хөдөө явах гэж байна гэсэн, тэгэхээр нь би наадах чинь хулгайд алдагдсан мотоцикл байна гэхэд би найзынхаа юмыг авч явж байна гээд намайг цохисон, тэгээд би заамдалцаад авсан тэгснээ зугтах гээд байхаар нь би явуулаагүй байж байтал цагдаа нар ирсэн тэгээд тэр нөхрийг аваад явсан би ажил руугаа явсан. Намайг очиход тэр нөхөр архи хэрэглэсэн байсан надад үнэртэй мэдрэгдэж байсан.гэх мэдүүлэг / ххийн 109-110/ 9. Гэрч Б.Цэцэгмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: ... Би өдөр 16 цаг 30 минутын үед хадам дүү болох Содномпил над руу залгаад эгчээ би мотоциклоо алдчихлаа гэхээр нь хаанаас юм гэхэд 3 дугаар халуун усны үүдэн дээрээс гэхээр нь наанаа байж бай гэж хэлээд би тэнд явж очоод цагдаа руу дуудлага өгсөн, үүнээс хойш 20 минутын дараа цагдаа нар ирсэн, цагдаа нар ирээд 3 дугаар халуун усны камерыг шалгах гэхэд халуун ус нь хаалттай байсан, тэгээд цагдаа нартай хамт мөрийг нь хайж байгаад би Есдүгээр баг Гүнж дэлгүүрийн урд бууж үлдсэн,_ байцаагч цагдаагийн ахмад Ерэнбаяр цаашаа хайгаад явсан, тэгээд цаана зам дээр ажиллаж байсан нөхөр дээрээ очиход манай нөхөр гэрт чинь хүргээд өгье гэж хэлээд намайг гэрт хүргэж өгөх гээд Хөх толгойгоод өгсөөд явж байтал цагаан малгайтай бор куртиктэй мотоцикл унасан хүн хөх толгойн хойд талаас давж ирээд гудам уруудаад явсан, тэгээд араас нь хөөж байгаад алдсан, тэгээд нөхөр бид хоёр эргэж уулан дээр гараад хартал нэг айлын гадаа зогссоноо буцаад урагшаа яваад нэг задгай хашааны үүдэн дээр очоод зогссон, тэгээд манай нөхөр явж очоод манай дүүгийн мотоцикп байна гэхэд тэр хүн би хүний мотоцикл унаж ирсэн эзэн нь хойно байгаа эзэнд нь аваачиж өгнө гээд эсэргүүцэл үзүүлсэн маягтай байсан, тэгээд би дүү болох Содномпил руу залгаад цагдаагаа дагуулаад ир гэсэн, тэгсэн цагдаа ирээд Содномпилээс мотоцикп чинь мөн үү гэж асуусан тэгэхэд мөн байна гэж хэлээд мотоцикпоо хүлээж аваад нөгөө мотоцикл хулгайлсан хүнийг цагдаа руу авч яваад би нарыг ардаас ирээрэй. гэх мэдүүлэг /хх-ийн11-12/ 10. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 09 дугаар сарын 10-ны өдрийн 528 дугаартай шинжээчийн: 1. *******ын биед баруун нүдний шилэнцрийн өтгөн цус хуралт, хараамэдрэлийн хатингаршил, хараагүйдэл, баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, салстын цус хуралт, баруун дээд доод зовхинд сорви гэмтэл тогтоогдпоо. 2. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн бболомжтой. 3. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадвар их хэмжээгээр тогтонги алдагдах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтхүснэгтийн 7.31.1-т заасны дагуу тогтонги 65% алдагдуулна. /хх-ийн 51-53/ 11. Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ны 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 212 дугаарт 1. БНХАУ-д Мустанг 105 маркийн мотоцикль нэг ширхэг 1800,000 төгрөг гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 117-118/ болон хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа хх-ийн 136, хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн тухай хуудас хх-ийн 137, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Мэндээ шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: Улсын яллагчийн зүгээс яллаж байгаа хэргийн зүйлчлэл болон гэм буруутай маргах зүйл байхгүй. Ял хөнгөрүүлэх нөхцөл байдлын хувьд гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн, мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгээ үнэн зөвөөр өгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Хувийн байдлын хувьд ам бүл хоёр, аав нь архи тамхи хэрэглэдэг, анхаарал халамж тавьдаггүй энэ байдал нь гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлдөг. Хамаатнууд нь нийлж орон гэртэй болгосон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж болно гэж заасан байгааг харгалзан хөнгөн ял оногдуулж өгнө үү гэсэн саналтай байна гэв. Шүүхээс шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзэж дүгнэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв. Шүүгдэгч ******* нь 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 13-ныөдөрт шилжих шөнийн 02 цагийн орчимд Баянхонгор аймгийн Жинст сумын “Хүйс” 2 дугаар багийн нутаг дэвсгэрт тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл буюу унины модоор иргэн *******ийн баруун нүдэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, мөн 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багт үйл ажиллагаа явуулах 3 дугаар халуун усны гадаа тавьсан байсан иргэн *******ийн Мустанг 5 маркийн мотоцикпийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан бусдад 1800 000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тус тус болсон нь хохирогч *******, *******, гэрч *******, Б.Билэгмаа, Ж.Банзрагч, Ш.Эрдэнэ-Очир, Б.Цэнгэлмаа нарын мэдүүлэг зэргээр нотлогдсон байна гэж үзлээ. Иймд шүүхээс түүнийг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ. Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзэж шүүгдэгч Н.Болдбаатарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв. Шүүгдэгч Н.Болдбаатар нь урьд нь 2017 оны 01 дүгээр сарын 25-ний өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 06 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэж мөн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.5-д зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 06 сарын хугацаагаар баривчлах ял дээр өмнөх 2016 оны 08 дугаар сарын 15-ний өдрийн 115 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 03 жил 06 сарын хугацаагаар хорих ялын зарим хэсэг болох 01 жил 06 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 02 жил 02 сарын хугацаагаар тогтоож уг ялыг эдэлж байгаад Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2017 оны 07 дугаар сарын 03-ний өдрийн 17 дугаартай захирамжаар ялтан Н.Болдбаатарт оногдуулсан 02 жил 02 сарын хугацаагаар хорих ялаас чөлөөлсөн байна. Ялтан Н.Болдбаатар нь 01 жил 03 сар 10 хоногийн ялыг эдлээгүй байсан бөгөөд шүүгчийн дээрх захирамжаар ялтны эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж ялтан Н.Болдбаатарын 02 жил 02 сарын эдлэх ялаас бүгдийг чөлөөлсөн байна. Иймд шүүхээс шүүгдэгч Н.Болдбаатарын эдлээгүй үлдсэн 01 жил 03 сар 10 хоногийн ялыг нэмж шинээр үйлдсэн гэмт хэрэгт оноосон ял дээр нэмж нэгтгэх шаардлагагүй гэж шүүх үзлээ. Иймээс шүүхээс шүүгдэгч Н.Болдбаатарт шинээр гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт нь ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-д заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр...удаа үйлдсэн”-ийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд хорих ял оногдуулж уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад ялыг эдлүүлэхээр шийдвэрлэв. Харин шүүгдэгч Н.Болдбаатарт хоёр / 02 / жилийн хугацаагаар зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэж, уг арга хэмжээг хэрэгжүүлэхийг нээлттэй хорих байгууллагад даалгаж шийдвэрлэлээ. Шүүгдэгч Н.Болдбаатар нь 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 14 цаг 30 минутад хянан хэлэлцэхээр товлох шүүх хуралд шүүгдэгч Н.Болдбаатар нь шүүх хуралд ирээгүй үндэслэлээр 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс цагдан хоригдсон бөгөөд улмаар Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд 2018 оны 08 дугаар сарын 22-ний өдөр хүргэгдэн цагдан хоригдсон тул түүний нэг хоног цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд нь оруулан тооцож, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Үхэрчин мөнх овогт Нэргүйн Болдбаатарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Үхэрчин мөнх овогт Нэргүйн Болдбаатарыг гурван / 03 / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4-д зааснаар шүүгдэгч Н.Болдбаатарт гурван / 03 / жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2.2-д зааснаар шүүгдэгч Н.Болдбаатарт хоёр / 02 / жилийн хугацаагаар зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэж, уг арга хэмжээг хэрэгжүүлэхийг нээлттэй хорих байгууллагад даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н.Болдбаатарын энэ хэргийн учир цагдан хоригдсон нэг / 01 / хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

6. Шүүгдэгч Н.Болдбаатар нь бусдад төлөх төлбөргүй, уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5зааснаар шүүгдэгч Н.Болдбаатарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлж, түүний эдлэх ялыг 2018 оны 08 дугаар сарын 23-ний өдрөөс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргаан ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Н.Болдбаатарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ