Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 2020/ШЦТ/232

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Эрдэнэбат,

улсын яллагч Т.Төмөртулга,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Урангэрэл, Н.Батнасан, Д.Амаржаргал,

Шүүгдэгч Б.Э, Т.Т, С.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Э, С.Г, Т.Т нарт холбогдох эрүүгийн 1934008460499 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Э, Монгол улсын иргэн, 1988 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, гаалийн татварын байцаагч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хот Сонгино-Хайрхан дүүргийн 13-р хороо 11-110 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдлэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэв.

Т , Монгол улсын иргэн, 1990 оны 10 дугаар сарын 13-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, ам бүл 4, эх, эгч, дүү нарын хамт Улаанбаатар хот Сонгино-Хайрхан дүүргийн 14 дүгээр хороо 13-286 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдлэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэв.

Г , Монгол улсын иргэн, 1983 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ой зүйч мэргэжилтэй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Улаанбаатар хот Сонгино-Хайрхан дүүргийн 30-р хороо Хамбын 5-28 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдлэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэв.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Яллагдагч С.Г, Т.Т нар нь бүлэглэн 2019 оны 9 дүгээр сарын 29-ний шөнө 21 цагийн орчим Төв аймгийн Батсүмбэр сумын Баянгол 3 дугаар багийн нутаг "Цэцэгт нуга” гэх газраас НҮБ-ийн 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг Делта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий өвс гэх нэршилтэй бодис-ыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн,

Яллагдагч Б.Э, С.Г, Т.Т нар нь бүлэглэн 2019 оны 9 дүгээр сарын 29-ний шөнө 21 цагийн орчим Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт НҮБ- ийн 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг Делта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий өвс гэх нэршилтэй бодис”-ыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар 31-84 УУА улсын дугаартай "Приүс-30” маркийн тээврийн хэрэгсэлд хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Б.Э мэдүүлэхдээ: "гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, дахин ийм гэмт хэрэг үйлдэхгүй, мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй” гэв.

Шүүгдэгч С.Г мэдүүлэхдээ: "гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, дахин ийм гэмт хэрэг үйлдэхгүй, мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй” гэв.

Шүүгдэгч Т.Т мэдүүлэхдээ: "гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, дахин ийм гэмт хэрэг үйлдэхгүй, мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Үүнд:

Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 та тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3 тал/, Б.Э, С.Г, Т.Т нарын унаж явсан гэх тээврийн хэрэгслийн гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-6 тал/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7-8 тал/, хүний биеэс шинжилгээнд зориулж биологийн дээж авах мөрдөгчийн санал /хх-ийн 9,12,15 тал/, хүний биеэс шинжилгээнд зориулж биологийн дээж авсан мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 10,13,16 тал/, Б.Э, Т.Т, С.Г нараас боилогийн дээж авсан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11,14,17 тал/, эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 22 тал/, эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 23 тал/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 18 тал/, иргэний нэхэмжлэгч Ё.Аюурсүрэнгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 24-26 тал/, гэрч Н.Наранжаргалаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 30 тал/, гэрч Б.Хатанзоригоос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 31 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дүгээр сарын 07-ны өдрийн 5545, 2019 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн 5546 дугаартай дүгнэлтүүд /хх-ийн 35,37 тал/, №5545, 5546, тоот гэрэл зургийн үзүүлэлт /хх-34, 38-39 тал/, Транскапитал ББСБ-ийн өмчлөлийн 3184 УАА улсын дугаартай Тоуо!а рпиз 30 маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээний тайлан /хх-40-51 тал/, С.Гийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-119 тал/, Б.Эын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-120 тал/, Т.Төмөртулгын ял шийтгэгдсэн эсхийг шалгах хуудас /хх-121 тал/, Т.Т, Б.Э, С.Г нарын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-72-118,122-129 тал/ зэрэг болно.

Шүүгдэгч С.Г, Т.Т нар нь бүлэглэн 2019 оны 9 дүгээр сарын 29- ний шөнө 21 цагийн орчим Төв аймгийн Батсүмбэр сумын Баянгол 3 дугаар багийн нутаг "Цэцэгт нуга” гэх газраас НҮБ-ийн 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг Делта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий өвс гэх нэршилтэй бодис-ыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн гэмт хэргийг, -шүүгдэгч Б.Э, С.Г, Т.Т нар нь бүлэглэн 2019 оны 9 дүгээр сарын 29-ний шөнө 21 цагийн орчим Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт НҮБ- ийн 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг Делта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий өвс гэх нэршилтэй бодис”-ыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар 31-84 УУА улсын дугаартай "Приүс-30” маркийн тээврийн хэрэгсэлд хадгалсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

Иргэний нэхэмжлэгч Ё.Аюурсүрэнгийн өгсөн: "...9184 УАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь транскапитал банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан манай компани үйлчилгээндээ ашиглах зорилгоор лизингээр авсан тээврийн хэрэгсэл байгаа юм. Би уг тээврийн хэрэгсэлийг 2019 оны 8 дугаар сарын 19-ны өдөр гэрээ байгуулан 15 000 000 төгрөгөөр худалдаж авсан юм. Би Б.Э гэх хүнийг болж харж байгаагүй. Манай хүний нөөц ажилд авсан байсан. Надтай бол уулзаагүй манай компани 70 гаруй ажилтантай тэр болгонтой уулзаад байж амждаггүй юм. Тухайн тээврийн хэрэгсэлийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан талаар мэдээгүй байж байгаад хүний нөөцөөсөө сонсоод болсон асуудалтай танилцах зорилгоор ирсэн. Гомдолтой байна тээврийн хэрэгсэлээ гаргуулж авмаар байна” гэх мэдүүлэг /хх-24-26 тал/,

Гэрч Н.Наранжаргалын өгсөн: Миний төрсөн хүү Самданбазар овогтой Гнь 1983 оны 09 дүгээр сарын 19-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн. Бага залуу насаа Дархан-Уул аймагт өнгөрөөсөн ба 1991 оноос 2001 онд Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын 15 дугаар сургуулийг 10 дугаар анги төгсөөд Монгол улсын их сургуулийн Биологийн сургуульд ой судлал, судлаач мэргэжлээр сурч төгссөн дээд боловсролтой, баклавар мэргэжилтэй. Сургуулиа төгсөөд Улаанбаатар хотод хувиараа барилгын ажил хийж байгаад 2011 онд Австри улсад сургуульд магистр суралцаад биеийн байдлын улмаас 2018 онд нутаг буцаж ирсэн. Улаанбаатар хотод хувиараа барилгын ажлаа хий эхэлсэн. Зан чанарын хувьд томоотой, тайван дөлгөөн зан чанартай, 10 жил, их сургуульд байх их нэр хүндтэй байсан. Миний хүү өмнө нь гэмт хэрэгт холбогдож шалгагдаж байгаагүй сайн хүү байгаагүй юм гэх мэдүүлэг /хх-30 тал/, Гэрч Б.Хатанзоригын өгсөн: Би С.Гийг танина. Хамаатан садангийн харилцаа холбоо бол байхгүй анх 2018 оны 08 дугаар сард Сөүл Плазад барилга дээр ажиллаж байхдаа анх С.Гтэй танилцаж байсан. Би С.Гтэй хамгийн сүүлд 2019 оны 09 дүгээр сарын сүүлээр уулзсан ба би Партизанд байрлах 74 дүгээр сургуульд барилгын ажил авсан байсан юм уг барилгын ажилд С.Гийг дуудаж ирүүлэн ажилуулсан юм. Тухайн өдөр С.Г 12 цагаар орой 18 цаг хүртэл ажилласан ба плита наах ажил хийгээд 100 000 төгрөгийн цалин аваад явсан. Би С.Гийг ажлаа тараад хаашаа явсан талаар нь бол мэдээгүй хамт яваагүй. Ажил дуусаад би хот явах унаа олчихлоо явлаа гээд явсан уг нь бол хоноод явна гэж байсан юм. Ажилд их сайн чанартай хийж гүйцэтгэдэг, ямар нэгэн муу зуршил, чанарын доголдолгүй их нямбай хүн байгаа юм. Тамхи бол татдаг архи уудаг талаар бол сайн мэдэхгүй байна /хх-31 тал/,

Шүүгдэгч Б.Эын гэрчээр мэдүүлсэн: "2019 оны 09 дүгээр сарын 29-ны орой 20 цагийн үед Улаанбаатар хотоос найз Т Ганчөдөр нарын хамт Батсүмбэрт мансууруулах төрлийн ургамал байдаг чи хамт яваад өгөөч гэхээр нь зөвшөөрч орлогынхоо мөнгөнөөс 20.000 төгрөгөнд бензин хийж компаний борлуулалтын Прүс 30 31-84 УАА улсын дугаартай машинаар Батсүмбэр сум Цэцэгт нуга гэх газар ирсэн. Гэрээс эхнэр утасдаад найз Т Г 2 буугаад тортой ургамал түүж ирээд машины ард багаажинд хийсэн. Би машиндаа хүлээгээд сууж байсан. Тэгээд түүж дуусаад Батсүмбэр суманд засмал замаар явж байтал цагдаа таарч журамласан. Урьд өмнө мансууруулах сэтгэцэд нөлөөлөх ургамал хэргэлж байгаагүй. Т анх ургамал /мансууруулах сэтгэцэд нөлөөлөх/ түүх санааг гаргасан юм.Т мансууруулах бодис өмнө нь хэрэглэдэг байсан. Би тар нар наадахыгаа боль нэг өдөр гай болно шүү гэж хэлдэг байсан. Т Ганчөдөр нар түүсэн ургамлаа хэрэглэсэн эсэх талаар мэдэхгүй байна. түүж ирээд машины ард багаажинд хийсэн нөгөөх ургамал нь муухай үнэртээд би гаргаж хаяа гэтэл зүгээрээ хөгшөө гээд байсан. Би бол ирж байгаагүй. Энэ хоёр ирж байсан түүж байсан талаар мэдэхгүй байна. 40 000 төгрөгөнд бензин хийнэ гэж хэлсэн. Тэр хоёр хэрэглэх гэж ургамлыг түүсэн. Ер нь хэргэлдэг” гэх мэдүүлэг /хх-27 тал/,

Шүүгдэгч С.Гын гэрчээр мэдүүлсэн: "2019 оны 09 дүгээр сарын 29-ны орой 20 цагийн үед Улаанбаатар хотоос найз Э, Т нар хамт гарч урьд нь би Батсүмбэрт 2019 оны 8 сард Цэцэгт нуга гэх амралтанд амарч байхдаа мансууруулах төрлийн ургамал ургадаг гэдгийг харсан байсан. Тэгээд өнөөдөр хамт яваад ирье гэж Ттай ярилцаж тохироод Эын гуйж орлогоос 20 000 төгрөгөнд бензин хийж Урбаник компиний борлуулалтын Приус 30 31-84 УАА улсын дугаартай машинаар Батсүмбэр сум Цэцэгт нуга гэх газар ирсэн. Тэгээд Э машиндаа үлдээд Т бид 2 бууж асаагуурын гэрэлд 2 торонд түүсэн. Энэ газарт урьд өмнө буюу 8-р сард хэсэг нөхдийн хамт ирж амарч байсан. Тэгэхдээ ургасан байна гэдгийг олж харсан. Түүж дуусаад Батсүмбэр суманд засмал замаар явж байтал цагдаа таарч журамласан. Би Австир улсад 7 жил ажиллаж амьдарч байхдаа хэргэлж үзсэн. Анх мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис түүх санааг би анх олж харж Т урьд өмнө ярьсан байсан болохоор бид хоёр өнөөдөр явна гэж бодсон байсан. Манай найз Э өмнө нь хэрэглэж үзээгүй. Т бид 2 хэрэглэсэн. Сонингийн цаасанд ороож татаж хэрэглэсэн. Өмнө нь Батсүмбэр суманд амралтаар ирж байсан. Ургамал түүж байгаагүй. Энэ хоёр ирж байсан. Түүж байсан талаар мэдэхгүй байна. Би хэрэглэх гэж түүсэн. Ер нь бол урьд нь хэрэглэж үзэж байсан тэр болгон хэрэглэдэггүй. Би 08-р сарын үеэр амралтанд амарч байхдаа уг ургамалыг ургадаг гэдгийг мэдээд найз Тд энэ талаар ярьж байсан. Тэгээд өнөөдөр түүнэ гэж бодсон Би ногоон өнгөтэй уутанд талаар нь түүсэн жингийн нь мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-28 тал/,

Шүүгдэгч Т.Төмөртулгын гэрчээр мэдүүлсэн: "2019 оны 09 дүгээр сарын 29-ны орой 20 цагийн үед Улаанбаатар хотоос найз Эыг гуйж Г урьд нь Батсүмбэр 2019 оны 08 дугаар сард Цэцэгт нуга гэх амралтанд амарч байхдаа мансууруулах төрлийн ургамал ургадаг гэдгийг харсан байсан тэгээд өнөөдөр хамт яваад ирье гэж ярилцаж тохироод Эын орлогоос 20 000 төгрөгөнд бензин хийж Урбаник компаний борлуулалтын Прүс 30 31-84 УАА улсын дугаартай машинаар Батсүмбэр сум Цэцэг нуга гэх газар ирсэн. Тэгээд Э машиндаа үлдээд Г бид 2 бууж асаагуурын гэрэлд 2 торонд түүсэн. Энэ газар нь урьд өмнө ирж байгаагүй. Би машин барьж ирсэн. Түүж дуусаад Батсүмбэр суманд засмал замаар явж байтал цагдаа таарч журамласан. Би хэргэлж үзсэн. 1 жилийн өмнө бааранд танилцсан охин л анх зааж өгч хэргэлж үзсэн. Гтэй урьд өмнө ярисан болохоор бид хоёр өнөөдөр явна гэж бодсон байсан. Э мансууруулах сэтгэцэд нөлөөлөх ургамал хэрэглэж байгаагүй. Би бол Батсүмбэрт ирж байгаагүй. Энэ хоёр ирж байсан түүж байсан талаар мэдэхгүй байна. Би хэрэглэх гэж түүсэн. Ер нь бол урьд нь хэрэглэж үзэж байсан тэр болгон хэргэлдэггүй. Найз Г 08-р сарын үеэр амралтанд амарч байхдаа уг ургамалыг ургадаг гэдгийг мэдээд тэр үед надад ярьж байсан. Тэгээд өнөөдөр түүнэ гэж бодсон. Би цагаан өнгөтэй гялгар уутанд талаар нь түүсэн жингийг нь мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-29 тал/,

Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3 тал/, Б.Э, С.Г, Т.Т нарын унаж явсан гэх тээврийн хэрэгслийн гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-6 тал/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7-8 тал/, хүний биеэс шинжилгээнд зориулж биологийн дээж авах мөрдөгчийн санал /хх-ийн 9,12,15 тал/, хүний биеэс шинжилгээнд зориулж биологийн дээж авсан мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 10,13,16 тал/, Б.Э, Т.Т, С.Г нараас боилогийн дээж авсан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11,14,17 тал/, эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 22 тал/, эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 23 тал/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 18 тал/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дүгээр сарын 07-ны өдрийн №5545 дугаартай "1. Шинжилгээнд ирүүлсэн 3 ширхэг зориулалтын хуванцар савтай шээсний дээжүүд нь хэмжээний хувьд хүрэлцэхүйц тул шинжилгээнд тэнцэнэ,

  1. Шинжилгээнд ирүүлсэн "С.Г 2019.09.30” гэж хаягалсан шээсэнд тетрагидроканнабинол /ТНС/, метамфетамин /МАМР, "Т.Т 2019 оны 09 дүгээр сарын 30” гэж хаягласан шээсэнд тетрагидроканнабинол /ТНС/ тус тус илрэв. "Б.Э 2019.09.30” гэж хаягласан шээсэнд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын агууламж илрээгүй, 3.Тетрагидроканнабинол /ТНС/, метамфетамин /МАМК нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг,
  1. Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис хүний биед хэрэглэсэн гэх бодис, тун хэмжээ зэргээс хамаарч харилцан адилгүй хугацаанд хадгалагдана. Энэ талаар нарийвчлан хариулах боломжгүй, шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд хамаарахгүй тул шинжээч эмчид хандана уу” дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-32-35 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн №5546 дугаартай "11.Шинжилгээнд ирүүлсэн 2 хэсэг ууттай ургамал ямар төрлийн болох нь шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд хамаарахгүй тул хариулах боломжгүй. 2.Шинжилгээнд ирүүлсэн "уут-1 дээж” гэж хаягласан 18 г "уут-2 дээж” гэж хаягласан 15 г ургамал мэт зүйлд тус тус дельта-9-тетрагидроканнабинол /йеИз-9- 1е1гаНудгосаппаЬто1/ илрэв. дельта-9-тетрагидроканнабинол /деИз-9- 1е1гаИуйгосаппаЫпо1/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг” дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-36-39 тал/ зэргээр нотлогдож тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Э, Т.Т, С.Г нарын ял шийтгэл тэмдэглэл, иргэний үнэмлэхийн лавлагаа болон бусад хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт судласан болно.

Хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар:

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

Санаатай гэдэгт өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг

Шүүгдэгч Б.Э, С.Г, Т.Т нар нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.

Монгол улсын Олон улсын гэрээнд зааснаар сэтгэцэд нөлөөлөх бодисыг тус зөвшөөрөл, хяналтын дор бэлтгэх, худалдах, түгээх үйл ажиллагаа явуулах хэм хэмжээг тогтоосон ба "сэтгэцэд нөлөөт бодис” гэдэгт НҮБ-ын 1971 онд баталсан "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтсан байгалийн буюу аливаа бодис, эсхүл байгалийн аливаа материалыг хэлэх бөгөөд энэ төрлийн бодис, бэлдмэл нь хараат байдлыг үүсгэж донтуулах чадвартай, төв мэдрэлийн системийн тогтолцоог сэргээх буюу дарангуйлах нөлөө үзүүлж, үр дүнд нь хий үзэгдэл харахад хүргэх, хүний ердийн үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямрааж, олон нийтийн эрүүл мэнд болон нийгэмд хортой үр дагавар үүсгэх чадвартай учир сэтгэцэт нөлөөлөх бодис, эм бэлдмэлийг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулахад чиглэсэн аливаа үйл ажиллагааг олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.

Шүүгдэгч С.Г, Т.Т нарыг бүлэглэн НҮБ-ын 1971 онд баталсан "сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай " конвенцийн жагсаалтад багтсан мансууруулах буюу сэтгэцэт нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, шүүгдэгч Б.Э, С.Г, Т.Т нар нь бүлэглэн НҮБ-ын 1971 онд баталсан "сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай " конвенцийн жагсаалтад багтсан мансууруулах буюу сэтгэцэт нөлөөт бодисыг хууль бусаар 31-84 УУА улсын дугаартай "Приүс-30” маркийн тээврийн хэрэгсэлд хадгалсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив шинжүүдийг бүрэн хангасан байна.

Иймд Б.Э, Т.Т, С.Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан” гэх гэм хэргийг үйлдсэн гэм буруутай байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Б.Э, С.Г, Т.Т нарт эрүүгийн хариуцл хүлээлгэхдээ тохиолдлын чанартай нөцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруугийн талаар маргаагүй зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсний дагуу шүүгдэгч Б.Э, С.Г, Т.Т нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэглэх боломжтой гэж шүүх үзсэн болно.

Бусад асуудлаар:

Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий Прокурорын 2017 оны сарын 30-ны өдрийн 36,А/68 дугаартай Эрүүгийн хэрэгт хураан авсан хөрөнгө, орлого, барьцааны мөнгө, эд мөрийн баримтыг шийдвэрлэх журмын 5.3-т "Шүүхийн шийдвэрт устгахаар заасан эд мөрийн баримтыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисс шийдвэрлэнэ.” гэж зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 дугаараар тэмдэглэсэн 2.185 гр жинтэй, 2 дугаараар тэмдэглэсэн 1.785 гр жинтэй нийт хоёр шуудай ургамалыг устгахыг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгаж, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Харин Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж, мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт "гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ. Тухайн хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдэж олсон болохыг мэдсээр байж авсан болох нь тогтоогдвол шүүх уг эд зүйл, хөрөнгө, орлогыг бусдын өмчлөлд шилжүүлсэн хэлцлийг хүчингүйд тооцож, хөрөнгө, орлогыг хураан авч хохирлыг нөхөн төлүүлнэ” гэж тус тус зааснаар шүүгдэгч Б.Э, С.Г, Т.Т нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан буюу Делта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий өвсийг хадгалсан Приус 30 маркийн 31-84 УАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Ё.Аюунсүрэнгийнх болох нь түүний мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгч Б.Эын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар нотлогдож байх тул Тоёото Приүс-30 маркийн 3184 УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч Ё.Аюурсүрэнд олгож, Приүс-30 маркийн 3184 УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох нь 12.320.550 төгрөгийг шүүгдэгч Б.Э, С.Г, Т.Т нараас хувь тэнцүүлж, шүүгдэгч Б.Э-аас 4.106.850 төгрөг, шүүгдэгч С.Г-өөс 4.106.850 шүүгдэгч Т.Т-с 4.106.850 төгрөгийг тус тус гаргуулж, улсын орлого болгож шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1, 31.3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Э, Т, Г нарыг бүлэглэн хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э, Т, Г нарыг хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг шүүгдэгч Б.Э, С.Г, Т.Т нарт тус тус үүрэг болгосугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар шүүгдэгч Б.Э, С.Г, Т.Т нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тус тус сануулсугай.
  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.3 дахь хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 72 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг хүчингүй Приус 30 маркийн 31-84 УАА улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгож, 12.320.550 төгрөгийг шүүгдэгч Б.Э, С.Г, Т.Т нараас хувь тэнцүүлж, шүүгдэгч Б.Эаас 4.106.850 төгрөг, шүүгдэгч С.Гөөс 4.106.850 шүүгдэгч Т.Тас 4.106.850 төгрөгийг тус тус гаргуулж, улсын орлого болгосугай.
  4. Хэрэгт иргэний бичиг баримт хураагдан ирээгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1, 6 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 дугаараар тэмдэглэсэн 2.185 гр жинтэй, 2 дугаараар тэмдэглэсэн 1.785 гр жинтэй нийт хоёр шуудай ургамалыг устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгасугай.

  1. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн
  1. 9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
  1. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.
  2. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Э, С.Г, Т.Т нарт урьд авсан бусдын баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГ Ч                           Ц.ОТГОНЖАРГАЛ