Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 88

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Оюунсүрэн,

Улсын яллагч: Н.Ундрах,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч: Б.*******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Сундуй,

Шүүгдэгч: Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн *******гийн *******д холбогдох 201616000156 тоот эрүүгийн 1 хавтас хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 

Б.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Өмнөговь аймгийн ******* сумын ******* багийн нутаг ******* гэх газарт Б.*******тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар биед нь өвчүү ясны хугарал, тархины доргилт, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, цээжний дээд хэсэг, мөр, бугалганы цус хуралт, хөмсөг, чихний дэлбээний зулгаралт бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.******* мэдүүлэхдээ: 2016 оны 06 дугаар сарын 21-нд наадмын морины уяа эхэлсэн. Морины хүүхэд гуйгаад айлд очиход тэр айл малаа хөнгөлөөд бүх зүйл дууссан байсан. Намайг ирэхэд 0,5 граммын архи гаргасан согтож сүйд болсон юм байхгүй. Ер нь *******тэй муудсан шалтгаан хувийн маргааны асуудал бол бэлчээр булаацалдаж адуу, мал хөөх зөрчилдөөн гардаг байсан. Өөр зүйл байхгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.*******ийн мэдүүлсэн мэдүүлэгт: 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр *******ийнд очсон. Тэднийх төл хөнгөлөхөд 0,75 граммын архи гаргаж өгсөн түүнийг уугаад дуусаж байхад ******* гуай очсон нь үнэн. *******д *******ийг 0,5-тай жижиг архи гаргаж өгснийг уучихаад түрүүлээд явсан. Араас нь ******* ах бид хоёр *******ы морь уясан газар очиход сайн өдөр гээд идээ зассан архи задалсан байсан. Хоёр ч удаа морь үсэргээд ирэхэд архинаас нь бүгд нилээн ууссан. Сүүлийн морь үсэргэх хооронд хамт явсан ******* ах тасраад үлдсэн би гэдэг айлынд очоод буцаад ******* ахыг авах гээд ирсэн. Буцаад иртэл *******тай маргалдаж дахин, дахин ирлээ гэж хөөсөн. Тэр үед би цоо эрүүл байгаагүй гэхдээ юу болсныг бол мэдэж байгаа. *******тай маргалдаж намайг хоёр гурван удаа цохиж, цээж рүү дэвссэн. Миний биед учирсан гэмтлийг энэ ******* учруулсан. Тэгээд цусаа арчаад мотоциклийнхоо хажууд сууж байгаад *******ыг дуудаж яагаад ингэж байгааг асуух гэтэл дахиж цохиж хөшиглөсөн. Тэгээд би хоёр хүүхдээ сундлаад гэр лүүгээ явсан. 50-100 метр яваад амьсгал давхцаад бачуураад байхаар нь 10 орчим минут амарч байгаад харьсан. Би нийт 1.000.000 төгрөг нэхэмжилсэн, 500.000 төгрөгийг нь бэлнээр төлсөн. Харин 500.000 төгрөгийн оронд мал өгөхөөр тохирсон байгаа. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй гэв.

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.*******ийн мэдүүлсэн мэдүүлэгт: 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр ээжийн ах ******* гэдэг айлд төл хөнгөлөлцөхөөр 2 хүүхдээ мотоцикльтой сундлаад очсон. Тэгээд төлийг нь хөнгөлчихөөд төл хөнгөлсөн гээд ******* 1 шил 0,75 гр архи гаргаж ирсэн. Тэрийг тэнд байсан *******, *******, бид 4 хувааж уусан. Тэгээд , ******* 2 гэртээ харилаа гээд явсан. Араас нь ******* ах бид 2 очсон. *******, хоёр гэртээ ороогүй шон дээрээ 0,75 гр архи задалчихсан сайн өдөр морио үсэргэнэ гээд сууж байсан. Тэгээд тэр архийг хувааж ууцгаасан. Би бол тэр архинаас 2 хүүхдээ сундлаад буцна гэж бодоод бараг уугаагүй 2, 3 хундага архи л уусан. Үлдсэнийг нь нөгөө 3 хуваагаад уучихсан юм. Хоёр хүүхдээ бол ******* ахын гэрт нь орхиод тэр шон дээр ирсэн байсан юм. Тэгээд , ******* 2 морио үсэргээд ирсэн. Архи ууж байх хооронд би ******* ахынд очоод 17 цагийн үед ******* ахыг аваад хоёр хүүхэд дээрээ очоод явъя гэж бодоод *******ы шон дээр очсон. Тэгэхэд *******, *******, 3 байсан. Тэгээд намайг очсон чинь чи муу дахин дахин ирж бузар болоод гай болоод байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би *******ийг авах гэж ирсэн юм гэсэн чинь бушуухан аваад зайл муу хятад гэж хэлээд намайг бариад авсан. Миний зүүн чих шанаа орчим 3 удаа цохисон. Тэгээд би мансуураад толгой эргээд миний хамар чих язарсан хэсгээс цус гарч байсан. Тэгээд би мотоциклийнхоо хажууд ойролцоогоор 7-8 минут хэвтсэн. Тэгэж байгаад босоод ганцаараа мотоциклио асаагаад явсан. ******* ахын гэрт очоод хүүхдүүдээ аваад гэртээ харьсан. ******* ер нь намайг үздэггүй юм. Намайг нэрээр минь дууддаггүй хятад, бутачийн хүүхэд, хоноцын шээс, хужаа хүү гэх мэтээр дуудаад байдаг юм. Тэр өдөр зүгээр энэ мууг зодчихъё гэж бодоод зодсон байх. Бусдаар тэр өдөр бол нэгийгээ тэгтэл нь зодчих маргаан болоогүй. 2012 онд ******* манай бэлчээр дээр буусан юм. Тэгээд би *******ыг хөөсөн юм. Тэрнээс хойш надтай их сонин харьцаад байдаг болсон гэжээ. /хх-9/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч П.жавын мэдүүлсэн мэдүүлэгт: Би одоо өдрийг нь сайн санахгүй байна. 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр байх би өөрийн хүүхдээ дагуулаад *******ийнх гэж айл руу явсан. Тэднийх Өмнөговь аймгийн ******* сумын нутаг ******* багийн Дөрвөлж гэх газарт байдаг юм. *******ийнх тэр өдөр төлөө хөнгөлж байсан юм. Тэгээд намайг очиход *******ийг төлөө хөнгөлөөд дуусчихсан байсан. Тэгээд намайг орж ирсэн дараа архи хийж өгсөн. Би амсаад өгсөн. Тэгээд байж байтал гаднаас ******* орж ирсэн. Тэгээд ******* надаас хүүхдээ өгөөч морь унуулах гэсэн юм. Морио барьж шон дээрээ ёслох гэсэн юм гэж хэлсэн. Тэгэхээр нь за гэж зөвшөөрөөд *******ы хамт нэг, нэг мотоцикльтой хүүхдээ аваад гэртээ очсон. Тэгсэн араас *******, ******* хоёр мотоцикльтой сундалаад ирсэн. Тэгээд морь мал ёслоно гэхээр нь очих гээд явж байсан байх. Би гэрт хүн ирсэн учраас хүүхдийнхээ хувцсыг өмсүүлээд *******ы араар хүүхдээ сундалуулаад явуулсан. Тэгээд *******, ******* хоёрт цай цүү өгчихөөд *******ы шон руу араас нь 3-лаа явж очсон. Тэгсэн ******* шон дээрээ идээ будаа засчихсан арц хүж уугиулаад ганцаараа байж байсан. Тэгээд бид нарт идээ будаа өгч нэг шил архи задалсан. Тэгээд морь малаа уралдуулж хөлс авъя гээд байж байтал ******* согтчихсон зээ татаад дуулж бариад хашгираад байсан. Тэгсэн чинь ******* анх морь барьж байхад ингэж дуулж хуурдаж шон дээр хашгирч болдоггүй юм чи яв гэж *******д хэлсэн. Тэгээд хоёр хүүхдэд морь унуулаад уралдуулахаар явсан. Би *******тай сундлаад мотоцикльтой явсан. Тэгээд морио үсэргэчихээд хүрээд ирсэн чинь шон дээр *******, ******* хоёр байж байсан. ******* нь согтуу унтаж байсан. ******* нь сууж байсан. Морь малынхаа хөлсийг хусаад шон тойроод байж байтал ******* ******* хоёр хоорондоо маргалдсан. ******* нь хөөлөө гээд байх шиг байсан ******* болохоор ингэж болдоггүй юм согтуу хөлчүү шон дээр байдаггүй юм моринд халтай гэж өөрийн сүсэг бишрэлээ хэлж байсан. Тэгээд намайг шон тойроод морины хөлс хусаад байж байтал гэнэт нэг нэгнийгээ цохиод авсан. *******, *******ийг өшиглөөд авах шиг болсон хаана нь өшиглөсөн талаар мэдэх зүйл байхгүй байна. Тэгээд би дундуур нь очоод салгасан. Тэгээд ******* яваад өгсөн гэжээ. /хх-11-12/,

Мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй гэрч М.ын мэдүүлсэн мэдүүлэгт: Манай ээж, аав хөдөө байдаг юм. Би сургуулийн амралтаар хөдөө очдог юм. 2016 онд би сар өдрийг нь санахгүй байна. Аав жавын хамт саахалт айл болох *******ийн гэрт төл хөнгөлж байгаа гээд очсон. Тэднийд ******* ах, *******, Цэцэг эгч зэрэг хүмүүс бөөсгий идээд архи уугаад байж байсан. Аав бид хоёрыг тэдний гэрт байж байтал ******* ах ирээд намайг морь унаад өгөөч гэж хэлсэн. Тэгээд зөвшөөрөөд хувцасаа солихоор гэр рүү явсан. Аав гэрт хүн ирлээ гээд ******* ахтай намайг түрүүлээд явуулсан. Тэгээд ******* ахын шон дээр байж байтал араас аав, *******, ******* ах 3 ирсэн. Тэгээд морио эмээллээд Амбар гэж хүүхэдтэй хамт морио уралдуулж үсэргэчихээд ирээд байж байтал бас байж байсан. Тэгээд дараагийн морио уралдуулчихаад буцаад ирэхэд *******, ******* 2 байж байсан Тэгээд ээж ирсэн. Би ээжтэй хамт гэр рүү явсан. Тэгээд гэрт байж байтал удаагүй манай гэрийн гадаа ******* мотоцикльтой ганцаараа ирсэн. Тэгээд цээжээ дараад энд өвдөөд байна гэж мотоциклийнхоо хажууд сууж байгаад гэртээ харьлаа гээд яваад өгсөн гэжээ. Өөр мэдэх зүйл байхгүй гэжээ. /хх-13/,

Мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй гэрч Б.ын мэдүүлсэн мэдүүлэгт: Би сурагчийнхаа амралтаар ******* сумын ******* багт байх Түмэнжаргал гэж ахындаа амарсан. Тэнд амарч байх хугацаанд би сар өдрийг нь санахгүй байна. Шажига гэх хүн ирээд намайг морь унаад өгөөч гэж хэлсэн. Би бүтэн нэрийг нь мэдэхгүй байна. Тэгсэн манай ах намайг морийг нь унаад өгчих гэж хэлсэн. Тэгээд тэр Шжига гэх хүнтэй хамт шон руу явсан. Тэднийд нэг эгч ах хоёр байсан. Бас нэг жаахан хүүхэд байсан. Тэгээд Шажига ах дахиж яваад гэж хүүхдийг авч ирсэн. Тэгээд ирэх үед нь морио уралдуулахаар хөдөлсөн. Шажига ах ын аавыг сундлаад мотоцикльтой дагаад явсан. Тэгээд морио үсэргээд буцаад ирэхэд *******, ******* ах 2 шонгийн хойно хивс дэвсээд ширээ засчихсан сууж байсан. Бид нар хөлсөлсөн 2 морио шон тойруулж хөлсийг нь хусчихаад уяан дээр уячихаад дааган дээр морьдсон. Тэгээд даагаа мөн Шагжига ахтай хамт явж үсрэгчихээд дахиад шон дээр ирсэн. Тэгэхэд *******, ******* ах хоёр байж л байсан. Бид хоёрыг ирээд байж байтал ын ээж нь ирээд хүүхдээ аваад явсан. Тэгээд байж байтал ******* ах өөрөө эхлээд өдөөд Шажига пизда нааш ир гэж хэлсэн. Тэгээд Шажига ах яваад очсон чинь ******* өмнөөс нь нулимаад авсан. Тэгсэн чинь Шажига ах уурлаад баруун гараараа *******ийн шанаа руу нь цохиод авсан. Тэгэхэд *******ийн хамарнаас нь цус гарсан. Тэгсэн чинь ******* бас зөрүүлээд Шажига ахыг шанаанд нь нэг удаа цохиод авсан. Тэгэхэд ын аав нь юу болж байна гээд очоод салгаад байж байтал дахиад ******* Шажига ахыг дуудсан тэгсэн Шажига ах *******ийг чи дахиад намайг дуудаж нулимах гэж байгаа биз гээд *******ийг сууж байхад нь| цээж рүү нь өшиглөөд авсан. Тэгээд унасан хойно нь намайг харж байхын нэг удаа цээж хавьруу нь дэвссэн тэгсэн чинь ******* ахын амнаас нь хөөс гарсан Тэрийгээ савхин куртикээрээ ачиж байсан. Тэгээд 1 минут орчим хугацаанд сууж байгаад цус хөөсөө арчиад тэгээд мотоциклио асаагаад хөдөлсөн. Би айгаад шонтой ойрхон сундуулны хажууд сууж байтал ******* ах хөдлөөд явсан араас нь ******* ах цуг явъя гэсэн чинь ******* зогсолгүй яваад өгсөн. Тэгээд хэсэг хэвтэж байгаад 10 орчим минут болсон байх тэгэж байгаад босоод мотоциклио асаагаад яваад ын гэрийн гадаа очсон. Тэгсэн намайг Шажига ахын эхнэр дуудсан. Тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна. Тэгээд би гэрлүүгээ хүргүүлсэн гэжээ. /хх-14/,

Мөрдөн байцаалтын шатанд Д.ийн мэдүүлсэн мэдүүлэгт: 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр нөхөр хүүхдээ дагуулаад *******ийнх рүү явсан. Тэднийх төлөө хөнгөлсөн байсан юм. Тэгээд удалгүй *******тай хамт нөхөр, хүүхэд 2 хүрээд ирсэн. ******* манай хүүхдийг морь унаад өгөөч гэсэн байсан юм. Тэгээд байж байтал *******, ******* 2 хүрээд ирсэн. Тэр үед ******* хүүхдийг аваад түрүүлээд явсан. *******, ******* 2 манайд цай, унд уучихаад хамт явсан. Морь үсэргээд дуусахаар нь би *******ы шон дээр очиж хүүхдээ авсан юм. Тэгээд гэртээ ирээд байж байтал удаагүй ******* мотоцикльтойгоо хүрээд ирсэн. Тэгээд энэ рүү өвдөөд байна гэж цээжээ дараад байсан. Тэгээд яасан юм явж чадах юм уу гэж асуусан чинь зүгээр, зүгээр би 2 хүүхэд дээрээ очлоо гээд яваад өгсөн. Надад өөр мэдэх зүйл байхгүй гэжээ. /хх-15/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.*******ийн мэдүүлсэн мэдүүлэгт: 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр манайх хэдэн төл хөнгөлөсөн юм. Тэгээд мал хөнгөлсөн ёс байна гээд нэг шил архи задалсан байсан. Манайхны хүмүүс ирчихсэн байгаад явцгаасан. Тэр үед жав ирж байсан. ******* бас орж ирж байсан. Тэгээд тарцгаасан. ******* морь барьж байгаа гэхээр нь ******* бид хоёр очсон юм. ******* шон дээрээ морь барьж байна гээд бас нэг шил архи гаргасан. Түүнийг нь ууж байгаад би ч согтсон байсан. Би юу болсон талаар мэдэхгүй байна. Нэг ухаан орсон гэртээ ирчихсэн байсан. ******* манайд байж байсан. Тэгээд ******* ярихдаа шон дээр *******д зодуулсан гэж ярьсан. Би тэнд юу болсон талаар огт санахгүй байгаа. Аль билээ нэг чихнээс нь цус гарч байсан. Цээж хөндүүр оргиод байна гэж байсан. Тэгээд хүүхдүүдээ аваад яваад өгсөн. Би *******ийг худлаа яриагүй байх гэж бодож байгаа цаадуул нь мотоциклиос унаа биз гэдэг юм билээ. Тэр үед мотоцикль нь онхолдсон гэхээр зүйл байгаагүй зүгээр байсан гэжээ. /хх-16/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.ийн мэдүүлсэн мэдүүлэгт: Намайг аймгийн төв дээр гэртээ байж байтал 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр ******* над руу утсаар яриад та манайд ирж мал хөлсөөр маллахгүй юу гэж асуусан. Хөлс мөнгөө ярьж байгаад тохиролцъё гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэгье гээд зөвшөөрөөд тэр шөнөдөө очсон. Очиход ******* нь миний бие өвдөөд байгаа эмнэлгээр явах хэрэгтэй байна. Та нэг сар манай малыг хараад манайд байгаад өгөөч 650.000 мянган төгрөг өгье гэж тохирсон. Тэгээд маргааш орой нь ******* аймгийн төв рүү явсан. Би малыг хараад үлдсэн. Тэгээд би 40 хоног малыг нь маллаж өгсөн. Тэрнийхээ хөлсийг буюу бэлнээр 600.000 төгрөг авсан байгаа. 50.000 төгрөг надад ******* өгөх дутуу байгаа. Би одоо үргэлжлүүлэн малыг нь маллаж байгаа. Мөн л сарын 650.000 төгрөгөөр бодож маллаж байна. Одоогийн мөн мөнгө өгөх хугацаа нь болчихсон мөнгөө өгөх байх гэжээ. /хх-17/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.гийн мэдүүлсэн мэдүүлэгт: Манайх 2016 оны 06-р сарын 21-ны өдөр манай нөхөр наадам болно морио гээд уралдуулдаг хэдэн морио барьж ёсолсон юм. Энэ хугацаанд нь *******, ******* хоёр согтуу ирж байхыг харсан. Түүнээс хойш би бол гэр зуураа юм хийгээд байж байсан. Тэд нар манай морины шон дээр буюу гэрээс хойшоо 300 орчим метрт байцгааж байсан. Тэгтэл гадаа ******* ална шүү гээд хашгираад байсан. Тэгэхээр нь би явган явж очоод *******ийг яв гэж хөөсөн. Тэгсэн ******* мотоциклиор ганцаараа яваад өгсөн. Би ч гэртээ харьсан. Намайг явж байх хугацаанд ******* их хурдтай явж байсан. Тэгэж байгаад мотоцикльтойгоо онхолдоод унасан. Ямар ч байсан 10 гаруй минут хэвтэж байгаад босоод урд айл руу очсон. Тэрнээс хойш би огт мэдэхгүй. Би зодуулаагүй мотоциклиос унасан гэж бодож байгаа гэжээ. /хх-18/,

Мөрдөн байцаалтын шатанд шинжээч Б.гийн мэдүүлсэн мэдүүлэгт: Б.*******ийн биед учирсан гэмтлүүд нь бүгд шинэ гэмтлүүд байсан. Хүний биед учирсан гэмтлүүдийн аль хүндээр нь гэмтлийн зэрэг тогтоодог юм. Уг гэмтлүүдээс өвчүү ясны хугарал нь дангаараа эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүндэвтэр зэрэгт хамаарна. Тархи доргилт нь дангаараа байвал эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэрэгт хамаарна. Харин хацрын зөөлөн эдийн няцрал, цээжний дээд хэсэг, мөр бугалганы цус хуралт, хөмсөг, чихний дэлбээний зулгаралт бүхий гэмтлүүд нь дан дангаараа бол гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Харин энэ бүгд нийлж байж эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ. /хх-24/,

Мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагч Б.*******ы мэдүүлсэн мэдүүлэгт: Би 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр морины уяа ёслох гээд морь унах хүүхэд жавынхаас авах гээд очсон чинь жав хүүхдээ сундалаад *******ийнх рүү төл хөнгөлөхөөр явсан байсан. Тэгэхээр нь би хүүхдийг нь очиж авахаар *******ийн гэрт очсон. Тэгсэн *******ийнх малаа хөнгөлөөд дуусаж байсан. ******* намайг хоцорч ирсэн гээд жижиг шилтэй архи гаргаж өгсөн. Тэгэхээр нь би уяа ёслох гээд хүүхэд авахаар ирсэн юм яараад байна чи өөрөө уучих гээд аягалж өгсөн архинаас нь нэг балгаж уугаад жавын хүүхэд болох гэж хүүхдийг аваад явсан. Тэгээд би баруун айлын Түмэнжаргалын Амбар гэж хүүхдийг авч ирээд азрага, их морь хоёр эмээллээд хөлс авах гээд байж байтал Б.*******, Д.*******, П.жав гурав ирсэн. Тэр гурав *******ийн гэрт намайг очих үед байж байсан. Би их нас, азрага хоёрыг давхиулан хөлс авахаар жавыг сундалаад явсан. Тэгээд их нас азрага хоёрынхоо хөлсийг аваад уяан дээрээ буцаад ирсэн чинь шон дээр *******, ******* хоёр нөгөө үлдсэн архиа уугаад согтчихсон байсан. Тэгэхээр нь би тэр хоёрыг яв гэж хэлсэн. Тэгээд би хоёр үрээгээ аваад мөн хөлслөөд ирсэн. Тэгсэн бас л байж байсан. ******* нь хашгираад зээ татаад дуулаад байж байсан. Тэгэхээр нь би цаашаа хол бай гэж хөөсөн чинь жаахан цаашаа яваад зогсоод намайг дуудсан. Тэгэхээр нь би хүрээд очсон чинь чи цагаач одоо нүү гэж хэлсэн. Энэ миний нутаг гэж хэлсэн. Дандаа газар нутаг гэж хөөж байдаг юм. Тэгэхээр нь би монгол хүн хаана байхаа чамаар заалгахгүй гээд бид хоёр барилцаж авсан. Тэгсэн чинь ******* миний өөдөөс нулимсан. Тэгэхээр нь би цээж рүү нь түлхээд унагаачихсан. Согтуу болохоор уначихаж байгаа юм. Тэгээд босож ирээд намайг нэг алгадаж нэг өшиглөсөн. Тэгэхээр нь би зөрүүлээд нэг алгадаад нэг өшиглөөд явуулсан. Тэгсэн чинь ******* орилоод мотоцикльтойгоо яваад өгсөн. Тийм л зүйл болоод өнгөрсөн. ******* тэнд согтуу өнхрөөд байсан өөрийн мэдээтэй байсан үгүйг мэдэхгүй байна. жав бол харин бүгдийг мэднэ. ******* нь цаашаа мотоцикльтой явж байгаад шонгоос нээх холдоогүй хөдлөж яваад онхолдсон. Тэгээд хэсэг хэвтэж байгаад босоод явсан гэж тэнд морь унасан Амбал гэж хүү харсан байсан. Сүүлд нь надад хэлж байсан юм. ...Морины хөлс аваад ирсэн чинь ******* суучихсан зээ татаад дуулаад уйлаад байсан. Бид хоёр түүнээс болж муудалцсан. Тэгээд маргалдсан. Над руу нулимсан тэгэхээр нь би нэг цохиод нэг өшиглөсөн. Харин ******* зөрүүлээд намайг нэг цохиж нэг өшиглөсөн. Тэгээд манай эхнэр ирээд хөөгөөд явуулсан. Яваад мотоциклиос унасан гэсэн, *******ийн гадаа ирээд унасан гэсэн. Маргааш нь хүн амьтанд агсам тавиад явж байсан гэсэн гэжээ. /хх-29-30, 32/, Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Компьютер томографийн шинжилгээ, дүгнэлт: -Цээжний хэлбэр зөв, 2 талын уушигт голомтот болон нэвчтэст эмгэг өөрчлөлт тодорхойлогдохгүй, Зураглал хэвийн, Синусууд 2 талд чөлөөтэй, Зүрхний нумуудын томролгүй, аорт ердийн, зөөлөн эдэд эмгэг сүүдэржилтгүй, өвчүү яс их биений доод 3/1 хэсгээр хугаралтай. /хх-20/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 365 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 1.Б.*******ийн биед өвчүү ясны хугарал, тархины доргилт, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, цээжний дээд хэсэг, мөр, бугалганы цус хуралт, хөмсөг, чихний дэлбээний зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. 4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. /хх-21/, Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалт явуулах тогтоол /хх-1/, Гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-2/, Б.*******ийн Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-3/, Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-19/, Батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол /хх-25-27/, Жолоочийн мэдээлэл /хх-35/, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Цагаан булагын 8-р багийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 491 тоот тодорхойлолт /хх-36/, Б.*******ы мал тооллогын хяналтын хуудас /хх-37/, Б.*******ы иргэний үнэмлэхний хуулбар /хх-38/, БОЭТ-ийн бэлэн мөнгөний орлогын баримт /хх-39, 40/, Банкуудын тодорхойлолт /хх-42-49/, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-56/ зэрэг болно.

Шүүгдэгч Б.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Өмнөговь аймгийн ******* сумын ******* багийн нутаг ******* гэх газарт Б.*******тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар биед нь өвчүү ясны хугарал, тархины доргилт, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, цээжний дээд хэсэг, мөр, бугалганы цус хуралт, хөмсөг, чихний дэлбээний зулгаралт бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.*******ийн “...Архи ууж байх хооронд би ******* ахынд очоод 17 цагийн үед ******* ахыг аваад хоёр хүүхэд дээрээ очоод явъя гэж бодоод *******ы шон дээр очсон. Тэгэхэд *******, *******, 3 байсан. Тэгээд намайг очсон чинь чи муу дахин дахин ирж бузар болоод гай болоод байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би *******ийг авах гэж ирсэн юм гэсэн чинь бушуухан аваад зайл муу хятад гэж хэлээд намайг бариад авсан. Миний зүүн чих шанаа орчим 3 удаа цохисон. Тэгээд би мансуураад толгой эргээд миний хамар чих язарсан хэсгээс цус гарч байсан. Тэгээд би мотоциклийнхоо хажууд ойролцоогоор 7-8 минут хэвтсэн. Тэгэж байгаад босоод ганцаараа мотоциклио асаагаад явсан. Намайг нэрээр минь дууддаггүй хятад, бутачийн хүүхэд, хоноцын шээс, хужаа хүү гэх мэтээр дуудаад байдаг юм. Тэр өдөр зүгээр энэ мууг зодчихъё гэж бодоод зодсон байх. Бусдаар тэр өдөр бол нэгийгээ тэгтэл нь зодчих маргаан болоогүй...” гэсэн мэдүүлэг /хх-9/,

гэрч П.жавын “...******* нь сууж байсан. Морь малынхаа хөлсийг хусаад шон тойроод байж байтал ******* ******* хоёр хоорондоо маргалдсан. ******* нь хөөлөө гээд байх шиг байсан ******* болохоор ингэж болдоггүй юм согтуу хөлчүү шон дээр байдаггүй юм моринд халтай гэж өөрийн сүсэг бишрэлээ хэлж байсан. Тэгээд намайг шон тойроод морины хөлс хусаад байж байтал гэнэт нэг нэгнийгээ цохиод авсан. *******, *******ийг өшиглөөд авах шиг болсон хаана нь өшиглөсөн талаар мэдэх зүйл байхгүй байна. Тэгээд би дундуур нь очоод салгасан. Тэгээд ******* яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-11-12/,

гэрч М.ын “...манай гэрийн гадаа ******* мотоцикльтой ганцаараа ирсэн. Тэгээд цээжээ дараад энд өвдөөд байна гэж мотоциклийнхоо хажууд сууж байгаад гэртээ харьлаа гээд яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-13/,

насанд хүрээгүй гэрч Б.ын “ ...Тэгээд байж байтал ******* ах өөрөө эхлээд өдөөд Шажига пизда нааш ир гэж хэлсэн. Тэгээд Шажига ах яваад очсон чинь ******* өмнөөс нь нулимаад авсан. Тэгсэн чинь Шажига ах уурлаад баруун гараараа *******ийн шанаа руу нь цохиод авсан. Тэгэхэд *******ийн хамарнаас нь цус гарсан. Тэгсэн чинь ******* бас зөрүүлээд Шажига ахыг шанаанд нь нэг удаа цохиод авсан. Тэгэхэд ын аав нь юу болж байна гээд очоод салгаад байж байтал дахиад ******* Шажига ахыг дуудсан тэгсэн Шажига ах *******ийг чи дахиад намайг дуудаж нулимах гэж байгаа биз гээд *******ийг сууж байхад нь цээж рүү нь өшиглөөд авсан. Тэгээд унасан хойно нь намайг харж байхын нэг удаа цээж хавь руу нь дэвссэн тэгсэн чинь ******* ахын амнаас нь хөөс гарсан Тэрийгээ савхин куртикээрээ арчиж байсан. Тэгээд 1 минут орчим хугацаанд сууж байгаад цус хөөсөө арчаад тэгээд мотоциклио асаагаад хөдөлсөн...” гэсэн мэдүүлэг /хх-14/,

гэрч Д.ийн “...*******, ******* 2 манайд цай, унд уучихаад хамт явсан. Морь үсэргээд дуусахаар нь би *******ы шон дээр очиж хүүхдээ авсан юм. Тэгээд гэртээ ирээд байж байтал удаагүй ******* мотоцикльтойгоо хүрээд ирсэн. Тэгээд энэ рүү өвдөөд байна гэж цээжээ дараад байсан. Тэгээд яасан юм явж чадах юм уу гэж асуусан чинь зүгээр, зүгээр би 2 хүүхэд дээрээ очлоо гээд яваад өгсөн. Надад өөр мэдэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-15/,

гэрч Г.*******ийн “...Тэгээд ******* ярихдаа шон дээр *******д зодуулсан гэж ярьсан...Аль билээ нэг чихнээс нь цус гарч байсан. Цээж хөндүүр оргиод байна гэж байсан. Тэгээд хүүхдүүдээ аваад яваад өгсөн. Би *******ийг худлаа яриагүй байх гэж бодож байгаа цаадуул нь мотоциклиос унаа биз гэдэг юм билээ. Тэр үед мотоцикль нь онхолдсон гэхээр зүйл байгаагүй зүгээр байсан...” гэсэн мэдүүлэг /хх-16/, гэрч Б.ийн “...Намайг аймгийн төв дээр гэртээ байж байтал 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр ******* над руу утсаар яриад та манайд ирж мал хөлсөөр маллахгүй юу гэж асуусан. Хөлс мөнгөө ярьж байгаад тохиролцъё гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэгье гээд зөвшөөрөөд тэр шөнөдөө очсон. Очиход ******* нь миний бие өвдөөд байгаа эмнэлгээр явах хэрэгтэй байна. Та нэг сар манай малыг хараад манайд байгаад өгөөч 650.000 мянган төгрөг өгье гэж тохирсон...” гэсэн мэдүүлэг /хх-17/,

гэрч Ц.гийн “...Тэд нар манай морины шон дээр буюу гэрээс хойшоо 300 орчим метрт байцгааж байсан. Тэгтэл гадаа ******* ална шүү гээд хашгираад байсан. Тэгэхээр нь би явган явж очоод *******ийг яв гэж хөөсөн. Тэгсэн ******* мотоциклиор ганцаараа яваад өгсөн. Би ч гэртээ харьсан. Намайг явж байх хугацаанд ******* их хурдтай явж байсан. Тэгэж байгаад мотоцикльтойгоо онхолдсон тоос манараад явсан. Яаж унасныг нь бол хараагүй...Би зодуулаагүй мотоциклиос унасан гэж бодож байгаа” гэсэн мэдүүлэг /хх-18/,

шинжээч Б.гийн “Б.*******ийн биед учирсан гэмтлүүд нь бүгд шинэ гэмтлүүд байсан. Хүний биед учирсан гэмтлүүдийн аль хүндээр нь гэмтлийн зэрэг тогтоодог юм. Уг гэмтлүүдээс өвчүү ясны хугарал нь дангаараа эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүндэвтэр зэрэгт хамаарна. Тархи доргилт нь дангаараа байвал эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэрэгт хамаарна. Харин хацрын зөөлөн эдийн няцрал, цээжний дээд хэсэг, мөр бугалганы цус хуралт, хөмсөг, чихний дэлбээний зулгаралт бүхий гэмтлүүд нь дан дангаараа бол гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Харин энэ бүгд нийлж байж эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн мэдүүлэг /хх-24/,

сэжигтэн, яллагдагч Б.*******ы “...******* нь хашгираад зээ татаад дуулаад байж байсан. Тэгсэн чинь ******* миний өөдөөс нулимсан. Тэгэхээр нь би цээж рүү нь түлхээд унагаачихсан. Согтуу болохоор уначихаж байгаа юм. Тэгээд босож ирээд намайг нэг алгадаж нэг өшиглөсөн. Тэгэхээр нь би зөрүүлээд нэг алгадаад нэг өшиглөөд явуулсан. Тэгсэн чинь ******* орилоод мотоцикльтойгоо яваад өгсөн. Тийм л зүйл болоод өнгөрсөн...” гэсэн мэдүүлэг /хх-29-30, 32/ зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв. Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгч Б.*******ы үйлдэлд тохирсон байна. Иймд шүүгдэгч Б.*******ыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. Шүүгдэгч Б.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ хохирогч Б.******* нь согтуу мотоцикольтой явж байгаад унаж гэмтэл авсан байх гэж би боддог, унасан байхыг нь харсан гэрч байгаа гэсэн агуулага бүхий мэдүүлэг өгч байх боловч хууль сануулж мэдүүлэг авсан хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.*******ийн “...би мотоциклиос унаж онхолдсон зүйл огт байхгүй, миний биед учирсан гэмтлийг ******* учруулсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Г.*******ийн “...тэр үед мотоцикль нь онхолдсон гэхээр зүйл байгаагүй зүгээр байсан...” гэсэн мэдүүлэг болон шинжээч эмч Б.гийн мэдүүлэг, 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 365 тоот шинжээчийн дүгнэлт, сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн Б.*******ы мэдүүлэг зэргээр хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.*******д шүүгдэгч Б.******* нь шинжээчийн дүгнэлтэд бичигдсэн хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан нь хөдөлбөргүй тогтоогдож байна гэж шүүх дүгнэсэн болно. Харин хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.*******ийг мотоциклиос онхолдон унасан талаар гэрч Ц. нь мэдүүлсэн боловч яаж унасан талаар нь хараагүй гэсэн мэдүүлэг өгсөн байх тул гэрч Ц.гийн мэдүүлгээр хохирогчийг мотоциклиос унаж гэмтэл авсан гэж үзэх хөдөлбөргүй нотлох баримт гэж үзэх боломжгүй байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 84 дүгээр зүйлийн 84.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримт болохгүй байна. Шүүгдэгч Б.*******ы үйлдсэн бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.2, 17.3 дахь хэсэгт заасан хүндэвтэр гэмт хэргийн ангилалд хамаарч байх бөгөөд шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх-56/ нотлогдож байна.

Шүүгдэгч Б.*******д ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо сайн дураараа төлсөн байгааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3 дэх хэсэгт зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин шүүгдэгч Б.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шүүгдэгчийн мэдүүлгээр тус тус тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь ял хүндрүүлэх нөхцөл байдал болно. Иймд шүүгдэгч Б.******* нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан үзэж оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзэж хянан харгалзахаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Хохирогч Б.******* нь “...Би нийт 1.000.000 төгрөг нэхэмжилсэн, 500.000 төгрөгийг нь Б.******* бэлнээр төлсөн. Харин 500.000 төгрөгийн оронд мал өгөхөөр тохирсон байгаа. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй... ” гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн ба хавтаст хэрэгт хохирол төлбөр барагдуулсан тухай бичгээр хүсэлт гаргасан байх тул шүүх шүүгдэгч Б.*******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно. Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. Шүүгдэгч Б.******* нь 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан ба цагдан хоригдсон хоноггүй.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.******* овгийн *******гийн *******ыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар Б.*******ыг 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.*******д оногдуулсан 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4.Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөггүй, шүүгдэгчийн биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Б.*******д оногдуулсан 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэгт зааснаар хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг Б.*******д мэдэгдсүгэй.

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.3 дахь зааснаар Б.******* нь хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд энэ хуулийн 58 дугаар зүйлд заасан журмыг баримтлан ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

9.Шүүгдэгч Б.******* нь хохирогч Б.*******д хохирол төлбөрт 500.000 /таван зуун мянга/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******д батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.*******д авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх болохыг мэдэгдсүгэй.

12.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногт давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ