Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 190

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Нарантуяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Сэлэнгэ аймгийн Сайхан сум, Номгон, 3-р багт оршин суух Хотгойд овогт******* /РД: ИБ00000000 /-ийн хүсэлттэй ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч *******, гэрч Д.Буянбадрах, Д.Лхасүрэн, нарийн бичгийн дарга Э.Нарантуяа нар оролцов.

                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч ******* нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би 1978 онд 08 дугаар анги төгсөөд илгээлтээр мал дээр гараад 1981 оны 06 сар хүртэл аав, ээж дээрээ мал маллаж байгаад 1982 оны 06 сард цэрэгт яваад 1984 онд цэргээс халагдаж ирээд аав ээж дээрээ 1989 оныг дуустал мал, малласан. Одоо бас мал маллаж байгаа. Би Завхан аймгийн Баянтэс сумын Жавхлант бригадын Дэлгэрэх амьдрал нэгдэлд хурга ишиг, төллөх эм хонь маллаж байсан. Би эхний 2,3 жил хурга, ишиг маллаж байгаад дараа нь төллөх эм хонь малласан. Надад хөдөлмөрийн дэвтэр бичиж өгөөгүй. Архиваас лавлагаа авахад хөдөлмөрийн дэвтэр байхгүй байна гэж хэлсэн... гэв.

Хүсэлт гаргагчийн тайлбар, гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч ******* нь Завхан аймгийн Баянтэс сумын Дэлгэрэх амьдрал нэгдлийн Жавхлан бригадад 1978 оны 07-р сарын 01-ний өдрөөс 1981 оны 06-р сарын 25-ны өдрийг хүртэл, мөн 1984 оны 07-р сарын 01-ний өдрөөс 1989 оны 12-р сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор тус шүүхэд хүсэлт гаргажээ.

Шүүхэд гаргасан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор үнэлж дүгнэхэд ******* нь Завхан аймгийн Баянтэс сумын Дэлгэрэх амьдрал нэгдлийн Жавхлан бригадад 1978 оны 07-р сарын 01-ний өдрөөс 1981 оны 06-р сарын 25-ны өдрийг хүртэл, мөн 1984 оны 07-р сарын 01-ний өдрөөс 1989 оны 12-р сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан болох нь

Шүүх хуралдаанд гэрч Д.Буянбадрахын өгсөн ...Гончигдаш нь 1978 онд сургуулиа төгсөөд илгээлтээр мал дээр гарсан юм. Бид нар Завхан аймгийн Баянтэс сумын Жавхлант бригадад мал маллаж айл саахалт найз нөхөд явсан хүмүүс байгаа юм. Энэ хүн 1981 онд цэрэгт яваад 1984 онд цэргээс халагдаж ирсэн. Би 1995 онд Сэлэнгэ аймагт ирсэн... Завхан аймгийн Баянтэс сумын Дэлгэрэх амьдрал нэгдэлд мал маллаж байсан. Өмнө нь Жавхлант амьдрал гэж нэртэй байж байгаад дараа нь Дэлгэрэх амьдрал нэртэй болсон юм... 1978 онд сургууль төгсөөд малчин болсон... гэх мэдүүлэг,

Шүүх хуралдаанд гэрч Д.Лхасүрэнгийн өгсөн ...******* нь 1978 онд 8 дугаар анги төгсөөд мал малласан. 1981 онд цэрэгт явсан. Цэргээс ирээд мал маллаж байсан... Завхан аймгийн Баянтэс сумын Жаргалант амьдрал нэгдэлд мал маллаж байсан... Тасралтгүй мал малласан... гэх мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан Завхан аймгийн Архивын тасгийн лавлагаа /хх-4, 6, 7, 8/, гишүүний батлах /хх-9/, цэргийн батлах /хх-10-11/, багийн даргын тодорхойлолт /хх-17 зэргээр хангалттай тогтоогдож байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Хотгойд овогт*******ийг 1978 оны 07-р сарын 01-ний өдрөөс 1981 оны 06-р сарын 25-ны өдрийг хүртэл, мөн 1984 оны 07-р сарын 01-ний өдрөөс 1989 оны 12-р сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд Завхан аймгийн Баянтэс сумын Дэлгэрэх амьдрал нэгдлийн Жавхлан бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Хотгойд овогт*******ийг 1978 оны 07-р сарын 01-ний өдрөөс 1981 оны 06-р сарын 25-ны өдрийг хүртэл, мөн 1984 оны 07-р сарын 01-ний өдрөөс 1989 оны 12-р сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд Завхан аймгийн Баянтэс сумын Дэлгэрэх амьдрал нэгдлийн Жавхлан бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар *******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэ хуулийн 119.3, 119.4-т зааснаар шийдвэрийг бүрэн эхээр нь бичиж үйлдсэнээс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигчид шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг гардан авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.НАРАНТУЯА