Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Багашарын Азбаяр |
Хэргийн индекс | 102/2017/03688/И |
Дугаар | 03454 |
Огноо | 2017-11-19 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 03454
2017 оны 12 сарын 19 өдөр | Дугаар 102/ШШ2017/03454 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 68 дугаар байр, 63 тоотод оршин суух, Боржигин ургийн овогтой Ш.Б -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Нарны хороолол, 13 дугаар байр, 56 тоотод оршин суух, Боржигон ургийн овогтой Б.Д-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 15,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Оюумаа, нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Б.Дт 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүртэл 1 сарын хугацаатай 10,000,000 төгрөгийг 7 хувийн хүүтэй зээлүүлсэн. 11 сар хүртэл хүү төлсөн ба 12 сараас дахин гэрээг шинэчилж 2017 оны 12 сарын 20-ны өдрөөс 2017 оны 6 сарын 20-ны өдөр хүртэл 6 сарын гэрээ 6 хувийн хүүтэй байгуулсан боловч энэ хугацаанд ямар ч хүү төлөөгүй зөвхөн 10 дугаар сарын 17-ны өдөр 1,000,000 төгрөг өгсөн. 2016 оны 12 дугаар сараас 2017 оны 9 дүгээр сар хүртэл нийт 10 сарын хүү 6,000,000 төгрөг болсон байна. Иймд зээлийн гэрээгээр тохиролцсоны дагуу үндсэн зээл 9,000,000 төгрөг, зээлийн хүү 6,000,000 төгрөг нийт 15,000,000 төгрөгийг Б.Дээс гаргуулахаар нэхэмжилж байна” гэжээ.
Нэхэмжлэгч Ш.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Оюумаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Ш.Бандьсүрэн, хариуцагч Б.Д нар нь хоорондоо зээлийн гэрээ байгуулж тус зээлийн гэрээнд 2016 оны 07 сарын 19-ний өдрөөс 2016 оны 08 сарын 19-ний өдөр хүртэл 1 сарын хугацаатай, сарын 7 хувийн хүүтэй, 10,000,000 төгрөгийг Ш.Бандисүрэнгээс Б.Дт зээлсэн. Б.Д нь энэхүү хугацаанд 2,100,000 төгрөг төлсөн. Үүний дараагаар мөнгө төлөх боломжгүй болж хариуцагч Б.Дийн хүсэлтээр дахин 2016 оны 12 сарын 20-ноос 2017 оны 06 сарын 20-ны өдөр хүртэл 6 сарын хугацаатай, 6 хувийн хүүтэй зээлийн гэрээг дахин байгуулсан. Хариуцагч Б.Д нь 2017 оны 10 сарын 17-нд 1,000,000 төгрөг өгсөн. Үүнээс хойш зээлийн гэрээний дагуу төлбөр төлөөгүй учир одоо үлдсэн үндсэн зээл 9,000,000 төгрөг, 10 сарын хүү 6,000,000 төгрөг нийт 15,000,000 төгрөгийг нэхэмжилж байна” гэжээ.
Хариуцагч Б.Д шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ш.Бгээс 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 10,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай 7 хувийн хүүтэй зээлж 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдөр зээлийн гэрээ байгуулан нотариатаар батлуулсан. Уг зээлийн гэрээний дагуу би сарын хүү болох 700,000 төгрөгийг Ш.Бгийн хаан банкны 5081009693 тоот дансанд 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 9, 10, 11 сарын хүүнд сард 700,000 төгрөг нийт 2,100,000 төгрөг хийсэн. Гэтэл Баньдсүрэн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр намайг дуудаж дахин гэрээ хийх шаардлагатай байна, гэрээгээ шинэчилье гээд 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр зээлсэн 10,000,000 төгрөгийн гэрээг шинэчлэн дахин зээлийн гэрээ хийж 10,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай 6 хувийн хүүтэй гэж бичсэн. Энэхүү гэрээг нотариатын хүн мэдэж байсан учир бэлэн мөнгө хүлээлцсэн баримтаа хийгээрэй гэж хэлж байсан. Иймд миний бие Ш.Бгээс 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 10,000,000 төгрөгийг 1 удаа зээлж авсан, 2016 оны 12 сарын 20-ны өдөр дахин шинэчлэн хийсэн зээлийн гэрээгээр ямар нэгэн мөнгө төгрөг аваагүй тул хүү болох 6,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 1,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Мөн 2016 оны 9, 10, 11 сарын хүү гэж өгсөн 2,100,000 төгрөгийг үндсэн зээлээс хасч тооцон 6,900,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш.Б нь хариуцагч Б.Дт холбогдуулан зээл 9,000,000 төгрөг, 2016 оны 12 дугаар сараас 2017 оны 09 дүгээр сар хүртэл 10 сарын хүү 6,000,000 төгрөг нийт 15,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснээс хариуцагч 6,900,000 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдсэнийг нь эс зөвшөөрсөн тайлбар гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.
Нэхэмжлэгч Ш.Бгийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагч Б.Дийн хариу тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд тэд 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 10,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай 7 хувийн хүүтэй зээлж, хариуцагч 2016 оны 08 дугаар сараас 11 сар хүртэл 3 сарын хугацаанд хүү 2,100,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн, хариуцагч зээлийн гэрээнд заасан хугацаанд зээлсэн 10,000,000 төгрөгийг төлөөгүй тул 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 10,000,000 төгрөгийг нэг сарын 6 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай төлөхөөр харилцан тохиролцож дахин зээлийн гэрээ байгуулж, нотариатчаар гэрчлүүлжээ.
Хариуцагч Б.Д нь нэхэмжлэгч Ш.Бгээс зээлсэн 10,000,000 төгрөгийг төлөөгүй, өмнө нь бичгээр байгуулсан зээлийн гэрээний хугацаа дууссан байх тул тэд 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 10,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, 6 хувийн хүүтэй төлөхөөр харилцан тохиролцож бичгээр гэрээ байгуулж, нотариатчаар гэрчлүүлсэн нээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний зохицуулалтад хамаарах хүчин төгөлдөр хэлцэл хийгдсэн байна.
Нэхэмжлэгч 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хариуцагчийн төлсөн 1,000,000 төгрөгийг үндсэн зээлээс хасч, зээл 9,000,000 төгрөг, 2016 оны 12 дугаар сараас 2017 оны 09 дүгээр сар хүртэл 10 сарын хүү 6,000,000 төгрөг шаардсан боловч Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т заасны дагуу төлөгдөөгүй зээл, гэрээгээр тохиролцсон хугацааны буюу 6 сарын зээлийн хүүг шаардан авах эрхтэй.
Зээлийн гэрээнд хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийх, гэрээнд заасан хугацааны хүү төлөх үүрэг зээлдэгчид үүсэх боловч хариуцагч 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан гэрээний хугацаанд үндсэн зээл 10,000,000 төлөөгүй, 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 2016 оны 11 сар хүртэл хугацаанд 2,100,000 төгрөгийг хүүнд тооцон төлсөн байх тул 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний төлбөрөөс 2,100,000 төгрөгийг хасч тооцох үндэслэлгүй байна.
Иймд хариуцагч Б.Дээс үндсэн зээл 9,000,000 төгрөг, зээлийн хүү 3,600,000 төгрөг нийт 12,600,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,400,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Сэвлэгмаад 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр шүүх хуралдааны тов мэдэгдэж, тэрээр шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримтад гарын үсэг зурсан байх боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх тухай хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-д зааснаар хариуцагч Б.Дээс 12,600,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,400,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Дээс 216,550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.Бд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АЗБАЯР