Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 262

 

                                                           

 

 

 

 

 

                                                Г.Зт холбогдох эрүүгийн

     хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор А.Намдаг,

шүүгдэгч Г.З, түүний өмгөөлөгч Ц.Амар,

нарийн бичгийн дарга Ц.Билгүүн нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 127 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.З, түүний өмгөөлөгч Ц.Амар нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Г.Зт холбогдох эрүүгийн 201626021847 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Лувсан овгийн Гын Зр, 1990 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Сүхбаатарын дүүргийн 16 дугаар хороо, тоотод түр оршин сууж байсан,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2005 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 241 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2006 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 152 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2006 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж суллагдсан,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2008 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 222 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2013 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан, /pегистрын дугаар УМ: /;

 

Шүүгдэгч Г.З нь Н.Бат-Эрдэнэтэй бүлэглэн 2016 оны 7 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, “Канон” төвд үйл ажиллагаа явуулдаг Ш.Ганбаатарын эзэмшлийн плейстэйшн тоглоомын төвд хууль бусаар нэвтэрч, плейстэйшн-4 тоглоом 5 ширхэг, тоглоомын гар 13 ширхэг, тоглоомын сиди 13 ширхэг хөрөнгийг хулгайлж, 5.700.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 7 дугаар сарын 29-ний шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, “Нийслэл” зочид буудлын 204 тоот өрөөнөөс иргэн Б.Мөнхцэцэгийн гар цүнхтэй “Самсунг Эс-5” маркийн гар утас, биет 550.000 төгрөг зэрэг хөрөнгийг хулгайлж, 790.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 3 дугаар сарын 07-ны шөнө Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Бэлхийн 30-256 тоотод оршин суух иргэн Д.Энхбатын гэрээс мөнгөн тоногтой хэт хутга, Самсунг маркийн зөөврийн компьютер, виски зэрэг хөрөнгийг хулгайлж, 800.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 6 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах иргэн Б.Нямбаярын эзэмшлийн “Гүүд Фүүд” ХХК-ийн байранд хууль бусаар нэвтэрч, 2 хайрцаг тахианы цээж мах, чихэр 2 хайрцаг зэрэг хөрөнгийг хулгайлж, 258.800 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 10 дугаар сарын 03-ны шөнө Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өндөр Дэнж” худалдааны төвд хууль бусаар нэвтэрч, уг газарт үйл ажиллагаа явуулах иргэн Н.Хандсүрэнгийн эзэмшлийн бүс барааны лангуунаас биет 276.300 төгрөгийг хулгайлсан,

2018 оны 10 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Амарсанаа гүнж” сувиллын байранд хууль бусаар нэвтэрч, кассын машинаас 1.055.000 төгрөгийг хулгайлж, Г.Ган-Эрдэнэд 1.295.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас: Г.Зын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Лувсан овогт Г.Зыг “хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, бүлэглэж” үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Г.Зыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Г.Зт оногдуулсан 4 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар Г.Зын цагдан хоригдсон 197 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, 201625021938, 201626022078, 201625022078, 1705004600867, 1809013110766, 1805035571126, 1805054891061, 1805052051064 тоот хэргүүдийг нэгтгэсэн, 170500760 тоот хэргийг тусгаарласан болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Заас нийт 2.526.000 төгрөг гаргуулж, хохирогч Д.Энхбатад 800.000 төгрөг, Б.Нямбаярт 258.000 төгрөг, Г.Ган-Эрдэнэд 1.295.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Мөнхсайханд 172.500 төгрөг тус тус олгохоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Г.З гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие гэм буруугаа үнэн зөвөөр хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг бүрэн барагдуулсан. Миний эх 60 настай бөгөөд эхийгээ асарч хамт амьдардаг байсан. Ээж маань чихрийн шинжин өвчтэй, даралт өндөр тул ядрах, сэтгэл санаа нь тавгүйтэх, бүгчим орчинд ухаан алдаж унадаг, байнгын эмчийн хяналтад байдаг.

Иймд дээрх байдлуудыг харгалзан үзэж, надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж, хуульд заасан ялын доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү. ...” гэжээ.

 

Шүүгдэгч Г.З тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах гомдолоо дэмжиж байна. ...” гэв.

 

Шүүгдэгч Г.Зын өмгөөлөгч Ц.Амар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 127 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Шүүгдэгч Г.З нь өөрийн үйлдсэн гэмт хэргийн талаар мөрдөн байцаалтын шатнаас үнэн зөвөөр мэдүүлж ирсэн ба гэм буруугийн хувьд маргаагүй болно. Шүүгдэгч Г.З нь Н.Бат-Эрдэнэтэй бүлэглэн 2016 оны 7 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, “Канон” төвд үйл ажиллагаа явуулдаг Ш.Ганбаатарын эзэмшлийн плейстэйшн тоглоомын төвд хууль бусаар нэвтэрч, хулгайн гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддог. Тухайн газраас авсан эд зүйлээ Н.Бат-Эрдэнэ гэгчтэй хэрхэн зарцуулсан талаар сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ /1 хх 119/ тодорхой мэдүүлсэн байдаг.

Г.З нь иргэний нэхэмжлэгч Б.Мөнхсайханд учирсан хохирлоос талыг нь буюу 172.500 төгрөгийг мөрдөн байцаалтын шатанд төлж барагдуулсан боловч анхан шатны шүүхээс “Н.Бат-Эрдэнэ нь гэгч хулгайн эд зүйлийг авсан зүйл байхгүй тул хохирлыг шүүгдэгч Г.Заас бүрэн гаргуулах нь зүйтэй” гэж үзсэн.

Миний үйлчлүүлэгч Г.З нь урьд гэмт хэрэг үйлдэж гэм буруутай тооцогдож байсан хэдий боловч шүүхээс оногдуулсан хорих ялыг биечлэн эдэлж, хорих ялын хугацаа дуусч суллагдсан. Тэрээр нь ам бүл 2, өндөр настай ээжийн хамт амьдардаг, хохирогч нарт учирсан хохирол, төлбөрийн тодорхой хэсгийг мөрдөн байцаалтын шатанд сайн дураараа нөхөн төлж барагдуулсан.

Түүний ар гэрийн зүгээс иргэний нэхэмжлэгч Б.Мөнхсайханд үлдэх 172.500 төгрөгийн хохирол, хохирогч Б.Нямбаяр, Г.Ган-Эрдэнэ нарын хохирол төлбөрийг төлж барагдуулсан болно.

Иймд миний үйлчлүүлэгч Г.Зын хувийн байдал, ар гэрийн нөхцөл, хохирол төлбөрийг сайн дураараа нөхөн төлсөн, гэм буруугийн хувьд маргаагүй, өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Прокурор А.Намдаг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Зыг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдөр 201626021847 дугаартай хэргийг хэлэлцэж, Б.Заяабаатарыг хулгайлах гэмт хэргийг бусдын орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгэсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй. Б.Заяабаатар нь шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр агуулсан буюу хулгайлах гэмт хэргийг удаа дараа үйлдэж ял шийтгэгдсэн хүн байдаг. Б.Заяабаатарт оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Г.З нь Н.Бат-Эрдэнэтэй бүлэглэн 2016 оны 7 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, “Канон” төвд үйл ажиллагаа явуулдаг Ш.Ганбаатарын эзэмшлийн плейстэйшн тоглоомын төвд хууль бусаар нэвтэрч, плейстэйшн-4 тоглоом 5 ширхэг, тоглоомын гар 13 ширхэг, тоглоомын сиди 13 ширхэг зэрэг хөрөнгийг хулгайлж, 5.700.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 7 дугаар сарын 29-ний шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, “Нийслэл” зочид буудлын 204 тоот өрөөнөөс иргэн Б.Мөнхцэцэгийн гар цүнхтэй “Самсунг Эс-5” маркийн гар утас, биет 550.000 төгрөг зэрэг хөрөнгийг хулгайлж, 790.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 3 дугаар сарын 07-ны шөнө Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Бэлхийн 30-256 тоотод оршин суух иргэн Д.Энхбатын гэрээс мөнгөн тоногтой хэт хутга, Самсунг маркийн зөөврийн компьютер, виски зэрэг хөрөнгийг хулгайлж, 800.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 6 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах иргэн Б.Нямбаярын эзэмшлийн “Гүүд Фүүд” ХХК-ийн байранд хууль бусаар нэвтэрч, 2 хайрцаг тахианы цээж мах, чихэр 2 хайрцаг зэрэг хөрөнгийг хулгайлж, 258.800 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 10 дугаар сарын 03-ны шөнө Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өндөр Дэнж” худалдааны төвд хууль бусаар нэвтэрч, уг газарт үйл ажиллагаа явуулах иргэн Н.Хандсүрэнгийн эзэмшлийн бүс барааны лангуунаас биет 276.300 төгрөгийг хулгайлсан,

2018 оны 10 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Амарсанаа гүнж” сувиллын байранд хууль бусаар нэвтэрч, кассын машинаас 1.055.000 төгрөгийг хулгайлж, Г.Ган-Эрдэнэд 1.295.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогч Ш.Ганбаатарын “...2016 оны 7 дугаар сарын 27-ны өглөө 11 цагийн үед манай ах Ганзориг надруу залгаад “танай тоглоомын газарт хулгай орчихсон гэж байна” гэж хэлсэн. ...плейстэйшн-4 тоглоом 5 ширхэг, 13 ширхэг тоглоомын гар, 12 ширхэг тоглоомын диск, орлогын 19.000 төгрөг алга болсон байсан. ...” /1хх 78, 198/, Б.Мөнхцэцэгийн “...2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр удаан уулзаагүй найз нар Сэлэнгэ аймгаас Улаанбаатар хотод ирээд 23 цагийн орчим ...“Нийслэл” нэртэй зочид буудалд уулзсан. ...тэгээд миний цүнх байхгүй болохоор нь хяналтын камерын бичлэг шүүж үзтэл  үл таних залуу манай өрөөнөөс Мөнхзаяагийн цүнхийг авч гараад хажуу талын өрөө рүү ороод 10 орчим минутын дараа цүнхгүй гарч ирээд 4 дүгээр давхар луу өөрийнхөө өрөө рүү орсон. 30 орчим минутын дараа эргэж бид нарын байсан өрөө рүү ороод миний гар цүнхийг авч гарч ирээд буцаад өөрийнхөө өрөө рүү орсон бичлэг байсан. ...” /1хх 84-85/, Д.Энхбатын “...2018 оны 3 дугаар сарын 07-ны орой 00 цагт найз Г.Зтай хамт жаахан халамцуу манай гэрт ирээд унтсан. 2018 оны 3 дугаар сарын 08-ны өдөр сэрээд хартал манай найз байхгүй, харин ...хэт хутга, нөтбүүк, виски, АКА бууны жад зэрэг зүйл байхгүй байсан. ...” /1хх 209/, Б.Нямбаярын “...манай ажлын газрын гадна нэг цонх онгорхой, дотор нь 2-3 хайрцаг тахианы мах гаргахад бэлдээд тавьсан байдалтай байсан. Би ороод шууд цагдаа дуудсан. ...манай үйлдвэрээс 2 хайрцаг тахианы цээж мах, 2 хайрцаг хөдөө авч явах гэж байсан чихэр хулгайд алдагдсан байсан. ...” /2хх 34/, Н.Хандсүрэнгийн “...2018 оны 10 дугаар сарын 04-ний шөнийн 05 цагийн үед гэртээ унтаж байхад зохион байгуулагч Цэнд-Аюуш “танай лангуу руу хулгай орсон байна” гэж хэлсэн. ...лангууны ард өмсдөг халаадны баруун халаасанд 276.300 төгрөг хийчихсэн байсан. Тэгээд тэр мөнгө байгаа эсэхийг үзэхэд ямар ч мөнгө байхгүй байхаар нь цагдаа дээр очиход миний мөнгийг хүлээлгэн өгсөн...” /3хх 149/, Г.Ган-Эрдэнийн “...2018 оны 10 дугаар сарын 06-ны өглөө 9 цаг 20 минутад хамгийн түрүүнд ажил дээрээ ирээд ...харахад кассын машин байхгүй байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. ...гал тогоо руу оруулаад эвдээд дотор нь байсан 1.055.000 төгрөгийг авсан байсан. ...” /3хх 104/,

 

иргэний нэхэмжлэгч Б.Мөнхсайханы “...2016 оны 7 дугаар сарын 20-ны үед над дээр нэг залуу ирээд “плейстэйшн-4 тоглоомын нэг ширхэг гар авах уу” гээд надад 15.000 төгрөгөөр зарсан. Дараа нь 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 20 цагийн үед манай ажил дээр 5 тоглоом, 2 гар, нийт 80.000 төгрөгөөр зарсан. ...2016 оны 7 дугаар сарын 28-нд өдрийн 20 цагийн үед нөгөө залуу ирээд плейстэйшн тоглоом нэг ширхэг, гар 2 ширхэгийг нийт 250.000 төгрөгөөр зарсан. ...” /1хх 81/,

 

гэрч С.Мягмарсүрэнгийн “...2016 оны 7 дугаар сарын 26-ны орой 23 цагийн үед тоглоомын газраа цоожлоод явсан, явахдаа манаачид хүлээлгэж өгсөн. Тэгээд маргааш өглөө нь 10 цаг 40 минутын үед тоглоомын газартаа ирэхэд вакум хаалга онгорхой байсан. ...5 ширхэг плейстэйшн тоглоом, 12 гар, тоглоомын диск 12 ширхэгийг алдсан байсан. Мөн орлогын мөнгө 19.000 төгрөг алдагдсан...” /1хх 91/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...шинжилгээнд тэнцэх 2 гэж дугаарласан гарын мөр нь Ганбат овогтой Заяабаатарын баруун гарын эрхий хуруугаар, 13 гэж дугаарласан гарын мөр нь хохирогч Ганхуяг овогтой Ган-Эрдэнийн баруун гарын эрхий хуруугаар тус тус үүсгэгдсэн” гэсэн 01/693 дугаар дүгнэлт /3хх 109-110/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 19-27, 220-222, 2хх 201, 3хх 25-30, 96-100, 136-141/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх 59-62, 3хх 144/, эд зүйлийн үнэлгээ /1хх 66-67, 2хх 42-43, 56, 108-109, 3хх 43-44, 131/ зэрэг хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлаж хэргийн үйл баримтыг тогоосон буюу шүүгдэгч Г.Зыг бусадтай бүлэглэж, хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Г.Зын хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгай хийсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ.

Түүнчлэн шүүгдэгч Г.З 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 6-ны өдрийг хүртэл 6 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар үргэлжилсэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу тодорхой хугацаанд үргэлжилсэн гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамааруулдаг тул хуулийг буцаан хэрэглэхгүй.

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэснээс хойш давж заалдах шатны шүүх хуралдааны өмнө шүүгдэгч Г.З нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын мөнгийг хохирогч нарт төлж барагдуулсан болох нь Хаан банкны орлогын мэдүүлэг, хохирогч Г.Ган-Эрдэнэ, Д.Энхбат, Б.Нямбаяр нарын тус шүүхэд гаргасан хүсэлтүүд, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Амарын тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тус тус нотлогдож байна.

 

Иймээс, шүүгдэгч Г.Зын гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байлдыг харгалзан анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан 4 жилийн хорих ялыг хөнгөрүүлэн 3 жилийн хугацаагаар хорих ял болгон өөрчлөх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

 

Харин шүүгдэгч Г.Зын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан түүний болон өмгөөлөгч Ц.Амар нарын “хуульд заасан хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлуудыг хүлээн авах үндэслэлгүй юм.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Үүнээс гадна, шүүгдэгч Г.З нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулсан байх тул Г.Зыг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.