Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 03241

 

 

 

 

 

 

 

    2017 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2017/03241

                   Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

           

Нэхэмжлэгч: 000000000000 тоотод оршин суух, Б.Н-ын нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: 0000000000000000 байранд байрлах, У холбогдох,

Уын Дархан татах хэсгийн даргын 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 560 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 5,565,371 төгрөг гаргуулах, илчит тэрэг жолоодох эрхийн үнэмлэхийг буцааж олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Түвшинбаяр, Б.Алтанхуяг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхжаргал, Б.Сэлэнгэ, төлөөлөгч нарын өмгөөлөгч О.Баясгалан, нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Ншүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Машинч Б.Наранбат, туслах машинч Ш.Ундрах нар нь 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар-Зүүнхараа чиглэлд 4,971 тонн жинтэй, 228 гол буюу 53 вагонтой 3124 дүгээр галт тэргээр 2ТЭ116 серийн 1730 дугаартай илчит тэрэгтэй аялахад илчит тэрэгний А секцэнд галын дохиолол ажиллаж 2 секц ачаалалт хаяж ажиллагаа нь доголдон урагш зүтгэхээ больсон. Жолоодлогын бариулыг хааж татахад ажиллагаа хэвийн болоогүй. Өгсүүр замд аргагүйдэн хурд унаж зогссон тул галт тэргийг буцааж өнхрөхөөс сэргийлж тормос хийж 228 дугаар километрийн 9 дүгээр зуутад байранд нь барьж зогсоосон бөгөөд Сүхбаатар депо жижүүрт мэдэгдэн илчит тэргэнд үзлэг хийхэд галын дохиолол хуурамчаар ажилласан, илчит тэрэг ачаалалтгүй болсон байсан тул ачаалалтыг сэргээж галт тэргийг байрнаас хөдөлгөх гэсэн боловч өгсүүр замд ачааагаа дийлэхгүй байрнаас хөдлөх боломжгүй, илчит тэрэгний хос дугуй хий эргэж төмөр замыг ухан гэмтээж, зам төмрийг солиход хүргэх их хэмжээний хохирол гаргах нөхцөл байдал үүсэж байсан тул Төмөр замын Техник ашиглалтын дүрэм, Замын даргын 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 29Б дугаар цахилгаанаар мэдэгдсэний дагуу Зүүнхараа өртөөний жижүүрт мэдэгдэн тусламж авч Зүүнхараа өртөөнд орж зогссон. Машинч Б.Нилчит тэрэг ачаалалтгүй болж өгсүүрт хурд унаж зогсох үед нь тормос хийж галт тэргийг уруу замруу буцаж өнхрөхөөс сэргийлж байранд нь барьж зогсоосон байхад энэхүү бодит байдалд үндэслэлгүйгээр шуурхай хурал дээр галт тэргийг 40 км/ц-ийн хурдтай явж байхад тормос хийж зогссон, зогсоохгүйгээр ачаалалтаа босгоод явж болох байсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй шийдвэр гаргахад нөлөөлжээ. Машинч Б.Ннь тухайн үед газар дээр нь нөхцөл байдалтай уялдуулан зохих журмын дагуу шийдвэр гаргасан байхад машинчийн үйлдлийг хийсвэрээр дүгнэж гүтгэн буруутгаж, хуулийн болоод бодит үндэслэлгүйгээр хөдөлмөрийн гэрээг цуцлан өөр ажилд шилжүүлж, хууль ёсны эрх ашгийг нь хохироосонд гомдолтой байдаг. Шуурхай хурал дээр Дархан татах хэсгийн дарга буюу ажил олгогчын шийдвэр нь машинч Б.Наранбатаар зогсолтын төлбөр төлүүлж 8 дугаар цуваанд шилжүүлж алдсан алдаагаар нь шалгалт авч тэнцсэн тохиолдолд  хөдөлгөөнд ажиллуулах саналыг гаргасан байна. Гэвч Зүтгүүрийн албаны даргын үүрэг гүйцэтгэгч Д.Батдорж Дархан татах хэсгийн дарга буюу ажил олгогч Б.Ууганбаярын шийдвэрийг үл ойшоон машинч Б.Н илчит тэрэг жолоодох эрхийн үнэмлэхийг нь хураах, хөдөлмөрийн гэрээг цуцалж хөдөлгөөний бус ажилд шилжүүлэх шийдвэр гаргасан нь Б.Н хууль ёсны эрх ашгийг ноцтойгоор хохироогоод байна. Машинч Б.Ннь тухайн үед газар дээр нь нөхцөл байдалтай уялдуулан зам төмөр ухаж их хэмжээний хохирол учруулахаас сэргийлж ажилласан бөгөөд тухайн гологдлын хохирлын хэмжээ нь 208,730 төгрөг болсон ба хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэлгүй байхад хууль бусаар хөдөлмөрийн гэрээг нь цуцлан ажлаас халж хөдөлмөрлөх эрхийг нь ноцтойгоор зөрчсөн. Дархан татах хэсгийн даргын 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 560 дугаар тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 43 дугаар зүйлийн 43.1, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалт, Төмөр замын тээврийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2.3 дахь заалт, УБТЗ-ын Зүтгүүрийн албаны даргын үүрэг гүйцэтгэгч Д.Батдоржийн 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр удирдан хийсэн шуурхай зөвлөгөөний шийдвэр зэргийг тус тус үндэслэл болгосон. Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалж байгаа тохиолдолд тус хуулийн 40 дүгээр зүйлийг баримталдаг. Гэтэл 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэж заасан. Б.Ннь урьд нь сахилга зөрчил гаргаагүй, сахилгын зөрчилгүй ажилтан байсан тул давтан зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болохгүй юм. Мөн Б.Н хөдөлмөрийн гэрээний 2.3-д хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчлүүдийг заасан бөгөөд энэхүү зөрчлөөс гаргаагүй тул хөдөлмөрийн харилцааг шууд зогсоож сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй болжээ. Нөгөөтэйгүүр машинч Б.Ннь тухайн нөхцөл байдалд ямар гэм буруутай болохыг үндэслэлтэй тогтоож чадаагүй. Иймд ажилтан гэм буруугүй байхад сахилгын шийтгэл ногдуулсан нь тушаал хуулийн болоод бодит үндэслэлгүй боллоо. Хөдөлмөрийн сахилгын шийтгэл нь тухайн ажилтны гаргасан алдаа дутагдлын буюу зөрчлийн шинж чанар, гэм буруу, түүний улмаас үүссэн үр дагаварт тохирсон байх үндсэн шаардлага байдаг. Гэтэл илчит тэргэнд гэмтэл гарч ачаалалтгүй болсны улмаас хоорондын замд өгсүүрт аргагүйдэн зогсоод галт тэргийг уруу зам руу буцаж өнхрөхөөс урьдаж тормос хийсэн бөгөөд тухай үеийн нөхцөл байдалтай уялдуулан зам төмөр ухаж их хэмжээний хохирол учрахаас сэргийлж туслах зүтгүүр дуудаж ажилласан байдаг. Машинч Б.Н илчит тэрэг жолоодох эрхийн үнэмлэхийг хураах шийдвэр нь хуулийн болоод бодит үндэслэлгүй болсон гэж дараах үндэслэлээр үзэж байна. Үүнд УБТЗ-ын даргын А-19 дугаар тушаалаар илчит тэрэг жолоодох эрхийн үнэмлэхийг хэрхэн олгох болон хурааж авах талаар тодорхой зохицуулсан байдаг. Энэхүү тушаалд гологдол гаргасан тохиолдол үнэмлэх хураах талаар байдаггүй. Харин жинхэнэ бодит байдал дээр ажилтны гэм буруугүйгээр гарсан гологдолд үндэслэн энэхүү эрхийг нь хурааж байгаа нь илт үндэслэлгүй боллоо. Иймд Уын Дархан татах хэсгийн даргын 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 560 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байх хугацааны цалин гаргуулах, илчит тэрэг жолоодох эрхийн үнэмлэхийг буцааж олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэх шаардлагыг гаргаж байна” гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Н итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтанхуяг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Ннь УБТЗ-ын Дархан татах хэсгийн харьяа Сүхбаатар депод илчит тэрэгний машинчаар ажилладаг байсан бөгөөд 2017 оны 07 сарын 24-ний өдөр Сүхбаатар Зүүнхараа чиглэлд 4,971 тн жинтэй, 228 гол буюу 53 вагонтай, 3124 дүгээр галт тэргээр 2тэ116 серийн 1730 дугаартай илчит тэрэгтэй аялахад илчит тэрэгний А секцэнд галын дохиолол ажиллаж 2 секц ачаалалт хаяж ажиллагаа нь доголдон урагш зүтгэхээ больсон. Жолоодлогын бариулыг хааж татахад ажиллагаа хэвийн болоогүй. Өгсүүр замд аргагүйдэн хурд унаж зогссон тул галт тэргийг буцаж өнхөрч ухрахаас сэргийлж тоормос хийж 228 км-ын 9 зуутад байранд нь зогсоосон бөгөөд Сүхбаатар депо жижүүрт мэдэгдэн тусламж авсан. Галын дохиолол хуурамчаар ажилласан байсан тул ачаалалтыг сэргээж галт тэргийг байрнаас хөдөлгөх гэсэн боловч өгсүүр замд ачаагаа дийлэхгүй байрнаас хөдлөх боломжгүй, илчит тэрэгний хос дугуй хий эргэж, төмөр замыг ухан гэмтээж, зам төмрийг солиход хүргэх их хэмжээний хохирол гарах нөхцөл байдал үүсэх байсан тул Төмөр замын техник ашиглалтын дүрэм, замын даргын 2015 оны 09 сарын 02-ны өдрийн 29Б цахилгаанаар мэдэгдсэний дагуу тусламж авч Зүүнхараа өртөөнд зогссон. Машинч Б.Нилчит тэрэг ачаалалтгүй болж өгсүүрт хурд унаж зогсох үед нь тоормос хийж галт тэргийг уруу зам руу буцааж өнхрөхөөс сэргийлж байранд нь барьж зогсоосон байхад бодит байдалд үндэслэлгүйгээр шуурхай хуралд галт тэргийг 40 км/цагийн хурдтай явж байхад тоормос хийж зогссон, зогсохгүйгээр ачаалалтаа босгоод явж болох байсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй шийдвэр гаргахад нөлөөлсөн. Б.Ннь тухайн үед газар дээр нь нөхцөл байдалд уялдуулан зохих журмын дагуу шийдвэр гаргасан байхад машинчны үйлдлийг хийсвэрээр дүгнэн гүтгэн буруутгаж, хуулийн болон бодит үндэслэлгүйгээр хөдөлмөрийн гэрээг цуцлан өөр ажилд шилжүүлж хууль ёсны эрх ашгийг зөрчсөн. Шуурхай хурал дээр Дархан татах хэсгийн дарга буюу ажил олгогчийн шийдвэр нь машинч Б.Наранбатаар зогсолтын төлбөр төлүүлж, 8 цуваанд шилжүүлж, алдсан алдаагаар нь шалгалт авч тэнцсэн тохиолдолд хөдөлгөөнд ажлуулах саналыг гаргасан байна. Гэвч зүтгүүрийн албаны даргын үүрэг гүйцэтгэгч Д.Батдорж нь Дархан татах хэсгийн ажил олгогч буюу ажил олгогч н.Ууганбаярыг үл ойшоож Б.Н илчит тэрэг жолоодох эрхийн үнэмлэхийг хурааж, хөдөлмөрийн гэрээг цуцалж, хөдөлгөөний бус хэсэгт шилжүүлсэн шийдвэр гаргасан нь Б.Н хууль ёсны эрх ашгийг ноцтойгоор зөрчиж байна. Б.Ннь тухайн үед газар дээр нь нөхцөл байдалтай уялдуулан зам төмөр ухаж их хэмжээний хохирол учрахаас сэргийлж ажилласан бөгөөд тухайн гологдлын хохирлын хэмжээ нь 208,730 төгрөг болсон бөгөөд хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэлгүй байхад хууль бусаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Энэ тушаалын үндэслэх хэсэг нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 43.1, 131.1.3 дэх заалт, Төмөр замын тээврийн тухай хуулийн 30.2.3, УБТЗ-ын зүтгүүрийн албаны даргын үүрэг гүйцэтгэгч Д.Батдоржийн 2017 оны 07 сарын 25-ны өдрийн шуурхай хурлын тэмдэглэл, шийдвэрийг үндэслэл болгосон. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалж байгаа бол Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийг баримталдаг. Гэтэл 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол гэж заасан. Б.Нөмнө нь гаргасан сахилгын зөрчлөөс 1 жил өнгөрсөн. Сахилгын ноцтой зөрчил гэж үзэхгүй гэдгийг хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар харагдаж байгаа бөгөөд Б.Наранбатыг хөдөлмөрийн гэрээний 2.3-т хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчлүүдийг заасан бөгөөд энэхүү зөрчлөөс гаргаагүй тул хөдөлмөрийн харилцааг шууд зогсоож сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй байна. Б.Ннь тухайн нөхцөл байдалд ямар гэм буруутай болохыг үндэслэлтэй тогтоож чадаагүй. Иймд ажилтанг гэм буруугүй байхад сахилгын шийтгэл ногдуулсан тушаал хуулийн болоод бодит байдлын үндэслэлгүй. Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн яамны сайдын 2005 оны 05 сарын 05-ны өдрийн дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7а-д зааснаар ажилгүй байсан хугацааны олговор буюу сүүлийн 3 сарын цалингийн дунджаар олгоно гэж заасан. Б.Н5 сард 2,114,529 төгрөг, 6 сард 2,052,673 төгрөг, 7 сард 2,489,110 төгрөгийн цалин авсан. 1 сарын дундаж 2,218,770 төгрөг, нэг өдрийн цалин 105,650 төгрөг болж байгаа. Б.Наранбатыг 07 сарын 25-наас 09 сарын 12 хүртэл ажлын 35 хоног ажилгүй байсан. Энэ хугацааны цалин хөлс нь 3,697,925 төгрөг болно. Б.Наранбатыг 09 сарын 12-ноос туслах машинчаар ажилд авсан. Ингээд 9 сард 884,623 төгрөгийн цалин өгсөн байдаг. Дээрх 2 цалингийн зөрүү нь 1,334,147 төгрөг болж байгаа. 10 сард 1,685,471 төгрөг олгосон. Үүний зөрүү нь 533,299 төгрөг болж байгаа. Нийт ажилгүй байсан хугацааны цалин олговор нь 5,565,371 төгрөг болж байгаа учир дээрх олговрыг нэхэмжилж байгаа. Иймд Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн Дархан татах хэсгийн даргын 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 560 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байх хугацааны цалин 5,565,371 төгрөг гаргуулах, илчит тэрэг жолоодох эрхийн үнэмлэхийг буцааж олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа. Илчит тэрэг жолоодох эрхийн үнэмлэхийг буцааж олгуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэжээ.

 

Хариуцагч Уын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Б.Н нэхэмжлэл нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэлд дурдсан сахилгын зөрчил нь бодит бөгөөд түүнд ногдуулсан сахилгын шийтгэл үндэслэлтэй юм. Сүхбаатар өртөөнөөс Зүүнхараа чиглэлд 3124 дугаартай галт тэрэг 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 4971 тонн жинтэй, 228 голтой, 53 вагонтой аялж явах үед 2ТЭ116 серийн 1730 дугаартай илчит тэрэгний А секцэнд галын дохиолол ажиллаж 2-р секц ачаалалгүй болж хоорондын замд зогссон байна. Улмаар туслах зүтгүүр дуудаж тусламж авч Зүүнхараа өртөөнд орж зогссон байна. Гологдлыг Сүхбаатар депогийн ашиглалтын 5 дугаар цуваанд тооцсон. Шуурхай хурлыг 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр  Дархан татах хэсэг дээр хийсэн бөгөөд тус хурлаар осол гологдол гаргасан тул Б.Н байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1.4 мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3 дах үндэслэлээр цуцалж, Төмөр замын тээврийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2.3 дах заалтаар Хөдөлгөөний бус ажилд шилжүүлэх сахилгын шийтгэл ногдуулсан. Осол гологдлын талаарх гомдлоо “Төмөр замын тээвэр дэх сүйрэл, осол гологдлыг шинжлэн судлах журам”-ын дагуу Төмөр замын тээврийн эрх бүхий албан тушаалтанд гаргах байсан. Тухайн үед гомдлоо гаргаагүй байж одоо энэ асуудлаар маргаан үүсэж байгаа нь үндэслэлгүй байна. Улмаар Б.Ннь Татах хэсгийн техникийн шалгалтыг дахин өгсөн тул 150 тоот шалгалтын магадлагааг үндэслэн 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Дархан татах хэсгийн даргын 738 тоот тушаалаар Сүхбаатар депод илчит тэрэгний туслах машинчаар ажиллуулах шийдвэрийг гаргасан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч Уын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхжаргал шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:  Нэхэмжлэгч нь илчит тэрэг жолоодох эрхийн үнэмлэхийг буцааж олгуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна. Нэхэмжлэлийн шаардлага нь бүхэлдээ үндэслэлгүй. Нэхэмжлэлд дурдагдсан сахилгын шийтгэл нь үндэслэлтэй. Бодит байдалд Сүхбаатар Зүүнхараа чиглэлд 3124 дугаартай галт тэрэг 2017 оны 07 сарын 23-ны өдөр  4,971 тн жинтэй, 228 гол буюу 53 вагонтай 3124 дүгээр галт тэргээр 2тэ116 серийн 1730 дугаартай илчит тэрэгтэй аялахад илчит тэрэгний А секцэнд галын дохиолол ажиллаж 2 секц ачаалалт хаяж ажиллагаа нь доголдон урагш зүтгэхээ больсон. Улмаар тусламж дуудсан. Энэ гологдолтой холбоотойгоор Сүхбаатар депогийн 5 дугаар цуваанд гологдлыг тооцож мэдээлсэн. Энэ гологдолтой холбоотойгоор Дархан татах хэсэгт 2017 оны 07 сарын 25-нд шуурхай хурал хийсэн. Энэ шуурхай хурлыг зүтгүүрийн аж ахуйн албаны даргын орлогч Д.Батдоржийн удирдлага дор хийсэн. Энэ хүн мэргэжлийн инженер хүн. Энэ хурлаас Б.Н гаргасан гологдол нь ТАД 4 болон бусад машинчийн авах ёстой наад захын үйл ажиллагааг явуулаагүй байна гэж дүгнэж, машинч Б.Наранбат, туслах машинч н.Ундрах нарын хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 131.1.3-т зааснаар цуцалж, Төмөр замын тээврийн тухай хуулийн 30.2.3-т зааснаар хөдөлгөөний бус ажилд шилжүүлэхээр сахилгын шийтгэл ногдуулсан байдаг. Энэ хурлын шийдвэртэй холбоотойгоор 2017 оны 07 сарын 25-ны өдөр 560 тоот тушаалаар Б.Н хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Тушаалын дагуу Б.Наранбатыг хөдөлгөөний бус ажил буюу сувгийн цэвэрлэгчийн санал болгосон боловч санал болгосон ажлыг хийхгүй гэсэн учир ажилд нь томилоогүй. 8 сард Б.Ннь дахин техникийн шалгалт өгч тэнцсэн тул 2017 оны 09 сарын 14-ний өдөр Дархан татах хэсгийн даргын 738 тоот тушаалаар туслах машинчаар ажиллах шийдвэр гарсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

  

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Ннь Уын Дархан татах хэсгийн даргын 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 560 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 5,565,371 төгрөг гаргуулах, илчит тэрэг жолоодох эрхийн үнэмлэхийг буцааж олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч Б.Ннь хөдөлмөрийн гэрээ цуцлах ноцтой зөрчил гаргасан, шүүхэд нэхэмжлэгчээс төлөөлөгчид итгэмжлэлээр олгоогүй шаардлагыг төлөөлөгч гаргасан гэж маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгов.

 

Уын Дархан татах хэсгийн даргын 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 560 дугаар тушаалаар нэхэмжлэгч Б.Наранбатыг техникийн мэдлэг сул, шуурхай оновчтой арга хэмжээ авч чадалгүй тусламж дуудан гологдол гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 43 дугаар зүйлийн 43.1, 131 дүгээр зүйлийн зүйлийн 131.1.3, Төмөр замын тээврийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2.3-т заасныг үндэслэн түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, хөдөлгөөний бус ажилд шилжүүлэн ажиллуулах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

 

Нэхэмжлэгч 2017 оны 08 сарын 14-ний өдөр Б.Алтанхуяг, Т.Түвшинбаяр нарт шүүхэд нэхэмжлэл гаргах, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээх итгэмжлэлийг олгосон байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Түвшинбаяр итгэмжлэлээр олгосон эрхийн хүрээнд шүүхэд нэхэмжлэл гаргасан байна гэж үзэв. /хх-ийн 4, 5 дугаар тал/

 

Хариуцагч “....машинч Б.Н ур чадвар муу байснаас хоорондын замд галт тэргийг зурмагт тогтоосон хугацаанаас 1 цагаас илүү хугацаагаар саатаасан ноцтой зөрчил гаргасан тул хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлтэй” гэж, нэхэмжлэгч “...техникийн гэмтэл гарсан, өөрөөс шалтгаалах алга хэмжээг авч галт тэргийг зогсоосон тул буруугүй, галт тэрэг саатуулсан дээрх гологдол нь ноцтой зөрчилд тооцогдохгүй” гэж тайлбарлажээ.

 

Хэрэгт нотлох баримтаар авагдсан 2ТЭ116-1730 дугаартай илчит тэрэгний хурд хэмжүүрийн туузыг орчуулсан актад “2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар-Зүүнхараа чиглэлд 4,971 тонн жинтэй, 228 гол буюу 53 вагонтой 3124 дүгээр галт тэргээр 2ТЭ116-1730 дугаартай илчит тэрэгтэй аялах явцад 227 км-т илчит тэрэгний хурд 40 км/цагийн хурдтай байхад хурд аажмаар буурч 1200 м яваад гол хоолойн даралтыг 0,3 ктс/см.кв буулгаж, 228 км 9 пк-д 18:44-д зогссон. 1:12 цагт зогсоод Зүүнхараа өртөөнөөс тусламж авсан” гэж тэмдэглэсэн байна. Зохигч 2ТЭ116-1730 дугаартай галт тэрэг Сүхбаатар-Зүүнхараа чиглэлд аялахдаа 228 км 9 зуутад 18:44 цагт зогссон, 1:12 цаг зогсоод Зүүнхараа өртөөнөөс тусламж авсан тухайд маргаагүй.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болно гэж заасан.

 

Хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбараар галт тэрэг 228 км 9 зуутад 18:44-д зогссон, 1:12 цаг зогсоод Зүүнхараа өртөөнөөс тусламж авсан гологдол гаргасан болох нь тогтоогдсон боловч уг гологдол техникийн гэмтлээс шалтгаалан гарсан эсхүл машинч машинч Б.Н техникийн мэдлэг чадвар муу байснаас болсон нь тогтоогдохгүй байна.

 

Улаанбаатар төмөр замын даргын 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А-310 дугаар тушаалаар баталсан “Осол, гологдлыг ангилах бүртгэх, шинжлэн судлах дотоод журам”-ын 2.3-т тусгайлан заасан 20 тохиолдлыг онцгой тооцоот гологдолд, 2.4.5-д галт тэрэг хоорондын замд саатуулсан бол гологдолд тооцох заасан, мөн Б.Н байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2.3-т “...ажлын ноцтой гологдол гаргасан...бол ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцална” гэж тусгажээ.

 

Нэхэмжлэгч Б.Ннь хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой гологдолд тооцогдох гологдол гаргаагүй байхад түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй байна гэж үзэв. 

 

Түүнчлэн хариуцагч сахилгын шийтгэл ногдуулахдаа Төмөр замын тээврийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2.3-т заасан “төмөр замын хөдөлгөөний бус ажилд шилжүүлэх”, 30.2.4-т заасан “ажлаас халах” сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3-т заасан “Сахилгын нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан ногдуулж болохгүй” гэснийг зөрчсөн байна.

 

Нэхэмжлэгч Сахилгын шийтгэл ногдуулах тухай 560 дугаар тушаалыг хүчингүй болгох шаардлага гаргасан боловч гологдол гаргасан нь тогтоогдсон тул тус тушаалын 1 дэх заалтаар гологдлыг Сүхбаатар пепогийн ашиглалтын 5 дугаар цуваанд тооцсон заалтыг хүчингүй болгох үндэслэлгүй.

 

Иймд Уын Дархан татах хэсгийн даргын 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 560 дугаар тушаалын 2, 3, 4, 5, 6 дах заалтыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлгүй байх тул 2017 оны 07 сарын 25-ны өдрөөс 2017 оны 09 сарын 12-ны өдөр хүртэлх ажлын 35 хоног, 2017 оны 09 сарын 12-ны өдрөөс 2017 оны 11 сарын 30-ны өдөр хүртэл туслах машинчаар ажилласан хугацааны цалингийн зөрүүг Б.Н цалингийн тооцооллын баримтыг үндэслэн тооцвол /2017 оны 05, 06,07 сарын цалин 6,656,312 төгрөг : 3 сар = 2,218,770 төгрөг : 21.5 хоног = 1 хоног 103,198 төгрөг х 35 хоног = 3,611,930 төгрөг/, туслах машинчаар ажилласан /2017 оны 09, 10 сарын цалин 2,570,094 төгрөг, 2 сарын цалингийн зөрүү 1,867,446 төгрөг/ 3,611,930 +1,867,446 = 5,879,800 төгрөг байна. Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны, 2017 оны 09 сарын 12-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл туслах машинчаар ажилласан хугацааны цалингийн зөрүү нийт 5,565,371 төгрөг нэхэмжилсэн тул нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд хангаж, хариуцагчаас 5,565,371 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй”, 46.2-т “ ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгчийн Эрүүл мэндийн болон Нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгав.

 

Нэхэмжлэгч шүүхэд илчит тэрэг жолоодох эрхийн үнэмлэхийг буцааж олгуулах тухай шаардлага гаргасан боловч шүүх хуралдаанд уг шаардлагаас татгалзсан болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Уын Дархан татах хэсгийн даргын 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 560 дугаар тушаалын 2, 3, 4, 5, 6 дах заалтыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Наранбатыг Уын Сүхбаатар депод илчит тэрэгний машинч ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 5,565,371 төгрөгийг хариуцагч Уаас гаргуулж нэхэмжлэгч Б.Наранбатад олгосугай.

 

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Н-н ажилгүй байсан хугацааны Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч У даалгасугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу нэхэмжлэгч Б.Ннь хариуцагч Уаас илчит тэрэг жолоодох эрхийн үнэмлэхийг буцаан гаргуулах шаардлагаасаа татгалзсаныг баталсугай.

 

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Ннь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Уаас улсын тэмдэгтийн хураамжид 163,995 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.АЗБАЯР