Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 2017/ШЦТ/68

 

АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГНЙН ХЭРГНЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ

шийтгэх тогтоол

оны ^^сарын 0/ өдөр             Дугаар ^^                    Эрдэнэбулган сум

1

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Алтанцэцэг даргалж

Улсын яллагч М.Батзаяа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Насанжаргал,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овгийн Оны Тд холбогдох 201603000353 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, .. оны .. дүгээр сарын ..-ны өдөр Төв аймгийн Бор нуур суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, эхнэр, Төв аймгийн Бор нуур сумын Нарт багийн Өнжин гэх газарт оршин суух, гавьяа шагналгүй, урьд Сум дундын 4 дүгээр шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах, мөн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн хорих ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар баривчлах ялын зарим болох 3 сарын хугацаагаар баривчлах ялыг нэмж нэгтгэн 5 жил 3 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 332 дугаартай захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг тус тус баримтлан эдлээгүй үлдсэн 2 жил 7 сар 29 хоногийн хорих ялаас 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг өршөөн хасч, 2016 оны 03 дугаар сарын 19-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан Ц овгийн ОТ /РД:../

Үйлдсэн хэргийн талаар: / Яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

Яллагдагч О.Т нь урьд дээрэмдэх гэмт хэрэгт ял шийтгүүлж, ялтайд тооцогдох хугацаандаа буюу 2016 оны 08 дугаар сарын 09-өөс 10-нд шилжих шөнө шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар, ашиг хонжоо олох зорилгоор Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир баг Наадмын дэнж хорооллын 350 тоотод оршин суух иргэн Д.Хын гэрт нэвтэрч улаан толгойтой, цагаан өнгийн хуванцар хөөрөг 1 ширхэг, нурууны суран бүс 1 ширхэг, яргай ташуур 1 ширхэг, орос хромон гутал 1 хос, 6 метрийн урттай сур, нэг товруутай, мөнгөн бөгжтэй хазаар 1 ширхэг зэргийг машин механизм ашиглан хулгайлж, 525.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2016 оны 10 дугаар сарын 04- өөс 05-нд шилжих шөнө Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруун турууны 04-46 тоотод оршин суух иргэн Ц.Мг, бага насны Б.Б нарыг илтэд үл хүндэтгэн хайч, хутга, гутал зэргийг зэвсгийн чанартай хэрэглэн зодож, бие махбодид хөнгөн гэмтэл учруулж танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Тгийн мэдүүлсэн: Тухайн үед хулгайн гэмт хэргийг би ганцаараа үйлдээгүй. Эгэх хүнтэй хулгай хийсэн. Э, Э гэх залуус машин бинзенгүй болчихлоо, та хоёр юу чаддаг хүмүүс бэ гээд би хоёрыг хүчээр айл руу оруулж хулгай хийлгүүлсэн. Би тэр айл руу ороогүй, Эорж хулгай хийсэн. Би цонхон дээр нь зогсож байгаад авсан. Тэгээд Э, Э нар дээр очиж тэр хоёртой хамт Эбид хоёр Хархорин орсон. Хархоринд очоод цагдаад баригдаад ирсэн. Ц.М бид хоёр манай эгч болох Нгийнд очиж архи хувааж уучихаад маргааш орой нь гэртээ хариад Ц.М надад хэлэхгүй дэлгүүрээс нэг шил архи авчихсан байсан. Гэртээ ороод Ц.М бид хоёр нэг шил архийг хамт хувааж уусан. Орой болоод унтах гээд гэрийн зүүн талын орыг засаад унтах гэсэн Ц.М миний хажуугаар орж ирээд хэвтэж байсан чинь Ц.Мгийн хүүхэд уйлаад унтахгүй байсан. Тэгсэн Ц.М “чи яагаад дандаа орой болгон уйлж хүн зовоодог юм бэ гээд, хүүхдээ орноос авч шидээд, гаргаж хаяна гээд зодоод байхаар нь би боль гээд салгасан. Салгах гэсэн Ц.М хүүхдээ барьчихаад тавихгүй болохоор нь би Ц.Мийг хойш нь түлхсэн чинь арагшаа саваад ард байсан төмөр ширээг мөргөөд толгойгоо хагалсан. Тухайн үед Бийн хамраас нь цус гарч байсан. Надад Бийг зодож цохисон асуудал байхгүй. Удалгүй М.Э гаднаас орж ирээд учир зүггүй Ц.М эгчтэйгээ нийлээд цохиж зодсон. М.Э гэх залуу намайг хүн танихийн аргагүй болгож зодсон. Эрүүжүүлэхийн цагдаа хүртэл намайг хүлээж аваагүй. Лхагвадорж гэх байцаагч намайг өрөөндөө суулгаж байгаад шүүх эмнэлгээр орж гэмтлээ тогтоолгох уу гэхээр нь тогтоолгох хүсэлттэй байна гэсэн боловч намайг шүүх эмнэлгээр оруулаагүй. Тэгээд 10 сарын 05-ны өдөр хорих 461 дүгээр ангид аваачиж өгсөн. Тухайн хорих ангийн эмч нь ингэж зодуулсан, ийм бэртэлтэй хүнийг манайх авахгүй гэж хэлээд хүлээж авахгүй байсан чинь гэмтлийн эмнэлэг дээр аваачиж, хөнгөн зэргийн гэмтэлтэй гэсэн бичиг хийлгүүлж аваад 461 дүгээр ангид хорьсон. Би 461- ийн эмнэлэгт 10 хоног хэвтээд биеийн байдал сайжирч босч ирсэн. Ц.Мгийг гэрт байсан, шалан дээр байсан цус надаас гарсан цус гэв.

Эрүүгийн 201603000353 тоот хэргээс:

Хохирогч Д.Хын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2016 оны 08 дугаар сарын 12-ны шөнө намайг Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг багийн Цагаан эрэг гэх газар байх хөдөө гэртээ байж байтал над руу цагдаагаас ярьж байна гээд нэг хүн утсаар ярьсан. Тэр хүн надад Цэнхэр сумын Тамир багийн Наадмын дэнж хорооллын 350 тоотод байх танай байшинд хулгай орсон байна. Та ирж уулзана уу гэж хэлсэн. Тэгээд би шөнө ирж цагдаа нартай уулзаад сумын төвд байх гэртээ очиход байшингийн хаалга цоожтой хаалганы цоож нь эвдэрч хөшигдсөн зүйлгүй байсан. Харин байшингийн доод давхрын урд талын цонхны порчик нь онгорхой байсан. Тэгээд би хаалгаа онгойлгоод дотогш ороход доод давхрын том өрөөнд байсан улаан өнгийн авдрын нүүрийг эвдээд буцаагаад эвлүүлээд тавьсан байсан. Тэгээд би авдар доторх эд зүйлсээ бүртгэж үзэхэд энэ авдраас алтан гадас одон, ардын хувьсгалын 90 жилийн ойн тэмдэг алга болсон байсан. Доод давхарт байсан зүйлсээс өөр оролдсон зүйл мэдэгдээгүй. Тэгээд дээд давхартаа гарч үзэхэд ил байсан миний хромон гутал, нуруугаар бүсэлдэг өргөн бүс, боодолтой сур байхгүй байсан. Дээд давхрын өрөөнд байх хоёр авдар доторх зүйлсээ бүртгэж үзэхэд хөөрөг, мөнгөн хазаар, ташуур алга болсон байсан. Манай дээд давхарт байсан 2 авдар цоожгүй байсан юм. Доод давхрын авдар цоожтой байсан болохоор онгойлгож чадахгүй нүүрийг нь эвдсэн юм шиг байна лээ. Манай гэр 2016 оны

  1. дугаар сарын 01-ний өдрөөс хойшхи хугацаанд эзэнгүй байсан. Манай хашааг харж байдаг айл маань хөдөө гарчихсан байгаа, одоо манай гэр эзэнгүй байгаа. Манайх өвөл зунгүй хөдөө байдаг юм. Сумын төв дэх байшин маань эзэнгүй байдаг. Хөдөөнөөс орж ирэхээрээ байшиндаа ирдэг юм. Манай гэрээс миний өөрийн хэрэглэж байсан цагаан өнгийн хуванцар хөөрөг 1 ширхэг, уг хөөрөг нь улаан өнгийн хуванцар толгойтой байсан. Яргай ташуур 1 ширхэг бөгөөд доод хэсгээрээ бор өнгийн савхиар бүрсэн, дунд зэргийн урттай. Миний өөрийн 39 размерын орос хромон гутал 1 хос алга болсон бөгөөд уг гутлыг би шинээр нь 2016 оны 06 сарын сүүлээр аваад сая наадмаар өмссөн, том размерын гутлыг багасгасан хромон гутал байгаа юм. Хамар дээрээ ганцхан мөнгөн товруутай, нарийн мөнгөөр ороосон мөнгөн хазаар 1 ширхэг. 6 метр орчим урттай, шар өнгөтэй 4 алд сур, алдан гадас одон, Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль, нуруугаар бүсэлдэг өргөн хар өнгийн суран бүс алдагдсан. Манай гэрээс хулгай хийх үедээ 1 метрийн урттай авдрын нүүрийг эвдэлж, хэмхэлж, ашиглах боломжгүй болгосон байсан. Би хөөргөө 10.000 төгрөгөөр, хромон гутлаа 200.000 төгрөгөөр, яргай ташуураа 200.000 төгрөгөөр үнэлнэ. Мөн эвдүүлсэн авдраа 120.000 төгрөгөөр үнэлнэ. Алтангадас одон, Ардын хувьсгалын 90 жилийн ойн медалийг үнэлж мэдэхгүй байна. Би гомдолтой байна, хохирол нэхэмжилнэ. Алдагдсан болон эвдэрсэн эд зүйлсийнхээ нөхөн төлбөрийг авна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 34-35 дугаар хуудас/

...Харин өмнөх мэдүүлгүүд дээрээ хулгайд алдагдсан гэж мэдүүлсэн одон медалиуд хулгайд алдагдаагүй юм шиг байна лээ. Надад нэмж хэлэх зүйл байхгүй, гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг/1хх-ийн 213 дугаар хуудас/

Хохирогч Ц.Мгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: Би хүү Б, хамтран амьдрагч О.Т бид гурав ээж Аын гэрт нь Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Тахилтын 27-16 тоотод очсон. Тэгээд бид гурав ээжийнхээс 16 цагийн үед гарсан бөгөөд гараад шууд гэр рүүгээ явж байсан чинь Т замдаа Орбитын тойргийн буудлын орчим хамаатныхаа айлд ороод гаръя, нэг шил архи аваад өг гээд гуйсан. Тэгэхээр нь би 0.75 граммын “Ерөөл” нэртэй архи аваад Тгийн хүргэн ах Агийнд /ахынх нь жинхэнэ нэрийг мэдэхгүй байна/ Тгийн нагац Н бид дөрөв авсан архиа уусан. Т дахиад нэг шил архи аваад өг гэсэн тэгэхээр нь би мөнгө өгөөд 0.75 граммын “Ерөөл” нэртэй архи аваад гаднаас бас нэг хүнтэй орж ирсэн бөгөөд тэр хүн удахгүй явсан. Тэгээд бид дөрөв архиа ууж дуусчихаад, Т дөрвүүлээ гарч караокед ороод нэг нэг пиво уугаад жаахан дуулж байгаад гараад Агийн гэрт очоод амарсан. Тэгээд маргааш нь буюу 10 дугаар сарын 04-ний өдөр өглөө дахин надаас архи нэхээд дахиж 0.75 граммын “Ерөөл” нэртэй архи авч уусан, би тухайн үед нь уугаагүй, амсаад өгсөн. Намайг шахаад байсан, ер нь архи уухаараа намайг уу гээд шахаад байдаг. Тэгээд бид 3 өдөр 16 цагийн үед гэр рүүгээ явсан, харин замдаа дахиж надаар 0.5 граммын “Ерөөл” нэртэй архи авахуулсан бөгөөд гэртээ ороод өөрөө ганцаараа уугаад дуусгасан. Тэгээд согтчихоод намайг доромжлоод агсраад байсан тэгэхээр нь би аргадаж байгаад унтуулсан. Тэгээд унтаж байгаад 00 цагийн үед гэнэтхэн сэрээд шалтгаангүйгээр учиргүй намайг зодсон чинь хүү унтаж байгаад сэрээд уйлсан чинь Т босоод манай хүү Б дээр очоод орноос нь аваад гэрийн үүд рүү шидсэн бөгөөд шидэхээсээ өмнө хөлөөрөө манай хүүгийн толгой руу 2-3 удаа дэвсээд цохиж аваад байхаар нь би салгахаар очсон чинь намайг эргэж зодоод хутга, хайч барьж аваад дүрнэ гээд дайраад, хайчаараа гэдэс рүү хатгаад, гарт таарсан зүйлээрээ намайг толгой түрүүгүй зодож, цохиод байсан. Тэгээд нилээн удаан зодож байгаад миний толгойноос цус садарсан чинь болиод унтаад өгсөн. Тэгээд би айгаад дүү Э рүү мессеж бичсэн бөгөөд намайг ирээд аваач, Т бид хоёрыг зодоод алах гээд байна гэсэн. Тэгээд манай дүү 03 цагийн үед ирээд Тг бос гээд татсан чинь үсэрч босч ирээд дүү рүү дайраад дүүтэй зодолдсон. Тэгээд байж байтал цагдаа, түргэн тусламж хоёр ирсэн. Тэгээд цагдаа Тг аваад явсан. Харин хүү бид хоёр гэмтлийн эмнэлэг дээр түргэнээр ирээд яаралтай хэвтсэн. Тэгээд би цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж хандсан. Би Ттэй Сонгинохайрхан дүүргийн Орбитын тойргийн хавьд автобусны буудал дээр анх танилцсан. Тэгээд тэр өдөр 2016 оны 08 сарын 22-ны өдөр байсан. Тэгээд тэр өдрөөс хүргэн ах Агийнд нь очиж хоноод маргаашнаас нь холбоотой байж байгаад удаагүй манайд ирж хамт амьдрах болсон. Урьд нь энэ удаагаас 7 хоногийн өмнө согтуу ирээд агсан тавиад намайг толгой руу гараараа 2-

  1. удаа цохьсон. Тэгээд би тухайн үед нь аргадаад болиулсан. Ер нь эрүүл байсан ч намайг гичий, янхан гээд элдвээр хэлээд харааж зүхээд байдаг. Ер нь л миний хүүд нилээн ширүүн байдаг. Өөрөө надад би хүүхдэд дургүй, ах эгч нарынхаа хүүхдийг алдаг, харин би танай хүү Бд юм хэлдэггүй шүү гэж хэлж байсан. 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр автобусны буудал дээр зүгээр зогсож байхад нь гараараа бие рүү цохиод авсан бөгөөд тэгэхэд нь миний хүү автобусны буудлын зогсоолын төмрийг толгойгоороо мөргөсөн. Би тухай үед айгаад юу ч хэлж чадаагүй байж байтал нэг танихгүй эмэгтэй би хүчирхийллийн эсрэг төвд ажилладаг хүн байна, чи яаж байгаа юм, зүгээр зогсож байгаа хүүхдийг цохьдог нь гэж хэлсэн чинь чамд ямар хамаатай юм гээд байсан, тэрнээс өөрөөр зодож байгаагүй. Ер нь бол миний хүүг ад үзсэн янзтай байдаг. Би арай ч хүүг минь ийм болтол нь зодно гэж бодоогүй. Намайг гараараа толгой руу зогсоо зайгүй, завсаргүй нүдсэн, гутлаараа толгой руу цохьсон, бас хөлөөрөө өшиглөсөн. Ер нь бол гарт таарсан юмаараа л намайг зодоод байсан. Гэр рүү явж байхад л уурлаад зодох гээд байсан. Яг юунаас болж зодсоныг мэдэхгүй байна, шалтгаангүйгээр надад уурлаад байсан. Би толгойдоо хоёр оёдол тавиулсан, миний хамар хугарсан, зүүн нүд хөхөрч хавдсан, толгой битүү хавдсан, битүү хавантай байна гэсэн. Мөн хэвлий хэсгээр хөндүүр, доошоо бэлэг эрхтнээр үнэртэй ус шиг зүйл гараад байгаа, зүүн гар битүү хавдсан, одоо толгой маш их өвдөж байна. Намайг хэвт гэсэн бөгөөд би хүүгээ сахина гээд хүүгийнхээ хажууд байж байна. Манай хүүгийн толгойн гавлын яс цууралттай, нүүр нь бүхэлдээ хавдартай, хамар нь хугарсан бөгөөд одоо хүүгийн маань биеийн байдал тааруу унтаад байгаа. Би Т гэх залуугаас үнэхээр айж байна, маш их гомдолтой байна. Энэ хүн маш зэрлэг, гарч ирээд намайг алчих вий л гэж айж байна. Маш их гомдолтой байна. Энэ хүнд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж өгөхийг хүсч байна гэх мэдүүлэг /2хх-ийн 218-221 дүгээр хуудас/

...О.Т нь улаан иштэй үйлний хайч урт богино нарийн хэмжээг сайн мэдэхгүй байна, ногоон иштэй заазуур байсан, эдгээр хайч, заазуур хоёр хоёулаа манайх, хайчийг аваад удаагүй байсан, заазуур бол аваад удаж байгаа. Заазуур, хайч хэрэг болох үед гал тогооны шүүгээнд байсан бөгөөд О.Т нь барьчихаад орилоод дайраад байсан, хайчаа миний гэдэс рүү хатгаад байсан. Гэхдээ шарх сорив үүсээгүй. Одоо бодоод байхад намайг гарт тааралдсан зүйлээрээ цохиод байсан, би ч айгаад толгойгоо гараараа дараад тонгойчихоод өөрийгөө л хамгаалаад сууж байсан. Гараа авах гэхээр нүүр нүдгүй цохиж зодох гээд байсан, ямар ч байсан намайг гутлаа барьчихаад нилээд олон удаа цохиод байсан. Бас гутлаа шидсэн, аягаар цохьсон, тэгээд гараараа цохиод байсан. Миний хүү Бийг нүүр рүү нь гараараа цохиод, толгой руу нь хөл нүцгэн хөлөөрөө дэвсээд дараа нь орон дээрээс аваад үүд рүү шидсэн. Гомдолтой байна, одоо болтол миний бие өвдсөн хэвээрээ байгаа. Энэ хэрэг явдлаас хойшхи эмчилгээний зардлуудаа нэхэмжилж байна. 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс хойш томографикийн зураг авахуулах, хүү бид хоёрын төлбөр 160.000 төгрөг, би гэмтэлд хүүхдээ сахиж байхдаа эм тарианы 50.000 төгрөг, хүү Бт гаднаас 3500 төгрөгийн тариа авч хийдэг байсан бөгөөд тэр нь нийт 30 гаруй мянган төгрөг болсон. Сүүлд нь миний бие өвдөөд байхаар нь Мөнх-Онч гэх нэртэй хувийн эмнэлэгт 6 хоног хэвтээд гарахад 70.000 төгрөг болсон. Одоо миний хүү Б гэнэт гэрэл унтрах, асах үед нүд нь өвдөөд байна гэдэг болсон. Миний ч бас хоёр нүдний ойрын хараа эрс муудсан. Уг эмчилгээний зардлын бүх баримтууд байсан, би одоо зарим баримтуудаа олохгүй байгаа, байгаагаас эмнэлэгт хэвтсэн л баримт байгаа...гэх мэдүүлэг /Зхх-ийн 53 дугаар хуудас/

...Би өөрийн төрсөн хүү Бийг эмчлүүлж, “Гэмтэл согог судлалын Үндэсний төв”-д сахиж байсан. Хүү, бид хоёр толгойгоо үзүүлж байсан рентген зургууд байгаа. ...Би рентген зургуудыг одоо таньд хүлээлгэж өгье гэснийг хураан авч байцаалтын тэмдэглэлд хавсаргав. Би өөрийн төрсөн хүү Бийг тухайн өдөр зодож, цохьсон зүйл байхгүй. Дүгнэлтүүдтэй холбоотой санал, хүсэлт байхгүй. Би хэрэг явдалд гомдолтой байна, учир нь Т дандаа миний эсрэг худлаа хэлдэг, намайг хүүхдээ өрөө зодсон, өөрөө унаж толгойгоо гэмтээсэн зэргээр худлаа ярьдаг. Болсон зүйлийг үнэнээр нь хэлдэггүй, их л муухай зантай хүн байгаа юм. Миний хувьд сэтгэл, санаа бие эрхтэнээр хохирсон. Намайг зодох болсон ямар нэгэн шалтгаан байгаагүй. Би болон манай хүү бид хоёр Тд хийсэн ямар нэгэн буруу зөрүү асуудал байхгүй. Э миний төрсөн эгчийн хүүхэд байгаа юм. Тухайн үед Э О.Тг сэрээх гээд татсан чинь Т түүний урдаас босч ирсэн болохоор тэр Тийг нэг удаа гараараа түлхэж ор руу хэвтүүлсэн. Тэр үедээ тэр хоёр хоорондоо зууралдаад байсан. Тухайн үед би их айсан болохоор гарч, ороод л явсан. Тг явуулахгүй гэсэн санал зорилгоор Э түүнтэй гэрт болон гэрийн гадаа зууралдсан. Эгийн биед ямар нэгэн гэмтэл, бэртэл учраагүй. Тг Э зодож, цохиж гэмтэл учруулсан зүйл байхгүй. Т гэмтэж, бэртээгүй. ...Т аав гэж ярьж байгаагүй. Оюун нь Төв аймгийн Борнуурт оршин суудаг, яг хаана байдаг болохыг мэдэхгүй, доороо нэг өргөмөл дүүтэй, дээрээ төрсөн ах, эгч байхгүй. Т ар гэрийн хувьд ядруухан амьдралтай...гэх мэдүүлэг /Зхх-ийн 100-102 дугаар хуудас/

Насанд хүрээгүй хохирогч Б.Бийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Манайд амьдардаг А, Т гэсэн хоёр нэртэй ах, ээж, бид гурав нэг айлд очиж хоночихоод гэртээ ирсэн. Тэр ах гэртээ ганцаараа архи уусан. Тэгээд шөнө болоод би унтаж байгаад шээс хүрээд уйлсан чинь тэр ах намайг дуугүй хэвт гэсэн, тэгсэн чинь гэнэтхэн босч ирээд намайг загнаад ажлынхаа гутлаар нүүр рүү цохиод байсан. Тэгээд би уйлсан. Намайг орноос авч шидсэнийг би мэдээгүй, миний хамарнаас цус гараад байсан. Манай ээжийг хутга, хайч бариад зодох гээд байсан бөгөөд ээжийг хэвтүүлчихээд гутлаараа зодоод байсан. Манай Э ах ирээд цагдаа дуудаад цагдаа тэр ахыг аваад явсан. Тэр ах намайг зодоод уурлахаар нь би их айсан. Мөн аяга, таваг шидээд байсан. Т ах манай ээжийг гутлаараа толгой руу зодоод байсан. Ээжийн хөмсөгний дээрээс цус гараад байсан. Тэр ах манай ээжийг сүүлийн удаа толгой дээр нь шээж, баана гээд байсан. Урьд нь намайг зодож байгаагүй, тэр ах дандаа архи уудаг байсан, архи уухаараа манай ээжтэй хэрэлдээд, ээжийг хүнтэй утсаар яриулдаггүй, уурлаад байдаг...” гэх мэдүүлэг/2хх-ийн 224-225 дугаар хуудас/

Гэрч М.Аын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...О.Т манай эхнэр Б.Нн төрсөн эгч Охүүхэд. Би эхнэртэйгээ 2003 онд гэр бүл болсноос хойш таньдаг болсон. Би энэ хэргийн талаар сайн мэдэхгүй, манай эхнэр л Т эхнэр, хүүхдээ зодчихсон байна гэж хэлж байсан. Би өмнө нь Ттэй ганц, нэг удаа л уусан байх, тэр болгон хамт уугаад байдаггүй. Т нь хамтран амьдрагч Ц.М, хүүхэд Б нартай 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 20 цагийн үед ирээд тэр өдрөө хоночихоод 10 дугаар сарын 04-ний өдрийн 12 цагийн үед гэр рүүгээ явсан. 2016 оны 10 дугаар сарын 03-ны орой ирэхдээ Т, М хоёр халамцуу орж ирсэн бөгөөд ирэхдээ нэг шил архи авчихсан орж ирсэн. Тухайн үед би эхнэр, хүүхэдтэйгээ гэртээ байсан, тэгээд бид дөрөв авчирсан архийг нь уучихаад тэр өдрөө орой нь бид дөрөв гараад Орбитын тойрог дээр байдаг кароакед орж ганц нэг цаг дуулж байгаад манай гэрт буцаж ирээд амарчихаад, маргааш өглөө нь нэг шил архи авчирч уусан, дахиж уугаагүй. Тэгээд Т эхнэр, хүүхэдтэйгээ гэр рүүгээ явсан. М, Т хоёр миний мэдэхийн танилцаад, нэг гэрт ороод сар гаруй л болж байгаа байх, би сайн мэдэхгүй байна. Манай гэрт байхдаа хоорондоо хэрэлдэж маргасан асуудал гаргаагүй, манайхаас зүгээр гараад явсан. Өмнө нь хэрэлдэж маргаж байсан, зодож, цохиж байсан талаар би мэдэхгүй байна. Манай гэр ил галаас болж шатсан, манай гэрийн яндан нь богино байсан болохоор оч хаяаад шатсан юм шиг байна лээ. Бид нар хоорондоо хэрэлдэж, маргасан зүйл байгаагүй. Би тухайн үед эхнэртэйгээ хэрэлдэж, маргасан зүйл байгаагүй. Би Тгийн хувийн байдлын талаар сайн мэдэхгүй, би байнга харьцаад байдаггүй...” гэх мэдүүлэг/Зхх-ийн 55 дугаар хуудас/

Гэрч Б.Нн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр мэдсэн, Т өөрөө танихгүй дугаараас над руу залгаад би дүүргийн цагдаагийн хэлтэс дээр эхнэр хүүхдээ зодоод цагдаад баригдаад ирчихсэн байна гэсэн. Т хамтран амьдрагч Ц.М, хүүхэд Б нартай 2016 оны 10 дугаар сарын 03-ны орой ирээд тэр өдрөө хоночихоод 10 дугаар сарын 04-ний өдрийн 12 цагийн үед гэр рүүгээ явсан. Ирсэн өдрөө Т, М хоёр халамцуу орж ирсэн бөгөөд ирэхдээ нэг шил архи авчихсан орж ирсэн. Тухайн үед би нөхөр Атай хамт байсан. Тэгээд бид дөрөв авчирсан архийг нь уучихаад, тэр өдрөө амарчихаад, маргааш нь нэг шил архи авчирч уусан бөгөөд дахиж уугаагүй. Тэгээд Т эхнэр, хүүхэдтэйгээ явсан. Т, М хоёр 2016 оны 08 сараас л хамт амьдрах болсон байх, яг хэзээ, хэрхэн, яаж танилцсан болохыг би сайн мэдэхгүй байна. Манай гэрт байхдаа хоорондоо хэрэлдэж, маргалдсан асуудал гаргаагүй, манайхаас зүгээр гараад явсан. Өмнө нь хэрэлдэж, маргаж байсан, зодож, цохиж байсан тухай Т, М хоёрын хэн, хэн нь надад ямар нэгэн зүйл яриагүй. Өмнө нь энэ хоёр манайд 2-3 удаа л ирж байсан. ...Т өмнө нь хэрэг хийгээд 2016 оны 03 дугаар сард суллагдаад гарч ирж байсан. Би хотод байдаг болохоор тэр болгон Ттэй уулзаад, таараад байдаггүй болохоор сайн мэдэхгүй байна. ...О.Т энэ оны 6, 7 сард л ирсэн байх, манай хажуу айлын хашаанд ээжтэйгээ гэртэй байж байгаад 07 сард нүүгээд явсан. 08 сараас хойш Мтэй танилцаад, Мгийн гэрт хамтран амьдарч байсан. Тэр архи уухгүй үедээ зүгээр ааш зантай, архи уучихаараа жаахан ааш авир гаргаад байдаг, агсан тавьдаг, ер нь их нийтэч зантай, алдаж оносон юм үзсэн л хүүхэд, айхтар тийм ширүүн догшин зан авир байхгүй...” гэх мэдүүлэг /Зхх-ийн 56 дугаар хуудас/

Гэрч Б.Нийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Б.Б нь “Гэмтэл согог судлалын үндэсний төв”-ийн “Хүүхдийн гэмтэл согог судлалын тасаг”-т 2016 оны 10 дугаар сарын 05-аас 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хэвтэн эмчлүүлж байгаад харсан. Би Б.Бийг эмчилсэн эмч байгаа юм. Намайг үзэхэд нүүр хэсгээрээ хаван, хавдартай байсан, гавал ясанд ямар нэгэн гэмтэлгүй, тархины эдийн голомтод ямар нэгэн өөрчлөлт байхгүй, хамрын ясны хугаралтай байсан. Б.Бт тархины хаван буулгах, цусан хангамж сайжруулах, үрэвслийн эсрэг эмчилгээ хийгдсэн. Ирснээсээ хойш хүүхдийн биеийн байдал сайжраад гарсан. Б.Бийн биед учирсан гэмтэл нь тархины талаас тархи хавантай, доргилттой байсан бөгөөд үүнд нь эмчилгээ хийсэн, хамрын хугарлыг нарийн мэргэжлийн эмчид үзүүлж зөвлөгөө авах хэрэгтэй...” гэх мэдүүлэг /Зхх-ийн 57-58 дугаар хуудас/

Иргэний нэхэмжлэгч Б.Гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би Өвөрхангай аймгийн Хархорин сумын “Манлай тод” хүнс барааны зах дээр махны лангуу ажиллуулдаг юм. Тухайн өдөр 11 цагийн орчимд манай лангуун дээр танихгүй хоёр залуу ирсэн. Тэгэхээр нь би тэр хоёр хүнийг мах авах уу гэж асуутал надад эрэгтэй хүний хар өнгийн хромон гутал зарах гэж явна гэж хэлсэн. Тэр хромон гутал өмсөж хэрэглэсэн хуучин гутал байсан. Тэгэхээр нь би тэр хоёроос ямар учраас өмсчихсөн гутлаа зарж байгаа талаар асуутал надад хэлэхдээ бид нар гэр бүлээрээ зугаалганд яваад бензин тосны мөнгө хэрэг болоод зарах гэж байна гэхээр нь би 100.000 /нэг зуун мянга/ төгрөгөөр худалдаж авсан. Одоо тухайн хоёр залууг хараад бол танихгүй. Хүнс барааны махны лангуун дээр суудаг болохоор өдөрт олон хүнтэй харьцдаг. ...Надад тэр хоёр залуу хэлэхдээ зугаалгаар явж байна. Та энэ гутлыг авчих гээд зогсоод байхаар нь өрөвдөөд авчихсан юм. Надад уг хоёр залуу автомашин дотор жаахан хүүхэд байгаа гэж хэлээд байхаар нь өрөвдсөн юм. Би адилхан жаахан хүүхэдтэй. Би гомдолтой байна, намайг хуурч мэхэлж надад 100.000 /нэг зуун мянга/ төгрөгөөр хуучин хромон хулгайн гутлаа зарчихсан байна. Иймд би тухайн хүнээс 100.000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 37-38 дугаар хуудас/

 

...Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл одоо байхгүй...гэх мэдүүлэг /2 хх-ийн 185- 186 дугаар хуудас/

Гэрч Б.Мгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би танай цагдаагийн газар хэрэгт шалгагдаж байгаа Эийн төрсөн дүү нь байгаа юм. Э ах миний эзэмшлийн 77-12 УНЯ улсын дугаартай Сивик маркын машиныг надад самарт унаад явъя гээд 2016 оны 08 сарын 04-өөс 05-ны үеэр хэлээд унаад явсан. Тэгээд машин авч явснаас хойш 4-5 хоногийн дараа Э ах өөрөө над руу яриад өөрөө хамаагүй, надтай хамт явж байгаа 2 хүн Архангай аймагт хэрэгт холбогдчихлоо, буудлын мөнгө явуулаач, машинаа цагдаад хураалгачихлаа гэж хэлсэн. Тэгээд надаас Э ах 3-4 хоногийн буудлын мөнгө авсан. Тэгээд хотод ирээд гэртээ 3 хоноод байж байтал Баянгол дүүргийн цагдаагаас ахыг баривчлаад хорих 461 дүгээр ангид хорьсон байгаа. Тжм учраас би уг 77-12 УНЯ улсын дугаартай машинаа авах гэж танай Архангай аймгийн цагдаагийн газарт ирсэн юм. О гэдэг хүний машиныг итгэмжлэлээр Б гэдэг хүн зарж байхад би 2016 оны 05 сарын сүүлээр худалдаж авсан бөгөөд худалдаж авсан гэх бичиг баримт лавлагаанаас өөр баримт байхгүй болчихоод ах Эийн нэр дээр бичиг баримтан дээр худалдан авах гэрээ хийлгэж авсан юм. Би өөрийнхөө мөнгөөр худалдаж авсан учир энэ машин миний эзэмшлийнх байгаа юм. Би Б гэх хүн мөнгөө бэлнээр өгсөн. 3.500.000 төгрөг өгсөн бөгөөд худалдан авах үед надтай хамт манай ах Э хамт явж байсан юм...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 39-40 дүгээр хуудас/

Гэрч Э.Бийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би 2015 онд Нуипс!а1 Ауап1е Хй маркын 22-15 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 5.000.000 /таван сая/ төгрөгөөр худалдан авч байсан юм. Тэгээд би уг тээврийн хэрэгслээ 2016 оны

  1. сарын үеэр О гэх залуутай танилцаад /Огийн дугаарыг тодорхой санахгүй байна/ Нопйа Смс маркын тээврийн хэрэгслийг 2016 оны 05 дугаар сарын 31- ний өдөр Улаанбаатар хотын “Да хүрээ” зах дээр машинаа зарах гээд зогсож байтал нэг эмэгтэй, эрэгтэй хоёр хүн ирсэн бөгөөд нэрийг нь сайн мэдэхгүй, ах дүү хоёр ирээд үзэж байгаад 3.500.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгөөр авсан ба уг нь эмэгтэй дүүгийнх нь нэр дээр шилжүүлэх гэсэн боловч бичиг баримт байхгүй байсан тул ахтай нь нотариат ороод худалдан авах гэрээ байгуулан ахын нь нэр дээр шилжүүлж өгсөн юм. Тэгээд 2016 оны 09 сарын сүүлээр мобикомын дугаараас нэг эмэгтэй хүн над руу залгаад Отэй холбоо барих дугаар байна уу гэхээр нь итгэмжпэх дээр байсан мобикомын дугаарыг нь өгсөн. Би өөрийн Нуипс)а1 Ауап1е Хй маркын 22-15 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслээ “Да хүрээ” зах дээр зарах гээд зогсож байхад О гэх залуу ирээд солих уу гэхээр нь унаж үзэж байгаад сольчихсон юм...” гэх мэдүүлэг /1хх- ийн 194-195 дугаар хуудас/

Гэрч Б.Омөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Миний төрсөн хүү Т нь 1989 онд Төв аймгийн Бор нуур суманд айлын ганц хүү болж төрсөн. Дээрээ ах, эгч байхгүй, доороо нэг эрэгтэй өргөмөл дүүтэй. Одоогоос арав гаруй жилийн өмнө түүний эцэг Бямбажав нас барсан. Хүүхэд насаа сургууль болон цэцэрлэгээр явж өнгөрүүлээгүй, эцэг, эхийн гар дээр өсч хүмүүжсэн. Багаасаа мал маллаж өссөн, цэргийн алба хаагаагүй, ар гэрийн гачигдалаар өрх толгойлсон гээд сургууль соёлд сурч байгаагүй. Тэрээр эрхэлсэн тодорхой ажилгүй хувиараа Борнуур суманд алт олборлож хэдэн төгрөг олдог байсан. Амьдарлын түвшин нэн ядуу, өөрийн гэсэн тогтмол орлого байхгүй, хөдлөх болох үл хөдлөх хөрөнгөгүй. Биеийн эрүүл мэндийн хувьд тархи болон толгой өвддөг, уул хадаар явж байгаад угаартаж байсан. Улсаас авсан гавъяа шагнал байхгүй, эхнэр хүүхэд байхгүй бөгөөд ганц бие юм. 2012, 2013 оны үед дээрмийн хэргээр ял эдлээд гурван жил сууж байгаад 2016 оны 04 дүгээр сард суллагдсан. Зан байдлын хувьд төлөв даруу зантай, хүний үгнээс гарахгүй, миний хувьд хэвийн л зан ааштай хүүхэд байгаа юм. Миний урдаас үг сөрж байгаагүй. Тэрээр ажилд сайн, ямар ч ажлыг хийдэг, энд тэндээс шагнал урамшуулал авч байгаагүй, одоо 28 настай. ...Түүнд найз нөхөд гээд байх юм байхгүй...” гэх мэдүүлэг/1 хх-ийн 214-215 дугаар хуудас/

...Би өчигдөр хүүтэйгээ очиж уулаад үйлдсэн хэргийн талаар нь хагас дутуу мэдэж авсан бөгөөд чи яаж байгаа юм, хүний хүүхэд зодоод, яагаад жаахан хүүхдийг нь зодов доо гэсэн чинь Т хэлэхдээ надтай хамтран амьдарч байсан хүүхэн өөрөө хүүхдээ зодоод байхаар нь би тэр хүүхнийг зодсон юм гэж хэлж байсан. Тэрээр бага наснаасаа л Төв аймгийн Борнуур суманд төрж өссөн, миний гар дээр хүмүүжсэн, цэцэрлэгт явж байгаагүй, сургуульд 3 дугаар анги хүртлээ сурч байгаад хөдөө мал дээр эмээ, өвөөгийндөө л байдаг байсан. Цэргийн албанаас засгаас чөлөөлсөн бөгөөд цэрэгт явж байгаагүй, ямар нэгэн мэргэжил эзэмшээгүй, сургууль соёл төгсөөгүй. Хамгийн сүүлд гэрээсээ 2016 оны 07 дугаар сард наадмын дараахан Улаанбаатар хотод ажил хийнэ гээд явсан бөгөөд тэрнээс хойш нэг ч удаа гэртээ ирээгүй. 8 дугаар сарын үед би авгай авсан,

 

нэг хүүхэдтэй, хүүхэнтэй суусан гэж ярьж байсан, тэрнээс хойш холбоо бариагүй. Т ер нь бол их дөлгөөн л хүүхэд байсан, яагаад ийм зүйл болсныг гайхаад л байна, найз нөхөд цөөнтэй, үг дуу цөөтэй хүүхэд. Өмнө нь 2013 онд дээрмийн хэргээр ял эдэлж байгаад 2016 оны 03 дугаар сард суллагдаж гарч ирсэн... гэх мэдүүлэг /2 хх-ийн 234 дүгээр хуудас/

Шинжээч Т.Агийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Дээрх гэмтлүүд нь гар, хөл, мод, тоосго, чулуу гэх мэт ирмэггүй зүйлүүдээр үүсэх боломжтой. Гутлаар бариад хүчтэй цохих үед үүснэ. Дээрх гэмтлүүдийн аль аль нь гутлаар цохиж үүссэнийг тогтоох боломжгүй. Мгийн биед үзүүртэй зүйлээр үүсгэгдсэн байх боломжтой, шарх сорив үүсээгүй байсан. Бийн хувьд шидэгдээд унах үед нүүрний зулгаралт, зөөлөн эдийн няцрал, 2 өвдөгний цус хуралт зэрэг гэмтлүүд нь үүсэх боломжтой. Мөн гар, хөлөөр цохигдож үүсч болно. Дээрх гэмтлүүд гутлаа бариад хүчтэй цохих үед болон, гар, хөлөөрөө цохихын аль алинд нь үүсэх боломжтой. Гутлыг шидэх үед нүүрний зулгаралт, цус хуралт гэмтлүүд нь үүсэх боломжтой...” гэх мэдүүлэг 12 хх-ийн 242- 243 дугаар хуудас/

Гэрч А.Хийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2016 оны 08 дугаар сар гарч байсан болов уу, Өвөрхангай аймгийн Хархорин сумын захаас ташуур авч байсан. Би хэн гэдэг хүнийг нь мэдэхгүй байна. 10.000 төгрөгөөр худалдан авч байсан. Нэхэмжлэх зүйл байхгүй. Тухайн ташуурыг зарсан хүн ганцаараа байсан бөгөөд одоо харвал танихгүй, эмээл, хазаар морио зарчихлаа, би хот руу явах гэж байгаа гэж хэлж байсан. Ганцхан ташуур байсан бөгөөд хуучны бололтой нарийвтар муруйсан яргай ташуур байсан. Би тулж барьж байвал зүгээр болов уу гэж л авсан юм. ...Зах дундуур явж байхад л өөдөөс ирсэн юм, би контанерыг нь мэдэхгүй...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 188 дугаар хуудас/

Гэрч М.Эгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би энэ хүнийг сайн танихгүй, манай ээж Мгийн төрсөн дүү Мтэй хамтран амьдардаг бөгөөд би хоёр удаа л харж байсан. Би 2016 оны 10 дугаар сарын 04-өөс 05-нд шилжих шөнө гэртээ унтаж байсан чинь миний утсанд эгч М нь Тгийн 99300642 дугаарын утаснаас эгч нь алуулах гэж байна, ирж чадах уу гэсэн мессеж ирсэн, тэгээд би аавд хэлээд шууд М эгчийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Баруунтурууны 04-46 тоот руу явсан. Тэгээд би 02 цагийн үед гэрт нь орсон чинь гэрийнх нь шалаар нил цус болчихсон, дүү Б зодуулчихсан шоконд орчихсон хэвтэж байсан бөгөөд эгч айчихсан шивнээд ярьж байсан. Т баруун талын орон дээр дээшээ харчихсан хэвтэж байсан, тэгэхээр нь би Тг энэ чинь юу бож байгаа юм бэ гээд сэрээсэн чинь гэнэтхэн урдаас жийж босч ирэхээр нь жийсэн хөлийг нь барьж аваад буцаагаад дараад орон дээр унагаасан чинь чи намайг сонсож бай, хоёулаа яръя гэсэн, тэгэхээр нь би юу болсон юм гээд ярьсан чинь би согтуу байсан, юу болсноо санахгүй байна гээд байсан. М өөрөө хүүхдээ зодсон байх гэж бодож байна гээд байсан бөгөөд тэгээд байж байсан чинь манай дүү Б цусаар бөөлжихөөр нь чи хүүхэд алчихсан байна ш дээ гээд Тгийн нүүр рүү алгадсан. Тэгсэн чинь Т чи ер нь яагаад байгаа юм бэ, хоёулаа гараад үзчихье гээд намайг дагуулаад гарсан. Тэгээд бид хоёр гадаа ноцолдоод байж байтал М эгч гарч ирээд, бид хоёрыг салгасан. Тэгээд би гэрт орсон. О.Т гадаа суугаад байсан, тэгэхээр нь би оруулж ирээд, гэрт гал түлж дулаацуулсан. Тэгээд байж байсан чинь цагдаа, түргэн хоёр ирсэн, тэгээд би дүүгээ эгчтэйгээ аваад эмнэлэг явсан. Намайг байхад Т нь М эгч болон Б нарыг зодоогүй, намайг ирэхээс өмнө эгч Мг толгой руу нь цохиод байсан гэсэн, манай дүү Бийг уйллаа гээд зодсон гэсэн. Яг тэгж зодож, цохиж байх үед нь би дэргэд нь байгаагүй болохоор яг юу болсныг мэдэхгүй байна. Үүнээс болж эгч, дүү хоёр гэмтлийн эмнэлэгт 5 хоног хэвтсэн. М эгч эмнэлгээс гараад, удаагүй дахиж бие нь өвдөөд эмнэлэгт хэвтчихсэн байгаа, дүүгийн бие одоо гайгүй байгаа. Намайг ороход эгчийн толгойн баруун дээд хэсэгтээ хоёр газар хагарчихсан цус гарчихсан, зүүн нүд нь хөхөрчихсөн, хамар нь хавдчихсан, баруун гарын сарвуу нь хавдчихсан, хамарнаас нь цус гарчихсан байсан бөгөөд намайг очсоноос хойш 30 гаруй минутын дараа цустай хүрэн зүйлээр бөөлжсөн, өөрөө ухаантай ч биш, ухаангүй ч биш хоёрын хооронд зөвхөн нүд нь хөдлөөд хэвтэж байсан. Би Тг зодоогүй, хоорондоо ноцолдож байгаад ганц, нэг удаа алгадсан бөгөөд өөрөөр цохиж зодсон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг 12 хх-ийн 233 дугаар хуудас/

“„.Тухайн өдөр би Тг гэмтээж, бэртээсэн зүйл огт байхгүй. Тэр үед Тг цагдаад хүлээлгэж өгөх зорилгоор гэрээс гаргахгүй гээд гэрт болон гэрийн гадаа хоорондоо зууралдсан бөгөөд өөр зүйл байхгүй. Миний мэдэж байгаагаар манай дүү Бийг уйллаа гэсэн шалтгаанаар л зодсон байсан. Эгч Мг яагаад зодсон болохыг сайн мэдэхгүй. Т намайг зодож, цохьсон зүйл байхгүй, хоорондоо л зууралдсан. Би гэмтэж, бэртээгүй болохоор гэмтлийн зэрэг тогтоох шаардлага байхгүй. Би Тгийн зан байдлын талаар мэдэхгүй байна, би түүнтэй хоёр л удаа уулзсан...” гэх мэдүүлэг /3 хх-ийн 104-105 дугаар хуудас/

Сэжигтэн Б.Эийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2016 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотоос Архангай аймгийн Ихтамир сумын руу өөрийн найз болох Эы хадам аав Баяраа болон Сараа эгчийг дагаад самар түүхээр өөрийн найз Э, Э түүний эхнэр Х, Т нарын хамт дүү Мгийн эзэмшлийн Хонда Сивик маркын усан цэнхэр өнгийн машиныг би жолоодож явсан. Тэгээд 2016 оны 08 дугаар сарын 08-нд Архангай аймгийн Ихтамир сумын голын эрэг дээр ирж 2 ширхэг майхан бариад 3 машинтай бууцгаасан бөгөөд байрласан газраа бид нар 2 хоносон. Баяраа ахын гэр бүлийнхэн 2016 оны 08 дугаар сарын 09-ний өглөө эрт уул руу явж самар үзээд, хориотой байна, ууланд байгаль хамгаалагч хөөгөөд байна гэж хэлсэн. Тэгээд бид нар 2016 оны 08 дугаар сарын 10-ны орой Архангай аймгийн Ихтамир сумаас Улаанбаатар хот руу чиглэлтэй 19 цагийн орчимд миний 77-12 УНЯ улсын дугаартай машинаар найз Э, Э болон түүний эхнэр Х, Т бид 5 явсан. Бид нар замдаа Архангай аймгийн Цэнхэр сумын ойролцоо явж байхад миний нойр хүрээд байсан. Тэгээд Т надад манай таньдаг айл байгаа, орж хоол идэж амраад, өглөө эрт явъя гэж хэлсэн бөгөөд би тэгье гэж хэлсэн. Цэнхэр сумын төвд байгаа гэх таньдаг айлаа олохгүй байна гэж нилээн их явсан. Тэгээд би машины бензин дууслаа, ямар их явдаг юм гэж хэлээд уурласан. Т намайг ингээд зогсчих, би Этай хамт буугаад олоод ирье, наанаа байж бай гэж хэлээд явсан. Бид 3 Э, Т нарыг гарч ирэхгүй болохоор нь Цэнхэр сумын гудамжаар удаан хугацаанд хайсан, хайгаад явж байтал төв засмал дээр гарч ирчихсэн зогсож байсан. Эгартаа ташуур, бүс /бөөр, нуруугаараа зүүдэг/, Т хромон гутал болон ууттай эд зүйл барьчихсан орж ирэхээр нь хаашаа алга болчихдог юм, юу юм барьчихсан байгаа юм гэж асуухад Т надад би өөрийнхөө юмыг аваад ирлээ гэж хэлсэн. Тэр үед би тэр зүйлсийг хулгайлсан гэж мэдээгүй. Тэр шөнөө бид нар Хархорин сумын гол дээр очиж амарцгаасан. 2016 оны 08 дугаар сарын 11-ний өглөө 10 цагийн орчим Хархорин захын ойролцоо Т Э2 хромон гутал, хазаар зарна гэж хэлээд буусан. Тэгээд хромон гутлаа 100.000 төгрөгөөр, хазаар, ташуур хоёроо

  1. төгрөгөөр зарчихлаа гэж ирсэн. Тэгээд хоолонд ороод бид нар Эрдэнэзуу хийдэд ном уншуулсан. Тэгээд тэнд явж байгаад цагдаа нарт баригдсан. Хулгай хийх санааг хэн гаргасан талаар сайн мэдэхгүй байна, хулгай хийнэ гэж бодоогүй. ...Миний төрсөн дүү болон Мгийн эзэмшлийн 77-12 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэл байгаа юм..." гэх мэдүүлэг/1 хх-ийн 61-62 дугаар хуудас/

Сэжигтэн А.Эы мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2016 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотоос Архангай аймгийн Ихтамир сум руу найз бүсгүй Х түүний аав, ээж болон ах дүү нартай нь 3 машинтай хөдөлсөн. 2016 оны 08 дугаар сарын 08-ны орой 21 цагийн орчимд Архангай аймгийн Ихтамир суманд самар түүх зорилготой ирсэн бөгөөд ирснийхээ маргааш нь самрын хорио тавигдаагүй байгааг Хын ээж, аав хоёр нь ой хамгаалагчтай нь уулзаад ирсэн. Самарны хорио нь 08 сарын 15-аас хойш тавигдана гэж хэлсэн. 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр би өөрийн найз болох Эийн машинтай Улаанбаатар хот руу буцсан. Тэгээд бид нар шөнийн 02-03 цагийн орчимд Архангай аймгийн Цэнхэр суманд ирээд Т нь миний таньдаг айл байдаг юм гэж хэлээд Эгэх залуугийн хамт буусан. Би хоол, унд болон хонох газар зохицуулъя гэж хэлээд колонкын ард талын гудамжинд буусан.

Т, Энар нь буугаад 1 цаг орчим болоход ирээгүй байсан. Бид нар ирэхгүй болохоор нь буусан гудамж руу нь ороход бас л байхгүй байсан. Тэгээд буцаад төв зам дээр гарч ирэхэд тэр хоёр хамт зогсож байсан. Машинд орж суусны дараа манай таньдаг айлд хүн алга байна, хөдөө явсан юм шиг байна, хүүхдүүд байна гэж хэлсээр орж ирсэн. Т нэг ширхэг хромон гутал сугандаа хийчихсэн орж ирсэн. Дараа нь бид нар Хархорин сум руу хөдөлсөн бөгөөд бид нар үүр цайж байхад Хархорин суманд 06 цагийн орчимд очсон, голын эрэг дээр бид нар нүднийхээ хорыг гаргая гээд унтаж амарцгаасан. Бид нар 11 цаг өнгөрч байхад босцгоогоод Хархорин сумын зах руу нь очсон, тэгээд бид нар цайны газарт орж хоол идэцгээсэн. Цайны газраас намайг гарахад Т нь Цэнхэр портертой хүмүүстэй уулзацгааж байсан. Тг наашаа ирэхээр нь таньдаг хүмүүс чинь юм уу гэж асуутал өмсөж байгаа хромоо зарах гэсэн юм гэж хэлсэн. Тэгээд тэр хүмүүс нь авахаа болиод, Т, Эхоёр Хархорин зах руу яваад зарчихлаа гээд 100.000 төгрөгтэй ирсэн гэсэн. Гуанзанд ороод архи ууя гэсэн, тэгэхээр нь би явах замдаа ууя гэж хэлсэн. Тэгээд нэг хамар дээрээ товруутай бөгжилсөн хазаарыг 3-4 м орчим элдчихсэн сурыг зараад хүрээд ирье гээд буусан. Тэгээд түүнийг зарж ирээд бид нар Эрдэнэзуу хийд рүү очиж мөргөөд байж байтал Хархорин сумын цагдаа нар утас хулгайлсан үндэслэлээр бид нарыг баривчилсан. Бид нар хулгай хийнэ гэж ярилцаагүй, Т, Энар хулгай хийх санаа зорилготой явсан байх. ...Машин барьж явсан Э гэх залуу манай багийн найз байгаа юм. Бусдыг нь сайн танихгүй, Этэй шоронд хамт ял эдэлж байсан залуучууд нь гэсэн. Манай найз Эийн өөрийнх нь эзэмшлийн 77-12 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэл байгаа юм...” гэх мэдүүлэг /1хх-ийн 64-65 дугаар хуудас/

Сэжигтэн О.Тий мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би 2016 оны 08 дугаар сард /өдрийг нь сайн санахгүй байна/ Ц.М гэх эмэгтэйтэй Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Орбитын тоосгоны үйлдвэрт ажиллаж байх үед Орбитын тойргийн автобусны буудал дээр М халамцуу сууж байхад нь би тухайн үед эрүүл байсан, тэгээд би танилцаад тэр өдрөө манай хүргэн ах Аынд /нагац эгч Бгийн Нн нөхөр/ хамт очиж хоносон. Тэгээд маргаашнаас нь эхлээд би өнөөдрийг хүртэл Ц.Мгийн гэрт амьдрах болсон. М нь Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Баруунтурууны 04-46 тоотод Б гэх /5 настай эрэгтэй/ хүүхэдтэйгээ хоёулахнаа амьдардаг байсан. Би, М, хүү Б бид гурав 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 20 цагийн үед хүргэн ах Аынд буюу Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Тоосгоны үйлдвэрийн цаахан талд байдаг /хаягийг нь сайн мэдэхгүй байна/ гэрт нь очиж хоносон. Тэгээд маргааш нь 10 дугаар сарын 04-ний өдрийн 16 цагийн үед цахилгааны асуудлаас болоод хүргэн ах Аын гэр нь шатаад тэгээд бид нар тэндээ байж байгаад орой 20 цагийн үед М, хүү Б бид гурав хүргэн ах Аынхаас гараад Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Баруунтурууны 04-46 тоотод байх гэртээ 20 цагийн үед очсон. Тэгээд замдаа Э худалдааны төвөөс баруун тийшээ яваад нэрийг нь мэдэхгүй хүнсний дэлгүүрээс 1 шил 0.5 граммын “Ерөөл” нэртэй архи авсан байсан, тэрийгээ гэртээ ороод бид хоёр хувааж уусан. Тэгээд би Ц.Мг хүргэн ах Атай хардаад хэрүүл маргаан хийсэн. Тухайн үед М нь намайг зодож, цохиод байсан, тэгэхээр нь би түлхэж унагаасан чинь хүүхэд Б нь сэрүүн байсан уйлаад болиоч ээ гээд, ээжээ гээд орилоод байхаар нь би дуугүй бай гээд нүүр рүү нь алгадсан. Тэгсэн М хүүхэддээ дандаа ингэж хүнд ад үзэгдэж байх юм, чимээгүй бай гээд байхад гээд өөрөө толгой тархи руу нь алгадаж цохиод байсан. Тэгээд би унтчихсан байсан, тэгсэн чинь Мгийн дүү Э гэх залуу орж ирээд намайг унтаж байхад зодсон. Тэгээд бид хоёр хоорондоо зуралдаж байгаад гэрээс гараад, гадаа бас зодолдож байтал цагдаа ирсэн. Тэгээд би цагдаагийн байгууллагад ирээд шалгагдаж байна. Бид хоёр хүргэн ах Аынд байхдаа 0.75 граммын “Ерөөл” нэртэй архи А, эгч Н бид дөрөв хувааж уусан байсан. Хүргэн ахынд байхдаа бид хоёр хоорондоо хэрэлдэж маргаагүй, согтуу нь согтуу байсан, тийм ч их согтуу байгаагүй, өөрийн гэсэн ухаантай байсан. Би тэр өдөр л хардсан, урьд нь хардаж байгаагүй. Тухайн үед хүргэн ах Аын гэрт хонох үед тэр хоёр бие биерүүгээ сүрхий хараад байсан бөгөөд чи яагаад сээтэгнээд байдаг юм бэ гэсэн ярианаас болоод бид хоёрын хэрүүл эхэлсэн. Би Мтэй 2016 оны 08 дугаар сард анх танилцаад, танилцсан өдрийнхөө

 

маргаашнаас эхлээд нэг гэрт амьдрах болсон бөгөөд амьдарч байх хугацаандаа нэг их хэрэлдэж, маргалддаггүй байсан, хааяа нэг ам мурийдаг байсан. Би Мг нэг удаа цээж рүү нь түлхэж унагаасан, тэрнээс өөрөөр цохиж зодоогүй, өмнө нь зодож цохиж байгаагүй. Б миний хүүхэд биш, хамтран амьдрагч Мгийн хүүхэд, аавыг нь ямар хүн байдгийг мэдэхгүй бөгөөд Мгээс асууж байгаагүй. Би тухайн үед Бийг орилоод байхаар нь дуугүй бай гээд нэг удаа нүүрлүү нь алгадсан, өөрөө зодож цохиогүй. Мтэй хамт амьдарч эхэлсэн цагаасаа түүний хүүхэд Бт ганц удаа ч гар хүрч байгаагүй, тэр үед согтуудаа л гар хүрчихсэн байна. Би бүх хийсэн үйлдлээ санаж байгаа. Миний эрүү, баруун, зүүн хөлний гуя, цээж хэсгээр зовиуртай хөндүүр байна, энэ гэмтлийг Мгийн дүү Э гэх залуу учруулсан. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй...” гэх мэдүүлэг /3 хх-ийн 5-7 дугаар хуудас/

О.Тий яллагдагчаар мэдүүлсэн: “...Би зүйлчлэлийг зөвшөөрч байна. Надад санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг/1 хх-ийн 241-242 дугаар хуудас/

“...2016 оны 08 дугаар сарын 07, 08-ны үеэр санагдаж байна Улаанбаатар хотоос самарт явахаар өөрийн таних хүмүүс А.Э, Э, Э, Х нарын хамт Эийн машинаар Архангай аймгийн Ихтамир суманд ирээд гол дээр хоёр хоносон бөгөөд самар түүх гэсэн боловч тухайн үед хорио тавигдаагүй байсан учраас самар түүж чадаагүй. Ингээд 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр санагдаж байна, Э, Э, Х, Э бид тав Улаанбаатар хот руу буцаж явахаар болоод шөнө 23 цагийн үед Ихтамир сумаас Улаанбаатар хотын чиглэлд гарч замдаа шөнө 02 цагийн орчимд Цэнхэр суманд ирээд би өөрөө Э, Э, Х, Э нарт хэлэхдээ энэ суманд миний таньдаг айл байдаг, би орчихоод ирье гээд Цэнхэр сумын гүүр гараад замаас салж машинаа зогсоогоод Эбид хоёр машинаас буусан. Эмашинаас буугаад надтай хамт яваагүй бие засаад үлдсэн. Тэгээд би ганцаараа цааш явж гудамжны нэрийг нь мэдэхгүй байна, тухайн гудамжны зүүн урд үзүүрээс баруун тал руугаа хоёр дахь хашаа руу ороод тус хашаанд байсан байшингийн үүдний зүүн талын вакум цонхны жижиг порчик буюу цонхыг түлхэж онгойлгоод цонхоор дотор орж байшингийн хоёр давхарт байсан авдар дотроос /авдрын модыг татаж онгойлгоод/ пойлоос гэмээр хазаар нэг ширхэг, ташуур нэг ширхэг, 2 метр орчим сур, бөөрний даруулга, бүс, хөөрөг 1 ширхэг, хромон гутал 1 хос зэргийг хулгайлж аваад байшингаас буцаад цонхоор гарсан. Шөнө 02 цаг өнгөрөөгөөд би машин дээрээ очсон. Байшингаас эд зүйл хулгай хийхэд 10 орчим минут болсон. Би машинд суугаад Э, Э, Х, Э нарт хулгайлсан эд зүйлсээ миний юмнууд гэж хэлж ойлгуулаад бид цааш хөдөлж шөнө 04 цагийн орчим бид нар Хархорин суманд ирээд Орхон голын гүүрний хажууд гол дээр өглөө 10 цаг хүртэл унтаж амарсан. 2016 оны

  1. дугаар сарын 11-ний өглөө 10 цагийн орчим бид нар босцгоогоод Хархорин сумын захын гадна талд машинтайгаа очсон. Би ганцаараа хулгай хийсэн эд зүйлсээ аваад зах руу ороод хромон гутлаа нэг хүнд 100.000 төгрөгөөр, ташуурыг нэг настай эрэгтэй хүнд
  1. төгрөгөөр, хазаар, сур хоёрыг зах дээр явж байсан танихгүй эрэгтэй хүнд 50.000 төгрөгөөр тус тус зарсан. Харин хөөрөг, бүс хоёрыг зараагүй. Эд зүйлсээ зарчихаад машин дээрээ ирээд Э, Э бид гурав зах руу буцаад орсон. Би утсандаа батериа авах гээд нэг утасны лангуун дээр очиход эзэн нь байгаагүй болохоор хоёр ширхэг Нокиа маркын гар утсыг лангуу руу гараа хийж байгаад хулгай хийж авсан бөгөөд утсаа авчихаад гарах гээд Э, Эхоёр руу очиход Э надад улаан өнгийн түрийвч өгсөн. Тухайн үед Э надад тэр түрийвчийг үздээ гэж хэлээд өгсөн болохоор би үзчихээд дотор нь юм байгаагүй болохоор захын үүдний хажууд түрийвчийг хаячихсан юм. Энэ түрийвчийг Э хаанаас, яаж авсан болохыг би мэдээгүй, тэр ч надад энэ талаараа хэлээгүй болохоор хулгайлж авсан гэдгийг нь мэдээгүй. Ингээд 11 өнгөрөөгөөд машин дээрээ ирсэн. Машин дээр ирээд хулгайлсан хоёр утсаа нэг нэгээр нь Э, Х хоёр худалдаж авсан гээд очсон санагдаж байна. Захаас гараад бид нар хоолонд орсон, хоолонд орчихоод 12 цаг өнгөрөөгөөд бид тав Эрдэнэзуу хийд рүү очсон. Тэгээд бид тав тавуулаа машинаас буугаад Э, Э, Х гурав урагшаа яваад өгсөн. Эбид хоёр машины хажууд тамхи татаад зогсож байтал цагаан машин ирж зогсоод цагдаа нар ирээд бид нарыг авч явж шалгасан бөгөөд ийм л асуудал болсон. Би өөрөө хулгай хийх санааг гаргасан. Надтай хамт явсан Э,

п

Э, Э, Х нар бол миний хулгай хийснийг мэдээгүй. Би ч хулгай хийсэн талаараа хэлээгүй. Тухайн үөд би өөрийнхөө хэрэгцээг хангах зорилгоор л хулгай хийсэн юм. ...Контенерийн хажууд зогсож байгаад эд зүйлс зарсан хүнд юмаа үзүүлсэн юм...” гэх мэдүүлэг/1 хх-ийн 242-245 дугаар хуудас/

“...Би ямар хэрэгт яллагдаж байгаагаа ойлгож мэдсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Шүүх шинжилгээний үндэсний хүрэлэнгийн шинжээч эмч Т.Агийн 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн №13836, 13837 дугаар дүгнэлтүүдээр М, Б нарын биед хөнгөн гэмтэл гарсан. ...Би тэр үеэс л эхэлж таньж мэдэх болсон, одоо бид хоёр хамтран амьдраад 2 сар гаруй болж байна. ...Мг хүүхдээ зодоод байхаар нь л би Мтэй маргасан. ...Тухайн үед би Мгийн дүү Эд зодуулсандаа шоконд орчихсон байсан, урд өдөр нь уусан архи сайн гараагүй байсан болохоор худлаа ярьсан. Би Мг Атай хардсан асуудал байхгүй. ...Би Мг татаж унагаах үед ширээний ирмэг мөргөх шиг болсон, тэрнээс өөрөөр би гар, хөлөөрөө цохиж зодсон зүйл байхгүй. ...Бийн биед учирсан дээрх гэмтлүүдийг хэн учруулсныг мэдэхгүй, намайг нэг удаа алгадахад цус нөж гоожсон зүйл байгаагүй, М өөрөө л цохиж зодоод байсан. ...Би тухайн үед хайч, хутга барьж айлган сүрдүүлсэн үйлдэл гаргаагүй. ...Одоо миний биеийн байдал их муу байна, тархи толгой, хэвлий хэсгээр өвдөөд байгаа, өнөөдөр би хорих ангийн эмнэлэгт хэвтэх гэж байгаа, би шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэрэг тогтоолгомоор байна...” гэх мэдүүлэг /3 хх-ийн 9-12 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 13837 дугаартай шинжээчийн дүгнэлт:

Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...1.Ц.Мгийн биед тархи доргилт, баруун, зүүн зулайн хуйхны шарх, хамар ясны хугарал, хамрын нурууны цус хуралт, зулгаралт, зүүн сарвууны цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой...гэх дүгнэлт /1хх-ийн 238 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 13836 дугаартай шинжээчийн дүгнэлт:

Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...1 .Б.Бийн биед тархи доргилт, нүүрний зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 2 өвдөгний үений цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой...гэх дүгнэлт /2хх-ийн 239 дүгээр хуудас/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 8883 дугаартай шинжээчийн дүгнэлт:

Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...1. Шинжилгээнд цайвар цэнхэр өнгийн жинсэн өмд, цэнхэр улаан дөрвөлжин судалтай цагаан өнгийн срочикон цамц зэрэгт цус илэрч байна.

  1. Илэрсэн цус нь бүлгийн харъяалал тогтоох шинжилгээнд тэнцэхгүй байна. Жич: Тогтоолд нэмэлтээр бичсэн ажлын хэсгийн урт 12.5 см, ногоон өнгийн хуванцар бариултай, бариулын хэсгийн урт нь 11 см заазуур, ажпын хэсгийн урт нь 13 см, улаан өнгийн хуванцар бариултай, бариулын хэсгийн урт нь 9 см хайч зэрэгт цус болон биологийн бусад ул мөр илрээгүй...гэх дүгнэлт /3 хх-ийн 59 дүгээр хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1 хх-ийн 02, 2 хх-ийн 199 дүгээр хуудас/

Эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 хх-ийн 14-15 дугаар хуудас/

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 16, 19, 24, 2хх-ийн 204-206, 2хх-ийн 227-232 дугаар хуудас/

2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /1 хх-ийн 22-23 дугаар хуудас/

2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 278 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /1 хх-ийн 31 дүгээр хуудас/

2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн эд зүйлийн үнэлгээ /1 хх-ийн 42 дугаар хуудас/

2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 269 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /1 хх-ийн 43 дугаар хуудас/

  1. оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 332 дугаартай шүүгчийн захирамж /1 хх- ийн 123-124 дүгээр хуудас/

О.Тгийн хувийн байдлын талаарх баримтууд /1 хх-ийн 125-126 дугаар хуудас/

Шүүх сэтгэц гэм судлалын 02 дугаартай магадлагаа /1 хх-ийн 218 дугаар хуудас/ Өвчний түүх /хх-ийн 65-70 дугаар хуудас/

Хохирол болон эмчилгээтэй холбоотой баримтууд /3 хх-ийн 71-78 дугаар хуудас/ Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 101 дүгээр хуудас/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 102-103, Зхх-ийн 28 дугаар хуудас/

  1. оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 11 дугаартай хохирлын үнэлгээний тайлан 12 хх-ийн 194 дүгээр хуудас/

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл 12 хх-ийн 201-203 дугаар хуудас/ Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл /Зхх-ийн 47 дугаар хуудас/

Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /Зхх-ийн 49 дүгээр хуудас/

Нас тоолсон тухай тэмдэглэл /Зхх-ийн 50 дугаар хуудас/

Төрсний гэрчилгээний хуулбар /3 хх-ийн 52 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч О.Т нь Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир баг Наадмын дэнж хорооллын 350 тоотод оршин суух иргэн Д.Хын гэрт нэвтэрч улаан толгойтой, цагаан өнгийн хуванцар хөөрөг 1 ширхэг, нурууны суран бүс 1 ширхэг, яргай ташуур 1 ширхэг, орос хромон гутал 1 хос, 6 метрийн урттай сур, нэг товруутай, мөнгөн бөгжтэй хазаар 1 ширхэг зэргийг машин механизм ашиглан хулгайлж, 525.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

2016 оны 10 дугаар сарын 04-өөс 05-нд шилжих шөнө Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруун турууны 04-46 тоотод оршин суух иргэн Ц.М, бага насны Б.Б нарыг зодож, бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: Хохирогч Д.Хын мэдүүлсэн “...Манай гэрээс миний өөрийн хэрэглэж байсан цагаан өнгийн хуванцар хөөрөг 1 ширхэг, уг хөөрөг нь улаан өнгийн хуванцар толгойтой байсан. Яргай ташуур 1 ширхэг бөгөөд доод хэсгээрээ бор өнгийн савхиар бүрсэн, дунд зэргийн урттай. Миний өөрийн 39 размерын орос хромон гутал 1 хос алга болсон байсан...гэх мэдүүлэг /1хх-ийн 34-35 дугаар хуудас/, хохирогч Ц.Мгийн мэдүүлсэн “...Тэгээд согтчихоод намайг доромжлоод агсараад байсан тэгэхээр нь би аргадаж байгаад унтуулсан. Тэгээд унтаж байгаад 00 цагийн үед гэнэтхэн сэрээд шалтгаангүйгээр учиргүй намайг зодсон чинь хүү унтаж байгаад сэрээд уйлсан чинь Т босоод манай хүү Б дээр очоод орноос нь аваад гэрийн үүд рүү шидсэн бөгөөд шидэхээсээ өмнө хөлөөрөө манай хүүгийн толгой руу 2-3 удаа дэвсээд цохиж аваад байхаар нь би салгахаар очсон чинь намайг эргэж зодоод хутга, хайч барьж аваад дүрнэ гээд дайраад, хайчаараа гэдэс рүү хатгаад, гарт таарсан зүйлээрээ намайг толгой түрүүгүй зодож, цохиод байсан. Маш их гомдолтой байна. Энэ хүнд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж өгөхийг хүсч байна гэх мэдүүлэг /2хх-ийн 218-221 дүгээр хуудас/, насанд хүрээгүй хохирогч Б.Бийн мэдүүлсэн “...Намайг орноос авч шидсэнийг би мэдээгүй, миний хамарнаас цус гараад байсан. Манай ээжийг хутга, хайч бариад зодох гээд байсан бөгөөд ээжийг хэвтүүлчихээд гутлаараа зодоод байсан...” гэх мэдүүлэг /2хх-ийн 224-225 дугаар хуудас/, гэрч М.Аын мэдүүлсэн “...О.Т манай эхнэр Б.Нн төрсөн эгч Охүүхэд. Би

эхнэртэйгээ 2003 онд гэр бүл болсноос хойш таньдаг болсон. Би энэ хэргийн талаар сайн мэдэхгүй, манай эхнэр л Т эхнэр, хүүхдээ зодчихсон байна гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /Зхх-ийн 55 дугаар хуудас/, гэрч Б.Нн мэдүүлсэн “...Т, М хоёр 2016 оны 08 сараас л хамт амьдрах болсон байх, яг хэзээ, хэрхэн, яаж танилцсан болохыг би сайн мэдэхгүй байна. Манай гэрт байхдаа хоорондоо хэрэлдэж, маргалдсан асуудал гаргаагүй, манайхаас зүгээр гараад явсан. Тэр архи уухгүй үедээ зүгээр ааш зантай, архи уучихаараа жаахан ааш авир гаргаад байдаг, агсан тавьдаг, ер нь их нийтэч зантай, алдаж оносон юм үзсэн л хүүхэд, айхтар тийм ширүүн догшин зан авир байхгүй...” гэх мэдүүлэг /Зхх-ийн 56 дугаар хуудас/, гэрч Б.Нийн мэдүүлсэн “...Б.Б нь “Гэмтэл согог судлалын үндэсний төв”-ийн “Хүүхдийн гэмтэл согог судлалын тасаг”-т 2016 оны 10 дугаар сарын 05-аас 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хэвтэн эмчлүүлж байгаад гарсан. Б.Бийн биед учирсан гэмтэл нь тархины талаас тархи хавантай, доргилттой байсан бөгөөд үүнд нь эмчилгээ хийсэн, хамрын хугарлыг нарийн мэргэжпийн эмчид үзүүлж зөвлөгөө авах хэрэгтэй...” гэх мэдүүлэг /Зхх-ийн 57-58 дугаар хуудас/, иргэний нэхэмжлэгч Б.Гийн мэдүүлсэн “...Би Өвөрхангай аймгийн Хархорин сумын “Манлай тод” хүнс барааны зах дээр махны лангуу ажиллуулдаг юм. Би тэр хоёроос ямар учраас өмсчихсөн гутлаа зарж байгаа талаар асуутал надад хэлэхдээ бид нар гэр бүлээрээ зугаалганд яваад бензин тосны мөнгө хэрэг болоод зарах гэж байна гэхээр нь би 100.000 /нэг зуун мянга/ төгрөгөөр худалдаж авсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 37-38 дугаар хуудас/, гэрч Б.Мгийн мэдүүлсэн “...Би танай цагдаагийн газар хэрэгт шалгагдаж байгаа Эийн төрсөн дүү нь байгаа юм. Э ах миний эзэмшлийн 77-12 УНЯ улсын дугаартай Сивик маркын машиныг надад самарт унаад явъя гээд 2016 оны 08 сарын 04-өөс 05-ны үеэр хэлээд унаад явсан. Би өөрийнхөө мөнгөөр худалдаж авсан учир энэ машин миний эзэмшлийнх байгаа юм. Би Б гэх хүн мөнгөө бэлнээр өгсөн. 3.500.000 төгрөг өгсөн бөгөөд худалдан авах үед надтай хамт манай ах Э хамт явж байсан юм...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 39-40 дүгээр хуудас/, гэрч Э.Бийн мэдүүлсэн “...Нопс1а Смс маркын тээврийн хэрэгслийг 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотын “Да хүрээ” зах дээр машинаа зарах гээд зогсож байтал нэг эмэгтэй, эрэгтэй хоёр хүн ирсэн бөгөөд нэрийг нь сайн мэдэхгүй, ах дүү хоёр ирээд үзэж байгаад 3.500.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгөөр авсан ба уг нь эмэгтэй дүүгийнх нь нэр дээр шилжүүлэх гэсэн боловч бичиг баримт байхгүй байсан тул ахтай нь нотариат ороод худалдан авах гэрээ байгуулан ахын нь нэр дээр шилжүүлж өгсөн юм...” гэх мэдүүлэг /1хх-ийн 194-195 дугаар хуудас/, гэрч Б.Омэдүүлсэн “...Миний төрсөн хүү Т нь 1989 онд Төв аймгийн Бор нуур суманд айлын ганц хүү болж төрсөн. Дээрээ ах, эгч байхгүй, доороо нэг эрэгтэй өргөмөл дүүтэй. Зан байдлын хувьд төлөв даруу зантай, хүний үгнээс гарахгүй, миний хувьд хэвийн л зан ааштай хүүхэд байгаа юм. Миний урдаас үг сөрж байгаагүй. Тэрээр ажилд сайн, ямар ч ажлыг хийдэг, энд тэндээс шагнал урамшуулал авч байгаагүй, одоо 28 настай...гэх мэдүүлэг /1 хх-ийн 214-215 дугаар хуудас/, шинжээч Т.Агийн мэдүүлсэн “...Дээрх гэмтлүүд нь гар, хөл, мод, тоосго, чулуу гэх мэт ирмэггүй зүйлүүдээр үүсэх боломжтой. Гутлаар бариад хүчтэй цохих үед үүснэ. Мөн гэмтлүүд гутлаа бариад хүчтэй цохих үед болон, гар, хөлөөрөө цохихын аль алинд нь үүсэх боломжтой. Гутлыг шидэх үед нүүрний зулгаралт, цус хуралт гэмтлүүд нь үүсэх боломжтой...” гэх мэдүүлэг 12 хх-ийн 242-243 дугаар хуудас/, гэрч А.Хийн мэдүүлсэн “...2016 оны 08 дугаар сар гарч байсан болов уу, Өвөрхангай аймгийн Хархорин сумын захаас ташуур авч байсан. Би хэн гэдэг хүнийг нь мэдэхгүй байна. 10.000 төгрөгөөр худалдан авч байсан. Нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 188 дугаар хуудас/, гэрч М.Эгийн мэдүүлсэн “...Би Тг зодоогүй, хоорондоо ноцолдож байгаад ганц, нэг удаа алгадсан бөгөөд өөрөөр цохиж зодсон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг 12 хх-ийн 233 дугаар хуудас/, сэжигтэн Б.Эийн мэдүүлсэн “...2016 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотоос Архангай аймгийн Ихтамир сумын руу өөрийн найз болох Эы хадам аав Баяраа болон Сараа эгчийг дагаад самар түүхээр өөрийн найз Э, Э түүний эхнэр Х, Т нарын хамт дүү Мгийн эзэмшлийн Хонда Сивик маркын усан цэнхэр өнгийн машиныг би жолоодож явсан. Хулгай хийх санааг хэн гаргасан талаар сайн мэдэхгүй байна, хулгай хийнэ гэж бодоогүй. Миний төрсөн дүү Мгийн эзэмшлийн 77-12 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэл байгаа юм...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 61-62 дугаар хуудас/, сэжигтэн А.Эы мэдүүлсэн “...2016

 

оны 08 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотоос Архангай аймгийн Ихтамир сум руу найз бүсгүй Х түүний аав, ээж болон ах дүү нартай нь 3 машинтай хөдөлсөн. Манай найз Эийн өөрийнх нь эзэмшлийн 77-12 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэл байгаа юм...” гэх мэдүүлэг/1хх-ийн 64-65 дугаар хуудас/, сэжигтэн О.Тий мэдүүлсэн “...Би 2016 оны 08 дугаар сард /өдрийг нь сайн санахгүй байна/ Ц.М гэх эмэгтэйтэй Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Орбитын тоосгоны үйлдвэрт ажиллаж байх үед Орбитын тойргийн автобусны буудал дээр танилцаад тэр өдрөө манай хүргэн ах Аынд /нагац эгч Бгийн Нн нөхөр/ хамт очиж хоносон. Тэгээд маргаашнаас нь эхлээд би өнөөдрийг хүртэл Ц.Мгийн гэрт амьдрах болсон. Мтэй хамт амьдарч эхэлсэн цагаасаа түүний хүүхэд Бт ганц удаа ч гар хүрч байгаагүй, тэр үед согтуудаа л гар хүрчихсэн байна. Би бүх хийсэн үйлдлээ санаж байгаа. Миний эрүү, баруун, зүүн хөлний гуя, цээж хэсгээр зовиуртай хөндүүр байна, энэ гэмтлийг Мгийн дүү Э гэх залуу учруулсан. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй...” гэх мэдүүлэг /3 хх-ийн 5-7 дугаар хуудас/, О.Тгийн яллагдагчаар мэдүүлсэн “...Би зүйлчлэлийг зөвшөөрч байна. Надад санал хүсэлт байхгүй...”гэх мэдүүлэг /1хх-ийн 241-242 дугаар хуудас/, “...2016 оны 08 дугаар сарын 07, 08-ны үеэр санагдаж байна Улаанбаатар хотоос самарт явахаар өөрийн таних хүмүүс А.Э, Э, Э, Х нарын хамт Эийн машинаар Архангай аймгийн Ихтамир суманд ирээд гол дээр хоёр хоносон бөгөөд самар түүх гэсэн боловч тухайн үед хорио тавигдаагүй байсан учраас самар түүж чадаагүй. Тэгээд би ганцаараа цааш явж гудамжны нэрийг нь мэдэхгүй байна, тухайн гудамжны зүүн урд үзүүрээс баруун тал руугаа хоёр дахь хашаа руу ороод тус хашаанд байсан байшингийн үүдний зүүн талын вакум цонхны жижиг порчик буюу цонхыг түлхэж онгойлгоод цонхоор дотор орж байшингийн хоёр давхарт байсан авдар дотроос /авдрын модыг татаж онгойлгоод/ пойлоос гэмээр хазаар нэг ширхэг, ташуур нэг ширхэг, 2 метр орчим сур, бөөрний даруулга, бүс, хөөрөг 1 ширхэг, хромон гутал 1 хос зэргийг хулгайлж аваад байшингаас буцаад цонхоор гарсан. Надтай хамт явсан Э, Э, Э, Х нар бол миний хулгай хийснийг мэдээгүй. Би ч хулгай хийсэн талаараа хэлээгүй. Тухайн үед би өөрийнхөө хэрэгцээг хангах зорилгоор л хулгай хийсэн юм...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 242-245 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 13837 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 238 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 13836 дугаартай шинжээчийн дүгнэлт /2хх-ийн 239 дүгээр хуудас/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 8883 дугаартай шинжээчийн дүгнэлт /3 хх-ийн 59 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож, шүүгдэгч О.Тгийн “би М болон түүний хүү Б нарыг зодоогүй” гэх мэдүүлэг нь няцаагдаж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч О.Тгийн гэмт хэрэгт оногдуулах ялыг хөнгөрүүлж, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцааж хэрэглэх үндэслэлтэй байх тул шүүгдэгч О.Тд Архангай аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус өөрчлөн зүйлчилж,

О.Тг бусдын эд хөрөнгийг орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж хулгайлсан, 2 хүний /бага насны хүүхдэд/ бие махбодид хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзэв.

Шүүгдэгч О.Тд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Хохирогч Ц.Мд гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд Мөнх онол эмнэлэгт хэвтэж эмчлүүлсний төлбөр 270.000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 14- нд авсан эмний үнэ 10.000 төгрөг, нийт 280.000 төгрөгийг шүүгдэгч О.Тгээс гаргуулж олгуулах, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан металь бугуйвч 1 ширхэг, металь бөгж 1 ширхэг, чулуун бөгж 2 ширхэг, могой дүрстэй эд зүйл 1 ширхэг зэргийг улсын орлогод оруулах, гутал 1 хос, хутга 1 ширхэг, хайч 1 ширхэг, цамц 1 ширхэг, өмд 1 ширхэг зэргийг устгах, 3 ширхэг рентген зургийг хохирогчид олгож, хэрэгт битүүмжпэгдсэн тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр Б.Эийн эзэмшилд бүртгэлтэй 77-12 УНЯ улсын дугаартай Хонда сивик маркийн автомашиныг эзэмшигчид буцаан олгох, мөн шүүгдэгч О.Тгийн цагдан хоригдсон 289 хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгч О.Т нь “хулгайн гэт хэргийг үйлдэхэд Эхамтран оролцсон, гэрт нь орж эд зүйлийг авсан тул дахин шалгуулах” хүсэлтийг гаргаж байх боловч энэ нь хэргийг мөрдөн байцаалт хийлгэхээр буцаах үндэслэл болохгүй ба О.Т нь энэ талаарх гомдол хүсэлтээ цагдаагийн байгууллагад гаргах эрхтэй болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6, 1.7, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч О.Тд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус өөрчлөн зүйлчилсүгэй.
  2. Шүүгдэгч ОТг бусдын хөрөнгийг орон байранд нэвтэрч машин механизм хэрэглэн хулгайлсан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  3. Шүүгдэгч ОТд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 460 нэгжтэй тэнцэх хэмжээний торгох ялын 12 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногоор тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн нийт 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг эдлүүлсүгэй.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Тгийн эдлэх хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй.
  6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Тий цагдан хоригдсон 289 хоногийг түүний эдлэх 2 жил 1 сарын хугацааны хорих ялд оруулан тооцсугай.
  7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч О.Тээс 280.000 төгрөг гаргуулж, Улаанбаатар хот Сонгино хайрхан дүүргийн 32 дугаар хороо Баруун турууны 04-46 тоотод оршин суух хохирогч Гээпил овогт Цэгмидийн Мд /РД: ЧИ77061705/ шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 сарын хугацаанд багтаан олгосугай.
  8. 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, битүүмжпэгдсэн 2.200.000 төгрөгийн үнэлгээ бүхий 77-12 УНЯ улсын дугаартай Хонда сивик маркийн автомашиныг эзэмшигч Б.Эт буцаан олгосугай.
  9. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан металь бугуйвч 1 ширхэг, металь бөгж 1 ширхэг, чулуун бөгж 2 ширхэг, могойн дүрстэй эд зүйл 1 ширхэг зэргийг улсын орлогод оруулж, гутал 1 хос, хутга 1 ширхэг, хайч 1 ширхэг, цамц 1 ширхэг, өмд 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж, 3 ширхэг рентген зургийг хохирогч Ц.Мд олгосугай.
  10. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Тд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
  11. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.