| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2018/1550/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/1635 |
| Огноо | 2018-12-04 |
| Зүйл хэсэг | 17.2.2., |
| Улсын яллагч | А.Сайнбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 2018/ШЦТ/1635
2018 12 04 2018/ШЦТ/1635
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
Нарийн бичгийн дарга Д.Отгонмаа, Улсын яллагч А.Сайнбаяр,
Шүүгдэгч Б.И, түүний өмгөөлөгч Н.Ганбат нарыг оролцуулан Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Иийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1706021491773 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч нээлттэйгээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч Б.И нь 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 435 дугаар худгийн байранд иргэн Б.Мд хүч хэрэглэн ай фонь-5 эс загварын гар утсыг нь дээрэмдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд
бичигдэснээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд;
Шүүгдэгч Б.И нь согтуурсан үедээ хохирогч Б.Мын эд хөрөнгийг нь авах зорилгоор хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж довтолон дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан:
Хохирогч Б.Мын мөрдөн байцаалтанд өгсөн:
2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн орой худаг дээрээ засвар хийж байгаад арын өрөөнөөс ус авч байхад гаднаас хүн орж ирэх шиг болохоор нь хэн бэ гэхэд чи яасан айдаггүй юм бэ? Оройноос хойш хаалгаа онгорхой орхиод гэхээр нь цаанаас гараад ирэхэд 30 орчим насны 170 см орчим өндөртэй залуу байсан. Би хажуугаар нь гарах гэтэл үснээс татаж чирээд хувцасаа тайл гэсэн. Би юу яриад байгаа юм гээд хаалга онгойлоод зугтах гэсэн чинь будагны хажууд байсан хутга аваад чи наанаасаа хөдлөх юм бол дүрчинэ шүү гэж хэлээд хаалга хаачихсан. Миний хувцасыг тайлах гээд ноцолдож байснаа чамайг цагдаа шүүхээр явах юм бол ална шүү гэсэн. Энэ үед миний гар утас дуугарсан. Надад утас авах боломж өгөөгүй. Миний утасыг тэр залуу аваад чи энэ утас руугаа залгаад ганцаараа гарч ирээд уулзаарай гээд гарч явсан. Би утасаа 2017 оны 09 сард
250.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Миний биед сүртэй гэмтэл учраагүй тул шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Хутгыг би гэрээсээ засвар хийхэд ашиглах гээд авч ирсэн байсан ба тэр үед цагдаа нар үзлэг хийгээд зургийг нь аваад хэргэлдэг болохоор үлдээгээд явсан. Сүүлд нь алга болсон, олдохгүй байна гэх мэдүүлэг /хх- ийн 44-49/,
Таньж олуулах ажиллагаа явуулсан 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн:
1-5 гэж дугаарлан 2 дугаарт Б.Иийн зургийг байршуулан хохирогчид таниулахад цэвэрхэн шар царайтай, хар өнгийн жартгардуу гэмээр нүдтэй залуу байсан ба 2 дугаартай зураг түүний зураг мөн байна. Би нүд болон царайных нь ерөнхий төлөвөөр таньж байна гэх тэмдэглэл /хх-ийн 40-41/,
Гэрч Х.Эрхэмбаярын мөрдөн байцаалтанд өгсөн:
2017 оны 09-р сард байх, өдрийг санахгүй байна. Би гэртээ байж байхад найз И ирээд 1 хямдхан утас байна авах хүн байна уу гэсэн. Тэгээд хаанаас авсан, хэний утас юм, хүн амьтан асууж ирээд хүндрэл учруулахгүй биздээ гэхэд зүүгээрээ манай ээжийн гар утас гэсэн. Тэгэхээр нь нэг хашаанд байдаг өөрийн нагац эгч Соёлгэрэлд үзүүлэхэд манай эгч хаширлаад хаанаас авсан юм, хулгайн утас биш биздээ гэхэд И миний гар утас асуудалгүй гээд кодыг нь хэлж өгөөд эгч итгээд авсан санагдаж байна. Тэгээд 100.000 гаруй төгрөгөөр зарна гэхэд эгч
50.000 төгрөг бэлэн байна гээд өгч, гар утсыг авсан. Дараа нь үлдсэн мөнгийг нь өгсөн байх. Тэр гар утас iphone 5 маркийн гар утас байсан санагдаж байна гэх мэдүүлэг /хх-ийн 59/,
Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын Дамно ХХК-ийн 2017 оны 10 дугаар сарын 13- ны өдрийн БЗ1-93 дугаартай:
2017 оны 09 сарын 18-ны өдрийн байдлаар ай фонь 5 эс маркийн гар утас
Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын Дамно ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 09- ний өдрийн БЗ1-18-1290 дугаартай:
2017 оны 09 сарын 18-ны өдрийн байдлаар 2015 онд худалдаж авч байсан грамм нь тодорхойгүй өрөөсөн монетон ээмэг 103.200 төгрөгийн үнэтэй гэх
хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 107-108/,
22/
-гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 16/,
-хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 19-
Шүүгдэгч Б.Иийн мөрдөн байцаалтанд өгсөн:
Би Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Сайнбаярын 2018 оны 10 сарын 16-ны өдрийн 1706021491773 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчaap татах тогтоолтой танилцлаа. Надад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан топгоолтой холбогдуулан гаргах санал хүсэлт байхгүй. Надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч баина. Би эрх үүргээ ойлгосон, манай ар гэрийнхэн Батсүх өмгөөлөгчийг авсан тул надад мэдүүлэг өгөхөд татгалзах зүйлгүй. 2017 оны 09-р сард өдрийг санахгүй байна. Орой Баянзүрх дүүргийн 22-р хорооны нутаг дэвсгэрт халамцуу яаж байгаад онгорхой худаг байхаар нь гал асууж ороход нэг эгч цаашаа хараад хана будаад байж байсан. Тэгэхэд iphone-5 маркийн гар утас дээр дуу тавьчихсан газар байсан. Тэр эгч эргэж хараад яах гэж байгаа юм гараач гээд худгаас гарч гүйх гэхээр нь цамцнаас нь хойш татаад булан руу түлхээд газар байсан rap утсыг нь аваад гараад зугатаачихсан юм. Тэгээд 2-3 хоногийн дараа найз Эрхэмбаяртай уулзаад уг гар утсыг миний гар утас гэж хэлээд эгчид нь 80.000 төгрөгөөр зарчихсан юм. Би авсан мөнгөө үрээд дуусгачихсан. Би хутга гаргаж айлгасан зүйл огт байхгүй. Би хийсэн хэргээ анхнаасаа хүлээсэн. Энэ үйлдэлдээ гэмшиж байгаа. Хохирогчийн хохирлыг бүрэн барагдуулах болно. Надад хөнгөн арга хэмжээ оногдуулж өгнө үү гэх мэдүүлэг /хх-ийн 78-79/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэргээс: шүүгдэгч Б.Иийн иргэний үнэмлэхний лавлагаа,
урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны тодорхойлолт, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 81-96/, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 193 дугаар шийтгэх тогтоолийн хуулбар /хх-ийн 88-93/ зэргийг шинжлэн судлав.
Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.
Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих зүйлийг нотолсон, мөн хуулийн 16.14 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.
Хохирогч, гэрч, сэжигтэн, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, хөрөнгийн үнэлгээний
тайлангуудыг энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцсон болно.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Б.Иийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож, шүүгдэгчийг сэжигтэн, ялллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Ид холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.
Шүүгдэгч Б.Иийн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 193 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Иийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан байх ба түүний цагдан хоригдсон 25 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож шийдвэрлэжээ.
Үүнээс дүгнэхэд шүүгдэгч Б.И нь тэнсэж хянан харгалзсан шүүхийн шийдвэр гарснаас 1 сар 11 хоногийн дараачаар буюу 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр дахин гэмт хэрэг үйлдсэн байна.
Иймд хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тогтоох нь зүйтэй юм. Ингэхдээ тэнсэж хянан харгалзасан 1 сар 11 хоногийг оногдуулсан хорих ялаас хасч 2 жил 4 сар 19 хоногийн хугацааг нэмж нэгтгэх нь зүйтэй.
Хохирогч Б.М нь өөрт учирсан хохиролыг барагдуулж авсан, гомдолгүй, шүүх хуралдаанд очих боломжгүй гэсэн тайлбарыг шүүх хуралдааны тов мэдэгдэхэд шүүгчийн туслахад хэлсэн болох нь утсаар ярьсан тэмдэглэлэр тогтоогдож байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол арилсанд тооцон, шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг нөхөн төлбөн, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа байдал, хувийн байдал, шүүх хуралдааны оролцогч нарын дүгнэлт зэргийг харгалзан үзсэн болно.
Шүүгдэгч Б.Иийн өмнөх шийтгэх тогтоолоор 25 хоногийн хугацаагаар цагдан хоригдсоныг эдлэх ялд оруулан тооцсон, тэрээр дээрэмдэх гэмт хэргийн улмаас 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар нийт 51 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялын хугацаанд тус тус оруулан тоож, хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тэмдэглэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ
нь:
хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн тооцсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ