Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 223/МА2017/00019

 

 

“Цогц шийдэл” ХХК-ний нэхэмжлэлтэй

иргэний тухай

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Ц.Өрнөндэлгэр, шүүгч Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 151/ШЗ 2017/00641 тоот шийдвэртэй

Нэхэмжлэгч: “Цогц шийдэл” ХХК-ний нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Жэй Вай Эн И Си Эс Монголиа” ХХК-д холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 961.711.445 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч “Цогц шийдэл” ХХК-ийн захирал Б.Батцог, хариуцагч “Жэй Вай Эн И Си Эс Монголиа” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Одгэрэл нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, хэргийг 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Төмөрбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Цогц шийдэл” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Батцог, түүний өмгөөлөгч Д.Оргил, Ш.Цолмон, Ц.Цэрэнням, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Одгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Монгол Улсын Засгийн газрын захиалгаар Төв аймгийн Хөшигийн хөндийд Чингис хаан олон улсын нисэх онгоц буудал ("ОУНОБ") барих төслийн хүрээнд ОУНОБ-ын гадна, дотор цахилгаан хангамжийн 6-р болон 9-р багцын цахилгаан угсралтын ажил ("Гэрээт ажил")-ыг гүйцэтгүүлэхээр БНСУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай "Жэй Вай Эн И Си Эс Монголиа" ХХК ("Захиалагч") нь '"Хамтран ажиллах гэрээ" ("Гэрээ")-г "Цогц шийдэл" ХХК ("Компани" эсхүл "Гүйцэтгэгч")-тай 2014 оны 05-р сарын 01-ны өдөр байгуулсан. Гэтэл Захиалагчийн зүгээс ажил эхлүүлэхэд шаардлагатай урьдчилгаа төлбөрийг гэрээнд заасны дагуу төлөөгүй, нөгөөтэйгүүр ажлын зургаар хангахгүй байх, гүйцэтгэсэн ажлын төлбөрийг гэрээнд заасан хуваарь хэмжээгээр төлөхгүй байх зэрэг ноцтой зөрчлүүдийг байнга үүсгэсээр ирсэн тул уг гэрээ хэрэгжих боломжгүй болсон гэж Захиалагч тал үзсэн. Улмаар Захиалагчаас дахин өөр гэрээ байгуулж гэрээт ажлыг үргэлжлүүлэх хүсэлтийг бидэнд тавьснаар талууд 2015 оны 8 сарын 25-ны өдөр "Туслан гүйцэтгэх гэрээ"-г байгуулсан.

Харамсалтай нь туслан гүйцэтгэх гэрээний хэрэгжилтийн явцад өмнөх гэрээгээр үүссэн зөрчлүүд засагдах биш улам даамжирсан. Тодруулбал гүйцэтгэгчийн зүгээс гэрээт ажлыг хувиарийн дагуу захиалагчийн шаардлагад нийцүүлэн чанарын өндөр түвшинд гүйцэтгэсээр ирсэн хэдий ч захиалагч нь гүйцэтгэсэн ажлын төлбөрийг төлөхгүй байх, батлагдаагүй техникийн зургаар ажил гүйцэтгэхийг шаардах, техникийн зургийг өгөхгүй хүлээлт үүсгэх алдаатай зураг өгөх, зургийг олон удаа өөрчилснөөр нэг ажлыг олон давтан хийлгэхэд хүргэх, нэгэнт хийгдсэн ажлуудыг засварлах шаардлагатай болгох, ажил гүйцэтгэх багаж, хэрэгсэл, тоног төхөөрөмж, бараа, эд материалыг шаардлагатай хугацаанд нийлүүлэхгүй байх зэргээр гэрээгээр хүлээсэн үүргээ байнга ноцтой зөрчдөг байсан. Уг зөрчлөөс үүдэж гүйцэтгэгчийн зүгээс гэрээт ажлыг үргэлжлүүлэн хийх боломжгүй болсон тул 2016 оны 7 сарын 18-ны өдөр "2016 оны 7 сарын 22-ны өдрөөс гэрээт ажлын гүйцэтгэлийг зогсоож ажлын талбайг орхих" тухай мэдэгдлийг захиалагчид хүргүүлж ажлын талбайг орхиход хүрсэн.

Өнөөдрийн байдлаар захиалагчаас гэрээний дагуу гүйцэтгэгчид төлбөл зохих гүйцэтгэсэн ажлын хөлс, алданги, хохирол 441 276 992 төгрөг байна. Цаашлаад энэ дүн өсөх бөгөөд бид нэхэмжлэлийн шаардлагаа тухай бүр нэмэгдүүлэх болно гэжээ.

2016 оны 12 сарын 09-ний өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оргил нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа... “Цогц шийдэл” ХХК тус шүүхэд "Жэй Вай Эн И Си Эс Монголиа" ХХК-тай холбогдох "Хамтран ажиллах гэрээ" болон "Туслан гүйцэтгэх гэрээ"-ний дагуу хүлээсэн үүргээ Захиалагч тал биелүүлээгүйн улмаас Гүйцэтгэгчид учирсан хохирол, хугацаандаа гүйцэтгээгүйн алданги, гүйцэтгэсэн ажлын хөлс болох нийт 441 276 992 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлүүдээ дараах байдлаар тодруулж байна.

Нэхэмжлэлийн үндэслэл:Төв аймгийн Хөшигтийн хөндий гэх газарт Монгол улсын Засгийн газрын захиалгаар Олон улсын нисэх онгоцны буудал (цаашид "ОУНОБ" гэх) барих төслийн хүрээнд ОУНОБ-ын гадна, дотор цахилгаан хангамжийн 6-р болон 9-р багцын цахилгаан угсралтын ажил гүйцэтгэх гэрээг "Хамтран ажиллах гэрээ" (цаашид "Эхний гэрээ" гэх) нэртэйгээр 2014 оны 05-р сарын 01-ны өдөр "Цогц шийдэл" ХХК гүйцэтгэгчээр, "Жэй Вай Эн И Си Эс Монголиа" ХХК захиалагчаар оролцон байгуулсан. Эхний гэрээ хэрэгжиж ажлын нийт гүйцэтгэл 37,3 хувьтай байх үед талууд дахин "Туслан гүйцэтгэх" гэрээг 2015 оны 08-р сарын 25-нд байгуулсан.

Тус гэрээгээр Гэрээт ажлын гүйцэтгээгүй байгаа үлдсэн хэсгийн ажлыг гүйцэтгэх, гүйцэтгэлийн төлбөрийг төлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахаар тохиролцсон.

1. Эхний гэрээний дагуу нэхэмжлэх төлбөрийн үндэслэл: 1.1.Захиалагч нь эхний гэрээний гол нөхцлийг 5 дугаар зүйлд заасны дагуу Гэрээний нийт үнийн дүн 2 404 875 593-ийн 20 хувьтай тэнцэх 480 975 119 төгрөгийн урьдчилгааг гэрээ байгуулагдаж компанийн зүгээс урьдчилгаа төлбөрийн нэхэмжлэх явуулснаас хойш 14 хоногийн дотор Компанид төлөх үүрэгтэй байсан. Манай компанийн зүгээс урьдчилгаа төлбөрийн нэхэмжлэхийг гэрээ байгуулагдсан өдөр буюу 2014 оны 5 сарын 1-ний өдөр Захиалагчид хүргүүлсэн боловч Захиалагч энэхүү үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бөгөөд 2015 оны 8 сарын 25-ныг хүртэлх хугацаанд хэсэгчлэн шилжүүлсэн. Энэхүү урьдчилгаа төлбөрийг шилжүүлэх үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүйн хариуцлага болох эхний гэрээний гол нөхцлийн 4 дэх хэсэгт зааснаар 0,05 хувийн алдангийг хэсэгчлэн төлөгдсөн өдөр бүрээс хасаж тооцон нийт 48 312 242  төгрөгийг нэхэмжлэх эрх Компанид үүссэн байна.

1.2.Эхний гэрээний хэрэгжих хугацаанд Гэрээт ажлын гүйцэтгэлийн төлбөрийг Захиалагч нь гэрээнд заасан (Эхний гэрээний баримт бичиг "Ажлын цар хүрээ "-ний 3 дахь хэсэгт заасан) хугацаа болох ажлын төлбөрийн даалгаврыг илгээснээс хойш 35 хоногийн дотор төлөх үүргээ нэг ч удаа хугацаанд нь биелүүлж байгаагүй.Тодруулбал: Гэрээний хэрэгжилтийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын төлбөр 417 544 698 төгрөг болон урьдчилгаа төлбөр 480 975 119 төгрөгийн нийлбэр нь 898 509 814 төгрөг юм. 3ахиалагч нь Эхний гэрээний хэрэгжилтийн хугацаанд гүйцэтгэсэн ажлын төлбөр 267 088 818 төгрөгийг удаа дараа шаардсаны үр дүнд 2015 оны 5 сарын 5-ны өдөр шилжүүлсэн. Эхний гэрээний хугацаанд гүйцэтгэсэн ажлын төлбөрийн үлдэгдэл 150 445 880 төгрөгийг "Туслан гүйцэтгэх гэрээ"-г байгуулсан өдөр буюу 2015 оны 8 сарын 25-ны өдөр Компанид шилжүүлсэн. Дээрх үлдэгдэл төлбөрийг төлөх ёстой өдөр (2015 оны 5 сарын 5-ны өдрөөс хойш төлбөр төлөгдсөн өдөр (2015 оны 8 сарын 25-ны өдөр) хүртэлх 112 хоног тутамд 0,05 хувийн алданги тооцож нийт 8 424 969 28 төгрөгийг захиалагчаас нэхэмжлэх эрх Компанид үүссэн.

1.3.Эхний гэрээний 2015 оны 5 сарын 1-ны өдрөөс 2015 оны 6 сарын 1-ны өдөр хүртэлх хугацаанд гүйцэтгэсэн ажил болох Гадна Каналын ажлын гүйцэтгэлийг хүлээн авч гүйцэтгэлд тооцогдох төлбөрийг 55 249 662 төгрөгөөр баталгаажуулсан боловч төлбөрийг өнөөдрийг хүртэл барагдуулаагүй байна. Энэ талаар манай Компанийн зүгээс удаа дараа мэдэгдэж байсан боловч Захиалагчийн зүгээс "удахгүй шийдвэрлэнэ" гэх тодорхой бус хариу өгч байсан. Иймд дээрх төлбөрийн алдангид 7 747 962 82 төгрөг нийт 68 813 454 төгрөгийг Захиалагчаас нэхэмжлэх эрх үүсээд байна.

2. Туслан гүйцэтгэх гэрээний дагуу нэхэмжлэх төлбөрийн үндэслэл:

2015 оны 8-р сарын 25-ны өдрийн "Туслан гүйцэтгэх гэрээ"-ний үнийн дүн 1 411 848 434 төгрөгөөр батлагдсан. Энэхүү гэрээ нь Компанийн хийсэн ажлын гүйцэтгэлээр төлбөр төлөгдөх нөхцөлтэй байгуулагдсан. Захиалагч нь тус гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа, ноцтой зөрчиж батлагдаагүй техникийн зургаар ажил гүйцэтгэхийг Гүйцэтгэгчээс шаардах, техникийн зургийг олон удаа өөрчилснөөр нэг ажлыг олон давтан хийх, засварлах, ажил хийх багаж, хэрэгсэл хангалттай бус, эд материалын дутагдалд оруулах тохиолдлууд Гэрээний хэрэгжилтийн бүх цаг хугацаанд байнга тулгарч байсан нь барилгын ажлын улаан дэвтэр, ажилчдын тэмдэглэл, Компаниас Захиалагчид явуулж байсан албан бичгээр нотлогддог. Дээрх зөрчлөөс үүдэн ажил төлөвлөгөөний дагуу явагдаж чадахгүй байснаар дараах үр дагаврууд гарч эхэлсэн:

2.1.Ажилчдын сул зогсолт. "Туслан гүйцэтгэх гэрээ"-ний Тусгай нөхцлийн 2.14.5 дахь хэсэгт заасны дагуу Захиалагч нь батлагдсан техникийн зураг, бусад холбогдох баримт бичгүүдээр Гүйцэтгэгчийг хангах үүрэгтэй. Гэтэл 2014 оны 5 сарын 1-ний өдөр буюу ажил эхэлснээс хойш техникийн зургуудыг батлуулж өгөхгүй байх, бусад туслан гүйцэтгэгчдийн ажил гүйцэтгэж буй зурагтай зөрсний улмаас ажлын зургийг шинэчлэх шаардлага удаа дараа тулгарч байсан бөгөөд тухай бүрд ажлын зураг батлагдаж Манай компанид хүргэгдэн ирэх хүртэл 1-3 сарын хугацаа өнгөрч байсан байдаг. Мөн ажил гүйцэтгэхэд шаардлагатай багаж, тоног төхөөрөмж, бараа материалыг "Туслан гүйцэтгэх гэрээ"-ний тусгай нөхцлийн 2.14 дэх хэсэгт заасны дагуу Захиалагч хариуцах үүрэгтэй юм. Гэтэл захиалагчийн зүгээс бараа материал, багаж, тоног төхөөрөмжийг нийлүүлэхгүй байх явдал удаа дараа тохиолдож байсан байдаг. Тухай бүрт манай компанийн зүгээс бараа материалын болон тоног төхөөрөмжийн дутагдлын талаар захиалагчид мэдэгдэж нэн даруй арга хэмжээ авч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаарддаг (албан бичгээр) байсан боловч Захиалагчийн зүгээс энэ асуудалд хойрго хандаж манай Компанид хохирол учруулсаар байсан байдаг. Үүнээс улбаалан ажил гүйцэтгэх боломжгүй болж манай компанийн ажилчдад сул зогсолт үүсч байсан билээ. Харин Захиалагчийн зүгээс төлбөрийг зөвхөн гүйцэтгэсэн ажлын хэмжээгээр төлдөг боловч дээрх шалтгаануудын улмаас сул зогссон ажилчдын цалин Компаниас төлөгдсөөр байсан юм.

2.2.Гүйцэтгэх ажил хугацаандаа хийгдэж чадахгүй болсон. Ажлын батлагдсан зураг, багаж материалын удаашралаас үүдэн ажил нь төлөвлөгөөт хугацаандаа хийгдэж чадахгүй байх, бараа материал, тоног төхөөрөмжийг хугацаа хожимдуулан нийлүүлдэг байснаас үүдэн зарим саруудад сул зогсолт үүсч, зарим саруудад өмнөх хийж гүйцэтгэх ёстой байсан боловч бараа материал, тоног төхөөрөмжийн дутагдлаас үүдэн гүйцэтгэж чадаагүй ажил тухайн сард гүйцэтгэх ёстой төлөвлөгөөт ажлууд дээр нэмэгдэн гүйцэтгэх ажлын бөөгнөрөл үүсэх болсон.

2.3.3ахиалагчийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүдэн Ажил гүйцэтгэгчид хохирол учирсан. Захиалагчаас батлан ирүүлсэн ажлын зураг алдаатай, бусад туслан гүйцэтгэгч нарын ажлын зургаас зөрүүтэй байдгаас Гүйцэтгэгчийн нэгэнт хийгдсэн ажилд өөрчлөлт, засвар хийгдэх тохиолдол байнга гарах болсон. Үүний улмаас Гүйцэтгэгчийн ажилчдад ажил үүргийн хувиарт байхгүй нэмэлт засварын ажлуудыг хийх шаардлага байнга гарах болсон. Энэ нь төлөвлөгөөт ажлын гүйцэтгэлийг удаашруулах, ажилчид илүү цагаар ажиллах гол шалтгаан болдог. Эдгээрээс үүдэн төсөвт тусгагдаагүй цалин, түүнд холбогдох нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татвар төлөгдөж байсан.

2.4.Ажилчдын тоог нэмэх шаардлага. Ажлын зургийн алдаа, багаж тоног төхөөрөмж, бараа материалын дутагдлын улмаас хугацаандаа гүйцэтгээгүй ажлыг ажлын зураг, багаж, тоног төхөөрөмж, бараа материал бэлэн болсон үед хурдан хийж дуусгах шаардлагыг Захиалагчийн зүгээс тавих болсон.

Энэхүү шаардлагыг Гүйцэтгэгч нь хүлээн авч ажиллах хүчний тоог 2015 оны 1 дүгээр сард 97 болгож нэмэгдүүлсэн боловч Захиалагч нь гүйцэтгэсэн ажлын төлбөрийг шилжүүлэхдээ "Ажил гүйцэтгэх гэрээ"-ний үнэд заасан гүйцэтгэлийн хэмжээгээр буюу ойролцоогоор 34 ажилтны цалинтай тэнцэх хэмжээний төлбөр шилжүүлдэг байсан билээ. Дээр дурдсан шалтгаануудаас үүдэлтэйгээр Компани нь Захиалагчийн төлсөн төлбөрөөс илүү хэмжээний цалингийн зарлагыг гаргаж их хэмжээний санхүүгийн эрсдэл хүлээсэн. Гүйцэтгэгч нь Гэрээт ажлыг нэр төртэй аливаа хоцрогдол, доголдолгүй хийж гүйцэтгэх талаар өөрийн зүгээс хийж болох бүхий л боломжит нөхцлийг бүрдүүлж ажилласан ч дээр дурдсан Захиалагчийн буруутай ажиллагааны улмаас үүдсэн цалингийн илүү зардлыг Захиалагч Компанид төлөхөөс татгалзаж, дахин ажилчдын тоог нэмэх шаардлага гаргасаар байсны улмаас Компани санхүүгийн хүнд байдалд хүрч ажил үйлчилгээ явуулж чадахааргүй түвшинд хүрсэн тул (2016 оны 7 сарын 22-ны өдрөөс ажлын талбайг орхих тухай 2016 оны 07-р сарын 18-ны өдрийн 16/85 тоот албан бичгээр мэдэгдэл хүргүүлж ажил гүйцэтгэх ажиллагааг зогсоосон юм.

2015 оны 8 сарын 25-ны өдрөөс 2016 оны 7 сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд сул зогсолтын улмаас илүү төлсөн цалин болон захиалагчийн буруутай үйл ажиллагааны улмаас ажлын гүйцэтгэлд хийгдсэн засварын ажлын хөлсөнд манай компани нь ажлын хөлс болон нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварт 187,288,912 төгрөгийг бодитоор төлөөд байна.

Гэтэл Захиалагч нь зураг өөрчлөх, ажлын материалаар цаг тухайд нь хангах үүргээ биелүүлэхгүй байхаас гадна ажлын гүйцэтгэлийг хүлээж авснаас хойш төлбөр төлөх ёстой цаг хугацаандаа төлбөрөө шилжүүлэхгүй хэвээр байсан бөгөөд үүний улмаас ажилчдын цалинг цаг хугацаандаа тавьж чадахгүй, нийгмийн даатгал болон хүн амын орлогын албан татварыг мөн хугацаанд нь барагдуулж чадахгүй байсан. Ийнхүү захиалагчийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор, бүрэн гүйцэт, хугацаанд нь гүйцэтгээгүй буруутай үйл ажиллагаанаас үүдэн манай компани нь Нийгмийн даатгалын шимтгэлд 33 532 594 төгрөг, Хүн амын орлогын албан татварт 48 010 141 төгрөгийн тус тус өртэй болоод байгаа бөгөөд гүйцэтгэх хугацаанд үүссэн хөдөлмөрийн гэрээний дагуу төлөх ёстой цалингийн өр 52 658 959 төгрөг болоод байна.

            Мөн Нийгмийн даатгалын шимтгэлийг хугацаанд барагдуулаагүйн улмаас үүссэн алдангийн хэмжээ шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийн байдлаар 2 716 140 төгрөг болоод байна.

Үүнээс гадна Татварын Ерөнхий газарт төлөх шаардлагатай өрийн хэмжээ нь даамжирсаар 100 гаруй сая төгрөгт хүрээд байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар Татварын улсын байцаагчаас дүгнэлт үйлдэгдэж эрүүгийн хэрэг үүсгэхээр прокурорт шилжээд байна. Эдгээр нөхцөл байдлуудаас үүдэн манай компанид 2014 оны 5 сарын 1-ний өдрөөс 2016 оны 6 сарын 30-ны өдрийн хооронд дараах хохирол учраад байна.

-Сул зогсолт, захиалагчийн буруугаас хийгдсэн нэмэлт засварын ажлын хөлс төлөлтөөс үүссэн цалингийн илүү төлөлт -170 891 365

-Гүйцэтгэлийн төлбөрийг хугацаанд нь барагдуулаагүйн алданги-7 917 128

-Дээрх хугацаанд хуримтлагдсан Хүн амын орлогын албан татвар болон Нийгмийн даатгалын шимтгэлийн өр – 81 542 735

-Ажил гүйцэтгэх хугацаанд үүссэн цалингийн өр 52 658 959 төгрөг,

Иймд "Цогц Шийдэл" ХХК нь "Жэй Вай Эн И Си Эс Монголиа" ХХК-тай 2014 оны 5 сарын 1-ний өдөр байгуулагдсан "Хамтран ажиллах гэрээ", 2015 оны 8 сарын 25-ны өдөр байгуулагдсан "Ажил гүйцэтгэх гэрээ"-нүүдийн дагуу Захиалагч болох "Жэй Вай Эн И Си Эс Монголиа" ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас өөрт учирсан хохирол, хугацаандаа гүйцэтгээгүйн алдангид дараах төлбөрүүдийг нэхэмжилж байна.

Үүнд: Нэхэмжлэлийн шаардлага: -2014 оны 05-р сарын 01 өдөр байгуулагдсан Хамтран ажиллах гэрээний дагуу Урьдчилгаа төлбөрийг хугацаанд нь гүйцэтгээгүйн алдангид – 48 312 242 төгрөг, 2014 оны 5 сарын 1-ны өдрийн Хамтран ажиллах гэрээгээр гүйцэтгэсэн ажлын төлбөрийг хугацаанд нь төлөөгүйн алдангид 8 424 969 28 төгрөг, 2014 оны 5 сарын 1-ны өдрийн Хамтран ажиллах гэрээгээр гүйцэтгэж Захиалагчид хүлээлгэн өгсөн боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд төлөгдөөгүй төлбөр болон түүний алдангид – 68 813 454 төгрөг, 2015 оны 8 сарын 25-ны өдөр байгуулсан гэрээний үүргийг биелүүлээгүйн улмаас учирсан хохирол болох сул зогсолтын улмаас илүү төлсөн цалин болон захиалагчийн буруугаас болсон ажлын доголдлыг засварласны ажлын хөлсөнд -170 891 365 төгрөг, 2015 оны 8 сарын 25-ны өдөр байгуулсан гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын төлбөрийг хугацаанд нь гүйцэтгээгүй алдангид – 7 917 128 төгрөг, Ажил гүйцэтгэх хугацаанд үүссэн цалингийн өр 52 658 959 төгрөг, Захиалагч нь 2015 оны 8 сарын 25-ны өдөр байгуулсан гэрээний үүргийг зохих ёсоор, хугацаанд нь бүрэн гүйцэд биелүүлээгүйн улмаас манай Компанид учирсан бодит хохирол болох Нийгмийн даатгалын шимтгэл болон хүн амын орлогын албан татварт төлөгдөх ёстой болсон хуримтлагдсан өр – 81 542, төгрөг, Нийгмийн даатгалын шимтгэлийг хугацаанд нь төлөөгүйн алданги 2 716 140 төгрөг тус тус Нийт 441 276 992 төгрөгийг "Жэй Вай Эн И Си Эс Монголиа" ХХК-иас гаргуулж өгнө үү” гэжээ.

2017 оны 06 сарын 07-ны өдөр нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Батцог нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа ... “Цогц шийдэл” ХХК (гүйцэтгэгч тал)-аас 2016 оны 11 сарын 04-ны өдөрТөв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Жэй Вай Эн И Си Эс Монголиа” ХХК (захиалагч гал)-тай холбогдох "Хамтран ажиллах гэрээ" болон "Туслан гүйцэтгэх гэрээ"-ний дагуу хүлээсэн үүргээ Захиалагч тал биелүүлээгүйн улмаас Гүйцэтгэгчид учирсан хохирол, хугацаандаа гүйцэтгээгүйн алданги. гүйцэтгэсэн ажлын хөлс болох нийт 441 276 992 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлүүдээ дараах байдлаар тодруулж байна.

Нэхэмжлэлийн үндэслэл: Төв аймгийн Хөшигтийн хөндий гэх газарт Монгол улсын Засгийн газрын захиалгаар Олон улсын нисэх онгоцны буудал (цаашид "ОУНОБ" гэх) барих төслийн хүрээнд ОУНОБ-ын гадна, дотор цахилгаан хангамжийн 6-р болон 9-р багцын цахилгаан угсралтын ажил (цаашид Гэрээт ажил" гэх) гүйцэтгэхээр “Хамтран ажиллах гэрээ” (цаашид "Эхний гэрээ" гэх) нэртэйгээр 2014 оны 05-р сарын 01-ны өдөр “Цогц шийдэл” ХХК (цаашид "Компани" эсхүл "Нэхэмжлэгч" гэх) гүйцэтгэгчээр, "Жэй Вай Эн И Си Эс Монголиа" ХХК (цаашид "Хариуцагч" гэх) захиалагчаар оролцон байгуулсан. Эхний гэрээ хэрэгжиж ажлын нийт гүйцэтгэл 37,3 хувьтай байх үед талууд дахин "Туслан гүйцэтгэх" гэрээг 2015 оны 08-р сарын 25-нд байгуулсан. Тус гэрээгээр Гэрээт ажлын гүйцэтгээгүй байгаа үлдсэн хэсгийн ажльн гүйцэтгэх, гүйцэтгэлийн төлбөрийг төлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахаар тохиролцсон.

Гэвч эхний гэрээ байгуулагдсан цагаас эхлэн гэрээгээр хүлээсэн үүргээ гэрээгээр тохиролцсон хугацаанд нь биелүүлж байгаагүй. Мөн туслан гүйцэтгэх гэрээний дагуу хүлээсэн үүргээ хариуцагч нь байнга зөрчдөг байсан. Эдгээрээс шалтгаалан манай компани нь дараах төлбөрүүдийг нэхэмжилж байгаа. Эдгээрийг багцалж хэлвэл:

1.Эхний гэрээ болон Туслан гүйцэтгэх гэрээний дагуу Нэхэмжлэгчид төлөх ёстой төлбөрийг хугацаанд нь гүйцэтгэж байгаагүйн алдангийг гэрээгээр тохирсон хэмжээгээр.

2.Гэрээний дагуу Нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн боловч төлбөрөө авч чадаагүй Багц 9 ажлын хэсэг буюу гадна каналын ажлын төлбөр, түүний төлбөрийг хугацаа хэтрүүлсний алдангийг өнөөдөр хүртэлх хугацаагаар

3.Хариуцагч нь гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгчид учирсан хохирол тус тус нэхэмжилж байна. эдгээрийг нэг бүрчлэн задалж тайлбарлавал,

1.Алдангийн үндэслэл: 1.1.Захиалагч нь эхний гэрээний гол нөхцлийн 5 дугаар зүйлд заасны дагуу гэрээний нийт үнийн дүн 2 404 875 593 төгрөгийн 20 хувьтай тэнцэх 480 975 119 төгрөгийн урьдчилгааг гэрээ байгуулагдаж Компанийн зүгээс урьдчилгаа төлбөрийн нэхэмжлэх явуулснаас хойш 14 хоногийн дотор Компанид төлөх үүрэгтэй байсан. Манай компанийн зүгээс урьдчилгаа төлбөрийн нэхэмжлэхийг гэрээ байгуулагдсан өдөр буюу 2014 оны 5 сарын 1-ний өдөр Захиалагчид хүргүүлсэн боловч Захиалагч энэхүү үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бөгөөд 2015 оны 8 сарын 25-ыг хүртэлх хугацаанд хэсэгчлэн шилжүүлсэн. Энэхүү урьдчилгаа төлбөрийг шилжүүлэх үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүйн хариуцлага болох эхний гэрээний гол нөхцлийн 4 дэх хэсэгт зааснаар 0,05 хувийн алдангийг хэсэгчлэн төлөгдсөн өдөр бүрээс хасаж тооцон нийт 48 312 242 төгрөгийг нэхэмжлэх эрх Компанид үүссэн байна.

1.2.Эхний гэрээний хэрэгжих хугацаанд Гэрээт ажлын гүйцэтгэлийн төлбөрийг Захиалагч нь гэрээнд заасан (Эхний гэрээний баримт бичиг "Ажлын цар хүрээ"-ний 3 дахь хэсэгт заасан) хугацаа болох ажлын төлбөрийн даалгаврыг илгээснээс хойш 35 хоногийн дотор төлөх үүргээ нэг ч удаа хугацаанд нь биелүүлж байгаагүй. Тодруулбал, эхний гэрээний хэрэгжилтийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын төлбөр нь 898 509 814 төгрөг юм. Энэхүү гүйцэтгэлийн хэмжээгээр төлбөр төлөх үүргээ эхний гэрээний хэрэгжилтийн хугацаанд нэг ч удаа биелүүлж байгаагүй. Үүнтэй холбогдуулан нэхэмжлэгчээс удаа дараа шаардсаны үр дүнд Эхний гэрээний хэрэгжилтийн хугацаанд гүйцэтгэсэн ажлын төлбөрийн зарим хэсэг буюу 267 088 818 төгрөгийг оны 5 сарын 5-ны өдөр шилжүүлсэн. Үүнээс хойш хоёр дахь гэрээ буюу Туслан гүйцэтгэх гэрээ байгуулахаар талууд тохиролцсоны үр дүнд Гэрээний урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн дүнг гүйцэтгэлийн төлбөрт шилжүүлэн тооцохоор тохиролцсон. Ингэснээр Эхний гэрээний хугацаанд гүйцэтгэсэн ажлын төлбөрийн үлдэгдэл 150 445 880 төгрөгийг "Туслан гүйцэтгэх гэрээ"-г байгуулсан өдөр буюу 2015 оны 8 сарын 25-ны өдөр Компанид шилжүүлсэн. Дээрх үлдэгдэл төлбөрийг төлөх ёстой өдөр буюу хамгийн эхний гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлийг хамгийн сүүлд хүлээлгэн өгсөн өдөр (2015 оны 8 сарын 01-ний өдөр)-өөс хойш төлбөр төлөгдсөн өдөр (2015 оны 8 сарын 25-ны өдөр) хүртлэх 24 хоног тутамд 0,05 хувийн алданги тооцож нийт 1 805 351 төгрөгийг Захиалагчаас нэхэмжлэх эрх компанид үүссэн.

1.3. Хоёр дахь гэрээ буюу туслан гүйцэтгэх гэрээний явцад мөн хариуцагч нь төлбөрийг хугацаа хожимдуулж төлж байсан бөгөөд ийнхүү хугацаа хэтэрсний алдангийг тухай бүрт төлөх байсан дүнгээс гэрээгээр тохиролцсон хувь хэмжээ буюу хоног тутамд 0,1 хувиар тооцон нийт 13 704 377 төгрөгийг нэхэмжлэх эрх үүссэн. (хавсралт №1-ээс үзнэ үү)

Дээрх үндэслэлүүдээр эхний гэрээ болон туслан гүйцэтгэх гэрээний дагуу Нэхэмжлэгч нь нийт 63 821 971 төгрөгийг Хариуцагчаас нэхэмжилж байна.

2. Гадна каналын ажлын төлбөр болон түүний алданги Эхний гэрээний2015 оны 5 сарын 1 -ны өдрөөс 2015 оны 6 сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд гүйцэтгэсэн ажил болох Гадна Каналын ажлын гүйцэтгэлийг хүлээн авч гүйцэтгэлд тооцогдох төлбөрийг 55 249 662 төгрөгөөр баталгаажуулсан боловч төлбөрийг өнөөдрийг хүртэл барагдуулаагүй байна. Энэ талаар манай Компанийн зүгээс удаа дараа мэдэгдэж байсан боловч Захиалагчийн зүгээс “удахгүй шийдвэрлэнэ” гэх тодорхой бус хариу өгч байсан. Иймд дээрх төлбөрийн алдангид 17 348 393 төгрөг нийт 72 598 055 төгрөгийг Захиалагчаас нэхэмжлэх эрх үүсээд байна. (энэхүү гүйцэтгэсэн ажлын төлбөр болон түүний алдангийн дэлгэрэнгүй тооцоог Хавсралт №2-оос үзнэ үү)

Энэхүү ажил нь эхний гэрээний хэрэгжилтийн явцад гүйцэтгэгдсэн боловч түүний хэрэгжилтийн явцад төлөгдсөн төлбөр болох 898 509 814 төгрөгийн төлбөрт багтаагүй нь Хариуцагчаас ажлын гүйцэтгэлийг дүгнэн төлбөрийг шилжүүлэхдээ ашигладаг interm payment буюу ажлын гүйцэтгэлийн тооцооноос тодорхой харагддаг. Хэрэв гадна каналын ажлын төлбөр нь дээрх төлбөрт багтсан бол гүйцэтгэлийн тооцооны багц 9.1.4 дэх хэсэгт дурдагдах ёстой бөгөөд үүнийг үндэслэн гүйцэтгэлийн төлбөр илүү өндөр гарах ёстой.

3.Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж байгаагүйн улмаас учирсан хохирол

Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүрэг болох батлагдсан ажлын зургаар нэхэмжлэгчийг хангах, шаардлагатай бараа материал тоног төхөөрөмжөөр хангах үүргээ хангалттай биелүүлж байгаагүй бөгөөд энэ нь хавтаст хэрэгт байх Самсунг компаниас ирүүлсэн ажил шалгуулах хүсэлтүүдээр нотлогддог. Үүнтэй холбогдуулан нэхэмжлэгч нь Хариуцагчаас Гэрээний үүргээ биелүүлж байгаагүйгээс өөрт учирсан хохирлыг өөрөө тодорхойлж нэхэмжилж байгаа болно.

Энэхүү хохирлыг үнэн бодитойгоор, хөндлөнгийн байр суурьнаас илүү тодорхой гаргуулах үүднээс Нэхэмжлэгчийн зүгээс гүйцэтгэсэн нийт ажлын хэмжээ болон хариуцагчийн буруугаас давтан гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээ түүний үнэлгээг тогтоолгох хүсэлтэй байгаа болно. Ийнхүү тусгай мэдлэг бүхий шинжээчээр нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын нийт тоо хэмжээ, хариуцагчийн буруугаас давтан гүйцэтгэсэн ажлын хэмжээг үнэн зөвөөр тодорхойлуулснаар нэхэмжлэгчид учирсан хохирлын хэмжээ нь үнэн бодитоор гарах болно.

Эдгээр нөхцөл байдлуудаас үүдэн манай компанид 2014 оны 5 сарын 1-ний өдрөөс 2016 оны 6 сарын 30-ны өдрийн хооронд дараах хохирол учраад байна.

Сул зогсолт, захиалагчийн буруугаас хийгдсэн нэмэлт засварын ажлын хөлс төлөлтөөс үүссэн цалингийн илүү төлөлт-170 891 365 (дэлгэрэнгүй тооцоог хавсралт №4-өөс үзнэ үү) Дээрх хугацаанд хуримтлагдсан Хүн амын орлогын албан татвар болон Нийгмийн даатгалын шимтгэлийн өр-81 542 735 (дэлгэрэнгүй тооцоог хавсралт №6-аас үзнэ үү) Ажил гүйцэтгэх хугацаанд үүссэн цалингийн өр 52 658 959 төгрөг.

Иймд "Цогц Шийдэл" ХХК нь "Жэй Вай Эн И Си Эс Монголиа" ХХК-тай 2014 оны 5 сарын 1-ний өдөр байгуулагдсан "Хамтран ажиллах гэрээ", 2015 оны 8 сарын 25-ны өдөр байгуулагдсан "Ажил гүйцэтгэх гэрээ"-нүүдийн дагуу Захиалагч болох "Жэй Вай Эн И Си Эс Монголиа" ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас өөрт учирсан хохирол, хугацаандаа гүйцэтгээгүйн алдангид дараах төлбөрүүдийг нэхэмжилж байна.

Үүнд: Нэхэмжлэлийн шаардлага: 1.Эхний гэрээ болон Туслан гүйцэтгэх гэрээний дагуу Нэхэмжлэгчид төлөх ёстой төлбөрийг хугацаанд нь гүйцэтгэж байгаагүйн алдангийг гэрээгээр тохирсон хэмжээгээр буюу 63 821 971 төгрөг,

2.Гэрээний дагуу Нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн боловч төлбөрөө авч чадаагүй Багц 9 ажлын хэсэг буюу гадна каналын ажлын төлбөр, түүний төлбөрийг хугацаа хэтрүүлсний алдангийг өнөөдөр хүртэлх хугацаагаар буюу 72 598 056 төгрөг Хариуцагч нь гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгчид учирсан хохиролд 305 093 058 төгрөг тус тус нийт 441 276 992 төгрөгийг “Жэй Вай Эн И Си Эс Монголиа” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ. /3 хх165-168/

2017 оны 06 сарын 07-ны өдөр нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Батцог ихэсгэсэн шаардлагадаа ... "Цогц шийдэл" ХХК (гүйцэтгэгч тал)-аас 2016 оны 11 сарын 04-ны өдөр Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Жэй Вай Эн И Си Эс Монголиа” ХХК (захиалагч тал)-тай холбогдох "Хамтран ажиллах гэрээ" болон “Туслан гүйцэтгэх гэрээ”-ний дагуу хүлээсэн үүргээ Захиалагч тал биелүүлээгүйн улмаас Гүйцэтгэгчид учирсан хохирол, хугацаандаа гүйцэтгээгүйн алданги, гүйцэтгэсэн ажлын хөлс болох нийт 441 276 992 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагаа дараах үндэслэлүүдээр нэмэгдүүлж байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх үндэслэл:

Төв аймгийн Хөшигтийн хөндий гэх газарт Монгол улсын Засгийн газрын захиалгаар Олон улсын нисэх онгоцны буудал (цаашид "ОУНОБ" гэх)барих төслийн хүрээнд ОУНОБ-ын гадна, дотор цахилгаан хангамжийн 6-р болон 9-р багцын цахилгаан угсралтын ажил (цаашид "Гэрээт ажил" гэх) гүйцэтгэх гэрээг "Хамтран ажиллах гэрээ" (цаашид "Эхний гэрээ" гэх) нэртэйгээр 2014 оны 05-р сарын 01 -ний өдөр "Цогц шийдэл" ХХК (цаашид "Компани" эсхүл "Нэхэмжлэгч" гэх) гүйцэтгэгчээр, "Жэй Вай Эн И Си Эс Монголиа" ХХК (цаашид "Хариуцагч" гэх) захиалагчаар оролцон байгуулсан. Эхний гэрээ хэрэгжиж ажлын нийт гүйцэтгэл 37,3 хувьтай байх үед талууд дахин "Туслан гүйцэтгэх" гэрээг 2015 оны 8-р сарын 25-нд байгуулсан. Тус гэрээгээр Гэрээт ажлын гүйцэтгээгүй байгаа үлдсэн хэсгийн ажлыг гүйцэтгэх, гүйцэтгэлийн төлбөрийг төлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахаар тохиролцсон.

Гэвч эхний гэрээ байгуулагдсан цагаас эхлэн гэрээгээр хүлээсэн үүргээ гэрээгээр тохиролцсон хугацаанд нь биелүүлж байгаагүй. Мөн Туслан гүйцэтгэх гэрээний дагуу хүлээсэн үүргээ хариуцагч нь байнга зөрчдөг байсан. Тухайлбал, ажлын зураг батлуулж өгөхгүй хугацаа алдах, гэрээгээр хүлээсэн хариуцагчийн үүрэг болох шаардлагатай бараа материал, тоног төхөөрөмжөөр хангахгүй байх, шаардлагатай хугацаанд нийлүүлэхгүй байх, гүйцэтгэсэн ажлын төлбөрийг хугацаа хожимдуулж шилжүүлэх зэргээр Гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж байсан байдаг. Үүнтэй холбогдуулан 2016 оны 11 сарын 4-ний өдөр Төв аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан 441 276 992 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

Хэргийг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр "Цогц шийдэл" ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлын нийт хэмжээ болон, давтан гүйцэтгэсэн ажлын хэмжээг тодорхойлсон шүүхийн шинжээчийн дүгнэлт гарсан бөгөөд уг дүгнэлтээс үзэхэд "Цогц шийдэл" ХХК нь 2014 оны 5 сараас эхлэн 2016 оны 7 сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээг 2 044 617 500 төгрөг гэж тогтоосон байдаг. Харин нэхэмжлэгч нь гэрээний хэрэгжилтийн хугацаанд давтан гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээг 251 590 800 төгрөг гэж тогтоосон. Харин хариуцагчийн зүгээс гэрээний хэрэгжилтийн хугацаанд 1 460 454 493 төгрөгийг ажил гүйцэтгэлийн хөлсөнд авсан байдаг.

Иймд манай компани нь дараах төлбөрүүдийг "Жэй Вай Эн И Си Эс Монголиа" ХХК-иас нэхэмжилж байна.

Нэг. Хоёр гэрээний хэрэгжилтийн хугацаанд шилжүүлсэн урьдчилгаа төлбөр болон гэрээт ажлын хөлсийг хугацаа хожимдуулж гүйцэтгэсний хохирол гэрээгээр заасан хэмжээгээр алданги:

1.1.Захиалагч нь Эхний гэрээний гол нөхцлийн 5 дугаар зүйлд заасны дагуу Гэрээний нийт үнийн дүн 2 404 875 593 төгрөгийн 20 хувьтай тэнцэх 480 975 119 төгрөгийн урьдчилгааг Гэрээ байгуулагдаж Компанийн зүгээс урьдчилгаа төлбөрийн нэхэмжлэх явуулснаас хойш 14 хоногийн дотор Компанид төлөх үүрэгтэй байсан. Манай компанийн зүгээс урьдчилгаа төлбөрийн нэхэмжлэхийг гэрээ байгуулагдсан өдөр буюу 2014 оны 5 сарын 1-ний өдөр Захиалагчид хүргүүлсэн боловч Захиалагч энэхүү үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бөгөөд 2015 оны 8 сарын 25-ныг хүртэлх хугацаанд хэсэгчлэн шилжүүлсэн. Энэхүү урьдчилгаа төлбөрийг шилжүүлэх үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүйн хариуцлага болох Эхний гэрээний гол нөхцлийн 4 дэх хэсэгт зааснаар 0,05 хувийн алдангийг хэсэгчлэн төлөгдсөн өдөр бүрээс хасаж тооцон нийт 48 312 242 төгрөгийг нэхэмжлэх эрх Компанид үүссэн байна.

1.2.Эхний гэрээний хэрэгжих хугацаанд Гэрээт ажлын гүйцэтгэлийн төлбөрийг Захиалагч нь гэрээнд заасан (Эхний гэрээний баримт бичиг "Ажлын цар хүрээ "-ний 3 дахь хэсэгт заасан) хугацаа болох ажлын төлбөрийн даалгаврыг илгээснээс хойш 35 хоногийн дотор төлөх үүргээ нэг ч удаа хугацаанд нь биелүүлж байгаагүй. Тодруулбал, эхний Гэрээний хэрэгжилтийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын төлбөр нь 898 509 814 төгрөг юм. Энэхүү гүйцэтгэлийн хэмжээгээр төлбөр төлөх үүргээ эхний гэрээний хэрэгжилтийн хугацаанд нэг ч удаа биелүүлж байгаагүй. Үүнтэй холбогдуулан нэхэмжлэгчээс удаа дараа шаардсаны үр дүнд Эхний гэрээний хэрэгжилтийн хугацаанд гүйцэтгэсэн ажлын төлбөрийн зарим хэсэг буюу 267 088 818 төгрөгийг оны 5 сарын 5-ны өдөр шилжүүлсэн. Үүнээс хойш хоёр дахь гэрээ буюу Туслан гүйцэтгэх гэрээ байгуулахаар талууд тохиролцсоны үр дүнд гэрээний урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн дүнг гүйцэтгэлийн төлбөрт шилжүүлэн тооцохоор тохиролцсон. Ингэснээр эхний гэрээний хугацаанд гүйцэтгэсэн ажлын төлбөрийн үлдэгдэл 150 445 880 төгрөгийг "Туслан гүйцэтгэх гэрээ"-г байгуулсан өдөр буюу 2015 оны 8 сарын 25-ны өдөр Компанид шилжүүлсэн. Дээрх үлдэгдэл төлбөрийг төлөх ёстой өдөр буюу хамгийн эхний гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлийг хамгийн сүүлд хүлээлгэн өгсөн өдөр (2015 оны 8 сарын 1-ний өдрөөс хойш төлбөр төлөгдсөн өдөр (2015 оны 8 сарын 25-ны өдөр) хүртэлх 24 хоног тутамд 0,05 хувийн алданги тооцож нийт 1 805 351 төгрөгийг Захиалагчаас нэхэмжлэх эрх компанид үүссэн.

1.3.Хоёр дахь гэрээ буюу туслан гүйцэтгэх гэрээний явцад мөн хариуцагч нь төлбөрийг хугацаа хожимдуулж төлж байсан бөгөөд ийнхүү хугацаа хэтэрсний алдангийг тухай бүрд төлөх байсан дүнгээс гэрээгээр тохиролцсон хувь хэмжээ буюу хоног тутамд 0,1 хувиар тооцон нийт 13 704 377 төгрөгийг нэхэмжлэх эрх үүссэн.

Дээрх үндэслэлүүдээр Эхний гэрээ болон туслан гүйцэтгэх гэрээний дагуу Нэхэмжлэгч нь нийт 63 821 971 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна.

Хоёр. Гэрээний дагуу Нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн боловч төлбөрөө авч чадаагүй Багц 9 ажлын хэсэг буюу гадна каналын ажлын төлбөр, түүний алданги:

2.1.Энэхүү ажил нь Эхний гэрээний хэрэгжилтийн явцад гүйцэтгэгдсэн боловч тус гэрээний хэрэгжилтийн явцад төлөгдсөн төлбөр болох 898 509 814 төгрөгийн төлбөрт багтаагүй нь хариуцагчаас ажлын гүйцэтгэлийг дүгнэн төлбөрийг шилжүүлэхдээ ашигладаг imterim payment буюу ажлын гүйцэтгэлийн тооцооноос тодорхой харагддаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь тухайн ажлыг хүлээн авсан болохоо хүлээн зөвшөөрсөн боловч тухайн ажлын төлбөрийг талуудын хооронд 2014 оны 5 сарын 14-ний өдөр байгуулсан гэрээний төлбөрт багтаан тохиролцсон гэж тайлбарлан шилжүүлэхээс татгалздаг. Хэрэв гадна каналын ажлын төлбөр нь дээрх төлбөрт багтсан бол гүйцэтгэлийн тооцооны багц 9.1.4 дэх хэсэгт дурдагдах ёстой бөгөөд үүнийг үндэслэн гүйцэтгэлийн төлбөр илүү өндөр гарах ёстой. Үүнтэй холбогдуулан Гэрээний дагуу Нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн боловч төлбөрөө авч чадаагүй Багц 9 ажлын хэсэг буюу гадна каналын ажлын төлбөр, түүний төлбөрийг хугацаа хэтрүүлсний алдангийг өнөөдөр хүртэлх хугацаагаар буюу 74 835 667 18 төгрөг,

Гурав. Нэхэмжлэгч нь хийж гүйцэтгэсэн боловч төлөгдөөгүй төлбөр:

3.1. Нэхэмжлэгч нь хоёр гэрээний хэрэгжилтийн гэрээгээр тохирсон ажлыг хийж гүйцэтгэсэн боловч хариуцагчаас шалтгаалах нөхцөл байдал (гэрээгээр хүлээсэн бараа материал, ажлын багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангах үүргээ биелүүлээгүй)-ын улмаас ихэнх ажлыг хүлээн аваагүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Самсунг Си Энд Ти ХХК-иас ирүүлсэн нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын ихэнхийг хүлээж аваагүй шалтгаан нь цэвэр Хариуцагчийн буруутай үйлдэл (батлагдсан ажлын зургаар нэхэмжлэгчийг хангах, шаардлагатай бараа материал тоног төхөөрөмжөөр хангах үүргээ хангалттай биелүүлж байгаагүй)-ээс болсон нь тодорхой харагддаг бөгөөд нэхэмжлэгчийг ажлын талбайг орхин явснаас хойш бүгдийг хүлээлгэн өгсөн болох нь тодорхой байдаг.

Хэргийг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр "Цогц шийдэл" ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлын нийт хэмжээ болон, давтан гүйцэтгэсэн ажлын хэмжээг тодорхойлсон шүүхийн шинжээчийн дүгнэлт гарсан бөгөөд уг дүгнэлтээс үзэхэд "Цогц шийдэл" ХХК нь 2014 оны 5 сараас эхлэн 2016 оны 7 сарын 24-ны өдрийг хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээг 2 044 617 500 төгрөг гэж тогтоосон байдаг. Харин нэхэмжлэгч нь гэрээний хэрэгжилтийн хугацаанд давтан гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээг 251 590 800 төгрөг гэж тогтоосон. Харин хариуцагчийн зүгээс гэрээний хэрэгжилтийн хугацаанд 1 460 454 493 төгрөгийг ажил гүйцэтгэлийн хөлсөнд авсан байдаг.

Энэхүү дүгнэлтээс үзэхэд нийт хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээнээс төлөгдөөгүй үлдсэн төлбөр 571 463 007 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй байна.

Дөрөв. Хариуцагч нь гэрээний үүргээ биелүүлээгүйгээс давтан гүйцэтгэсэн ажлын төлбөр

4.1. Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүрэг болох батлагдсан ажлын зургаар нэхэмжлэгчийг хангах, шаардлагатай бараа материал тоног төхөөрөмжөөр хангах үүргээ хангалттай биелүүлж байгаагүй бөгөөд энэ нь хавтаст хэрэгт байх Самсунг компаниас ирүүлсэн ажил шалгуулах хүсэлтүүдээр нотлогддог боловч шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн нийт ажлын гүйцэтгэлийн тоо хэмжээ тодорхой болсон холбогдуулан холбогдуулан нэхэмжлэгч нь хариуцагчаас Гэрээний үүргээ биелүүлж байгаагүйгээс өөрт учирсан хохирлыг нэхэмжлэхээс татгалзаж байгаа болно. Харин хариуцагчийн илт буруутай үйлдлүүдийн улмаас давтан гүйцэтгэсэн ажлын нийт тоо хэмжээ болох 251 590 800 төгрөгийн ажлын төлбөрийг тус тус нэхэмжлэх эрх нэхэмжлэгч "Цогц шийдэл" ХХК-д үүсээд байна.

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага:

Нэхэмжлэгчээс өмнө нь буюу 2016 оны 11 сарын 4-ний өдөр гаргасан дараах нэхэмжлэлд хариуцагчаас 441 276 992 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байсан боловч дээрх үндэслэлүүдийн улмаас нэхэмжлэлийн нийт дүн 961 711 445 төгрөг болж нэмэгдэж байгаатай холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагыг 520 434 453 төгрөгөөр нэмэгдүүлж байна.

Нэхэмжлэлийн шаардлага: Иймд "Цогц Шийдэл" ХХК нь "Жэй Вай Эн И Си Эс Монголиа" ХХК-тай 2014 оны 5 сарын 1-ний өдөр байгуулагдсан "Хамтран ажиллах гэрээ", 2015 оны 8 сарын 25-ны өдөр байгуулагдсан "Ажил гүйцэтгэх гэрээ"-нүүдийн дагуу Захиалагч болох "Жэй Вай Эн И Си Эс Монголиа" ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн давтан гүйцэтгэсэн ажлын төлбөр, хийж гүйцэтгэсэн боловч төлбөрөө аваагүй ажлын төлбөр, гэрээний хугацаанд гүйцэтгэсэн төлбөрийг хугацаандаа гүйцэтгээгүйн алдангид дараах төлбөрүүдийг нэхэмжилж байна. Үүнд:

1.Урьдчилгаа төлбөр, Эхний гэрээ болон Туслан гүйцэтгэх гэрээний дагуу нэхэмжлэгчид төлөх ёстой төлбөрийг хугацаанд нь гүйцэтгэж байгаагүйн алдангийг гэрээгээр тохирсон хэмжээгээр буюу 63 821 971 төгрөг,

2.Гэрээний дагуу Нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн боловч төлбөрөө авч чадаагүй Багц 9 ажлын хэсэг буюу гадна каналын ажлын төлбөр, түүний төлбөрийг хугацаа хэтрүүлсний алдангийг өнөөдөр хүртэлх хугацаагаар буюу 74 835 667. 18 төгрөг,

3.Нийт хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээнээс төлөгдөөгүй үлдсэн төлбөр 571 463 007 төгрөг,

4.Давтан гүйцэтгэсэн ажлын төлбөр 251 590 800 төгрөг

Нийт 961 711 445 төгрөгийг Хариуцагч "Жэй Вай Эн И Си Эс Монголиа" ХХК-иас гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч Жэй Вай Эн И Си Эс Монголиа" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Одгэрэл шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... “Цогц шийдэл” ХХК нь нэхэмжлэлтэй "Жэй Вай Эн И Си Эс Монголиа" ХХК-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчээс 2017 оны 06 сарын 07-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлснийг бүхэлд нь эс зөвшөөрөн дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:

2016 оны 11 сарын 04-ний өдөр нэхэмжлэгч нь тус шүүхэд хариуцагчаас 441 276 992 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжпэлийг гаргадаг. Хариуцагчийн зүгээс дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрдөггүй. Одоо нэхэмжпэлийн шаардлагаа 520 434 453 төгрөгөөр нэмэгдүүлж байгаа ба ийнхүү нэмэгдүүлсэн нэхэмжпэлийн шаардлагаа дараахийн нэгэн адил тайлбарлаж байна. Үүнд:

1.Урьдчилгаа төлбөр, эхний гэрээ болон туслан гүйцэтгэх гэрээний дагуу нэхэмжлэгчид төлөх ёстой төлбөрийг хугацаанд нь гүйцэтгээгүйн алданги 63 821 971 төгрөгийг нэхэмжилсэн байдаг. Нэхэмжлэгч нь хариуцагчтай байгуулсан гэрээнүүдийн дагуу хариуцагчид гэрээний нийт төлбөрийн 20 хувьтай тэнцэх хэмжээний баталгааг гаргаж өгөх ёстой байсан боловч энэхүү үүргээ биелүүлээгүй. Иймээс тухайн төлбөртөө холбоотой алдангийг нэхэмжлэх эрх нэхэмжлэгчид үүсэхгүй.

2.Гадна каналын ажлын төлбөр болон түүний хугацаа хэтрүүлсний алданги болох 74 835 667 төгрөгийг нэхэмжилсэн байна. Энэхүү төлбөр нь эхний гэрээний төлбөрт багтан нэгэнт төлөгдсөн төлбөр учраас хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй.

3.Нийт хийж гүйцэтгэсэн ажлын төлбөрөөс төлөгдөөгүй үлдсэн төлбөр болох 571 463 007 төгрөгийг нэхэмжилсэн байна. Нэхэмжлэгч нь энэхүү 571 463 007 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй бөгөөд хариуцагч нь ажлын гүйцэтгэлийн төлбөрийг 20 хувиар буюу 496 000 000 төгрөгөөр илүү төлсөн байдаг бөгөөд үүнтэй холбоотой нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байдаг.

4. Давтан гүйцэтгэсэн ажлын төлбөр болох 251 590 800 төгрөгийг нэхэмжилсэн байна. Туслан гүйцэтгэх гэрээний 14.1.2-т заасны дагуу туслан гүйцэтгэгч буюу "Цогц шийдэл" ХХК нь ажилд гаргасан алдаа дутагдал эндэгдлийг хариуцан арилгах үүрэг хүлээсэн ба ийнхүү дахин гүйцэтгэсэн ажилтай холбоотойгоор гарсан зардлыг үндсэн туслан гүйцэтгэгч буюу “Жэй Вай Эн И Си Эс Монголиа” ХХК-иас нэхэмжлэх эрхгүй гэж гэрээнд заасан. Иймд нэхэмжлэгч нь давтан гүйцэтгэсэн ажлын төлбөр болох 251 590 800 төгрөгийг нэхэмжлэх эрхгүй байна. Дээрх үндэслэлээр нэхэмжпэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1, 232 дугаар зүйлийн 232.1, 343 дугаар зүйлийн 343.1, 343.2, 343.3, 344 дүгээр 344.1, 346 дугаар зүйлийн 346.1, 350 дугаар зүйлийн 350.1.7-д тус тус зааснаар хариуцагч Жэй Вай Эн И Си Эс Монголиа ХХК-иас 74 835 667.18 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Цогц шийдэл ХХК-ид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 886 875 778 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 5 124 463 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээж, хариуцагч “Жэй Вай Эн И Си Эс Монголиа” ХХК-иас тэмдэгтийн хураамж 532 128 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Цогц шийдэл ХХК-ид олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар “Жэй Вай Эн И Си Эс Монголиа” ХХК-иас 329 670 төгрөг, “Цогц шийдэл” ХХК-иас 329 670 төгрөг тус тус гаргуулан орчуулагч Г.Үнэнбатад олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-д зааснаар Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 сарын 29-ний өдрийн 151/ШЗ2017/3541 тоот захирамж, шүүхийн 2016 оны 12 сарын 14-ний өдрийн 151/ШТ2016/00061 тоот тогтоол, шүүгчийн 2017 оны 01 сарын 19-ний өдрийн 151/ШЗ2017/00250 тоот захирамж, шүүгчийн 2017 оны 05 сарын 26-ны өдрийн 151/ШЗ2017/1744 тоот захирамжууд энэ хуулийн 120.2-д заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр байхыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Одгэрэл давж заалдах гомдолдоо: “Цогц шийдэл ХХК-ийн (Хаяг:Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 11 -р хороо, Маршал таун Кинг Тауэр 11-р давхар 129 тоот) нэхэмжлэлтэй “Жэй Вай Эн И Си Эс Монголиа” ХХК-д (Хаяг: Тев аймгийн Зуунмод сумын 6-р баг, Ирээдүй хотхон 47-р байр) холбогдох иргэний хэргийг шийдвэрлэсэн Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 сарын 21-ний өдрийн 151/ШШ2017/00641 дугаартай шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрөн дараах үндэслэлээр энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна. Үүнд:

Нэхэмжлэгч нь 2016 оны 11 сарын 04-нд хариуцагчид холбогдуулан тус шүүхэд нэхэмжлэл гаргадаг ба 2017 оны 06 сарын 07-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа 520 434 453 төгрөгөөр нэмэгдүүлэн, нийт 961 711 445 төгрөг болгон өөрчилдөг.

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 886 875 778 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 74 835 667.1 төгрөгийг /гадна каналын ажлын хөлс болон түүний алданги болох/ хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэдэг.

Ийнхүү 74 835 667.18 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар "шийдвэрлэх болсон үндэслэлээ нэхэмжлэгчээс хариуцагчид хүргүүлж байсан 2 удаагийн албан бичиг болон хариуцагчийн нэхэмжлэгчид хүргүүлж байсан 1 удаагийн бичиг /шийдвэрийн 22-р талд дурдсан/-ийг үндэслэдэг ба мөн талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 08 сарын 25-ны өдрийн гэрээний удирдтгал хэсгийн 2 дугаарт ”... талууд туслан гүйцэтгэгч нь гэрээний хэсгийг зураг, техникийн шаардлагын дагу/ гүйцэтгэж, ерөнхий туслан гүйцэтгэгчээс туслан гүйцэтгэгчид гаргасан урьдчилгаа төлбөрийг бүрэн төлж барагдуулсан болохыг хүлээн зөвшөөрсөн” гэж тохиролцсон нь байдлаар тогтоогдож байна” гэж дүгнэсэн байдаг.

Гэтэл тэрхүү “урьдчилгаа төлбөр” гэдэг нь талуудын хооронд 2014 оны 05 сарын 01- ний өдөр байгуулсан “Хамтран ажиллах гэрээ”-ний Төслийн удирдлагын хураангуй хэсгийн 18а-д заасан агуулга болохыг шүүхээс анхаарч үзэлгүй орхигдуулсан.

Талуудын хооронд 2014 оны 05 сарын 01-ний өдөр байгуулсан "Хамтран ажиллах гэрээ”-ний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын төлбер нийтдээ 898 509 814 төгрөг болсои ба энэхүү телбөрийг хариуцагч бүрэн төлсөн болохыг нотлосон баримт хэрэгт авагдсан бөгөөд нэхэмжлэгч ч энэ тухайд маргадаггүй.

Мөн нэхэмжлэгч нь гадна каналын ажлыг 2015 оны 05 сарын 01-ний өдрөөс мөн оны 06 сарын 01-ний өдрийн хооронд хийж гүйцэтгэсэн гэдэг ба хариуцагч ч үүнтэй маргадаггүй.

Түүнчлэн нэхэмжлэгч нь 2015 оны 08 сарын 25-ны өдрийн “Цахилгааны ерөнхий ажлын туслан гүйцэтгэх гэрээ”-ний төсөлтэй танилцаж, өөрийн хуулийн компаниар гэрээний төслийг хянуулсны үндсэн дээр дээрх гэрээг байгуулсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг.

Нэхэмжлэгч гадна каналын ажлын төлбөрийн хариуцагчаас нэхэмжлэн, нэхэмжЛэх хүргүүлдэг байсан ба үүнтэй холбогдуулан хариуцагч нь 2015 оны 11 сарын 20-ны өдрийн 0213 тоот хариу албан бичгийг нэхэмжлэгчид хүргүүлэхдээ бид 9-р хэсгийн 5 дах гүйцэтгэлийн төлбөрийн 72 933 726.00 төгрөгийн нэхэмжлэлийг 2015 оны 11 сарын 06-ны өдөр Цогц Шийдэл ХХК-иас хүлээн авсан. Гэвч гүйцэтгэлийн тооцоон дээрх ажлын хэмжээг шалган үзэхэд 2015 оны 06 сард гадна сувгийн каналд хийгдсэн гэрлийн хоолой болон кабелийн далд ажлыг давхардуулан бичсэн болохыг илрүүлсэн.

Иймд бид нэхэмжилсэн гадна сувгийн каналд хийгдсэн 65 912 711 төгрөгийн нэхэмжлэлийг хүлээн авч шилжүүлэх боломжгүй болно” гэж бичсэн албан бичгийг шүүх дүгнэлгүйгээр нэхэмжлэгчийн 2016 оны 01 сарын 25-ны өдрийн 16\19дугаартай албан бичгийг үндэслэн “хариуцагч нь нэхэмжлэгчид гадна каналын ажлын төлбөрийг төлөөгүй байна” гэж дүгнэж, Иргэний хуулийн 343-р зүйлийн 343.1-ийг үндэслэсэн нь Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгч нь ИХШХШтХ-ийн 25-р зүйлийн 25.2.2-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй. Гэтэл хэрэгт дээр дурдсан гадна каналын ажлын төлбөрийг аваагүй болохыг нотлох баримт байдаггүй.

Хариуцагч нь мөн л ИХШХШтХ-ийн 25-р зүйлийн 25.2.2-г заасны дагуу татгалзлаа нотлох үүрэгтэй тул хариуцагчийн зүгээс 2015 оны 11 сарын 20-ны өдрийн 0213 тоот хариу албан бичгийг нотлох баримтаар гарган өгдөг ба энэхүү үйл баримт нь Талуудын хооронд 2015 оны 08 сарын 25-ны өдөр байгуулагдсан "Цахилгааны ерөнхий ажлын туслан гүйцэтгэх гэрээ”-ний ХАВСРАЛТ \ТУСГАЙ НӨХЦЛҮҮД\ хэсгийн Туслан гүйцэтгэх гэрээний үнэ буюу 17.1 дэх заалт болон хэрэгт авагдсан хариуцагчийн депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогддог.

Иймд Төв аймаг дах сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 сарын 21-ний өдрийн 151/ШШ2017/00641 дугаартай шийдвэрийн 74 835 667.18 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож, бусад хэсгийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “ ...“Цогц шийдэл” ХХК (Нэхэмжлэгч тал)-аас 2016 оны 11 сарын 04-ны өдөр Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Жэй Вай Эн И Си Эс Монголиа” ХХК (Хариуцагч тал)-тай холбогдох “Хамтран ажиллах гэрээ” болон “Туслан гүйцэтгэх гэрээ”-ний дагуу хүлээсэн үүргээ Захиалагч тал биелүүлээгүйн улмаас Гүйцэтгэгчид учирсан хохирол, хугацаандаа гүйцэтгээгүйн алданги, гүйцэтгэсэн ажпын хөлс болох нийт 441,276,992 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Хэргийг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 961.711.445 төгрөг болгон нэмэгдүүлсэн бөгөөд хэргийг Төв аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 06 сарын 21-ны өдөр хянан хэлэлцэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн.

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн энэхүү шийдвэрт дараах үндэслэлүүдээр давж заалдах гомдол гаргаж байна.

  1. Шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дэг журам зөрчсөн:

Шүүхээр хэргийг хянан хэлэлцэх явцад дараах байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дэг журмыг зөрчсөн бөгөөд ийнхүү дэг журмыг зөрчсөн гэж үзэж байна.

  1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын тэгш оролцоог хангаагүй:

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхээс өмнө буюу хамгийн анх 2016 оны 12 сарын 14-ний өдрөөс эхлэн 2017 оны 4 сарын 20-ны өдрийг хүртэл нийт таван удаа нэхэмжлэгчийн зүгээс шинжээч томилуулах хүсэлт гаргасан байдаг. Гэтэл шүүхийн зүгээс шинжилгээний асуулт тодорхойгүй байна, шинжилгээ хийлгэх шинжээчийг нэр заагаагүй байна гэх зэрэг хуульд заагдаагүй үндэслэлээр удаа дараа татгалзаж байсан бөгөөд хамгийн сүүлд 2017 өны 4 сарын 20-ны өдөр шинжээч томилох шийдвэр гаргасан байдаг. Шүүхийн зүгээс шинжээч томилохоос татгалзаж буй үндэслэлүүд нь илтэд ойлгомжгүй байсан бөгөөд бидний зүгээс хэргийг түргэн шуурхай шийдвэрлүүлэх, мөн хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас учирсан хохирлын хэмжээг үнэн бодитойгоор тойдорхойлох зорилгоор тухай бүрд нь шүүгчээс тавьсан шаардлагын дагуу өөрчлөн дахин хүсэлт гаргаж байсан байдаг.

Мөн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд шинжээч томилох эсэх тухай шийдвэрт давж заалдах гомдол гаргах эрхгүй байхаар зохицуулсан байдаг бөгөөд нэхэмжлэгч талаас шинжээч томилох хүсэлт гаргахад татгалзах бүртээ “энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй” гэж дурдсан атлаа нэхэмжлэгчээс удаа дараа хүсэлт тавьсны үндсэн дээр 2017 оны 4 сарын 20-ны өдөр гаргасан Шинжээч томилохоор шийдвэрлэж гаргасан захирамжиндаа “Гомдол гаргах эрхтэй” байхаар тусгасан байдаг. Энэхүү үйлдэл нь талуудыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тэгш эрхтэйгээр оролцуулах зарчимтай зөрчилдөж байна. Тухайлбал, шинжээч томилохоос татгалзах бүртээ гомдол гаргах эрхгүй байхаар заасан атлаа шинжээч томилохоор шийдвэрлэхдээ гомдол гаргах эрхтэй байхаар заасны улмаас хариуцагч нь шүүгчийн энэхүү шийдвэрт давж заалдан цаг хугацаа хожсон байдаг.

Мөн Б.Цолмон шүүгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад илт нэг талыг баримталж хууль зүйн ямарч үндэслэлгүй шаардлагуудыг нэхэмжлэгчид тавьж байсан байдаг. Тухайлбал, Нэхэмжлэгчээс итгэмжлэгдсэн төлөөлөгч бүрийгээ шүүх хуралдаанд оролцуулахыг шаардах, итгэмжлэгдсэн төлөөлөгч бүрийг хэргийн материалтай танилцахыг шаардах, итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн эрх зүйн байдлыг тодруулахыг нэхэмжлэгчид даалгах, нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахыг шаардах, шүүх хуралдааны үеэр нотлох браимт шинжлэн судлуулах явцад “яршиг уншина гэснийг нь бүгдийг нь уншуулья тэгэхгүй бол давж заалдана” гэж хэлэх зэргээр илтэд нэг талыг баримталж шүүх хуралдаанаас гарах шийдвэр нь нэхэмжлэгчийн санаанд нийцэхгүй байх нь тодорхой тул нэхэмжлэгч нь давж заалдах нь тодорхой гэх утгыг илэрхийлж байсан нь шүүхийн шийдвэрийн агуулгыг уръдчилан төлөвлөсөн, мэдсэн байсан бөгөөд нэг талыг баримталсан гэж үзэхэд хүргэж байна.

2. Шүүхийн шийдвэрийн үндэслэл ойлгөмжгүй, эргэлзээ төрүүлэхүйц байна:

  1. Хууль болон гэрээний заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн
  1. Нэхэмжлэлийн эхний шаардлага буюу Уръдчилгаа төлбөрийн алданги болон Ажлын гүйцэтгэлийн төлбөрийг хугацаандаа шижүүлээгүйн алдангийн талаар:

А.        Урьдчилгаа төлбөрийг хугацаанд нь төлөөгүйн алданги

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1 дэх хэсэгт "Хоёр талын гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нэг тал нөгөө талынхаа өмнө эхлэн үүрэг гүйцэтгэхээс бусад тохиолдолд нөгөө тал хариу үүрэг гүйцэтгэхээс өмнө үүргээ гүйцэтгэхээс татгалзаж болно” гэж зааснаар нэхэмжлэгч нь урьдчилгаа төлбөрийг хугацаанд нь төлөөгүй нь хариуцагчаас алданги нэхэмжлэх эрхгүй байна” гэж дүгнэсэн байдаг. Энэхүү дүгнэлтийг хийхдээ шүүх хуулийг илт мушгин гуйвуулан тайлбарлаж, талуудын хооронд хийгдсэн тохиролцоог ойлгоогүй байна гэж үзэж байна. Учир нь иргэний хуулийн 209.1 дэх хэсгийн агуулга нь харилцан бие биенийхээ өмнө үүрэг хүлээж буй талууд нь юуны өмнө аль тал нь эхэлж үүрэг гүйцэтгэх дараалалыг тогтоогоогүй байхыг шаарддаг.

Ийнхүү дараалал тогтоогоогүй тохиолдолд л нэг тал нь нөгөө талынхаа үүргийн гүйцэтгэлээр өөрийн гүйцэтгэх ёстой үүргийг биелүүлэхээс татгалзах эрх эдэлдэг билээ. Харин шүүхийн шийдвэрийн энэхүү хэсэгт дурдсан “Хууль сануулан орчуулсан орчуулга”-аас үзэхэд нэхэмжлэгч нь эхний ээлжинд урьдчилгаа төлбөрийн баталгааг хариуцагчид бонд хэлбэрээр гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд тийнхүү гаргаснаас хойш урьдчилгаа төлбөрийг хариуцагч нь шилжүүлэхээр үүргийн гүйцэтгэлийн дарааллыг тохиролцсон байдаг. Харин шүүх хуралдааны явцад шинжлэн судалсан болон талууд маргаагүй үйл баримт болох 2014 оны 6 сарын 30-ны өдөр “Урьдчилгаа” гэх гүйлгээний утга бүхий 50 000 000 төгрөгийн гүйлгээг хариуцагчаас нэхэмжлэгчид шилжүүлсэн байдаг. Үүнээс үзэхэд хариуцагч нь нэхэмжлэгчээс урьдчилгаа төлбөрийн баталгаа гаргуулан авах эрхээсээ өөрөө сайн дураараа татгалзсан байдаг. Харин хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч нь Урьдчилгаа төлбөрийг хариуцагчаас шаардах эрхээсээ огтхон ч татгалзаагүй бөгөөд үйл ажиллагаагаа хэвийн явуулахын тулд удаа дараа албан бичгээр шаардаж байсан байдаг. мөн талуудын хооронд урьдчилгаа төлбөрийн баталгаа гаргах хугацаа, хэмжээг тодорхойлж тохиролцсон хэлэлцээр огтоос байдаггүй. Гэтэл шүүхийн зүгээс “Нэхэмжлэгч нь урьдчилгаа төлбөрийг хугацаанд нь төлөөгүй” гэж дүгнэсэн нь илт үндэслэлгүй ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл талуудын хооронд хийсэн тохиролцоогоор нэхэмжлэгч нь урьдчилгаа төлбөрийн баталгааг гаргаж өгөх байсан боловч тодорхой хугацаа тохиролцоогүй байхад хаанаас ямар хугацааг шүүх гарган ирж түүнийгээ зөрсөн байна гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Мөн нэхэмжлэгч нь ямар нэгэн урьдчилгаа төлбөрийг төлөх үүрэг хариуцагчийн өмнө огтхон ч хүлээгээгүй байхад “Урьдчилгаа төлбөрийг хугацаанд нь төлөөгүй” гэж дүгнэсэн нь шүүхийн зүгээс гэрээний зүйл заалтуудыг огтхон ч ойлгоогүй байна гэж үзэхэд хүргэж байна.

Б. Эхний гэрээний явцад гүйцэтгэсэн ажлын төлбөрийг хугацаанд нь төлөөгүйн алданги

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсанаас үзэхэд талууд ажлын хөлс төлөх арга, журам, хугацааг тохиролцсон боловч тэрхүү тохиролцооныхоо дагуу төлбөрийн дааагаварыг нэхэмжлэгчээс хариуцагчид хүргүүлж байсан баримт байхгүй учир нэхэмжлэгч нь ийнхүү гэрээгээр хүлээсэн ажлын төлбөрийн даалгаварыг хүргүүлж байгаагүй гэж үзсэн байдаг. Энэхүү баримтыг нэхэмжлэгч нь цаг тухайд нь хүргүүлж байсан боловч хариуцагч нь баталгаажуулан буцааж хүргүүлэх үүргээ огтхон ч биелүүлдэггүй байсан тул шүүхэд гаргаж өгөх нотлох баримт байхгүй байсан бөгөөд ийнхүү төлбөрийн даалгаварыг илгээж байсны ажпын төлбөрийг хугацаа хожимдуулан байж шилжүүлж байсан баримт болох дансны хуулгаар нотлогдож байна гэж нэхэмжлэгч нь үзэж байгаа болно. Тодруулбал, ажлын гүйцэтгэлийн төлбөрийг шилжүүлэх бүрдээ тодорхой үнийн дүнг тооцоолж гаргасны үндсэн дээр шилжүүлж байсан болох нь хариуцагаас нэхэмжлэгчид төлбөр шилжүүлж байсан гүйлгээний утга болон гүйлгээний хэмжээнээс харах боломжтой байдаг. Энэхүү дансны хуулгаар шилжүүлсэн баримтыг үндэслэн тухайн төлбөрийг хариуцагчид гуравдагч этгээдээс шилжүүлсэн хугацаанаас хойш 5 хоногийн дотор шилжүүлэх ёстой байсан гэж нэхэмжлэгч нь үзэж байгаа болно. Хэрэв хариуцагч нь гуравдагч этгээдээс хариуцагчид ажлын гүйцэтгэлийн төлбөр гэж шилжүүлж байсан гүйлгээг өөр зориулалттай байсан Цогц шийдэл ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын төлбөр биш гэж үзэж маргаж байгаа бол үүнийгээ баримтаар нотлох нь хуулиар хүлээсэн үүрэг нь билээ.

Гэтэл хариуцагчийн зүгээс ажлын төлбөрүүдийг шилжүүлж байсан гүйлгээ бүрийг Цогц шийдэл ХХК-д олгох ёстой байсан ажлын хөлсөд хамааралтай эсэхийг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгч байгаагүй. Харин ч нэхэмжлэгч нь ажлын үлэмж хэсгийг гүйцэтгэсэн болохыг хүлээн зөвшөөрсөн болохыг тодорхойлсон хоёр дахь гэрээний заалтыг үндэслэн “ажлын төлбөр бүрэн төлөгдсөн тул алданги нэхэмжлэх эрхгүй” гэж дүгнэсэн нь илтэд ойлгомжгүй хууль буюу гэрээний заалтыг буруу ойлгож хэрэглэсэн гэж үзэхэд хүргэж байна. Талуудын хооронд байгуулагдсан хоёр дахь гэрээ буюу 2015 оны 8 сарын 25-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээний удиртгал хэсэгт дурдсан тэрхүү заалт нь зөвхөн ажлын гүйцэтгэлийн хэмжээг тодорхойлсон заалт бөгөөд төлбөрийг хэрхэн яаж шилжүүлж байсантай холбоогүй мөн төлбөрийг хугацаа хожимдуулж төлж байгаагүйг батлах баримт биш юм. Мөн нэхэмжлэгч нь эхний гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын төлбөр болон түүний алдангийг тухай бүр тооцон хариуцагчид хүргүүлж байсан хэрэгт байсан боловч уг албан бичигт хариуцагчаас ямар нэгэн хариу өгч байсан тухай баримт хэрэгт авагдаагүй байхад төлбөрийн даалгаварыг илгээж байгаагүй гэж дүгнэсэн нь мөн учир дутагдалтай байна. Нэхэмжлэгч нь төлбөрийн даалгаварыг илгээсний үндсэн дээр алданги тооцөж албан бичиг хүргүүлж байсан нь нэн ойлгомжтой асуудал билээ. Хэрэв ийнхүү төлбөрийн даалгаварыг илгээж байгаагүйгээс үүдэн төлбөрийг хугацаанд нь гүйцэтгэх үүргээсээ татгаллзсан гэж хариуцагч нь үзэж байвал түүнийг нотлох нь бас хариуцагчийн үүрэг гэдгийг сануулах хэрэгтэй болов уу.

В.        Хоёр дахь гэрээний явцад гүйцэтгэсэн ажлын төлбөрийг хугацаанд нь төлөөгүйн алданги

Энэхүү давж заалдах гомдлын 2.1.1-ийн “Б” хэсэгт дурдсанчлан шүүхийн зүгээс мөн л нэхэмжлэгч нь гэрээгээр тохиролцсон журамынхаа дагуу төлбөрийн нэхэмжлэх, ажлын гүйцэтгэлийн тайланг Хариуцагчид хүргүүлж байсан нь тогтоогдохгүй байна гэж үзжээ. Мөн түүнийг иргэний хуулийн 209.1 дэх хэсгийн заалтад заасны дагуу нэхэмжлэгч нь өөрийн үүрэг болох төлбөрийн даалгаварыг хүргүүлэх үүргээ гүйцэтгээгүй тул төлбөрийг хугацаанд нь төлөх үүргээ биелүүлэхээс хариуцагч нь татгалзах эрхтэй гэж дүгнэсэн байдаг.

Үнэн хэрэгтээ нэхэмжлэгч нь ажлын тайлангаа хүргүүлж байсан нь дараах хоёр баримтаар нотлогддог. Үүнд:

  1. Самсунг Си энд Ти ХХК-иас ирүүлсэн ажил шалгуулах хүсэлт. Энэхүү хүсэлт нь зөвхөн ажил шалгуулах хүсэлт төдийгүй Самсунг Си энд Ти болон захиалагачаас томилогдсон ажлын гүйцэтгэлийг шалгаж чанарт үнлэлт өгөх эрх бүхий этгээдээс “А” үнэлгээ авсан тохиолдолд нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн ажлын тайлан болон хувирдаг баримт юм. Энэхү баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч нь ажил бүрийг бүрэн гүйцэтгэж дууссан гэж үзэх бүрийдээ дээрх этгээдүүдэд хандаж ажилаа шалгуулж дүгнүүлж, үнэлүүлж байсан байдаг. Энэхүү баримтыг үндэслэн ажлын гүйцэтгэлийн төлбөрийн хэмжээг тодорхойлох боломжтой бөгөөд ийм баримтыг хариуцагч нь огтхон ч авч байгаагүй бол төлбөрийн хэмжээг өөрөө тооцон тогтоох ямар ч боломжгүй юм. Иймд энэхүү баримтуудаар нэхэмжлэгч нь ажлын гүйцэтгэлийг тухай бүрд нь хүлээлгэн өгч холбогдох баримтыг гуравдагч этгээдээр дамжуулан хариуцагчид хүргүүлж байсныг нотолж байна.
  2. Мөн хариуцагчаас нэхэмжлэгчид шилжүүлж байсан төлбөрийн гүйлгээний баримтаас үзэхэд төлбөрийн хэмжээг нэгэнт тогтоосон байсан нь тодорхой харагддаг. ажлын гүйцэтгэлийн төлбөрийг шилжүүлэх бүрдээ тодорхой үнийн дүнг тооцоолж гаргасан эсхүл нэхэмжлэгчээс илгээсэн ажлын тайланг үндэслэн хэмжээг тооцож гаргасны үндсэн дээр шилжүүлж байсан болох нь хариуцагаас нэхэмжлэгчид төлбөр шилжүүлж байсан гүйлгээний утга болон гүйлгээний хэмжээнээс харах боломжтой байдаг.

Энэхүү хоёр баримтууд нь хэрэгт авагдсан боловч шүүхийн зүгээс анхаарч үзээгүй атлаа огтоос баримт гаргаж өгөөгүй хариуцагчийн аман тайлбарийг үндэслэн нэхэмжлэгч нь төлбөрийн даалгавар илгээж байгаагүй, ийнхүү илгээх үүргээ гүйцэтгэж байгаагүй учир хариуцагч нь төлбөрийг хугацаанд нь шилжүүлэх үүргээсээ татгалзсан байна гэж дүгнэсэн нь иргэний хуулийн 209.1 дэх хэсгийг млтэд гуйвуулан тайлбарлаж, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхэд хүргэж байна. Нэхэмжлэгч нь ажлын тайлан болон төлбөрийн даалгаварыг цаг тухай бүрт нь илгээж байсан боловч түүнийг баталгаажуулж буцаан хүргүүлэх үүргээ хариуцагч биелүүлж байгаагүйгээс шүүхийн өмнө нотлох баримтаар гаргаж өгөөгүй бөгөөд энэхүү нотлох баримтыг хариуцагчаас албадан гаргуулах хүсэлт гаргахад шүүх хариуцагчаас дээрх нотлох баримтуудыг байгаа эсэхийг тодруулах ажиллагаа хийх боломжтой байна гэж үзэн татгалзаж шийдвэрлэсэн байдаг. Гэвч шүүхийн зүгээс хариуцагчид дээрх баримтууд байгаа эсэхийг тодруулах ажиллагаа огт хийж байгаагүй гэдгийг дурдах нь зүйтэй болов уу.

Хийж гүйцэтгэсэн боловч авч чадаагүй ажлын төлбөр Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээг тогтоох зорилгоор шинжээч томилсон бөгөөд уг шинжээчээс гаргасан дүгнэлтээс үзэхэд нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн боловч төлбөрийг авч чадаагүй ажлын хэмжээг тодорхойлох боломжтой болгосон байдаг. Нэхэмжлэгч нь энэхүү шинжээчийн дүгнэлтийг үндэслэн энэхүү шаардлагаа гаргасан боловч шүүхийн зүгээс шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ажлын хэмжээ нь хийж гүйцэтгэсэн ажлын үр дүн бус ажил гүйцэтгэх үеийн үйл явц байна гэж дүгнэсэн байдаг. Ийнхүү дүгнэхдээ иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсгийг үндэслэл болгосон нь илтэд ойлгомжгүй хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, талуудын хооронд хийгдсэн гэрээг үл тоомсорлосон гэж үзэхэд хүргэж байна.

Учир нь “Цогц шийдэл” ХХК болон “Жэй Вай Эн И Си Эс Монголиа” ХХК нар нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Тус гэрээний дагуу“Цогц шийдэл” ХХК нь гүйцэтгэсэн ажлын төлбөр болон алдангийг хариуцагч “Жэй Вай Эн И Си Эс Монголиа” ХХК-иас нэхэмжилсэн.

Шүүхээс Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т “ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна”, 343.3-т “ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ” гэсэн зохицуулалтуудыг үндэслэн энэхүү зохицуулалт болон талуудын хооронд байгуулагдсан гэрээний зүйлээс үзэхэд ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь ажил гүйцэтгэх үйл ажиллагаа өөрөө биш, харин гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж дүгнэх нь зүйтэй бөгөөд ажил гүйцэтгэгч нь хийсэн ажлын үр дүнд бий болсон эд зүйлийг, тодорхой чанарын шаардлагыг хангаж, захиалагчийн өмчлөлд шилжүүлснээр хөлс авах эрх нь үүснэ гэж үзэж гүйцэтгэсэн ажлын төлбөр гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаагүй байна.

Дээрх шүүхийн дүгнэлтээс харвал шүүхээс хэргийн нөхцөл байдлыг дутуу үнэлэн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь харагдаж байна. Учир нь "Цогц шийдэл” ХХК нь гүйцэтгэсэн үйл ажиллагааныхаа төлбөрийг биш шинжээчийн дүгнэлтээр тодорхой болсон гүйцэтгэсэн ажлын төлбөрийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Шинжээчийн дүгнэлтээр гүйцэтгэгдсэн гэж тогтоогдсон ажил нь тодорхой үр дүн мөн гэж үзсэн тул нэхэмжлэгч нь ажил шалгуулах хүсэлтүүдийг гаргаж байсан нь хэрэгт авагдсан самсунг Си энд Ти ХХК- аас ирүүлсэн ажил шалгуулах хүсэлтүүдээр нотлогддог. Гэтэл тэрхүү ажлуудыг хариуцагчийн илтэд буруутай үйл ажиллагааны улмаас буюу баталгаажсан ажлын зураг, бараа материал, тоног төхөөрөмжөөр хангах үүргээ биелүүлээгүйн улмаас тухайн ажлуудыг хүлээж аваагүй нь мөн Самсунг Си энд Ти ХХК-иас ирүүлсэн баримтаар нотлогддог. Уг ажлын үр дүнг захиалагч буюу хариуцагч нь хүлээж авсан нь ажлын талбарыг орхин явсны дараа цааш нь хүлээлгэн өгсөн болох нь мөн дээрх баримтаар хангалттай нотлогддог. Өөрөөр хэлбэл ажлын үр дүнг албан ёсоор хүлээн аваагүй ч өөрийн өмчлөл эзэмшилд бүрэн шилжүүлэн авсан болох нь дээрх баримтуудаар хангалттай нотлогддог билээ. Мөн албан ёсоор хүлээж аваагүй шалтгаан нь нэхэмжлэгчийн үзэж байгаагаар Хариуцагчийн илтэд буруутай үйл ажиллагаа, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс болсон болохыг хангалттай нотолсон гэж бид үзэж байна. (ажил шалгуулах хүсэлтүүд болон нэхэмжлэгчээс хариуцагчид илгээж байсан албан бичгүүдээр)

Мөн талуудын хооронд байгуулагдсан гэрээний зүйл болох цахилгааны ажил, тэр дундаа нэхэмжлэгчийн нэхэмжилж буй дотор цахилгааны ажил нь ихэнх тохиолдолд хананы цаана гүйцэтгэгдэг, буруу материалаар гүйцэтгэсэн бол дахин солиход ажиллагаа их шаарддаг болон цаг хугацааны хувьд асар ихээр удааширдаг, эсхүл батлагдсан зургаас зөрсөн бол нэгэнт гүйцэтгэсэн батлагдсан зурагт нийцүүлж цоо шинээр дахин гүйцэтгэхээс өөр аргагүй болдог онцлогтой ажил юм. Харин хариуцагч нь тухайн ажлуудыг хэдийгээр албан ёсоор хүлээн аваагүй боловч нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн хэмжээнд ямар өөрчлөлт оруулсан түүнийг бүрэн сольсон эсхүл нэмж гүйцэтгэсэн эсэхээ нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байхад нэхэмжлэгч нь хүлээлгэж өгөөгүй учир ажлын үр дүн гараагүй байна гэж дүгнэх нь учир дутагдалтай юм.

Мөн шинжээчийн дүгнэлтэд дурдсанаас үзэхэд ажлын гүйцэтгэлийн хувь хэмжээг гуравдагч этгээдээс тавьсан үнэлгээг үндэслэж хувь хэмжээгээр хувилан тогтоосон байхад тэрхүү дүгнэлтийг үндэслэлтэй эсэхийг нягтлаагүй байж шууд ажлын үр дүн гэж үзэхгүй ажлын үйл явц байна гэж дүгнэсэн нь ажлын үр дүнгийн талаарх ямар ч ойлголтгүй байна гэж үзэхэд хүргэж байна.

Иймд тухайн ажлын үр дүн нь зуун хувь гүйцэтгэгдээгүй байсан ч тодорхой хувиар гүйцэтгэгдэж хариуцагчид шилжсэн эсхүл дахин сольсон, хариуцагч нь өөрөө зардал гарган нэмж засварласан болохыг нотлох баримтыг шүүхэд огтхон ч гаргаж өгөөгүй байхад “ажлыг хүлээж аваагүй” гэсэн ганцхан үндэслэлээр ажлын үр дүн гараагүй байна гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна.

Самсунг Си энд Ти ХХК-иас ирүүлсэн баримтаас үзэхэд нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн зарим ажлууд нь буруу материалаар гүйцэтгэгдсэн, дутуу гүйцэтгэсэн, буруу зургаар гүйцэтгэгдсэн буюу батлагдаагүй ажлын зургаар гүйцэтгэгдсэн шалтгаанаар хүлээж авахаас татгалзсан байдаг. Гэтэл талуудын хооронд байгуулагдсан гэрээнд тодорхой зааснаар материалтай холбоотой бүхий л хариуцлагийг хариуцагч нь хүлээх бөгөөд буруу зургаар гүйцэтгэгдсэн тохиолдол гарах зардлыг мөн нэмж төлөх үүргийг хүлээсэн байдаг. Мөн хариуцагч нь ажлын үр дүнгийн тодорхой хувийг албан ёсоор хүлээн аваагүй ч үр дүнг өөрийн эзэмшил өмчлөлд бүрэн шилжүүлсэн болох нь баримтаар хангалттай нотлогдож байхад, ажлыг хүлээж аваагүй нь хариуцагчийн буруутай үйлдлээс болох нь нотлогдож байхад ажлын үр дүн огт байхгүй байна гэж дүгнэсэн нь хуулийг илтэд мушгин гуйвуулж тайлбарласан гэж үзэхэд хүргэж байна. Түүнчлэн Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т ажлын үр дүнг хүлээн авах нь захиалагчийн үүрэг байгааг анхаарах хэрэгтэй. Хэрэв захиалагчийн буруугаас ажлыг хүлээж аваагүй бол ажлыг хүлээж авсан тооцно гэж мөн иргэний хуулиар зохицуулсан байдаг билээ.

2.1.3. Давтан гүйцэтгэсэн ажлын төлбөр

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Хариуцагч нь батлагдсан зураг төсөв, бараа материалаар хангах үүрэгтэй ч гүйцэтгэгч нь батлагдаагүй зураг өөр материалаар ажил гүйцэтгэхийг хориглосон байна. хэрэв батлагдаагүй зургаар ажил гүйцэтгэхээр захиалагчаас заавал бичгээр өгсөн зааварчилгааг дагах үүргийг гэрээнд тусгасан байна. мөн ажлын үр дүнг доголдолгүй чанарын шаардлагад нийцсэн байдлаар хариуцагчид шилжүүлэх үүрэгтэй байна. иймд ажлын үр дүнгийн доголдолыг арилгахад шаардагдах зардлыг хариуцах үүрэгтэй байна гэж үзсэн байдаг.

Нэхэмжлэгч нь энэхүү шаардлагыг гаргах болсон үндэслэлээ тодорхойлохдоо хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас ажил давтан гүйцэтгэж байсан бөгөөд ийнхүү давтан гүйцэтгэх ажилд зарцуулсан зардал нь барилгын тухай хуульд заасан магадлашгүй ажлын зардлын хувь болох 2 хувиас хэдийн хэтэрч нийт гүйцэтгэлийн 50 хувьд хүрсэн гэж үзсэн. Гэтэл шүүхээс энэхүү хариуцагчийн илтэд буруутай болохыг нотолсон баримтуудыг огтхонч үнэлээгүй бөгөөд давтан гүйцэтгэх ажилд гарсан зардлын хэмжээг ч мөн тооцолгүйгээр нэхэмжлэгчийн хүлээх үүрэг гэж үзсэн н учир дутагдалтай байна. Мэдээж хэрэг нэхэмжлэгч нь өөрийн буруугаас болж ажлын давтан гүйцэтгэсэн бол түүнийхээ хариуцлагыг хүлээх нь зүй ёсны хэрэг боловч хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас хүлээж аваагүй ажлыг дахин гүйцэтгэхэд гарсан зардлыг хариуцах нь хэтэрхий шударга бус юм.

  1. Нотлох баримтыг үнэлээгүй

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талын хүсэлтээр Самсунг Си энд Ти ХХК-иас ажил хүлээлцсэн тайлангуудыг гаргуулж авсан байдаг бөгөөд уг нотлох баримтыг шүүх хуралдааны явцад нэгбүрчлэн судалсан байдаг. Уг нотлох браимтаас үзэхэд Цогцшийдэл ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн гүйцэд биелүүлж ажлыг хүлээлгэн өгөхөөр оролдсон боловч Хариуцагч талаас шалтгаалах нөхцөл байдлын улмаас хүлээж аваагүй болох нь нотлогддог. Тодруулбал, Нэхэмжлэгч нь хоёр гэрээний хэрэгжилтийн гэрээгээр тохирсон ажлыг хийж гүйцэтгэсэн боловч хариуцагчаас шалтгаалах нөхцөл байдал (гэрээгээр хүлээсэн бараа материал, ажлын багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангах үүргээ биелүүлээгүй)-ын улмаас ихэнх ажлыг хүлээн аваагүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Самсунг Си Энд Ти ХХК- иас ирүүлсэн нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын ихэнхийг хүлээж аваагүй шалтгаан нь цэвэр Хариуцагчийн буруутай үйлдэл (батлагдсан ажлын зургаар нэхэмжлэгчийг хангах, шаардлагатай бараа материал тоног төхөөрөмжөөр хангах үүргээ хангалттай биелүүлж байгаагүй)-ээс болсон нь тодорхой харагддаг бөгөөд Нэхэмжлэгчийг ажлын талбайг орхин явснаас хойш бүгдийг хүлээлгэн өгсөн болох нь тодорхой байдаг.

Гэтэл шүүхийн зүгээс ажлыг хүлээлгэн өгөөгүй нь ажлыг гүйцэтгэсэн гэж үзэх боломжгүй гэж үзэхэд хүргэж байна гэж дүгнэсэн байдаг. Талуудын гэрээгээр тохирсон 6-р багцын цахилгааны ажлын онцлог нь ихэнхдээ хананы цаана далд үйлдэгддэг бөгөөд хийж гүйцэтгэсэн тохиолдолд дахин гүйцэтгэгдэх боломжгүй болж ханыг бүтэн нурааж байж дахин гүйцэтгэх боломжтой болдог ажил юм.

Гэтэл хариуцагчийн зүгээс ажил шалгуулах хүсэлт гаргасан ажлудыг дахин гүйцэтгэсэн эсэх, дахин гүйцэтгэсэн бол гарсан зардал зэргийг нотлох баримтыг огтоос гаргаж өгөөгүй байхад ажлыг хүлээлгэн өгөөгүй байна гэж үзсэн нь учир дутагдалтай юм. Өөрөөр хэлбэл дотор цахилгааны далд монтажын ажлыг анх гүйцэтгэхдээ зургын дагуу гүйцэтгээгүй, эсхүл буруу материалаар гүйцэтгэсэн байх нь цэвэр хариуцагчийн гэрээгээр хүлээсэн үүрэг болох бараа материал, батлагдсан зургаар хангах үүргээ биелүүлээгүйгээс үүдэлтэй бөгөөд хэрэв тухайн ажлыг дахин гүйцэтгэж хүлээлгэж өгсөн бол дээр нь үргэлжлүүлж гүйцэтгэсэн эсэх, эсхүл цоо шинээр гүйцэтгэсэн эсэхийг нотлох шаардлагатай юм. Харин ийнхүү тухайн ажпыг дахин гүйцэтгэсэн эсэх, дахин гүйцэтгэсэн бол өмнөх ажил дээр үргэлжлүүлэн гүйцэтгэсэн эсэх, эсхүл цоо шинээр гүйцэтгэсэн эсэхийг нотлох баримтыг гаргаж өгөх нь Хариуцагчийн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүрэг юм.

Бидний зүгээс өөрөөс шалтгаалах бүхий л нотлох баримтыг цуглуулц, шүүхээр гаргуулж, шинжээчийн дүгнэлт гаргуулсан боловч энэ бүх нотлох баримтуудыг маань нөгөө талаас няцаах ямар нотлох баримт гаргаж өгөөгүй байхад ийнхүү үнэлээгүй нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дэх хэсэгт заасантай зөрчилдөж байна.

Мөн талуудын хооронд тохиролцсон гэрээгээр талуудын чиг үүргийг тодорхой заасан байхад уг заалтуудыг огт харгалзан үзээгүй нь мөн гэрээг дүгнэхдээ бүх талаас нь харгалзан үзээгүй гэж үзэхэд хүргэж байна. Хавтаст хэрэгт байх гэрээг дүгнэхдээ зөвхөн хариуцагчийн эрхийг харгалзан үзсэн атлаа Хариуцагчийн хүлээсэн үүрэг болох төлбөрийг тогтоосон хугацаанд шилжүүлэх, бараа материал тоног төхөөрөмжөөр хангах, ажиллах нөхөл бололцоогоор хангах, батлагдсан ажлын зургуудаар хангах үүргээ огтхон ч биелүүлж байгаа нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдааны явцад шинжлэн судалсан нотлох баримтаар хангалттай нотлогдож байхад зөвхөн Хариуцагч нь ажлыг хүлээж авснаар төлбөр төлнө гэсэн заалтыг иш үндэс болгосон нь нотлох баримтыг бүх талаас нь үнэн зөв үнэлсэн гэж үзэх боломжгүй болгож байна.

Тухайлбал, Цогц шийдэл ХХК-иас Хариуцагчид хүргүүлж байсан алданги нэхэмжилсэн, бараа материал хүрэлцэхгүй байгаа, тоног төхөөрөмж дутагдалтай байгаа талаарх албан бичгүүдийг огтхон ч үнэлээгүй байдаг. Эдгээр нотлох албан бичгүүдийг Хариуцагч нь хүлээж авсан гэдгээ үгүйсгэж маргадагүй бөгөөд ямар хариу өгч, үүссэн асуудлыг шийдвэрлэж байсан эсэхийг нотлох баримтыг Хариуцагчаас огтхонч гаргаж өгөөгүй байхад огтхон ч үнэлээгүй боловч яагаад үнэлээгүй болохоо шүухийн шийдвэртээ тусгаагүй байдаг.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажилд шинжээчийн дүгнэлт гаргуулсан бөгөөд уг дүгнэлтэд дурдсанаас үзэхэд А үнэлгээтэй хйж гүйцэтгэсэн ажлыг зуун хувь, В үнэлгээтэй ажлыг 80 хувь гүйцэтгэсэн гэж үзэж шинжээч дүгнэлтээ гаргасан байдаг. Хариуцагч нь энэхүү шинжээчийн дүгнэлттэй огтхонч маргаагүй гэж нэхэмжпэгч нь үзэж байна. Учир нь хариуцагч нь шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, нэг талыг баримталсан гэж үзвэл дахин шинжилгээ хийлгэх, шаардлагатай гэж үзвэл шүүх хуралдаанд шинжээчийг оролцуулж дүгнэлт гаргасан үндэслэлийг асууж тодруулах бүрэн эрхтэй байдаг. гэтэл хариуцагчийн зүгээс ийм ажиллагааг огтхонч хийгээгүй атал шүүхийн зүгээс шинжээчийн дүгнэлтийг огтхонч үнэлээгүй нь ойлгомжгүй байна.

Эдгээрээс үзэхэд шүүгч нь Нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримтууд болох гэрээ, албан бичгүүдийг бүхэлд нь үнэлээгүй, зөвхөн нэг талаас нь харж буюу хариуцагчид ашигтай заалтуудыг үнэлсэн, Самсунг Си энд Ти ХХК-иас ирүүлсэн ажил шалгуулах хүсэлтүүдийг бүр огт үнэлээгүй, шинжээчийн дүгнэлтийг үнэлэхдээ хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүх хэрэг маргааны хууль нийцүүлж шийдвэрлээгүй гэж үзэн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг зөрчсөн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар хуулиар тогтоосон журмыг ноцтой зөрчсөн байна гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Маргааны зохигч тал болох нэхэмжлэгч нь шүүхэд хандаж 441276992 төгрөг шаардаж нэхэмжилснээ дахин тодруулж, 2016 оны 12 сарын 09-ний өдөр шүүхэд гаргасан шаардлагадаа: 2014 оны 05 сарын 01-ний өдөр байгуулагдсан хамтран ажиллах гэрээний дагуу урьдчилгаа төлбөрийг хугацаанд нь гүйцэтгээгүй алдангид 48312242 төгрөг, 2014 оны 05 сарын 01-ний өдрийн хамтран ажиллах гэрээгээр гүйцэтгэсэн ажлын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй алдангид 8424969.28 төгрөг 2014 оны 05 сарын 01-ний өдрийн хамтран ажиллах гэрээгээр гүйцэтгэж захиалагчид хүлээлгэн өгсөн боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд төлөгдөөгүй төлбөр болон түүний алдангид 68813454 төгрөг, 2015 оны 08 сарын 25-ны өдөр байгуулсан гэрээний үүргийг биелүүлээгүйн улмаас учирсан хохирол болох сул зогсолтын улмаас илүү төлсөн цалин болон захиалагчийн буруугаас болсон ажлын хөлсөнд 170891365 төгрөг, 2015 оны 08 сарын 25-ны өдөр байгуулсан гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын төлбөрийг хугацаанд нь гүйцэтгээгүй алдангид 7917126 төгрөг, ажил гүйцэтгэсэн хугацаанд үүссэн цалингийн өр 52658959 төгрөг, захиалагч нь 2015 оны 08 сарын 25-ны өдөр  байгуулсан гэрээний үүргийг зохих ёсоор хугацаанд нь бүрэн гүйцэт биелүүлээгүйн улмаас  манай компанид учирсан бодит хохирол болох нийгмийн даатгалын шимтгэл болон хүн амын орлогын албан татварт төлөгдөх ёстой болон хуримтлагдсан өр 81542735 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлийг хугацаанд нь төлөөгүй алданги 2716140 төгрөг, нийт 441276992 төгрөг нэхэмжлэн шаарджээ.

 Гэтэл нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Батцог 2017 оны 06 сарын 07-ны өдөр нэхэмжлэлийг ихэсгэсэн шаардлагадаа 441276992 төгрөг гаргуулах хүсэлтэй байсан боловч нэхэмжлэлийн нийт дүн 961711445 төгрөг болж нэмэгдэж байгаатай холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагыг 520434453 төгрөгөөр нэмэгдүүлж байна.

  1. Урьдчилгаа төлбөр, эхний гэрээ болон туслан гүйцэтгэх гэрээний дагуу нэхэмжлэгчид төлөх ёстой төлбөрийг хугацаанд нь гүйцэтгэж байгаагүйн  алдангийг гэрээгээр тохирсон хэмжээгээр буюу 63821971 төгрөг,
  2. Гэрээний дагуу нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн боловч төлбөрөө авч чадаагүй багц 9 ажлын хэсэг буюу гадна хананын ажлын төлбөр, түүний төлбөрийг хугацаа хэтрүүлсний алдангийг өнөөдрийг хүртэлх хугацаагаар буюу 74835667,18 төгрөг,
  3. Нийт хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээнээс төлөгдөөгүй үлдсэн төлбөр 571463007 төгрөг,
  4. Давтан гүйцэтгэсэн ажлын төлбөр 251590800 төгрөг, нийт 961711445 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаарджээ.

Дээрх нөхцөл байдлаас үзэхэд нэхэмжлэгч анхны нэхэмжлэлийн шаардлага 441276992 төгрөг дээр 520434453 төгрөг нэмэгдүүлэн нэхэмжилж байгаагаа дурдсан атал тавьсан шаардлагын  хэсгүүд болон үнийн дүн хэт зөрүүтэй байна. Үүнийг шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ анхааралгүй шийдсэнээс гадна анхны нэхэмжлэлийн шаардлага 441276992 төгрөгийн шаардлага дотор багтаж байсан нийгмийн даатгалын, сул зогсолтын болон цалингийн өр, зарим төрлийн алданги зэрэг шаардлагыг шүүх хэрхсэн нь тодорхойгүй, нэхэмжлэгч ч энэ шаардлагуудаа хэрхэн үзсэн талаар ямар нэгэн шийд гаргалгүй орхигдуулсан зэргээс үзэхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, гүйцэт биш ажиллагаа болжээ гэж дүгнэх үндэстэй байна.

            Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжилгээ хийлгэсэн ажиллагаа нь хуулийн заалт шаардлагын дагуу явагдаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэхэд тооцоо, тоо бүртгэлийн зэрэг тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд хэргийн оролцогчийн хүсэлтээр шинжээч томилох бөгөөд шинжилгээ хийлгэх ажилд  Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан зарчим, журмыг баримтлах ёстой.  Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-д “шинжээч” гэж шүүхийн шинжилгээ хийж дүгнэлт гаргахаар хуульд заасан журмын дагуу томилогдсон, тусгай мэдлэг, мэргэжил эзэмшсэн этгээд байх, тус хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д ...шинжилгээ хийлгэх тухай шийдвэрийг шүүхийн шинжилгээний байгууллагад хүргүүлэх, мөн заалтын 8.2-д ... тухайн хэрэгт хувийн сонирхолгүй шинжээчид  шинжилгээ хийлгэх зэрэг болон  шинжилгээний байгууллагаас гадуур шинжилгээ хийлгэх асуудлыг зохицуулжээ.

            Энэхүү хэрэгт шүүхийн шинжилгээ хийсэн ажиллагаа нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн шаардлагыг баримтлаагүй байх бөгөөд шүүхээс шинжээч томилохдоо хариуцагч талын хүсэлт саналаар Итгэлт Эстимейт ХХК-ийг шинжээчээр томилсон байх ба шинжээчээр томилогдсон компани нь шинжилгээний тухай хуульд заасан шинжээчийн дүгнэлт гаргах эрх бүхий компани мөн эсэх нь тодорхойгүй байна.

Хавтаст хэрэгт авагдсан материалаас үзэхэд Итгэлт  эстимейт нь бизнес, үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийн үнэлгээ, зөвлөх үйлчилгээ эрхэлдэг компани байх бөгөөд нэхэмжлэгчийн шаардсаны дагуу “Цогц шийдэл” компанийн хийж гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээ, үнэ зэргийг тооцон гаргах санхүүгийн тооцооны үйл ажиллагаа явууулах компани мөн эсэх нь тодорхойгүй байна.

            Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон Шүүхийн шинжилгээний тухай хуулийн заалт шаардлагыг зөрчсөн бөгөөд энэ талаар тавьсан нэхэмжлэгчийн давж заалдсан гомдол үндэстэй байх тул гомдлыг хүлээн авч шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахаар тогтов.

            Давж заалдах гомдол хангагдсан тул улсын тэмдэгтийн хураамжийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор тогтов.   

 Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 21-ны өдрийн 151/ШШ2017/00641 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 532 130 төгрөг, нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 4 592 328 төгрөгийг тус тус шлүүгчийн захирамжаар орон нутгийн төсвийн орлогоос буцаан олгохыг дурдсугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Г.БОЛОРМАА         

                                    ШҮҮГЧИД                                      Ц.ӨРНӨНДЭЛГЭР

                                                                                              Ш.ТӨМӨРБААТАР