Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 2017/ШЦТ/177

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж,

Нарийн бичгийн дарга Д.Одончимэг,

Улсын яллагч П.Шижиртуяа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд,

Шүүгдэгч Ц.******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.*******ид холбогдох эрүүгийн 1715000179007******* дугаартай, 13*******/*******017/0173/э индэкстэй хэргийг *******017 оны 1******* дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч:Монгол улсын иргэн, 1996 оны 5 дугаар сарын *******4-ний өдөр Булган аймгийн ******* суманд төрсөн, *******1 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч, Булган аймгийн ******* сумын ******* дугаар багт оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* тайж овогт *******ын ******* /РД:*******/,

Холбогдогсон хэргийн талаар:

Шүүгдэгч *******017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Булган аймгийн Булган сумын нутагт үйл ажиллагаа явуулах Булган зочид буудалд хохирогч Б.*******ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.*******ийн өгсөн: Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөх шаардлагагүй гэх мэдүүлэг,

171500179007******* дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

Хохирогч Б.*******ын өгсөн: *******017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хувийн ажлаар Булган аймагт ирсэн. Ажлаа амчуулчихаад амрахаар ******* найзын хамт Булган буудалд орсон. Өрөө аваад сууж байтал нутгийн танил залуус ирсэн. Тэгээд юм уугаад сууж байтал ******* машинаас цэнэглэгч авахаар гарсан. Удалгүй коридорт хүмүүс муудалцаад маргалдаад байсан. Би өрөөнөөс гартал танихгүй 8-9 залуучууд *******ыг зодож байсан. Тэгэхээр нь би нутгын дүү нар болохгүй, наад хүмүүс чинь Булганд анх удаа ирж байгаа хүмүүс боль гэж хэлсэн. Ингээд тэр хүмүүсийн дундуур орж ******* тийш нь салгатал саарал юүдэнтэй малгай ******* өмссөн залуу миний нүүрлүү цохиод авсан. Хажуу талаас нөгөө залуучууд бүлэглэж зодсон. Би энэ үед цагдаа дууд гэж хэлсэн. ******* нэг найзын хамт цагдаа дуудахаар гадагш гарах гэтэл нөгөө залуучууд үүдэнд зогсчихоод та нарыг ална хоолойг чинь огтолно гээд гаргахгүй байсан. Би цусаа цэврэлчихээд 1 давхарлуу бууж бичлэг хийсэн. Цагдаа нар ирэхгүй байсан тул би Улаанбаатарын 10******* дугаарт залгаж дуудлага өгч удалгүй 5 цагдаа ирсэн. Тухайн үед хамраас их хэмжээний цус гарсан. Нүүр битүү хавдсан байсан. Маргааш нь эмнэлэгт үзүүлэхэд хамрын ясанд хоёрлосон хугарал гарч, хамрын таславч зүүн тийшээ муруйсан, хөөнгөтөж хавагнасан, зүүн талын хамрын жим эрс нарийссан гэсэн дүгнэлт гарсан. Иймд маш их гомдолтой байна гэх мэдүүлэг /хх 08-09 тал/,

Гэрч Л.*******ын өгсөн: Манай буудлын *******0******* тоотод ******* залуу өрөө авч хонохоор ирсэн. Тэр ******* залуугийн өрөөнд ******* эмэгтэй, 1 эрэгтэй хүн орж ирсэн юм шиг байналээ. Ингээд ************** цаг өнгөрч байхад 5 хүүхэд бид ******* сумаас ирсэн. Цэрэгт явах гэж байгаа юм, хонох газар байдаггүй өрөө авъя гэсэн. Насанд хүрсэнүү гэхэд эрүүл мэндийн дэвтрүүдээ харуулсан. 00 цаг өнгөрч байхад *******0******* тоот өрөөнийхөн коридорт гарч ирээд маргалдаад эхэлсэн. Би дээшээ гарч иртэл *******0******* тоот өрөөнд орсон нөгөө ******* залуугийн нэг шар царайтай намхан залуу нь шатны дэргэд нэг эмэгтэйг газар унагасан нуруу орчим нь өшиглөөд байсан. Би та нар боль яагаад байгаа юм цагдаа дуудлаа гэж хэлсэн. Харин ******* боль гээд салгасан. Би цагдаа дуудтал буруу залгасан байсан. Зодолдож байсан ******* гарч явснаа эргэж ирсэн. Би буцаад ******* давхарт гарч ирэхэд 5 хүүхэд гарч ирээд маргалдаад байсан ба зодуулж байсан хүүхэн та нар насанд хүрээгүй хүн буудалд оруулсан байна наадуулыг чинь сургаад өгье, алаад өгье, намайг мэдэхүү гээд олон хүний нэр дуудаад орилоод байсан. Би тэр хүүхдүүдийг та нарт хамаагүй эд нар хоорондоо зодолдож байна гээд өрөөнд нь оруулсан. Энэ үед хүүхдүүдийн нэг нь *******ын хамарлуу цохьсон байх. Түүнээс сүрхий зодолдоогүй гэх мэдүүлэг /хх 10-11 тал/,

Гэрч Т.ын өгсөн: Би цэргийн албанд татагдахаар болж Булганд ирсэн. Тэгээд найзуудын хамт хонох газаргүй болоод буудалд орсон. Тэгээд бид нар өрөөндөө пиво уугаад сууж байтал утсаар ярихаар гарсан. Удалгүй зүгээр байж байгаад шанааруугаа цохиулчихлаа гээд ороод ирсэн. Орж ирэхдээ өрөөнийхөө хаалгаа онгорхой орхихоор нь хаахаар босоход ******* миний шанааруу цохьсон. Ингээд хаалга хаах гэтэл цаанаас ирсэн. ******* нөгөө согтуу ******* гэдэг хүнтэй буудлын ******* давхрын коридороор ирж харагдсан. ******* урд нь алхаж явтал ******* малгайнаас нь зуурч хэрүүл нэхээд байсан. Энэ үед намайг өрөөрүүгээ ор гээд *******ийг татаад өрөөрүүгээ оруулсан. Ингээд хаалга алдлаад би хаалгыг хаах гэтэл цаанаас ******* гэгч нь манай өрөөний үүдэнд хүрээд ирсэн. Гэтэл ******* тэр ******* гэгчийг гараараа нүүрлүү нь нэг удаа цохьсон гэх мэдүүлэг /хх 1*******-13 тал/,

Гэрч Г.гийн өгсөн: “.. *******017 оны 10 дугаар сарын 13-ны орой найзуудыгаа хонуулахаар Булган буудалд орсон. Гаднаас пивор оруулж уусан. Ингээд уугаад дуулж, ярьж сууж байгаад би хэсэг унтсан. Тэгээд босоод иртэл нэг эмэгтэй коридорт хашгираад байсан. Би босоод иртэл манай хэд хаалгаа хаагаад гаръя хэрэгт орооцолно гээд гарсан. Би Булган буудлын урдуур эргээд явж байтал цагдаад баригдсан. Буудлаас гарахад ******* гэх залуу ална гээд надруу 3 дайраад байсан. Хэн хэнтэй зодолдсоныг мэдэхгүй” гэх мэдүүлэг /хх 14-15 тал/,

 Гэрч Б.ын өгсөн: “.. Би цэргийн албанд татагдаад Булган аймагт ирсэн. Бид нар пиво хувааж уугаад өрөөндөө байж байтал утсаар ярихаар гараад удалгүй хаалга дугараад буцаад ороод ирсэн. Тэгтэл БатЭрдэнэ нэг малгайтай ах намаг танихуу гээд цохилоо гэхээр нь зодоон хэрэггүй гээд суулгасан. Тэгэхэд ******* дүүтэйгээ уулзье гээд өрөөнөөсөө гарсан. Энэ үед би *******ийн араас хартал *******ийн араас ******* гээд залуу явж байсан. Би *******ийг нааш ир гээд дуудаад өрөөнд оруулах гэтэл ******* араас нь хэрүүл нэхээд байсан. ******* дөнгөж өрөөрүү ороод намайг урдуур нь орох үед эргэж хараад *******ын нүүрлүү нэг цохьсон” гэх мэдүүлэг /хх 16-17 тал/,

Гэрч Г.Бат-Эрдэнийн өгсөн: Би Цэргийн албанд татагдаад Булган аймагт ирсэн. Бид нар хонох газаргүй болчихоод Булган буудалд орсон. Би коридорт утсаар ярьж байтал ******* буйдан дээр сууж байснаа босч ирээд намайг танихуу гээд шанааруу цохьсон. Би эсэргүүцэл үзүүлээгүй өрөөндөө орж болсон явлдлын талаар хэлэхэд за яахав согтсон юм байлгүй гэсэн. Ингээд бид нар дуулж байтал ******* манай дүү ирсэн юм шиг байна гээд буудлаас гарсан. Эргэж орж ирэхдээ нөгөө хүмүүстэй маргалдаад орж ирсэн. *******ийг орж ирэхэд манай өрөөний хаалгыг өшиглөөд бөөн хэрүүл болоод байсан. *******ийг хүн цохиж байхыг хараагүй гэх мэдүүлэг /хх 18-19 тал/,

Гэрч Ц.*******ын өгсөн: Би найз *******ын хамт Булган аймагт ажлаар ирсэн. Орой нь амрахаар Булган буудал орсон. Бид нар буудалд байж байхад *******ын найзууд танихгүй ******* эмэгтэй ирсэн. Би өрөөнөөс гарч машинаас цүнхтэй зүйлээ авахаар гарсан. Тэгтэл коридорт хэдэн залуучууд согтуу байсан ба намайг өдөр хоргоогоод нэг нь ар шилрүү цохьсон. Ингээд удалгүй ******* өрөөнөөс гарч ирээд боль гээд салгасан. Тэгээд би гарч цүнхээ авчихаад буцаад орж иртэл *******ыг зодчихсон бололтой хамраас нь цус гарч байсан. Ингээд цагдаа дуусан гэх мэдүүлэг /хх *******0 тал/,

Гэрч М.ийн өгсөн: *******017 оны 10 дугаар сарын 13-ны орой хуучин Булган буудалд ******* гэдэг хүн дээр очсон. Би очихдоо нэг найз охины хамт очсон. Намайг очиход ******* өөр ******* залуугийн хамт 3 уулаа байсан. Тэгээд хөзөр тоглоод сууж байтал манай найз охинтой *******тай хамт байсан ******* залуугийн нэг нь маргалдсан. Тэгээд бид нар буудлын өрөөнөөс коридорлуу гарсан. Тэгэхэд буудлын хүлээн авагч эгч ******* хүн оруулах гээд зогсож байсан. Бид хэд 1 өрөөнд яасан их хүн оруулдаг юм бэ гэхэд цаанаас нь зөндөө олон залуучууд гарч ирээд та нарт ямар хамаатай юм бэ гээд хэлэх хэлэхгүй үгээр хэлсэн. Тэгтэл ******* эмэгтэй хүнийг яагаад янз бүрийн үгээр хэлээд байгаа юм бэ гэж хэлсэн чинь бөөнөөрөө *******руу дайраад зодсон. Энэ үед ******* найз нь гадаа гарсан байсан гэх мэдүүлэг /хх *******1-*******3 тал/,

Гэрч М.ийн өгсөн: *******017 оны 10 дугаар сарын дундуур театр кино үзүүлэхээр хүүхдээ хүргэж өгчихөөд театрын гадаа байж байтал миний утасруу танихгүй дугаар залгахаар нь авахад хуучин зүс мэдэх ******* гэх залуу байсан. Тэгээд юм ярьж байгаад уулзахаар болж найз ийг гэрээс нь авч хуучин Булган буудал орсон. Тэгэхэд ******* хоёр давхарт хоёр залуугийн хамт архи уугаад сууж байсан. Бид ******* ороод хамт ууж хэсэг юм ярьж суусан. Удалгүй нэг найз нь машинаасаа юм авахаар гарсан. *******, ******* араас нь тамхи 4 татахаар гарсан. Үлдсэн залуу нь миний гарнаас барьж аваад татаж чангаагаад маяглаад байсан. Тэгэхээр нь би дургуйцээд маргалдсан. Тэгээд гарах гэсэн чинь гаргахгүй маргалдаад зууралдаад намайг алгадаад авсан. Би ноцолдож байгаад өрөөнөөс гартал ******* хамраа дарчихсан хамраас нь цус гарчихсан зогсож байсан. Би доошоо буугаад цагдаа дуудах гэтэл ******* дуудсан. Одоо ирнэ гэж байсан. Тэгэхээр нь би буудлаас гараад хүүхдээ авахаар явсан. Манай найз үлдсэн. Би ахиж тэд нар дээр очоогүй. ******* юунаас болж цохиулсныг мэдэхгүй гэх мэдүүлэг /хх *******4-*******6 тал/,

Шинжээч Б.ы өгсөн: Би *******017 оны 10 дугаар сарын 14-ний өдөр *******, ******* гэх хүмүүст үзлэг хийж тэр өдөртөө шинжээчийн дүгнэлтийг гаргасан. *******ын биед үзлэг хийхэд баруун дээд зовхи, зүүн шуунд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт үүссэн бага зэрэг хаван хавдартай байсан. Нэгдсэн эмнэлэгийн рентген зураг болон рентгений эмчийн үзлэгийн тэмдэглэлд хамрын яс хоёрлосон хугаралтай, хамрын таславч зүүн тийш мурийсан, хамрын зүүн талын самалдаг хөөнгөтөж хавагнасан, хамрын зүүн талд хамрын жим эрс нарийссан гэсэн байсан тул дээрх эмчийн үзлэг хийсэн тэмдэглэлд, рентген зураг өөрөө биед ил харагдах хэсэгт хэсэг газрын үзлэг хийсэн баримтыг үндэслэн дүгнэлтийг гаргасан гэх мэдүүлэг /хх 37-38 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн *******017 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 318 дугаартай

1. Б.*******ын биед хамар ясны хугарал, таславчийн муруйлт, баруун зовхи, зүүн шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

*******. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын *******.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалт эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт /хх *******8 тал/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх 01 тал/, хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол /хх ******* тал/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх47 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 53 тал/ зэрэг нотолох баримтуудыг шинжлэн судлав. Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар

Шүүгдэгч Ц. ******* нь *******017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Булган аймгийн Булган сумын нутагт үйл ажиллагаа явуулах Булган зочид буудалд хохирогч Б.*******ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна.

Энэ үйл баримтыг тогтоох мөрдөн байцаалтын ажиллагаа хуулийн дагуу явагдсан, түүний гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар 5 хоорондоо зөрүүгүйгээр өгсөн хохирогч Б.*******, гэрч Л.*******, Т., Г., Б., Г., Ц.*******, М., М., нарын мэдүүлэг, хохирогчийн биед учирсан гэмтэл, гэмтлийн зэргийг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргажээ.

Хэргийн зүйлчлэл зөв, хэргийн талаар нотолбол зохих асуудлууд нотлогдсон, Аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ц.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Ц.*******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ц.*******ид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дансанд 500000 төгрөг төлсөн болохыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ц.*******ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Эрдэнэбтын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба хохирогч *******543600 төгрөг нэхэмжилсэн боловч баримтаа эх хувиар нь шүүхэд ирүүлээгүй байх тул энэ хэрэгтэй нь хамтатган шийдвэрлэх боломжгүй гэж үзлээ.

Хохирогч Б. ******* нь эрүүл мэндэд учирсан хохирол, хагалгаанд ороход гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж шийдвэрлэлээ.

 Шүүгдэгч Ц. ******* нь хохиролын баримтгүй хэдий ч хохирогчид гэм хорын хохиролд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дансанд 500000 төгрөг төлсөнийг дурьдаж шийдвэрлэлээ.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Ц.******* нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.******* дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. ******* тайж овогт *******ын *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

*******. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.*******ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ц.******* нь торгуулийн ялыг *******018 оны 01 дүгээр сарын *******0-ны өдрөөс *******018 оны 3 дугаар сарын *******0-ны өдрийг хүртэл хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ц.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй бол 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлж, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар хохирогч Б.******* нь эрүүл мэндэд учирсан хохирол, хагалгааны зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурьдаж, шүүгдэгч Ц.******* нь *******017 оны 1******* дугаар сарын 14-ны өдөр хохирогч Б. *******ад Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дансанд 500000 төгрөг төлсөн болохыг дурьдсугай.

6. Шүүгдэгч Ц.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.*******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч , хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн д отор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн *******-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНДУЛАМ