Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 223/МА2017/00016

Хас банкны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Ш.Төмөрбаатар, шүүгч Ц.Өрнөндэлгэр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн  шүүх хуралдаанаар

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн 151/ШШ2017/0 371 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Хас банкны нэхэмжлэлтэй,

Хариуцагч З.Оюунцэцэг, Б.Болдбаяр нарт холбогдох

“Зээлийн  78.796.905 төгрөг гаргуулан, үүргийн гүйцэтгэлийг барьцаа болон хөрөнгөөр хангуулах” тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан  давж заалдах гомдлыг үндэслэн, хэргийг  2017 оны 06 дугаар сарын 09-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Өрнөндэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Хас банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энх-Амгалан, хариуцагч З.Оюунцэцэг, түүний өмгөөлөгч Б.Сонинбайгаль, нарийн бичгийн дарга А.Доржпүрэв нар оролцов.

Нэхэмжлэгч Хас банк шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энх-Амгалан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: З.Оюунцэцэг, Б.Болдбаяр нар нь тус банкнаас 2016 оны 02 дугаар сарын 8-ны өдөр зээлийн 1300014827 дугаар гэрээгээр 60.000.000 төгрөгийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар, 36 сарын хугацаатай авч, зээлийн барьцаанд Улсын бүртгэлийн Ү-1427002834 дугаартай, Төв аймаг, Зуунмод сум, 5 дугаар баг, Нацагдорж Б3 гудамж 3 тоотод орших 120 мкв үйлдвэрийн барилга, улсын бүртгэлийн Г-1427003334 дугаартай, Төв аймаг, Зуунмод сум, 5 дугаар баг, Нацагдорж Б3 гудамж 3 тоотод орших 120 мкв эзэмших эрхтэй газар, үйлдвэрийн тоног төхөөрөмж /Солонгос улсад үйлдвэрлэгдсэн, 2014 онд ашиглалтанд орсон, WD/X/ 920-10 маркийн даавууны суурь машин, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж /Солонгос улсад үйлдвэрлэгдсэн, 2013 онд ашиглалтанд орсон, 3710036 даавууны суурь машин/ тус тус барьцаалсан. Зээлдэгч банктай байгуулсан зээлийн гэрээний 3.2.1 дахь заалтыг зөрчсөн.

Банкны зүгээс З.Оюунцэцэг, Б.Болдбаяр нараас зээлийн төлбөрөө төлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж, амаар болон бичгээр шаардлагуудыг тавьж байсан. Зээлдэгч нар өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй үүргээ биелүүлээгүй байна.

Иймд үндсэн зээл 60.000.000 төгрөг, үндсэн хүү 18.679.789 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 117.116 төгрөг нийт 75.714.009 төгрөг, мөн 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа 3.082.896 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 78.796.905 төгрөгийг З.Оюунцэцэг, Б.Болдбаяр нараас гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч З.Оюунцэцэг нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хас банкнаас 60.000.000 төгрөгийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар, 36 сарын хугацаатай, жилийн 28.8 хувийн хүүтэй зээлж авсан. Зээлийн барьцаанд өөрийн өмчлөлийн үйлдвэрийн барилга, газар, үйлдвэрийн тоног төхөөрөмж зэргийг барьцаалсан. Зээлийн гэрээний хугацаа 2019 оны 2 дугаар сард дуусах бөгөөд нэхэмжлэгч Хас банк зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.1-д заасныг баримтлан зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан байна. Энэ нь зээлдэгч нарын графикт заасны дагуу зээлийг эргэн төлөх боломжийг хааж, зээлдэгч нарыг хохироож байна. Зээлсэн мөнгөөр Төв аймгийн Зуунмод суманд байрлах оёдлын үйлдвэрийн эргэлтийн хөрөнгө оруулалтанд зарцуулсан. Уг үйлдвэр нь эдийн засгийн хямралаас болоод үйл ажиллагаагаа байнгын явуулахад бэрхшээлтэй байх тул зээлийг графикт заасны дагуу төлж чадаагүй. Үндсэн зээл, хүүг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Нэмэгдүүлсэн хүүг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.3-т заасныг тус тус баримтлан хариуцагч З.Оюунцэцэг, Б.Болдбаяр нараас 2016 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 1300014827 дугаар зээлийн гэрээний үүрэгт 78.796.905 /далан найман сая долоон зуун ерэн зургаан мянга есөн зуун таван/ төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Хас банканд олгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд 1300014827-1 дугаар барьцааны гэрээний зүйл болох З.Оюунцэцэг өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-1427002834 дугаартай, Төв аймаг, Зуунмод сум, 5 дугаар баг, Нацагдорж Б3 гудамж 3 тоотод орших 120 мкв үйлдвэрийн барилга, улсын бүртгэлийн Г-1427003334 дугаартай, Төв аймаг, Зуунмод сум, 5 дугаар баг, Нацагдорж Б3 гудамж 3 тоотод орших 120 мкв эзэмших эрхтэй газар, үйлдвэрийн тоног төхөөрөмж /Солонгос улсад үйлдвэрлэгдсэн, 2014 онд ашиглалтанд орсон, WD/X/ 920-10 маркийн даавууны суурь машин, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж /Солонгос улсад үйлдвэрлэгдсэн, 2013 онд ашиглалтанд орсон, 3710036 даавууны суурь машин/-р тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 551.934 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.Оюунцэцэг, Б.Болдбаяр нараас 551.934 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Хас банканд олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Т.Шинэтуяа давж заалдах гомдолдоо: “Хас банкны нэхэмжлэлтэй З.Оюунцэцэг, Б.Болдбаяр нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 78.796.905 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч З.Оюунцэцэг миний бие Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 371 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Уг шийдвэрийн тогтоох хэсгийн 01-т “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.3-т заасныг тус тус баримтлан хариуцагч З.Оюунцэцэг, Б.Болдбаяр нараас 2016 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 1300014827 дугаар зээлийн гэрээний үүрэгт 78.796.905 /далан найман сая долоон зуун ерэн зургаан мянга есөн зуун таван/ төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Хас банканд олгосугай” гэж шийдвэрлэснээс нэхэмжлэгч Хас банкны шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойшхи хугацааны зээлийн хүү 3.082.896 төгрөг гаргуулж шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Хариуцагч З.Оюунцэцэг нь зээлийн гэрээний хугацаа 2019 оны 02 дугаар сард дуусах бөгөөд гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.1-д заасныг баримтлан зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцласан. Энэ нь зээлдэгч нарын графикт заасны дагуу зээлийг эргэн төлөх боломжийг хааж, зээлдэгч нарыг хохироож байна...” гэх шүүх хуралдаан дээр тайлбарлаж байх боловч маргааны үйл баримт, татгалзлын үндэслэлээ үгүйсгэж байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж, хэрэгт хавсаргаагүй бөгөөд татгалзлын үндэслэлээ үгүйсгэж байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж, хэрэгт хавсаргаагүй бөгөөд татгалзлын үндэслэлээ нотлоогүй гэж үзлээ” гэжээ.

Хариуцагч миний бие Хас банктай байгуулсан зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.1-д зааснаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцласан дээр маргаагүй бөгөөд харин зээлийн гэрээг цуцлаж, шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хүүг нэхэмжилсэнг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбар гаргасан.

Нэхэмжлэгч Хас банк нь зээлийн гэрээг цуцласнаас хойш хүү 3.082.896 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй юм.

Иймд Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн 371 дугаар шийдвэрийг хянаж, 78.796.905 төгрөгөөс хүү 3.082.896 төгрөг гаргуулсныг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан, хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ. Шүүх зохигчдын хоорондох эрх зүйн маргаанд хэрэглэвэл зохих Иргэний хуулийн холбогдох зохицуулалт болон бусад хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчдын мэтгэлцэх эрхийг хязгаарласан, зөрчсөн алдаа гаргаагүй байна.

Нэхэмжлэгч Хас банкны Зуунмод салбар нь хариуцагч З.Оюунцэцэг, Б.Болдбаяр нарт холбогдуулан зээлийн гэрээний үндсэн үүрэгт 60 000 000 төгрөг, хүүнд 15 681 433 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 32 576 төгрөг, бүгд 75 714 009 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэлийнхээ шаардлагыг тодорхойлжээ. Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг зээлийг ашигласан хугацааны хүү 3 082 896 төгрөгөөр нэмэгдүүлжээ.

Хариуцагч З.Оюунцэцэг, Б.Болдбаяр нар нь зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах тухайд болон зээл 60 000 000 төгрөг, хүү 15 681 433 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч маргаагүй байна. Харин нэмэгдүүлсэн хүү болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэгдүүлсэн шаардлага болох зээлийн хүү 3 082 896 төгрөгийн шаардлагыг шүүхэд нэхэмжлэл гаргаснаар зээлийн гэрээ цуцлагдсан гэх үндэслэлээр төлөхгүй гэж маргаж, зөвшөөрөөгүй байна.

Зохигчдын хооронд 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 60 000 000 төгрөгийн 36 сарын хугацаатай, жилийн 28.8 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгө оруулалтын зориулалттай зээлийн гэрээ, мөн өдөр үйлдвэрийн барилга, газар эзэмших эрх, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж тус тус барьцаалах ипотекийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр байгуулагдсан байна /хх-ийн 9-18-р тал/.

Зээлийн гэрээний 1.4-т зааснаар зээлдэгч нь зээлийн үндсэн төлбөр болон хүүг гэрээний хавсралт №1-д заасан зээлийн санхүүжилт, эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүргийн хүлээсэн боловч хоёр удаагийн төлөлтөөр 12 594 86 төгрөг төлж, гэрээний үүргээ биелүүлээгүй болох нь зохигчдын тайлбар, зээл төлсөн дансны хуулгаар тогтоогдсоноос гадна зохигчид энэ талаар маргаагүй байна /хх-ийн 9-10, 19-р тал./

Зээлийн гэрээний 3.2.9-д зааснаар зээлдэгч гэрээнд заасан хугацаанд үүргээ гүйцэтгээгүй болон хэсэгчилсэн хугацааг зөрчиж, хэсэгчилсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд банк нэмэгдүүлсэн хүүг тооцон авах эрхтэй гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсгийн “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно”, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийн “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол ...гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэсэн заалтыг зөрчөөгүй тул нэхэмжлэгч зээл эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, хүү төлөх үүргээ ноцтой зөрчсөн зээлдэгчээс гэрээний дагуу нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах хуульд заасан нөхцөл шаардлага хангагдсан эсэх талаар эрх зүйн дүгнэлт өгөөгүй нь учир дутагдалтай байна.

 Нэхэмжлэгч Хас банкны салбараас зээлдэгч З. Оюунцэцэгт зээл төлөх шаардлагыг 2016 оны 11 дүгээр сарын 08, 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрүүдэд тус тус хүргүүлж, үүрэг гүйцэтгэхийг зээлдэгчид урьдчилан сануулж байсан болох нь баримтаар нотлогдсон тул зээлдүүлэгч банк Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3-т заасны дагуу зээлийн гэрээг хугацаанаас өмнө зээлдэгч гэрээний үүрэг зөрчсөн үндэслэлээр цуцлах эрх хуульд заасны дагуу үүсчээ.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг гэрээний үүргийн зөрчилтэй холбоотойгоор хугацаанаас өмнө цуцалж, гэрээний харилцааг дуусгавар болгохоор нэхэмжлэгч шүүхэд хандсан тохиолдолд нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үндсэн үүрэг болох зээл, хүү, хариуцлага болох нэмэгдүүлсэн хүүг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд маргааныг шүүх хянан шийдвэрлэж, талуудын хооронд үүссэн гэрээний эрх зүйн харилцааг шүүхийн шийдвэрээр дуусгавар болгох хүртэл хэрэг шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэгч зээлийн ашигласан хугацааны хүүгийн шаардлагаа нэмэгдүүлсэн нь хууль зөрчихгүй юм.

Шүүх зээлийн гэрээний дагуу хариуцагчийн хүлээх үүргийн хэмжээг хуульд нийцүүлэн зөв тодорхойлсон, ипотек болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 87 дугаар зүйлд заасан зээлийн гэрээнээс салгаж үл болох эрх бөгөөд Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2,165 дугаар зүйлийн 165.1 –д зааснаар хүчин төгөлдөр гэрээ тул нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй талаар хийсэн шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

Хариуцагч анхан шатны шүүхийн шийдвэрийн зээлийн хүүг нэмэгдүүлж шаардсан шаардлагыг хангаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасныг дээр дурдсан үндэслэлээр хүлээн авах боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч З.Оюунцэцэгийн давах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

             Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн 151/ШШ2017/00371 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дүгээр зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 16.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Г.БОЛОРМАА

          ШҮҮГЧИД                                   Ш.ТӨМӨРБААТАР

      Ц.ӨРНӨНДЭЛГЭР