Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 2019/ШЦТ/975

 

 

 

 

 

 

 

 

   2020            4            17                                         2020/ШЦТ/377

 

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж, шүүгч А.Алтанхуяг, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга  Г.Энхтуул хөтлөн

иргэдийн төлөөлөгч Б.Ууганболор

улсын яллагч Н.Мөнхцэцэг

амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.С-, түүний өмгөөлөгч Ч.Булган, А.Отгонжаргал

шүүгдэгч *******-, түүний өмгөөлөгч Ш.Төгсгэрэл, Д.Дэлгэрцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

Монгол Улсын иргэн,

дугаартай 3 хавтаст хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан  хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

*******-  2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 21 цаг 30 минутын орчим Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Эргэн дурсахуй” шөнийн цэнгээний газарт найз Б.Б- дээрэлхсэн гэх шалтгаанаар иргэн Ц.М-н хүзүүнд хөлөөрөө өшиглөж хүзүүний 2 нугаламын бүрэн мултрал бүхий гэмтэл учруулж  алсан, мөн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 21 цаг 30 минутын орчим Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр үйл ажиллагаа явуулах “Эргэн дурсахуй” шөнийн цэнгээний газарт иргэн Б.Ш найз Б.Б- дээрэлхсэн гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

                                                                                              

 

                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

Шүүгдэгч *******- шүүхийн хэлэлцүүлэгт: Найз Б.Бг Б.Ш, талийгаач хоёр  хоёулаа цохиод байх шиг харагдсан. Тэгэхээр нь би шууд очоод талийгаачийг нэг удаа өшиглөсөн. Надад хүний амь нас хохироох ямар ч санаа зорилго байгаагүй. Маш их гэмшиж байна. Хохирогч талаас уучлалт гуйж байна гэв.

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.С- шүүхийн хэлэлцүүлэгт: Б.Ш энэ хэрэгт буруутай байхад өнөөдөр шүүхийн гадна явж байгаад би их гомдолтой байна. Шүүгдэгч нь ямар санаа зорилготой очиж өшиглөсөн бэ, ямар ч хамааралгүй зодож цохиогүй хүнийг очиж өшиглөсөн нь санаатай үйлдэл гэж үзэж байна. Тухайн үед улсын яллагчаар ажиллаж байсан Намдаг прокурорт гомдол гаргаж байсан боловч энэ хэрэгт Б.Шг хамааралгүй байна гэж хэргийг нь хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Оршуулгын зардалд 25 сая төгрөг *******- өгсөн. Бага насны 4 хүүхдийнхээ тэжээгчээ алдсаны тэтгэмжийг нэхэмжилж байна. Маш их гомдолтой байна гэв.

Хавтаст хэргээс:

Хэргийн газарт  үзлэг хийсэн тэмдэглэлд “...хэмжилтийг цогцосны толгой хэсгээс ертөнцийн зүгээр хойд зүгт байрлах тайзны зүүн талын хана хүртэл 400 см, талийгаачийн налж унасан гэх тайзны харалдаа зүүн урд хэсэгт байрлах хар өнгийн өсгөгчний булангаас цогцосны толгой хүртэл хэмжихэд 230 см байлаа...” гэжээ.“ /1хх-ийн 13-14/

Гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 15-18/

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 19-22/

Шүүхийн шинжилгээний хүрээлэнгээс хүлээн авсан “#3  тодруулсан” гэж хаягласан цагаан өнгийн сидинд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-ийн 31-32/

Хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэлд “...Б.Ш нь Б.Бг хүзүүдсэн байрлалаас зүүнээс баруун тийш цээжийг нь доош даран тонгорох үйлдэл хийх үед Б.Б нь цээжээ дээш өргөн босоод Б.Штэй зууралдах бөгөөд энэ үед талийгаач Мөнхбаяр Б.Шг баруун гараараа барих гэж хий үйлдэл хийж байв. Яг энэ үед *******- талийгаач Мөнхбаярын хойд талаас баруун хөлөөрөө талийгаачийн шилэн хүзүүний хэсэгт нэг удаа өшиглөх бөгөөд...талийгаач баруун гараараа шилэн хүзүүгээ дарсан байдалтай байв. Энэ үед Б.Б, Б.Ш нар салсан байх бөгөөд харин *******- урагш алхан гардан тулааны байрлалтайгаар өрж баруун хөлөөрөө Б.Шгийн зүүн талын эрүү, шанаа хэсэгт нэг удаа өшиглөхөд Б.Ш *******-ийг баруун зүүн гараараа савах байдлаар цохих бөгөөд *******- доош суун цохилтоос бултав...*******- талийгаачийг чиглэн нэг алхаад зүүн гараараа талийгаач Мөнхбаярын баруун талын шанаа хэсэгт нэг удаа цохих бөгөөд...талийгаач баруун гараараа эрүү болон шилэн хүзүүгээ ээлжлэн дарж гарын алгаа харж зогсож байгаад зүүн хөлөөрөө урагш алхах гэж оролдох боловч баруун тийш унав. Талийгаач унах үедээ баруун талын дал хэсгээрээ тайзны баруун талд хойш харуулан байрлуулсан хар өнгийн өсгөгчийг налан унаснаар бичлэг дуусав” гэжээ. /1хх-ийн 31-32/

Эргэн дурсахуй шөнийн цэнгээний газраас хэргийн газрын үзлэгээр авч эд мөрийн баримтаар тооцсон DVR төхөөрөмжид үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-ийн 38-42/

 

Хяналтын камерын хавсралт гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 43-49/

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.С- мөрдөн байцаалтанд:Би нөхөр Ц.Мөнхбаяртай 2004 онд танилцаад 2014 онд албан ёсоор гэр бүлээ батлуулж байсан. Бид хоёр дундаасаа 8 сартайгаас 14 насны 4 хүүхэдтэй. Талийгаач зан араншингийн хувьд их зөөлөн, хүнд тусархуу зантай ёстой л магтах үг олдохгүй тийм л хүн байсан. Архи согтууруулах ундааны зүйл хааяа хэрэглэдэг. Хэрэглэхдээ өөрийн гэсэн хэмжээндээ тааруулаад хэрэглэдэг байсан. Эрүүл согтуу байхдаа нэг зангаараа байдаг. 2019 оны 2 дугаар сарын 19-ний өглөө 07 цагийн үед охиноо унаанд суулгачихаад эргэж гэртээ орж ирээд машинаа халаачихаад 07 цаг 30 минутанд ганданд очиж ном уншуулна гэж хэлээд 08 цаг өнгөрөөгөөд гэртээ ирсэн. Тэгэхэд тэр өдөр бага хүүхдийн вакцин хийлгэх ёстой өдөр байсан учраас 11 цагийн орчимд өрхийн эмнэлэг орж бага хүүхдэд вакцин хийлгэсэн...14 цаг болж байхад талийгаач надад өнөөдөр манай ажлын газрын Б.Шгийн төрсөн өдөр гэсэн орой ажил тараад жаахан суух байх тэгэхдээ  оройтохгүй гэж хэлж байсан. Ингээд 14 цагийн үед гэрээсээ гарсан бөгөөд талийгаач гэрээсээ гарахдаа бараг 14 цаг болж байна гэж хэлж байсныг санаж байна. Тэгээд талийгаач ажил руугаа явсан. 15, 17 цагийн үеүдэд би талийгаачтай утсаар холбогдсон бөгөөд тэгэхэд ажил дээрээ хүмүүстэй уулзаад сууж байна гэж хэлж байсан. Тэгэхэд эрүүл согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Үүнээс хойш 20 цагийн үед утсаар холбогдоход талийгаач надад варьете  чуулгын тэнд Эргэн дурсахуй гэдэг бааранд байна энд нэг их удахгүй гараад явах байх гэж хэлсэн. Намайг талийгаачтай утсаар ярьж байхад Б.Ш нэлээн дуу орчихсон согтуурсан байдалтай өнөөдөр найзынх нь төрсөн өдөр ш дээ гэж байсан бөгөөд тэрнээс хойш би талийгаачийн утас руу 21 цагаас хойш залгасан боловч утас нь дуудаж байсан боловч огт авахгүй байсан. Тэгээд ажлын газрых нь дарга Ганбаатарын утас руу 00 цагийн орчим залгаж юу болж байгаа хаана байгаа талаар асуухад Ганбаатар бид нар цагдаагийн газар байна гэж хэлсэн. Тэгээд нөхөрийгөө нас барсан гэдгийг мэдсэн” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 54-55/

Хохирогч Б.Б.Ш мөрдөн байцаалтанд: “2019 оны 2 дугаар сарын 19-ний өдөр миний төрсөн өдөр байсан. Тухайн өдөр манай ажлын хамт олон болох Сүхболд, Цогтбаатар, Мөнхбаяр бид нар миний төрсөн өдрийг тэмдэглэхээр Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Эргэн дурсахуй бааранд 19 цагийн орчимд орж үйлчлүүлсэн байдаг. Тухайн баар руу очихоосоо өмнө ажлын байран дээрээ бид нар хоёр шил архийг бид нар хувааж уусан. Ингээд тухайн үед нилээн согтсон байдалтай байсан бөгөөд болж байсан үйл явдлыг ерөнхийд нь санаж байна. Би бүжгийн талбай дээр бүжиглэж байхад намхан нуруутай жижиг залуу надад нэг эмэгтэй хүний тухай яриад байсан бөгөөд тэр залуу надад найзыгаа яваад яв гэж хэлсэн. Тухайн залуу миний ярьсан яриаг сонсохгүй байх шиг байсан учир нь талбай дээр хөгжим их чанга байсан. Би тухайн үед асуудал үүсгэмээргүй байна төрсөн өдрөө тэмдэглэж байна гэж хэлсэн. Тэгэхэд тэр залуу миний хүзүүнээс тэвэрсэн байсан гарыг нь тавиулах гэж оролдох үед ноцолдож эхэлсэн. Тэр залуу миний зүүн нүд рүү гараараа цохисон бөгөөд уг нь хэд хэдэн удаа цохих гэж оролдсон боловч тухайн цохилтууд нь онохгүй байсан. Тэгэхэд жижиг залуутай хамт явж байсан өндөр нуруутай залуу нь миний толгой руу өшиглөсөн. Тэр өшиглөлт нь миний зүүн талын хацрын хэсэгт оносон байдаг. Ингээд зодоон болж байхад баарны хамгаалагч нар ирээд зодооныг салгасан. Зодоон дууссаны дараа би богино хэмжээнд ухаан балартсан бөгөөд нэг ухаан ороод харахад Мөнхбаяр газар уначихсан дээшээ хараад хэвтэж байсан. Тэгээд эмнэлэг ирж үзээд нас барсан байна гэдгийг хэлсэн...Тухайн үед би Б.Бг хавирах үйлдэл гаргаагүй, тэнцвэр алдаад унахаас сэргийлж байсан. Миний биед учирсан гэмтлийг жижиг нуруутай залуу буюу Б.Б гараараа зүүн шанаанд цохиж, харин өндөр нуруутай залуу буюу *******- нь баруун хөлөөрөө зүүн шанаанд өшиглөх үед үүссэн. Надад тухайн гэмтлээс болоод учирсан хохирол байхгүй учраас надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 57-58/,

 

Гэрчээр Б.Б.Ш мөрдөн байцаалтанд: “2019 оны 2 дугаар сарын 19-ны өдөр миний төрсөн өдөр болсон юм. Ингээд хамт ажилладаг Мөнхбаяр, Сүхтулга болон манай найз Цогтбаатар бид нар ажлын байран дээрээ нэг шил 0.75 грамм Eden нэртэй архи хувааж ууцгаасан. Тухайн үед 12 цаг болж байсан. Тухайн архинаас гадна би валентайс нэртэй викси уусан байдаг. Миний хувьд валентайс нэртэй виски уусны дараагаас ерөнхийдөө хүмүүсийн хэлдэгээр кадр тасарсан буюу болж байгаа үйл явдлыг санахгүй байгаа юм. Ингээд нэг сэргэтэл би Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Эргэн дурсахуй бааранд Сүхтулга, Цогтбаатар, Мөнхбаяр бид дөрөв ирчихсэн. Мөнхбаяр газар дээшээ хараад уначихсан хөдөлгөөнгүй байдалтай байсан бөгөөд би амыг нь ангайлгаад хэлийг нь татаж байснаа санаж байна. Тухайн үед дээшээ хараад хөдөлгөөнгүй хэвтчихсэн байсан учраас хэлэндээ хахчихсан юм биш байгаа гэж бодсон. Ингээд би тухайн үед архинаасаа болоод дахиад ухаан балартсан бөгөөд сэргэтэл цагдаагийн газарт ирчихсэн эрүүлжүүлэх байранд байсан. Миний нүд хөхөрсөн байдалтай байсан намайг хэн цохисоныг мэдэхгүй байна. Надад өөр учирсан гэмтэл шарх гэсэн зүйл байхгүй байсан” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 60-61/

 

Гэрч Б.Сүхтулга мөрдөн байцаалтанд:Би Ц.М-г 2019 оны 01 дүгээр сараас эхлэн таньдаг болсон бөгөөд манай байгууллагад надтай хамт ажилладаг юм. 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдөр манай ажлын залуучууд болох Б.Ш, Мөнхбаяр болон Б.Шгийн найз Цогтбаатар бид нар Барилгачдын талбайн центр 34-т байдаг ажлын байран дээрээ Б.Шгийн төрсөн өдөр байсан тул жижиг хэмжээний ёслол зохион байгуулаад бид дөрөв 1 шил 0.75 грамм хэмжээтэй eden нэртэй архийг хуваан уугаад ажлаасаа гараад өөр газар орохоор болсон бөгөөд Цогтбаатар би Эргэн дурсахуйд нягтлан бодогчоор ажилладаг бүгдээрээ Эргэн дурсахуй оръё гээд явсан. Ажил дээрээсээ яг хэдэн цагт гарсан, Эргэн дурсахуй дээр хэдэн цагт ирсэн талаар мэдэхгүй байна. Гадаа харанхуй болсон гэгээ тасарсан байсан. Ингээд Эргэн дурсахуй бараанд ороод хоол захиалж идээд, дахиад 0.75 грамм хэмжээтэй eden архийг захиалж аваад бид дөрөв хувааж уусан тухайн үед надаас бусад нь согтсон байдалтай байсан бөгөөд тэр дундаас Б.Ш буюу төрсөн өдрийн эзэн хамгийн өндөр согтолттой, бүжгийн талбай дээр бүжиглээд л яваад байсан. Эргэн дурсахуй баарны бүжгийн талбай дээр Б.Ш, Мөнхбаяр хоёр бүжиглээд харин Цогтбаатар бид хоёр ширээн дээрээ сууж байсан. Бид нарын сууж байсан ширээ бүжгийн талбайгаас зайдуу заалны баруун талын буланд байрлалтай байсан. Тэгтэл Цогтбаатар бид хоёр ширээн дээрээ суугаад юм яриад сууж байхад бүжгийн талбай дээр хүмүүс бужигнаад эхэлсэн би яг бүжгийн талбай руу нуруугаа харуулсан байдалтай яг юу болж байгааг харах боломжгүй сууж байсан. Ингээд би эргэж харахад бүжгийн талбай дээр хүмүүс бужигналдаж байгаад хамгаалагч нар болон үйлчлүүлж байсан хүмүүс маргааныг салгаад тараасан. Тэгтэл тайзны баруун хэсэгт буюу бүжгийн талбайн баруун талын ширээний дэргэд талийгаач дээш харсан байдалтай хөдөлгөөнгүй хэвтэж байсан. Ингээд Цогтбаатар бид хоёр Мөнхбаяр дээр очсон бөгөөд түүний дэргэд Б.Ш зогсож байсан. Ингээд Цогтбаатар талийгаачийн цээжин дээр нь эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн дарж хиймэл амьсгал хийж байсан. Энэ хугацаанд Мөнхбаяр ямар нэгэн хариу үйлдэл огт үзүүлэхгүй байсан. Харин талийгаачийг өшиглөсөн гэх эрэгтэй түүний дэргэд сууж байсан бөгөөд юу болсон бэ? яасан юм бэ? хиймэл амьсгал хийлдээ гэсэн зүйл ярьж байсан. Ингээд түргэн тусламж дуудаж эмнэлэг ирсэн бөгөөд эмнэлэг ирээд Мөнхбаярыг нас барсан талаар хэлсэн. Ингээд цагдаа ирсэн бөгөөд энэ хугацаанд *******- талийгаачийн дэргэд хамт ямар нэгэн зугатаах үйлдэл хийлгүй сууж байсан” гэсэн мэдүүлэг  /1хх-ийн 64-65/,

 

Гэрч Б.Цогтбаатар мөрдөн байцаалтанд: “2019 оны 2 дугаар сарын 19-ний өдөр найз Б.Шгийн төрсөн өдрийг тэмдэглэсэн юм. Б.Шгийн ажил дээр нь би 16 цагт ирсэн бөгөөд намайг ирэхэд Б.Ш болон түүний ажлын газрын хамт олон болох Мөнхбаяр, Сүхтулга нар архи уусан байдалтай байсан. Б.Шгийн хувьд нилээн согтсон байдалтай байсан. Харин Мөнхбаяр, Сүхтулга нарын хувьд согтолтын зэрэг гайгүй байсан. Тэд нарын ууж байсан eden нэртэй 0.75 граммын архинаас би уусан бөгөөд архиа дуусгаад Б.Ш, Сүхтулга, Мөнхбаяр нар Мөнхбаярын санаачилсанаар Эргэн дурсахуй гэдэг бааранд очихоор болсон. Ингээд Б.Шгийн ажил дээрээс 19 цагийн орчимд гараад явсан юм. Тэгээд улсын их дэлгүүр хүртэл алхаж явж байгаад  их дэлгүүрийн баруун талаас такси бариад Эргэн дурсахуй бааранд очсон. Тухайн үед Б.Ш нилээн согтсон байдалтай, өөрийн биеийг арай гэж авч явсан байдалтай Мөнхбаяр бид хоёр Б.Шг ээлжлэн сугадсан байдалтай явж байсан. Ингээд Эргэн дурсахуй бааранд 20 цагийн орчимд ирсэн. Тухайн бааранд хүн багатай бид нараас өөр хүн бараг байгаагүй. Ингээд 1 шип eden нэртэй архи зэрэг зүйлсийг захиалж авч идэж ууцгаасан. Ингээд баарны бүжгийн талбай дээр бүжгийн ая эхлэх үед Б.Ш, Мөнхбаяр хоёр бүжгийн талбай дээр гарч бүжиглэж байсан. Харин Сүхтулга бид хоёр ширээн дээрээ суугаад юм яриад үлдсэн. Тэгтэл бүжгийн талбай дээр хүмүүс шуугилдаад эхэлсэн бөгөөд бааранд үйлчлүүлэхээр хэд хэдэн хүмүүс орж ирсэн байсан. Тэгээд би юу болсон юм бол гэж бодоод хүмүүсийн зүгт очиход Мөнхбаяр газарт дээшээ харсан байдалтай хөдөлгөөнгүй байсан. Харин Б.Ш талийгаачийн дэргэд гар хөлийг нь бариад сууж байсан. Ингээд би Мөнхбаярын цээжин дээр нь хиймэл амьсгал буюу зүрхний массаж хийж амнаас аманд амьсгал өгсөн боловч Мөнхбаяр ямар нэгэн хариу үйлдэл үзүүлэхгүй байсан. Ингээд түргэн тусламж дуудсан бөгөөд яаралтай түргэн тусламж ирээд Мөнхбаярыг нас барсан талаар хэлсэн юм. Ингээд цагдаагийн байгууллагын ажилчид ирсэн. Харин тэр хүртэл хугацаанд талийгаачийн дэргэд түүнийг өшиглөсөн залуу буюу *******- гэх залуу хамт яаж байна юу болж байна гэсэн байдалтай сууж байсан” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 66/

 

Гэрчээр *******- мөрдөн байцаалтанд “...2019 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 15 цагийн орчим манай ангийн найз Идэрээ миний...дугаарын утас руу өөрийнхөө...дугаарын утсаар залгаад юу хийж байна, хаана байна, би Б.Б дээр ирж байна чи ирэх үү гэхээр нь би зөвшөөрөөд очно гэж хэлсэн. Тэгээд би Төмөр замд ангийн найз Б.Бгийн ажил буюу Баянгол дуүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 53 дугаар байрны хойд талд байдаг гуталчны газарт ганцаараа очсон. Намайг Б.Бгийн ажил дээр очиход ажил дээрээ байгаагүй бөгөөд ажлынхаа яг ард байдаг пабад Б.Б, Идэрээ, Сараа нар пиво уугаад сууж байсан. Тэгээд би ороод хамт пиво ууцгаасан. Бид нар  уг газарт 2 орчим цаг юм яриад пиво ууж сууцгааж байтал Идэрээ түрүүлээд явсан. Удаагүй Сараагийн найз нь гээд нэг танихгүй эмэгтэй ирсэн. Тэгээд сууж байгаад уг газраас гараад Сараа найз эмэгтэйн хамт явсан. Харин Б.Б бид хоёр түүний ажил руу хамт орсон. Тэр үед салаад явдаг Сараа найз эмэгтэйн хамт “Эргэн дурсахуй” бааранд очсон байна гэж Б.Б руу ярьсан бөгөөд Б.Бг дуудаад байсан Сараа гэх эмэгтэй бол намайг сайн танихгүй. Тэгээд Б.Б бид хоёр түүний ажлаас нь гараад “Эргэн Дурсахуй” бааранд очоод нэг хүний 10.000 төгрөгийн такс төлөөд орцгоосон. Б.Б бид хоёрыг уг бааранд ороход Сараа нөгөө эмэгтэй найзынхаа хамт 00-ийн өрөөний ойролцоо нэг ширээн дээр пиво уугаад сууж байсан. Б.Б бид хоёр тэр хоёртой уулзчихаад тусдаа ширээн дээр буюу гаднаас орж ирдэг үүдний ойролцоох ширээн дээр суугаад нэг, нэг пиво захиалж авсан. Тэгээд Б.Б бид хоёр авсан пиво ууж сууж байтал Б.Б түрүүлээд бүжгийн талбай руу гараад бүжиглэсэн. Б.Б бүжгийн талбай дээр Сараа болон түүний найз эмэгтэй нарын хамт бүжиглээд байсан. Би тэд нарыг бүжиглэхийг хараад сууж байтал баарны тек тал руу ойрхон сууж байсан танихгүй дөрвөн залуу бүжгийн талбай дээр гараад нэг залуу нь манай найз Б.Бг хүзүүдэж аваад жаахан дээрэлхэх маягтай үйлдэл гаргаад байсан. Би хэсэг байж байгаад бүжгийн талбай руу гараад нөгөө залуучуудаас нэлээн зайтай ганцаараа бүжиглээд зогсож байтал нөгөө дөрвөн залуугийн нэг залуу нь гэнэт найз Б.Бг араас нь хоолойг нь гараараа боогоод авсан. Тэгэхээр нь би очоод Б.Бг боосон залууг салгаад эхлээд гараараа цээж хэсэг рүү нь түлхсэн. Тэгээд би хөлөөрөө өшиглөсөнөө санаж байна. Яг хаашаа нь өшиглөснөө санахгүй байна. Яг тэр үед тэр залуугийн найз нар нь ирээд над руу дайраад намайг цохиод байсан бөгөөд хэсэг бужигнаад салцгаасан. Тэр үед уг баарны хамгаалагч нар ирээд бид нарыг салгасан. Уг үйл явц нь удаагүй 1 минут ч хүрээгүй хэсэг бужигнаад л дууссан. Баарны хамгаалагч нар намайг уг баарны үүдэнд аваачаад миний хоолойг боогоод энэ тэнд цохиод л байсан. Гэтэл нэг хамгаалагч нь нөгөө чиний цохисон хүн чинь босохгүй байна чи өөрөө оч гэж хэлэхээр нь би очтол тэр залуу бүжгийн талбайн булан хэсэгт газарт хэвтэж байсан. Би очоод тэр залуугийн цээжин дээр нь хэсэг хиймэл амьсгаа хийж дарсан боловч тэр залуу сэргээгүй. Хажууд нь баарны хамгаалагч болон баарны ажилтан нар бүгд байсан. Удаагүй гаднаас эмч болон цагдаа нар орж ирсэн” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 85-87/

 

Яллагдагчаар *******- мөрдөн байцаалтанд: “Би бусдын амь насыг санаатайгаар хохироосон гэж үзэхгүй байна. Санамсаргүй байдлаар бусдын амь насыг хохироосон учир надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би олон нийтийн газар танхайрах, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулаагүй. 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдөр найз Б.Б бид хоёр түүний ажил дээр 17-18 цагийн үед уулзсан бөгөөд тухайн үед Б.Бтай уулзаж байсан Идэрээ намайг хүрээд ир гэж залгаж дуудсан. Ингээд намайг Б.Бгийн ажил дээр очиход Б.Б ажил дээрээ байгаагүй бөгөөд хажуу талын ресторанд орсон байсан. Тэнд Б.Бгаас гадна Идэрээ, Сараа гурав нэг нэг шил пиво уугаад сууж байсан. Ингээд би хамт суугаад нэг шил пиво уугаад юм яриад сууж байсан. Идэрээ гэртэй харилаа гээд түрүүлээд явсаны дараа Сараа найз нь гээд нэг эмэгтэй хүнийг дуудсан би тэр эмэгтэйг танихгүй юм байна лээ. Ингээд бид дөрөв тэндээ сууж байхад Сараа найз эмэгтэйгээ дагуулаад явлаа гээд яваад өгсөн харин Б.Б бид хоёр тэр пабад үлдсэн. Би гэртээ харих гээд гарах гэж байсан Б.Б руу Сараа залгаад Эргэн дурсахуй дээр хүрээд ир ирчихсэн байна гэж хэлсэн. Ингээд Б.Б бид хоёр Эргэн дурсахуй бааранд очиход гадаа харанхуй болсон байсан бөгөөд 20 цаг болж байсан. Ингээд бааранд ороход Сараа найзтайгаа хамт баарны бүжгийн талбайн үүдний хаалганы орчимд сууж байсан бөгөөд очиж уулзаад хамт суух гэтэл хамт явж байсан нэг найз нь дургуйлахаад байсан учраас тусдаа бүжгийн талбайн ертөнцийн зүгээр баруун талыг ширээн дээр сууж байсан юм. Тухайн үед Б.Б бид хоёр архи уугаагүй бөгөөд нэг нэг пиво захиалж аваад бага хэмжээтэй уусан. Б.Б тухайн үед өөрийн гэсэн ухаантай согтолтын зэрэг гайгүй байсан. Ингээд Б.Б намайг ширээн дээр үлдээгээд ганцаараа талбай дээр гарч Сараа болон түүний найзын аль нэгэнтэй нь бүжиглэсэн үүнээс өмнө Сараа хамт явж байсан найзтайгаа хамт сууж байсан ширээгээ сольж бүжгийн талбайн зүүн талд яг бүжгийн талбайн хажууд ирж суусан байсан. Намайг ширээн дээр сууж байхад Б.Бг үл таних залуу шилэн хүзүүгээр нь гараа тохож тавиад дээрэлхэх байртай үйлдэл гаргаад байснаа больсон юм. Ингээд би Б.Бг бүжгийн талбай дээр гараад бүжиглэж байхад очиж уулзсан. Тэгэхэд Б.Б надад “жоохон намайг дээрэлхэх зан гаргаад байна гэж хэлсэн" ингээд би эмэгтэй хүмүүсээс болоод байна гэж ойлгосон. Ингээд Б.Б бид хоёрыг бүжгийн талбай дээр хоорондоо зайтай бүжиглэж байгаад сүүлдээ Сараа болон түүний найз мөн үл таних дөрвөн залуу нийлээд тойрог болоод бүжиглэж эхэлсэн. Би яг ч тойрог дотор байгаагүй тойргоос гадна бүжиглээд зогсож байсан. Тэгтэл хэсэг хугацааны дараа Б.Бг өмнө нь хүзүүгээр нь гараа тохсон залуутай адилхан биеийн харьцаатай залуу дахин хүзүүгээр нь гараа давуулаад дээрэлхсэн байдалтай зогсож байсан бөгөөд тэр залуу хоёулаа байсан. Би тухайн үед тэр хоёр залууг Б.Бг зодож нэг нь боож байна гэж харсан бөгөөд боож байсан залуу нь Б.Бг боож байгаад хавирах шиг үйлдэл хийсэн тэгэхэд Б.Б хөл алдаад унчихсан бөгөөд дээрээс нь тэр хоёр залуу цохиод байна гэж харагдсан. Тэгэхээр нь би шууд очиж нэг залуугийн урдаас нь түлхээд өшиглөсөн бөгөөд яг хаана өшиглөсөн талаараа санахгүй байна. Мөн миний хөл ямар нэгэн зүйлийг шүргэсэн. Тэгтэл Б.Бг боож байсан залуу түүнийг доош даран дээрээс нь цохиж эхэлсэн. Тэгэхээр нь би тэр залууг Б.Бг зодоод байгаа үйлдлийг болиулахын тулд өшиглөсөн. Миний өшиглөлт гаранд нь оносон байх. Тэгээд би өөрөө хойш алхсан. Яг тэр үед Б.Бг түүнийг боож байсан залуу доош тонгойлгон цохиж байсан. Харин түүний дэргэд зогсож байсан залуу Б.Бгаас тэр залууг салгах гэж очих үед нь Б.Бг цохиж байгаа залуу буюу түүнийг боож байсан залууг зүүн гараараа цохих гэж байхад хий цохигдоод талийгаачийг цохисон юм. Би талийгаачийн яг аль хэсэгт цохисон талаар санахгүй байна. Тэгээд баарны хамгаалагч нар ирээд зодооныг салгаад намайг татах үед би газарт унасан бөгөөд харин талийгаач хойш алхаж байсан яг газар унаж байхыг нь хараагүй. Тэгээд бүх зүйл дууссаны дараа миний гарт цохигдсон залуу тайзны баруун талд дээш харсан хэвтэж байхаар нь очиж хиймэл амьсгал өгч амнаас аманд, цээжинд зүрхний массаж хийх зэргээр тусламж үзүүлсэн боловч талийгаач миний өөдөөс ямар нэгэн хариу үйлдэл үзүүлэхгүй байсан” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 191-192/

 

Яллагдагч *******-ийн дахин мэдүүлэг: “Эргэн дурсахуй шөнийн цэнгээний газрын бүжгийн талбай дээр Б.Бг бүжиглэж байхад нь үл таних залуу түүнийг дээрэлхэж зодож байхад нь би салгах зорилгоор очсон юм. Би тухайн хүмүүсийг урьд нь огт таньдаггүй байсан. Хэрэг гарсан өдөр л анх харсан. Нэрийг нь ч мэдэхгүй. Би тухайн өдөр Б.Б, Идэрээ, Сараа гэдэг хүмүүстэй хамт 0,45 грамм хэмжээтэй, нийслэл нэртэй 3 шил пиво уусан. Тэр үед Эргэн дурсахуй бааранд ороогүй байсан. Харин Эргэн дурсахуй бааранд ороод яг ямар хэмжээтэй гэгдийг нь мэдэхгүй байна 1 грүшигтэй пиво захиалсан бөгөөд тэрнээсээ дээрээс нь жоохон л уусан байсан. Хэрэг гарсаны дараа цагдаагийн хэлтэс дээр ирээд согтолт хэмжигч багажаар үлээлгэхэд 1 бүхэл гарантай гарч байсан. Тухайн зодооны үед би өөрийн гэсэн ухаантай байсан. Б.Бг хүн зодоод байхаар нь салгах гэж л очсон юм. Б.Бг газар унасан ба талийгаач болон түүний найз түүнийг дээрээс нь цохиж байна гэж хараад очсон юм. Би тэгэхэд талийгаач болон түүний найз Б.Б гурав дээр алхаж очоод хэн нэгнийг нь түлхсэн яг хэнийг түлхсэн талаараа мэдэхгүй байна. Дараа нь хэн нэгнийх нь мөрний хэсэгт чиглүүлэн өшиглөсөн бөгөөд тэр хүн миний өөдөөс харсан байдалтай байсан тэгэхдээ миний өшиглөлт тэр хүний чихийг шүргэх шиг болсон. Тэгээд Б.Бг талийгаачийн найз нь дээрээс нь цохиод байхаар нь баруун хөлөөрөө цээжин хэсэгт нь чиглүүлэн өшиглөсөн, тэр өшиглөлт оносон эсэх талаар санахгүй байна. Дараа нь Б.Бг зодож байсан талийгаачийн найзыг зүүн гараараа биеийнх нь хэсэгт нь цохиж салгах зорилготой гараа далайсан тэгэхэд талийгаач миний дэргэд байсан бөгөөд би өөрөөсөө орон зайн баримжаа алдаад далайсан байсан зүүн гараараа шанаа буюу эрүүний хэсэгт нэг удаа цохисон. Тэрний дараа баарны хамгаалагч нар ирж зодооныг салгаад  хэн нэгэн намайг татаад би газарт унасан бөгөөд зодоон ер нь тэгээд дууссан. Талийгаачийг нэг залуутай нийлээд Б.Бг зодоод байна гэж ойлгоод талийгаачийг цохисон юм. Тухайн үед хоёр хүн дайраад Б.Бг зодоод байхаар нь зодооныг салгах гээд талийгаачийг цохисон. Миний зүгээс Б.Штэй ямар нэгэн байдлаар маргалдаж, өс хонзон, өр авлагын болон  бусад байдлаар ямар нэгэн таарамжгүй харилцаатай зүйл огт байхгүй. Зодоон болохоос өмнө Б.Ш, Б.Бг хүзүүдээд л дээрэлхээд байгаа үйлдэл гаргаж байгаа харагдаж байсан. Тэр үед нь би эхэндээ хүлээцтэй хандсан боловч сүүлдээ найзтайгаа нийлээд зодоод байсан учраас салгах зорилгоор ийм байдалд хүрсэн. Б.Ш талийгаач хоёр Б.Бг зодох үйлдлээ огт болихгүй байсан. Би ийм зүйл хийсэндээ маш их гэмшиж байна. Надад хүн алах ямар нэгэн санаа зорилго байгаагүй. Б.Бг талийгаач болон түүний найз зодоод байсан учраас зодооныг салгах зорилготой байсан бөгөөд энэ зодооноос болж талийгаачийн амь нас хохирсонд би маш их харамсалтай байна. Намайг хүнийг санаатай алах гэмт хэрэгт холбогдуулан зүйлчилсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин цэнгээний газарт болсон зодооны явцад бусдын амь насыг хохироосон үйлдэлээ хүлээн зөвшөөрч байна. Энэ үйлдэлдээ би хариуцлага хүлээхэд бэлэн байна. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй”  гэсэн мэдүүлэг /1хх-ийн 194-195/

 

Сэжигтнээр Б.Б.Б мөрдөн байцаалтанд: “2019 оны 2 дугаар сарьн 19-ний өдөр өөрийн ажиллуулдаг гутлын цех дээр сууж байсан. Миний ажиллуулдаг гутлын цех Төмөр замын Богд арын дэргэд байдаг бөгөөд Саранчимэг гээд манай арван жилийн найз 13 цагийн орчимд манай ажил дээр ирсэн. Саранчимэг ирээд надаар гутлаа засуулах гэж байсан. Саранчимэг ирээд удаагүй байхад Идэрээ гээд мөн  манай арван жилийн залуу орж ирж надтай уулзсан. Би тухайн өдөр Идэрээтэй ойр зуурын зүйл ярих зорилгоор уулзахаар тохирсон байсан юм. Тухайн өдөр хүн багатай байсан учраас манай гутлын цехийн дэргэд байдаг Мөөвий нэртэй пабад Саранчимэг, Идэрээ бид гурав орж пиво уусан. Ингээд Идэрээ, *******-тэй утсаар холбогдоод дуудсан байсан. Тухайн газарт нэг хүний  2-3 шил пиво авч уугаад сууж байхад *******- гаднаас орж ирсэн. Ингээд бид дөрөв юм яриад сууж байхад Идэрээ гэртээ харилаа гээд гараад явсан. Тэд нарын ирсэн явсан цагийг яг тодорхой хэлж мэдэхгүй байна. Ингээд Идэрээг явсаны дараа Саранчимэг, *******- бид гурав ярилцаж байгаад Эргэн дурсахуй цэнгээний газарт орж бүжиглэхээр болсон. Эргэн дурсахуй цэнгээний газарт 20 цагийн орчимд бид гурав орсон. Тухайн үед Эргэн дурсахуй цэнгээний газар хүн багатай байсан. Тэр газарт хүн бүр 2 шил пиво авч уусан нэг мэдсэн чинь Саранчимэгийн найз гэх нэг эмэгтэй ирчихсэн бид нартай уугаад, бүжиглээд байж байсан. Тэгээд бүжгийн талбай дээр *******-, Саранчимэг болон Саранчимэгийн найз эмэгтэй бид дөрөв ээлжлэн бүжиглэж байсан. Ингээд *******- надаас зайтай бүжгийн талбай дээр бүжиглэж байх үед бүжгийн талбай дээр үл таних нэг эрэгтэй хүрч ирээд надтай ямар нэгэн зүйл яриад байсан бөгөөд намайг хүзүүдээд бүжгийн талбайн нөгөө захад ирсэн. Тэгэхэд тухайн залуутай хамт явж байсан одоо нас барсан байгаа эрэгтэйтэй уулзаж байсан. Тэгэхэд яг юуны талаар ярьсан талаар санахгүй байна учир нь тухайн үед хөгжим чанга дуу чимээтэй дээр нь би өөрөө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан юм. Тэгтэл намайг хүзүүдсэн байсан залуу гэнэтхэн намайг шилдэж хавирч тэр үед миний хүзүүнд боолт орсон бөгөөд нэг хэсэгтэй ухаан балартсан байдаг. Сэргээд хартал бүжгийн талбай дээр хүмүүс бужигналдаад эмч, цагдаа ирчихсэн үл таних нэг эрэггэй хүн дээшээ харсан байдалтай хэвтэж байхыг харсан. Тухайн үед хүмүүс тойрч гүйгээд сандралдаад байсан бөгөөд цагдаа нар ирээд намайг цагдаагийн хэлтэс дээрээ авчирсан” гэсэн мэдүүлэг  /1хх-ийн 170-171/

Яллагдагчаар Б.Б.Б мөрдөн байцаалтанд: “*******- бид хоёр арван жилийн найзууд байгаа юм. 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдөр намайг өөрийн ажиллуулдаг гутал засвар дээр байхад Сарантуяа гутлаа засуулах гээд 14 цаг өнгөрөөгөөд ирсэн...Ингээд би ганцаараа бүжгийн талбай дээр бүжиглэж байхад Сарантуяагийн найз хоёр залуугийн дунд бүжиглэж байсан. Тэр хоёр залуугийн нэг нь намайг хөөе хэн юм бэ? чи гэж хэлээд над руу хүрч ирсэн. Тухайн  үед  яг тайзны урд талд хөгжимний дуу маш чанга байсан учраас тэр залуугийн яг юу ярьж байгаа нь сайн сонсогдоогүй. Тэгээд тэр залуу намайг хүзүүдэн дагуупж цагаан цамцтай залуу буюу талийгаачийн урд талд авчирсан. Тэр үед  намайг хүзүүдсэн байсан залуу миний хүзүүг боож гараа чангалсан. Хажуунаас талийгаач нөгөө найзыгаа боль гэсэн үйлдэл хийж гараараа дохиж байсан бөгөөд хөгжимний чимээнд хүмүүсийн яриа сонсогдохгүй байсан. Ингээд намайг хүзүүдсэн залуу  намайг тавилгүй боосон чигээрээ намайг тонгорсон бөгөөд боолтын  улмаас нэг хэсэг ухаан балартсан бөгөөд  би тэр залууг бопьё  гээд өөрөөсөө түлхэх  үйлдэл  хийж байсан. Харин тэр залуу намайг цохих гэж дайрч намайг зуурч байсан. Тэр үед талийгаач намайг зуурсан залуу бид хоёрын баруун талд гараа  урагш сунгаад болиулах талаар үйлдэл хийж зогсож  байсан. Тэр зодоон маш хурдан  хугацаанд болж  өнгөрсөн бөгөөд намайг  хүзүүдсэн залуу руу би урагш тонгойж цааш түлхэх үйлдэл хийх гэсэн боловч тэр залуу намайг дээрээс дарж байгаад хэд хэдэн  удаа' цохисон. Энэ үед миний ард юу болсон талаар би мэдээгүй. Ингээд баарны  хамгаалагч нар ирж зодооныг  салгаж ерөнхийдөө зодоон ингээд дууссан” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 177-178/

 

Шинжээчдийн дүгнэлтүүд:

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 2630 дугаартай дүгнэлтэнд “Б.Шгийн биед тархи доргилт, зүүн дээд зовхинд цус хуралт, зүүн эрүүний булан, зүүн шанаанд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгджээ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /1хх-ийн 127/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 2628 дугаартай дүгнэлтэнд “*******-ийн биед баруун хацрын дотор салстад язарсан шарх, цээжний баруун хажуу дунд хэсгээр зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгджээ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоогдохгүй” гэжээ. /1хх-ийн 129/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 2629 дугаартай дүгнэлтэнд “Б.Бгийн биед хүзүүний урд гол хэсэгт цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгджээ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоогдохгүй” гэжээ. /1хх-ийн 130/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 587 дугаартай  дүгнэлтэнд “Талийгаач Ц.М-н цогцост хүзүүний 2-р нугаламын бүрэн мултрал, их тархины оройн болон суурийн хэсгийн аалзан хальсны цус харвалт, бага тархины аалзан хальсны цус харвапт, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаач Ц.Мөнхбаяр нь хүзүүний 2 дугаар нугаламын бүрэн мултралын улмаас тархины оройн болон суурийн хэсгийн аалзан хальсны цус харвалт, бага тархины аалзан хальсанд цус харваж амьсгал, зүрх судасны хурц дутагдалд орж нас баржээ. Шүүх химийн шинжилгээгээр цусанд 2.6 промилл спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хүчтэй зэрэгт хамаарах ба үхэлд нөлөөлөөгүй байна. Сэтгэцэт нөлөөт эм бэлдмэл илрээгүй байна. Талийгаачид архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Шүүх биологийн шинжилгээгээр BIll бүлгийн цустай байна” гэжээ. /1 хх-ийн 146-147/   

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн шүүх эмнэлгийн материалаар гаргасан 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 727 дугаартай нэмэлт дүгнэлтэнд “Хүзүүний 2-р нугаламын бүрэн мултрал гэмтэл нь мохоо зүйлээр толгой болон хүзүү хэсэгт хүчтэй цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ.

Их тархины оройн болон суурийн хэсгийн аалзан хальсны цус харвалт бага тархины аалзан хальсны цус харвалт гэмтэл нь хүзүүний 2-р нугаламын бүрэн мултрап гэмтлийн улмаас үүсгэгдэх гэмтэл юм. Тапийгаач нь хүзүүний 2-р нугаламын бүрэн мултралын улмаас их тархины орой болон суурийн хэсгийн аалзан хальсны цус харвалт, бага тархины аалзан хальсанд цус харваж амьсгал зүрх судас зогсох хүртэл хугацаанд амьд байж тодорхой хэмжээний үйлдэл хөдөлгөөн хийх ба ямар төрлийн үйлдэл хөдөлгөөн хийхийг нарийвчлан тогтоох боломжгүй. Дээрх гэмтлийг авснаар өөрийгөө бүрэн хянах, бусадтай харьцах, ямар нэгэн эсрэг хийх боломж багатай. Их тархины орой болон суурийн хэсгийн аалзан хальсны цус харвалт, бага тархины аалзан хальсны цус харвалт гэмтэл нь хүзүүний 2-р нугапамын бүрэн мултрал гэмтлийн улмаас үүсгэгдэх гэмтэл бөгөөд уг гэмтлийг аваад тодорхой богино хугацаанд буюу маш түргэн хугацаанд нас барах ба хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй, эмнэлгийн тусламж цаг апдалгүй үзүүлсэн ч амь нас аврах боломжгүй. Талийгаачид учирсан дээрх гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаачид учирсан дээрх гэмтлийг эмнэлгийн тусламж цаг алдалгүй үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй” гэжээ. /1хх-ийн 157-159 /

 

Шинжээч эмч Н.Туяагийн “...уг гэмтэл нь урдаас цохих үед үүссэн байх боломжгүй, ардаас шилэн хүзүүнд өшиглөгдөх, болон хатуу мохоо зүйлээр цохих үед үүссэн байх боломжтой”  гэсэн мэдүүлэг /1хх-ийн 160/

 

Хохиролтой холбогдох баримтууд /2хх-ийн 113-221/,

Амь хохирогч Ц.М-н хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд /2хх-ийн 50-51/, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газраас тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоосон 0200190 дугаартай дэвтрийн хуулбар /2хх-ийн 52/,

Амь хохирогч Ц.М-н нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /2хх-ийн 54-56/,  “Монголиан бүүстер” ХХК-ийн тодорхойлолт /2хх-ийн 57/  

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчдийн  2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 428 дугаартай “*******- нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. *******- нь хэрэг хариуцах чадвартай байна” гэсэн дүгнэлт /1хх-ийн 120-122/, ял шалгах хуудас /2хх-ийн 21/, оршин суух хорооны тодорхойлолт /2хх-ийн 27/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад баримтуудыг шинжлэн судлав.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол хор уршгийн талаархи шүүхийн дүгнэлт:

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар *******- нь 2019 оны 02 дугаар сарын 19-ний орой 21 цаг 30 минутын орчимд арван жилийн ангийн найз Б.Б-ийн хамт Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эргэн дурсахуй” шөнийн цэнгээний газарт үйлчлүүлж байхад тус газарт үл таних Б.Б.Ш төрсөн өдрөө өөрийн найз нөхдийн хамт тэмдэглэж байсан байна.

Тус шөнийн цэнгээний газрын бүжгийн талбайд болсон хэргийн үйл баримт нь камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “...Б.Ш нь Б.Бг хүзүүдсэн байрлалаас зүүнээс баруун тийш цээжийг нь доош даран тонгорох үйлдэл хийх үед Б.Б нь цээжээ дээш өргөн босоод Б.Штэй зууралдах бөгөөд энэ үед талийгаач Мөнхбаяр Б.Шг баруун гараараа барих гэж хий үйлдэл хийж байв. Яг энэ үед *******- талийгаач Мөнхбаярын хойд талаас баруун хөлөөрөө талийгаачийн шилэн хүзүүний хэсэгт нэг удаа өшиглөх бөгөөд...талийгаач баруун гараараа шилэн хүзүүгээ дарсан байдалтай байв. Энэ үед Б.Б, Б.Ш нар салсан байх бөгөөд харин *******- урагш алхан гардан тулааны байрлалтайгаар өрж баруун хөлөөрөө Б.Шгийн зүүн талын эрүү, шанаа хэсэгт нэг удаа өшиглөхөд Б.Ш *******-ийг баруун зүүн гараараа савах байдлаар цохих бөгөөд *******- доош суун цохилтоос бултав...*******- талийгаачийг чиглэн нэг алхаад зүүн гараараа талийгаач Мөнхбаярын баруун талын шанаа хэсэгт нэг удаа цохих бөгөөд...талийгаач баруун гараараа эрүү болон шилэн хүзүүгээ ээлжлэн дарж гарын алгаа харж зогсож байгаад зүүн хөлөөрөө урагш алхах гэж оролдох боловч баруун тийш унав...” гэжээ. /1хх-ийн 31-32/

Эдгээр байдал буюу *******- нь Ц.М-н хойд талаас баруун хөлөөрөө шилэн хүзүүний хэсэгт нэг удаа өшиглөж,  зүүн гараараа баруун талын шанаа хэсэгт нэг удаа цохиж  хүзүүний 2 дугаар нугаламын бүрэн мултрал гэмтэл учруулж Ц.М-г алсан гэмт хэрэг үйлдсэн,

мөн *******- баруун хөлөөрөө Б.Шийн зүүн талын эрүү, шанаа хэсэгт нэг  удаа өшиглөж тархи доргилт, зүүн дээд зовхинд цус хуралт, зүүн эрүүний булан зүүн шанаанд зөөлөн эдийн гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

Б.Б.Б мөрдөн байцаалтанд”...бүжиглэж байх үед ...намайг хүзүүдсэн байсан залуу гэнэтхэн намайг шилдэж хавирч тэр үед миний хүзүүнд боолт орсон бөгөөд нэг хэсэгтээ ухаан балартсан...сэргээд хартал бүжгийн талбай дээр хүмүүс бужигналдаад эмч, цагдаа ирчихсэн үл таних нэг эрэгтэй хүн дээшээ харсан байдалтай хэвтэж байхыг харсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 170-171/, хохирогч Б.Шийн“...тэгэхэд жижиг залуутай хамт явж байсан өндөр нуруутай залуу нь миний толгой руу өшиглөсөн. Тэр өшиглөлт нь миний зүүн талын хацрын хэсэгт оносон...би богино хэмжээнд ухаан балартсан бөгөөд нэг ухаан ороод харахад Мөнхбаяр газар уначихсан дээшээ хараад хэвтэж байсан. Тэгээд эмнэлэг ирж үзээд нас барсан байна гэдгийг хэлсэн...миний биед учирсан гэмтлийг жижиг нуруутай залуу буюу Б.Б гараараа зүүн шанаанд цохиж, харин өндөр нуруутай залуу буюу *******- нь баруун хөлөөрөө зүүн шанаанд өшиглөх үед үүссэн. Надад тухайн гэмтлээс болоод учирсан хохирол байхгүй учраас надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 57-58/,  гэрч Б.Сүхтулгын “...ингээд би эргэж харахад бүжгийн талбай дээр хүмүүс бужигналдаж байгаад хамгаалагч нар болон үйлчлүүлж байсан хүмүүс маргааныг салгаад тараасан. Тэгтэл тайзны баруун хэсэгт буюу бүжгийн талбайн баруун талын ширээний дэргэд талийгаач дээш харсан байдалтай хөдөлгөөнгүй хэвтэж байсан...түргэн тусламж дуудаж эмнэлэг ирсэн бөгөөд эмнэлэг ирээд Мөнхбаярыг нас барсан талаар хэлсэн...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 64-65/, гэрч Б.Цогтбаатарын“...бүжгийн талбай дээр хүмүүс шуугилдаад эхэлсэн бөгөөд бааранд үйлчлүүлэхээр хэд хэдэн хүмүүс орж ирсэн байсан. Тэгээд би юу болсон юм бол гэж бодоод хүмүүсийн зүгт очиход Мөнхбаяр газарт дээшээ харсан байдалтай хөдөлгөөнгүй байсан...би Мөнхбаярын цээжин дээр нь хиймэл амьсгал буюу зүрхний массаж хийж амнаас аманд амьсгал өгсөн боловч Мөнхбаяр ямар нэгэн хариу үйлдэл үзүүлэхгүй байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 66/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 2630 дугаартай “Б.Шгийн биед тархи доргилт, зүүн дээд зовхинд цус хуралт, зүүн эрүүний булан, зүүн шанаанд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /1хх-ийн 127/,шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 587 дугаартай ”...Талийгаач Ц.Мөнхбаяр нь хүзүүний 2 дугаар нугаламын бүрэн мултралын улмаас тархины оройн болон суурийн хэсгийн аалзан хальсны цус харвалт, бага тархины аалзан хальсанд цус харваж амьсгал, зүрх судасны хурц дутагдалд орж нас баржээ” гэсэн дүгнэлт /1 хх-ийн 146-147/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн шүүх эмнэлгийн материалаар гаргасан 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 727 дугаартай нэмэлт дүгнэлтэнд “...их тархины орой болон суурийн хэсгийн аалзан хальсны цус харвалт, бага тархины аалзан хальсны цус харвалт гэмтэл нь хүзүүний 2-р нугаламын бүрэн мултрал гэмтлийн улмаас үүсгэгдэх гэмтэл бөгөөд уг гэмтлийг аваад тодорхой богино хугацаанд буюу маш түргэн хугацаанд нас барах ба хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй, эмнэлгийн тусламж цаг алдалгүй үзүүлсэн ч амь нас аврах боломжгүй...” гэсэн дүгнэлт /1хх-ийн 157-159 /, шинжээч эмч Н.Туяагийн”...уг гэмтэл нь урдаас цохих үед үүссэн байх боломжгүй, ардаас шилэн хүзүүнд өшиглөгдөх, болон хатуу мохоо зүйлээр цохих үүссэн байх боломжтой...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 160/,   хэргийн газарт  үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 13-14/, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 15-18/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 19-22/, хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 31-32/, Эргэн дурсахуй шөнийн цэнгээний газраас хэргийн газрын үзлэгээр авч эд мөрийн баримтаар тооцсон DVR төхөөрөмжид үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-ийн 38-42/, хяналтын камерын хавсралт гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 43-49/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Шүүгдэгч *******-ийн Ц.М-н амь насыг хохироосон, хохирогч Б.Шийн бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан үйлдлүүд нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэрэгт, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт тус тус тооцогдоно.

*******-ийн хууль бус үйлдлийн улмаас Ц.М-н амь нас хохирсон нь гэмт үйлдэл үхэл  хоорондын шууд шалтгаант холбоотой гэж үзнэ.

         

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч *******-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт,

амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ч.Булган, А.Отгонжаргал нар “энэ хэрэгт Б.Б.Ш, Б.Б.Б нарыг татуулах үндэслэлээр хэргийг прокурорт буцаах” санал дүгнэлт,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Төгсгэрэл, Д.Дэлгэрцэцэг нар “хохирогчийн өмгөөлөгч нарын гаргасан хэргийг прокурорт буцаах саналыг дэмжиж, хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх” тайлбар бүхий санал дүгнэлт тус тус гаргалаа.

Энэ хэрэгт мөрдөн байцаалт, прокурорын хяналтын шатанд Б.Б.Ш, Б.Б.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заасан гэмт хэрэгт яллагдагчаар татан шалгаж, хяналтын прокурор 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 37,38 дугаартай тогтоолоор тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь прокурорын эрх хэмжээний асуудал юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд *******-өд холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч А.Отгонжаргал, Ч.Булган, шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Төгсгэрэл, Д.Дэлгэрцэцэг нараас гаргасан“...хэргийг прокурорт буцаах” агуулга бүхий санал дүгнэлтүүдийг хүлээн авах шаардлагагүй юм.

Улсын яллагчаас шүүгдэгч *******-ийг гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүх хүлээн авч шүүгдэгч *******-ийн Ц.М-н амь насыг хохироосон үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах”  гэмт хэрэгт гэм буруутайд, хохирогч Б.Шийн  бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт  гэм буруутайд тооцов.

Хохирол хор уршгийн талаар:

Талийгаач Ц.М-н оршуулгын зардалтай холбогдох хэрэгт авагдсан нотлох баримтын шаардлага хангасан баримтын хүрээнд 25.233.807 төгрөг  шүүгдэгч *******- төлсөн байна.

Талийгаач Ц.М-н 2005 оны 10 дугаар сарын 11-нд төрсөн охин М.А-, 2009 оны 12 дугаар сарын 03-нд төрсөн хүү М.Т-, 2014 оны 02 дугаар сарын 25-нд төрсөн охин М.Т-,  2018 оны 6 дугаар сарын 02-нд төрсөн охин М.О- нарт Эрүүл Мэнд, Нийгмийн даатгалын ерөнхий газраас сард олгох тэжээгчээ алдсаны тэтгэврийн хэмжээг нийт 270.000 төгрөгөөр тогтоосон байна.  /2хх-ийн 52/

Шүүх, тэжээгчээ алдсаны тэтгэмжийн цалин хөлсний зөрүүг гаргахдаа Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралтаар тогтоосон Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7.а/-д “....дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцно” гэж заасны дагуу талийгаач Ц.М-н 2018 оны 12 дугаар сард 1.000.000 төгрөгийн, 2019 оны 01 дүгээр сард 1.000.000 төгрөгийн, мөн оны 2 дугаар сард 2.500.000 төгрөгийн цалин хөлстэй байсныг нотолсон нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарыг үндэслэн түүний сүүлийн 3 сарын цалинг 4.500.000 төгрөгөөр тооцож (4500000:3) дундаж цалинг 1.500.000 төгрөгөөр тогтоов.

Талийгаачийн дундаж цалин 1.500.000 төгрөгийг түүний бага насны болон насанд хүрээгүй 4 хүүхдэд хувааж  (1500000:4=375.000 төгрөг) үүнээс Нийгмийн даатгалын газраас тогтоосон сар бүр олгох 4  хүүхдийн нийлээд 270.000 төгрөгийг хасаж (375000-270000=105000) үүнийг хүүхдүүдийн тоонд хувааж (105.000:4=26.250) төгрөгийг хүүхэд тус бүрт сар тутамд олгохоор тогтоов.

 

Тэжээгчээ алдсаны цалин хөлсний зөрүүд М.А-, М.Т-, М.Т-, М.О- нарт тус тус сар бүр 26.250 төгрөгийг шүүгдэгч *******-өөс гаргуулж, бага насны болон насанд хүрээгүй тэдгээрийн эх Д.С-т  олгохоор шүүх шийдвэрлэлээ.  Бага насны болон насанд хүрээгүй М.А-, М.Т-, М.Т-, М.О- нар дээрх мөнгийг 16 насанд хүртэл, тэдгээр нь суралцаж байгаа бол 18 нас хүртэл сар болгон авах эрхтэйг дурдах нь зүйтэй.

 

*******-өд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан хохирогч Б.Б.Ш хохирол нэхэмжлээгүйг дурдаж байна.

      

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч *******-өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан эрүүгийн хариуцлагыг эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчмыг баримтлан хүлээлгэх үндэслэлтэй.  

       

Эрүүгийн хариуцлагын талаар шүүгдэгч *******-ийн өмгөөлөгч  Ш.Төгсгэрэл “*******-өд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар тухайн зүйл хэсэг, заалтад заасан хорих ялаас доогуур 5 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү” гэсэн санал дүгнэлт гаргалаа.

 

*******-ийн үйлдсэн хохирогч Б.Шийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн хувьд хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах ба хөөн хэлэлцэх хугацаа нэг жилийн хугацаагаар тоологдох боловч 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дахь хэсэгт “...мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй” гэж заасан байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж хуульчилжээ.

 

 

Шүүгдэгч *******- гэм буруугийн санаатай хэлбэрээр Үндсэн хуулиар хамгаалагдсан Хүний амьд явах эрхэд халдаж хүний амь нас хохирсон хохирол учирсан хор уршиг арилахгүй үндэслэлээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “...тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах” гэж заасан хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжгүй юм. 

 

Эдгээр үндэслэлээр шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Төгсгэрэлээс гаргасан эрүүгийн хариуцлагын талаархи дээрхи санал дүгнэлтийг шүүх бүрэлдэхүүн  хүлээн аваагүй болно.

 

Шүүгдэгч *******-өд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна.

 

*******-ийн нэг цаг хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн буюу нийлмэл гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас Ц.М-н амь насыг хохироосон, Б.Шийн биед хөнгөн гэмтэл учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан шүүгдэгч *******-өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт  11 жилийн  хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулав.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******-өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  оногдуулсан 11 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож 30 хоног буюу 1 сарын хугацааг нэмж нэгтгэн биечлэн эдлэх нийт ялыг 11 жил 1 сарын  хугацаагаар хорих ялаар тогтоов.

 

*******-ийн үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох оршуулгын зардалд 25.233.807 төгрөг төлсөн хувийн байдлыг харгалзан эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх шийдвэрлэлээ.

 

Хэрэгт хураагдаж ирүүлсэн 3 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                          

 

 

           ТОГТООХ нь:

 

1. Боржгон овогт Чулуунбаатарын *******-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүнийг алах гэмт хэрэгт гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч *******-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  11 /арван нэг/ жилийн  хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******-өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  оногдуулсан 11 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож 30 хоног буюу 1 сарын хугацааг нэмж нэгтгэн биечлэн эдлэх нийт ялыг 11 жил 1 сарын  хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4. *******-өд оногдуулсан 11 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******-ийн цагдан хоригдсон 347 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.2, 508.3, 508.4.1-д зааснаар *******-өөс 2005 оны 10 дугаар сарын 11-нд төрсөн охин М.А-, 2009 оны 12 дугаар сарын 03-нд төрсөн хүү М.Т-, 2014 оны 02 дугаар сарын 25-нд төрсөн охин М.Т-,  2018 оны 6 дугаар сарын 02-нд төрсөн охин М.О- нарын тэжээгчээ алдсаны цалин хөлсний зөрүүд хүүхэд тус бүрт сар тутамд 26.250 /хорин зургаан мянга хоёр зуун тавь/ төгрөг  гаргуулж тэдгээрийг 16 насанд хүртэл, суралцаж байгаа бол 18 нас хүртэл сар болгон эх Д.С-т олгосугай.

 

7. *******- нь хохирогч Б.Б.Шд төлөх төлбөргүйг дурдсугай.

 

8. Хэрэгт хураагдсан 3 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай. 

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

     

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол *******-өд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

  

  

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ц.ДАЙРИЙЖАВ

 

                      ШҮҮГЧИД                                    А.АЛТАНХУЯГ

 

                                                                          С.БОЛОРТУЯА