Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 00202

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 01 сарын 24 өдөр                         Дугаар 183/ШШ2018/00202                       Улаанбаатар хот

 

 

            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж,  тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 2 дугаар байрны 44 тоотод оршин суух, Чимэд овогт Пүрэвийн Эрдэнэбулган /РД:ШЕ67020169/-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 61-2-7 тоотод оршин суух, Боржигон овогт Батсүхийн Түмэнбат /РД:УХ89022390/,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Намуун төгөл 1-Б тоотод оршин суух, Боржигон тайж овогт Халтархүүгийн Навчаа /РД:ЗЖ71121600/ нарт  холбогдох,   

нотариатчийн өвлөх эрхийн 19, 21 тоот гэрчилгээг хүчингүй болгох, хууль ёсны өв залгамжлагч П.Эы өвлөх эрхийг сэргээлгэх, өв болох Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 61/2 дугаар байрны 7 тоот 3 өрөө орон сууц,  Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэхийн 2 дугаар байрны 54 тоот 2 өрөө орон сууцны хууль ёсны өв залгамжлагчийн эрхийг сэргээлгэх, талийгаачийн банкинд төлөх зээлийн үлдэгдэл төлбөрт төлсөн 19 324 450 төгрөгийг 4 өвлөгчид хувааж нэр бүхий 3 өвлөгчид ногдох 14 493 337 төгрөгийг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сүх-Очир, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Ичинхорлоо, хариуцагч Х.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Шолпан нар оролцов.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Ичинхорлоо шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “П.Э нь н.Батсүх талийгаачтай 2006 оны гэр бүл болж, 2012.02.10-ны өдөр гэрлэлтээ батлуулж, талийгаачтай үндсэндээ  9 жил гэр бүл болж амьдарсан. н.Батсүхийн анхны эхнэр нь 2005 онд нас барсан байдаг. Хамт амьдрах хугацаандаа нөхрийнхөө хүүхдүүдийг сургуульд суралцуулж, гадаад улс руу явж суралцахад нь дэмжлэг, туслалцаа үзүүлээд хүүхдүүд нь тус тусдаа амьдралтай болсон байдаг. Бага хүү нь талийгаач болон П.Э нартай хамт амьдардаг байсан. Хамт амьдарснаас хойш үүссэн эд хөрөнгө нь талийгаачийн нэр дээр бүртгэлтэй байгаа. Эдгээр хөрөнгүүдийн хууль ёсны өвлөгч нь П.Эыг гэж үзэж байгаа. Бусад 3  хүүхдүүд нь адилхан хууль ёсны өв залгамжлах эрхтэй субъект гэж үзэж байгаа. Гэтэл өв залгамжлах эрхтэй 4 субъект байхад нотариатч зөвхөн Б.Тын 2015 оны 11 сард гаргасан өвлөх эрхийн гэрчилгээ авах тухай өргөдөлийг хүлээн авч гэрчилгээ олгосноор маргаан үүссэн. Талийгаач н.Батсүх нь 2014.07.18-ны өдөр өвчний улмаас нас барсан, энэ цаг үеэс хуульд зааснаар өв нээгдэх хугацаа тоологдох ёстой. Тэгэхээр 2015.07.18-ны өдөр буюу 1 жилийн хугацаанд өвлөх, өв залгамжлалын гэрчилгээ авах асуудлаа тавих ёстой байсан. Гэтэл шүүхэд өгсөн нотлох баримтыг харахад 2015 оны 12 дугаар сар гээд өдөр нь тавигдаагүй өргөдлийг үндэслээд 101 дугаартай нотариатч Х.Н 19, 21 тоот өв залгамжлагчийн гэрчилгээ олгосон байгаа. Өргөдлийг 2015  оны 12 сард гаргасан юм бол хуульд заасан 1 жилийн хугацаа өнгөрсөн, уг өв хүлээн авах хугацаа хэтрүүлснийг сэргээн тогтоосон ямар нэгэн шийдвэр хавтаст хэрэгт байхгүй байгаа.  Нотариатч Х.Н нь Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.5, 21.2.2, 21.2.8 дахь хэсэгт заасан зохицуулалтаар хийх ёстой зүйлээ хийгээгүй байгаа нь харагдаж байна. н.Түмэнбат нь өөрийнхөө 2005 онд нас барсан ээжийнхээ гэрчилгээ болон 2014 оны  7 сард нас барсан аавынхаа гэрчилгээнүүдийг аваад очиход нотариатч иргэний бүртгэлийн лавлагааг гаргуулсан бол 2012.02.10-ны өдөр н.Эрдэнэбулган талийгаачтай хууль ёсны гэрлэлтээ батлуулсаныг мэдэх байсан. Мөн Нотариатын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т нотариатч үйлчлүүлэгчийн хувийн мэдээллийг тогтоохдоо түүний иргэний баримт бичиг, хуулийн этгээдийн болон улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийг үндэслэх бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөн болон зохих насанд хүрсэн эрх зүйн чадамжтай эсэхийг шалгах шаардлагатай бол эрх бүхий байгууллагаас тодорхойлон тогтооно гэж заасан ажиллагаануудыг нотариатч хийгээгүй нь улмаас жинхэнэ хууль ёсны өв залгамжлагч П.Эы эрх хохироод нөгөө хүмүүс нь дутуу, буруу бүрдүүлсэн баримтаар өв залгамжлагчийн гэрчилгээг авсан байна. Иймээс П.Эы эрх зөрчигдсөн тул Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дахь хэсэгт заасныг үндэслээд уг өв залгамжлагчийн гэрчилгээ олгосон үйлдлийг хүчингүй болгож, хууль ёсны өв залгамжлагч П.Эы эрхийг сэргээн тогтоох үндэслэлтэй гэж үзэж байна. П.Э нөхөртэйгөө хамт амьдарч байх хугацаанд нөхөр нь хүндээр өвчилсөн учраас талийгаачийн нэр дээр зээл авч эмчилгээнд явсан. Уг зээлийг төлөхийн тулд Солонгос улсад ажиллаж ганцаараа 19 324 450 төгрөгийг төлсөн байгаа. Хууль ёсны өв залгамжлагч нар нь хуульд зааснаар адилхан үүрэг хүлээх ёстой. Энэхүү үүргийн хүрээнд Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1, 535.2 дахь хэсэгт зааснаар бусад өвлөгч нар нь П.Эы төлсөн дээрх төлбөрөөс өөрт нь ногдох хэсгээс тэнцүү хэмжээгээр 4 өвлөгчид хувааж, ногдох хэсгийг төлөх ёстой гэж үзэж байна. Нэр бүхий 2 өвлөгч нь Америкт байдаг учраас Б.Тад итгэмжлэл олгогдсон байгаа тул хариуцагчаар Б.Тыг татсан. 2015 оны 12 дугаар сард өвлөх эрхийн гэрчилгээ олгосон, хууль ёсны бусад өвлөгчид нь өнөөдөр хүртэл ямар нэгэн байдлаар өвийг хүлээн авах хүсэлтийг гаргаагүй байгаа нь лавлагаагаар гарч ирсэн. Иргэний хуулийн 528.3-т зааснаар хуулийн дагуу татгалзсан гэж үзэж болох боловч П.Э нь талийгаачтай хамт амьдарч байсан, татгалзсан тухайгаа мэдэгдээгүй болбол Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-т заасан “.....3 сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариатч буюу сум ба засаг даргад мэдэгдээгүй бол өв хүлээн авсан” гэж үзэх заалтаар өв хүлээгээд авсан гэж ойлгож болохоор байгаа боловч талийгаачийн нас барсны дараагаар жилийн дараа Түмэнбат, Эрдэнэбулгантай уулзаад ярилцахад өвийн талаар асуудал байхгүй гэж хэлчихээд П.Эыг байхгүй үед өөрийн амьдарч байсан байрны цоожийг сольж гэмтээгээд гэртээ орох боломжгүй болгож,  П.Эыг зодож гэмтээсэн байдаг. Үүний дагуу 2015 оны 8 сард цагдаад өргөдөл гаргахад Б.Т нь “өвийн асуудал дээр ямар нэгэн марган байхгүй, би буруугаа ойлголоо өргөдлөө буцаан аваач ээ” гээд хэлсний дагуу П.Эы өргөдлийг хаалгасан байдаг. Иймд хууль ёсны дагуу П.Эыг өв залгамжлагчаар тогтоолгож, бусад 3 өвлөгчөөс тэнцүү хэмжээгээр зээлийн төлбөрийг гаргуулна, нотариатчийн  үйлдэл хууль зөрчсөн нь тодорхой байгаа тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хариуцагч Х.Н шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Миний бие 2014  оны 07 сарын 18-ны өдөр нас барсан н.Батсүхийн өв залгамжлалтай холбоотой Иргэний хууль болон Нотариатын тухай хуулийг баримталж, н.Батсүхийн нас барсны гэрчилгээ, хамт амьдарч байсан хүмүүсийн хорооны тодорхойлолт, гэрлэлтийн баталгаа, н.Цэндсүрэнтэй амьдарч байсан тухай лавлагаа, улсын бүртгэлийн газраас гэрлэлтийн байдал, бүртгэлийн лавлагаа, түүний хамтран амьдарч өв залгамжлагч хүүхдүүдийн нэртэй хорооны тодорхойлолтыг үндэслэсэн. Б.Т, Б.Б, Б.Т нарын бүхий л материалуудыг нягталж авсны үндсэн дээр өв залгамжлах гэрчилгээг олгосон. Тухайн үед Б.Т нь нотариат дээр ирэхдээ ах, эгч Б.Т, Б.Б нарыг Америкт ажиллаж амьдардаг, улмаар гадаад хэргийн яамаар дамжуулан 2 байраа хэрхэн хувааж авахаа тохирсон байсан. Энэ үед П.Этай гэрлэлтээ батлуулсан нь лавлагаагаар гаргаагүй,  Б.Тын авч ирсэн лавлагаагаар эхээс 3-лаа, ээж нь 2005 онд аав нь  2014 онд нас барсан, өвөө,эмээ зэрэг өв хүлээн авах хүмүүсийн нэрийг дурдсан байдаг. Өмнө нь Сүхбаатар дүүргийн нотариатад өв хүлээн авах тухай хүсэлтээ өгсөн байдаг. Нэхэмжлэгч талын тайлбараас харахад үнэхээр аав нь П.Этай хамтран амьдарч байсныг Б.Т нуусан байна. Эрдэнэбулганы хамааралтай лавлагаа аваагүй болохоор мэдэгдээгүй, миний хувьд тухайн үед хангалттай нотлох баримтыг цуглуулсны үндэслэн гэрчилгээ олгосон. Нэгэнт маргаан үүссэн тул шүүхийн шийдвэрийг харна, өв залгамжлах гэрчилгээг хүчингүй болгосон тохиолдолд нэр бүхий 4 өвлөгч байгааг ойлгож байна” гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                                                                                    ҮНДЭСЛЭХ нь:

 

Хариуцагч Б.Т, Х.Н нарт холбогдуулан 2017.07.02-ны өдөр гаргасан  нэхэмжлэгч П.Эы нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэлээ.

       

Нэхэмжлэгч нь хууль ёсны өв залгамжлагчаар тогтоолгож, өв хөрөнгө болох хөдлөх, үл хөдлөх хөрөнгийн өвлөх эрхтэй болохыг тогтоолгох, мөн өвлүүлэгчийн зээлийн төлбөрийн үлдэгдэлд төлсөн 19 324 450 төгрөгнөөс хууль ёсны 3 өвлөгчид ногдох 14 493 337 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг Б.Тад холбогдуулан 2016.05.20-нд  анх шүүхэд гаргасан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хан-Уул дүүргийн нотариатч Х.Нг хамтран хариуцагчаар татаж, 2016.12.15-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байх бөгөөд 2017.07.02-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг дахин өөрчилж, нотариатчийн өвлөх эрхийн 19, 21 тоот гэрчилгээг хүчингүй болгох, хууль ёсны өв залгамжлагч П.Эы өвлөх эрхийг сэргээлгэх, өв болох Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 61/2 дугаар байрны 7 тоот 3 өрөө орон сууц,  Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэхийн 2 дугаар байрны 54 тоот 2 өрөө орон сууцны хууль ёсны өв залгамжлагчийн эрхийг сэргээлгэх, талийгаачийн банкинд төлөх зээлийн үлдэгдэл төлбөрт төлсөн 19 324 450 төгрөгийг 4 өвлөгчид хувааж нэр бүхий 3 өвлөгчид ногдох 14 493 337 төгрөгийг гаргуулахыг хүссэн байна.

            Хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч П.Э нь талийгаач Н.Батсүхтэй 2006.07.17-ны өдөр гэр бүл болсоныг 2012.02.10-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 91 дүгээрт бүртгэсэн 0238165 дугаартай гэрчилгээ олгогдсон, Н.Батсүх нь 2014.07.18-ны өдөр гэртээ нас барсныг 2014.07.21-ний өдөр нас барсны бүртгэлийн 3650-рт бүртгэж гэрчилгээ олгосон байна.

  Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн төв архивын  2017.05.24-ний өдрийн 00/001670 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар Н.Батсүхийн өмнөх эхнэр О.Цэндсүрэн 2005.06.08-нд нас барсан /бэлэвсэн/, П.Эы өмнөх нөхөр Г.Ганбаатар 2007.08.27-нд гэрлэлт цуцлагдсан /гэр бүл цуцалсанаас хойш/ гэсэн  бүртгэлтэй байх бөгөөд нэхэмжлэгч П.Э нь талийгаач Э.Батсүхтэй хууль ёсны гэр бүл болсон байна.  

Талийгаач Н.Батсүх, О.Цэндсүрэн нарын дундаас төрсөн хүүхдүүд Б.Т, Б.Б, Б.Т нар байх бөгөөд маргааны зүйл болох Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 61/2 дугаар байрны 7 тоот 76.6 м/кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өвлөх эрхийн гэрчилгээ Б.Тд, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэхийн 2 дугаар байрны 54 тоот 29м/кв талбай бүхий 2 өрөө орон сууцны Н.Батсүхэд ногдох хувиас өвлөх эрхийн гэрчилгээ Б.Бд тус тус олгогджээ.

          Нэхэмжлэгч П.Э нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотлох зорилгоор Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 61/2 дугаар байрны 7 тоот 76.6 м/кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр Н.Батсүх,   Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэхийн 2 дугаар байрны 54 тоот 29м/кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр Н.Батсүх, М.Нина нарт анх олгогдсон байсан 2007.09.11, 2009.04.06-ны өдрийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг нэхэмжлэлдээ хавсарган ирүүлсэн байна.

 

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1 дэх хэсэгт “дор дурдсан этгээдийг хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй”, 520.1.1 дэх хэсэгт “нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх” гэж зааснаар талийгаач Н.Батсүхийн хууль ёсны эхнэр П.Э нь хууль ёсны өвлөгч тул дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг адил хэмжээгээр өвлөх эрхтэй болно.

 

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2016.11.11-ний өдрийн 7/11471 дугаартай албан бичиг болон хавсаргасан баримтуудаас үзэхэд Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 61/2 дугаар байрны 7 тоот хаягт байрлах Ү-2206008860 дугаартай орон сууцыг анх 2007.09.14-ний өдөр иргэн Н.Батсүх /ВЮ58112114/ өмчлөлдөө бүртгүүлсэн бөгөөд 2015.12.28-ны өдрийн 101 дугаартай нотариатчийн гэрчилсэн өв залгамжлах гэрээгээр иргэн Б.Т /ВЮ77103102/-ын өмчлөлд, мөн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэх хороолол 2 дугаар байрны 54 тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206001784 дугаартай орон сууцыг анх 2009.04.06-ны өдөр 188 дугаартай нотариатын гэрчилсэн бэлэглэлийн гэрээгээр иргэн Л.Гал-эрдэнэ /ФД59120735/-ээс иргэн Н.Батсүх өмчлөлдөө бүртгүүлсэн бөгөөд 2015.12.28-ны өдрийн 101 дугартай нотариатчийн гэрчилсэн өв залгамжлах гэрээгээр иргэн Б.Б, М.Нина нарын өмчлөлд тус тус бүртгэгдсэн байна.

 

Хан-Уул дүүргийн тойргийн нотариатч Х.Н нь 2015.12.28-ны өдрийн 21 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг Б.Тд, 2015 оны 12 сарын өдөр тодорхойгүй 19  дугаартай гэрчилгээг Б.Бд тус тус олгохдоо Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.5-д зааснаар “нотариатын үйлдэлд холбогдох баримт бичгийн үнэн, зөв эсэхийг хянаж нягтлах”, 21.2.8-д “гэрчлүүлэхээр ирүүлсэн баримт бичгийн жинхэнэ эх мөн эсэх нь эргэлзээтэй байвал уг баримт бичгийг олгосон байгууллагаас лавлагаа болон хуулбарыг авах, тодорхойлолт гаргуулах, зайлшгүй шаардлагатай гэж үзвэл магадлан шинжлүүлэх” гэсэн үүргээ биелүүлээгүй байна.

  Хариуцагч Х.Нгийн хариу тайлбар болон хавсаргасан баримтуудаас үзэхэд Б.Т 2015 оны 12 сард гаргасан өвлөх эрхийн гэрчилгээ авах тухай хүсэлтдээ өөрсдийн эцэг, эхийн нас барсны гэрчилгээнүүдийг хавсарган улмаар хууль ёсны бусад өвлөгч нар татгалзсан тухай дурдаж Нотариатын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2, 28.2.1-д заасан “нотариатын үйлдэл хийлгэх баримт бичгийг үнэн зөв бүрдүүлж өгөх үүргийг  үйлчлүүлэгч  хүлээнэ” гэсэн заалтыг зөрчсөн байхад нотариатч Х.Н үйлчлүүлэгчийн хувийн байдлыг тогтоох болон нотариатын үйлдэл хийхэд зайлшгүй шаардлагатай баримт бичиг, түүний хуулбар, шаардлагатай мэдээллийг иргэн, хуулийн этгээдээс шаардаж аваагүй, Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.1.1, 21.1.2, 21.1.3, 21.2.5, 21.2.8, 27 дугаар зүйлийн 27.1-д заасан зохицуулалтаар хийх ёстой зүйлээ хийгээгүй, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.1.6-д зааснаар нотариатч нотариатын үйлдэл хийхээс татгалзаж болох байсан гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байна.

 Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д нээгдсэн газрын нотариатч өвлөгчийн бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн Иргэний хуульд заасны дагуу өвлөх эрхийн гэрчилгээ олгоно, 43.3-т өвлөгч нь Иргэний хуулийн 528.5-д заасны дагуу өв хүлээн авахаас татгалзвал нотариатч хүсэлтийг нь гэрчилж түүнд ногдох хэсгийг хууль ёсны бусад өвлөгчид санал болгож зөвшөөрвөл өвлөх эрхийн гэрчилгээ олгоно, 43.4-т өвлөх эрхийн гэрчилгээнд өвлөгдөх эд хөрөнгө, ногдох хэсгийг тодорхой заах бөгөөд түүнийг тогтоохдоо Иргэний хуулийн 522, 531, 533 дугаар зүйлийг баримтална гэж тус тус заасан байна.

 Иймд Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “энэ хуулийн 31.1-д заасныг зөрчиж хийсэн нотариатын үйлдлийг шүүх нотариатчийн болон сонирхогч этгээдийн хүсэлтээр хүчингүйд тооцно” гэж зааснаар 2015.12.28-ны өдөр Б.Б, Б.Т нарт 19, 21 тоот өвлөх эрхийн гэрчилгээ олгосон Хан-Уул дүүргийн тойргийн нотариатч Х.Нгийн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

Талийгаач нөхөр Н.Батсүхийн эмчилгээнд зориулж банкнаас зээл авсан,  Хаан банкны зээлийн үлдэгдэл 3 599 850 төгрөг, Төрийн банкны 5 069 000 төгрөг, Хас банкны 6 903 000 төгрөг, Худалдаа хөгжлийн банкны 3 752 600 төгрөг нийтдээ 19 324 450 төгрөгийг нэхэмжлэгч Б.Эрдэнэбулган дангаараа төлсөн гэх бөгөөд дээрх нэр бүхий банкуудаас зээл авсан, нэхэмжлэгч  зээлийн төлөлт хийж байсан болох нь  зээлийн гэрээ болон уг зээлийн үлдэгдэл төлбөрийн баримт, зээл төлж байсан орлогын ордер, банкны тодорхойлолтоор тус тус тогтоогдсон байна.

Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1-д зааснаар өв хүлээн авсан өвлөгч буюу энэ бүлэгт заасан журмаар эд хөрөнгийг шилжүүлэн авсан төрийн байгууллага нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээнэ,  мөн хуулийн 535.2-т хэд хэдэн өвлөгч байвал, тэдгээр нь энэ хуулийн 535.1-д заасан үүргийг тус тусын өвлөсөн эд хөрөнгийн хэмжээнд хувь тэнцүүлэн хүлээнэ гэж заасныг үндэслэн бусад зээлийн төлбөрт төлөгдсөн 19 324 450 төгрөгийг нэр бүхий 4 өвлөгчид  хувааж Б.Т, Б.Б, Б.Т нарт ногдох 14 493 337 төгрөгийг  хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдэв.

Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ийн тайлангаар нэр бүхий үл хөдлөх хөрөнгүүд нь /81 808 800+ 49 737 600/ нийт 131 546 400 төгрөгөөр үнэлэгдсэн, Б.Т, Б.Б нар өв залгамжлалтай холбоотой бүхий л үйлдэл хийх эрхийг Б.Тад олгосон итгэмжлэл хэрэгт авагдсан байна.

Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3-т “энэ хуулийн 528.1, 528.2-т заасан хугацаанд өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ” гэж заасан, хариуцагч Б.Т 2015 оны 12 сард нотариатад гаргасан хүсэлтдээ хууль ёсны бусад өвлөгч нар татгалзсан тухай дурдаж “...хэрэв хууль ёсны өвлөгчид маргаан гаргавал бид энэхүү маргаантай холбоотой асуудлыг биечлэн хуульд зааснаар хариуцлага хүлээнэ” гэжээ.

Хариуцагч хариу тайлбар өгөөгүй, шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т “хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ, 100 дугаар зүйлийн 100.3-т “хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж заасны дагуу хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч 2016.12.15-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн нотариатчийг хариуцагчаар татаж,  өв залгамжлах эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг хүчингүйд тооцуулах шаардлага гаргасан боловч улсын тэмдэгтийн хураамж нэмж төлөөгүй байх тул  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.2-т зааснаар нэхэмжлэгчээс 70 200 төгрөгийг нөхөн төлүүлэх нь зүйтэй байна.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

                                                                                                                     ТОГТООХ нь:

 

1. Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дахь хэсэгт  зааснаар 2015.12.28-ны өдөр Б.Б, Б.Т нарт 19, 21 тоот өвлөх эрхийн гэрчилгээ олгосон Хан-Уул дүүргийн тойргийн нотариатч Х.Нгийн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцсугай.

 

           2. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1, 535 дугаар зүйлийн 535.1, 535.2 дахь хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 61/2 дугаар байрны 7 тоот 3 өрөө орон сууц, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэхийн 2 дугаар байрны 54 тоот 2 өрөө орон сууцны хууль ёсны өв залгамжлагч П.Эы өвлөх эрхийг сэргээж, хариуцагч Б.Таас 14 493 337 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.Эд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Б.Таас 700 922 төгрөг, хариуцагч Х.Нгаас 70 200 төгрөг тус тус гаргуулж П.Эрдэнбулганд олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 700 922 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 70 200 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг, шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

             

ДАРГАЛАГЧ                           Д. ЭНХЦЭЦЭГ