Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2017/03218

 

2017 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2017/03218

 

 

 

Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 5 а байр, 53 тоотод оршин суух, Түйн голынхон овогт Гомбын Мөнхтуул /РД:ХЛ74101306/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 46/5 дугаар байр, 69 тоотод оршин суух, Олгон овогт Эрдэнэчулууны Болормаа /РД-ЧЖ77101262/-д холбогдох,

           

            Нэхэмжлэлийн шаардлага:  Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс, Эрчим хүчний гудамж, 36 тоот хаягт байрлах, 288 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2205028543 дугаарт бүртгэгдсэн, үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн 226 тоот хаягт байрлалтай, 400 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2205022771 дугаарт бүртгэгдсэн үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг албадан чөлөөлүүлэхийг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Дүүрэнбилэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Амарсанаа нар оролцов.

 

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Мөнхтуулын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Дүүрэнбилэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Мөнхтуул нь Капитал банкны өмчлөлийн Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бү,с Эрчим хүчний гудамжны 36 тоот хаягт байрлах 288 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2205028543 дугаарт бүртгэгдсэн, үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн 226 тоот хаягт байрлалтай, 400 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2205022771 дугаарт бүртгэгдсэн, үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж авсан. Гэтэл дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг Э.Болормаа бусдад түрээслэж, үйл ажиллагаа явуулан чөлөөлж өгөхгүй байна. Үүнтэй холбогдуулан удаа дараа Э.Болормаатай холбогдон уулзсан боловч үр дүн гаралгүй өдийг хүрсэн. Банкны зүгээс эдгээр үл хөдлөх хөрөнгүүдийг чөлөөлүүлэх боломжгүй гэсэн хариу өгсөн.  Орон сууцтай холбоотой маргаан Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн. Өмнөх шүүх хуралдаанд хариуцагч Э.Болормаа оролцохдоо 3 өрөө орон сууцыг чөлөөлсөн тохиолдолд дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг чөлөөлөхөд татгалзахгүй гэсэн байдаг. Э.Болормаа дээрх үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөгч байхдаа Капитал банкинд худалдах, худалдан авах гэрээгээр өмчлөлийг шилжүүлсэн. Дараа нь Капитал банкнаас иргэн Г.Мөнхтуулд бэлэглэлийн гэрээгээр өмчлөлийг шилжүүлсэн. Иймд Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс, Эрчим хүчний гудамжны 36 тоот хаягт байрлах, 288 м.кв талбайтай улсын бүртгэлийн Ү-2205028543 дугаарт бүртгэгдсэн үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн 226 тоот хаягт байрлалтай, 400 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2205022771 дугаарт бүртгэгдсэн үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг хариуцагч Э.Болормаагийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэв.

 Хариуцагч Э.Болормаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дээрх 2 объектод Э.Болормаа амьдраагүй, үйл ажиллагаа явуулаагүй. Харин “Сүүн сондор” ХХК үйл ажиллагаа явуулж сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бөгөөд энэ байдал нь шүүхээс хийсэн үзлэгээр давхар нотлогдож байгаа. Нэхэмжлэлийн шаардлага нь хувь хүн Э.Болормаад холбогдуулан албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл байгаа боловч хуулийн этгээд байрлаж үйл ажиллагаа явуулж байна. Хувь хүнийг албадан гаргах, хуулийн этгээдийг албадан гаргах гэдэг нь хоёр өөр ойлголт. Э.Болормаа жинхэнэ хариуцагч биш, түүнд огт хамааралгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

            Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,            

 

ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч Г.Мөнхтуул нь хариуцагч Э.Болормаад холбогдуулан Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс, Эрчим хүчний гудамж, 36 тоот хаягт байрлах, 288 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2205028543 дугаарт бүртгэгдсэн үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн 226 тоот хаягт байрлалтай, 400 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2205022771 дугаарт бүртгэгдсэн үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг албадан чөлөөлүүлэхийг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Э.Болормаа нь тус үл хөдлөх хөрөнгийг эзэмшиж, ашиглаагүй, хариуцагч биш гэж маргаж байна.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Г.Мөнхтуул нь 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээгээр Капитал банкнаас Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс, Эрчим хүчний гудамжны 36 тоот хаягт байрлах, 288 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2205028543 дугаарт бүртгэгдсэн, үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс гудамж, 226 тоот хаягт байрлалтай, 400 м,кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2205022771 дугаарт бүртгэгдсэн, үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийг шилжүүлэн авч өмчлөгч ь болсон болох нь бэлэглэлийн гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, зохигчийн тайлбар гэсэн баримтуудаар тогтоогдож байна.

Маргаан бүхий дээрх үл хөдлөх хөрөнгө нь 2006 оны 05 дугаар сарын 17-ны өдөр “Монгол Алтай индастр” ХХК-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлд бүртгэлтэй байсан ба 2006 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр иргэн Ц.Сайнжаргалын өмчлөлд, 2006 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр иргэн Э.Болормаагийн өмчлөлд, 2013 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр Капитал банкны өмчлөлд, 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр иргэн Г.Мөнхтуулын өмчлөлд тус тус шилжин бүртгэгдсэн болох үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй болно.

Хариуцагч нь дээрх объектод Э.Болормаа амьдраагүй, “Сүүн сондор” ХХК үйл ажиллагаа явуулдаг. Э.Болормаа жинхэнэ хариуцагч биш гэж тайлбарлан маргасан ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “Сүүн сондор” ХХК нь Э.Болормаагийн компани гэх тайлбар зэргээр Ү-2205028543, Ү-2205022771 эрхийн улсын бүртгэлийн дугаартай объектүүдэд “Сүүн сондор” ХХК үйл ажиллагаа явуулж байгаа болох нь  тогтоогдлоо.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс, Эрчим хүчний гудамжны 36 тоот хаягт байрлах 288 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2205028543 дугаарт бүртгэгдсэн, үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн 226 тоот хаягт байрлалтай, 400 мкв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2205022771 дугаарт бүртгэгдсэн, үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг хариуцагч Э.Болормаа нь хууль бусаар эзэмшиж, ашиглаж байгаа нь тогтоогдохгүй байх тул Э.Болормаагийн эзэмшлээс чөлөөлүүлэхийг шаардсан нэхэмжлэгч Г.Мөнхтуулын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон,

     

ТОГТООХ нь:

          1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх заалтыг баримтлан Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс, Эрчим хүчний гудамжны 36 тоот хаягт байрлах 288 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2205028543 дугаарт бүртгэгдсэн, үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн 226 тоот хаягт байрлалтай, 400 мкв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2205022771 дугаарт бүртгэгдсэн, үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг хариуцагч Э.Болормаагийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэгч Г.Мөнхтуулын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Ч.МӨНХЦЭЦЭГ