Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 2305

Ч.Ө-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2017/01718 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ч.Ө-ын нэхэмжлэлтэй хариуцагч “А” ХХК, “Н” ХХК болон Ц.Б, Ц.Л нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 1 405 462 ам.доллар буюу 3 484 716 538 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч “А” ХХК-ийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Д, С.Т, Н.Наранбаяр, хариуцагч “Н” ХХК-ийн өмгөөлөгч Д.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч Ч.Ө-ын нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Миний бие 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдөр “А” ХХК-ийн захирал Ц.Л, “Н” ХХК-ийн захирал Ц.Б нартай харилцан тохиролцсоны үндсэн дээр 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүртэл нэг сарын 5 хувийн хүүтэй нийт 700 000 ам.доллар зээлдүүлж, зээлийн гэрээ байгуулсан. Гэрээний 2.4 дэх хэсэгт алданги тооцохоор тохирсон ба зээлдэгч нар нь зээлийн гэрээнд заасан хугацаа дуусахад зээлийн үндсэн төлбөр болон хүүг бүрэн төлөөгүй бол энэхүү хугацаа нь цаашид зээлийн үндсэн төлбөр болон хүүг бүрэн төлж дуусах хүртэл үргэлжилнэ. Зээлийн гэрээний үүргийг хангуулах зорилгоор “А” ХХК-ийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан хороолол, 66/9 тоот хаягт байршилтай, 2778.46 м.кв талбайтай, 80 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. Ингээд 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүртэл зөвхөн зээлийн хүүг төлж байгаад түүнээс хойш үндсэн болон хүү төлөлгүй гэрээний үүргээ зөрчиж, эд хөрөнгийн хохирол учруулаад байна.  2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр зээлийн гэрээний хугацаа дууссан боловч талууд 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүртэл дахин 4 сарын хугацаагаар, мөн 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 3 cap, 12 хоногоор тус тус 2 удаа сунгасан. Иймд үндсэн зээл 700 000 ам.доллар, хүү 355 462 ам.доллар, алданги 350 000 ам.доллар, нийт 1 405 462 ам.долларыг 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Монгол банкны ханш 2 479.41 төгрөгөөр тооцож, нийт 3 484 716 538 төгрөгийг хариуцагч “Н” ХХК, “А” ХХК, Ц.Л нараас гаргуулахаар шаардаж байна. Ц.Бт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна. Хариуцагч нар нь нэхэмжлэгчээс зээлдэн авсан 700 000 ам.долларын 400 000 ам.долларыг “А” ХХК, 300 000 ам.долларыг “Н” ХХК тус тус авсан гэж тайлбарлаж байгаа тул хариуцагч “Н” ХХК, “А” ХХК-аас авсан зээлийн хэмжээнд нь тохирох хүү, алдангийг нэхэмжилж байна. Иймд хариуцагч “Н” ХХК-аас үндсэн зээл 300 000 ам.доллар, хүү 151 846 ам.доллар, алданги 150 000 ам.доллар, нийт 601 846 ам.долларыг, хариуцагч “А” ХХК-аас үндсэн зээл 400 000 ам.доллар, хүү 203 246 ам.доллар, алданги 200 000 ам.доллар, нийт 803 616 ам.долларыг тус тус гаргуулж, хариуцагч нарын барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Сувд-Эрдэнийн тайлбарт: Нэхэмжлэгчийн зүгээс иргэний эрх зүйн маргааны үндэслэл болгож байгаа 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 007 тоот зээлийн гэрээ, 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 002 тоот, 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 004 тоот зээлийн гэрээний сунгалт, мөн зээлийн төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байгуулсан 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 003 тоот барьцааны гэрээнүүдэд Ц.Б нь иргэний хувьд бус харин Монгол улсад бүртгэлтэй, бие даан үйл ажиллагаа явуулдаг “Н” ХХК-ийг төлөөлөн, эрх бүхий албан тушаалтны хувьд гарын үсэг зурж, тамга тэмдэг дарж баталгаажуулсан байна. Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 34 дүгээр зүйлийн 34.1, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг дурдаж байна. Иргэн Ч.Өаас иргэн Ц.Бт 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 007 тоот зээлийн гэрээний зүйл болох мөнгийг шилжүүлсэн гэх баримт авагдаагүй, хариуцагчид гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгийн өмчлөх эрх шилжсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байна. Иймд дээрх гэрээнүүд нь зээлдүүлэгч буюу барьцаалуулагч иргэн Ч.Ө, зээлдэгч буюу барьцаалагч “А” ХХК, “Н” ХХК-ийн хооронд байгуулагдсан байх тул иргэн Ц.Бийг зээлийн өр төлбөрийг хариуцах этгээд гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй болно. Тиймээс Ц.Бт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “Н” ХХК-ийн шүүхэд гаргасан тайлбарт: Тус компанийн захирал Ц.Б нь Ч.Өтай 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдөр зээлийн гэрээ байгуулж “А” ХХК-тай хамтран 700 000 ам.долларыг нэг сарын 5 хувийн хүүтэй авсан нь үнэн. 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар үндсэн зээлээс төлбөр төлөгдөөгүй, төлөх ёстой хүү 840 000 ам.доллараас 320 200 ам.доллар төлсөн. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 700 000 ам.долларыг төлөх ёстой хүүгийн хамт 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлөхийг зөвшөөрч байна. Зээлийн гэрээний үүргээ дээрх хугацаанд биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахад татгалзах зүйлгүй болно гэжээ.

Хариуцагч “А” ХХК-ийн шүүхэд гаргасан тайлбарт: Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгийг хүлээлгэж өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцдог. Ч.Ө хариуцагч нарт гарын үсэг зурж мөнгийг өгсөн байна. Гэхдээ Ч.Ө хариуцагч нарт яг хүлээлгэж өгсөн үү, өөр этгээд хүлээлгэж өгсөн үү гэдэг нь тодорхойгүй. Мөн энэ мөнгө Ч.Өын мөнгө биш, хүний мөнгийг авч бусдад зээлдүүлсэн гэж байгаа тул нэхэмжлэгч өөрөө энэ эрхээ нотлох ёстой. Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэж байна. Зээлийг үүрэг үүсэх үеийн ханшаар тооцох, хуулиар хориглоогүй бол гадаад валютаар төлбөрийг төлж болно гэж заасан байдаг. Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт заасныг баримтлан Монгол банкны 1 ам.долларыг тооцсон албан ёсны ханшаар бодож өөрсдийн хариуцах 400 000 ам.доллар буюу 747 876 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрнө. Валютын зохицуулалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь заалт зөрчигдсөн байгаа. Барьцаа хөрөнгөөс үүрэг ногдуулсан шийдвэр гаргавал зөвхөн “А” ХХК-д холбогдох хэсэгт үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгөхийг хүсэж байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Н” ХХК-аас 455.632 ам.доллар, хариуцагч “А” ХХК-аас 625.185.7 ам.доллар тус тус гаргуулж нэхэмжлэгч Ч.Өад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 324.644.3 ам.доллар болон хариуцагч Ц.Б, Ц.Л нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох “А” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй, улсын бүртгэлийн Ү-2206040573 дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан хороолол, 66/9 тоот хаягт байршилтай, 2778.46 м.кв талбайтай үд хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.Өын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17 581 533 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Н” ХХК-аас 5 806 445 төгрөг, хариуцагч “А” ХХК-аас 7 908 408 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ч.Өад олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч “А” ХХК-ийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн давж заалдах гомдолдоо: Шүүх шийдвэр гаргахдаа мөнгөний ханшийн зөрүүг буруу тооцсон, зээл олголтын явц нь хууль зөрчсөн байхад шүүх анхааралгүй орхигдуулсан, шүүхийн шийдвэр нь гадаад улсын мөнгөн тэмдэгтээр илэрхийлэгдэж гарсан нь холбогдох хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн үүргийн гүйцэтгэл шаардаж буй мөнгөн төлбөр нь Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт заасныг зөрчиж байх тул нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн үнийн дүнг тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, гэрээ байгуулсан /үүрэг үүссэн/ өдөр буюу 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Монгол банкны ханшийг баримтлах ёстой гэж үзэж байна. Энэ талын баримт хэрэгт авагдаагүй боловч хуулийн заалтыг сахин биелүүлэх шаардлагын дагуу тухайн өдрийн Монгол банкны ханшийн талаар албан ёсны баримт /лавлагаа/-ыг хэрэгт авах шаардлагатай гэж үзэж байна. Уг лавлагаагаар 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Монгол банкны ханшаар 1 ам.долларыг 1 869.69 төгрөгөөр тооцсон байх тул 700 000 ам.долларын монгол төгрөгтэй харьцах ханшаар хэлцлээр шилжүүлсэн мөнгө нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.1 дэх заалтуудаар 700 000 х 1 869.69 = 1 308 783 000 төгрөг болж байна.

Харин нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо үндсэн зээл, хүү, алдангийг нэхэмжлэл гаргах өдрийн ханшаар тооцсон буюу 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн ханш болох 1 ам.долларыг 2 479.41 төгрөгөөр тооцож үндсэн зээлийг 700 000 х 2 479.41 = 1 735 587 000 төгрөгт тооцсон /зөрүү нь 1 308 783 000 - 1 735 587 000 = 426 804 000 төгрөг/ нь дээрх Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д заасныг зөрчсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг эс зөвшөөрч, хамтран хариуцагч “Н” ХХК-аас нотлох баримтаар гаргаж өгсөн 2017 оны 7 дугаар сарын 25-ны тооцоо нийлсэн актаар “А” ХХК нь 400 000 ам.доллар буюу үүрэг үүссэн 2015 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар 400 000 х 1 869.69 = 747 876 000 төгрөгийн үндсэн зээлийг хариуцах тооцооны дагуу хариуцагч “А” ХХК нь Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Өад төлөхийг зөвшөөрч байна.

Нэхэмжлэлээс хүү, алдангийг төлөх үндэслэлгүй гэж үзнэ. 2015 оны 06 дугаар сарын 08-ны 007 тоот зээлийн гэрээ нь Валютын зохицуулалтын тухай хууль /1994.05.12/-ийн 13 дугаар зүйлийн 1, Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хууль /2009.07.09/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.4 дэх заалтуудыг зөрчсөн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл /гэрээ/ болох нь Монгол банкны 2017 оны 06 дугаар сарын 19-ний Б-10/834, Санхүүгийн зохицуулах хорооны 2017 оны 06 дугаар сарын 22-ны 9/1919 тоот албан бичгүүдээр өгсөн хариугаар нотлогдож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хүү авах, алданги тооцох эрхээ тус тус алдсан гэж үзнэ. Дээрх үндэслэлүүдээр хариуцагч “А” ХХК нь нэхэмжлэгч Ч.Өад Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.1, 218 дугаар зүйлийн 218.1, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох өөрт ноогдох төлбөрт гэрээ байгуулсан өдрийн ханшаар тооцож, хариуцагч “А” ХХК-ийн нэхэмжлэгчид төлөх төлбөрийг 747 876 000 төгрөгөөр эцэслэн тооцож, “А” ХХК-д ногдох хүү, алданги болох 225 187.7 ам.долларыг нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлсэн байх боловч гэрээний үүргийг тооцоолсон төлбөрийг ам.доллараар гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэл муутай байх тул шийдвэрийн энэ хэсэгт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Нэхэмжлэгч Ч.Ө нь хариуцагч “Н” ХХК-аас 601 846 ам.доллар, “А” ХХК болон Ц.Лоос 803 616 ам.доллар тус тус гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжилснийг хариуцагч тал эс зөвшөөрч маргажээ.

Талуудын хооронд 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 007 тоот зээлийн, 003 тоот барьцааны гэрээ байгуулагдаж, хариуцагч “Н” ХХК, “А” ХХК нь нэхэмжлэгчээс 700 000 ам.долларыг 4 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар “А” ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан хороолол, 66/9 тоот хаягт байршилтай, 2778.46 м.кв талбайтай 80 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан, зээлдүүлэгч нь зээлдэгчид гэрээний зүйлийг шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна.

Зээлдэгчийн хүсэлтээр гэрээний хугацааг 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл  4 сар, 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 3 сар 12 хоногийн хугацаагаар  тус тус сунгасан байх ба  шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4, 156 дугаар зүйлийн 156.1-д заасан зээл, барьцааны гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь  зөв байна. Уг гэрээ нь Валютын зохицуулалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1, Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.4 дэх заалтуудыг зөрчөөгүй, энэ талаарх гомдол үндэслэлгүй болно. 

Нэхэмжлэгчээс зээлдэн авсан 700 000 ам.долларын 300 000 ам.долларыг хариуцагч “Н” ХХК, 400 000 ам.долларыг “А” ХХК тус тус авч, хариуцагч тал гэрээний хугацаанд 280 000 ам.доллар, гэрээний хугацаа дууссаны хойш  112 000 000 төгрөг буюу 59 685 ам.доллар төлж, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй.

Шүүх зээл, зээлийн хүүд төлөгдсөн төлбөрийн 43 хувийг хариуцагч “Н” ХХК, 57 хувийг “А” ХХК-ийг төлсөн гэж тооцож, хариуцагч “Н” ХХК-аас үндсэн зээл 270 021 ам.доллар, зээлийн хүүд 50 600 ам.доллар, алдангид 135 010 ам.доллар, “А” ХХК-аас үндсэн зээл 371 190 ам.доллар, зээлийн хүүд 68 400 ам.доллар, алдангид 185 595 ам.доллар тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

Харин шүүх хариуцагчийн гүйцэтгэх үүргийг ам.доллараар тооцон гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.1 дэх хэсэгт заасантай нийцээгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсгийн гадаад валютын ханшийг тухайн үеийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханшаар буюу нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцож нэхэмжлэлийн үнийг тодорхойлох тухай, мөн Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт “төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө” гэж заасныг үндэслэн хариуцагчийн гүйцэтгэх үүргийг  нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийн Монгол банкны ханшаар төгрөгт шилжүүлэн тооцох нь хуульд нийцнэ.

Өөрөөр хэлбэл, гэрээний зүйл болсон ам.доллар зээлдүүлэх гэрээний үүргийг   зээлийн гэрээ байгуулагдсан өдрийн ханшаар бус, гэрээний зүйлийг буцаан өгөх өдрийн ханшаар тооцож төлөх хуулийн зохицуулалттай тул энэ талаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Хариуцагч “А” ХХК-ийн төлбөл зохих 625 185.7 ам.долларын, “Н” ХХК-ийн төлбөл зохих 455 632 ам.долларын төлбөрийн үүргийг Монгол банкны 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн ам.долларын ханшаар төгрөгт шилжүүлэн хариуцагч “А” ХХК-аас 1 550 091 676.43 төгрөг,  “Н” ХХК-аас 1 129 698 537.1 төгрөг гаргуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.

Хэргийн баримтаас үзэхэд хариуцагч Ц.Б, Ц.Л, нэхэмжлэгч Ч.Ө нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй байх бөгөөд шүүхээс хариуцагч Ц.Б, Ц.Л нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

Дээр дурдсан үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2017/01718 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “625 185.7 ам.доллар буюу 1 550 091 676.43  төгрөг” гэж, “455 632 ам.доллар буюу 1 129 698 537.1 төгрөг” гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч “А” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 950 000 төгрөгийг улсын орлгогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                                 ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

             ШҮҮГЧИД                     Д.ЦОГТСАЙХАН

                                                    А.МӨНХЗУЛ