Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 128/ШШ2020/0737

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар лж, тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х овогт Хгийн А *****************

Хаяг: *****************

Хариуцагч:

Хаяг: *****************.

Нэхэмжлэлийн шаардлага: даргын 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүй болгож, Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны даргын албан тушаалд эгүүлэн томилж, цэргийн хурандаа цолыг буцаан олгон, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нэмэгдлийн хамт бүрэн хэмжээгээр нөхөн олгох, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг тус тус д даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.А, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С, шүүх хуралдааны нарийн бичгийн Ш.Ж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ : ...Миний бие 2000-2003 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл хугацаанд Нийслэлийн Шийдвэр албанд гүйцэтгэгч, 2003-2006 оны 8 дугаар сарын 29 хүртэл мөн албанд ахлах гүйцэтгэгч, 2006-2010 оны 7 дугаар сарын 01 хүртэл Ерөнхий даргын шадар туслах, ажлын албаны , 2010-2013 Ерөнхий Шийдвэр газарт хэлтсийн , 2013-2016 хүртэл Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх , 2017-2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хүртэл Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны ар тус тус ажиллаж байсан. Миний бие өөрийн зүгээс ажил, албаны чиг үүргээ хангалттай сайн гүйцэтгэж байсан гэж үзэж байгаа бөгөөд 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр үнэлсэн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий даргын баталгаажуулсан жилийн эцсийн гүйцэтгэлийн тайлангаар тус Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх алба хангалттай сайн гэсэн үнэлгээ авсан нь миний ажлыг үнэлсэн үнэлгээ гэж үзэж байгаа. Гэтэл үүнээс 3 сарын дараа буюу 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр намайг удаа дараа, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн, ажлын дутагдал гаргасан гэж үзэж ажлаас халсан Шийдвэр Ерөнхий даргын 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаар тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж хүлээн зөвшөөрөхгүй байна

1.Намайг 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Авлигатай тэмцэх газраас цагдан хорьсон бөгөөд 04-ний өдөр Цагдан хорих 461-р ангийн С-1-1 дугаар өрөөнд өглөөний 10 цагийн орчимд тус ангийн Ж.Э дуудан уулзаж, Ерөнхий Д.Д ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өг гэж хэлүүлж байна гэсэн. 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Шийдвэр Ерөнхий хуулийн хэлтсийн , хурандаа Ц.О албаны 51-266336 дугаараас залгаж ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгөхийг шаардсан. Мөн Захиргаа удирдлагын , хошууч С.Б намайг дуудаж уулзаад Д.Д таныг ажлаас түр чөлөөлөгдөх өргөдлөө өг гээд байна, цаана нь Хууль зүй дотоод хэргийн сайд шахаад байгаа гэж мэдэгдсэн.

Миний бие тухайн өдөр хуульд түр чөлөөлөгдөх тухай ойлголт тодорхой хэдхэн нөхцөлд байгаа, миний хувьд түр чөлөөлөгдөх боломж байхгүй тухай мэдэгдэж байсан. Иймэрхүү байдлаар намайг ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өг гэж шахаж шаардсанаас бус надад ажлаас халах тухай мэдэгдэж, сонсох ажиллагаа явуулаагүй, миний саналыг авсан зүйл огт байхгүй болно. Шийдвэр Ерөнхий даргын 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаар тушаал нь Захиргааны Ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан Сонсох ажиллагаа явуулах тухай хуулиар тогтоосон журмыг зөрчсөн.

2. Урьд сахилгын шийтгэл авагдаж байсан боловч хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолт, удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг хангалтгүй биелүүлж, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх чиглэлээр Прокурорын шаардлагад удаа дараа зөрчил заагдсан гэх үндэслэлийн тухайд:

Алба, харьяа газар, хэлтэст Прокурорын байгууллагаас албан ажлын хүрээнд тодорхой шаардлагууд ирүүлж байсан бөгөөд энэхүү шаардлагууд нь зөвхөн Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны д нэр зааж ирээгүй, Ерөнхий газарт ирсэн шаардлага бөгөөд миний бие өөрийн удирдаж байсан албаны чиг үүрэгт хамаарах асуудлаар арга хэмжээ авч хэрэгжүүлэн цаг тухайд нь хариуг өгч байсан.

3.Согтуурах, мансуурах донтой өвчтөнийг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрыг удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллаагүй гэх үндэслэлийн хувьд тус хэмжээнд байгууллагын халаалт, дулаан, гадна, дотор бохирын шугам хоолой, холбох хэрэгслүүд, ариун цэврийн болон сангийн өрөөний дотор тоноглол, оролт гаралтын дулааны хэмжилт, цахилгаан, усны хангамж, байрны засвар үйлчилгээ, ариун цэвэр эрүүл ахуй, орчны тохижилт, галын аюулгүй байдлыг хангаж ажиллаж байгаа байдал нь төсөв санхүүгийн хүрэлцээгүй байдлаас шалтгаалан засвар үйлчилгээ цогц байдлаар хийгдээгүй, үйл ажиллагааны доголдол өдөр тутам учирч байсан бөгөөд эмнэлгийн орчин нөхцөлийг бүрэн хангасан, зориулалтын байртай болох, өрөө, тасалгааны хүрэлцээ хангамжийг сайжруулах асуудлыг дээд шатны байгууллага, удирдлага, Нийслэлийн Засаг , Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн ажлын алба зэрэг газруудад асуудлыг лүүлэхээр удаа дараа хандаж байсан болно. Боловсон хүчний дутмаг, хүрэлцээгүй байдал, эмнэлгийн байрны ашиглалт, засвар үйлчилгээ, эрүүл ахуй, орчны тохижилт зэрэг байдлууд нь Улсын төсөв санхүүгийн байдлаас шалтгаалан лэхэд хүндрэлтэй тулгараад байсан. Энэхүү хүндрэлтэй асуудлын хүрээнд Согтуурах, мансуурах донтой өвчтөнийг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар-т тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэсэн бөгөөд Газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн тайланд тодорхой тусгагдсан болно.

4. Шийдвэр Ерөнхий даргын 2020 оны Хүч нэмэгдүүлсэн хамгаалалтад шилжин ажиллах тухай ******* дугаар тушаалын дагуу Х.А миний бие 2020 оны 02-р сарын 21-ний өдөр Ерөнхий жижүүрээр ажилласан. Уг тушаалын дагуу байгууллагын хэмжээнд хариуцлагатай эргүүл нь нэгжүүдтэй 2-3 цаг тутам холбогдож, нөхцөл байдлын мэдээг шуурхай авч, нэгжийн дотоод дэг журам, харуул хамгаалалтын үйл ажиллагааг хангаж ажилласан.

Эргүүлийн үүрэг хугацаанд гэмт хэрэг, зөрчил гаргаагүй тайван байсан бөгөөд 2020 оны 02 дугаар сарын 22-ний өдрийн 09 цагт эргүүлийн үүргийг дуусгасан... гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: ...Иргэн Х.А нь 2000-2006 онд Нийслэлийн албанд гүйцэтгэгч, ахлах гүйцэтгэгч, 2006-2010 онд даргын шадар туслах, 2010-2016 онд Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албанд хяналт тавих тасгийн , 2016-2017 онд Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх , 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны ар ажиллаж байгаад даргын 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаар тушаалаар албан тушаалаас халагдсан. Х.А нь удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, прокурорын шаардлагад удаа дараа зөрчил заагдсан, хүндэтгэн үзэх шалтгаангүй ажил тасалсан зөрчил гаргаж даргын 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Б/868 дугаар тушаалаар цолны мөнгийг 3 сарын хугацаагаар хасах сахилгын шийтгэл авагдсан байна.

даргын баталсан Албаны шалгалтын удирдамж-ийн дагуу Хяналт шалгалтын газраас Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны , хурандаа Х.А-д ас өгсөн үүрэг даалгавар, албан тушаалын тодорхойлолтод заасан ажил үүргийг биелүүлж байгаа эсэх, прокурорын болон бусад хууль, хяналтын байгууллагаас хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагааны чиглэлээр ирүүлсэн шаардлага, зөвлөмж мэдэгдэлд албаны шалгалт хийхэд дараах зөрчлүүд тогтоогдсон байна. Үүнд:

1. Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагааны чиглэлээр шалгалт явуулж, илэрсэн зөрчлийг арилгуулахаар прокурорын байгууллагаас хуульд заасан эрх хэмжээний хүрээнд дараах шаардлагыг ирүүлсэн. Нийслэлийн прокурорын газар, Мэргэжлийн хяналтын газартай хамтран шүүхийн сэтгэц, эмгэг судлалын үндэсний төвийн сэтгэц эмгэг судлалын клиникийн тусгай тасагт шалгалт хийж, илэрсэн зөрчлүүдийг арилгуулахаар 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1/48 дугаартай прокурорын шаардлага газарт ирүүлсэн, Сүхбаатар дүүргийн прокурорын газар 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Эрх хасах ял шийтгүүлсэн ялтны ял эдэлж байгаа байдал-д шалгалт явуулахад Нийслэлийн шүүхийн эрүүгийн хэргийн гүйцэтгэгчид ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу Улаанбаатар хот явуулдаггүй, ялтантай сар бүр уулзалт, ярилцлагыг чанартай хийдэггүй, дуусгавар болсон хувийн хэргийг хаахгүй хүний эрхийг зөрчсөн зэрэг зөрчлийг арилгуулахаар 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаартай Прокурорын шаардлага Нийслэлийн шүүхийн газарт ирүүлсэн.

Улсын Ерөнхий прокурорын газар, Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газартай хамтран харьяа Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх газарт хийсэн шалгалтаар зөрчил, дутагдал илэрч Улсын Ерөнхий прокурорын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн өдрийн 6/02 дугаартай Шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулах тухай шаардлага газарт ирүүлсэн.

Дээрх прокурорын шаардлагуудад дурдсан зөрчил нь Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны даргын албан тушаалын тодорхойлолтын 1, 2 дугаар зорилтын хүрээнд заасан зорилтуудыг хэрэгжүүлж ажиллаагүй улмаас гарсан байна.

2. Х.А нь урьд сахилгын шийтгэл авагдаж, удирдлагаас сахилга хариуцлагаа дээшлүүлж ажиллах талаар үүрэг, даалгавар өгсөн боловч биелүүлээгүй, хууль тогтоомжоор хүлээсэн чиг үүрэг болон албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилтыг хангалтгүй биелүүлж ажилласан.

Тухайлбал, тухай хуулийн 268 дугаар зүйлийн 268.1.1-д хорихоос өөр төрлийн ял, албадлагын арга хэмжээг талаар шүүхийн газар, хэлтсийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, хяналт тавих, нэгдсэн тоо бүртгэл хөтлөх ... гэж, 268 дугаар зүйлийн 268.1,5-д"... хуульд заасан зарим төрлийн албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа бусад байгууллагын ажиллагаанд хяналт тавих, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах ... гэж тус тус заасныг хэрэгжүүлж ажиллаагүйгээс прокурорын шаардлагаар удаа дараа зөрчил заагдсан.

Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт албадан эмчлүүлж байгаа хүмүүсийн аюулгүй байдлыг хангах, тэдний дундаас гэмт хэрэг, зөрчил, осол гарахаас урьдчилан сэргийлэх талаар тодорхой үүрэг, даалгавар өгч удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллаагүйгээс хүний амь нас хохирсон.

Албан тушаалын тодорхойлолтын 3 дугаар зорилт Аймаг, нийслэлийн газар, хэлтэс, хэсгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт төлөвлөн зохион байгуулах, илэрсэн зөрчил дутагдлыг арилгах чиглэлээр зөвлөмж, албан даалгавар гаргах гэж, мөн 4 дүгээр зорилтын 4.2-т Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх эмнэлгийн зарим үйл ажиллагаанд хяналт тавих, 4.3-т Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх эмнэлэгт хүргэх ажиллагааг удирдлага зохион байгуулалтаар хангах гэж тус тус заасныг бүрэн хэрэгжүүлж ажиллаагүй, биелэлтийг хангасан мэтээр удирдлагыг бодит бус мэдээллээр хангаж, тодорхой үр дүнтэй арга хэмжээг зохион байгуулаагүй байна.

Тухайлбал, Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх, албадлагын арга хэмжээг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллаагүй, хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн, албадлагын арга хэмжээ авагдсан эрэн сурвалжлагдаж буй ялтан, этгээд, хорих ялаас хугацааны өмнө суллаж, хяналт тогтоосон этгээдийн нэгдсэн бүртгэлийг хяналтад авч ажиллах, хуулийн этгээдэд оногдуулсан торгох ялыг биелүүлэх, Цагийн бүртгэл, хяналтын систем-д ялтан этгээдийн талаарх мэдээллийг хугацаанд нь үнэн зөв, бүрэн бүртгэж, ял, албадлагын арга хэмжээний гүйцэтгэл, баяжилт, хөдөлгөөнийг тухай бүрт нь хийж, хяналт тавьж ажиллаагүй нь Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны даргын 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн За/246, 04 дүгээр сарын 14-ний өдрийн 3а/237, 4 дүгээр сарын 27-ны өдрийн За/285 дугаар албан бичгээр өгсөн үүргүүдээр тогтоогдож байна.

3. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 01/01 дүгээр зөвлөмж, Улсын онцгой комиссын 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 01 дүгээр хуралдааны ээр 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн хооронд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллах хугацаанд даргын 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаар Хүч нэмэгдүүлсэн хамгаалалтад шилжин ажиллах тухай тушаалын хавсралтаар батлагдсан жижүүрийн бүрэлдэхүүний үүрэг хуваарь-ийн дагуу Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны , хурандаа Х.А нь 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 09 цаг хүртэл эргүүлээр ажиллахаар томилогдсон. 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр газар болон Хорих ял эдлүүлэх албаны байрлалд ирж ажиллаагүй. даргын 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаар тушаалын 6 дахь заалтад ... өдөрт эргүүл болон хариуцлагатай эргүүлийг 3-аас доошгүй хорих анги, байгууллагыг шалгахаар ..." гэж заасныг хэрэгжүүлээгүй, д танилцуулах илтгэх хуудсыг Шуурхай удирдлага, хяналтын төвийн оператор жижүүрээр өөрийн нэрийн өмнөөс бичүүлсэн, гарын үсэг зураагүй, удирдлагад танилцуулаагүй болох нь тухайн өдрийн харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдын тайлбараар тогтоогдсон.

Х.А нь урьд сахилгын шийтгэл авагдаж байсан боловч хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолт, удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг хангалтгүй биелүүлж, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх чиглэлээр прокурорын шаардлагад удаа дараа зөрчил заагдсан, Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх газрыг удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллаагүй, даргын 2020 оны Хүч нэмэгдүүлсэн хамгаалалтад шилжин ажиллах тухай ******* дугаар тушаалыг хэрэгжүүлж ажиллаагүй тул даргын 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаар тушаалаар Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны даргын албан тушаалаас дутагдлаар халж, цэргийн хурандаа цолыг хураасан байна.

Х.А нь 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Ерөнхий тай биечлэн уулзахад Халах тухай тушаал гарах талаар сонсох ажиллагааг хийсэн, мөн Хүний нөөцийн хэлтсээс 03 дугаар сарын 18-ны өдөр Х.Аын 99110756 дугаарын утсанд холбогдон ******* дугаар тушаалыг уншиж танилцуулсан. Тэрээр 3 дугаар сарын 25-ны өдрийн 17:52 цагт тушаалын хуулбарыг гардаж авсан болно. Х.А нь Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны ар ажиллаж байх хугацаандаа удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхээс гадна хууль тогтоомжоор хүлээсэн чиг үүргийг хэрэгжүүлж, албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилтыг бүрэн хангаж ажиллах ёстой.

Иймд даргын 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаар тушаал нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож лэж өгнө үү... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.Аоос даргын 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүй болгож, Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны даргын албан тушаалд эгүүлэн томилж, цэргийн хурандаа цолыг буцаан олгон, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нэмэгдлийн хамт бүрэн хэмжээгээр нөхөн олгох, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг тус тус д даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Нэхэмжлэгч Х.А нь даргын 2000 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Б/249 дүгээр тушаалаар Нийслэлийн албанд гүйцэтгэгч, 2002 оны 9 дүгээр сарын 20-ний өдрийн тушаалаар Нийслэлийн албанд Чингэлтэй дүүргийн гүйцэтгэгч, 2003 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн Б/571 дүгээр тушаалаар Нийслэлийн албанд ахлах гүйцэтгэгч, 2006 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн Б/496 дугаар тушаалаар даргын шадар туслах, 2010 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн А/63 дугаар тушаалаар Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны хяналт тавих тасгийн , 2013 оны 02 дугаар сарын 20-ний өдрийн Б/224 дүгээр тушаалаар Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх бүртгэл хяналтын хэлтсийн , 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/95 дугаар тушаалаар Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх тасгийн , 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Б/1211 дугаар тушаалаар Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх , 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Б/970 дугаар тушаалаар Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны даргын албан тушаалд тус тус томилогдон, 2001 оны 6 дугаар сарын 23-ны өдөр офицерын бүрэлдэхүүнд багтан цэргийн дэслэгчээс хурандаа хүртэлх цолыг хүртжээ[1].

газраас түүнийг чадахуйн зарчим /мерит/-аар Төрийн албанд орсон цагаас эхлэн боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага, ажлын үр дүнгийн биелэлт зэрэгт тулгуурлан албан тушаалыг нь дэвшүүлэн ажиллуулж байжээ.

Нэг: Маргааны үйл баримтын талаар:

, хурандаа Д.Дгийн 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Албаны шалгалтын удирдамж-ийн дагуу 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн хооронд албаны шалгалт хийхээр болжээ[2].

Уг албаны шалгалтын зорилго нь Хорихоос өөр төрлийн яд эдлүүлэх албаны , хурандаа Х.Аыг ас өгсөн үүрэг даалгавар, албан тушаалын тодорхойлолтод заасан ажил үүргийг биелүүлж байгаа эсэх прокурор болон бусад хууль, хяналтын байгууллагаас хохироос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагааны чиглэлээр ирүүлсэн шаардлага, зөвлөмж, мэдэгдэлд дүн шинжилгээ хийхэд оршино гэжээ.

Энэхүү шалгалтын бие бүрэлдэхүүнээс дээрх удирдамжид заасан 4 төрлийн ажиллагааг гүйцэтгэн 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр ...Х.А нь ас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, албан тушаалын тодорхойлолтод заасан ажил үүргийг зохих түвшинд хэрэгжүүлж ажиллаагүй гэж дүгнэн, түүнийг Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйл, тухай хуулийн 277, 281 дүгээр зүйлд заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулах саналтайгаар илтгэх хуудас-ыг , хурандаа Д.Дд танилцуулжээ[3].

Улмаар 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаар тушаалаараа нэхэмжлэгч Х.Аыг ...Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, тухай хуулийн 262 дугаар зүйлийн 262.1.5, 280 дугаар зүйлийн 280.1, байгууллагын албан хаагчийн ёс зүйн дүрмийн 2.1.13, 2.2.1 дэх заалтыг баримтлан Хяналт шалгалтын санал... цэргийн хурандаа цолыг хурааж, албан тушаалаас нь халжээ.

Хариуцагчаас энэхүү тушаалынхаа үндэслэлийг ...Х.А нь урьд сахилгын шийтгэл авагдаж байсан боловч хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолт, удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг хангалтгүй биелүүлж, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх чиглэлээр прокурорын шаардлагад удаа дараа зөрчил заагдсан, Согтуурах, мансуурах донтой өвчтөнийг албадан эмчлэх газрыг удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллаагүй, даргын 2020 оны Хүч нэмэгдүүлсэн хамгаалалтад шилжин ажиллах тухай ******* дугаар тушаалыг хэрэгжүүлж ажиллаагүй... гэж тайлбарласан.

Харин нэхэмжлэгчээс маргаан бүхий актыг эс зөвшөөрч ...Прокуроруудаас амаар болон бичгээр шаардлагууд ирдэг. Бид шаардлагыг хүлээж аваад 14 хоногт ажиллагааг явуулж, прокуроруудад танилцуулдаг. Прокуророос ирсэн шаардлагын дагуу согтуурах мансуурах, донтой этгээдийг албадан эмчлүүлэхтэй холбоотой шаардлагатай ажлуудыг хийсэн. Энэ талаар баримтуудыг гаргаж өгсөн. Дээрх асуудал нь Монгол Улсын тухайн үеийн эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой болохоор миний эрх мэдэл хүрэхгүй байсан... гэж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...Прокурорын байгууллагаас ирсэн албан шаардлагын хүрээнд нэхэмжлэгчийн хувьд өөрийн эрх хэмжээнд тааруулан арга хэмжээ авч ажилласан. Гэвч түүнийг албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэн тушаал гаргасан. Ерөнхий жижүүрээр ажиллаж дууссаныхаа дараа бичсэн илтгэх хуудас нь хавтаст хэрэгт авагдсан байгаа.... гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг үгүйсгэн маргасан болно.

Хоёр: Маргаан бүхий актын үндэслэлүүдийн талаар:

2.1. Согтуурах, мансуурах донтой өвчтөнийг албадан эмчлэх газрыг удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллаагүй тухайд:

Хариуцагчаас ... тухай хуулийн 268 дугаар зүйлийн 268.1.1 хорихоос өөр төрлийн ял, албадлагын арга хэмжээг талаар шүүхийн газар, хэлтсийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, хяналт тавих, нэгдсэн тоо бүртгэл хөтлөх[4]; 268.1.2.согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх шүүхийн ийг ; чиг үүргээ хэрэгжүүлээгүй улмаас 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Согтуурах мансуурах донтой хүнийг албадан эмчлэх газарт албадан эмчлүүлж байсан Ц.Э амиа боомилж хорлосон учралд нэхэмжлэгчийг буруутгажээ.

Маргааны үйл баримтад дурдсан учрал болсон газар нь 2003 онд Төрийн өмчийн хорооны ээр Согтуурах мансуурах донтой өвчтөнийг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар болсон Улаанбаатар хотоос 250 км алсад байрлах Төв аймгийн Баян сум дахь Хөдөлмөр, эмчилгээ, асрамжийн газар болно[5].

Энэ учрал гарсантай холбогдуулан дэд бөгөөд Хорих ял эдлүүлэх албаны даргын 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Албаны шалгалт явуулах удирдамж[6]-ийн хүрээнд шалгалт явуулж, уг шалтгаан нөхцөл байдлыг судалсан бөгөөд энэ талаар 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 03/144 дүгээр Үүрэг хүргүүлэх тухай албан бичгээр[7] зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хугацаатай үүрэг өгч үүргийн биелэлтийг 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдөр танилцуулахыг нэхэмжлэгчид даалгажээ.

Нэхэмжлэгч Х.Аоос 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 3а/15 дугаар Үүрэг хүргүүлэх тухай албан бичгээр Согтуурах мансуурах донтой өвчтөнийг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх ахуйн нөхцөл, эмнэлгийн үйл ажиллагааг сайжруулах, харуул хамгаалалтын техник хэрэгслийг нэмэгдүүлж, цаашид гарч болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэргэжил арга зүйн чиглэлээр[8], 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 3а/25 дугаар Үүрэг хүргүүлэх тухай албан бичгээр дэд бөгөөд Хорих ял эдлүүлэх албаны даргын дээрх албан бичгээр даалгасан зохион байгуулалтын 6 мэргэжил арга зүйн үүргийг[9] хүргүүлэхийн сацуу Согтуурах мансуурах донтой өвчтөнийг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт нэн шаардлагатай харуул хамгаалалтын үйл ажиллагаанд шаардлагатай техник, хэрэгслийг судалгааг Хорих ял эдлүүлэх албанд уламжилж, 40 ширхэг телекамер, хяналтын дэлгэц, 3 ширхэг дүрс бичлэгийн төхөөрөмжийг лүүлэн, тэдгээр төхөөрөмжүүдийг суурилуулах ажлыг шуурхай зохион байгуулахыг тус , хурандаа Б.Б даалган.

Улмаар дэд бөгөөд Хорих ял эдлүүлэх албаны даргын 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 03/144 дүгээр Үүрэг хүргүүлэх тухай албан бичгээр өгсөн үүргийн биелэлтийг, хэрхэн хэрэгжүүлсэн талаар 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 3а/106 дугаар албан бичгээр[10] буцаан танилцуулсан байна.

Өөрөөр хэлбэл тэрээр дэд бөгөөд Хорих ял эдлүүлэх албаны даргын 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Албаны шалгалт явуулах удирдамж-д заасан ажиллагааг бүрэн хэрэгжүүлсэн болох нь тогтоогдож байна.

Үүнээс гадна тэрээр цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан ...албадан эмчлүүлэгчдэд хэвтэн эмчлүүлэх ор, өрөө тасалгаа, хөнжил, цагаан хэрэгсэл хүрэлцэхгүйгүй зэрэг хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн, ...коронавирус халдвараас албадан эмчлүүлэгч нарыг урьдчилан сэргийлэх зорилгоор эмчлүүлэгчдийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлах шаардлагатай... үйл ажиллагааг авч хэрэгжүүлэхийг Цагдаагийн дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн удирдах , цагдаагийн хурандаа Д.Я-д уламжлан ажилласан.[11]

Харин Согтуурах мансуурах донтой өвчтөнийг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх ахуйн нөхцөл, эмнэлгийн үйл ажиллагааг сайжруулах талаар 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 3а/71 дугаар албан бичгээр[12] ...албаны байрны контор 1960 онд цэргийн зориулалтаар баригдсан, ашиглалтын хугацаа дууссан, ... өөрийн байрны хүчин чадлаас даруй 2 дахин илүү өвчтөнийг хүлээн авч байгаа нь Эрүүл мэндийн байгууллагын орчны эрүүл ахуйн шаардлага MNS-6392:2013 Монгол Улсын стандартыг зөрчиж байгаатай... холбогдуулан мэргэшлийн албадан эмчлэх эмнэлгийн шинэ барилга барих зардлыг лүүлэхийг хүссэн саналыг Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах салбар зөвлөлийн ажлын албаны Л.Нямгэрэлд уламжилж байсан болно.

Энэхүү байдлын талаар мөн хариуцагч , хурандаа Д.Дгээс ...согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон нийгэмд аюул учруулах эрсдэлтэй хүнийг эмчлэх эмнэлгийн шинэ барилга барих төсвийг тусгуулах... хүсэлтээ 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 01/458 албан бичгээр[13] Нийслэлийн Засаг С.Амарсайханд, 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 01/499 албан бичгээр[14] Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын Р.Дд тус тус хандаж байжээ.

Дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийхэд Согтуурах мансуурах донтой өвчтөнийг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх иргэдийн тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байгаатай холбогдуулан тус газарт эмчлүүлэгчдэд хэвтэн эмчлүүлэх ор, өрөө тасалгаа, ахуйн хэрэгцээний хэрэглээ хангалтгүй, уг газарт ажиллаж байгаа харуул, хамгаалалтын албан хаагчдын хүрэлцээ хангалттай биш, ажлын байрны нөхцөл байдал тааруу болох нь тогтоогдож байна.

Энэ нь дан ганц нэхэмжлэгч Х.А-ыг Согтуурах, мансуурах донтой өвчтөнийг албадан эмчлэх газрыг удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллаагүй гэж субьектив байдлаар буруутгахаас илүүтэй төсөв санхүүгийн хүрэлцээгүйтэй холбож ойлгохоор байна.

Нөгөөтээгүүр хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Х.А-ын удирдлага зохион байгуулалтын үйл ажиллагааг дээрх учралтай шууд холбон буруутгах боломжгүй.

Учир нь 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Албаны шалгалт явуулсан тухай илтгэх хуудсан ...аж ахуйн үйлчилгээнд гарч ажиллаж байгаа эмчлүүлэгч этгээдийг тус , дэд хурандаа П.Эгийн баталсан томилгоогоор аж ахуйн үйлчилгээнд гаргаж ажиллуулсан нь ямар нэг эрх зүйн үндэслэлгүй...[15] гэж дүгнэсэн.

Түүнчлэн нэхэмжлэгчийг Согтуурах мансуурах донтой хүнийг албадан эмчлэх газарт албадан эмчлүүлж байсан Ц.Э-г амиа боомилж хорлох нөхцөлд байдалд хүргэсэн талаар шалтгаант нөхцөл байдлыг хөдөлбөргүйгээр тогтоосон, нотолсон зүйлгүй болно.

2.2. Урьд сахилгын шийтгэл авагдаж байсан боловч хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолт, удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг хангалтгүй биелүүлж, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх чиглэлээр прокурорын шаардлагад удаа дараа зөрчил заагдсан тухайд:

даргын 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Б/868 дугаар тушаалаар Х.Аыг удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, прокурорын шаардлагад удаа дараа зөрчил заагдсан, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан тул цолны мөнгийг 3 сарын хугацаагаар хасах сахилгын шийтгэл ногдуулжээ[16].

Уг сахилгын шийтгэлтэй нэхэмжлэгч ямарваа нэгэн хэлбэрээр маргаагүй тул дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзсэн.

Харин Прокурорын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.15-д ял эдлүүлэх ажиллагааны явцад гаргасан зөрчил, түүнд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгуулахаар прокурорын шаардлага бичих эрхтэй. Энэ хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.Прокурор...ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад гарсан зөрчил, түүнд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар шаардлага бичнэ. *******.3.Прокурорын шаардлагыг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан хууль зөрчсөн зөрчил, түүнд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээ авч, 15 хоногийн дотор бичгээр хариу өгөх үүрэгтэй. *******.4.Шаардлагын хариуг хугацаанд нь ирүүлээгүй албан тушаалтанд хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ гэжээ.

Хэрэгт авагдсан баримтад Төв аймгийн Прокурорын газар 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 21 дугаар Прокурорын шаардлага-ыг , хурандаа Д.Дд хаяглан

...эмнэлгийн байрны өрөө тасалгааны хүрэлцээ хангамжийг сайжруулах,...хэвтэн эмчлүүлэгчдийн тоо хэтэрч хөнжил, цагаан хэрэгсэл, орны тоо хүрэлцэхгүйгүй байгаа талаар тус , дэд хурандаа П.Эгийн удаа дараагийн албан бичгийг хэрхэн лэсэн талаар хариуг хүргүүлээгүй, хүний эрх ноцтой зөрчигдөж байна... агуулга бүхий шаардлагыг хүргүүлжээ[17].

Мөн Нийслэлийн прокурорын газраас 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1/48 дугаар Прокурорын шаардлага-ыг , хурандаа Д.Дд хаяглан[18] ...шүүхийн сэтгэц эмгэг судлалын клиникийн тусгай тасагт ээлжийн хамгаалалтын ажилтны хүрэлцээ муу, 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс 11 дүгээр сарын 18-ны хооронд давхардсан тоогоор 388 эмчлүүлэгчид гарын гавыг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, өөрийгөө болон бусдын биед гэмтэл учруулж болзошгүй гэх үндэслэлээр хэрэглэсэн, ...тус клиникийн хоолны өрөө, сувилагчийн өрөө, хувцас солих өрөө, гадна талын хаалга хэсэгт камер суурилуулаагүй, ...гадна болон дотор хамгаалалтад орчин үеийн хяналт, хамгаалалтын техник хэрэгсэл ашиглаж болно гэх заалтыг зөрчсөн....2019 оны 9 дүгээр сараас 2019 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд албадан эмчлүүлэгч нарыг салхилуулаагүй..., албан эмчлүүлэгч нарын сэтгэц засрал байдлын талаар сар тутам эмчилж буй байгууллагын тодорхойлолт авч хяналтын хувийн хэрэгт хавсаргаж ажиллах заалт огт хэрэгждэггүй... зэрэг зөрчлийг давтан гаргахгүй, удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ авхуулах... агуулга бүхий шаардлагыг хүргүүлжээ.

Харин Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаар Прокурорын шаардлага-ыг дэд , хурандаа Р.Э хаяглан хүргүүлэн[19].

Энэхүү прокурорын шаардлагын агуулгадаа ...Эрх хасах ял эдэлж байгаа ялтнуудын ял эдлэлтийн байдалд шалгалт хийхэд тухай хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх заалтыг хэрэгжүүлэх талаар хангалтгүй ажилласан нэр бүхий гүйцэтгэгч нарын зөрчил дутагдлыг нэрлэн зааж, илэрсэн зөрчил, дутагдлыг дахин гаргуулахгүй байлгахад чиглэгдсэн удирдлага, зохион байгуулалтын тодорхой арга хэмжээ авхуулах талаар... дурджээ.

Эцэст нь Улсын прокурорын газар 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 6/02 дугаар шаардлага-ыг , хурандаа Д.Дд хаяглан ...Согтуурах мансуурах донтой хүнийг албадан эмчлэх орон тоо, хүний нөөц, эмийн хангалт, тоног төхөөрөмж дутагдалтай, эмнэлгийн байрны ахуйн нөхцөл эрүүл ахуйн наад захын шаардлага хангахгүй, харуул хамгаалалт, тэнд ажиллаж буй ажилтны аюулгүй байдлын... талаар арга хэмжээ авч, хариуг ирүүлэхийг мэдэгджээ.[20]

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь энэхүү хугацаатай шаардлагын дагуу хийж гүйцэтгэсэн үйл ажиллагааны тайланг бэлдэж хариу хүргүүлсэн байна[21].

Мөн дээрх аймаг, нийслэл, дүүргийн прокурорын албан шаардлага болон түүний агуулгад дурдсан асуудлаар нэхэмжлэгч Х.А нь хугацаатай үүрэг авч, тодорхой ажлуудыг зохих ёсоор нь гүйцэтгэж байсан болох нь тус ийн үндэслэх хэсгийн 2.1 дэх заасан үйл баримтаар тогтоогдож байх боловч түүний авч хэрэгжүүлсэн ажлууд нь зөвхөн удирдлага зохион байгуулалтаас илүүтэй нөгөө л төсөв санхүү, хөрөнгө оруулалт дутмаг байгаатай холбоотойгоор хангалтгүй гэж буруутгагдах нөхцөлийг бий болгожээ.

Хэдий тийм байж болох ч нэхэмжлэгч Х.Аын ажлын гүйцэтгэлийг хариуцагч нягтлан үзэж байгууллагын зорилт, албан тушаалын тодорхойлолт, хүлээсэн чиг үүргээ хэрхэн хэрэгжүүлсэн, удирдлагаас өгсөн үүрэг, албан даалгаврыг үйл ажиллагаандаа зохион байгуулалт хийж ажилласныг 2019 оны жилийн эцсийн гүйцэтгэлийн тайлангаар 100 хувь гүйцэтгэлтэй гэж дүгнэснээс[22] үзвэл Х.Аыг 2019 оны байдлаар албан тушаалын тодорхойлолт, удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг хангалтгүй биелүүлсэн гэж буруутгах боломжгүй юм.

2.3. даргын 2020 оны Хүч нэмэгдүүлсэн хамгаалалтад шилжин ажиллах тухай ******* дугаар тушаалыг хэрэгжүүлж ажиллаагүй тухайд:

даргын 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаар Хүч нэмэгдүүлсэн хамгаалалтад шилжин ажиллах тухай тушаалын [23] хавсралтаар 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Хохирохоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны , хурандаа Х.Аыг эргүүлээр, хариуцлагатай эргүүлээр Гүйцэтгэх ажлын хэлтсийн ахлах төлөөлөгч, хошууч Л.Норовсамбуу, жижүүрийн бие бүрэлдэхүүнд нэр бүхий 6 албан хаагчийг үүрэг гүйцэтгүүлэхээр томилжээ.

Харин хавтас хэрэгт 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн хүч нэмэгдүүлсэн хамгаалалтад шилжин ажилласан талаар илтгэх хуудсанд[24] ...Х.А нь 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр газар болон Хорих ял эдлүүлэх албаны байрлалд ирж ажиллаагүй, ...тушаалын 6 дахь заалтад ...өдөрт эргүүл болон хариуцлагатай эргүүлийг 3-аас доошгүй хорих анги, байгууллагыг шалгахаар... гэж заасныг хэрэгжүүлээгүй. Илтгэх хуудсыг шуурхай удирдлагын оператор жижүүр ахмад П.Цтэй гар утсаар холбогдон бичүүлсэн... гэжээ.

Энэ талаар нэхэмжлэгч нь ...Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны нь хоёрдугаар байранд тусдаа байрладаг. Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны эргүүлийн үүрэг дээ заавал нэгдүгээр байранд ирж байрлана гэсэн заалт байхгүй. Ажлын байрандаа ирсэн. харьяа хорих анги нэгж албаны 90 хувьтай нь утсаар ярьсан тухай тэмдэглэлээ би өөрөө хөтлөөд өгсөн байгаа. Өөрөөр хэлбэл 13.00-23.00 цагийн хооронд бүх хорих ангийн нартай утсаар ярьсан... гэж шүүхийн хэлэлцүүлгийн шатанд мэдүүлсэн болно.

Үүнтэй холбогдуулан шүүх хэрэгт авагдсан баримтыг судлан үзэхэд нэхэмжлэгчийн хамт 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаар Хүч нэмэгдүүлсэн хамгаалалтад шилжин ажиллах тухай тушаалаар томилогдсон бие бүрэлдэхүүний офицер Шуурхай удирдлага, хяналтын төвийн жижүүр, хошууч Ц.Т ...би 22 цаг 30 минут, 01 цаг 30 минут, 06 цаг 00 минутад хурандаа Х.А-д нөхцөл байдлын мэдээг өгч байсан. Үүрэг гүйцэтгэж хугацаанд төв байранд хурандаа Х.А нь ажлын цаг дууссанаас хойш нэвтрээгүй, ба Хорих ял эдлүүлэх албанд нэвтэрч шалгасан эсэхийг мэдэхгүй... гэж илтгэх хуудастаа бичжээ[25].

Гэвч хэрэгт авагдсан бусад баримт зэргээс үзвэл энэ тохиолдолд нэхэмжлэгч даргын 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаар Хүч нэмэгдүүлсэн хамгаалалтад шилжин ажиллах тухай тушаалд заасан хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг зохих ёсоор хэрэгжүүлэн ажиллаагүй улмаас ноцтой үр дагавар үүссэн нөхцөл байдал бий болсон, байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдахад хүргэсэн зэрэг зүйлгүй байна.

2.4. Маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийн тухайд

Хариуцагчийн гаргасан тушаалд ...Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1 хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /3 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх заалтыг үндэслэжээ.

Энэхүү Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1 дэх хэсэг нь /2002 оны /Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан харилцаа бөгөөд Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн "Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай" 08 дугаартай тогтоолын 7 дахь хэсэгт "25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан "...хангалтгүй биелүүлсэн..." гэдгийг ажлын байрны тодорхойлолт болон албаны чиг үүрэгт тусгасан, хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг гүйцэтгэсэн боловч чанарын хувьд доголдуулсан, хугацаа хэтрүүлсэн, тогтоосон журмыг зөрчсөн зэргээр зохих ёсоор биелүүлээгүй байхыг ойлгоно" гэж тайлбарлажээ.

Үүнээс үзвэл албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэдэгт хуучин хуулиар давтамжийн хэмжээг 2 ба түүнээс дээш гэж зааж байсан бол одоо 3 ба түүнээс дээш гэж нэмэгдүүлжээ.

Хавтас хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Х.А албан тушаалтын тодорхойлолтод заасан ажил чиг үүргийн хувьд[26] 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Согтуурах мансуурах донтой хүнийг албадан эмчлэх газарт албадан эмчлүүлж байсан Ц.Э амиа боомилсон учралд шууд хамаарах боломжгүй.

Прокурорын шаардлагуудад тухайлан нэхэмжлэгчийг онцгойлон прокурорын шаардлагын хариуг хугацаанд нь ирүүлээгүйтэй холбогдуулан Прокурорын тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.4-д заасан хариуцлага хүлээлгэхээр хандсан зүйлгүй.

Прокурорын шаардлагаар удирдлагаас өгсөн ямар үүрэг даалгаврыг хэрхэн яаж биелүүлээгүй нь тодорхой биш байх тул нэхэмжлэгчийг хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх чиглэлээр прокурорын шаардлагад удаа дараа заагдсан зөрчлийг арилгахаар удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг хангалтгүй биелүүлээгүй хэмээн буруутгах боломжгүй байна.

Түүнчлэн даргын 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаар тушаалын гол үндэслэл болсон Хяналт шалгалтын 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн илтгэх хуудсаар нэхэмжлэгч Х.Аод сахилгын шийтгэл ногдуулах санал[27] гаргасныг хариуцагч үл ойшоон эрх зүйн байдлыг хүндрүүлсэн ийг гаргасан.

Энэ утгаараа хариуцагчийг нөхцөл байдалд зөв үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр хуулийг буруу тайлбарлан хэрэглэж тохиромжгүй арга хэмжээ авсан гэж үзэхээр байна.

Мөн хавтас хэрэгт тухай хуулийн 268 дугаар зүйлийн 268.1.5-д хуульд заасан зарим төрлийн албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа бусад байгууллагын ажиллагаанд хяналт тавих, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах; буюу албаны чиг үүргээ нэхэмжлэгч хэрхэн яаж биелүүлэх ёстой байсан талаарх тайлбарыг өгөөгүй.

байгууллагын албан хаагчийн ёс зүйн дүрмийн 2.1.13 Төрийн албаны болон төрийн албан хаагчийн сахилга, ёс зүйн хэм хэмжээ, шүүхийн байгууллага, ажилтны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх, 2.2.1-д удирдах ажилтны манлайллыг дээшлүүлж, хууль, журмыг чанд сахин мөрдөх ажиллаагүй талаар Сахилга ёс зүйн хороо, салбар хорооны эрх бүхий албан тушаалтнаас ёс зүйн зөрчлийг шалгах ажиллагаа явагдаж ёс зүйн зөрчлийг тогтоосон талаар хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс баримт ирүүлээгүй болно.

Иймд дээрх нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэвэл нэхэмжлэгч Х.Аыг Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /3 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх хуулийн шаардлагыг хангаагүй байхад түүнийг төрийн албанаас халсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Захиргааны хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д 4.2.5.зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, нь үндэслэл бүхий байх; захиргааны үйл ажиллагааны зарчмыг баримтлаагүй, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4-д заасан ... гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах... үүргээ хэлбэрийн төдий хэрэгжүүлсэн.

Энэ нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гаргахад хүргэсэн байх тул түүнийг шүүх маргаан бүхий актыг хүчингүй болгохоор лэлээ.

Харин хэрэгт авагдсан баримт болон хэргийн оролцогч нарын шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн тайлбар зэргээс үзэхэд Захиргааны хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа-г хариуцагчаас захиргааны акт гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд болох Х.Аод явуулсан байна.

Гурав: Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны даргын албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг бүрэн хэмжээгээр нөхөн олгох, цэргийн хурандаа цолыг болон бусад нэмэгдлийг нөхөн олгох, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг д даалгах шаардлагын тухайд:

3.1. Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны даргын албан тушаалд эгүүлэн томилж, цэргийн хурандаа цолыг буцаан олгох тухайд:

Тус шүүхийн ийн үндэслэх хэсгийн 2-т хариуцагч нь Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан шаардлагыг хангаагүй байхад төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь халж, Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-д энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх баталгаа-г зөрчсөн гэж үзэн маргаан бүхий даргын 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүй болгосон.

Нэгэнт нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчсөн, хууль бус тушаалыг хүчингүй болгосонтой холбогдуулан нэхэмжлэгч Х.Аыг Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, түүний цэргийн хурандаа цолыг буцаан олгох нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

3.2. Ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг бүрэн хэмжээгээр болон бусад нэмэгдлийг нөхөн олгох, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг д даалгах тухайд:

Нэхэмжлэгч Х.А даргын 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаар тушаал гарсан өдрөөс эхлэн одоог хүртэл Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны даргын албан тушаалыг эрхлээгүй болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны баримтлан, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ыг ашигласнаас гадна Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2.3-д заасан төрийн тусгай албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, цолны ... нэмэгдлээс бүрдэнэ гэсэн зохицуулалтыг хэрэглээн тооцож, түүний ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг түүний эрхэлж байсан албан тушаалын ТТ-16-3 ангиллаар, 2020 оны 3 дугаар сарын16-ны өдрөөс эхлэн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл хугацаагаар тооцож, ажилгүй байсан 165 хоногийн олговор 12,892,069.11 /арван хоёр сая, найман зуун ер хоёр мянга, жаран ес төгрөг, арван нэгэн мөнгө/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр дээрх олгогдох цалингаас тооцож, Х.Аын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах нь үндэслэлтэй байна.

Иймээс шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Х.Аын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж лэлээ.

Эцэст нь хэрэг хянан лэх ажиллагааны явцад тус захиргааны хэргийн гуравдагч этгээд Д.О-оос шүүх хуралдаанд оролцохгүй, оролцуулахгүй хийхэд татгалзах зүйлгүй талаар бичгээр мэдэгдсэн, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас түүнийг оролцуулахгүйгээр хийхэд татгалзаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан лэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.1, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

1. Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 62 дугаар зүйлийн 62.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Аын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, даргын 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүй болгож, Х.Аыг Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, цэргийн хурандаа цолыг буцаан олгосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчид 12,892,069.11 /арван хоёр сая, найман зуун ер хоёр мянга, жаран ес төгрөг, арван нэгэн мөнгө /төгрөгийг олгохыг, ийнхүү олгохдоо хуульд заасан холбогдох суутгалуудыг хийхийг, нэхэмжлэгчийн ажиллаагүй хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлөхийг тус тус хариуцагч  д даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан лэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан лэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн ийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Л.БАТБААТАР

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


[1] 2 Хавтас хэргийн 11-12 хуудас

[2] 1 Хавтас хэргийн 99 хуудас

[3] 1 Хавтас хэргийн 100-102 хуудас

[6] 2 Хавтас хэргийн 72-73 хуудас

[7] 2 Хавтас хэргийн 69-71 хуудас

[8] 2 Хавтас хэргийн 25-26 хуудас

[9] 2 Хавтас хэргийн 27-28 хуудас

[10] 2 Хавтас хэргийн 42-44 хуудас

[11] 2 Хавтас хэргийн *******-36 хуудас

[12] 2 Хавтас хэргийн 45-46 хуудас

[13] 2 Хавтас хэргийн 40-41 хуудас

[14] 2 Хавтас хэргийн 38-39 хуудас

[15] 1 Хавтас хэргийн 77 хуудас

[16] 1 Хавтас хэргийн 73 хуудас

[17] 1Хавтас хэргийн 11-12 хуудас

[18] 1Хавтас хэргийн 84-85 хуудас

[19] 1Хавтас хэргийн 13-14 хуудас

[20] 1Хавтас хэргийн 88-91 хуудас

[21] 2 Хавтас хэргийн 30-******* хуудас

[22] 1Хавтас хэргийн 166-2013 хуудас

[23] 1Хавтас хэргийн 97-98 хуудас

[24] 1Хавтас хэргийн 103 хуудас

[25] 1 Хавтас хэргийн 108 хуудас

[26] 1 Хавтас хэргийн 61 хуудас

[27] 1Хавтас хэргийн 102 хуудас