Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2017/02749

 

2017 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2017/02749

 

 

 

Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 5 дугаар байр, 31 тоот хаягт оршин суух, Боржигон овогт Дашдондогийн Очирсүх /РД:ЧЗ62031511/-ийн нэхэмжлэлтэй,

           

            Хариуцагч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Сөүлийн гудамж 42,  өөрийн байранд байрлах, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдох,

           

            Нэхэмжлэлийн шаардлага: 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Б-I-259 тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

           

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч                                 Б.Молор-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Болороо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Амарсанаа  нар оролцов.

 

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

           

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбараа дэмжиж, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

томилуулахаар хүсэлт тавьсан бөгөөд шинжээчийн дүгнэлтээр гарын үсэг биш гэсэн нь тогтоосон боловч эх хувьд зурсан гарын үсэг н.Бат-Эрдэнэ даргын гарын үсэг мөн гэдгийг тогтоосон гэв.

 

            Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

            

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Д.Очирсүх нь хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгт холбогдуулан 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Б-I-259 тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Хариуцагч нь “ажлын байр нь татан буугдсан тул ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй” гэж маргаж байна.

            Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Д.Очирсүх нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр замын Тээврийн Дээд сургуулийн Биеийн тамир, спорт хорооны даргаар 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдрөөс томилогдон ажиллаж байгаад  Улаанбаатар Төмөр замын даргын 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б-I-239 тоот тушаалаар Тээврийн дээд Сургуулийн Биеийн тамир, спортын хорооны дарга Д.Очирсүхийг 2015 оны 9 дүгээр сарын 01-нээс Захиргаа удирдлагын албанд шилжүүлэн ажиллуулжээ.

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр замын даргын 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Б-I-259 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 43 дугаар зүйлийн 43.1, Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн дүрмийн 22 дугаар зүйлийн “а”, “з” заалт, Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг, Монголын Төмөр Замчдын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны 2016-2017 оны хамтын гэрээний 3.4 дэх заалт, Улаанбаатар Төмөр замын даргын 2017 оны  А-158 тоот тушаалыг үндэслэн Д.Очирсүхтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг  2017 оны 6 дугаар сарын 02-ны цуцалсан байна.

Нэхэмжлэгч нь Биеийн тамир, спортын хороог Замчин спорт хороо болгон өөрчилж, Тээврийн Дээд сургуульд харъяалуулж, нэршил бол харъяалал өөрчлөгдсөн нь ажлаас халах үндэслэл болохгүй гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.

Шүүх хуралдааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тодруулахад нэхэмжлэгч Д.Очирсүхийн ажлын байр нь татан буугдсан буюу  Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д заасан “аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан” гэх үндэслэл бий болсон учраас ажлаас чөлөөлсөн гэж тайлбарлаж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д заасан “аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан” гэдэгт Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан 5 үндэслэлийг хамруулж ойлгодог.

Хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр замын даргын 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн  А-158 тоот тушаалын 1-д  “Захиргаа Удирдлагын албаны Биеийн тамир, спортын хороог 2017 оны 5 дугаар сарын 01-нээс татан буулгаж, мөн өдрөөс Замчин спорт хороог байгуулан Тээврийн Дээд сургуульд харъяалуулсугай” гэсэн заалт, энэхүү тушаалыг үндэслэн орон тоо  баталсан хавсралт зэргээс Биеийн тамир, спортын хороог Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан үндэслэлээр татан буулгасан болох нь тогтоогдохгүй байна.

Ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл бий болоогүй байхад ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан нь хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Б-I-259 тоот тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалттай нийцсэн гэж үзэх боломжгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Б-I-259 тоот тушаалыг хүчингүй болгуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Д.Очирсүхийг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр замын Тээврийн Дээд сургуулийн Замчин спорт хорооны эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоож байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг хариуцагчаас гаргуулан авахаар нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

   Ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлсийг нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн цалингаас тооцуулахаар шаардаж байх тул Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д “ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно” гэж заасны дагуу тооцоход 3 дугаар сард 1.223.980 төгрөг, 4 дүгээр сард 1.213.480 төгрөг, 5 дугаар сард 1.230.980 төгрөгийн, нийт гурван сарын цалин 3.668.440 төгрөг, 3 дугаар сард ажлын 21 хоног, 4 дүгээр сард ажлын 20 хоног, 5 дугаар сард ажлын 23 хоног, нийт ажлын 64 хоног, нэг өдрийн цалин /3.668.440:64/ 57.319 төгрөг байна.

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаа 2017 оны 6 дугаар сард ажлын 20 хоног, 7 дугаар сард ажлын 21 хоног, 8 дугаар сард ажлын 23 хоног, 9 дүгээр сард ажлын 21 хоног, 10 дугаар сарын 19-ний өдөр хүртэл ажлын 13 хоног, нийт ажлын 98 хоног, ажилгүй хугацааны цалин хөлсний олговорт 57.319 төг х 98 хоног = 5.617.262 /холбогдох суутгалыг хийх/ төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт “Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэж зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй хугацааны цалин хөлс болох 5.617.262 төгрөгөөс тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 100.509 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэв.

             

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсгийг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

            1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128 дугаар зүйлийн 128.1.11, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь заалтыг  баримтлан нэхэмжлэгч Д.Очирсүхийг Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар Төмөр зам нийгэмлэгийн Тээврийн Дээд сургууулийн Замчин спорт хорооны эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 5.617.252 /холбоглох суутгалыг хийх/ төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож,  нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Монгол Оросын Хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгт даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Б-I-259 тоот тушаалыг хүчингүй болгуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 100.509 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ч.МӨНХЦЭЦЭГ