| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2017/02280/И |
| Дугаар | 102/ШШ2017/02159 |
| Огноо | 2017-08-01 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 102/ШШ2017/02159
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг би,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 53 дугаар байранд байрлах, “Орчлон-10” СӨХ-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 53 дугаар байр, 41, 42 тоот хаягт байрлах, “Нэгэн зүгт хамтдаа” ТББ-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээний төлбөрт 408.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Орчлон-10 СӨХ-ны холбооны гишүүн сууц өмчлөгч, 53 дугаар байрны 41,42 тоотод байрлах” Нэгэн зүгт хамтдаа” төрийн бус байгууллагаас тус СӨХ-нд төлөх ёстой нийт 408.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. Хариуцагч “Нэгэн зүгт хамтдаа” ТББ нь нэхэмжлэлийн шаардлага болох 408.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан талаарх баримтыг шүүхэд ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Орчлон-10” СӨХ нь хариуцагч “Нэгэн зүгт хамтдаа” ТББ-д холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээний төлбөрт 408.000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “Нэгэн зүгт хамтдаа” ТББ нь нэхэмжлэлийн шаардлага болох 408.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан байна. Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12.890 төгрөгийн 50 хувийг улсын төсвөөс, 50 хувийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “Нэгэн зүгт хамтдаа” ТББ-д холбогдох дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээний төлбөрт 408.000 төгрөг гаргуулах тухай “Орчлон-10” СӨХ-ны нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12.890 төгрөгийн 50 хувь болох 6.445 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас, 50 хувь болох 6.445 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч “Орчлон-10” СӨХ-д олгосугай.
3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ
| ||||
| |